30-р бүлэг

Сэрцгээ, ах нар аа! Сэрцгээ, эгч нар аа! Миний өдөр хойшлогдохгүй; цаг хугацаа бол амь бөгөөд цаг хугацааг буцаан авах нь амийг аварч байгаа хэрэг! Цаг тийм ч холгүй байна! Хэрэв та нар коллежийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй бол ахин дахин суралцаж болно. Харин Миний өдөр цаашид саатахгүй. Санагтун! Санагтун! Энэ бол Миний ятгалгын зөөлөн үг. Яг нүдний чинь өмнө дэлхийн төгсгөл дэлгэгдсэн ба агуу сүйрэл удахгүй ирнэ. Юу илүү чухал вэ: амь чинь үү, эсвэл унтах, идэх, уух, өмсөж зүүх чинь үү? Эдгээр зүйлийг цэгнэх цаг чинь ирлээ! Цаашид битгий эргэлз! Та нар эдгээр зүйлийг нухацтай авч үзэхээс тэгтлээ их айгаагүй биз дээ?

Ямар өрөвдөлтэй юм бэ! Ямар ядуу юм бэ! Ямар харалган юм бэ! Хүмүүс ямар харгис юм бэ! Та нар үнэхээр Миний үгийг сонсоогүй царайлдаг—Би та нартай дэмий ярьж байна уу? Яагаад хойрго хандсаар байна вэ? Яагаад тэр вэ? Тийм бодол та нарт үнэхээр өмнө нь хэзээ ч төрж байгаагүй юу? Эдгээр зүйлийг Би хэний төлөө хэлдэг вэ? Надад итгэ! Би бол та нарын Аврагч! Би бол та нарын Төгс Хүчит Нэгэн! Сэрэмжтэй бай! Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа дахин хэзээ ч ирэхгүй, үүнийг сана! Газар дэлхийн хаана ч харуусал намдаах эм байхгүй! Тэгвэл Би та нарт яаж хэлэх вэ? Миний үгийг анхааралтай, ахин дахин тунгаан бодвоос зохистой бус уу? Та нар Миний үгэнд маш хайхрамжгүй, аминдаа үнэхээр хариуцлагагүй ханддаг; Би үүнийг хэрхэн тэвчиж чадах билээ? Би яаж чадах билээ?

Энэ бүх хугацаанд та нарын дунд зөв зохистой чуулганы амьдрал яагаад бий болохгүй байна вэ? Учир нь та нарт итгэл дутагддаг, та нар төлөөс төлөхийг хүсдэггүй, өөрийгөө өргөн барихыг хүсдэггүй, Миний өмнө өөрсдийгөө зарлагадахыг хүсдэггүй. Сэрцгээ хөвгүүд минь! Надад итгэ, хөвгүүд минь! Хайрт хөвгүүд минь, Миний зүрх сэтгэлд юу байгааг яагаад бодолцож үзэхгүй гэж?

Өмнөх:  29-р бүлэг

Дараах:  31-р бүлэг

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger