855  Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг

I

Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг салахын аргагүй жинхэнэ хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээсэн зүйлсийг нандигнаж чадна. Хүний үйлдэл нэг бүрд Түүний зүрх сэтгэл татагддаг: хүний хорон муу, завхралд Тэрээр уурсаж, бухимдаж, гашууддаг;

II

харин хүний гэмшил, итгэл, дуулгавартай байдлыг Тэр таашааж, хөөрөн баясаж, зүрх сэтгэл нь өөрчлөгдөж, үүнийг баярлан тэмдэглэдэг. Түүний бодол, санаа болгон хүн төрөлхтний төлөө оршиж, хүн төрөлхтнийг тойрон эргэлддэг; Тэр юу болох, Түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний сэтгэл хөдлөл бүхэлдээ хүн төрөлхтний оршин тогтнолтой нягт холбогдож байдаг.

III

Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яардаг; Тэр амийнхаа хэсэг бүрийг чимээгүйхэн өгч байдаг; Тэр амийнхаа минут, секунд бүрийг зориулж байдаг… Тэр Өөрийн амийг эрхэмлэхээ огт мэддэггүй мөртөө Өөрийнхөө бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж нандигнаж ирсэн… Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг… Тэрээр өршөөл, хүлээцтэй байдлаа болзолгүйгээр хариу нэхэхгүйгээр үзүүлдэг. Хүн төрөлхтөн нүднийх нь өмнө, амийн хангалтынх нь дор үргэлжлүүлэн амьдраасай гэсэндээ л Тэр ингэдэг. Хүн төрөлхтөн нэг л өдөр Өөрийнх нь өмнө бууж өгч, Тэр бол хүний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг, бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн гэдгийг мэдээсэй гэсэндээ л Тэр ингэдэг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос

Өмнөх:  854  Бурханы мөн чанар үнэхээр оршдог

Дараах:  856  Бурханы хүн төрлөхтнийг өрөвдөх сэтгэл

Холбогдох контент

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger