650 Бурханы уур хилэнгийн бэлгэ тэмдэг
I
Бурханы зан чанар бол Түүний Өөрийн төрөлх мөн чанар билээ, энэ нь цаг хугацааны явцад огт өөрчлөгддөггүй, газарзүйн байршлын өөрчлөлтөөс болоод ч өөрчлөгддөггүй. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, Түүний зөвт зан чанар ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, цор ганц ялгамж чанар, байр суурь нь ч өөрчлөгддөггүй. Тэр уурладгийн шалтгаан нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн, эсвэл зан чанараас нь өөр элемент гарснаас болдоггүй, харин Өөрийг нь эсэргүүцдэг хүний эсэргүүцэл зан чанарт нь халдсанаас болдог.
II
Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг тэнсэж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй тэнсэх үед тэр нь чухамдаа нүгэл хяналтаас гарсан үе мөн. Энэ үед Бурханы уур хилэн аяндаа илчлэгдэж, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх хорон муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос