596 Сатаныг ялдаг хүмүүс л аврагддаг
I
Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралыг Сатан үргэлж үймүүлж, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг, тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, догшин ширүүнээр дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр хүнд байдаггүй. Чи өндийн босож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэлтэй байдлаа, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, тэр үед л Сатан чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино, тэгэхэд чи аврагдаж, эрх чөлөөтэй болно.
II
Хэрвээ чи зүгээр л Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялах үр нөлөөтэй зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдаж чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй хэр нь чи гэрчлэл хийж чадахгүй хэвээр, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй хэвээр бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, өөрөөр хэлбэл, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед хэрвээ чи Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй бол чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх болно. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байна гэсэн үг.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос