958  Бурханы үйлдлийн зарчим өөрчлөгддөггүй

1  Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дундаас юм, хүн, амьд зүйл бүртэй харьцаж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа махруу, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байгаагүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; Тэр, өөр өөр цаг үед, хүний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу, янз бүрийн амьд зүйлд, цаг тухайд нь, тохирох зохицуулалтыг тогтмол хийдэг, тэгснээр энэхүү янз бүрийн амьд зүйл, гүйцэтгэх үүргийнхээ дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлийг олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд системтэйгээр шилждэг. Сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы үйлддэг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж чаддаг эсэхээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах хандлагадаа, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан хаа сайгүй нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй.

2  Бурхан үл итгэгчдийн дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн биеэ зөв авч явдаг, мууг хийдэггүй хүмүүст боломж олгож, Бурханы удирддаг бүх зүйлд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрнө. Үүний адилаар, Бурханыг дагадаг хүмүүс, Өөрийнх нь сонгосон хүмүүсийн дундаас Бурхан энэхүү зарчмынхаа дагуу ямар ч хүнийг ялгаварлан гадуурхдаггүй. Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд Тэр сайн ханддаг, Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг Тэр хайрладаг. Үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс, Бурханы сонгосон хүмүүс гээд энэ хэдэн төрлийн хүмүүст Түүний хайрладаг зүйл нь өөр өөр байдаг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:  957  Хүн үнэхээр гэмшинэ гэж Бурхан найддаг

Дараах:  959  Бурханы зан чанарыг хилэгнүүлэхийн үр дагавар

Холбогдох контент

299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

85  Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger