768  Бурханы хүслийг дагахын төлөө амьдрах нь хамгийн утга учиртай

I

Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй, энэ нь хамгийн үнэ цэнтэй, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Учир нь өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг дагахаар амьдардаг. Та нарын амьдрал хамгийн ач холбогдолтой. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л хамгийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй.

II

Та нарыг Бурхан сонгож, Бурхан өргөмжилсөн учраас, түүгээр ч үл барам, Бурханы хайрын улмаас та нар жинхэнэ амьдралыг ойлгож, хамгийн үнэ цэнтэй байдлаар хэрхэн амьдрахыг мэдсэн. Энэ нь сайн эрэлхийлдгээс чинь болоогүй, харин Бурханы нигүүлслээс болсон юм; та нарын сүнслэг нүдийг Бурхан нээж, та нарын зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшаан өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс та нарыг гэгээрүүлээгүй бол та нар Бурханы хайр татам байдлыг харж чадахгүй байх байсан, Бурханыг хайрлах ч боломжгүй байх байсан. Энэ нь бүхэлдээ Бурханы Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөснөөс болж тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас

Өмнөх:  767  Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаггүй байх нь хий дэмий амьдрал

Дараах:  769  Бурханыг хайрладаг хүмүүст төгс болгуулах боломж бий

Холбогдох контент

420  Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger