Христийн эхэн үеийн айлдварууд (1-р бүлэг)

Сионд магтаал ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Суу алдарт ариун нэрийг үй олон ард түмэн шагшин магтаж, энэ нь түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнц дотор, сүр жавхлантай, сүрлэг Сион уулын дээр мандсан гэрэлт Нар билээ…

Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Үй олон ард түмэн энэ уул руу цуварна. Үй олон ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы бүх ардыг усалж, тэжээдэг. Бидний амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга гарч ирж, зөв хүмүүс дотор гарч ирдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Бид өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай нөхөрлөж, бүх зүйлийг Бурханд хариуцуулдаг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүрдээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт аливааг ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид Христийн суудлын өмнө амьдарч, Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы хааны хэргэмийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэх тэмцлийг туулах ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь бүрэн эрхээр хаанчилна болно.

Одоо, Ариун Сүнс биднийг булаалдах тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахад бэлэн байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшиж байсан зүйлийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгоно. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт босгон байгуулагдаж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.

Өмнөх:  Өмнөх үг

Дараах:  Христийн эхэн үеийн айлдварууд (2-р бүлэг)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger