647  Бурханы зөвт зан чанар цор ганц

I

Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Түүний цор ганц зан чанар дотор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүтээгдсэн зүйлийн бүх үйлдэл, бодол санаа Түүний зөвт зан чанарын шүүлтэн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын цор ганц шинж чанар нь ийм билээ!

II

Бурханы зөвт зан чанар нь ариун; халдахыг тэвчдэггүй, хэн нэгэний эргэлзэхийг ч тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь Бурханд цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханы гүйцэлдүүлэхээр зорьж буй зүйлийг хийхэд Бурханыг орлож, төлөөлж чадахгүй, Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлож, эсвэл төлөөлж чадаагүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос

Өмнөх:  646  Бурханы зөвт зан чанар бодитой, тод томруун байдаг

Дараах:  648  Бурханы зан чанар өршөөнгүй, элбэрэлт, зөвт, сүр жавхлант билээ

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger