1012 Итгэгчид үл итгэгчидтэй ердөө нийцдэггүй

1 Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээл юм.

2 Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ. Өнөөдрийн хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай, түүнчлэн цусан холбоотой байдаг боловч ирээдүйд энэ бүгд нуран унана. Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байна, харин Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дэлхий дээр гэр бүлүүд оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдал нь ийм бие махбодын харилцааг бүрмөсөн тасалсан байх болно!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:  1011 Бурхан хүмүүсийн төгсгөлийг мөн чанарынх нь дагуу шийддэг

Дараах:  1013 Хорон муу хүмүүсийг Бурхан авардаггүй

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger