815 Та нар Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой
I
Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; ихээхэн төлөөс төлж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэлтэй байх ёстой, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёс руу эргэж, үхэх хүртлээ Бурханыг хайрладаг тууштай зүрх сэтгэлтэй байх ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж, завхралаа эдгээж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн авч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ бол та нарын хүрэх учиртай зүйл, энэ бол Бурханы ажлын эцсийн зорилго, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ.
II
Тэр та нарт өгдөг болохоор та нараас хариу шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Өндөр стандарт, хатуу чанд шаардлага тогтоосон ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг энэ нь харуулдаг. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Энэ нь Бурханы алдрын төлөө байдаг гэхээс илүүтэй, та нарын авралын төлөө бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг гэж хэлсэн нь дээр. Та нар Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой. Ямар ч танин мэдэх чадвар, эрүүл ухаангүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, цаашид бүү эсэргүүц гэж Би захидаг.
III
Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы санаа зорилгоос илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болоод алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн удсан ч хамаагүй, Өөрийн ажлын төлөө Тэр ямар ч төлөөс төлнө. Энэ бол Бурханы зан чанар: Ажлаа дуусгах хүртлээ Тэр санаа амрахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс