15-р зүйл: Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг (II хэсэг)
Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн 15-р зүйл болох: Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг гэдгийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Сүүлийн нөхөрлөлөөрөө бид энэ сэдвийг хоёр хэсэгт хуваасан. Эхний хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэдэггүй антихристүүдийн янз бүрийн илрэл, үүнийг бид цааш нь хоёр зүйлд хуваасан: нэгдүгээрт, антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг үгүйсгэдэг; хоёрдугаарт, антихристүүд бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийг үгүйсгэдэг. Өнгөрсөн удаад бид антихристүүд Бурханы мөн чанар, эсвэл Түүний зан чанарыг хэрхэн хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы хийдэг бүхэн үнэн бөгөөд Түүний ялгамж чанарыг төлөөлдөг гэдгийг антихристүүд хэрхэн хүлээн зөвшөөрдөггүй, мөн Бурханы хийдэг бүхний ар дахь утга учир, үнэнийг антихристүүд мэдээж хүлээж авдаггүй талаар голчлон нөхөрлөсөн. Антихристүүд Сатаныг шүтэн мөргөж, Сатаныг Бурхан гэж үздэг бөгөөд Сатаны бүх үг, үзэл бодлыг Бурханы ялгамж чанар, мөн чанар болон Түүний хийдэг бүхнийг хэмжих үндэс, стандарт болгон ашигладаг. Тиймээс тэд зүрх сэтгэлдээ Сатаны хийдэг зүйлийг ахин дахин өргөмжилж, шүтдэг, Сатаны үйлдлийг шагшин магтаж, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг орлуулахад Сатаныг ашигладаг. Бүр долоон дор нь, тэд Сатаны хийдэг бүхнийг хүлээн зөвшөөрсөн байдаг учраас Бурханы үг, ажлын талаар алхам тутамдаа эргэлзэж, үзэл, шүүлт бий болгож, эцэст нь Бурханы үг, ажлыг ялладаг. Тиймээс, Бурханыг дагах явцдаа антихристүүд Бурханы үгийг өөрсдийн амь, үнэн, эсвэл амьдралынхаа чиглэл, зорилго болгон хүлээж авдаггүй. Оронд нь алхам тутамдаа Бурханыг эсэргүүцэж, өөрсдийн үзэл, төсөөлөл, Сатаны логик, бодол санаа, Сатаны зан чанар, арга барил зэрэг зүйлээр Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хэмждэг. Бурханыг дагах явцдаа тэд Бурханд байнга эргэлзэж, сэжиглэж, Бурханыг тандаж, үргэлж шүүж, зүрх сэтгэлдээ Түүнийг жигшиж, яллаж, үгүйсгэдэг. Антихристүүдийн хийдэг энэ бүхэн болон янз бүрийн илрэл нь тэд бол Бурханыг дагагч, жинхэнэ итгэгч, эсвэл үнэн болон эерэг зүйлийг хайрлагч биш, харин ч үнэн болон Бурханы дайсан гэдгийг үнэхээр баталдаг. Энэ хүмүүс Бурханы гэрт, чуулганд ирэхдээ Бурханы авралыг хүртэхийн тулд, эсвэл Бурханы өмнө ирж, Түүний үгийг амь болгон хүлээж авахын тулд ирдэггүй. Тэгвэл тэд энд юу хийх гэж ирдэг вэ? Энэ хүмүүс Бурханы гэрт ирэхдээ нэгдүгээрт, ядаж л сониуч зангаа хангахыг хичээдэг; хоёрдугаарт, энэ чиг хандлагыг дагахыг хүсдэг; гуравдугаарт, ерөөл хүсдэг. Эдгээр нь тэдний санаа зорилго, зорилт бөгөөд ингээд л гүйцээ. Антихристүүдийн уг чанар-мөн чанарт үндэслэн дүгнэвэл, тэд хэзээ ч Бурханы үгийг өөрсдийн амь болгон хүлээж авахыг зорьдоггүй, мөн тэд Бурханы үгийг хэрэгжүүлэлтийн зарчим, эсвэл амьдралынхаа чиглэл, зорилго болгохоор хэзээ ч төлөвлөдөггүй, эсвэл өөрсдийн үзэл бодлыг өөрчилж, хаяхаар, эсвэл өөрсдийн үзлийг өөрчилж хаяхаар, Бурханы өмнө ирж бүрэн гэмшиж, Түүний өмнө сөгдөн мөргөж, Түүнийг өөрсдийн Аврагч болгон хүлээж авахаар хэзээ ч төлөвлөдөггүй. Тэдэнд тийм санаа зорилго байдаггүй. Тэд зүгээр л Бурханы өмнө өөрсдийгөө хэчнээн агуу, хэчнээн чадвартай, хэчнээн хүчирхэг, билиг авьяастай болохоо, хэрхэн Бурханы гэрийн багана, тулгуур болж чадах гэх мэтээ байнга гайхуулж, үүгээрээ Бурханы гэрт өндрөөр үнэлэгдэж, Бурханд хүлээн зөвшөөрөгдөж, Бурханы гэрт дэвшиж, амбиц, хүслээ хангах зорилгодоо хүрэхийг зорьдог. Түүгээр ч зогсохгүй, тэд мөн “Энэ амьдралд зуу дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг” авах амбиц, хүсэл, төлөвлөгөөгөө биелүүлэхийг хүсдэг. Тэд эдгээр амбиц, хүсэл, төлөвлөгөөгөө хэзээ нэгэн цагт орхиж байсан уу? Тэд эдгээр асуудлыг субьективээр ойлгож, орхиж, шийдвэрлэж чадах уу? Тэд хэзээ ч ингэхээр төлөвлөдөггүй. Бурханы үг юуг хэлж, ил болгосон бай, хэдий тэд Түүний үгийг өөрсөдтэйгөө холбож чаддаг байсан ч, хэдий тэд өөрсдийнх нь төлөвлөгөө, бодол, санаа зорилго нь Бурханы үгийг эсэргүүцэж, түүнтэй нийцэхгүй, үнэн-зарчмыг зөрчдөг бөгөөд антихристүүдийн зан чанарын илрэл гэдгийг мэдэж байсан ч тэд өөрсдийн үзэл бодол, амбиц, хүслээсээ зуурсаар байдаг ба өөрсдийгөө өөрчилж, үзэл бодлоо эргүүлж, амбиц, хүслээ орхин, Бурханы өмнө ирж Түүний ил болголт, шүүлт, гэсгээлт, засалтыг хүлээж авах ямар ч төлөвлөгөөгүй байдаг. Энэ хүмүүс зүрх сэтгэлдээ гөжүүд төдийгүй бас биеэ тоосон, ихэрхүү байдаг—тэд ямар ч эрүүл ухаангүй болтлоо биеэ тоосон байдаг. Үүний зэрэгцээ тэд Бурханы айлдсан үг бүрийг зүрх сэтгэлийнхээ угаас гүнээ зэвүүцэж, үзэн яддаг; Бурхан завхарсан хүн төрөлхтний уг чанар-мөн чанарыг ил болгож, янз бүрийн завхарсан зан чанарыг ил болгодгийг тэд үзэн яддаг. Тэд Бурхан болон үнэнийг ямар ч олигтой шалтгаангүйгээр үзэн яддаг, үнэнийг эрэлхийлдэг болон Бурханы хайрладаг хүмүүсийг хүртэл үзэн яддаг. Энэ нь антихристүүдийн зан чанар үнэхээр хорон муу гэдгийг бүрэн харуулдаг. Бурхан болон үнэний эсрэг тэдний шалтгаангүй үзэн ядалт, дайсагнал, эсэргүүцэл, шүүлт, үгүйсгэл нь антихристүүд үнэхээр харгис зан чанартай болохыг бидэнд бас харуулдаг.
Антихристүүдийн янз бүрийн зан чанар нь завхарсан хүн төрөлхтөнд байдаг зан чанаруудын сонгодог жишээ бөгөөд антихристүүдийн янз бүрийн зан чанарын ноцтой байдал нь эгэл жирийн завхарсан хүнийхийг давж гардаг. Бурхан хүн төрөлхтний завхарсан зан чанарыг хэчнээн гүн гүнзгий, эсвэл бодитойгоор ил болголоо ч антихристүүд үүнийг үгүйсгэж, няцаадаг, үнэн, эсвэл Бурханы ажил гэж хүлээж авдаггүй. Тэд хангалттай ёрын муу, хэрцгий, хорон муу, хар санаатай, харгис байх нь эцсийн эцэст бат зогсож, энэ нийгэмд болон ёрын муу чиг хандлага дунд ялгарч, эцсээ хүртэл хөл дээрээ бат зогсох цорын ганц арга зам гэдгийг л хүлээн зөвшөөрч, үүнд итгэдэг. Энэ бол антихристүүдийн логик юм. Тиймээс, антихристүүд Бурханы зөвт, ариун мөн чанар, Бурханы итгэмжит байдал, төгс хүчин болон эдэн шиг бусад эерэг зүйлд дайсагнал, үзэн ядалт өвөрлөдөг. Хүмүүс Бурханы ялгамж чанар, мөн чанар болон Түүний бүх ажлыг яаж ч гэрчиллээ ч, мөн хэчнээн бодитой, чин сэтгэлээсээ гэрчиллээ ч антихристүүд үүнийг хүлээж авдаггүй, энэ бол Бурханы ажил, үүн дотор эрж хайх үнэн бий, эсвэл энэ бол хүн төрөлхтөн Бурханыг танин мэдэхэд зориулагдсан хамгийн сайн сургалтын материал, гэрчлэл гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Эсрэгээрээ Сатан ухамсартайгаар, эсвэл ухамсаргүйгээр ямар ч жижиг зүйл хийсэн бай, антихристүүд үүнийг нь бишрэн сөгдөн мөргөдөг. Сатаны хийдэг зүйлсийн тухайд, хүн төрөлхтний дунд эрхэмсэг, эсвэл дорд гэж тооцогдохоос үл хамааран антихристүүд эдгээр зүйлийг нэгэн ижил хүлээж авч, итгэж, шүтэн мөргөж, дагадаг. Гэвч антихристүүдийн сэтгэлийг түгшээдэг нэг зүйл бий: Будда хүмүүсийг Ариун Газар луу давуулж чадна гэж хэлсэн байдаг, харин антихристүүд: “Энэ Ариун Газар нь бурхны ярьдаг тэнгэрийн хаанчлал, тэнгэрээс доогуур юм шиг байна—энэ нь тийм ч төгс биш. Сатан хүчирхэг бөгөөд хүмүүст хязгааргүй ашиг тус авчирч, бүх амбиц, хүслийг нь хангаж чаддаг хэдий ч нэг хийж чаддаггүй зүйл нь хүмүүст амлалт өгч, хүмүүст тэнгэрийн хаанчлалд орж, мөнхийн амь олж авах боломж олгох явдал юм. Сатан ингэж хэлж зүрхэлдэггүй, үүнийг биелүүлж ч чадахгүй” гэж боддог. Антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд үүнийг санаанд багтамгүй зүйл гэж мэдэрдэг, мөн үүний зэрэгцээ энэ нь хамгийн харамсалтай зүйл гэж мэдэрдэг. Иймээс тэд Бурханыг дурамжхан дагахын сацуу хэрхэн илүү их ерөөл олж авах, мөн хэн тэдний хүсэл, амбицыг хангаж чадах талаар хуйвалдсаар байдаг. Тэд тооцоолж, тооцоолж, эцэст нь Бурханы гэрт үлдэх буулт хийхээс өөр аргагүйд хүрдэг. Антихристүүдийн эдгээр илрэлд үндэслэн үзвэл, Бурханд хандах тэдний хандлага, үзэл бодол юу вэ? Тэдэнд хумсын төдий жинхэнэ итгэл бий юу? Тэд Бурханд жинхэнэ итгэлтэй юу? Тэд Бурханы үйлдлийг өчүүхэн төдий ч хүлээн зөвшөөрдөг үү? Бурханы үг бол үнэн, амь, зам гэдэг баримтад тэд зүрх сэтгэлийнхээ угаас “Амен” гэж хэлж чадах уу? Бурхан хүн төрөлхтний дунд ийм агуу ажил хийсэн—антихристүүд Бурханы агуу хүч чадал, зөвт зан чанарыг зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаж чадах уу? (Үгүй.) Антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанар болон Түүний бүх ажлыг үгүйсгэдэг учраас л Түүнийг дагах явцдаа үргэлж өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг бөгөөд хүмүүсийн таалал, зүрх сэтгэлийг татахыг хичээж, тэр ч байтугай хүмүүсийн зүрх сэтгэлийг хянаж, торонд оруулахыг оролдож, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлддөг. Ийм бүх илрэл нь антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл хүн төрөлхтөн болон бүх зүйл Бүтээгчийн дээд эрх дор байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг баталдаг. Энэ бол Бурханы оршин тогтнолын тухайд антихристүүдэд байдаг үзэл бодол, илрэл, илчлэлтийн талаар бидний өнгөрсөн удаа задлан шинжилсэн зүйл юм. Антихристүүд Бурханы оршин тогтнолын талаар ийм үзэл бодол, илрэлтэй байдгаас хойш бие махбодтой болсон Бурхан болох Христэд хандах тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд үнэхээр итгэж, Түүнийг хүлээн зөвшөөрч, дагаж, дуулгавартай дагаж чадах уу? (Үгүй.) Бурханы оршин тогтнолд хандах антихристүүдийн хандлагаас дүгнэвэл, тэд Бурханы Сүнсэнд иймэрхүү хандлага өвөрлөдөг тул Бурханы бие махбодтой болсон махбодод хандах тэдний хандлага Сүнсэнд нь хандах хандлагаас нь ч илүү жигшүүртэй байж таарах бөгөөд илүү тод, ноцтой илрэлтэй байх нь мэдээжийн хэрэг.
II. Антихристүүд Христийн мөн чанарыг үгүйсгэдэг
Өнөөдөр бид антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй байдлаасаа болж бие махбодтой болсон Бурхан болох Христэд хэрхэн ханддаг талаар нөхөрлөнө. Антихристүүд Бурхан оршин байдаг гэдэгт итгэдэггүй нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Энэ бүх нөхөрлөл, ил болголт, задлан шинжилгээний дараа та нар антихристүүдийн зан чанар, илрэлийн талаар бодитой ойлголттой болсон уу? Тэд бие махбодтой болсон Бурханы хийсэн ажлыг, эсвэл Бурхан бие махбодтой болсон гэх баримтыг хүлээн авдаг эсэхээс үл хамааран, бодит байдал дээр Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Тэгвэл тэд яг ямар хүмүүс вэ? Нарийн яривал, тэд бол боломжийг ашиглагч үл итгэгчид, тэд бол фарисайчууд. Тэдний зарим нь илт ёрын муу харагддаг бол зарим нь даруухан, боловсон, намбатай, эрхэм дээд зан авиртай харагддаг буюу тэд бол байдаг л фарисайчууд. Ёрын муу харагддаг, мөн сүсэгтэй, ёрын муу биш харагддаг энэ хоёр төрлийн хүмүүсийн тухайд, хэрвээ тэд угтаа Бурханы оршин тогтнолд итгэдэггүй бол бид тэднийг үл итгэгчид гэж хэлж болох уу? (Болно.) Өнөөдөр бид үл итгэгчид Христийн талаар ямар үзэл бодол, хандлагатай байдаг, Христийн янз бүрийн тал дээр тэд ямар илрэл харуулдаг, эдгээр илрэлээр дамжуулан бид антихристүүдийн мөн чанарыг хэрхэн ойлгож болох талаар нөхөрлөж байна.
А. Антихристүүд Христийн гарал үүсэлд хэрхэн ханддаг вэ
Онцгой ялгамж чанартай, эгэл жирийн хүн болох Христийн тухайд, хүмүүс ихэвчлэн юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Юун түрүүнд, олон хүн Түүний гарал үүсэлд санаа тавьдаг биш үү? Энэ бол хүмүүсийн анхаарлын төв юм. Тиймээс, антихристүүд Христийн гарал үүсэлд хэрхэн ханддаг талаар эхлээд нөхөрлөцгөөе. Энэ талаар нөхөрлөхөөсөө өмнө, Бурхан бие махбодтой болох үедээ махбодынхоо гарал үүслийн янз бүрийн талыг хэрхэн төлөвлөсөн талаар ярилцъя. Нигүүлслийн эрин үед Христ Ариун Сүнсээр олдож, онгон бүсгүйгээс төрсөн гэдгийг хүн бүр мэднэ. Тэрээр туйлын эгэл жирийн, хэвийн гэр бүлд төрсөн, үүнийг өнөөгийн хэллэгээр бол энгийн иргэний өрх гэж нэрлэнэ. Тэрээр баян чинээлэг, албан тушаалтан, эсвэл нэр хүндтэй том гэр бүлд төрөөгүй—Тэр ч байтугай малын жүчээнд төрсөн нь маш санаанд багтамгүй, хүн бүрийн төсөөллөөс давсан хэрэг байв. Бурханы анхны бие махбодтой болсон махбодын гарал үүслийн тал бүрийг авч үзвэл, бие махбодтой болсон Бурханы төрсөн гэр бүл маш эгэл жирийн байсан. Түүний эх Мариа ч бас эгэл жирийн, онцгой хүн биш байсан бөгөөд мэдээж ямар ч онцгой хүч чадал, эсвэл ер бусын, хосгүй авьяас билиггүй байсан. Гэсэн хэдий ч тэрээр үл итгэгч, эсвэл шүтлэггүй хүн биш, харин Бурханыг дагагч байсан гэдгийг тэмдэглүүштэй. Энэ нь маш чухал юм. Мариагийн нөхөр Иосеф мужаан байсан. Мужаан бол нэг төрлийн гар урлаач бөгөөд тэрээр дундаж орлоготой байсан боловч баян биш, илүүдээ гарсан их мөнгөтэй байгаагүй. Гэсэн хэдий ч тэрээр ядуу зүдүү байхаас хол байсан ба гэр бүлийнхээ үндсэн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байв. Эзэн Есүс ийм төрлийн гэр бүлд төрсөн; өнөөгийн орлого, амьдрах нөхцөлийн стандартаар дүгнэвэл Түүний гэр бүлийг дөнгөж л дундаж давхаргад тооцож болно. Ийм гэр бүлийг хүн төрөлхтний дунд эрхэмсэг гэж үзэх үү, эсвэл дорд гэж үзэх үү? (Дорд.) Тиймээс Эзэн Есүсийн төрсөн гэр бүл алдартай, баян чинээлэг, эсвэл нэр хүндтэй байхаас хол, өнөө үед дээд зиндааных гэж тооцогддог зүйлээс бүр ч хол байсан. Баян чинээлэг, эсвэл өндөр байр суурьтай гэр бүлийн хүүхдүүдийг гадуур явах үед хүмүүс ерөнхийдөө тэднийг тойрон хүрээлж, шавдаг, харин Эзэн Есүсийн гэр бүл эсрэгээрээ байв. Тэрээр тансаг амьдрах нөхцөлгүй, эсвэл нэр хүндтэй байр суурьгүй гэр бүлд төрсөн. Энэ нь хүмүүсийн анхааралд өртдөггүй, хүмүүс тоодоггүй, хэн ч тэднийг магтан дуулж, шавдаггүй маш эгэл жирийн гэр бүл байв. Тухайн үеийн тийм нөхцөл байдал, нийгмийн орчинд Христ дээд боловсрол эзэмших, эсвэл дээдсийн хүрээлэнгийн янз бүрийн амьдралын хэв маяг, бодол санаа, үзэл бодол гэх мэт зүйлсийн нөлөөнд автаж, халдварлах байр сууринд байсан уу? Мэдээж, байгаагүй. Тэрээр нийтлэг боловсрол эзэмшиж, гэртээ Судар уншиж, эцэг эхээсээ түүх сонсож, тэдэнтэй хамт сүмийн цуглаанд оролцдог байв. Бүх талаараа Эзэн Есүсийн гарал үүсэл, Түүний өсөж торнисон нөхцөл байдал нь хүмүүсийн төсөөлж магадгүй шиг нэр хүндтэй, эсвэл эрхэмсэг байгаагүй. Түүний өсөж торнисон орчин эгэл жирийн хүнийхтэй адил байв. Түүний өдөр тутмын амьдрал энгийн бөгөөд эгэл жирийн байсан, амьдрах нөхцөл нь дундаж хүнийхтэй төстэй, онцгой зүйлгүй байсан бөгөөд нийгмийн дээд давхаргын онцгой, давуу амьдрах нөхцөл Түүнд байхгүй байв. Бурханы анхны бие махбодтой болсон махбодын төрсөн нөхцөл байдал, Түүний өсөж торнисон орчин ийм байв.
Хэдийгээр энэ удаад бие махбодтой болсон Бурханы хүйс өмнөхөөсөө тэс өөр боловч Түүний гэр бүлийн гарал үүсэл нь мөн адил эгэл жирийн, нэр хүндтэй байр суурьгүй юм. Зарим хүн: “Хэчнээн эгэл жирийн бэ?” гэж асуудаг. Одоогийн эринд эгэл жирийн гэдэг нь нийтлэг амьдрах орчныг хэлж байгаа юм. Христ ажилчны гэр бүлд төрсөн, өөрөөр хэлбэл, амьжиргаагаа цалингаар залгуулдаг, өөрсдийн үндсэн хэрэгцээг хангаж чаддаг боловч баячууд шиг чинээлэг биш гэр бүлд төрсөн. Христ эгэл жирийн хүмүүстэй харилцаж, эгэл жирийн хүмүүсийн амьдралтай танилцсан; Тэр ийм төрлийн орчинд амьдарсан бөгөөд үүнд онцгой зүйл юу ч байгаагүй. Ерөнхийдөө, ажилчны гэр бүлийн хүүхдүүд урлагийн ур чадвар эзэмших боломжтой байдаг уу? Тэдэнд дээдсийн хүрээлэнд түгээмэл байдаг янз бүрийн үзэл бодолтой танилцах боломж олддог уу? (Үгүй.) Тэд янз бүрийн ур чадвар эзэмших боломжгүйгээр үл барам, дээдсийн хүрээлэнгийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй харилцах боломж тэдэнд бүр ч байдаггүй. Энэ үүднээс авч үзвэл, энэ удаад бие махбодтой болсон Бурханы төрсөн гэр бүл маш эгэл жирийн юм. Түүний эцэг эх нь өдөр хоногийг зүй зохистой өнгөрөөдөг, амьжиргаа нь ажил хөдөлмөрөөс нь хамаардаг, дундаж амьдралын нөхцөлтэй хүмүүс юм. Ийм нөхцөл орчин үеийн нийгэмд хамгийн түгээмэл байдаг. Шүтлэггүй хүмүүсийн өнцгөөс харвал, Христийн төрсөн орчинд ямар ч давуу нөхцөл байгаагүй бөгөөд Түүний гэр бүлийн гарал үүсэл, эсвэл амьдралын чанарт гайхуулах зүйл юу ч байгаагүй. Зарим алдартан эрдэмтдийн гэр бүлд төрдөг; тэдний өвөг дээдэс бүгд сурган хүмүүжүүлэгчид, ахмад сэхээтнүүд байсан байдаг. Тэд ийм орчинд, эрдэмтдийн гэр бүлийн хэв маяг, байр байдалтайгаар өсөж торнисон байдаг. Бурхан бие махбодтой болсон махбоддоо үүнтэй төстэй гэр бүлийн гарал үүслийг сонгосон уу? Үгүй. Энэ удаад бие махбодтой болсон Бурханд ч бас нэр хүндтэй гэр бүлийн гарал үүсэл, нийгмийн өндөр байр суурь байхгүй байсан, Түүнд давуу амьдрах орчин бүр ч байгаагүй—Түүний гэр бүл бол туйлын эгэл жирийн. Бие махбодтой болсон Бурхан яагаад ийм гэр бүл, амьдрах орчин, өсөж торних гарал үүслийг сонгосон талаар одоохондоо ярилцахгүй байцгаая; бид үүний ач холбогдлын талаар одоохондоо ярихгүй. Надад хэл дээ, зарим хүн Христ их сургуульд сурсан эсэхэд санаа тавьдаггүй гэж үү? Би та нарт үнэнийг хэлье: Би их сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөсөө өмнө сургуулиасаа гарч, 17 настайдаа гэрээсээ явсан. Тэгвэл Би их сургуульд сурсан уу? (Үгүй.) Энэ нь та нарын хувьд муу мэдээ юу, эсвэл сайн мэдээ юу? (Үүнийг мэдэх нь ямар ч ялгаагүй, Бурханыг дагахтай ямар ч хамаагүй гэж би бодож байна.) Наад чинь зөв үзэл бодол. Би нуух, эсвэл далдлахыг хүссэндээ биш, харин эдгээр зүйл Бурханыг танин мэдэж, дагахтай огт хамаагүй тул хэлэх шаардлагагүй учраас өмнө нь энэ талаар хэзээ ч дурдаж байгаагүй юм. Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрсөн нөхцөл байдал, Түүний гэр бүлийн болон өсөж торнисон орчин нь Бурханыг, эсвэл бие махбодтой болсон Бурханыг танин мэдэхэд ямар ч нөлөөгүй бөгөөд эдгээр зүйлтэй үнэндээ хамаагүй боловч Би яагаад энд эдгээр асуудлыг хөндөж байна вэ? Энэ нь бидний өнөөдөр задлан шинжилж буй Христийн талаарх антихристүүдийн үзэл бодлын нэгтэй холбоотой юм. Бурхан бие махбодтой болсон махбоддоо өндөр байр суурь, эрхэмсэг ялгамж чанар, эсвэл нэр хүндтэй гэр бүл, нийгмийн гарал үүслийг сонгоогүй, Өөрийгөө өсөж торниход зориулж давуу, санаа зовох зүйлгүй, чинээлэг, тансаг орчныг бүр ч сонгоогүй. Бурхан бас дээд боловсрол эзэмших, эсвэл дээдсийн хүрээлэнтэй танилцах боломжтой гэр бүлийн гарал үүслийг сонгоогүй. Бурхан бие махбодтой болохдоо хийсэн сонголтын эдгээр талыг авч үзвэл, эдгээр зүйл Христийн хийхээр ирсэн ажилд нөлөөлөх үү? (Үгүй.) Түүний хожмын ажлын үйл явц, шинж чанар, үр дүнг харвал, эдгээр тал нь Бурханы ажлын төлөвлөгөө, алхам, эсвэл үр дүнд ямар ч байдлаар нөлөөлдөггүй, харин ч эсрэгээрээ, Түүний сонголтын эдгээр талд тодорхой давуу тал бий, өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийн 99 хувь нь үүнтэй төстэй гарал үүсэлтэй байдаг тул Тэрээр ийм орчинд төрөхийг сонгосон нь Бурханы сонгосон хүмүүсийг аврахад илүү ашиг тустай юм. Бие махбодтой болсон Бурханы гарал үүслийн ач холбогдлын хүмүүс ойлгох ёстой нэг тал бол энэ юм.
Сая Би та нарт ерөнхий ойлголт өгөхийн тулд Христийн төрсөн гарал үүсэл, орчны талаар энгийн, ерөнхий байдлаар ярилаа. Одоо антихристүүд бие махбодтой болсон Бурханы гарал үүсэлд хэрхэн ханддагийг задлан шинжилцгээе. Нэгдүгээрт, антихристүүд Христийн төрсөн орчин, гарал үүслийг дотроо жигшиж, эсэргүүцдэг. Тэд яагаад үүнийг жигшиж, эсэргүүцдэг вэ? Учир нь тэд дотроо бодол, үзэл тээдэг. Энэ талаарх тэдний үзэл бодол юу вэ? “Бурхан бол Бүтээгч, Тэр бүхнээс дээд, Тэр тэнгэрээс дээгүүр, хүн төрөлхтөн болон бусад бүх бүтээгдсэн зүйлээс дээгүүр байдаг. Хэрвээ энэ хүн Бурхан юм бол хүн төрөлхтний дунд хамгийн өндөр байр сууринд гарах ёстой.” Түүнийг хамгийн өндөр байр сууринд гарах ёстой гэдгээрээ тэд юу хэлж байна вэ? Тэр хүн бүхнээс илүү гарсан байх ёстой, нэр хүндтэй, эрхэмсэг том гэр бүлд төрж, юугаар ч дутахгүй байх ёстой; тэрээр эрх ямбатай гэр бүлд төрөх ёстой, үнэмлэхүй хүч чадал, түүнчлэн эрх мэдэл, нөлөөтэй байх ёстой, мөн онцгой баян, тэрбумтан байх ёстой гэж тэд хэлж байгаа юм. Үүний зэрэгцээ тэрээр өндөр боловсролтой байж, энэ ертөнцөд хүмүүсийн мэдэх ёстой бүхнийг сурсан байх ёстой. Жишээ нь, угсаа залгамжлах ханхүү шиг тэрээр ганцаарчилсан сургалтад хамрагдаж, элит сургуульд сурч, дээд давхаргын амьдралаар амьдрах ёстой. Тэр эгэл жирийн гэр бүлийн хүүхэд байх ёсгүй. Христ бол бие махбодтой болсон махбод учраас түүний боловсрол бусад бүх хүнийхээс давуу байх ёстой бөгөөд сургалтын материал нь эгэл жирийн хүмүүсийнхээс өөр байх ёстой. Христ хаанчлахаар ирдэг учраас засаглах урлаг, мөн хүн төрөлхтнийг хэрхэн удирдаж, хянахад суралцаж, “Гучин зургаан арга” номыг судалж, олон хэл, зарим нэг урлагийн ур чадвар сурах ёстой, ингэснээр эдгээр зүйлийг ирээдүйн ажилдаа ашиглаж, ирээдүйд бүх төрлийн хүнийг удирдаж чадна гэж тэд боддог. Тэдний хувьд ийм христ л эрхэмсэг, агуу бөгөөд хүмүүсийг аварч чадна, учир нь тэрээр хангалттай мэдлэг, авьяас билигтэй, хүмүүсийн оюун санааг уншиж, тэднийг хянах хангалттай чадвартай байх болно. Антихристүүд бие махбодтой болсон Бурханы махбодын гарал үүслийн талаар ийм үзэл тээдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханыг хүлээн авахдаа эдгээр үзлээсээ зуурдаг. Нэгдүгээрт, тэд үзлээ хойш тавьж, Бурханы хийдэг зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнээс шинээр ойлгож, ухамсарладаггүй. Тэд өөрсдийн үзэл, бодлыг үгүйсгэдэггүй, эсвэл дотроо тээдэг төөрөгдлөө ойлгодоггүй бөгөөд Христийг болон Бурханы бие махбодтой болсон махбодыг танин мэдэж, Христийн хэлж, хийдэг бүхнийг үнэнийг дуулгавартай дагах хандлага, зарчмаар хүлээж авдаггүй. Оронд нь тэд Христийн хэлсэн бүхнийг өөрсдийн үзэл, бодлоор хэмждэг. “Христийн энэ үг логикгүй байна; тэр үг нь оновчгүй байна; үүнд дүрмийн алдаа байна; христ өндөр боловсролгүй гэдэг нь илт байна. Тэр жирийн хүн шиг ярьж байгаа биш үү? Христ яаж ингэж ярьж чадаж байна аа? Энэ түүний буруу биш. Тэр үнэндээ бас л онцгой байж, бусдаар хүндлүүлэхийг хүсдэг, гэхдээ энэ нь зүгээр л боломжгүй—тэр сайн гэр бүлээс гаралтай биш. Түүний эцэг эх нь зүгээр л эгэл жирийн хүмүүс байсан бөгөөд тэдний ямар байсан нь түүнд нөлөөлж, ижилхэн хүн болгосон. Бурхан яаж ингэж чадаж байна аа? Христийн үг, байр байдал яагаад тийм ч дэгжин, эрхэмсэг санагдахгүй байна вэ? Тэр яагаад нийгэм дэх эрдэмтэд, боловсролтой сэхээтнүүдийн, нийгмийн дээд давхаргын гүнж, ханхүү нарын яриа, байр байдалгүй байдаг юм бэ? Христийн үг, үйл яагаад түүний ялгамж чанартай тийм нийцэлгүй санагддаг юм бэ?” Антихристүүд Христийг болон Түүний бүх үг, ажлыг, Тэр хүмүүст хэрхэн ханддагийг, мөн Түүний яриа, байр байдлыг харахдаа иймэрхүү үзэл бодол, иймэрхүү ажиглах өнцөг тээдэг бөгөөд зүрх сэтгэлд нь гарцаагүй үзэл төрдөг. Тэд Христийг дуулгавартай дагадаггүйгээр үл барам, Түүний үгэнд зөв хандаж чаддаггүй. Тэд: “Ийм эгэл жирийн хүн, ийм энгийн ард миний аврагч байж чадах уу? Тэр намайг ерөөж чадах уу? Би түүнээс ямар нэг ашиг тус олж авч чадах уу? Миний хүсэл, эрмэлзэл биелж чадах уу? Энэ хүн хэтэрхий эгэл жирийн, бүр дорд үзэгдэх хэмжээнд эгэл жирийн байна” гэж хэлдэг. Антихристүүд Христийг эгэл жирийн, дундаж гэж үзэж, Христийг маш хэвийн гэж хэдий чинээ бодох тусмаа төдий чинээ өөрсдийгөө улам илүү өндөр дээд, эрхэмсэг гэж мэдэрдэг. Үүний зэрэгцээ зарим антихрист бүр харьцуулалт хийж: “Чи залуу болохоор яаж хувцаслах, хүмүүстэй яаж ярихаа мэдэхгүй байна. Чи хүмүүсээс яаж үг унагахыг мэдэхгүй байна. Чи яагаад ийм шулуун шударга юм бэ? Чиний хэлж байгаа ямар нэг зүйл бурхантай яаж төстэй байгаа юм бэ? Чиний хэлж байгаа ямар нэг зүйл бурхан гэдгийг чинь яаж төлөөлж байгаа юм бэ? Чиний үйлдэл, үг яриа, зан авир, байр байдал, хувцаслалт яаж бурхантай төстэй байгаа юм бэ? Чи эдгээрийн аль нэг талаар бурхантай төстэй гэж би бодохгүй байна. Христ дээд боловсролтой байж, Библийг нэвт шувт мэддэг, уран яруу ярьдаг байх ёстой, харин чи үргэлж өөрийгөө давтаж, заримдаа тохиромжгүй үг ашигладаг” гэдэг. Олон жил Христийг дагасны дараа антихристүүд Бурханы үг болон үнэнийг зүрх сэтгэлдээ хүлээж аваагүйгээр үл барам, Христ бол Бурханы бие махбодтой болсон махбод гэдэг баримтыг ч хүлээж аваагүй. Энэ нь тэд Христийг өөрсдийн Аврагч гэж хүлээж аваагүйтэй дүйцнэ. Оронд нь тэд Бурханы бие махбодтой болсон махбодыг, энэ эгэл жирийн хүнийг зүрх сэтгэлдээ бүр ч илүү жигшдэг. Тэд Христээс ямар ч онцгой зүйл хардаггүй учраас, Түүний гарал үүсэл маш нийтлэг, эгэл жирийн байсан бөгөөд Тэр нийгэмд, эсвэл хүн төрөлхтний дунд өөрсдөд нь ямар ч ашиг тус авчирч, эсвэл өөрсдийг нь ямар нэгэн давуу тал эдлэх боломжтой болгохгүй мэт санагддаг учраас тэд Түүнийг дур зоргоороо, ил тодоор шүүж эхлэн: “Чи зүгээр л ийм тийм айлын хүүхэд биш гэж үү? Тэгвэл би чамайг шүүхэд юу нь буруу байгаа юм бэ? Чи намайг яаж чадах юм бэ? Хэрвээ чи нэр хүндтэй гэр бүлтэй, эсвэл эцэг эх чинь албан тушаалтан байсан бол би чамаас айж магадгүй. Чи ийм байхад би яагаад чамаас айх ёстой юм бэ? Тиймээс, чи бурхны гэрчилсэн бие махбодтой болсон махбод болох христ байсан ч би чамаас айхгүй! Би ар хударгаар чинь чамайг шүүж, чиний талаар сэтгэгдлээ чөлөөтэй хэлсээр байх болно. Надад боломж гарах бүрд би чиний гэр бүл, төрсөн газрыг судална” гэдэг. Эдгээр нь антихристүүдийн сүр бадруулах хамгийн дуртай зүйлс юм. Тэд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй бөгөөд тэдний үзэл, төсөөлөлтэй нийцдэггүй юуг ч бай тэд ахин дахин шүүж, эсэргүүцдэг. Энэ хүмүүс Христийн илэрхийлдэг зүйл бол үнэн гэдгийг маш сайн мэддэг хэрнээ яагаад үнэнийг эрэлхийлдэггүй вэ? Тэд үнэхээр эрүүл ухаангүй юм!
Антихристүүд эрх мэдэл, байр суурийг онцгойлон шүтдэг. Хэрвээ Христ баян чинээлэг, эрх мэдэлтэй гэр бүлээс гаралтай байсан бол тэд юу ч хэлж зүрхлэхгүй байх байсан. Гэвч хэрвээ Тэр эрх мэдэлгүй, эгэл жирийн гэр бүлээс гаралтай байсан бол тэд Түүнээс огт айхгүй, Бурханыг, Христийг чөлөөтэй судалж, шүүж болно гэж үзээд, үүндээ огт хэнэггүй байх байв. Хэрвээ тэд энэ хүн бол Бурханы махбод болсон бие гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч, итгэсэн бол ингэж авирлаж чадах байсан уу? Өчүүхэн төдий ч гэсэн Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн ингэх үү? Тэд биеэ барих биш үү? (Тэгнэ.) Ямар хүмүүс ингэж авирлаж чадах вэ? Энэ нь антихристүүдийн зан авир биш гэж үү? (Мөн.) Хэрвээ чи Христийн мөн чанар бол Бурхан Өөрөө бөгөөд чиний дагадаг хүн бол Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөг бол Христтэй холбоотой бүх зүйлд яаж хандах ёстой вэ? Хүмүүс зарчимтай байх ёстой биш үү? (Тийм.) Тэгвэл тэд яагаад өчүүхэн төдий ч эргэлзэхгүйгээр эдгээр зарчмыг зөрчиж зүрхэлдэг вэ? Энэ нь Христэд дайсагнаж буйн илрэл биш гэж үү? Христ эгэл жирийн гэр бүлд төрсөн учраас антихристүүд Түүнд сэтгэл дундуур байхын зэрэгцээ Түүний гэр бүл болон гэр бүлийнх нь гишүүдэд бас дайсагнал өвөрлөдөг. Дотор нь энэ дайсагнал төрөх үед тэд зогсох юм уу зүгээр байсангүй, оронд нь яг л үндсэн ажлаа хийж байгаа мэт боломж гарах бүрд Христийн гэр хавиар эргэлдэж, “Христ буцаж ирсэн үү? Христийг гарч ирснээс хойш энэ гэр бүлийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?” хэмээн асууж сурагладаг. Тэд боломж гарах бүрд эдгээр хэрэгт хошуу дүрдэг. Ийм хүмүүс зэвүүцмээр биш гэж үү? Тэд ой гутмаар биш гэж үү? Тэд жигшүүртэй биш гэж үү? Тэд туйлын жигшүүртэй, булай! Тэдний Бурханд итгэх итгэл ямар байдгийг одоохондоо хойш тавиад, зүгээр л бодоод үз: Ийм зүйл хийж, ийм булай бодол өвөрлөж чаддаг хүмүүс ямар зан араншинтай байж таарах вэ? Тэд дорд зан араншинтай байж таарна. Тэд бүгд дорд хүмүүс бөгөөд туйлын жигшүүртэй, булай! Хэрвээ чи Христэд итгэдэггүй бол Надад “Чи бурхан шиг харагдахгүй байна; чи зүгээр л хүн. Би ар хударгаар чинь чамайг шүүсэн—чи тэгээд намайг яах юм бэ? Би чамайг үгүйсгэсэн—чи тэгээд намайг яах юм бэ?” гэж тодорхой хэлж болно. Хэрвээ чи итгэхгүй бол Би чамайг албадахгүй, хэн ч чамайг тэг гэж шахаж шаардахгүй. Харин чи нууцаар ийм жижиг сажиг үйлдэл хийх шаардлагагүй. Энэ чинь ямар зорилготой юм бэ? Энэ нь итгэлийг чинь нэмэгдүүлэхэд тусалж чадах уу? Энэ амийн чинь ахиц дэвшилд, эсвэл Бурханыг илүү их ойлгоход чинь тусалж чадах уу? Энэ ийм зорилгуудын алинд нь ч үйлчилдэггүй байхад яагаад ийм зүйл хийдэг юм бэ? Хамгийн наад зах нь, ийм үйлдэл хийдэг хүмүүс туйлын зэвүүцмээр хүн чанартай байдаг; тэд Христийн мөн чанарт итгэдэггүй, эсвэл Түүний ялгамж чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ чи итгэдэггүй бол битгий итгэ. Яв! Яагаад Бурханы гэрт байгаад байгаа юм бэ? Бурханд итгэдэггүй хэр нь ерөөл хүсэж, амбиц, хүсэл тээсээр байх—энэ бол антихристүүдийн жигшүүртэй байдал юм. Ийм туйлын жигшүүртэй хүмүүс л ийм “онцгой” үйлдэл хийж чаддаг. Би гэрээсээ 20 жил хол байхад энэ хүмүүс тэр гэрийг 20 жилийн турш “сайн тордож байсан”; Намайг 30 жил хол байхад тэд 30 жилийн турш “тордсон”. Тэд яагаад ийм “сайхан сэтгэлтэй”, завтай байдаг юм бол гэж Би гайхдаг байлаа. Би энэ асуултын хариуг олсон, юу гэвэл тэд Бурханыг эцсийг нь хүртэл эсэргүүцэхийг хүсдэг. Тэд Бурханы мөн чанарт, эсвэл Түүний хийсэн бүхэнд итгэдэггүй. Өнгөн дээрээ тэд сониуч, санаа тавьж байгаа мэт харагддаг ч мөн чанартаа тандаж, өө хайж байдаг, дотроо дайсагнаж, үгүйсгэж, яллаж байдаг. Энэ хүмүүс яагаад итгэсээр байдаг юм бэ? Тэд Бурханд итгэх ямар хэрэгтэй юм бэ? Тэд итгэхээ больж, эндээс хурдан явах хэрэгтэй! Бурханы гэрт ийм хүмүүс хэрэггүй. Тэд өөрсдийгөө шившиг болгох хэрэггүй! Та нар төстэй нөхцөл байдалд тэдэнтэй ижил зүйл хийх үү? Хэрвээ тэгж чадах бол та нар ч бас яг тэдэнтэй адилхан, Бурханыг, Түүний мөн чанарыг, Түүний ялгамж чанарыг үгүйсгэхийн тулд Бурханаас өө сэв, нотлох баримт олохыг хичээн, Бурханыг эцсээ нь хүртэл эсэргүүцэхээр шийдсэн, үхэх хүртлээ бууж өгдөггүй бүлэг антихристүүд юм.
Бурхан юу ч хийсэн бай, хэзээ ч буруу байдаггүй. Тэр нийтлэг, эгэл жирийн орчин, гарал үүсэлтэй гэр бүлд төрсөн үү, эсвэл нэр хүндтэй гэр бүлд төрсөн үү гэдгээс үл хамааран энэ нь ямар ч алдаа мадаггүй бөгөөд хүмүүст Түүнээс өө олох сиймхий үлдээх зүйл юу ч байхгүй. Хэрвээ чи Түүнийг Христ биш, эсвэл Бурханы мөн чанаргүй гэдгийг нотлохын тулд Бурханы махбод болсон биеэс ямар нэгэн алдаа мадаг, нотлох баримт хайх гэж оролдвол Би чамд хэлье, чи ингэж өөртөө төвөг удсаны хэрэггүй, бас итгэх гэж өөртөө төвөг удсаны хэрэггүй. Зүгээр л яв—тэгвэл чамд төвөггүй амар байх биш үү? Яагаад амьдралаа ингэж хүндрүүлээд байгаа юм бэ? Христийг буруутгаж, үгүйсгэж, эсвэл яллахын тулд Түүнээс алдаа мадаг, нотлох баримт хайх нь чиний үндсэн ажил, үүрэг, эсвэл хариуцлага биш. Христ ямар гэр бүлд төрсөн, ямар орчинд өсөж торнисон, эсвэл ямар хүн чанартай байхаас үл хамааран энэ нь Бүтээгч Бурханы Өөрийн сонголт байсан бөгөөд хэнд ч хамаагүй юм. Бурханы хийдэг бүхэн зөв, энэ бол үнэн, мөн энэ нь хүн төрөлхтний төлөө хийгддэг. Хэрвээ Бурхан эгэл жирийн гэр бүлд биш, харин ордонд төрсөн бол эгэл жирийн ард, нийгмийн доод давхаргын дорд хүн болох чамд Бурхантай харилцах боломж байх байсан уу? Чамд тийм боломж байхгүй байх байсан. Тэгвэл Бурхан ингэж төрж, өсөж торнихыг сонгосонд юу нь буруу байгаа юм бэ? Энэ бол ертөнцөд эгнэшгүй хайр, хамгийн эерэг зүйл юм. Гэвч антихристүүд Бурханы хийсэн хамгийн эерэг зүйлийг Түүнийг дээрэлхэж, тоглоом тохуу хийхэд амарханы шинж гэж үздэг бөгөөд Түүнийг байнга цагдаж, Түүний эсрэг ашиглах өө сэв хайхыг хүсдэг. Чи юугаа цагдаад байгаа юм бэ? Хэрвээ чи Христийн зан араншин, хүн чанарт ч итгэж чадахгүй байж Түүнийг Бурхан хэмээн дагадаг бол өөрийнхөө нүүрийг алгадаж байгаа хэрэг биш гэж үү? Чи өөрийгөө зовоож байгаа хэрэг биш гэж үү? Яагаад ийм тоглоом тоглодог юм бэ? Хөгжилтэй байна уу? Дараа нь Би Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн ихэнх хүн энэ асуудалд зөв хандаж чаддагийг ажигласан. Надтай харилцах үедээ цөөн хэд нь сониуч зан гаргадаг байсан ч Би тийм хүмүүсээс зайлсхийж, тэднийг үл тоосон. Хэрвээ чи үнэнийг хүлээн авч чаддаг бол бид нэг гэр бүл. Хэрвээ чи чадахгүй, Миний хувийн мэдээллийн талаар үргэлж асууж лавлахаар оролддог бол явж үз. Би чамайг танихгүй; бид гэр бүл биш, харин дайснууд. Бурханы маш олон үгийг сонсож, олон жилийн турш Түүний ажил, хариулгыг хүлээн авсныхаа дараа ч хүмүүс Бурханы махбод болсон биеийн талаар ийм бодол тээж, тэр ч байтугай үүнийхээ дагуу үйлдэж байвал ийм хүмүүс Бурханд дайсагнадаг зан чанартай гэдгийг хэлэх ёстой. Тэд бол эерэг зүйлийг хүлээн авч чаддаггүй, Бурханы төрөлхийн дайснууд юм.
Хоёр мянган жилийн өмнө Паул Эзэн Есүсийг эсэргүүцэхийн тулд бүхнийг хийж, Түүнийг улайран хавчиж, шүүж, яллаж байв. Яагаад? Яагаад гэвэл, Эзэн Есүс эгэл жирийн гэр бүлд төрсөн, Тэрээр жирийн ардын нэг байсан бөгөөд хуулийн багш нар болон фарисайчуудын боловсрол, нөлөөлөл, сургаал гэгчийг хүртээгүй. Паулын нүдээр бол ийм хүн Христ гэж нэрлэгдэхэд зохисгүй байв. Яагаад зохисгүй гэж? Учир нь Тэр даруу ялгамж чанартай, нийгмийн байр суурь муутай, хүний нийгмийн доод давхаргын гишүүн байсан, тиймээс Христ, эсвэл амьд Бурханы Хүү гэж нэрлэгдэхэд зохисгүй байв. Үүнээс болоод Паул Эзэн Есүсийг эсэргүүцэхийн тулд бүх хүчээ дайчилж, Түүнийг яллаж, эсэргүүцэж, Түүний ажлыг нурааж, дагагчдыг нь баривчлахын тулд өөрийн нөлөө, харизм, болон засгийн газрыг ашиглаж зүрхэлсэн. Эзэн Есүсийг эсэргүүцэх зуураа Паул өөрийгөө Бурханы ажлыг хамгаалж байгаа, өөрийнх нь үйлдэл шударга бөгөөд өөрийгөө шударга хүчийг төлөөлж байгаа гэж бодож байв. Тэр Бурханыг биш, харин эгэл жирийн хүнийг эсэргүүцэж байна гэж бодсон. Тэр Христийн гарал үүслийг дорд, сүрлэг биш гэж үзсэн учраас л Христийг увайгүй, болчимгүйгээр шүүж, яллаж зүрхэлсэн бөгөөд үйлдлийнхээ талаар зүрх сэтгэлдээ онцгой амар амгалан, тайван байдлыг мэдэрч байв. Тэр ямар гээчийн амьтан байсан бэ? Тэрээр Эзэн Есүс бол Бурханы махбод болсон бие гэдгийг ухаараагүй, эсвэл Түүний номлол болон үг Бурханаас гаралтай гэдгийг мэдээгүй байсан ч гэсэн тийм эгэл жирийн хүн түүний улайрсан дайралтад өртөх ёстой байсан гэж үү? Тэр ийм хорлонтой дайралтад өртөх ёстой байсан гэж үү? Бусдыг мэхэлж, Өөртэй нь хүмүүсийн төлөө өрсөлдөхийн тулд Паул цуу яриа, худал хуурмаг зохиохыг Тэр хүртэх ёстой байсан гэж үү? Паулын худал хуурмаг үндэслэлгүй байсан биш гэж үү? Эзэн Есүсийн ямар нэгэн үйлдэл Паулын ашиг сонирхол, эсвэл байр сууринд нөлөөлсөн үү? Үгүй. Эзэн Есүс нийгмийн доод давхаргынхны дунд номлож, сургаал айлдаж байсан, үүний зэрэгцээ нэлээд олон хүн Түүнийг дагасан. Энэ нь Паул шиг хүний амьдрах орчноос тэс өөр ертөнц байсан атал Паул яагаад Эзэн Есүсийг хавчсан юм бэ? Энэ бол түүний антихрист мөн чанар ажиллаж байгаа хэрэг юм. Тэрээр “Чиний номлол хэчнээн сүрлэг, зөв, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн байхаас үл хамааран, хэрвээ би чамайг христ биш гэж хэлбэл чи христ биш. Хэрвээ би чамд дургүй бол чамайг хавчиж, дур зоргоороо буруутгаж, чамд шанг чинь хүртээнэ” гэж бодсон. Христийн хэвийн хүн чанар дахь эдгээр зүйл Паулын шаардлагыг хангаагүй бөгөөд Паулын үзэл, төсөөлөлд нийцэн хийгдээгүй, эсвэл эзэмшигдээгүй учраас Паул мэтийн антихристүүд Түүнийг увайгүйгээр шүүж, үгүйсгэж, яллаж чадсан. Эцэст нь юу болсон бэ? Эзэн Есүст цохиулан унасныхаа дараа Паул эцэст нь: “Эзэн, та хэн бэ?” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд нь Эзэн Есүс: “Би бол чиний эсэргүүцдэг Есүс” гэж хэлсэн. Түүнээс хойш Паул Есүсийг эгэл жирийн хүн, эсвэл дорд гарал үүслээс нь болоод Христтэй адилгүй нэгэн гэж үзэхээ больсон. Яагаад? Яагаад гэвэл, Эзэн Есүсийн гэрэл хүмүүсийг сохолж чаддаг, Түүнд эрх мэдэл байсан бөгөөд Түүний үг хүмүүсийг цохин унагаж, тэдний сүнсийг цохиж чаддаг байв. Паул дотроо “Есүс гэгддэг энэ хүн үнэхээр бурхан байж болох уу? Тэр амьд бурхны хүү байж болох уу? Тэр хүмүүсийг цохин унагаж чаддаг учраас бурхан байж таарна. Гэхдээ ганц л зүйл байна—хүмүүсийг цохин унагадаг нэгэн бол христ гэгддэг энэ эгэл жирийн хүн биш, харин бурхны сүнс юм. Тиймээс, юу ч болсон хамаагүй, чамайг Есүс гэж нэрлэдэг л бол би чамд мөргөж сөгдөхгүй. Би зөвхөн тэнгэр дэх бурхан, бурхны сүнсийг л шүтэн мөргөнө” гэж бодсон. Цохигдон унасны дараа Паулд нэг бодол төржээ. Хэдийгээр цохиулсан нь муу зүйл байсан ч энэ нь түүнд христ гэгддэг хүн онцгой ялгамж чанартай байсныг, христ болох нь үнэхээр нэр төрийн хэрэг гэдгийг, христ болсон хэн боловч амьд бурхны хүү болж, бурхантай илүү ойртож, бурхантай харилцах харилцаагаа өөрчилдөг бөгөөд энэ нь тэрхүү эгэл жирийн хүнийг онцгой болгож, ялгамж чанарыг нь бурхны хүүгийнх болгон хувиргадаг гэдгийг ухааруулсан. Тэрээр “Хэдийгээр Есүс чи амьд бурхны хүү боловч үүнд тийм сүртэй юм юу байгаа юм бэ? Чиний эцэг ядуу мужаан, чиний эх жирийн нэг гэрийн эзэгтэй байсан. Чи эгэл ард түмний дунд өссөн, гэр бүл чинь нийгмийн доод давхаргынх байсан, мөн чи өөрөө ямар ч онцгой авьяас чадваргүй. Чи сүмд номлож байсан уу? Хуулийн багш нар болон фарисайчууд чамайг хүлээн зөвшөөрдөг үү? Чи ямар боловсрол эзэмшсэн юм бэ? Эцэг эх чинь өндөр мэдлэгтэй юу? Чамд эдгээрийн аль нь ч байхгүй байтал чи амьд бурхны хүү хэвээр байна. Тэгвэл, би ийм өндөр мэдлэгтэй, нийгмийн дээд давхаргын хүмүүстэй харилцдаг, миний эцэг эх маш өндөр боловсролтой сэхээтнүүд бөгөөд нэр хүндтэй гарал үүсэлтэй учраас би христ болох нь амархан биш гэж үү?” гэж бодсон. Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? “Хэрвээ Есүс шиг хүн христ байж чадах юм бол би тийм онцгой, сэтгэл татам, мэдлэгтэй, нийгмийн өндөр байр суурьтай юм чинь Паул би христ, амьд бурхны хүү байж бүр ч илүү чадах биш үү? Есүс амьд байхдаа зүгээр л номлож, судар уншиж, гэмшлийн замыг түгээж, хаа сайгүй алхаж, хүмүүсийн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж, маш олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн. Ердөө л энэ биз дээ? Үүний дараа тэр амьд бурхны хүү болж, тэнгэр өөд гарсан. Юу нь хэцүү байгаа юм бэ? Паул би мэдлэгээр дүүрэн, нийгмийн эрхэмсэг байр суурь, ялгамж чанартай. Хэрвээ би Есүсийн хийсний адилаар хүмүүсийн дунд илүү их алхаж, алдар нэрээ өсгөж, илүү олон дагагчтай болж, илүү олон хүнд ашиг тус хүргэвэл, мөн хатуу бэрхийг тэсвэрлэж, төлөөс төлж, нийгмийн байр сууриа бууруулж, илүү олон номлол айлдаж, илүү их ажил хийж, илүү олон хүнийг олж авбал миний ялгамж чанар өөрчлөгдөхгүй гэж үү? Би хүний хүүгээс бурхны хүү болж хувирахгүй гэж үү? Бурханы хүү чинь христ биш гэж үү? Христ байхад хэцүү юм юу байна? Христ чинь хүнээс төрсөн хүний хүү биш гэж үү? Есүс христ болж чадсан юм чинь Паул би яагаад чадахгүй гэж? Энэ дэндүү амархан! Есүс юу хийсэн, би тэрийг хийнэ; тэр юу хэлсэн, би тэрийг хэлнэ; тэр хүмүүсийн дунд хэрхэн алхсан, би ч бас тэгж алхана. Тэгвэл би Есүстэй ижил ялгамж чанар, байр суурьтай болохгүй гэж үү? Би яг л Есүс шиг бурханд сайшаагдах нөхцөлийг хангахгүй гэж үү?” Тиймээс, Паулын захидлуудаас Есүсийн ялгамж чанарын талаарх түүний ойлголт, үзэл бодлыг харахад хэцүү биш. Тэрээр Эзэн Есүс ажил хийж, төлөөс төлснийхөө хүчинд, ялангуяа цовдлогдсоныхоо дараа тэнгэрлэг Эцэгийн сайшаалыг хүртэж, амьд Бурханы Хүү болсон эгэл жирийн хүн—Түүний ялгамж чанар хожим нь өөрчлөгдсөн гэж бодож байв. Тиймээс, Паул шиг хүмүүсийн бодлоор тэд Есүсийг газар дээрх Бурханы өмссөн махбод, хүн төрөлхтний дундах Бурханы махбод болсон бие гэж хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Христийн мөн чанарыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.
Өнөөдрийн антихристүүд Паултай адилхан. Нэгдүгээрт, тэд ижил бодол, амбиц, арга барилтай байдаг, аас гадна бас нэг зүйл болох мунхаг гэх нийтлэг шинж чанартай. Тэдний мунхаглал юунаас үүдэлтэй вэ? Энэ нь тэдний амбиц, хүслээс үүдэлтэй. Антихристүүд Бурханы махбод болсон биеийг харахдаа ямар ч өнцгөөс харсан бай, Христ дэх Бурханы мөн чанарыг харж чаддаггүй. Тэд яаж ч харсан бай, үүнээс үнэнийг олж авч, эсвэл Бурханы зан чанарыг ойлгож чаддаггүй. Тэд яаж ч харсан бай, Христийг эгэл жирийн хүн гэж үргэлж боддог. Хэрвээ христ хүн бүрд харагдахаар тэнгэрээс шууд бууж ирсэн бол тэр эгэл жирийн биш байх байсан гэж тэд боддог; хэрвээ христ ямар ч гарал үүсэл, суурь нөхцөлгүй, хүмүүсийн дунд гэнэт гараад ирсэн бол тэр нь маш ер бусын, онцгой байх байсан гэж тэд боддог! Хүмүүсийн ойлгож чадашгүй, онцгой зүйлс л чухамдаа антихристүүдийн амбиц, хүсэл, сониуч занг хангадаг. Тэд үнэнийг илэрхийлж, өөрсдөд нь амь хайрлаж чадах эгэл жирийн хүнийг дагаснаас тийм христийг дагахыг илүүд үздэг. Христ хүнээс төрсөн, үнэхээр эгэл жирийн хүн—хангалттай анхаарал татдаггүй, эсвэл тэнгэр газрыг доргиосон байдлаар ярьдаггүй хэвийн, бодит хүн учраас л антихристүүд Түүнийг хэсэг хугацаанд ажигласныхаа дараа Христийн хийдэг бүхэнд ямар ч онцгой зүйл байхгүй гэж үздэг. Зарим нэг зүй тогтлыг гаргаж ирснийхээ дараа тэд Христийг дуурайж эхэлдэг. Тэд Түүний үгийн өнгө, ярих хэв маяг, аялгыг дуурайдаг. Зарим нь бүр Түүний ашигладаг тодорхой үгсийг дуурайж, амьсгалах чимээ, ханиалгахыг нь хүртэл дуурайдаг. Зарим хүн: “Ингэж дуурайх нь мэдлэггүй байдлаас болдог уу?” гэж асуудаг. Үгүй. Энэ нь юунаас болдог вэ? Антихристүүд Христ шиг зүгээр л эгэл жирийн үг хэлдэг ийм эгэл хүн маш олон дагагчтай, маш олон хүнийг Өөртөө дуулгавартай дагуулж байгааг харах үед, тэдний зүрх сэтгэлийн гүнд энэ хэрэг явдлын тухайд ямар нэгэн бодол төрдөггүй гэж үү? Тэд Бурханы төлөө баярлаж, Түүний төлөө баясаж, Түүнийг магтан сайшаадаг уу, эсвэл зэвүүцэж, дургүйцэж, дайсагнаж, атаархаж, жөтөөрхдөг үү? (Атаархаж, жөтөөрхдөг.) Тэд “Чи яаж бурхан болсон юм бэ? Би яагаад бурхан биш юм бэ? Чи хэдэн хэлээр ярьж чадах вэ? Чи тэмдэг, гайхамшиг үзүүлж чадах уу? Чи хүмүүст юу авчирч чадах вэ? Чи ямар билиг авьяастай вэ? Чи ямар чадвартай вэ? Чи яаж ийм олон хүнийг дагуулж чадсан юм бэ? Хэрвээ чиний чадвар л ийм олон хүнийг дагуулахад хангалттай байсан юм бол миний чадвараар бүр ч олон хүн намайг дагах болно” гэж боддог. Тиймээс, антихристүүд үүнд хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг хүсдэг. Иймээс тэд өөрсдийнх нь хувьд христ болох нь биелүүлж болох мөрөөдөл гэх Паулын үзэл бодолтой бүрэн санал нийлдэг.
Бурхан хүмүүст үүргээ биелүүлдэг хүн, үүргээ биелүүлдэг бүтээгдсэн зүйл бай гэж хэлэх үед антихристүүд эдгээр үгийг онцгойлон үл хүндэлж: “Бурханы хэлдэг бүхэн сайн, зөв боловч биднийг христ болохыг зөвшөөрдөггүй нь буруу. Хүмүүс яагаад христ болж чаддаггүй юм бэ? Христ чинь зүгээр л бурхны амьтай хүн биш гэж үү? Тэгвэл, хэрвээ бурхны үгийг хүлээн авч, түүний усалгаа, хариулгыг хүртэж, бурхны амийг эзэмшвэл бид ч бас христ болж чадахгүй гэж үү? Чи бол хүнээс төрсөн эгэл жирийн хүн, бид ч бас адилхан. Ямар үндэслэлээр чи христ байж болдог, харин бид болдоггүй юм бэ? Чи амьдралдаа хожим нь христ болсон биш гэж үү? Хэрвээ зовж, төлөөс төлж, бурхны үгийг илүү их уншиж, бурхны амийг эзэмшиж, бурхны хэлдэгтэй ижил үг хэлж, бурхны хийхийг хүсдэг зүйлийг хийж, бурхныг дуурайвал бид бас христ болж чадахгүй гэж үү? Үүнд хэцүү юм юу байна?” гэдэг. Антихристүүд Христийг дагаж, Христийн эгэл жирийн дагагчид болох, эсвэл Бүтээгчийн ноёрхол доорх бүтээгдсэн зүйлс байхдаа баяртай байдаггүй. Тэдний амбиц, хүсэл нь тэднийг: “Эгэл жирийн хүн битгий бай. Алхам тутамдаа христийг дагаж, дуулгавартай дагах нь чадваргүй байдлын илрэл юм. Христийн үг болон бурхны амлалтаас цааш, бурхны хүү болох, ууган хүү болох, христ болох, бурханд агуу ихээр ашиглуулах, эсвэл бурхны хаанчлалын багана болох зэрэг илүү өндөр эрэлхийлэл чамд байх ёстой. Эдгээр нь ямар агуу, урам зориг бадраасан зорилго вэ!” хэмээн хатгадаг. Та нар эдгээр санааны талаар юу гэж бодож байна вэ? Эдгээр нь дэмжүүштэй зүйл үү? Эдгээр нь хэвийн хүмүүст байх ёстой зүйл мөн үү? (Үгүй.) Христийн ялгамж чанар, мөн чанарын талаар ийм ойлголттой байдаг учраас л антихристүүд Христийг эсэргүүцэх, шүүх, сорих, үгүйсгэх, яллах үг, үйлдлээ нухацтай авч үздэггүй. Тэд: “Хүнийг шүүхэд тийм аймаар юм юу байгаа юм бэ? Чи зүгээр л хүн биз дээ? Чи хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, тэгвэл би чамайг шүүж, дүгнэж, эсвэл яллахад юу нь буруу байгаа юм бэ? Би чамайг тандаж, судлахад юу нь буруу байгаа юм бэ? Эдгээр зүйлийг хийх нь миний эрх чөлөө!” гэж боддог. Тэд үүнийг Бурханыг эсэргүүцэж, Түүнтэй сөргөлдөж байна гэж үздэггүй нь маш аюултай үзэл бодол юм. Тиймээс олон антихрист 20, 30 жилийн турш Христийг ийм байдлаар эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ үргэлж Түүнтэй өрсөлдсөөр ирсэн. Би чамд үнэнийг хэлье—чиний юу хийх нь чиний эрх чөлөө, гэхдээ хэрвээ чи Бурханыг дагагчийн хувьд Бурханы бие махбодтой болсон махбодод тийм увайгүй ханддаг бол нэг зүйл лавтай: чи зүгээр нэг хүнд төвөг удаж байгаа хэрэг биш, чи Бурханы эсрэг ил тодоор эсэргүүцэн хашхичиж, Бурханы эсрэг өөрийгөө тавьж байна—чи Бурханы эсрэг зогсож байна. Бурханы мөн чанар, зан чанар, үйлдэл, ялангуяа Бурханы бие махбодтой болсон махбодтой хамаатай юу ч бай захиргааны зарлигтай холбоотой байдаг. Хэрвээ чи Христэд тийм увайгүй хандаж, Түүнийг тийм увайгүйгээр шүүж, ялладаг бол, чиний төгсгөл хэдийнээ тогтоогдсон гэдгийг Би чамд хэлье. Бурхан чамайг аварна гэж бүү найд. Бурхан Өөрийнх нь эсрэг ил тодоор хашхичиж, увайгүйгээр Өөрийнх нь эсрэг зогсдог хүнийг аварч чадахгүй. Ийм хүн бол Бурханы дайсан, тэд бол Сатан, диавол бөгөөд Бурхан тэднийг аврахгүй. Чамайг аварч чадна гэж өөрийнхөө бодож байгаа хэн рүү ч хамаагүй хурдан яв. Бурханы гэр чамайг хорихгүй, үүд хаалга нь цэлийтэл нээлттэй байгаа. Хэрвээ чи Паул чамайг аварч чадна гэж бодож байвал түүн рүү яв; хэрвээ чи пасторыг чадна гэж бодож байвал тэдэн рүү яв. Гэхдээ нэг зүйл лавтай: Бурхан чамайг аврахгүй. Чиний юу хийх нь чиний эрх чөлөө, харин Бурхан чамайг аврах эсэх нь Түүний эрх чөлөө бөгөөд Тэр эцсийн шийдвэрийг гаргана. Бурханд ийм эрх мэдэл бий юу? Түүнд ийм сүр жавхлан бий юу? (Бий.) Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд амьдарч, Өөрийгөө Христ гэдгийг гэрчилж, эцсийн өдрүүдийн ажлыг хийхээр ирдэг. Зарим хүн Бурханы мөн чанарыг хүлээн зөвшөөрч, Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ дагадаг бөгөөд тэд Түүнд Бурхан мэт хандаж, дуулгавартай дагадаг. Бусад нь Түүнийг эцсээ нь хүртэл зөрүүдлэн эсэргүүцэхийг хүсдэг: “Хэчнээн олон хүн чамайг христ гэж итгэдэг байхаас үл хамааран, би үүнд итгэхгүй. Чи юу ч хэлсэн хамаагүй, би чамайг бүх зүрх сэтгэлээрээ бурхан гэж үзэхгүй. Би бурхан үнэхээр ярьж, чамайг гэрчлэхийг харах үед л, тэнгэр дэх бурхан биечлэн надад аянга мэт дуугаар: ‘Энэ бол миний бие махбодтой болсон махбод, миний хайрт, миний эрхэм хүү’ гэж хэлэх үед л би чамайг бурхан гэж хүлээн зөвшөөрч, хүлээж авна. Би тэнгэр дэх бурхан ярьж, чамайг гэрчлэхийг өөрийн биеэр сонсож, харах үедээ л чамайг хүлээж авна, эс бөгөөс энэ нь боломжгүй!” гэдэг. Ийм хүмүүс антихристүүд биш гэж үү? Тэр өдөр үнэхээр ирэх үед тэд Христийг Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн ч энэ нь тэдний шийтгэлийн өдөр байх болно. Тэд Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг хашхичиж, алхам тутамдаа Түүнд дайсагнаж байсан—эдгээр үйлдлийг нэг далайлтаар хүчингүй болгож чадах уу? (Үгүй.) Тиймээс, энд нэг үнэн үг байгаа нь Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг нь барина гэдэг явдал юм. Энэ хүмүүс цээрлэл амсаад зогсохгүй, Бурхан тэдэнтэй биечлэн ярихыг хэзээ ч сонсохгүй. Тэд үүнийгээ хүртэх ёстой юу? Бурхан Өөрийгөө хүмүүст гэрчилж, хүмүүст болон жинхэнэ бүтээгдсэн зүйлсэд илэрч, Өөрийн жинхэнэ хэлбэрийг илчилж, ярьж, үг айлдахыг хүсдэг. Тэр диаволуудад илэрдэггүй, эсвэл тэдэнд ярьж, үг айлддаггүй. Тиймээс, антихристүүдэд Бурханы жинхэнэ хэлбэрийг харах, эсвэл Түүний үг, айлдварыг өөрийн чихээр сонсох боломж хэзээ ч гарахгүй. Тэдэнд хэзээ ч ийм боломж олдохгүй. Тэгвэл ирээдүйд тэдэнд хэцүү байх уу? (Тийм.) Яагаад? Антихристүүд буюу энэ ичгүүргүй амьтад Бурханыг эсэргүүцэж, алхам тутамдаа Түүний эсрэг хашхичдаг бөгөөд Түүний хийдэг бүхнийг жигшиж, яллаж, тэр ч байтугай дооглодог. Тэгвэл Бурхан тэдэнд хэрхэн хандах вэ? Тэр тэдэнд сайхан сэтгэлээр хандаж, тэднийг уучлах уу? Тэр тэднийг ерөөх үү? Тэр тэдэнд амлалтаа өгөх үү? Тэр тэднийг аврах уу? Үнэнийг хэлэхэд, ийм хүмүүс Бурханы гэгээрэл, удирдамжийг хүртэж чадах уу? Энэ амьдралд тэд Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг, эсвэл Түүний цээрлүүлэлт, сахилгажуулалтыг, эсвэл өөрсдийнх нь амийн төлөөх Түүний хангалтыг хүртэхгүй. Тэд аврагдахгүй бөгөөд ирэх ертөнцөд муу үйлийнхээ төлөө үүрд мөнхөд хүнд төлөөс төлөх болно. Энэ бол тэдний төгсгөл юм. Антихристүүд Паултай ижил төгсгөлтэй байх болно.
Б. Антихристүүд Христийн хэвийн, бодит байдалд хэрхэн ханддаг вэ
Сая бид антихристүүд Христийн мөн чанарыг үгүйсгэдгийн эхний илрэл болох антихристүүд Христийн гарал үүсэлд хэрхэн ханддаг, ямар үзэл бодол, ойлголт тээдэг, мөн ямар үйлдэл хийдэг талаар нөхөрлөж, задлан шинжиллээ. Бид ийм хүмүүсийн мөн чанарыг таньж мэдэхийн тулд антихристүүдийн янз бүрийн илрэлийг задлан шинжилсэн. Христийн өөр нэг тал буюу Түүний хэвийн, бодит байдлын тухайд, антихристүүд ямар үзэл бодол баримталдаг, ямар үйлдэл хийдэг, мөн ямар зан чанар, мөн чанар харуулдаг вэ? Одоо бид антихристүүд Христийн мөн чанарыг үгүйсгэдгийн хоёр дахь илрэл болох антихристүүд Христийн хэвийн, бодит байдалд хэрхэн ханддагийг задлан шинжлэх болно. Хэвийн, бодит байдлын тухайд гэвэл, ихэнх хүн тодорхой санаа, ойлголттой байх ёстой. Жишээ нь, гурав хоног ус уухгүй, юм идэхгүй байсан ч өлсөж, цангахгүй, харин ч бие махбодын хувьд урьдынхаасаа илүү хүчтэй, эрч хүчтэй болсон мэт санагдах нь хэвийн, бодит байдалд тооцогдох уу? Хэвийн хүмүүс дөрөв, таван километр алхсаны дараа ядардаг; хэрвээ Христ 40 километр алхсан ч ядрахгүй, хөл нь өвдөхгүй, тэр ч байтугай агаараас ч хөнгөн байж, илүү их эрч хүчтэй байвал үүнийг хэвийн, бодит гэж үзэж болох уу? Хэрвээ Христ хүйтэнд даарах үедээ ханиад хүрдэггүй, ямар ч нөхцөлд хэзээ ч өвддөггүй бол, хэрвээ Түүний нүд рүү ямар ч хүчтэй гэрэл туссан, нүд нь түүнээс хэдэн арав дахин илүү хүчтэй гэрэл цацруулж чаддаг бол, компьютер хэчнээн удаан ширтсэн ч нүд нь ядардаггүй, эсвэл холын хараа нь мууддаггүй бол, нарыг хэчнээн удаан ширтсэн ч гэрэлд нь гялбадаггүй бол, шөнө алхах үед бусдад гар чийдэн хэрэгтэй байхад Түүнд хэрэггүй бөгөөд өдөр өнгөрөх тусам нүд нь улам гэрэлтдэг бол—эдгээрийг хэвийн, бодит байдал гэж үзэх үү? Эдгээрийн аль нь ч хэвийн, бодит байдал биш, энэ бол хүмүүсийн байнга тулгардаг нийтлэг мэдлэг юм. Хэвийн, бодит байдал гэдэг нь удаан хугацаанд ус уухгүй бол цангах, их ярьсны дараа ядрах, их алхсаны дараа хөл өвдөх, гунигтай, зүрх шимшрэм мэдээ сонсоод гуниглаж, нулимс унагахыг хэлнэ—энэ бол хэвийн, бодит байдал юм. Тэгвэл хэвийн, бодит байдлын яг нарийн тодорхойлолт нь юу вэ? Махбодын хэвийн хэрэгцээ, зөн совинд нийцдэг бөгөөд энэ хүрээнээс хальдаггүй зүйл нь хэвийн, бодит байдлын тодорхойлолт юм. Хэвийн хүн чанарын чадавх, хүрээ, хэвийн хүн чанарын ухаалаг байдал, мөн баяр баясгалан, уур хилэн, уй гуниг, баяр хөөр зэрэг хэвийн хүн чанарын сэтгэл хөдлөлд нийцдэг зүйлс хэвийн, бодит байдлын хүрээнд багтдаг. Христ бол дэлхий дээр Бурханы өмссөн махбод юм; Тэрээр аливаа хэвийн хүний адилаар хэвийн үг яриа, зан авир, хэвийн амьдралын хэвшил, цагийн хуваарьтай байдаг. Хэрвээ Тэр гурван өдөр, гурван шөнө унтаагүй бол нойрмоглож, зогсоогоороо ч хамаагүй унтахыг хүснэ; хэрвээ Тэр өдөржингөө юм идээгүй бол өлсөнө; хэрвээ Тэр удаан алхвал ядарч, хурдан амрахаас өөр юу ч хүсэхгүй. Жишээ нь, Би ч бас та нартай гурав, дөрвөн цаг цугларч, нөхөрлөсний дараа ядардаг бөгөөд би бас амрах хэрэгтэй болдог. Энэ бол махбодын хэвийн, бодит байдал ба махбодын шинж чанар болон хэвийн хүн чанарын янз бүрийн илрэл, зөн совинд бүрэн нийцдэг, огтхон ч ер бусын биш юм. Тиймээс ийм махбодод хүн чанарын олон илрэл, илчлэлт байдаг, энэ махбодын хүн чанарын гадаад амьдралын хэв маяг, амьдралын хэвшил нь эгэл жирийн, хэвийн хүн бүрийн харуулж, илчилдэг зүйлээс ялгаагүй, яг адилхан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд Бурханы бие махбодтой болсон махбод нь хүн төрөлхтөнтэй адил шинж чанар, хэвийн, бодит амьдралын зөн совинтой байдаг, Тэр огтхон ч ер бусын биш. Хүмүүс хана, эсвэл хаалттай хаалгыг нэвт гарч чаддаггүй, бие махбодтой болсон Бурхан ч бас адилхан. Зарим хүн: “Чи бие махбодтой болсон бурхан биш гэж үү? Чи христ биш гэж үү? Чи бурхны мөн чанаргүй гэж үү? Чи үнэхээр цоожтой хаалганд хашигдаж чадна гэж үү? Чи хаалттай хаалгыг нэвт гарч чаддаг байх ёстой. Хүмүүс таван километр алхсаны дараа ядардаг, харин чи 40 километр алхсан ч ядрах ёсгүй; хүмүүс өдөрт гурван удаа хооллодог, харин чи 30 хоног юм идэхгүй байж чаддаг байх ёстой, зөвхөн хүссэн үедээ л хооллож, хүсээгүй үедээ идэхгүй байсан ч цуглаан дээр номлож, бусдаас илүү цог золбоотой амьдарч чаддаг байх ёстой. Өвдөх бол хүний амьдралын нэг хэсэг, харин чи өвдөх ёсгүй. Чи христ учраас чамд эгэл жирийн хүмүүсээс өөр тал байх ёстой, тэгж байж л чи христ гэж нэрлэгдэх зохистой болно, энэ нь л чамайг бурхны мөн чанартай гэдгийг батална” гэж хэлдэг. Энэ зөв үү? (Буруу.) Юу нь буруу байна вэ? Эдгээр нь хүний үзэл, төсөөлөл болохоос үнэн биш юм.
Бурханы бие махбодтой болсон махбод нь хэвийн, бодит байдаг—Түүний хэвийн хүн чанарын хийдэг бүх үйл ажиллагаа, Түүний өдөр тутмын амьдрал, үг яриа, байр байдал нь бүгд эерэг зүйлсийн бодит байдал юм. Бурхан анх хүмүүсийг бүтээхдээ эдгээр хэвийн, бодит зөн совинг тэдэнд хайрласан; тиймээс Бурханы бие махбодтой болсон махбод ч бас эдгээр хуулийг хэзээ ч зөрчихгүй. Энэ бол Христийн хэвийн, бодит байдал эерэг зүйл байдгийн шалтгаан, үндэслэл юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, тэдний бүх илрэл, зөн совинг яг Өөрийнхөө хүслийн дагуу хийсэн. Бурхан хүнд эдгээр зөн совинг өгсөн бөгөөд эдгээр нь хүний өдөр тутмын амьдралын хууль юм—Бурхан бие махбодтой болсон махбодоо хэвийн, бодит байдлын эдгээр хуулийг зөрчихөд хүргэх үү? Мэдээж, Бурхан тэгэхгүй. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд бие махбодтой болсон махбодын мөн чанар нь бас Бурхан юм—Тэд нэг эх сурвалжаас гаралтай тул Тэдний үйлдлийн зарчим, зорилго нь бас адилхан байдаг. Хэвийн, бодит байдлын илрэлүүдээсээ болоод Христ угаасаа олон нийтийн нүдэнд дэндүү эгэл жирийн хүн мэт харагддаг. Олон зүйл дээр Түүнд байгаа хэмээн хүмүүсийн төсөөлдөг урьдаас мэдэх, урьдчилан харах хүч чадал Түүнд байдаггүй бөгөөд Тэрээр хүмүүсийн төсөөлсөн шиг аливаа зүйлийг алга болгож, эсвэл гаргаж ирж чаддаггүй, тэр ч байтугай эгэл жирийн хүмүүсээс давж, махбодын чадавх, зөн совингоос хэтэрч, эсвэл хүний хэвийн сэтгэлгээнээс давж, хүмүүсийн төсөөлдөг шиг ямар ч хүний хийж чадахгүй зарим зүйлийг хийж бүр ч чаддаггүй. Эдгээр төсөөллийн эсрэгээр, хүний нүдэнд энэ эгэл жирийн хүн ажлаа эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурханы өчүүхэн төдий ч шинж тэмдгийг харуулж, үзүүлээгүй. Хүний нүцгэн нүдэнд, Түүний үг яриа, ажлаас гадна, Түүний хэвийн хүн чанарын ямар ч үйл ажиллагаанаас Бурханы шинж тэмдэг, эсвэл Бурханы ялгамж чанар, мөн чанарын илчлэлтийн аль нь ч ажиглагддаггүй. Хүмүүс Түүнийг яаж ч харсан, Тэр тэдэнд үргэлж эгэл жирийн хүн шиг харагддаг. Яагаад? Шалтгаан нь ганцхан: Хүний хардаг зүйл зөв; Бурханы бие махбодтой болсон махбод бол үнэхээр хэвийн, бодит хүн, хэвийн, бодит махбод юм. Гаднаа ийм хэвийн, бодит махбод нь агуу улаан лууны хавчлага, мөрдлөгийг бусад хүний адилаар толгой хоргодох газар, амрах газаргүйгээр туулдаг. Үүгээрээ Тэр бусад ямар ч хүнээс ялгаагүй бөгөөд Түүнийг харж үздэггүй. Ийм хавчлагыг туулах зуураа Тэр бас боломжтой газар бүрд Өөрийгөө нуудаг; Тэр Өөрийгөө үл үзэгдэх болгож, эсвэл газар доогуур зугтаж чадахгүй, эдгээр аюулаас зайлах ер бусын хүч чадал Түүнд байдаггүй. Түүний хийж чадах ганц зүйл бол тэдгээрийн талаар урьдчилан мэдээлэл олж аваад, дараа нь хурдан зугтах явдал юм. Аюултай нөхцөл байдалтай тулгарах үедээ хүмүүс сандарч, айдаг, Христ айдаг гэж та нар бодож байна уу? Тэр сандардаг гэж бодож байна уу? (Тийм.) Та нарын зөв; та нар яаж мэдэж байна вэ? (Ямар ч хэвийн хүн тийм нөхцөлд сандрах болно.) Зөв. Та нар үүнийг маш зөв хэллээ. Та нар хэвийн, бодит байдлыг үнэхээр ойлгож байна, та нар үүнийг төгс ойлгожээ. Христ ч бас эдгээр нөхцөл байдалд сандарч, айх болно, гэхдээ Тэр хулчгар зан гаргах уу? Тэр эрх баригч намаас айн сүрдэх үү? Тэр үүнд буулт хийх үү? Үгүй. Тэр зөвхөн сандарч, айж, энэ чөтгөрүүдийн үүрнээс хурдан зугтахыг хүснэ. Энэ бүхэн нь Христийн хэвийн, бодит байдлын илрэл юм. Мэдээж, Христийн хэвийн, бодит байдлын өөр нэлээд хэдэн илрэл бий, тухайлбал заримдаа мартамхай байх, хүмүүстэй удаан уулзаагүй үедээ нэрийг нь мартах гэх мэт. Хэвийн, бодит байдал нь ердөө л хэвийн, эгэл жирийн хүний шинж чанар, зөн совин, тэмдэг, шинж тэмдэг юм. Христ хэвийн, бодит хүн чанар, амьд үлдэх зөн совин, махбодын бүх шинж чанарыг эзэмшдэг учраас л хэвийн ярьж, ажиллаж, хүмүүстэй хэвийн харилцаж, хүмүүсийг хэвийн, бодит байдлаар удирдан дагуулж, мөн үүргийнхээ ажлыг хэвийн, бодит байдлаар гүйцэтгэхэд нь хүмүүсийг залж чиглүүлж, тусалж чаддаг. Христийн хэвийн, бодит байдлын ачаар л бүтээгдсэн бүх хүн Бурханы ажлын бодит байдлыг илүү их мэдэрч, энэ ажлаас ашиг тус хүртэж, үүнээс илүү бодитой, давуу ашиг тус олж авдаг. Христийн хэвийн, бодит байдал нь хэвийн хүн чанарын шинж тэмдэг бөгөөд Түүний бие махбодтой болсон махбод бүх хэвийн ажил, үйл ажиллагаа, хүний амьдралд оролцоход нь зайлшгүй шаардлагатай, түүнчлэн Бурханыг дагадаг бүх хүнд хэрэгтэй зүйл юм. Гэвч антихристүүд Христийн хэвийн, бодит байдлыг ингэж ойлгодоггүй. Антихристүүд Христийг хэвийн, бодит бөгөөд хүнтэй хэтэрхий адилхан учраас зүгээр л эгэл жирийн хүн гэж үздэг—энэ нь Тэр хэтэрхий хэвийн, бодит бөгөөд хүмүүс Түүнээс бурхны ямар ч шинж тэмдэг, эсвэл мөн чанарыг харж чадахааргүй хэмжээнд хүртэл бодитой учаас Тэрээр бурхны хүү, хүмүүсийн дундах бурхны биелэл, эсвэл христ гэж нэрлэгдэх зохисгүй гэсэн үг юм. Антихристүүд: “Ийм бурхан хүмүүсийг аварч чадах уу? Ийм бурхан христ гэж нэрлэгдэх зохистой юу? Энэ бурхан бурхантай хэтэрхий адилгүй байна! Түүнд бурхны талаарх хүний үзлийн хэд хэдэн элемент дутагдаж байна: нэгдүгээрт, ер бусын, онцгой, нууцлаг байх; хоёрдугаарт, супер хүч чадалтай байх, агуу хүч чадал харуулах чадвартай байх; гуравдугаарт, бурхантай төстэй гадаад төрхтэй байх, бурхны ялгамж чанар, эрхэм чанар, мөн чанар гэх мэттэй байх. Хэрвээ эдгээр элементийн аль нь ч түүнээс харагдахгүй бол тэр яаж бурхан байх юм бэ? Тэр хэдэн үгийг хэлж, тэр жаахан ажлыг хийснээрээ тэр бурхан гэсэн үг үү? Тэгвэл бурхан болох хэтэрхий амархан байгаа биз дээ? Эгэл жирийн, хэвийн махбод яаж бурхан байх юм бэ?” гэж хэлдэг. Энэ бол антихристүүдийн хэзээ ч хүлээн авч чаддаггүй зүйл юм.
Эх газрын Хятадад агуу улаан лууны хавчлагыг туулах зуураа Би хэд хэдэн ах, эгчийн хамт хаашаа ч явсан байнга нуугдах шаардлагатай болж, хувь хүний ямар ч эрх чөлөөгүй байсан. Заримдаа аюулын тухай мэдээ сонсмогцоо бид хурдан зугтах хэрэгтэй болдог байв. Ийм нөхцөлд Надтай хамт байсан хүмүүсийн хэн нь ч сул дорой болоогүй. Үүний шалтгаан нь юу байсан бэ? Тэд тэнэг байсан уу? Тэд гэнэн байсан уу? Үгүй, учир нь тэд бие махбодтой болсон Бурханы мөн чанарыг баттай таньж мэдсэн байв. Тэд Христийн хэвийн, бодит байдлын талаар ямар ч үзэл, яллалт тээгээгүйгээр үл барам, эдгээр чанарыг бодолцон үзэж, ойлгож, тэдгээрийг зөвөөр ухамсарласан. Христ ямар ч зовлон тэсвэрлэсэн, тэд Түүнтэй хамт тэсвэрлэсэн бөгөөд Христ ямар ч хавчлага, мөрдлөг туулсан ч хамаагүй, тэд гомдоллохгүйгээр Түүнийг дагасаар байсан, эдгээр нөхцөл байдлаас болж хэзээ ч сул дорой болоогүй. Намайг зарим газарт очих үед л, аюултай орчноос зайлсхийхийн тулд Намайг яаран зугтсан, Надад үлдэх өөр газар байхгүй байж магадгүй, Надад амрах өөр газар олдохгүй байж магадгүй гэдгийг мэдэж байсан зарим хүн дотроо: “Хмм! Чи өөрийгөө христ, бурхны бие махбодтой болсон махбод гэж мэдэгддэг, гэхдээ чи байгаа өрөвдмөөр байдлаа хар даа. Чи яаж христ байхад тохирох юм бэ? Чи юугаараа бурхантай төстэй байгаа юм бэ? Чи бусдыг аварч чадна гэж бодож байна уу? Чи эхлээд өөрийгөө хурдан аврах хэрэгтэй! Чамайг дагах нь ерөөл авчирч чадах уу? Тэр боломжгүй мэт санагдаж байна! Хэрвээ чиний үг бусдыг аварч чаддаг юм бол яагаад чамайг аварч чаддаггүй юм бэ? Одоо өөрийгөө хар даа, чамд толгой хоргодох газар ч байхгүй, чи бидэн шиг хүмүүсээс, эрх мэдэлтэй хүмүүсээс тусламж эрж хайх хэрэгтэй болж байна. Хэрвээ чи бурхан юм бол чи ийм өрөвдмөөр байх ёсгүй. Хэрвээ чи бурхны бие махбодтой болсон махбод юм бол чи гэр гэж дуудах газаргүй байх ёсгүй!” гэж бодсон. Тиймээс, ийм хүмүүс энэ хэргийг хэзээ ч ойлгож чаддаггүй. Хэрвээ нэг л өдөр тэд хаанчлалын сайн мэдээ гадаадад түгж, янз бүрийн улс орны олон хүн үүнийг хүлээн авч байгааг харвал, мөн агуу улаан луу унаж, Бурханыг дагагчид толгой дээгүүр, цаашид хавчигдахгүй байгааг, мөн тэднийг хэн ч дээрэлхэж зүрхлэхгүйгээр тэд захирч, эрх мэдэл барьж байгааг харвал тэд гарцаагүй ердийн хандлагаа бүрэн өөрчилж, махбодод хаанчилж буй Бурханы талаар цаашид үзэл тээхгүй. Яагаад ийм гэнэтийн өөрчлөлт гарах вэ? Энэ хүмүүс зөвхөн нүдээрээ харсан зүйлдээ л найддаг; тэд Бурханы үг бол үнэн, Тэр бол төгс хүчит, эсвэл Түүний хэлсэн бүхэн биелнэ гэдэгт итгэдэггүй. Ийм хүмүүс Бурханд итгэдэг үү? Тэд юунд итгэдэг вэ? (Хүч чадалд.) Христэд хүч чадал бий юу? Завхарсан хүн төрөлхтний дунд Христэд ямар ч хүч чадал байхгүй. Зарим хүн: “бурханд эрх мэдэл байдаггүй гэж үү? Хэрвээ христийн мөн чанар нь бурхан юм бол тэр яагаад бурхны эрх мэдэлтэй байдаггүй юм бэ? Эрх мэдэл нь хүч чадлаас хавьгүй илүү агуу, тиймээс түүнд бас хүч чадал ч байх ёстой биш үү?” гэж хэлдэг. Бие махбодтой болсон Бурханы ажлын зорилго юу вэ? Бие махбодтой болсон Бурханы үүрэг хариуцлага юу вэ? Хүч чадлаар далайлгах явдал уу? (Үгүй.) Тиймээс, аливаа хэвийн хүний адилаар Тэр энэ ертөнцөөс гололт, доромжлол, гүтгэлэг, дайсагналыг амсдаг—Христ энэ бүх зүйлийг тэсвэрлэх ёстой, Тэр эдгээрээс чөлөөлөгддөггүй.
Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүс Христийн хэвийн, бодит байдлын талаар үзэлгүйгээр үл барам—харин ч эсрэгээрээ, тэд түүнчлэн эдгээр чанараас Бурханы хайр татам байдлыг илүү их харж, тэдгээрээр дамжуулан Бурханы жинхэнэ мөн чанар болон Бүтээгчийн жинхэнэ мөн чанарыг илүү сайн ойлгодог. Бурханы талаарх тэдний ойлголт илүү гүнзгий, илүү бодитой, илүү жинхэнэ, илүү үнэн зөв болдог. Эсрэгээрээ, Христэд ер бусын чадвар байдаггүй, эгэл жирийн хүмүүсээс ялгардаггүй, цаашлаад хүн төрөлхтөнтэй ижил амьдрах орчныг туулдаг гэж боддог тул Түүний бүх хэвийн, бодит байдлын улмаас антихристүүд ийм Христийг дагахыг хүсэлгүй байгаагаа байнга мэдэрдэг. Антихристүүд энэ бүхнийг баяртайгаар хүлээн авч, үүнээс Бурханы зан чанарыг ойлгож чаддаггүйгээр үл барам, үүнийг яллаж, үүнээс сэрэмжилж, тэр ч байтугай үүнийг буруутгадаг. Жишээ нь, хэн нэгэн зарчимд нийцэхгүй зүйл хийх үед Би энэ талаар асуухгүй, хэн ч Надад хэлэхгүй л бол Би энэ талаар мэдэхгүй байх болно—энэ нь хэвийн, бодит байдлын хүрээнд багтах илрэл биш гэж үү? (Тийм.) Зөв ойлголт, хэвийн хүн чанартай хүмүүс Надад уг хэргийг тодорхой, нэгд нэгэнгүй тайлбарлаж, дараа нь Намайг Өөрийнхөө зөв гэж үзсэнээр тэдгээрийг зохицуулахыг зөвшөөрнө. Антихристүүд яг эсрэгээр нь хийдэг; тэд Намайг нүдээрээ ажиглаж, Надаас үг унагах замаар Намайг сорьдог. Тэгээд тэд дотроо: “Чи энэ хэргийн талаар мэдэхгүй байгаа учраас зохицуулахад амар байна—хэрвээ чи мэдсэн бол чамайг зохицуулах нэг төлөвлөгөө надад байсан, харин мэдээгүй бол чамайг зохицуулах өөр төлөвлөгөө надад байсан; том асуудлын тухайд би үүнийг жижиг асуудал мэт сонсогдуулж, дараа нь огтоос юу ч биш болгон хувиргаж, чамайг бүрмөсөн харанхуйд үлдээж, энэ хэргийг намжаах байсан—чи энэ асуудлыг мэдэхгүй байгаа учраас цаашид үүний талаар мэдэх хэрэггүй, мэдэх ч ёсгүй. Би үүнийг хариуцна. Нэг л өдөр чи энэ талаар олж мэдэх үед энэ нь хэдийнээ миний зорьсноор өрнөсөн байх болно, тэр үед чи намайг яаж чадах юм бэ?” гэж боддог. Ямар хүмүүс Христэд ийм байдлаар ханддаг вэ? Тэд сайн хүмүүс үү? Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үү? Тэд хүн чанар, ёс жудагтай юу? (Үгүй.) Зарим нэг зүйл хийсэн удирдагчид байсан; тэд чуулганд хүмүүсийг дур мэдэн дэвшүүлж, өргөлийг үрэн таран хийж, хэтрүүлж, замбараагүй худалдан авалт хийсэн бөгөөд хэчнээн их мөнгө зарцуулсан, эсвэл ямар ноцтой асуудал гарсан ч хамаагүй, тэд энэ талаар ганц ч үг ганхийгээгүй. Би тийшээ олон удаа очсон бөгөөд тэд Надтай эдгээр зүйлийн талаар хэзээ ч зөвлөлдөж, асуугаагүй, зүгээр л өөрсдөө шийдвэр гаргасан; тэд Надаар ямар ч шалгалт хийлгээгүй бөгөөд Би тэднээс ам хамраас нь татаж байж мэдээлэл олж авах хэрэгтэй болсон. Тэд Надад хөндлөнгийн хүн шиг хандсан: “Чи энд байгаа учраас бид зүгээр л чамд тайлагнаж, чиний нүдэн дээр харагдаж байгаа зүйлийн талаар л хэлнэ. Харин ар хударгаар чинь бидний хийсэн зүйлсийн тухайд гэвэл, чи тэдгээрийн алиныг нь ч олж мэдэхийг оролдох гэсний хэрэггүй. Бид чамайг хөндлөнгөөс оролцох, эсвэл асууж лавлахыг зөвшөөрөхгүй.” Би хэчнээн олон удаа очсон ч тэд Намайг аливаа зүйлийг асууж лавлахыг хэзээ ч зөвшөөрөөгүй. Намайг асуулт асууж эхлэх вий гэж айсандаа тэд хуурамч, чихэнд чимэгтэй үгээр үнэнийг санаатайгаар нуун дарагдуулж, заль мэх хэрэглэсэн. Тэд хоорондоо хуйвалдаж, зөвшилцөлд хүрч, нэг нэгэнтэйгээ учиртай харц солилцсон; тэд хоорондоо нэгдэж, бие биеийнхээ асуудлыг мэдээлэхгүйгээр нэг нэгнээ хаацайлсан. Тэдний Миний ар хударгаар хийж байсан зүйлсийг Би олж мэдээд, тэдэнд хариуцлага тооцохыг хүсэх үед тэд хэн хариуцлага хүлээх ёстойг хэлэхгүйгээр бие биеэ үргэлжлүүлэн хаацайлж, мэдэн будилж, Надтай үгэн тоглоом тоглосон. Тэд ямар алдаа гаргасан бэ? Тэд: “Хэвийн, энгийн сэтгэлгээ, эгэл жирийн, хэвийн хүн чанараас нь гадна, христэд буюу энэ эгэл жирийн хүнд гайхуулах зүйл юу ч байхгүй, ер бусын хүч чадал байхгүй. Нэгэнт тийм учраас бид чиний ар хударгаар жаахан явуулга хийж, өөрсдийнхөө ажил хэргийг сэтгэл амар явуулж чадна. Бид чуулганы мөнгийг хянадаг учраас зүгээр л юу хүссэнээ худалдаж авна. Гарын үсэг зурах шаардлагатай үед бид огт эрж хайх шаардлагагүй, худалдан авалтыг хянуулах шаардлагагүйгээр дур мэдэн баталж, мөнгийг чөлөөтэй үрж чадна. Христ бурхан биш гэж үү? Чи эдгээр зүйлийг хянаж чадах уу? Бид дуртай зүйлээ хийнэ; чамайг энд байх үеэс бусад үед энэ бүхэн бидний эзэмшил!” гэж бодсон. Тэд Христийн хэвийн, бодит байдалд хэрхэн хандсан бэ? Тэд Түүнийг дээрэлхэхэд амархан хүн гэж үзээгүй гэж үү? Тэд: “Чи хэвийн хүн чанартай байгаа цагт бид чамайг дээрэлхэхээс айхгүй. Хэрвээ чи ер бусын хүн чанаргүй бол бид чамаас айхгүй” гэж бодсон. Тэд ямархуу хүмүүс байсан бэ? Хэрвээ хүн чанараар нь дүгнэвэл тэднийг сайн хүмүүс гэж үзэх үү? Тэднийг ёс суртахуун, хүн чанартай хүмүүс гэж үзэх үү? Тэднийг эрхэмсэг ёс жудагтай хүмүүс гэж үзэх үү? Тэд үнэндээ юу байсан бэ? Тэд бүлэг үл бүтээх этгээдүүд байгаагүй гэж үү? Энэ хүмүүс Бурханы гэрт ажиллахдаа хэнийг төлөөлсөн бэ? Тэд хүнийг ч төлөөлөөгүй, Сатаныг төлөөлсөн. Тэд Сатаны төлөө аливааг хийсэн, тэд бол түүний зарц, хамсаатнууд байсан; тэд Бурханы гэрийн ажлыг үймүүлж, сүйтгэхээр энд байсан, тэд үүргээ гүйцэтгээгүй, харин мууг үйлдэж байсан. Сатаны хамсаатнуудын энэ бүлэг нь Бурханы сонгосон хүмүүсийг барьж, хавчиж, хүчирхийлдэг агуу улаан луунаас юугаараа өөр байсан бэ? Агуу улаан луу Бурханы бие махбодтой болсон махбодыг зүгээр л нэг эгэл жирийн хүн, огтхон ч аймаар биш гэдгийг хараад Түүнийг дур зоргоороо барихыг оролддог бөгөөд нэгэнт барьж авсныхаа дараа Түүнийг алахыг оролдоно. Сатаны эдгээр хамсаатан, эдгээр антихрист Христэд мөн адил хандаагүй гэж үү? Тэдний мөн чанар адилхан биш гэж үү? (Тийм.) Тэд итгэлдээ Христийг юу гэж үзсэн бэ? Тэд Түүнд Бурхан гэж итгэсэн үү, эсвэл хүн гэж итгэсэн үү? Хэрвээ тэд Христийг Бурхан гэж үзсэн бол Түүнд ингэж хандах байсан уу? (Үгүй.) Үүнд ганцхан л тайлбар бий: Тэд Христийг хүн гэж, дур зоргоороо шүүж, мэхэлж, тоглоом тохуу хийж, басамжилж, хүссэнээрээ хандаж болох хүн гэж үзсэн; энэ нь тэд маш зоригтой байсан гэсэн үг. Хэрвээ бид ийм зоримог хүмүүсийг ангилбал, тэднийг бүтээгдсэн зүйлс, Бурханы сонгосон хүмүүс, Түүнийг дагагчид, Түүгээр төгс болгуулж чадах хүмүүс, мөн Түүгээр аврагдаж чадах хүмүүсийн ангилал, бүлэгт оруулж болох уу? (Үгүй.) Ийм хог шаарнуудыг хаана байрлуулах ёстой вэ? Сатаны хуаранд. Энэ бүлгийн хүмүүсийг антихристүүд гэж тодорхойлдог. Тэд Христэд эгэл жирийн хүн мэтээр хандаж, дур зоргоороо, бодлогогүй үйлдэж, нөлөөллийнхөө хүрээнд үнэмлэхүй эрх мэдэлтэй байж: “Ямар ч асуудал байсан, би чамаас эрж хайхгүй, эсвэл чамд мэдээлээгүй л бол чамд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй бөгөөд чи энэ талаар хэзээ ч мэдэхгүй” гэж бодсон. Надад хэл дээ, Христэд тэднийг зохицуулах эрх бий юу? (Тийм.) Тэднийг зохицуулах тохиромжтой арга юу байх вэ? (Чуулганаас хөөх.) Антихристүүд болон Сатануудтай ингэж л зохицуулах ёстой; тэдэнд өршөөл үзүүлэх ёсгүй. Ийм хүмүүс Бурханд итгэх үедээ Бурхан юу хийдэг, хүмүүсийг үнэнээр хэрхэн хангадаг, эсвэл ямар ажил хийдгээс үл хамааран үүнийг үл тоодог. Хэрвээ тэдэнд эрх мэдэл байхгүй бол олж авах арга замыг бодож олдог бөгөөд нэгэнт эрх мэдэлтэй болмогцоо Христтэй эн зэрэгцэх, Түүнтэй дэлхийг хуваах, хэн нь илүү давуу болохыг харахын тулд өрсөлдөх, Түүнтэй байр суурийн төлөө тэмцэлдэхийг эрж хайдаг. Тэд өөрсдийн нөлөөллийн хүрээнд Христийг сорьж: “Чи бид хоёрын хэнийх нь үг илүү жинтэй болохыг би хармаар байна. Энэ чуулган бол миний газар нутаг; би чуулганы мөнгийг хүссэнээрээ үрж, юу хүссэнээ худалдаж авч, асуудлыг өөрийн дураар зохицуулна. Миний сайн биш гэж шийдсэн хэн боловч сайн биш байна. Би хүссэн хүнээ ашиглана, миний ашиглахаар сонгосон хүмүүст хүрэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. Хэрвээ хэн нэгэн хүрвэл би энэ хэргийг хэзээ ч зүгээр орхихгүй—бурхан тэгмээр байна гэж хэлсэн ч би тэвчихгүй!” гэж хэлэхийг хүсдэг. Энэ нь үхлээ эрж байгаа хэрэг биш гэж үү?
Хэрвээ хүмүүс бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит хүн чанараар дамжуулан Бурханы хайр татам байдлыг илүү их ойлголттой болж, Бурханы бодит байдал, мөн чанарын талаар илүү тодорхой, үнэн зөв ойлголт олж авдаг бол тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, мөн хүн чанартай хүмүүс юм. Гэвч зарим хүн Христийн хэвийн, бодит талаас нь болж Түүнийг Бурхан гэж үздэггүй. Тэд Түүний өмнө илүү ичгүүргүй, зоригтой авирладаг, чөлөөтэй үйлдэхээр илүү их зоригжиж, Христийг давж гарах, Бурханы сонгосон хүмүүсийг хянах бодолд илүү их автдаг. Тэд өөрсдөд нь Христийг басамжилж, Түүнтэй өрсөлдөх хөрөнгө, мөн Христийг хүн гэж үзэх нотлох баримт байгаа мэт мэдэрдэг. Тэд энэ нотлох баримтыг олж авсныхаа дараа Христээс айх шаардлагагүй бөгөөд Түүнийг чөлөөтэй шүүмжилж, Түүнтэй чөлөөтэй ярилцаж, инээлдэж, өөрсдийгөө Түүнтэй эн зэрэгцүүлж, ар гэрийн асуудал, хувийн зовнилоо Түүнтэй ярилцаж болно гэж боддог. Зарим нь бүр: “Би сэтгэлийнхээ гүн, сул тал, завхарсан зан чанараа чамтай хуваалцсан болохоор чи ч бас өөрийнхөө байдлыг надад хэл. Би бурханд итгэхээсээ өмнө болон дараах туршлагаа чамд хэлсэн, мөн бурхны ажлыг хэрхэн хүлээж авснаа чамд хэлсэн, тиймээс чи ч бас өөрийнхөө туршлагыг надтай хуваалц” гэж хэлдэг. Тэд юу хийхийг оролдож байна вэ? Тэд бие махбодтой болсон Бурханыг хэтэрхий эгэл жирийн, хэвийн гэж үзэж, Түүнийг гэр бүлийн гишүүн, найз, нөхөр, эсвэл хөрш болгохыг хүсэж байгаа биш үү? Христ хэчнээн хэвийн, бодит байсан ч Түүний мөн чанар үүрд мөнхөд хэвээр байх болно. Түүний нас, хаана төрсөн, эсвэл Түүний ур чадвар, туршлага чинийхээс илүү, эсвэл дутуу мэт санагдах эсэх, Тэр чамд эрхэмсэг, эсвэл өчүүхэн мэт харагдах эсэхээс үл хамааран Тэр чамаас үргэлж өөр байх болно гэдгийг хэзээ ч бүү март. Яагаад ийм байдаг вэ? Тэр бол гаднаа хэвийн, бодит махбодод амьдарч буй Бурхан юм; Түүний мөн чанар чинийхээс үүрд өөр; Түүний мөн чанар бол бүх хүн төрөлхтнөөс дээгүүр байдаг дээд Бурханых бөгөөд үүрд, мөнхийнх. Үүнийг бүү март. Өнгөн дээрээ Тэр эгэл жирийн, хэвийн хүн мэт харагддаг, Түүнийг Христ гэж нэрлэдэг бөгөөд Түүний ялгамж чанар нь Христийнх байдаг, гэхдээ хэрвээ чи хүн хэмээн Түүнд итгэж, Түүнийг эгэл жирийн хүн, завхарсан хүн төрөлхтний нэг гэж үзвэл чи аюулд орно. Хэзээ ч бай, Христийн ялгамж чанар, мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй; Түүний мөн чанар бол Бурханы Өөрийнх нь мөн чанар бөгөөд Түүний ялгамж чанар үргэлж Бурханых байдаг. Тэрээр хэвийн, бодит махбодын бүрхүүл дотор амьдардаг гэдэг нь Тэрээр завхарсан хүн төрөлхтний нэг гэсэн үг биш, хүмүүс Түүнийг аргандаа оруулж, эсвэл ноёрхож чадна, эсвэл тэд Түүнтэй эн зэрэгцэж, эрх мэдлийн төлөө Түүнтэй өрсөлдөж чадна гэсэн үг ч биш. Чи Түүнийг хүн гэж үзэж, хүний арга барил, өнцгөөр хэмжиж, Түүнийг найз, үе тэнгийнхэн, хамтран ажиллагч, эсвэл ахлах ажилтан болгохыг оролдож байгаа цагт чи аюултай байдалд байна. Энэ яагаад аюултай вэ? Чи Христийг эгэл жирийн, хэвийн хүн гэж үзэж байгаа цагт завхарсан зан чанар чинь дүрэлзэх болно. Чи Христийг хүн гэж үзэж эхэлсэн тэр мөчөөс эхлэн чиний муу үйл ил болж эхэлнэ. Аюул энд л байгаа биш үү? Хүмүүс Христийг хүн гэж үзэж, Түүнийг хэвийн, бодит, мэхлэхэд амархан, яг л хүн төрөлхтөнтэй адилхан гэж бодож байгаа цагт тэд Бурханаас айдаггүй бөгөөд энэ үед тэдний Бурхантай харилцах харилцаа өөрчлөгддөг. Энэ харилцаа юу болж хувирдаг вэ? Тэдний харилцаа бүтээгдсэн хүн болон Бүтээгчийн харилцаа, дагагч болон Христийн харилцаа, аврагдаж буй хүн болон Бурханы харилцаа байхаа больж, харин Сатан болон бүх зүйлийн Захирагчийн харилцаа болдог. Хүмүүс Бурханыг эсэргүүцэн зогсож, Түүний дайсан болдог. Чи Христийг хүн гэж үзэх үедээ Бурханы өмнөх өөрийн ялгамж чанар, Түүний нүдэн дэх өөрийн үнэ цэнийг өөрчилдөг; чи өөрийн дураар авирлах байдал, тэрслүү байдал, хорон муу байдал, биеэ тоосон зангаараа эдгээр зүйлийг сүйтгэж, өөрийн хэтийн төлөв, хувь заяаг бүрмөсөн сүйтгэдэг. Бурхан чамайг бүтээгдсэн зүйл, Христийг дагагч, Бурханы авралыг хүлээн авдаг хүн гэдэг үндсэн дээр л чамайг хүлээн зөвшөөрч, залж чиглүүлж, чамд амь хайрлаж, авралд хүрэх боломж олгоно. Эс бөгөөс, чиний Бурхантай харилцах харилцаа өөрчлөгдөнө. Хүмүүс Бурханыг, Христийг хүн гэж үзэх үедээ тоглоом хийж байгаа хэрэг биш үү? Хүмүүс ихэвчлэн үүнийг асуудалтай гэж үздэггүй бөгөөд тэд: “Христ өөрийгөө эгэл жирийн, хэвийн хүн гэж хэлсэн, тэгвэл түүнд хүн шиг хандахад юу нь буруу байгаа юм бэ?” гэж боддог. Үнэндээ үүнд буруу зүйл байхгүй ч үр дагавар нь ноцтой байдаг. Христэд хүн шиг хандах нь чамд олон ашиг тустай. Нэг талаараа энэ нь чиний байр суурийг өргөж, нөгөө талаараа Бурхан та хоёрын хоорондох зайг ойртуулдаг, үүнээс гадна чи Бурханы өмнө тийм ч биеэ барьсан байдалтай байхгүй, тайван, чөлөөтэй байх болно. Чи хүний эрх, эрх чөлөө, оршин тогтнолынхоо үнэ цэнийн мэдрэмжтэй байж, өөрийн оршихуйн мэдрэмжийг мэдэрнэ—энэ сайн биш гэж үү? Жинхэнэ хүнд ингэж хандахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ нь чамайг нэр төр, ёс жудагтай болохыг харуулдаг. Хүн амархан бөхийх ёсгүй; хүмүүс ямар ч хүний өмнө хөнгөн хуумгай өвдөг сөгдөж, буулт хийж, эсвэл өөрсдийн дорд байдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй—эдгээр нь хүний амьд гарах хууль, хүний тоглоомын дүрэм биш гэж үү? Олон хүн эдгээр хууль, тоглоомын дүрмийг Христтэй харилцах харилцаандаа ашигладаг. Энэ нь төвөг удна гэсэн үг бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлал маш өндөр байдаг. Учир нь бүх хүн төрөлхтний уг чанар-мөн чанар нь арьс өнгөнөөс үл хамааран адилхан байдаг. Зөвхөн Христ л хүн төрөлхтнөөс өөр юм. Хэдийгээр Христ хэвийн, бодит гадаад төрхтэй, хэвийн, бодит хүн чанарын амьдралын хэв маяг, хэвшилтэй ч Түүний мөн чанар нь ямар ч завхарсан хүнийхтэй адилгүй. Яг үүний учраас Тэрээр дагагчдаасаа Өөрийнх нь шаардсан байдлаар Өөртэй нь хандахыг шаардах эрхтэй байдаг. Христээс өөр ямар ч хүн хүмүүст шаардлага тавихдаа эдгээр арга барил, стандартыг ашиглах эрхгүй. Яагаад тэр вэ? Учир нь Христийн мөн чанар бол Бурхан Өөрөө бөгөөд энэ эгэл жирийн, хэвийн хүн болох Христ бол Бурханы өмссөн хэвийн махбод, мөн хүмүүсийн дунд бие махбодтой болсон Бурхан юм. Зөвхөн үүнд үндэслэсэн ч Христийг хүн гэж үзэх нь буруу, Түүнд хүн шиг хандах нь бүр ч буруу, Түүнийг хүн мэт мэхэлж, тоглоом тохуу хийж, Түүний эсрэг тэмцэх нь бүр ч долоон дор юм. Үнэнийг жигшдэг хорон муу хүмүүсийн энэ бүлэглэл болох антихристүүд энэ чухал асуудал, тодорхой алдааг үүрд мэддэггүй хэвээр үлддэг. Яагаад тэр вэ? Учир нь тэдний уг чанар-мөн чанар бол антихристийн мөн чанар юм. Тэд сүнсний ертөнцөд Бурхантай тэмцэлдэж, Түүнтэй байр суурийн төлөө өрсөлддөг бөгөөд Түүнийг хэзээ ч Бурхан гэж дууддаггүй, эсвэл Түүнд тийнхүү ханддаггүй. Бурханы гэрт тэд энэ зан авираа давтаж, Христэд мөн адил ханддаг. Тэдний өвөг дээдэс Бурханд ингэж хандсан тул тэд өөрийн эрхгүй ингэж авирладагт гайхах зүйлгүй. Тэд өөрийн эрхгүй ингэж авирладаг бөгөөд тэдний уг чанар-мөн чанар нь тогтоогдсон, ийм хүмүүсийг Бурхан аварч чадах уу? Тэднийг Бурханы гэрээс зайлуулж, хөөх ёстой биш үү? Бурханы сонгосон бүх хүн тэднийг голох ёстой биш үү? (Тийм.) Бурханы гэр ийм хүмүүсийг яллаж, зайлуулж, таягдан хаядаг талаар та нар үзэл тээсээр байна уу? (Үгүй.) Тэд өрөвдмөөр үү? (Үгүй.) Тэд яагаад өрөвдмөөр биш вэ? Тэд үзэн ядмаар, жигшмээр байдаг, тиймээс тэд өрөвдмөөр биш.
В. Антихристүүд Христийн даруу, нуугдмал байдалд хэрхэн ханддаг вэ
Антихристүүд Христийн хэвийн, бодит байдалд хэрхэн ханддаг нь олон янзаар илэрдэг бөгөөд бид сая зарим нэг тодорхой жишээг ил болгосон. Энэ талын талаарх нөхөрлөлөө үүгээр дуусгая. Христийн өөр нэг тал буюу Түүний даруу, нуугдмал байдлын тухайд антихристүүд өөрсдийн өвөрмөц зан чанар-мөн чанарыг харуулсаар байдаг ба Христийн хэвийн, бодит байдалд ханддагтайгаа адил мөн чанарын илрэл, арга барилтай байдаг. Тэд эдгээр зүйлийг Бурханаас хүлээн авч, эсвэл эерэг зүйл гэж хүлээн авч чаддаггүй хэвээр байдаг, оронд нь тэдгээрийг басамжилж, тэр ч байтугай шоолж, яллаж, дараа нь үгүйсгэдэг. Энэ нь гурван хэсэгтэй үйл явц юм: Нэгдүгээрт, тэд ажигладаг, дараа нь ялладаг, эцэст нь үгүйсгэдэг. Эдгээр нь бүгд антихристүүдийн зуршил болсон үйлдэл юм; үүнийг антихристүүдийн мөн чанар шийддэг. Даруу, нуугдмал байдал гэж юу вэ? Үүнийг шууд утгаар нь ойлгоход хэцүү биш—энэ нь гайхуулах дургүй, өөрийгөө дөвийлгөдөггүй, даруу төлөв байж, танигдаагүй үлдэхийг хэлдэг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы зан чанар болон Бурханы төрөлх зан төлөвтэй холбоотой. Гаднах байдлаас нь харвал, хүмүүс үүнийг амархан анзаарах учиртай: Христэд ямар ч амбиц байхгүй, Тэр эрх мэдлийг булаахыг оролддоггүй, Түүнд эрх мэдлийг гэх хүсэл байхгүй, Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг ч торонд хийдэггүй, хүмүүсийн бодлыг уншихыг ч судалдаггүй; Христ энгийн, ил тод, тодорхой ярьдаг бөгөөд хүмүүсийн жинхэнэ бодлыг ухаж гаргахын тулд хэзээ ч тандах үг юм уу заль мэх ашигладаггүй. Хэрвээ хүмүүс ямар нэг зүйл хэлэхийг хүсвэл хэлж болно; үгүй бол Тэр тэднийг албаддаггүй. Христ хүмүүсийн завхарсан зан чанар, янз бүрийн байдлыг ил болгохдоо шууд ярьж, тэдгээрийг нь тодорхой зааж өгдөг; түүнчлэн Христийн аливааг зохицуулах арга барил маш энгийн байдаг. Надтай харилцаж байсан хүмүүст ийм сэтгэгдэл төрдөг байх учиртай, тэд: “Та ертөнцийн харилцааны ямар ч арга зальгүй, нэлээд шулуун шударга юм. Байр суурьтай ч гэсэн, Та аль ч бүлэгт өөрийгөө бусдаас илүү гэж мэдэрдэггүй бололтой” гэж хэлдэг. Энэ үг үнэхээр оновчтой; Би олны анхаарлын төвд байх, эсвэл бусдын өмнө нэр хүндээ өсгөх дургүй. Хэрвээ Надад үнэхээр энэ байр суурь байгаагүй, Бурхан Намайг гэрчлээгүй бол, Миний төрөлх зан төлөв гэвэл олны ард байхыг илүүд үздэг, Өөрийгөө харуулахыг хүсдэггүй, Надад ямар нэгэн онцгой ур чадвар байсан ч бусдад мэдэгдэхийг хүсдэггүй, учир нь хэрвээ хүмүүс мэдчихвэл тэд Намайг хаа сайгүй дагах болно, энэ нь төвөгтэй, зохицуулахад хэцүү байдаг. Тиймээс, Би хаашаа ч явсан хамаагүй, хүмүүс Намайг дагаж эхэлмэгц Би тэднийг явуулах арга хайж, шаардлагатай үед асуудлыг хэлэлцэж, шаардлагагүй үед тэднийг хийх ёстой зүйлийг нь хийлгэхээр зохих байр луу нь хурдан буцаадаг. Завхарсан хүмүүсийн хувьд энэ нь санаанд багтамгүй зүйл бөгөөд “Хүмүүс бид Танд маш их хайртай, Таныг маш их дэмждэг! Бид Танд маш их татагддаг! Та яагаад бидний энэ дотно сэтгэлийг хүлээж авдаггүй юм бэ?” гэдэг. Энэ ямар гээч яриа вэ? Би чамд хэлэх ёстой зүйлээ хэлж, зааварлах ёстойгоо зааварласан, тиймээс явж хийх ёстой зүйлээ хий, Миний эргэн тойронд битгий эргэлд, Би үүнд дургүй. Хүмүүсийн үзэл бодлоор, тэд: “Бурхан аа, ийм агуу ажил хийсэн байж Та ч бас байнга өөртөө сэтгэл хангалуун байдаггүй гэж үү? Ийм олон дагагчтай байж Та ч бас үргэлж өөрийгөө илүүд үздэггүй гэж үү? Та тусгай харьцаа эдлэхийг үргэлж хүсдэггүй гэж үү?” хэмээн боддог. Би хэзээ ч тэгж мэдэрч байгаагүй гэж хэлдэг; Надад ийм олон дагагч байгааг Би хэзээ ч анзаардаггүй, Би өөрийгөө илүүд үздэггүй, Миний байр суурь хэр өндөр болохыг Би мэдэрдэггүй. Надад хэл дээ, хэрвээ хэвийн хүн ийм байр суурьтай байсан бол өдөр тутамдаа хэчнээн их хөөрцөглөх байсан бэ? Тэд юу идэж, юу өмсөхөө ч мэдэхгүй байх байсан биш үү? Тэд өдөржингөө хөл нь газар хүрэхгүй хөөрөх байсан биш үү? Тэд хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж явна гэж үргэлж найдах байсан биш үү? (Тийм.) Ялангуяа, зарим нэг чадвартай хүмүүс үргэлж цуглаан хийх арга зам хайж, үг хэлэх үедээ анхаарал татаж, алга ташилт сонсох мэдрэмжийг таашааж, үүнийг мах идэж, дарс уух баяр баяслаас ч илүү гэж бодох байсан. Би яагаад тэгж мэдэрдэггүй юм бол гэж Би гайхдаг. Яагаад Надад энэ нь сайн санагддаггүй юм бэ? Яагаад Би тэр мэдрэмжид дургүй байдаг юм бэ? Дэлхийн хөгжмийн ертөнцөд жаахан чадвартай хүмүүсийг, ялангуяа дуулж, бүжиглэж чаддаг хүмүүсийг дарь эх, бурхад, хөгжмийн хаад, хөгжмийн хатад, тэр ч байтугай эцэг, эх, өвөө гэж нэрлэдэг. Эдгээр нь сайн цол гуншин биш. Түүгээр ч зогсохгүй, зарим хүн “Сяо[a] Ван” эсвэл “Сяо Ли” гэж дуудуулахдаа сэтгэл дундуур байж, үүнийг зэрэг зиндааг нь бууруулж байна гэж боддог тул зэрэг зиндаагаа өөрчлөх, ирээдүйд хүмүүсээр өөрсдийгөө хаан эсвэл хатан гэж дуудуулах арга замыг эрж хайдаг. Энэ бол завхарсан хүн төрөлхтөн юм. Зарим хүн Бурханд итгэдэг болсныхоо дараа итгэгчид шүтлэггүй хүмүүс шиг цадиггүй байх ёсгүй, тэднийг бурхан, хаан, хатан гэж нэрлэх ёсгүй, тэд анхаарал татахааргүй, даруухан байх ёстой гэж хэлдэг. Тэд өөрсдийгөө шууд Даруухан гэж нэрлэх нь бага зэрэг бүдүүлэг, хангалттай жижиг, дорд биш гэж үзээд өөрсдийгөө Өчүүхэн, Бичил, Тоос, Жижигхэн, зарим нь бүр Элсний ширхэг, Нанометр гэж хүртэл нэрлэдэг. Тэд үнэнд төвлөрдөггүй, харин бүдүүлэг зүйлсэд ухаанаа зарцуулж, Жижигхэн хогийн ургамал, Нахиа, тэр ч байтугай Шороо, Шавар, Өтөг гэх мэт нэр өөрсдөдөө өгдөг. Эдгээр нэр нь өмнөхөөсөө илүү тааламжгүй, дорд боловч ямар нэг зүйлийг өөрчилж чадах уу? Ийм нэртэй хүмүүс ч бас маш биеэ тоосон, муу, зарим нь бүр ёрын муу хүмүүс байдгийг Би хардаг. Ингэж нэрлэгдсэн хүмүүс илүү жижиг, эсвэл илүү даруу болоогүйгээр үл барам, цадиггүй, хорон муу, хорлонтой хэвээр байдаг.
Бурхан газар дээр ажиллахаар анх удаа бие махбодтой болох үед Түүний ажил энгийн, товчхон байсан боловч энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх ажлын зайлшгүй шаардлагатай, чухал үе шат байсан юм. Гэвч Эзэн Есүс цовдлогдсоныхоо дараа дахин амилж, тэнгэрт өргөгдсөн, хүн төрөлхтөнд дахин харагдаагүй. Тэр яагаад хүн төрөлхтөнд дахин харагдаагүй вэ? Энэ бол Бурханы даруу, нуугдмал байдал юм. Хэвийн хүний логикоор бол, Бурхан бие махбодтой болж, гучин гурван жил хагасын турш зовж шаналан, хүн төрөлхтний гололт, гүтгэлэг, яллалт, доромжлол гэх мэтийг тэвчиж өнгөрүүлсэн ба цовдлогдож, дахин амилсныхаа дараа ялалт, алдар сууныхаа үр шимийг хүртэхийн тулд хүмүүсийн дунд буцаж ирэх ёстой байв. Тэрээр дахин гучин гурван жил хагас, эсвэл бүр ч удаан амьдарч, хүн төрөлхтний шүтэн мөргөл, хүндлэлийг, мөн Өөрийн хүртэх ёстой байр суурь, харьцааг эдлэх ёстой байлаа. Гэвч Бурхан тэгээгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан ямар ч ёслолгүйгээр, чимээгүйхэн, нам гүм ирсэн бөгөөд жаахан чадвартай болох үедээ өөрсдийгөө гайхуулахыг эрмэлздэг хүмүүсээс ялгаатай нь, Бурхан “Би энд байна, Би бол Бурхан Өөрөө!” гэж дэлхийд тунхаглахыг хүсээгүй. Бурхан Өөрийнхөө төлөө ийм ганц ч үг хэлээгүй, харин малын жүчээнд чимээгүйхэн төрсөн. Бурханд шүтэн мөргөхөөр ирсэн гурван мэргэн хүнийг эс тооцвол Эзэн Есүс Христийн амьдралын үлдсэн хугацаа хатуу бэрх, зовлон шаналлаар дүүрэн байсан нь Түүнийг цовдлогдох үед л эцэс болсон. Бурхан алдар сууг олж авч, хүний нүглийг уучилсан—энэ нь Тэрээр хүн төрөлхтний төлөө агуу үйл хэрэг бүтээсэн гэсэн үг, учир нь Тэр хүмүүст нүгэл болон зовлонгийн далайгаас мултрахад тусалсан, Тэр бол хүн төрөлхтний Золин аврагч юм. Тиймээс, зүй нь Бурхан хүн төрөлхтний шүтэн мөргөх, бишрэх, сөгдөн мөргөхийг эдлэх ёстой байв. Гэвч Бурхан чимээ гаргалгүйгээр, чимээгүйхэн, нам гүмхэн буцсан. Өнгөрсөн хоёр мянган жилийн хугацаанд Бурханы ажил үргэлж түгэн дэлгэрсээр ирсэн. Энэхүү түгэн дэлгэрэх үйл явц нь бэрхшээл, цус урсгалт болон бүх хүн төрөлхтний яллалт, гүтгэлгээр дүүрэн байлаа. Гэвч Бурханд хандах хүн төрөлхтний хандлагаас үл хамааран Тэрээр үнэнийг үргэлжлүүлэн илэрхийлсээр ирсэн ба хүнийг аврах ажлаа хэзээ ч орхиогүй. Түүгээр ч зогсохгүй, энэ хоёр мянган жилийн хугацаанд Бурхан хэзээ ч тодорхой үг ашиглан Өөрийгөө тунхаглаж, Эзэн Есүс бол Түүний бие махбодтой болсон махбод бөгөөд хүн төрөлхтөн Түүнийг шүтэн мөргөж, хүлээн зөвшөөрөх ёстой гэж хэлээгүй. Бурхан зүгээр л хамгийн энгийн аргыг ашиглаж, Өөрийн зарц нарыг илгээн бүх үндэстэн, газар сайгүй тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлуулж, илүү олон хүнд гэмшиж, Бурханы өмнө ирж, Түүний авралыг хүлээн авч, улмаар нүглийнхээ уучлалыг олж авах боломж олгодог. Бурхан Өөрийгөө айсуй Мессиа гэж хэлэхийн тулд ямар ч илүү дутуу үг хэзээ ч ашиглаагүй; оронд нь Түүний хийсэн бүхэн Бурханы Өөрийнх нь ажил, Эзэн Есүсийн аврал нь Бурханы Өөрийнх нь аврал, Эзэн Есүс бүх хүн төрөлхтнийг золин аварсан, Тэр бол Бурхан Өөрөө мөн гэдгийг Тэр баримтаар баталсан. Одоогийн бие махбодтой бололтоор Бурхан яг л ижил байдал, хэлбэрээр хүмүүсийн дунд ирсэн. Бурхан махбодоор ирсэн нь хүн төрөлхтний хувьд асар том ерөөл, итгэмээргүй ховор боломж бөгөөд бүр ч илүүтэйгээр хүн төрөлхтний аз завшаан юм. Гэвч Бурханы Өөрийнх нь хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Энэ бол хамгийн зовлонтой зүйл. Та нар үүнийг ойлгож чадах уу? Бурханы мөн чанар бол Бурхан юм. Бурханы ялгамж чанартай Бурханд биеэ тоосон зан төрөлхийн байдаггүй, оронд нь Тэр итгэмжит, ариун, зөвт байдаг. Хүн төрөлхтний дунд ирснээрээ Тэр хүний янз бүрийн завхарсан зан чанартай нүүр тулах ёстой болдог, өөрөөр хэлбэл, Түүний аврахыг хүсдэг тэр бүх хүн бол Түүний үзэн ядаж, ой нь гутдаг хүмүүс юм. Бурханд биеэ тоосон зан чанар, хорон муу байдал, ов мэхтэй байдал байдаггүй, Тэр эерэг зүйлсийг хайрладаг, Тэр зөвт, ариун боловч Түүний нүүр тулдаг зүйл нь яг Түүний мөн чанарын эсрэг талын, Түүний мөн чанарт дайсагнасан бүлэг хүн юм. Бурхан хамгийн их юу өгдөг вэ? Өөрийнхөө хайр, тэвчээр, өршөөл, хүлээцтэй байдлыг. Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал нь Түүний даруу, нуугдмал байдал юм. Завхарсан хүн төрөлхтөн: “Бурхан ийм агуу ажил хийж, ийм агуу алдар сууг олж авдаг, Тэр маш олон зүйлийг захирдаг байтал яагаад Өөрийгөө зарлаж, тунхагладаггүй юм бэ?” гэж боддог. Хүмүүсийн хувьд энэ нь хуруугаа инчдэх төдий амархан мэт санагддаг; тэд ганц сайн зүйл хийх үедээ түүнийгээ арав дахин дэгсдүүлдэг, өчүүхэн төдий сайн зүйл хийхдээ түүнийгээ хоёр, гурав дахин өсгөж, хязгааргүй томруулдаг, ингэхдээ хэчнээн их нарийн ширийн ярина, төдий чинээ сайн гэж боддог. Гэвч эдгээр зүйл Бурханы мөн чанарт байдаггүй. Бурхан юу ч хийсэн бай, үүнд хүний хэлдгээр ямар ч “наймаа” байдаггүй; Бурхан юу ч гуйхыг хүсдэггүй, Тэр хүмүүсийн хэлдгээр “шан харамж горьддоггүй”. Бурханд завхарсан хүн төрөлхтөнд байдаг шиг байр суурийн хүсэл байдаггүй, Тэр: “Би бол Бурхан; Би хүссэнээ хийдэг, Би юу хийдэг нь хамаагүй, та нар Миний сайныг санах ёстой, та нар Миний хийдэг зүйлсийг зүрх сэтгэлдээ тээж, Намайг үргэлж санах ёстой” гэж хэлдэггүй. Бурханд яг ийм төрлийн мөн чанар байдаггүй; Түүнд амбиц байхгүй, Түүнд завхарсан хүн төрөлхтний биеэ тоосон зан чанар байдаггүй бөгөөд Тэр Өөрийгөө тунхагладаггүй. Зарим хүн: “Хэрвээ Та Өөрийгөө тунхаглахгүй бол хүмүүс Таныг Бурхан гэдгийг яаж мэдэх юм бэ? Тэд Таныг Бурханы байр суурьтай гэдгийг яаж харах юм бэ?” гэдэг. Ингэх шаардлагагүй; энэ бол Бурханы мөн чанарын хүрч чадах зүйл юм. Бурхан Бурханы мөн чанартай; Тэр хэчнээн даруу, нуугдмал байсан ч, хэчнээн нууцаар ажилласан ч, хүн төрөлхтөнд хэчнээн өршөөл, хүлээцтэй байдал харуулсан бай, Түүний үг, ажил, үйлдэл гэх мэт зүйлсийн хүмүүст үзүүлэх эцсийн үр дүн нь бүтээгдсэн хүмүүс Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Бүтээгчид сөгдөн, шүтэн мөргөж, Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг дуртайяа дуулгавартай дагах явдал гарцаагүй байх болно. Үүнийг Бурханы мөн чанар шийддэг. Мөн антихристүүдийн хүрч чаддаггүй зүйл нь яг энэ юм. Тэдэнд амбиц, хүсэл, түүнчлэн биеэ тоосон, харгис, хорон муу зан чанар байдаг, өөрсдөд нь үнэн байдаггүй хэр нь тэд хүмүүсийг эзэмшиж, хянаж, хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, өөрсдөдөө дуулгавартай дагуулахыг хүссээр байдаг. Антихристүүдийн мөн чанарт үндэслэн дүгнэвэл тэд хорон муу биш гэж үү? Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлддэг, Бурхан тэдэнтэй тэмцэлдэх үү? Бурханд ийм мөн чанар бий юу? Бурхан бүтээгдсэн хүмүүсийн шүтэн мөргөл, дуулгавартай байдлыг тэмцэлдэж олж авдаг уу? (Үгүй.) Тэр үүнийг хэрхэн олж авдаг вэ? Бүтээгдсэн зүйлсийг Бурхан бүтээсэн; хүн төрөлхтөнд юу хэрэгтэй, тэд юутай болох ёстой, хэрхэн амьдрах ёстойг зөвхөн Бүтээгч л мэддэг. Жишээ нь, нэг хүн машин бүтээсэн гэж бодъё. Зохион бүтээгч нь л бүтээлийнхээ согог, дутагдлыг, мөн хэрхэн засахыг мэддэг болохоос биш, машиныг нь дуурайлган хийхийг оролддог хэн ч мэддэггүй. Үүнтэй адилаар хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн; хүмүүст юу хэрэгтэйг зөвхөн Бурхан л мэднэ, хүн төрөлхтнийг зөвхөн Бурхан л аварч чадна, завхарсан хүмүүсийг зөвхөн Бурхан л жинхэнэ хүн болгон өөрчилж чадна. Бурхан энэ бүхнийг эрх мэдлээрээ биш, Өөрийгөө тунхаглаж, Өөрийгөө зөвтгөж, эсвэл хүмүүсийг дарж, төөрөлдүүлж, хянаснаар хийдэггүй; Бурхан эдгээр арга, барилыг ашигладаггүй, зөвхөн Сатан болон антихристүүд л ингэдэг.
Ийм их нөхөрлөсний дараа Бурханы даруу, нуугдмал байдлын талаарх та нарын ойлголт юу вэ? Бурханы даруу, нуугдмал байдал гэж юу вэ? Нуугдмал байдал гэдэг нь ялгамж чанараа санаатайгаар нуух, мөн чанар, жинхэнэ нөхцөл байдлаа зориуд нуун дарагдуулах явдал уу? (Үгүй.) Даруу байдал гэдэг нь хиймэл байдлаар дүр эсгэсэн зүйл үү? Энэ нь өөрийгөө барих явдал уу? Энэ нь дүр эсгэх явдал уу? (Үгүй.) Зарим хүн: “Чи бол бие махбодтой болсон Бурхан, ийм эрхэмсэг байр суурьтай хүн яаж ийм эгэл жирийн хувцас өмсөж чадаж байна аа?” гэдэг. Би зүгээр л эгэл жирийн амьдралаар амьдардаг, эгэл жирийн хүн; Миний бүх зүйл эгэл жирийн, тиймээс Би яагаад эгэл жирийн хувцас өмсөж болохгүй гэж Би хэлдэг. Зарим нь: “Чи бол Христ, бие махбодтой болсон Бурхан. Чиний байр суурь эрхэмсэг—Өөрийгөө битгий дорд үз” гэдэг. Юун дорд үзэх тухай яриад байна вэ гэж Би хэлдэг. Би Өөрийгөө хэтрүүлж ч үнэлдэггүй, дорд ч үздэггүй; Би бол Би, Би хийх ёстойгоо хийж, хэлэх ёстойгоо хэлдэг—үүнд юу нь буруу байгаа юм бэ? Хэтрүүлж үнэлэх, дорд үзэхийн аль нь ч зөв биш; хэтрүүлж үнэлэх нь биеэ тоосон зан, дорд үзэх нь дүр эсгэх, ов мэх гаргах явдал юм. Зарим хүн: “Бие махбодтой болсон Бурхан алдартнуудын байр байдалтай байх ёстой бөгөөд Таны үг, үйлдэл дэгжин байх ёстой. Нийгэм дэх тэр хүчирхэг эмэгтэйчүүдийн үс засалт, хувцаслалт, нүүр будалтыг хар даа, тэд бол байр суурьтай хүмүүс, тэд бол хүмүүсийн өндрөөр үнэлдэг хүмүүс!” гэдэг. Байр суурь гэж юу вэ? Хүмүүс Намайг өндрөөр үнэлэх нь ямар хамаатай юм бэ гэж Би хэлдэг. Би үүнд дургүй; хэрвээ чи Намайг өндрөөр үнэлбэл, энэ нь Надад ой гутмаар, бөөлжис хүрмээр санагддаг. Өндрөөр үнэлэхээ больж үз. Бусад нь: “Нийгэм дэх тэр эмэгтэй бизнес эрхлэгчдийг хар даа, тэд маш эрхэмсэг, дэгжин хувцасладаг. Ганц хараад л тэднийг хүчирхэг, элит хүмүүс гэдгийг нь мэдэж болно—Та яагаад тэднээс суралцдаггүй юм бэ?” гэдэг. Би яагаад дургүй зүйлээ сурах ёстой юм бэ? Би насандаа тохирсон хувцас өмсдөг, Би яагаад дүр эсгэх ёстой юм бэ? Би яагаад бусдаас суралцах ёстой юм бэ? Би бол Би, Би хэнд зориулж дүр эсгэх юм бэ? Энэ чинь хууран мэхлэлт биш гэж үү? Надад хэл дээ, бие махбодтой болсон Бурхан ялгамж чанартайгаа нийцэхийн тулд ямархуу дүр төрх, гадаад байдал, үг яриа, зан авиртай байх ёстой вэ? Та нарт үүний стандарт бий юу? Та нарт байх ёстой, эс бөгөөс та нар Христийг ингэж харахгүй байх байсан. Надад Өөрийн гэсэн стандарт бий—Миний стандарт үнэн-зарчмын хүрээнээс давдаг уу? (Үгүй.) Яагаад зарим хүн Миний өмссөн, идсэн юунд ч бай үргэлж үзэл тээж, Миний талаар байнга дүгнэлт хийж, Миний талаар шийдвэр гаргаж байдаг юм бэ—энэ чинь ой гутмаар биш гэж үү? Тэд яагаад Намайг ингэж хардаг юм бэ? Тэдний нүдээр Христийн хийсэн бүхэн буруу, бүгд сөрөг, үргэлж ямар нэг байдлаар сэжигтэй байдаг. Тэр хүмүүс хэчнээн хорон муу байж таарах вэ! Бурханы Сүнс, Бурханы Өөрийнх нь мөн чанараас эхлээд бие махбодтой болсон Бурханы хүн чанар хүртэлх Бурханы энэ цуврал өөр ялгамж чанар, өөр өнцгөөс дүгнэвэл, Бурханы мөн чанарт биеэ тоосон зан, эсвэл Сатаны аливаа амбиц, хүсэл байдаггүй бөгөөд хүний хэлдгээр байр суурийн төлөөх эрмэлзэл бүр ч байдаггүй. Бурханы Өөрийнх нь мөн чанараас гадна, Бурханы Сүнснээс эхлээд Түүний бие махбодтой болсон махбод хүртэлх Бурханд байдаг зүйлийн хамгийн тод онцлог нь Түүний даруу, нуугдмал байдал юм. Энэ даруу байдал нь дүр эсгэсэн зүйл биш, энэ нуугдмал байдал нь санаатайгаар бултсан хэрэг биш; энэ бол Бурханы мөн чанар, энэ бол Бурхан Өөрөө юм. Бурхан сүнсний ертөнцөд байна уу, эсвэл хүн болж бие махбодтой болсон байна уу хамаагүй, Түүний мөн чанар өөрчлөгддөггүй. Хэрвээ үүнд үндэслэн бие махбодтой болсон Христ Бурханы мөн чанартай гэдгийг харж чадахгүй бол тэд ямар төрлийн хүн бэ? Тэдэнд сүнслэг ойлголтгүй байдаггүй, тэд бол үл итгэгч юм. Хэрвээ тэд Бурханы даруу, нуугдмал мөн чанарыг харвал: “Бурханд тийм агуу эрх мэдэл байдаггүй бололтой. Бурхан төгс хүчит гэж хэлэх нь тийм ч үнэмшилтэй биш, Бурхан хүчирхэг гэж хэлэх нь илүү найдвартай. Түүнд тийм агуу эрх мэдэл байхгүй юм чинь Тэр яаж хүн төрөлхтнийг захирч чадах юм бэ? Тэр Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч харуулдаггүй юм чинь Сатаныг ялж чадах уу? Бурханыг мэргэн ухаантай гэдэг—мэргэн ухаан бүхнийг шийдэж чадах уу? Мэргэн ухаан, төгс хүчин хоёрын аль нь илүү агуу вэ? Мэргэн ухаан төгс хүчнийг захирч чадах уу? Мэргэн ухаан төгс хүчинд нөлөөлж чадах уу?” гэж боддог. Хүмүүс энэ талаар тунгаан боддог боловч үүнийг нэвт харж, эсвэл ойлгож чаддаггүй. Зарим хүн зүрх сэтгэлдээ зарим нэг эргэлзээ тээдэг бөгөөд дараа нь тэдгээрийгээ аажмаар шингээж, туршлагаараа дамжуулан энэ асуудлыг ойлгохыг тасралтгүй эрж хайж, оролдсоноор өөрийн эрхгүй зарим нэг мэдрэхүйн мэдлэг олж авдаг. Гагцхүү антихристүүд л Бурханы мөн чанарын эдгээр бүх тал, эдгээр бүх илрэл, Түүний бүх үйлдэлд эргэлзсэнийхээ дараа энэ бол Бурханы даруу, нуугдмал байдал, энэ бол Бурханы хайр татам тал гэдгийг ойлгож чаддаггүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханы талаар илүү их эргэлзээтэй болж, Бурханыг илүү ноцтойгоор ялладаг. Тэд бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхэд эргэлздэг, Бурхан Сатаныг ялж чадна гэдэгт эргэлздэг, Бурхан хүн төрөлхтнийг аварч чадна гэдэгт эргэлздэг, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дуусна гэдэгт эргэлздэг, Бурхан Өөрийн алдар суутайгаар түм буман хүнд илэрнэ гэх баримтад бүр ч илүүтэйгээр эргэлздэг. Эдгээр зүйлд эргэлзсэнийхээ дараа тэд юу хийдэг вэ? Тэд эдгээр зүйлийг үгүйсгэдэг. Тиймээс антихристүүд: “Христийн даруу, нуугдмал байдал ямар ч утгагүй, магтан сайшаах, өргөмжлөх үнэ цэнгүй бөгөөд бурхны мөн чанар биш. Ийм даруу, нуугдмал байдал нь бурханд байдаг зүйл биш; христийн даруу, нуугдмал байдал бол хүчин мөхөс байдлынх нь илрэл. Ертөнцөд хүн жаахан байр суурьтай л бол хаан, тайж, эсвэл эзэн хаанаар өргөмжлөгддөг. Христ хаанчлалаа байгуулж, маш олон дагагчтай болсон, үүний зэрэгцээ сайн мэдээний ажил асар их эрч хүчтэйгээр түгэн дэлгэрч байна—энэ нь христийн хүч нэмэгдэж байна гэсэн үг биш үү? Гэвч үйлдлээс нь дүгнэвэл, тэр хүчээ нэмэгдүүлэх, эсвэл тийм хүчтэй байх бодолгүй байна. Тэр энэ хүчийг эзэмших, христийн хаанчлалыг эзэмших чадваргүй юм шиг байна. Тэгвэл би түүнийг дагаснаар ерөөл олж авч чадах уу? Би дараагийн эрин үеийн эзэн болж чадах уу? Би түм буман үндэстэн, ард түмнийг захирч чадах уу? Тэр энэ хуучин ертөнцийг, энэ завхарсан хүн төрөлхтнийг устгаж чадах уу? Христийн эгэл жирийн гадаад байдлыг харвал тэр яаж агуу зүйлсийг бүтээж чадах юм бэ?” гэж хэлдэг. Ийм эргэлзээ антихристүүдийн зүрх сэтгэлд үргэлж төрдөг. Христийн даруу, нуугдмал байдал нь бүх завхарсан хүн, ялангуяа антихристүүдийн хүлээн авч, сайшааж, эсвэл харж чаддаггүй зүйл юм; антихристүүд Бурханы даруу, нуугдмал байдлыг Бурханы ялгамж чанар, мөн чанарт эргэлзэх эргэлзээнийхээ нотолгоо, Бурханы эрх мэдлийг үгүйсгэж, улмаар Бурханы ялгамж чанар, мөн чанар, Христийн мөн чанарыг үгүйсгэх нотолгоо, хөшүүрэг болгон ашигладаг. Христийн мөн чанарыг үгүйсгэснийхээ дараа антихристүүд өөрсдийн харьяалалд байгаа Бурханы сонгосон хүмүүсийн эсрэг ямар ч өршөөлгүй, өрөвдөх сэтгэлгүй, айдасгүйгээр үйлдэж эхэлдэг бөгөөд үүний зэрэгцээ тэд өөрсдийн авьяас, чадвар, амбицаа өчүүхэн төдий ч үгүйсгэдэггүй, эсвэл тэдгээрт эргэлздэггүй. Өөрсдийн нөлөөллийн хүрээнд, үйлдэж чадах хүрээндээ антихристүүд савраа сунгаж, хянаж чадах хүмүүсээ хянаж, төөрөлдүүлж чадах хүмүүсээ төөрөлдүүлдэг; тэд Христ болон Бурханыг огт тоохоо больж, Бурхан, Христ болон Бурханы гэртэй бүрмөсөн холбоогоо тасалдаг.
Антихристүүд Христийн даруу, нуугдмал байдалд хэрхэн ханддаг тухай энэ зүйлийн талаар бид голчлон юу нөхөрлөж байна вэ? Хүмүүсийн ойлгох ёстой Бурханы даруу, нуугдмал байдал нь антихристүүдийн нүдээр бол хүссэнээ хийж, Бурханы гэрт бие даасан хаанчлал байгуулах хамгийн таатай нөхцөл юм. Бурхан махбодод нуугдмал байдаг бөгөөд эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь хэлбэрийн хувьд Нигүүлслийн эрин үеийнхээс ялгаатай. Хэдийгээр Бурхан энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй ч хамаагүй олон үг, тоо томшгүй олон үг айлдсан. Бурхан хэрхэн ажиллах хамаагүй, Тэр бие махбодтой болсон л бол ажлаа гүйцэтгэхтэй нь хамт асар их доромжлол ирдэг. Бурханлаг мөн чанартай ийм Бурхан л ажлаа хийхийн тулд Өөрийгөө үнэхээр даруу болгож, нууцалж, эгэл жирийн хүн болж чаддаг, учир нь Тэр даруу, нуугдмал мөн чанартай. Эсрэгээрээ Сатан ийм байх ямар ч чадваргүй байдаг. Сатан хүмүүсийн дунд ажиллахын тулд ямархуу махбод өмсөх вэ? Нэгдүгээрт, махбод нь сүрлэг гадаад байдалтай байх болно, мөн харгис, ов мэхтэй, хорон муу байх болно; дараа нь, махбод нь хүмүүсээр тоглож, тэднийг аргадаа оруулах янз бүрийн стратеги, техникийг, мөн төрөл бүрийн заль мэхтэй хамт эзэмших ёстой бөгөөд хангалттай хэрцгий, хорлонтой байх ёстой. Махбод нь хүмүүсийн дунд байнга өөрийгөө харуулж, хэн нэгэн өөрийг нь мэдэхгүй байх вий гэж айсандаа хаа сайгүй олны анхаарлын төвд орох ёстой, мөн үргэлж нэр алдраа өсгөж, өөрийгөө сурталчлахыг хичээх ёстой. Хүмүүс эцэст нь нэг өөрийг нь хаан, эсвэл эзэн хаан гэж дуудах үед тэр сэтгэл ханах байх болно. Бурханы хийдэг зүйл нь Сатаны хийдэг зүйлийн яг эсрэг байдаг. Бурхан тэвчээртэй байж, нуугдсаар байдаг, ингэж байх зуураа Тэр хүмүүсийг үнэнийг ойлгож, аврагдаж, хэвийн хүн чанартай, хэвийн хүний амьдралтай жинхэнэ бүтээгдсэн зүйл болж чаддаг болгохын тулд Бүтээгчийн өршөөл, хайр энэрлийг ашиглан Өөрийн үг болон амийг хүмүүст суулгадаг. Хэдийгээр Бурханы хийдэг зүйл хүн төрөлхтний хувьд үнэлж баршгүй боловч Бурхан үүнийг Өөрийн үүрэг хариуцлага гэж үздэг. Тиймээс Тэр биечлэн махбод болж, эх, эсвэл эцэг хүн шиг хүмүүсийг цуцашгүйгээр хангаж, тусалж, дэмжиж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Мэдээж, Тэр бас хүмүүсийг гэсгээж, шүүж, цээрлүүлж, сахилгажуулж, тэднийг өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өдрөөс өдөрт хэвийн чуулганы амьдралаар амьдарч, өдрөөс өдөрт амиар өсөхийг хардаг. Тийнхүү Бурханы хийдэг бүхэн бол эерэг зүйлсийн бодит байдал юм. Хүн төрөлхтний дунд хүмүүс Бурханы төлсөн төлөөс, Түүний агуу хүч чадал, алдар сууг магтан сайшаадаг боловч Бурханы үгэнд Тэр хэзээ хүмүүст: “Би хүн төрөлхтний төлөө үүнийг, түүнийг хийсэн, Би маш ихийг золиосолсон; хүмүүс Намайг магтан сайшааж, өргөмжлөх ёстой” гэж хэлж байсан бэ? Бурханд хүн төрөлхтнөөс шаардах ийм шаардлага байдаг уу? Үгүй. Энэ бол Бурхан Өөрөө юм. Бурхан хэзээ ч хүмүүстэй наймаа хийх нөхцөл ашиглаж: “Би Христийг та нарын дунд оруулсан, та нар Түүнд сайн хандаж, Түүний үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагаж, Түүнийг дагах ёстой. Үймээн, саад бүү учруул, Түүний та нарт хий гэж хэлсэн бүхнийг, Түүний та нарт хэрхэн хий гэж хэлснээр хий, тэгээд бүх зүйл биелэх үед та нар бүгд сайшаагдах болно” гэж хэлж байгаагүй. Бурхан хэзээ нэгэн цагт ийм зүйл хэлж байсан уу? Энэ нь Бурханы санаа зорилго мөн үү? Үгүй. Харин ч эсрэгээрээ, хүмүүсээр Бурханыг орхиулж, өөрсдийнхөө өмнө ирүүлэхийн тулд хүмүүсийг уруу татах, хазаарлах, хянах, эрхшээх янз бүрийн арга хэрэгслийг үргэлж ашиглахыг оролддог хүмүүс бол антихристүүд юм. Ямар нэг жижиг үйл хийх бүрдээ хаа сайгүй тунхаглаж, зарладаг хүмүүс бол антихристүүд юм. Антихристүүд Бурханы даруу, нуугдмал байдлыг ойлгож, хүлээн авч, магтан сайшааж, эсвэл өргөмжилж чаддаггүйгээр үл барам, харин ч эдгээр зүйлийг басамжилж, доромжилдог. Үүнийг антихристүүдийн зан чанар-мөн чанар шийддэг.
Өнөөдөр бид антихристүүд хэрхэн Христийн мөн чанарыг үгүйсгэдэг талаарх гурван илрэлийн талаар нөхөрлөлөө. Энэ тухай нөхөрлөлөө үүгээр дуусгая. Та нарт асуух зүйл байна уу? (Байхгүй.) За, баяртай!
2020 оны 11 дүгээр сарын 21
Тайлбар:
a. Хятад хэлээр ярьдаг хүмүүс өөрөөсөө дүү хүний овгийн өмнө “Сяо” гэж хэлдэг.