443 Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүс Ариун Сүнсийг доромжлогсод гэдэг нь гарцаагүй
I
Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэж чаддаг байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, хараан зүхэж чаддаг. Үүнээс ч илүүтэйгээр Есүсийн эргэн ирэлтийг Сатаны төөрөгдүүлэлт гэж харж чадна, энэ хүмүүсийн дийлэнх нь махбодоор эргэн ирсэн Есүсийг яллана. Та нар айхгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг жигшин голохтой та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үедээ хийх ажлыг яаж ойлгож чадах юм бэ?
II
Үнэнийг хүлээн авдаггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг доромжилдог хүмүүс гарцаагүй мөн, тэд бол лавтайяа устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг л хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ илэрхийлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өгөх вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ амаараа улайх чин сэтгэлээ юу? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлын хөрөнгөө юу? Эргэн ирсэн Есүсийг та нар юугаараа өөрсдөдөө итгүүлэх вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараараа юу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос