554  Бурхан шалгалтаас хүний үнэн зүрх сэтгэлийг хүсдэг

I

Бурхан хүмүүсийг шалгахдаа ямар бодит байдлыг бүтээхийг хүсдэг вэ? Тэр хүмүүсээс зүрх сэтгэлээ Өөрт нь өгөхийг үргэлж шаардаж байна. Бурхан чамайг шалгахдаа зүрх сэтгэл чинь Түүнтэй, эсвэл махан бие болон Сатантай байгаа эсэхийг хардаг. Бурхан чамайг шалгахдаа Түүнийг эсэргүүцэн зогсож байна уу, эсвэл Өөртэй нь нийцсэн байр сууринд байна уу гэдгийг чинь харж, зүрх сэтгэл чинь Өөрийнх нь талд байгаа эсэхийг хардаг.

II

Чи тѳлѳвшѳѳгүй байхдаа шалгалттай тулгарахдаа итгэл багатай байдаг, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой учраас Бурханы санаа зорилгыг хангахын тулд чухам юу хийх хэрэгтэйгээ мэдэж чадахгүй. Гэвч хэрэв чи үнэнээсээ, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чаддаг хэвээр байвал, зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүгээр өөрийгөө захируулж, хамгийн үнэ цэнтэй гэж боддог зүйлсээ Түүнд өргөн барихад бэлэн байж чадвал, чи зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөн байх болно.

III

Чи илүү их номлол сонсож, үнэнийг илүү их ойлгох тусам биеийн хэмжээ чинь бас аажмаар өснө. Энэ үед чамаас Бурханы шаарддаг стандарт төлөвшөөгүй байх үеийнхтэй чинь адилгүй— илүү өндөр стандарт байх болно. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд аажмаар өгөхийн хэрээр зүрх сэтгэл нь Бурханд аажмаар улам ойртсоор байдаг; хүмүүс Бурханд жинхэнээсээ ойртож чадах тусам төдий чинээ Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болно. Бурхан яг ийм л зүрх сэтгэлийг хүсдэг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Өмнөх:  553  Үнэнийг эрж хайдаг хүнийг л Бурхан төгс болгож чадна

Дараах:  555  Зөвхөн Бурханаас эмээснээр муугаас зайлж чадна

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger