948  Бурханыг гэрчлэхийн төлөө амьдрах нь хамгийн агуу ерөөл

I

Бурхан чамайг амьдруулж, чи Бурханы төлөө амьдарч, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэхийн тулд амьдарч чадна. Ингэж амьдрах нь утга учиртай. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн авахгүйгээр, ойлгохгүйгээр амьдарч, махан биеийн төлөө л амьдардаг бол энэ нь ямар ч үнэ цэнгүй. Та нар бүгд одоо үнэнд шамдаж, улам их мөс чанар, эрүүл ухаантай амьдарч, улам бүр хүний төрхтэй амьдарч байгаа. Та нар үнэнийг улам их ойлгож, Бурханыг дуулгавартай дагахаа улам их мэддэг болж, бас бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж, Бурханыг гэрчилж чадна. Ингэж амьдрах нь зүрх сэтгэлийг чинь амар амгалан, баяр хөөрөөр дүүргэнэ, энэ бол хамгийн утга учиртай амьдрал юм. Бүх хүн төрөлхтний дундаас та нар л ийм ерөөлийг олж авсан.

II

Энэхүү өргөн уудам дэлхийд бүх хүн төрөлхтний дундаас Бурхан та нарыг л сонгож, эцсийн энэ эрин үед, агуу улаан лууны улс оронд төрүүлсэн, ингэснээр та нар Түүний даалгаврыг хүлээн авч, үүргээ гүйцэтгэж, Бурханы төлөө зарлагадах боломжтой. Та нар бол Бурханы онцгойлон авч үздэг, Бурханы сонгосон хүмүүс. Энэ нь хамгийн ерөөгдсөн зүйл биш гэж үү? Энэ бол үнэхээр ерөөгдсөн зүйл. Одоо та нар өөрсдийн амь, өдөр бүрийг Бурханд гэрчлэл хийж, Бурханы хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэхийн төлөө амьдарч чадна— ийм маягаар амьдрахыг Бурхан сайшаадаг. Бурхан та нарт ингэж амьдрах боломж олгодог, Бурхан л та нарт ийм боломж өгсөн.

III

Бурхан чамд амьдрах, түүнчлэн үүргээ гүйцэтгэх, Бурханы төлөө зарлагадах боломж олгосон, энэ нь хамгийн утга учиртай зүйл юм. Та нар энэ боломжийг нандигнах ёстой; бахархалтай, нэр төрийн хэрэг гэдгийг мэдрэх ёстой. Та нар маш залуухан бөгөөд гамшгийн дунд, ийм хүнд бэрх орчин, нөхцөлд үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагаж, Бурханыг гэрчилнэ гэдэг үнэхээр ховор боломж билээ! Бурхан хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд эцсийн өдрүүдэд бие махбодтой болж, маш их үнэнийг илэрхийлж, ингэснээр хүмүүс үнэнийг олж авч, ариусгагддаг нь хамгийн ховор боломж юм. Цаг хугацаа төдийлөн их үлдээгүй, нүд ирмэхийн зуурт л өнгөрөн одно. Та нар энэ боломжийг шүүрэн авч, олж авах ёстой бүх үнэнийг олж авах ёстой. Энэ бол хамгийн агуу ерөөл, урьдын эрин үеүдийн бүх ариун хүний ерөөлөөс ч илүү агуу ерөөл билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс

Өмнөх:  943  Бурхан хүнийг дээд зэргээр авардаг

Дараах:  956  Бурханы мөрийг дагахын тулд шашны үзлээ орхи

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger