491  Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг

I

Үнэнч шударга зан гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, ямар ч зүйл дээр Бурханд хуурамч хандахгүй байх, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх, бодит баримтыг хэзээ ч нуухгүй, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй, зүгээр л Бурханд бялдуучлах гэсэн оролдлого хийхгүй гэсэн үг юм. Товчхондоо үнэнч шударга байна гэдэг нь үг үйлдлээ цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй билээ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд ярихад хэцүү олон хувийн хэрэг явдал байдаг бол, чи өөрийнхөө нууцыг буюу бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол Би чамайг аврал хүртэхэд асар хэцүү, харанхуйгаас гарч ирэхэд бэрх хүн юм гэж хэлнэ. Хэрвээ чи үнэний замыг эрж хайх үнэхээр дуртай бол үргэлж гэрэлд амьдардаг хүн юм.

II

Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал хүсэхгүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, бүхий л оршихуйгаа зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсдог бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг бол, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрэл дотор тэтгэгдэж, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга”-аас

Өмнөх:  490  Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, санааг нь амраадаг хүн бай

Дараах:  492  Хүний хувь заяа эцэст нь яадаг вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger