439  Үнэнийг хүлээн авдаг хүн бай

I

Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнээр цангаж, үнэнийг эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно.

II

Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дур зоргоороо бүү дүгнэлт хий; үүнээс ч илүүтэйгээр, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хайнга бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол мунхаг, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийдэг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бол биеэ тоосон хүмүүс билээ. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Өмнөх:  437  Амралт дахь амьдрал

Дараах:  440  Үнэнд хандах хандлага чинь амин чухал

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger