406 Бие махбодтой болсон Бурхан хүн чанартай, үүнээс ч илүүтэй бурханлаг чанартай
I
“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан бүтээгдсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, Тэрээр бие махбодтой болсон Бурхан тул эхлээд бие махбод байх ёстой, хэвийн хүн чанартай бие махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Бурхан бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Бурханы мөн чанар махбод болж, хүн болдог. Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй махан бие байдаггүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн шинж чанар юм. “Бурхан махбод болох үедээ хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь ийм хэллэг ердөө байхгүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг.
II
Ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болно. учир нь Бурхан махбодод амьдардаг Бурхан болсон; Тэрээр хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, үүнээс ч илүүтэйгээр Бурханы мөн чанартай. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанартай бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүмүүс билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, хамгийн чухал нь бурханлаг чанартай байдаг. Нэгэнт Бурхан махбод болсон болохоор Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас