359  Залуу хүмүүсийн эрэлхийлэх ёстой зүйл

Залуу хүмүүс хүсэл эрмэлзэлгүй байх ёсгүй. Тэд хэрэг явдлын учир начрыг тодорхой ялган таних, шударга ёс болон үнэнийг эрж хайх шийдвэргүй байх ёсгүй.

I

Залуу хүмүүс ов мэхээр дүүрэн, эсвэл бусдыг ялгаварлах үзлээр дүүрэн байх ёсгүй, залуу хүмүүс хор хөнөөлтэй, жигшмээр үйл үйлдэх ёсгүй. Тэд хүсэл эрмэлзэл, урам зориг, оргилсон өөдрөг сэтгэлгүй байх ёсгүй; өөрсдийн хэтийн ирээдүйн талаар зориг алдрах ёсгүй, мөн амьдралд итгэл найдвараа алдаж, ирээдүйд итгэх итгэлээ алдах ч ёсгүй; тэд бүхий л амьдралаа Миний төлөө зарлагадах хүслээ биелүүлэхийн тулд одоо сонгосон үнэний замаар цөхрөлтгүй үргэлжлүүлэх ёстой.

II

Залуу хүмүүс үнэнгүйгээр байх ёсгүй, хоёр нүүр, шударга бус байдлыг ч өвөрлөх ёсгүй—харин зүй зохистой үзэл бодолдоо бат зогсох ёстой. Тэд урсгал даган хөвөх ёсгүй, харин шударга ёс болон үнэний төлөө золиос гаргаж, тэмцэж зүрхлэх цог золбоотой байх ёстой. Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд автахгүй байж, оршин тогтнолынхоо ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой. Залуу хүмүүс гай зовлонд буулт хийх ёсгүй, гэхдээ үүнээс ч илүүтэйтэйгээр, илэн далангүй, эрс шулуун сэтгэлтэй, ах эгч нараа уучлах сэтгэлтэй байх ёстой.

III

Залуу хүмүүс хэрэг явдлын учир начрыг тодорхой ялган таних, шударга ёс болон үнэнийг эрж хайх шийдвэргүй байх ёсгүй. Та нар сайн сайхан бүх зүйлийг эрэлхийлэх ёстой, бүх эерэг зүйлийн бодит байдлыг олж авах ёстой. Үүнээс гадна, та нар амьдралаа хариуцах ёстой, үүнийг хөнгөхнөөр авч үзэж болохгүй. Хүмүүс газар дэлхийд ирээд Надтай учрах нь ховорхон, үнэнийг эрж хайж, олж авах боломжтой байх нь ч бас хомсхон. Яагаад та нар энэ сайхан цаг хугацааг энэ амьдралд эрэлхийлэх зөв зам хэмээн эрхэмлэдэггүй юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс

Өмнөх:  358  Хэн ч Бурханы хүслийг ойлгодоггүй

Дараах:  361  Жинхэнэ итгэл чинь хаана байна?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger