540 Бурханд хамгийн эрхэм тахилаа өргөх нь
I
Олон жилийн туршлагынхаа дараа цэвэршүүлэлт, гэсгээлтийн зовлонг туулаад хүн хашир болсон. Хэдийгээр өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдал” нь алдагдсан ч хүн өөрийн биеэ авч явах зарчим болон маш олон жилийн турш хүн төрөлхтнийг аварсан Бурханы уйгагүй санаа зорилгыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн юм.
II
Аажмаар хүн харанхуй бүдүүлэг байдлаа, сургахад хэчнээн хэцүү болохоо, Бурханы талаар бүх эндүүрлээ, Бурханд тавьж байсан хэрээс хэтэрсэн шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харамсдаг дурсамж болж, Бурханы үг болон энхрий хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог.
III
Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, бие нь хүчтэй болоход хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хардаг… Тэр үргэлж миний хажууд байж, намайг харж хандаж байсан болж таардаг. Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр байдаг.
IV
Хүн Еден цэцэрлэгийн цаг үед буцаж очсон мэт байдаг ч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсдоггүй, Еховагийн царайнаас цаашид нуугдахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөн мөргөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас