663 Хүмүүсийн шаналал юунаас болдог вэ?
I
Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг мэддэггүй учраас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс ангижрахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Сэтгэлийнх нь гүнд явагддаг энэ тэмцэл тэднийг гүн гүнзгий шаналгадаг бөгөөд энэ шаналал ясанд нь сийлэгдэхийн зэрэгцээ тэднийг амиа дэмий үрэхэд хүргэдэг.
II
Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрөх үед, Бурханы захирдаг, чамд зориулж зохицуулдаг бүхэн чамд асар их ашиг тустай байж, чамайг хамгаалдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч, бүхий л оршихуй чинь аажмаар тайвширч, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөж байгааг чи мэдэрнэ.
III
Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрэлхийлж, алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн буруу замаас буцаж чадахгүй, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй хэвээр, харин ч гөжүүдэлж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ эмгэнэл билээ. Иймээс дуулгавартай дагахаар сонгодог нь мэргэн хүмүүс, харин тэмцэж, зугтаахыг сонгодог нь мунхаг, зөрүүд хүмүүс гэж Би хэлдэг.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас