6-р бүлэг
Бүх зүйлийн Тэргүүн, Төгс Хүчит Бурхан Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээр захирдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар дэлхий даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр Түүний өмнө тайвнаар очно, цаг үргэлж сурах сургамж бидэнд бий. Хүрээлэн буй орчин, хүмүүс, үйл явдал, зүйлс Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин тусвал энэ нь Бурханы хайр, Түүний сайн санаа зорилго үүнд агуулагдаж буй нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү хүлээн ав. Өвчин дундаа Бурханыг магт, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, ахин дахин эрж хайсаар бай, бүү бууж өг, Бурхан чамайг гэрэлтүүлж, гэгээрүүлнэ. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Ганц ч болов амьсгал үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй.
Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл үнэхээр дутмаг: Бурхан бидний дотор жинхэнэ итгэл суулгах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиглэдэг! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг бидний зүрх сэтгэлийг хурдан авардаг! Энэ нь бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил: Амьтайгаа зууралдаж, үхлээс айдаг хүмүүс гатлахад хэцүү, харин амиа өгөхөд бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн хулчгар, аймхай бодол тээвэл Сатан түүнийг мэхэлж, биднийг итгэлийн гүүрийг гаталж Бурхан руу орох вий гэж айснаас болж байгаа юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх аргаар оролдож байгаа. Бид Бурханаас биднийг гэрэлтүүлж, гэгээрүүлэхийг гуйн хором бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг цэвэрлэхийн тулд хором бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах ёстой.