590 Бурханыг гэх Петрийн хайр
I
Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран би Таныг үргэлж санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, би дэндүү сул дорой, хүчин мөхөс, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Танд хандах чин сэтгэл минь дэндүү хомс билээ. Таны хайртай харьцуулбал би зүгээр л амьдрахад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, түүнчлэн өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүснэ. Таныг сэтгэл хангалуун болгож чадвал би бүтээгдсэн зүйлийн хувиар сэтгэлийн амар амгаланг олж авна, үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таны захиасыг мартахгүй, Таны хайрыг мартахгүй.
II
Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Надад хүч чадал, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах илүү цэвэр ариун хайрыг эзэмшиж чаддаг болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болно; би Таны хайрыг хариулж чадахаар үл барам, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болон илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулж чадна. Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч Таны хайрыг хангаж чадахгүйгээ би бас мэдэрдэг, учир нь Та маш агуу. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?
III
Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь ядмагхан, миний хүрч чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах явдал. Өнөөдөр би Таны санаа зорилгыг хэрхэн хангахаа мэддэггүй, чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, өөрт байгаа бүхнийг Танд зориулахыг л хүснэ. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу хайрлахаас үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо үргэлж гомдол тээсэн, ариун байдалд хүрч чадаагүй, Таны хүслийг хангаж чадаагүй. Таны хайрыг аргагүй байдалд хариулсан, энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна. IV Өнөөдөр би мөс чанараа ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл ханах ёсгүй, учир нь миний бодол хэт завхарсан, би Таныг Бүтээгч хэмээн харж чаддаггүй билээ. Би Таныг хайрлахад тохирохгүй хэвээр учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулж, үүнийг дуртайяа хийж чаддаг болох ёстой, би Таны хийсэн бүхнийг мэдэж, өөрөө ямар ч сонголт хийхгүй байх ёстой, би Таны хайрыг харж, Таныг магтан дуулж, Таны ариун нэрийг шагшин магтаж чаддаг байх ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэх энэ гэрчлэлдээ бат зогсоход бэлэн байна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс