370  Бурханыг хамгийн их гуниглуулдаг зүйл

I

Хүнийг гэсэн Бурханы хүчин чармайлт

хүнийг хайрлах мөн чанарыг нь нотолдог.

Хүний үйлдэл үнэнийг үзэн ядаж,

Бурханд дайсагнадгийг нь нотолдог.

Түүний хандлага чин сэтгэлийнх,

Түүний үг зөөлөн, тодорхой боловч

хэн ч Түүнийг ойлгодоггүй,

тэд Түүнийг хүлээн авч чаддаггүй.


Бурхан дагадаг бүхэндээ үргэлж санаа тавьдаг.

Гэвч тэд Түүний үгийг хүлээн авдаггүй.

Тэд зөвлөгөөг нь ч хүлээн авч чаддаггүй.

Энэ л Бурханыг хамгаас их гуниглуулдаг.


II

Тэд Бурханы санаа зорилгыг хайлгүй,

юу шаарддагийг нь асуулгүй,

Бурханы даалгасан ажлыг

санаандаа нийцүүлэн хийдэг.

Гэвч тэд Бурханд үйлчилдэг гэцгээдэг,

үнэнчээр үйлчилдэг гэцгээдэг,

гэвч тэд Түүний эсрэг тэрсэлдэг,

Түүний эсрэг тэрсэлсээр байдаг.


Бурхан дагадаг бүхэндээ үргэлж санаа тавьдаг.

Гэвч тэд Түүний үгийг хүлээн авдаггүй.

Тэд зөвлөгөөг нь ч хүлээн авч чаддаггүй.

Энэ л Бурханыг хамгаас их гуниглуулдаг.


III

Өөрсдийнх нь хүлээн авч чадахгүй

үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог.

Өөрсдийнх нь хэрэгжүүлж чадахгүй

үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог.

Ийм хүмүүст Түүний үнэн танигдалгүй,

үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог.

Тэд үгээрээ Түүнийг Бурхан гэдэг ч

Түүнийг гадны хүн гэж,

үнэн, зам, амь биш гэж хардаг.


Бурхан дагадаг бүхэндээ үргэлж санаа тавьдаг.

Гэвч тэд Түүний үгийг хүлээн авдаггүй.

Тэд зөвлөгөөг нь ч хүлээн авч чаддаггүй.

Энэ л Бурханыг хамгаас их гуниглуулдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:  369  Харанхуйд байгаа хүмүүс босох ёстой

Дараах:  371  Бурханы хүслийг хэн анхаарч чадах вэ?

Холбогдох контент

17  Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281  Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger