702 Бурханы үг бүх хүний амийн хэрэгцээг хангадаг
I
Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, хүний амь-оролтод шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амьд усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр хангадаг; өдөр тутмын амьдралдаа биеэ зөв авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, аврал хүртэх зорилго, чиглэлээр хангадаг. Бурханы өмнөх бүтээгдсэн зүйлийн хувиар хүний эзэмших ёстой бүх үнэнээр Бурханы үг хангадаг; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй болгож, бат зогсоодог бат бөх дэмжлэг юм.
II
Бурханы үг нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас гаргах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн үнэн сэтгэлийн, тэвчээртэй сургаал, ятгалга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэдгээр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайхан, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдал, зүйлсийг бүгдийг нь хэмждэг шалгуур, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг”-аас