8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг (II хэсэг)
Нэмэлт: Хэвийн хүн чанарын гурван талын тухай товч хэлэлцүүлэг
Энэ удаагийн нөхөрлөлөөр бид түүх ярихгүй. Бидний байнга хэлэлцдэг хүн чанар гэж юу вэ гэдэг сэдвээр эхэлнэ. Бид өмнө нь энэ сэдвээр их ярьсан, одоо ч бас ярьж байна. Энэ бол байнга дурдагддаг сэдэв, хүний өдөр тутмын амьдралдаа өдөр бүр тулгардаг асуудал, хүн өдөр бүр таарч, туулж болох сэдэв юм. Энэ сэдэв бол хүн чанар гэж юу вэ юм. Хүн чанар хэд хэдэн чухал зүйлийг агуулдаг. Хүний өдөр тутмын амьдрал дахь хүн чанарын нийтлэг илрэлүүд юу вэ? (Ёс жудаг, нэр төр.) Өөр юу вэ? Мөс чанар, эрүүл ухаан, тийм үү? (Тийм.) Та нар эдгээрийг байнга ярьдаг. Та нарын төдийлөн ярьдаггүй өөр ямар зүйлс байдаг вэ? Өөрөөр хэлбэл, хүн чанарын талаарх ердийн яриандаа та нарын голдуу хөнддөггүй сэдвүүд юу вэ? Мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төр—эдгээр нь хүний байнга таардаг, хуучны танил сэдвүүд. Та нарын байнга ярьдаг мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төр нь та нарын бодит амьдралтай хэр их холбоотой вэ? Энэхүү материал нь та нарын бодит амьдрал дахь хэрэгжүүлэлт, оролтод хэр сургамж болж, тусалсан бэ? Хэр ашиг тустай байсан бэ? Тэгвэл та нарын өдөр тутмын, хэвийн хүний амьдралтай нягт холбоотой өөр ямар зүйлс байдаг вэ? Би хэдийг хэлье, эдгээр нь та нарын байнга таардаг сэдвүүд мөн эсэхийг харцгаая. Хүн чанартай холбоотой бидний материалын тухайд энэхүү материал нь эерэг эсвэл сөрөг эсэх, мөн хэвийн эсвэл хэвийн бус хүн чанарт хамаарах эсэхийг эхлээд хойш тавья. Бидний сая дурдсан зүйлсээс гадна өдөр тутмын амьдралдаа янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хүмүүсийн хандлага гэж бий. Энэ нь нэг зүйл мөн биз дээ? Энэ нь хүн чанарт хамаарахгүй гэж үү? (Хамаарна.) Өөр нэг зүйл нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хувийн орчноо авч явах байдал, мөн бас нэг нь эсрэг хүйсийн хүнтэй харилцах хүмүүсийн хандлага, зан авир. Энэ гурван зүйл хүн чанартай холбоотой юу? (Тийм.) Бүгд холбоотой. Бидний одоо хэлэлцэх сэдвийн тухайд хүн үнэнийг эрэлхийлэх, Бурханд итгэх итгэлдээ үнэн-бодит байдалд хэрхэн орох, мөн янз бүрийн зарчмыг хэрхэн баримтлах тухай сэдвүүдийг хойш тавьж, зөвхөн хүн чанарын талаар ярих болно. Тэгвэл тэр гурван зүйл хүн чанартай ихээхэн холбоотой юу? (Тийм.) Тэр гурван зүйл юу вэ? Дахиад хэл дээ. (Эхнийх нь өдөр тутмын амьдралдаа янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хүмүүсийн хандлага. Хоёр дахь нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хувийн орчноо авч явах байдал. Гурав дахь нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа эсрэг хүйсийн хүнтэй харилцах хандлага, зан авир.) Тэгээд энэ гурван зүйл юутай хамаатай вэ? (Хүн чанартай.) Яагаад бид энэ гурван зүйлийг хүн чанартай хамаатай, хүн чанартай холбоотой гэж хэлж байна вэ? Яагаад бид энэ гурвыг гаргаж тавих болов? Яагаад бид мөс чанар, эрүүл ухааны хэсгийн талаар ярихгүй байна вэ? Бид яагаад байнга ярьдаг талуудаа хойш тавьж, энэ гурван зүйлийн талаар ярьж байна вэ? Энэ гурван зүйл нь бидний өмнө нь ярилцсан хүн чанарт хамаарах мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төрөөс илүү өндөр үү, эсвэл илүү доогуур уу? (Илүү доогуур.) Тэгвэл эдгээр зүйлийн талаар ярих нь та нарыг дорд үзэж байгаа хэрэг үү? (Үгүй.) Тэгвэл бид яагаад эдгээрийн талаар ярилцах болов? (Эдгээр нь бодитой.) Илүү бодитой. Та нарын хэлэх шалтгаан энэ үү? Бид яагаад энэ талаар ярих гэж байна вэ? Яагаад гэвэл Би асуудал олж харсан; бодит нөхцөл байдал болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд гардаг янз бүрийн зан авиртай холбоотойгоор хүмүүсийн бодит амьдралтай нягт холбоотой хэд хэдэн асуудлыг Би олж харсан, тэдгээрийг нэг бүрчлэн гаргаж тавиад нөхөрлөх шаардлагатай байна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ бодит амьдралыг, мөн хэвийн хүн чанар болон өдөр тутмын амьдралын янз бүрийн зан авирыг хойш тавьж, Бурханы хайрладаг хүн байх гэх мэт гүн гүнзгий үнэнийг л улайран эрэлхийлбэл ямар асуудал гарахыг Надад хэл дээ? Хүн үнэнийг эрэлхийлэхдээ үнэн-бодит байдалд орж чадах үндсэн нөхцөл юу вэ? (Үүнийг бодит амьдрал дээр хийх ёстой.) Өөр юу вэ? (Тэдэнд хэвийн хүн чанар хэрэгтэй.) Зөв—тэд хэвийн хүн чанартай байх ёстой, энэ нь мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төрөөс гадна бидний сая дурдсан гурван зүйлээс бүрддэг. Хэрвээ хүн хүн чанарыг хөндсөн энэ гурван зүйлийн шаардлагыг хангаж, хэвийн байдалд хүрч чадахгүй атлаа үнэнийг эрэлхийлэх, эрж хайх талаар ярих нь бага зэрэг хоосон байх болно. Үнэнийг эрэлхийлэх, үнэн-бодит байдалд орохыг эрэлхийлэх, аврал эрэлхийлэх—эдгээр нь хүн бүрийн хүрч чадах зүйл биш, харин үнэнийг хайрладаг, хэвийн хүн чанартай цөөн хэдэн хүн л хүрч чадах зүйл юм. Хэвийн хүн чанартай хүн юу эзэмшсэн байх ёстойг, юу хийх ёстойг, эсвэл тодорхой хүмүүс, үйл явдал, зүйлсэд ямархуу хандлага, үзэл бодолтой хандах ёстойг мэддэггүй бол тэр хүн үнэн-бодит байдалд орж чадах уу? Тэдний үнэний эрэлхийлэл үр дүн гаргаж чадах уу? Харамсалтай нь, чадахгүй.
А. Янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хүмүүсийн хандлага
Хүн чанарт хамаатай эхний зүйл болох өдөр тутмын амьдралдаа янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандах хүмүүсийн хандлагын талаар нөхөрлөж эхэлцгээе. "Өдөр тутмын амьдрал" гэж юу болохыг хүн бүр ойлгодог. Үүнийг нурших шаардлагагүй. Тэгвэл хүн чанартай холбогддог гол хүмүүс, үйл явдал, зүйлс юу байдаг вэ? Өөрөөр хэлбэл, хэвийн хүн чанарын түвшинд хүрдэг, түүний цар хүрээнд хамааралтай, түүнийг хөнддөг ямар зүйлс байдаг вэ? (Хүмүүс болон аливаа зүйлтэй харилцах байдал.) Энэ бол нэг тал нь. Мөн хүний сурах ёстой мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын амьдралын ерөнхий мэдлэг гэж бий. Эдгээр нь бүгд хэвийн хүн чанартай хүний ойлгож, эзэмшсэн байх ёстой зүйлсийн хэсгүүд юм. Жишээлбэл, зарим хүн мужаан эсвэл өрлөгчнөөр сурдаг бол зарим нь машин барьж, засаж сурдаг. Эдгээр нь эв дүй, ур чадвар бөгөөд ийм ур чадварыг мэднэ гэдэг нь тухайн ур чадварын мэргэжлийн ажилд гаршсан байна гэсэн үг юм. Тэгвэл хүнийг чадварлаг гэж тооцохын тулд ур чадварыг ямар хэмжээнд, ямар стандартаар сурах ёстой вэ? Тэд ядаж л шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн гаргаж чаддаг байх ёстой. Зарим хүн нэлээн болхи ажил хийдэг. Тэдний хийдэг ажил шаардлагад нийцдэггүй, тэр ч бүү хэл харахын аргагүй байдаг. Энд ямар асуудал байна вэ? Энэ нь мэргэжилдээ хандах тэдний хандлагыг хөндөж байна. Зарим хүнд чин сэтгэлийн хандлага байдаггүй. Тэд "Миний хийсэн зүйл үүргээ гүйцэтгэж л байвал болоо. Хэдэн жил аргацаагаад л дараа нь засчихна биз" гэж боддог. Ийм үзэл бодол нь хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл мөн үү? (Үгүй.) Зарим хүн хайхрамжгүй, тоомжиргүй хандлагатай байдаг. Тэдэнд "хангалттай сайн" байхад л болоо. Энэ бол хариуцлагагүй хандлага юм. Аливаад маш хөнгөмсөг, хариуцлагагүй хандах нь завхарсан зан чанарын нэг хэсэг юм: энэ бол хүмүүсийн байнга ярьдаг өөдгүй зан юм. Тэд хийж буй бүх зүйлээ "энэ бараг болчихлоо", "бараг л болно доо" гэх хэмжээнд л хийдэг; энэ нь "магадгүй", "болох байх", "таваас дөрөв" гэх хандлага юм; тэд аливааг хааш яаш хийж, хамгийн багаар хийсэндээ сэтгэл ханаж, аргацааж өнгөрөөхдөө сэтгэл хангалуун байдаг; тэд аливааг нухацтай авч үзэх эсвэл нягт нямбай байхын утга учрыг олж хардаггүй,үнэн-зарчмыг эрж хайхыг бүр ч чухалчилдаггүй. Энэ нь завхарсан зан чанарын нэг хэсэг биш гэж үү? Энэ нь хэвийн хүн чанарын илрэл мөн үү? Биш. Үүнийг биеэ тоосон зан гэж нэрлэх нь зөв, сахилга батгүй гэж нэрлэвэл бас яг таарна—гэхдээ үүнийг төгс илэрхийлэх цорын ганц үг бол "өөдгүй" гэдэг үг юм. Ихэнх хүний дотор зүгээр л өөр өөр хэмжээгээр өөдгүй зан байдаг. Бүх хэрэг явдалд тэд аливааг хааш яаш, салан задгай байдлаар хийхийг хүсдэг бөгөөд хийж буй бүх зүйлд нь бага зэрэг ов мэх орсон байдаг. Тэд боломж л гарвал бусдыг мэхэлж, боломж л гарвал ажлаа хөнгөвчилж, боломж л гарвал цаг хэмнэдэг. Тэд дотроо "Би л илчлэгдэхгүй, асуудал үүсгэхгүй, хариуцлагад татагдахгүй байвал үүнийг аргацаагаад өнгөрье. Би маш сайн ажиллах албагүй, тэр чинь хэтэрхий төвөгтэй!" гэж боддог. Ийм хүмүүс хэзээ ч юуг ч төгс эзэмшдэггүй бөгөөд сурч мэдэхийн тулд хичээл зүтгэл гаргаж, зовж, төлөөс төлөхийг хүсдэггүй. Тэд аливааг зөвхөн өнгөцхөн сурчхаад, үүнийгээ сурч чадсан гэж итгэж, өөрсдийгөө үүнд гаршсан гэж хэлэхийг хүсдэг, дараа нь үүндээ найдан аргацааж амьдардаг. Энэ нь бусад хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хүмүүсийн хандлага биш гэж үү? Энэ сайн хандлага уу? Сайн биш. Энгийнээр хэлбэл, энэ нь "аргацаах" явдал юм. Ийм өөдгүй зан бүх завхарсан хүн төрөлхтөний дотор оршдог. Хүн чанартаа өөдгүй зантай хүмүүс хийдэг бүх зүйлдээ "аргацаах" үзэл бодол, хандлагаар ханддаг. Ийм хүмүүс үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадах уу? Үгүй. Тэд аливааг зарчимтайгаар хийж чадах уу? Бүр ч боломжгүй.
Зарим хүн хийж буй ямар ч зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаггүй, харин хайнга, хааш яаш, хариуцлагагүй байдаг. Жишээлбэл, машин барьж сурч байгаа хэр нь жолоо барихдаа юуг анхаарах эсвэл ямар хурдтай явбал хөдөлгүүрт гэмтэл учруулахыг туршлагатай жолооч нараас хэзээ ч асуудаггүй хүмүүс байдаг. Тэд асуудаггүй, зүгээр л жолооддог—тэгээд үр дүнд нь машинаа эвддэг. Тэд машинаа өшиглөөд, "Энэ чинь хэврэг эд байна. Надад Мерседес юм уу BMW өгчих, энэ хуучин муу тэрэг болохгүй нь—хоцрогдож!" гэж хэлдэг. Энэ ямар хандлага вэ? Тэд эд зүйлсэд хайр гамтай ханддаггүй, тэдгээрийг сайн сайхан байлгахыг боддоггүй, харин зориуд эвдэж, сүйтгэдэг. Зарим хүн замбараагүй, хайнга амьдралаар амьдардаг. Тэд өдөржингөө бүх зүйлийг халтуурдаж, хайхрамжгүй, байдлаар хийдэг. Эдгээр нь ямархуу хүмүүс вэ? (Анхаарал болгоомжгүй хүмүүс.) "Анхаарал болгоомжгүй хүмүүс" гэдэг нь аятайхан хэлж байгаа хэрэг—тэднийг "назгай хүмүүс" гэж нэрлэх ёстой; "олиггүй хүмүүс" гэвэл бас тохирно. Энэ нь хэтрүүлсэн хэрэг үү? Эрхэмсэг болон олиггүй хүмүүсийн ялгааг хэрхэн мэдэж болох вэ? Зүгээр л үүрэгтээ хандах тэдний хандлага, үйлдлийг хар, мөн асуудал гарч ирэхэд аливаад хэрхэн хандаж, хэрхэн авирлаж байгааг нь хар. Ёс жудаг, нэр төртэй хүмүүс үйлдэлдээ нягт нямбай, ухамсартай, хичээнгүй байдаг бөгөөд төлөөс төлөхөд бэлэн байдаг. Ёс жудаг, нэр төргүй хүмүүс үйлдэлдээ хайхрамжгүй, хайнга байдаг, үргэлж ямар нэгэн заль мэх сэдэж, үргэлж зүгээр л аргацаахыг хүсэж байдаг. Тэд ямар ч арга барил судалсан бай, үүнийгээ хичээнгүйлэн сурдаггүй, сурч чаддаггүй бөгөөд үүнийг судлахад хэчнээн их цаг зарцуулсан ч юу ч мэддэггүй хэвээр үлддэг. Эдгээр нь дорд зан араншинтай хүмүүс юм. Ихэнх хүн үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш байдаг. Энд ямар зан чанар үйлчилж байна вэ? (Өөдгүй зан.) Өөдгүй хүмүүс үүрэгтээ хэрхэн ханддаг вэ? Мэдээж тэд үүрэгтээ зөв хандлагаар ханддаггүй, гарцаагүй хааш яаш ханддаг. Энэ нь тэд хэвийн хүн чанаргүй гэсэн үг юм. Ноцтой хэлбэрийн өөдгүй хүмүүс яг л амьтан шиг байдаг. Энэ нь нохой тэжээхтэй адил: Хэрвээ чи нохойгоо хараа хяналтгүй орхивол юмсыг зажилж, бүх тавилга, цахилгаан хэрэгслийг чинь сүйтгэх болно. Энэ нь гарз хохирол болно. Нохой бол амьтан; ноход эд зүйлд хайр гамтай хандах талаар боддоггүй, чи тэдэнд хариуцлага тооцож чадахгүй—чи зүгээр л тэднийг зохицуулах ёстой. Хэрвээ чи зохицуулахгүйгээр, амьтныг дураар нь дургиулж, амьдралыг чинь үймүүлэхийг зөвшөөрвөл, энэ нь чиний хүн чанарт ямар нэгэн зүйл дутуу байгааг харуулж байна. Тэгвэл чи амьтнаас нэг их ялгаагүй. Чиний оюуны чадамж хэтэрхий муу байна—чи бол ямар ч хэрэггүй амьтан. Тэгвэл тэднийг хэрхэн сайн зохицуулах вэ? Чи тэднийг тодорхой хүрээнд хязгаарлаж, эсвэл торонд байлгаж, өдөрт хоёр юм уу гурван удаа тогтсон цагт гаргаж, хангалттай хөдөлгөөн хийлгэх арга бодох хэрэгтэй. Энэ нь тэдний дураараа юм зажлахыг хязгаарлах бөгөөд тэднийг эрүүл байлгах дасгал хөдөлгөөнөөр ч бас хангана. Ингэснээр нохойг сайн арчилж, орчин тойрон чинь бас хамгаалагдана. Хэрвээ хүн өөрт тулгарсан зүйлсээ зохицуулж чаддаггүй, зөв хандлагагүй байвал тэдний хүн чанарт ямар нэгэн зүйл дутуу байна. Энэ нь хэвийн хүн чанарын стандартад нийцэж чадахгүй. Эсвэл, хоол хийх тухайд: энгийн хүмүүс хоол хуурахдаа бага зэрэг л тос хэрэглэдэг байхад зарим эмэгтэйчүүд маш ихийг хэрэглэдэг. Чи баян байлаа ч гэсэн тос үрж болохгүй—чи зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой. Гэвч энэ эмэгтэйчүүд үүнийг тоодоггүй; хэрвээ тэд гар алдаж хоолондоо хэт их тос хийчихвэл илүүдлийг нь хутгаж аваад л газар асгачихдаг. Энэ нь үрэлгэн биш үү? Материаллаг зүйлд ингэж ханддаг хүнийг хүмүүс юу гэж нэрлэдэг вэ? "Үрэлгэн"—эсвэл доромжилж хэлбэл "үрэлгэн амьтан" гэдэг. Материаллаг зүйлс хаанаас ирдэг вэ? Тэдгээрийг Бурхан өгдөг. Зарим хүн эд зүйлсээ өөрсдөө хөдөлмөрлөж олсон гэж хэлдэг—гэхдээ Бурхан өгөөгүй бол чи хэр ихийг олж чадах байсан бэ? Тэр чамд амийг чинь өгсөн. Хэрвээ Тэр чамд амийг чинь өгөөгүй бол чамд юу ч байхгүй, чи юу ч биш байх байсан, тэгвэл чи тэр материаллаг зүйлсээ эзэмшсээр байж чадах байсан уу? Бурхан чамд жирийн айлаас илүү ихийг өгсөн байж болох ч үүнийг үрж сүйтгэдэг чиний хандлага, үзэл бодол зөв үү? Үүнийг хүн чанарын хувьд хэрхэн тодорхойлох вэ? Ийм хүн муу хүн чанартай байдаг. Үрэлгэн байдал, эд зүйлсийг үрэн таран хийх, эд зүйлд хайр гамтай хандахаа мэддэггүй байх—ийм хүнд хэвийн хүн чанар байдаггүй. Зарим хүн Бурханы гэрийн эд зүйлд хайр гамтай хандах талаар бүр боддог ч үгүй. Энэ зүйл Бурханы гэрийнх гэдгийг тэд хардаг. Гэвч хэрвээ бороо орох гэж байвал, мөн тэр зүйл норвол муу байх байлаа гэхэд тэд юу гэж бодох вэ? "Норлоо гээд яав л гэж. Минийх биш шүү дээ. Би зүгээр орхиё." Тэгээд тэд яваад өгнө. Энэ хандлагыг юу гэж нэрлэдэг вэ? Аминч байдал. Тэдний бодол санаа шулуун шударга уу? Хэрвээ шулуун шударга биш бол ямар вэ? (Шударга бус.) Хэрвээ хүн шулуун шударга биш бол шударга бус биш гэж үү? Бодол санаа нь шулуун шударга биш хүмүүс хэвийн хүн чанартай юу? Мэдээж үгүй. Бидний эхний зүйл болох, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хүмүүсийн хандлагын тухайд бид одоо хэдэн зүйлийн талаар ярьсан бэ? Өөдгүй зан, өөдгүй байдал байна. Өөр юу вэ? (Олиггүй, шударга бус байх.) Ийм ярианы үг хэллэгийг—иймэрхүү үгсийг та нар өдөр тутмын амьдралдаа өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж, задлан шинжлэх үедээ ашигладаг уу? (Үгүй.) Хэн ч тэгдэггүй. Тэгвэл та нар ямар үг ашигладаг вэ? Та нар сүржин үгээр ярьдаг—хэн ч ийм өдөр тутмын үг хэллэг ашигладаггүй.
Олон хүн Бурханд итгэдэг учраас өөрсдийгөө нэлээд агуу гэж боддог. Ялангуяа ямар нэгэн ур чадвар, мэргэжлийн мэдлэгтэй, эсвэл бүр дээд боловсролын зэрэгтэй хүмүүс өөрсдийгөө жирийн хүмүүсээс дээгүүр гэж боддог. Өөрсдөдөө сэтгэл хангалуун тэд "Би ертөнцөд байсан тогтвортой карьераа хүртэл орхисон, би Бурханы гэрт үнэгүй хоол идэх гэж ирээгүй. Над шиг ур чадвартай хүн Бурханы гэрт хувь нэмэр оруулж чадна. Би Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, зовлон туулдаг. Би бүр энэ эгэл жирийн хүмүүстэй хамт нэг өрөөнд байрлаж, хооллож байна. Би ямар агуу чанартай юм бэ!" гэж боддог. Тэд өөрсдийгөө онцгой хүндтэй ёс жудагтай, бусдаас илүү эрхэмсэг гэж боддог. Тэд үүнээсээ байнга баяр баясгалан авдаг. Үнэн хэрэгтээ тэдний хүн чанарт маш олон зүйл дутуу байдаг бөгөөд тэд үүнийгээ мэддэггүйгээр барахгүй, өөрсдийгөө мундаг, зан араншин нь жирийн хүмүүсийнхээс илүү агуу гэж бодон хөөрч явдаг. Үнэндээ тэнд "хэвийн хүн чанар" гэдгийн "хүн чанар"-ын өмнө ордог "хэвийн" гэдэг үгийн тодорхойлолтод нийцэх ганц ч зүйл байдаггүй. Тэнд тэр стандартад хүрэх юу ч байхгүй; бүх зүйл маш дутмаг байдаг. Тэдний мөс чанар уу? Тэдэнд байхгүй. Тэдний зан араншин уу? Сайн биш. Тэдний ёс жудаг болон онцлог уу? Аль нь ч сайн биш. Бүгд хамт амьдарч байх үед зарим хүнд үнэтэй зүйл байвал тэд үүнийгээ ил задгай орхиж зүрхэлдэггүй. Яагаад тэр вэ? Нэг талаар, тэд бусдад итгэдэггүй, нөгөө талаар, олон хүн байгаа газар найдваргүй хүмүүс байдаг, тэдний зарим нь урт гартай байж магадгүй—тэд бүр хулгай хийж ч магадгүй. Энэ хүмүүс дорд зан араншинтай байдаг. Зарим хүн хоол идэхдээ хамгийн амттай хэсгийг нь шилж авдаг, ард нь хэчнээн олон хүн хоол идээгүй байх нь хамаагүй цадталаа иддэг. Энэ нь хэтэрхий аминч биш гэж үү? Хоол идэхдээ бусдыг бодолцдог хүмүүс ч бас бий. Энэ нь юуг харуулж байна вэ? Энэ нь сүүлийнх нь бусдыг боддог, ухаалаг хүмүүс болохыг харуулж байна. Тэд бусдад үлдээхийн тулд арай бага иднэ. Үүнийг л сайн чанартай байх гэдэг. Бурханы гэрт зарим хүн хүн чанартай байхад зарим нь бага зэрэг дутуу дулимаг байдаг. Тэд хэвийн хүн чанарын стандартад ч хүрч чаддаггүй. Миний дурдсан зан авируудыг харгалзан үзвэл та нарын дунд хэвийн хүн чанартай хүн олон байна уу? Эсвэл тийм ч олон биш байна уу? Та нар ихэвчлэн ийм зан авир гаргах үедээ эдгээр нь асуудал мөн гэдгийг ухаарч чаддаг уу? Чи завхарсан зан чанар харуулах үедээ үүнийгээ мэддэг үү? Хэрвээ чи үүнийгээ мэдэж, мэдэрч чаддаг, мөн өөрчлөлт хийхэд бэлэн байвал чамд бага зэрэг хүн чанар байна—энэ нь зүгээр л хэвийн байдалд хүрээгүй байна. Хэрвээ чи үүнийгээ бүр мэддэг ч үгүй бол чамайг хүн чанартай хүн гэж тооцож болох уу? Болохгүй. Энэ нь сайн эсвэл муу, хэвийн эсвэл хэвийн бус хүн чанарын асуудал биш—чамд хүн чанар алга. Жишээлбэл, хоол идэх үед нэг таваг жигнэсэн гахайн мах гарч ирэхийг хараад өөхтэй, өөхгүй нь хамаагүй шүүрэн авч эхэлдэг, дуустал нь зогсдоггүй зарим хүн байдаг. Амьтад хоол булаацалдахыг та нар харж байсан уу? (Тийм.) Энэ бол яг л тийм дүр зураг, гэхдээ амьтдын хувьд; харин хүмүүсийн хувьд ингэж булаацалдах нь хэвийн хүн чанарын нэг хэсэг үү? (Энэ нь хэвийн хүн чанар биш.) Хэвийн хүн чанартай хүмүүс юу хийх вэ? (Тэд авсандаа сэтгэл ханана, шунахгүй.) Энэ бол нэлээд бодитой хэлж байгаа хэрэг. Тэгвэл хүн хэрхэн шунахгүй байж чадах вэ? Энэ асуудалтай холбоотой ямар бодол, ямар хандлага хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой сэтгэлгээг бүрдүүлдэг вэ, үүгээр дамжуулан хүн хэрхэн зөв үйлдэж болох вэ? Нэгдүгээрт, чиний сэтгэлгээ зөв байх ёстой. Жишээлбэл, нэг эмэгтэй "Өнөөдөр жигнэсэн гахайн мах их байна. Би ахиухан идмээр байгаа ч эргэн тойронд маань ах нар байгаа болохоор бага зэрэг ичиж байна. Би яах ёстой вэ? Тэднийг эхлээд идсэний дараа би идье дээ. Над шиг эмэгтэй хүн яаж ийм ховдог байж чадаж байна аа гэж бусад хүн гайхаасай гэж би хүсэхгүй байна. Тэр чинь ямар гутамшигтай байх билээ!" гэж бодох байсан. Эмэгтэйчүүд ерөнхийдөө бага зэрэг ичимхий байдаг тул ингэж бодох нь тэдний хувьд хэвийн байх болно. Ихэнх эрчүүд "Жигнэсэн гахайн мах үнэхээр амттай. Би зүгээр л өөрөө аваад идчихье" гэж бодох байсан. Тэд бусад хүн юу гэж бодохыг үл тоомсорлон хамгийн түрүүнд савхдах байсан. Гэхдээ зарим эрэгтэйчүүд илүү ухаалаг байдаг. Тэд нэг хазсаныхаа дараа "Миний ард хоол идээгүй өчнөөн олон хүн байна. Би идэхээ болиод, бусдад бага ч гэсэн үлдээх хэрэгтэй" гэж боддог. Тэд ингэж бодож, үйлдэж чадаж байгаа нь тэднийг эрүүл ухаантай, төрөлхийн хэвийн хүн чанартай хүн болохыг харуулж байна. Зарим хүн "Бурхан хүмүүсийг жигнэсэн гахайн мах идээсэй гэж хүсдэггүй, тиймээс би ганц ч хазахгүй. Тэгэхээр би бүр ч их хүн чанартай гэсэн үг биз дээ?" гэх мэт утгагүй зүйл ярьдаг. Энэ бол утгагүй сэтгэлгээ. Би энэ жишээгээр юу харуулж байна вэ? Хүмүүс төрөл бүрийн хүн, үйл явдал, зүйлд зөв хандлагаар хандах ёстой гэдгийг харуулж байна. Хүний ухаалаг байдал, мөс чанар, ёс жудаг, нэр төрийн үүднээс бодож сэтгэснээр дамжуулан хүн энэ зөв хандлагад хүрдэг. Хэрвээ чи ийм сэтгэлгээгээр хэрэгжүүлбэл үндсэндээ хэвийн хүн чанарт нийцнэ.
Хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандах хүний хандлага бол түүний хүмүүс болон зүйлстэй харилцах харилцаа нь өдөр тутмын амьдралд нь хэрхэн илэрч байгаа нь юм. Эдгээр илрэл нь чиний хийх ёстой ажилтай төдийлөн холбоогүй, эсвэл үүнээс хол хөндий байж болох ч Бурханд итгэх итгэл бол хоосон зүйл биш: Бурханд итгэгчид вакуум орчинд биш, харин бодит амьдралд амьдардаг. Тэд бодит амьдралаас ангид байж болохгүй. Мэргэжлийн ур чадварт ч бай, ямар нэгэн зүйлийн талаарх нийтлэг мэдлэг, мэргэн ухаанд ч бай хүмүүс ямархуу хандлага, сэтгэлгээтэй байх ёстой вэ? Үргэлж аргацаах сэтгэлгээтэй байх нь зөв үү? Зарим хүн эдгээр зүйлийн талаар үргэлж мунгинаж байдаг—энэ нь болох уу? Тэдний үзэл бодолд асуудал байгаа бус үү? Тэдний үзэл бодолд асуудал байгаа нь үүний нэг хэсэг; үүнээс гадна энэ нь тэдний зан араншинтай холбоотой. Агуу улаан луу Хятадыг олон мянган жилийн турш захирч, байнга хөдөлгөөн, тэмцэлд оролцож ирсэн. Тэр эдийн засгийг хөгжүүлдэггүй, жирийн ард түмний амьдралыг боддоггүй. Эцэст нь хүмүүс зүгээр л аргацааж амьдрах нэг төрлийн өөдгүй занг төлөвшүүлсэн. Тэд хийж буй бүх зүйлдээ хааш яаш байж, алсын хараагүй үзэл бодол өвөрлөдөг. Тэд ямар ч судлалдаа төгс төгөлдөр байхыг зорьдоггүй, түүнд ч хүрч чаддаггүй. Тэд үргэлж алсын хараагүй үзэл бодлоор ажиллаж байдаг: зах зээлд юу хэрэгтэй байгааг хараад хөрөнгөжих хүртлээ өөр юу ч бодолгүйгээр тэрийг яаран үйлдвэрлэдэг. Тэд энэ сууринаасаа цааш хөгждөггүй, шинжлэх ухааны нэмэлт судалгаа хийдэггүй, эсвэл илүү төгс төгөлдөр байхыг эрмэлздэггүй, эцсийн үр дүнд нь Хятадын хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, тэрчлэн бусад бүх салбарт дэлхийн тавцанд гарах хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн байдаггүй. Гэсэн ч хятадууд "Бид Хятад улс 5,000 жилийн түүхтэй тэргүүн зэргийн уламжлалт соёлтой. Хятадууд бид эелдэг, хөдөлмөрч хүмүүс" гэж сайрхдаг. Тэгвэл яагаад Хятад улс хүмүүсийг мэхлэхийн тулд дуураймал бүтээгдэхүүн хийсээр байна вэ? Яагаад тэдэнд дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах зүйл бараг байдаггүй юм бэ? Энд юу болоод байна вэ? Хятадад хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн байна уу? Хятад хүмүүст нэг "хамгийн сүүлийн үеийн" зүйл байдаг, тэр нь тэдний дуурайх, хуурамчаар үйлдэх—мэхлэх ур чадвар юм. Тэдний өөдгүй зан үүнд оршдог. Зарим нь "Та яагаад биднийг ингэж дүрсэлж байгаа юм бэ? Энэ нь биднийг дорд үзэж, гутааж байна гэж Та бодохгүй байна уу?" гэж хэлнэ. Тийм гэж үү? Хятадуудын хийдэг зарим зүйлийг харвал энэ нь яг тохирч байна гэж хэлж болно. Зах зээл дээр эсвэл жирийн ард түмний дунд өөрийнхөө хийх ёстой ажлыг хийдэг хятад хүн байна уу? Маш цөөхөн, харин хийх ёстой ажлаа хийхийг хичээдэг цөөн хэд нь нийгмийн орчин хэчнээн таагүй байгааг, мөн үүнээс ямар ч сайн зүйл гарахгүйг хараад хичээхээ больж, бууж өгдөг.
Бусад хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандахдаа хүмүүсийн илчилдэг хандлага, бодол, үзэл санаа гээд хүн чанарыг хөнддөг тэдгээр зүйл нь их зүйлийг хэлж өгдөг. Юуны талаар хэлж өгдөг вэ? Тэдгээр нь хүний зан араншинг хэрхэн харж болохыг, тэрээр төлөв төвшин, шулуун шударга хүн мөн эсэхийг хэлж өгдөг. Төлөв төвшин, шулуун шударга байна гэдэг нь юу вэ? Уламжлалт байх нь төлөв төвшин, шулуун шударга мөн үү? Соёлтой, боловсон байх нь төлөв төвшин, шулуун шударга мөн үү? (Үгүй.) Дүрэм журмыг ягштал мөрдөх нь төлөв төвшин, шулуун шударга мөн үү? (Үгүй.) Эдгээрийн аль нь ч биш. Тэгвэл төлөв төвшин, шулуун шударга байна гэдэг нь юу вэ? Хэрэв хүн төлөв төвшин, шулуун шударга мөн бол юу ч хийлээ гэсэн тодорхой нэг сэтгэлгээгээр хийдэг: “Энэ зүйлийг би хийх дуртай байна уу, үгүй юу, миний сонирхлын хүрээнд байна уу, эсвэл миний нэг их сонирхдоггүй зүйл үү гэдэг нь хамаагүй, надад үүнийг хий гэж өгсөн болохоор би үүнийг сайн хийх болно. Би үүнд тэгээс нь эхлэн суралцаж, бодитой хандан, нэг нэг алхмаар нь хэрэгжүүлнэ. Эцэст нь үүрэгт ажлын хэр их хэсгийг хийсэн байх нь хамаагүй, би чадах бүхнээ л хийсэн байх болно”. Ядахдаа л чи тийм нэг амьдралд бодитой ханддаг хандлага, сэтгэлгээтэй байх ёстой. Хэрэв үүрэгт ажлыг хүлээж авсан мөчөөсөө эхлэн чи хааш яаш хийж, энэ талаар өчүүхэн төдий ч хайхардаггүй бол, чин сэтгэлээсээ хандахгүй, холбогдох эх сурвалжаас лавлаж, бэлтгэлийг нарийн хангахгүй, эсвэл бусдаас эрж хайж, зөвлөлддөггүй бол, тэгээд хэрэв цаашлаад үүнд байнга сайжирч, энэ ур чадвар юм уу мэргэжлийг төгс эзэмшихийн тулд үүнийг судлахад зарцуулах цагаа нэмэгдүүлэхгүй харин үүнд ёс журамгүй хандсан хэвээр байж, зүгээр л аргацаасан байдлаар хандсаар байвал энэ нь чиний хүн чанарын асуудал юм. Энэ чинь учраа олохгүй байгаа хэрэг бус уу? Зарим хүн “Надад ийм үүрэг өгөхөд чинь би дургүй байдаг” гэдэг. Хэрэв чамд таалагдахгүй байвал бүү хүлээн ав, харин чи хүлээн авсан бол чин сэтгэлээсээ, хариуцлагатай хандах хэрэгтэй. Чи ийм хандлагатай байх ёстой. Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүсийн эзэмишх ёстой зүйл биш гэж үү? Төлөв төвшин, шулуун шударга байна гэдэг нь энэ юм. Хэвийн хүн чанарын энэ тал дээр чи хамгийн наад зах нь анхааралтай, ухамсартай, төлөөс төлөхөд бэлэн байхын зэрэгцээ бодитой, чин сэтгэлтэй, хариуцлагатай хандлагатай байх хэрэгтэй. Эдгээр зүйл байхад хангалттай.
Чуулганд бүхий л төрлийн хүмүүс байдаг. Үнэнийг хайрладаг хүмүүс илүү сайн хүн чанартай байдаг бөгөөд завхарсан зан чанар илчлэх үедээ тэд амархан засагддаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн хүн чанар хамаагүй муу байдаг. Хэрвээ хүн Бурханы даалгаварт өөрийгөө зориулдаггүй, хариуцлагагүй бол тэд итгэл даах үнэ цэнгүй биш үү? Ийм хүн чанар ямар ч үнэ цэнгүй бөгөөд ашиггүй. Энэ бол дорд юм. Чи Бурханд итгэдэг. Хэрэв чи Бурханы ч бай, чуулганы ч бай өөрт чинь өгсөн даалгаварт хааш яаш, хариуцлагагүй хандлагаар хандвал энэ нь хэвийн хүн чанартай хүнд байх ёстой хандлага мөн үү? Зарим хүн "Ах эгч нарын надад өгсөн зүйлийг би нухацтай хүлээж авдаггүй, харин Бурханы надад өгсөн зүйлсийг би амжилттай хийнэ гэдгээ баталж байна. Би тэдгээрт сайн хандах болно" гэж хэлж магадгүй. Энэ зөв үзэл үү? (Үгүй.) Ямар утгаараа зөв биш вэ? Итгэл даадаггүй, ёс суртахууны хувьд дутагдалтай, хүн чанарт нь эдгээр зүйл дулимаг хүн хэнд үнэн байж чадах вэ? Хэнд ч чадахгүй. Өөрсдийнхөө хэрэг явдал дээр ч тэд мэхэлж, аргацаадаг. Ийм хүн дорд бөгөөд үнэ цэнгүй биш гэж үү? Хэрэв хүн бусдын даалгасан зүйлд өөрийгөө зориулж, хариуцлага хүлээж, итгэл дааж чаддаг бол Бурханаас хүлээн авсан даалгаврыг хамаагүй муу хийх үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүн үнэнийг ойлгодог бол Бурханаас хүлээн авсан даалгавар болон үүргийнхээ гүйцэтгэлийг муу хийх ёсгүй. Мөс чанаргүй, ёс суртахууны хувьд дутагдалтай хүмүүсээс тэд гарцаагүй хамаагүй илүү сайн хийх болно. Энэ бол тэдний зан араншингийн ялгаа юм. Зарим хүн "Хэрэв намайг нохой юм уу муур харж хандаач гэвэл би үүнийг нухацтай хүлээж авахгүй, харин надад Бурханы гэрийн чухал хэрэг явдлыг даалгавал би гарцаагүй сайн гүйцэтгэх болно" гэж хэлдэг. Энэ үндэслэлтэй юу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Хэрэв хүн том жижиг ямар ч хэрэг явдалд, даалгавар нь юу ч байсан зөв үзэл бодолтой, мөн зүрх сэтгэл нь зөв, чанар нь эрхэмсэг, ёс жудагтай, итгэл даадаг, үйлдэл нь ёс суртахуунтай байвал энэ нь үнэт зүйл бөгөөд өөр байдаг. Ийм хүмүүс ямар ч хэрэг явдалд ёс суртахуун, итгэл даах байдлаараа ханддаг. Ёс суртахуунгүй, итгэл даадаггүй хүн "Хэрэв Бурхан надад ямар нэгэн зүйлийг шууд даалгавал би гарцаагүй сайн зохицуулна" гэж хэлбэл энэ нь үнэн байх уу? Энэ нь бага зэрэг хэтрүүлсэн, худал хуурмаг байх болно. Мөс чанар, эрүүл ухаангүйгээр чи хэрхэн бусдын итгэлийг хүлээж чадах билээ? Чиний үг хоосон сонсогдоно—энэ чинь заль мэх. Бурханы гэрт нэг удаа нэг газар мануулах хоёр жижиг нохой байсан. Тэднийг харж хандахаар нэг хүнийг томилсон бөгөөд тэр хүн тэднийг яг л өөрийнхөө нохой мэт харж хандаж, арчилсан. Тэр хүн нохойд тийм их дуртай байгаагүй ч тэднийг сайн харж хандсан. Нохой өвдөх үед тэднийг эмчилж, усанд оруулж, цагт нь хооллодог байв. Тэрээр нохойд дургүй байсан байж болох ч тэр нохдыг харж хандахыг өөрийн даалгавар, хариуцлага гэж үзсэн. Тэнд хүн чанарт байх ёстой ямар нэгэн зүйл байгаа биш гэж үү? Түүнд хүн чанар байсан учраас тэр зүйлийг сайн хийсэн. Хожим нь тэр хоёр нохой өөр хүний халамжид шилжсэн бөгөөд сарын дотор тэд өрөвдмөөр туранхай болсон. Юу болсон бэ? Нохой өвдөхөд хэн ч тоож, анзаараагүй бөгөөд сэтгэл санаа нь муу байсан нь хоолны дуршилд нь нөлөөлсөн байна. Ингэж л тэд тийм туранхай болсон; тэр хүн тэднийг ингэж харж хандсан. Хүмүүсийн хооронд ялгаа байна уу? (Тийм.) Хаана нь байна? (Хүн чанарт нь.) Нохойг сайн харж хандсан хүн асар олон үнэнийг ойлгосон байсан уу? Тийм байх албагүй. Мөн тэднийг муу харж хандсан хүн Бурханд илүү богино хугацаанд итгэсэн байх албагүй. Тэгвэл яагаад тэр хоёрын хооронд ийм том ялгаа байна вэ? Яагаад гэвэл тэдний зан араншин өөр юм. Зарим хүн итгэл даадаг. Тэд хэн нэгэнд амлалт өгсөн бол тэр зүйлээ хийх дуртай эсэхээс үл хамааран эцэст нь хариуцлагатай хандаж чаддаг. Тэд ямар нэгэн ажил хүлээж авахдаа алхам алхмаар түүнийгээ гарцаагүй хийж дуусгадаг. Тэд бусдын өөрсдөд нь хүлээлгэсэн итгэлийг даадаг, мөн өөрсдийн зүрх сэтгэлд ч хүрдэг. Тэд мөс чанартай бөгөөд үүгээрээ бүх зүйлийг хэмждэг. Зарим хүнд мөс чанар байдаггүй. Тэд амлалт өгдөг ч дараа нь хэлсэндээ хүрэхийн тулд юу ч хийдэггүй. "Тэд надад итгэсэн. Тэдний итгэлийг алдахгүйн тулд би энэ зүйлийг сайн хийх ёстой" гэж тэд хэлдэггүй. Тэдэнд ийм зүрх сэтгэл байдаггүй бөгөөд тэд ингэж боддоггүй. Энэ нь хүн чанарын ялгаа биш гэж үү? Надад хэл дээ, сайн хийсэн тэр хүнд үүнийг хийх нь хүнд хүчир санагдсан уу? Тэдэнд энэ нь хэтэрхий ядаргаатай юм уу, хүнд хүчир санагдаагүй. Тэд тэр зүйлийг хэрхэн сайн хийхээ олох гэж тархиа гашилгаагүй, мөн тэр зүйлийн талаар байнга залбирч байгаагүй. Тэд юу хийх нь зөв болохыг зүрх сэтгэлдээ мэдэж байсан тул тэр ачааг үүрсэн. Ачаа үүрэхийг хүсээгүй тэр хүн ч бас үүргийг хүлээн авсан бөгөөд хүлээн авмагцаа үүнийг яршигтай гэж үзсэн. Нохой хуцах үед тэд бухимдаж "Хуцах нь уу? Дахиад нэг хуцаадах, би чамайг үхтэл чинь өшиглөнө шүү!" хэмээн загнадаг байв. Энд хүн чанарын ялгаа байгаа биш гэж үү? Байгаа, том ялгаа бий. Зарим хүний хувьд чи тэдэнд ямар нэгэн зүйл даалгахад энэ нь тэдэнд бухимдмаар, төвөгтэй, чи тэдний эрх чөлөөг боомилж байгаа мэт санагддаг. "Дахиад л өөр ажил уу? Надад хийх зүйл хангалттай их байна—би энд зүгээр суугаагүй шүү!" гэдэг. Ингээд тэд хариуцлагаа биелүүлээгүйнхээ төлөө өөрсдийгөө зөвтгөхийн тулд тэр зүйлээс бултах элдэв янзын шалтаг тоочдог. Тэдэнд мөс чанар, эрүүл ухаан байдаггүй, өөрсдийгөө ч эргэцүүлдэггүй, харин муу хүн чанараа зөвтгөхийн тулд шалтаг, шалтгаан тоочдог. Муу хүн чанартай хүмүүс ингэж л авирладаг. Ийм хүн үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд үнэнийг хайрладаггүй, тэд эерэг зүйлсийг хайрладаггүй. Тийм биш гэж үү? Тэдэнд хэвийн хүн чанар ч, эерэг зүйлсийн бодит байдал ч байдаггүй. Тэдний дотор тэр мөн чанар байдаггүй. Тэгвэл үнэн болон хэвийн хүн чанарын хооронд ямар хамаарал байна вэ? Үнэн-бодит байдалд орж, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хүний хүн чанар дотор юу байх ёстой вэ? Юуны түрүүнд тэд мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой. Тэд юу ч хийж байсан зөв хандлага, зөв сэтгэлгээ, зөв үзэл бодолтой байх ёстой. Эдгээртэй байж л хүн хэвийн хүн чанартай байж чадна—мөн хэвийн хүн чанарыг эзэмшсэнээр л хүн үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадна.
Б. Хүмүүс хувийн орчноо арчлах нь
Хоёр дахь зүйл: хүмүүс өдөр тутмын амьдралдаа хувийн орчноо арчлах явдал. Энэ зүйл хэвийн хүн чанарын аль талыг хамардаг вэ? (Амьдрах орчны талыг.) Тэгвэл энэ нь юунаас бүрддэг вэ? Энэ нь голчлон хоёр том хэсгээс бүрддэг: зөвхөн хувийн амьдралын хүрээнд хамаарах амьдрах орчин, мөн байнга харьцдаг нийтийн орчин. Тэгвэл энэ хоёр том хэсэг яг юунаас бүрддэг вэ? Хүний амьдралын хэв маяг, мөн эрүүл ахуй болон орчных нь удирдлага. Үүнийг цааш нь задалбал, амьдралын хэв маяг юунаас бүрддэг вэ? Ажил, амралт, хоол унд, мөн өдөр тутам эрүүл мэндээ хамгаалах зэрэг зүйлс, өдөр тутмын амьдралын талаарх энгийн мэдлэг багтана. Эхнийх болох ажил, амралтаас эхэлье. Үүнийг зүгээр л тогтмол бөгөөд төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу хийх ёстой. Ажлын шаардлагаар оройтож суух юм уу, илүү цагаар ажиллах зэрэг онцгой нөхцөл байдлаас бусдаар бол ажил, амралт нь ихэвчлэн тогтмол бөгөөд төлөвлөсөн хуваарьтай байх ёстой. Ингэх нь зөв юм. Зарим хүн шөнө сэрүүн байхыг илүүд үздэг. Тэд шөнө унтдаггүй, харин янз бүрийн зүйл хийж завгүй байдаг. Бусад нь өглөө эрт босож, ажилдаа орох үед л тэд унтахаар хэвтдэг бөгөөд бусдыг шөнө унтах үед тэд босож, ажилдаа ордог. Ийм хүмүүс байдаг биз дээ? Үргэлж бусадтай хэмнэл нийлдэггүй, үргэлж онцгойрдог—ийм хүмүүсийн эрүүл ухаан тийм ч сайн байдаггүй. Онцгой тохиолдлуудыг эс тооцвол хэвийн нөхцөлд хүн бүрийн хэмнэл үндсэндээ ижил байх ёстой. Дараагийнх нь юу вэ? (Хоол унд.) Хэвийн хүн чанарын хоол ундны шаардлагыг биелүүлэхэд амархан, тийм биз дээ? (Тийм.) Энэ амархан. Гэвч хүмүүст хоол ундны талаар хэд хэдэн эндүү ташаа үзэл байдаггүй гэж үү? Зарим нь “Бид Бурханд итгэдэг, бүх зүйл Түүний гарт байдаг. Ходоод муутгах хооллолт гэж байхгүй. Бид юу дуртайгаа чөлөөтэй, дураараа иднэ. Бурхан биднийг хамгаалж байгаа учраас асуудалгүй” гэж хэлдэг. Ийм ойлголттой хүмүүс байдаг биз дээ? Үүнд бага зэрэг гажууд зүйл байгаа бус уу? Ийм ойлголт нь хэвийн бус; ийм ойлголттой хүмүүсийн сэтгэлгээ хэвийн биш байдаг. Амьдралын хэвийн, энгийн мэдлэгийг махан биеэ бодолцохтой хольж хутгадаг өөр хүмүүс ч бий. Тэд амьдралын энгийн мэдлэгт анхаарал хандуулахыг махан биеэ бодолцож буй хэрэг гэж үздэг. Тэгж боддог хүмүүс байдаг биз дээ? (Тийм.) Жишээлбэл, зарим хүн ходоодны асуудалтай бөгөөд халуун ногоотой, цочроох зүйл иддэггүй. Зарим нь тэдэнд “Энэ чиний хоолны сонголт байна; чи махан биеэ бодолцож байна. Чи үүнээс тэрслэх хэрэгтэй. Зарим газар очиход чинь тийм л хоол байгаа, чи тэрийг идэх шаардлагатай болно. Яаж идэхгүй байж болох юм бэ?” гэж хэлдэг. Иймэрхүү ойлголттой хүмүүс байдаг биз дээ? (Тийм.) Зарим хүн тодорхой нэг зүйлийг идэж чаддаггүй хэр нь махан биеэсээ тэрслэхийн тулд өөрийгөө зовоон байж хүчлэн иддэг. “Хэрвээ чи хүсэхгүй байвал идэхгүй байж болно. Идсэнгүй гээд хэн ч чамайг яллахгүй” гэж Би хэлдэг. Тэд “Үгүй ээ, би идэх ёстой!” гэдэг. Тийм тохиолдолд тэдний зоволт бол хүртэх ёстой зүйлнь юм. Тэд өөрсдөө л үүнийг бий болгосон. Тэд өөрсдөдөө зориулан дүрэм журам тогтоодог тул түүнийгээ өөрсдөө сахих ёстой. Тэгвэл уг зүйлийг идэхгүй байх нь буруу юу? (Үгүй.) Буруу биш. Зарим хүн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлаас болж зарим хоол хүнснээс харшилдаг. Тэд уг зүйлсээс зайлсхийж, идэхгүй байх хэрэгтэй. Зарим нь халуун чинжүүний харшилтай тул идэх ёсгүй атлаа зөрүүдлэн иддэг. Тэд махан биеэтэйгээ тэрслэх гэдэг нь энэ юм байна гэж бодон үргэлжлүүлэн идсээр байдаг. Энэ нь гажууд ойлголт биш гэж үү? Тийм ээ, мөн. Хэрвээ ямар нэг зүйл идэх нь тэдэнд тохирохжгүй бол идэх ёсгүй. Тэд юуны төлөө биетэйгээ тэмцэлдээд байгаа юм бэ? Энэ нь муйхарлаж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэрхүү дүрэм журмыг сахих шаардлагагүй, мөн тийм маягаар махан биеэтэйгээ тэрслэх ч шаардлагагүй. Хүн бүр өөр өөрийн биеийн онцлогтой: Зарим нь ходоод муутай; зарим нь зүрх сул; зарим нь хараа муутай; зарим нь амархан хөлөрдөг; зарим нь огт хөлөрдөггүй. Хүн бүрийн нөхцөл байдал өөр; чи өөрийнхөө нөхцөл байдалд үндэслэн тохируулга хийх ёстой. Эдгээр тохиолдлыг ганцхан өгүүлбэрээр илэрхийлж болно: Амьдралд жаахан эрүүл сэтгэлгээтэй байж сур. Энд “эрүүл сэтгэлгээ” гэж юуг хэлж байна вэ? Энэ нь юу идэх нь чамд хортой, юу идэх нь чамд сайн болохыг чи мэдэх хэрэгтэй гэсэн үг. Ямар нэг зүйл амтгүй боловч эрүүл мэндэд чинь тустай бол эрүүл мэндийнхээ төлөө чи түүнийг идэх ёстой; ямар нэг зүйл амттай боловч идээд өвддөг бол битгий ид. Энэ бол эрүүл сэтгэлгээ. Үүнээс гадна хүмүүс эрүүл саруул байх хэдэн энгийн арга замыг бас мэдэх ёстой. Жилийн дөрвөн улиралд цаг хугацаа, уур амьсгал, улирал өөрөө идэх зүйлийг чинь тодорхойлж байг—энэ бол гол зарчим. Биетэйгээ битгий тэмцэлд—энэ бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой бодол санаа, ойлголт юм. Зарим хүн нарийн гэдэсний үрэвсэлтэй байдаг бөгөөд цочроох хоол хүнснүүд идэх үедээ суулгалтаар шаналдаг. Тиймээс тэдгээрийг битгий ид. Гэтэл зарим нь: “Би айхгүй байна. Бурхан намайг хамгаалж байгаа!” гэж хэлдэг бөгөөд үр дүнд нь хоол идсэнийхээ дараа суулгаж зовдог. Тэд бүр үүнийг Бурхан өөрсдийг нь шалгалтад оруулж, цэвэршүүлж байна гэж хэлдэг. Тэд мунхаг хүмүүс биш гэж үү? Хэрвээ тэд мунхаг биш юм бол үр дагаврыг нь үл тоон иддэг аймшигтай ховдог хүмүүс юм. Ийм хүмүүст маш олон асуудал байдаг. Тэд хоолны дуршлаа хянаж чаддаггүй ч “Би айхгүй байна. Бурхан намайг хамгаалж байгаа!” гэж хэлдэг. Энэ асуудлын талаарх тэдний ойлголт ямар байна вэ? Гажуудсан байна; тэд үнэнийг ойлгодоггүй хэрнээ сохроор хэрэгжүүлэхийг оролддог. Тэд нарийн гэдэсний үрэвсэлтэй хэрнээ хамаа замбараагүй иддэг бөгөөд үр дүнд нь суулгах үедээ үүнийг Бурхан өөрсдийг нь шалгалтад оруулж, цэвэршүүлж байна гэж хэлэх нь—дүрэм журмыг сохроор хэрэгжүүлж буй хэрэг биш гэж үү? Ийм мунхаг хүн тийм хог шиг зүйл ярих нь—Бурханы эсрэг доромжлол биш гэж үү? Ариун Сүнс ийм мунхаг хүнд ажиллах уу? (Үгүй.) Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол аливаа зүйлд дүрэм журмыг сохроор хэрэгжүүлэх ёсгүй. Бурхан хэнийг ч хамаагүй шалгалтад оруулах уу? Яавч үгүй. Чи үүнд тэнцэх ч үгүй; чиний биеийн хэмжээ хүрэхгүй—тиймээс Бурхан чамайг шалгалтад оруулахгүй. Өөрийг нь ямар хоол өвдүүлдэгийг мэддэггүй хүн бол оюун ухаан нь эрүүл бус тэнэг хүн юм. Ухаан санаа, оюун ухаан нь эрүүл бус хүмүүс Бурханы санаа зорилгыг ойлгож чадах уу? Тэд үнэнийг ойлгож чадах уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан тийм хүнийг шалгалтад оруулах уу? Үгүй, Тэр тэгэхгүй. Энэ нь эрүүл ухаангүй байж, дэмий юм ярих гэдэг нь юм. Бурхан хүмүүсийг шалгадаг зарчим бий; энэ нь үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүст, Бурханы ашиглах, Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүст чиглэдэг. Тэр Өөрийг нь дагаж, Өөрийг нь гэрчилж чадах жинхэнэ итгэлтэй хүмүүсийг шалгалтад оруулдаг. Зөвхөн тав тух, зугаа цэнгэл хайж, үнэнийг огт эрэлхийлдэггүй хэнд ч, мөн мэдээж аливаа зүйлийн талаар гажууд ойлголттой хэнд ч Ариун Сүнсний ажил байдаггүй. Тийм байхад Бурхан тэднийг шалгалтад оруулах уу? Энэ бол огт боломжгүй зүйл.
Зарим хүн хятадын ургамлын гаралтай эм юм уу эрүүл мэндийн хүнс хэрэглэх боломжтой байдаг бөгөөд тэдгээрийг дэмий замбараагүй идэж уудаг. Зарим эмэгтэй арьс хамгаалдаг, цайруулж, чангалдаг зүйлсийг нүүрэндээ байнга нялдаг. Тэд өдөр бүр нүүр будахад хоёр цаг, будгаа арилгахад гурван цаг зарцуулж, эцэст нь арьсаа танигдахын аргагүй болтол нь сүйтгэдэг. Тэд бүр “Нас ахихын хэрээр гоо үзэсгэлэн гунддаг байгалийн хуулийг хэн ч ялж чадахгүй—миний энэ хөгширч байгаа арьсыг хар л даа!” гэж хэлдэг. Үнэндээ тэд нүүрээрээ оролдоод байдаггүй байсан бол тийм хөгшин харагдахгүй байх байсан—тэдгээр бүтээгдэхүүнийг нялсан нь л тэднийг хөгшрүүлсэн хэрэг. Үүнийг юу гэж ойлгох вэ? (Тэд өөрсдөө л үүнийг бий болгосон.) Хүртэх ёстойгоо хүртэж байна! Хэвийн хүн чанарт амьдралын талаарх зарим энгийн мэдлэг байдаг бөгөөд хүн түүнийг таньж мэдэх хэрэгтэй, тухайлбал эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх энгийн мэдлэг: жишээлбэл, хөл даарах нь нурууны өвчин үүсгэх магадлалтай, эсвэл эрт эхэлсэн холын харааны муудалтыг хэрхэн эмчлэх ёстой, эсвэл компьютерийн өмнө хэт удаан суух нь ямар хор хөнөөлтэй болох гэх мэт. Хүн эрүүл мэндийнхээ төлөө ийм энгийн анхаарал халамжийн талаар бага зэрэг ойлгох ёстой. Зарим нь “Бурханд итгэхийн тулд чи зөвхөн Түүний үгийг унших ёстой. Эрүүл мэндийн тэр бүх энгийн мэдлэгийг сураад ямар хэрэгтэй юм? Хүний насны хэмжээг Бурхан урьдчилан тогтоодог; эрүүл мэндийн хэчнээн их мэдлэг байгаад ч ямар ч нэмэргүй. Үхэх цаг чинь болоход хэн ч чамайг аварч чадахгүй” гэж хэлж магадгүй. Энэ нь өнгөн дээрээ зөв мэт санагдах боловч үнэндээ бага зэрэг мунхаг юм. Энэ бол сүнслэг ойлголтгүй хүний хэлэх үг. Тэд улиг болсон бичиг үсэг, хоосон сургаалыг сураад дуржигнуулж, сүнслэг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэдэнд ямар ч цэвэр ойлголт огт байдаггүй. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд дүрэм журмыг сохроор хэрэгжүүлэхийг оролдож, ямар ч үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр аль болох сайхан ярьдаг. Жишээ нь, зарим хүн тэдэнд эрдэнэ шишийн гурилын зутан тэжээллэг, эрүүл мэндэд сайн гэж хэлж магадгүй. Тэд үүнийг хүлээж авахгүй. Гэвч хэн нэгэн гахайн жигнэсэн мах эрүүл мэндэд тустай гэж хэлэхийг сонсмогцоо дараагийн удаа харах үедээ тэд цадталаа идэж, зажилж байхдаа хүртэл “Би яах юм бэ? Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө би үүнийг идэх хэрэгтэй; !” гэж хэлдэг. Энэ нь ов мэхтэй үг биш гэж үү? (Тийм.) Энэ бол ов мэх. Хэвийн хүн чанартай хүмүүсийн эзэмших ёстой зүйлийг эзэмших, хүмүүсийн мэдэх ёстой зүйлийг мэдэх, амьдралынхаа өөрийн насны үе шатад тохирсон мэдэх ёстой зүйлийг мэдэх—энэ бол хэвийн хүн чанартай байх гэдэг нь юм. Хориод насны зарим хүн хамаагүй иддэг. Тэд маш хүйтэн өдөр мөс иддэг. Ахмад хүмүүс үүнийг хараад айж, идэхээ болихыг ятган, гэдэс нь өвдөнө гэж тэдэнд хэлдэг. Тэд: “Гэдэс өвдөнө өө? Би зүгээр байна. Намайг хар даа: миний биеийн байдал туйлын сайн байна!” гэж хэлдэг. Тэд энэ насандаа иймэрхүү зүйлийг мэддэггүй. Дөч хүрэхийг нь хүлээ; тэгээд тэдэнд мөс өгөөд идүүл дээ. Тэд идэх үү? (Үгүй.) Тэгээд жар хүрэх үедээ тэд мөс идэхийг мартана—ойртохоос ч айна. Түүний хүйтнийг бие нь тэсвэрлэж чадахгүй. Үүнийг туршлага—амьдралаас сургамж авах гэж нэрлэдэг. Хэрвээ жаран настай хүн ходоод нь хэт их мөс дийлэхгүй, бие нь хүлээж авахгүй, тэр нь өөрийг нь өвдүүлнэ гэдгийг мэдэхгүй хэвээр байвал үүнийг юу гэж нэрлэх вэ? Тэр хэвийн хүн чанараар дулимаг байна уу? Тэр амьдралын туршлагаар дулимаг байна. Хэрвээ жаран хэдтэй хүн хүйтэн нь нуруунд муу, хөл даарах нь нуруу өвдөхөд хүргэдэг гэдгийг мэдэхгүй хэвээр байвал тэрээр тэрхүү жаран хэдэн жилийг хэрхэн амьдарсан байж таарах вэ? Тэр зүгээр л аргацааж амьдарсан байж таарна. Зарим хүн дөчөөд насандаа амьдралын талаарх олон энгийн зүйлсийг ойлгодог: жишээлбэл, эрүүл мэндийн энгийн мэдлэг; мөн материаллаг зүйлс, мөнгө, ажил, түүнчлэн хамаатан садан, ертөнцийн хэрэг явдал, амьдрал гэх мэт зүйлсийн талаар хэд хэдэн зөв үзэл бодолтой байдаг. Тэд эдгээр зүйлийн талаар цэвэр ойлголттой байдаг бөгөөд Бурханд итгэдэггүй байсан ч эдгээр зүйлийг залуучуудаас арай илүү сайн ойлгодог. Эдгээр нь зөв бурууг ялгах мэдрэмжтэй, сэтгэлгээ нь хэвийн хүмүүс юм. Хорин наснаасаа хойш амьдарсан хорин жилийн хугацаандаа тэд олон зүйлийг ойлгосон бөгөөд зарим нь үнэнд дөхөж очдог. Энэ нь тэднийг ухамсарлах чадвартай, сайн хэв чанартай хүмүүс болохыг харуулдаг. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэг хүн бол үнэн-бодит байдалд орох оролт нь хамаагүй хурдан байх болно, учир нь тэд тэр хорин жилд их зүйлийг туулж, хэд хэдэн эерэг зүйлийг олж авсан байх болно. Тэдний туршлага нь Бурханы хэлдэг үнэн-бодит байдалтай нийцэх болно. Гэсэн хэдий ч хэрвээ тэр хүний хүн чанарт их зүйл дутагдаж, түүнд зөв үзэл бодол эсвэл хэвийн хүн чанарын сэтгэлгээ байхгүй, амьдралын талаар болон тэр хорин жилд гарч ирсэн хүмүүс, үйл явдал, зүйлсийн талаарх хэвийн хүн чанарын оюун ухаан бүр ч байхгүй бол тэрээр тэрхүү жилүүдийг дэмий үрсэн байх болно. Миний очсон хэд хэдэн газарт зарим настай эгч нар хоол хийж мэддэггүйг би олж мэдсэн. Тэд бүр тэнцвэртэй хоол төлөвлөж ч чаддаггүй. Тэд хуурах ёстой зүйлээр шөл хийж, шөлөнд орох ёстой зүйлийг хуурдаг. Улирлаа дагаад хүнсний ногоо өөрчлөгддөг ч тэдний ширээн дээр үргэлж нөгөө л хэдэн хоол байдаг. Энэ нь юу болоод байна вэ? Энэ нь оюун ухаан үнэхээр муу байгаа хэрэг биш гэж үү? Тэдэнд хэвийн хүн чанарын хэв чанар дутагдаж байна. Тэд өдөр тутмын амьдралдаа тааралддаг байцаа, төмс гэх мэт төрөл бүрийн хүнсний зүйлийг ч чанаж болгож чаддаггүй. Тэд хамгийн энгийн зүйлийг ч хийж хүчрэхгүй, гүйцэтгэж чаддаггүй. Тэд өнгөрсөн тавь, жаран жилийг хэрхэн аргацааж өнгөрөөсөн юм бэ? Үнэхээр тэдний зүрх сэтгэл амьдралдаа ямар ч шаардлага тавьдаггүй байсан байж болох уу? Хэрвээ хүн хийдэг ямар ч зүйлээсээ туршлага олж авч чаддаггүй бол тийм хүн ямар үүргийг сайн гүйцэтгэж чадах вэ? Үнэндээ хүмүүс зүгээр л өөрийгөө зориулж, хэсэг хугацаанд дадлага хийвэл аливаа зүйлийг хийж сурч чадна. Хэрвээ хэн нэгэн хэдэн жил суралцаад ч ямар нэг зүйлийг хийж чадахгүй хэвээр байвал түүний оюун ухаан, хэв чанар үнэхээр муу байж таарна!
Одоо эрүүл ахуйн удирдлагын талаар бага зэрэг ярилцъя. Би саяхан байшингийнх нь эргэн тойрон бүхэлдээ замбараагүй байсан хоёр газар очсон. Тэнд анх бүх зүйл нэлээд цэгцтэй байсан, тэгвэл тэр газрууд яагаад тийм "гахайн хороо" болж хувирсан юм бэ? Шалтгаан нь гэвэл тэндхийн хүмүүс аливааг хэрхэн арчилж тордохоо мэддэггүй. Тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ахуйн талаарх ухамсар, хэрэгцээ байдаггүй. Энэ нь тэд зүгээр л залхуу байгаа хэрэг биш; үүнээс гадна тэд тийм нөхцөлд амьдраад дасчихсан. Тэд газарт хог хаяж, эд зүйлсийг ямар ч дүрэм журам, хориггүйгээр хаа хамаагүй тавьдаг. Тэд ямар нэг газрыг цэвэрлэлээ гэхэд ганц хоёр өдөр л цэвэрхэн байлгаж чаддаг; хэд хоногийн дараа харахын аргагүй замбараагүй, заваан болдог. Надад хэл дээ, тийм орчныг юу гэж нэрлэх вэ? Тэгээд тэндхийн хүмүүс тийм нөхцөлд хоол ундаа сайн идэж, унтаж амарч чаддаг—тэд ямар хүмүүс вэ? Тэд гахайтай адилхан биш гэж үү? Тэдэнд эрүүл ахуй, өөрсдийнх нь орчин, бүтэц зохион байгуулалт, удирдлагын талаар мэдэж байгаа байдал байдаггүй бөгөөд ойлгодоггүй. Хэчнээн бохир заваан, замбараагүй болсон ч тэд анзаардаггүй. Энэ нь тэдний санааг зовоодоггүй; тэд үүнд санаа зовдоггүй, бухимддаггүй. Тэд хээгүй, хэрэгцээгүйгээр урьдынх шигээ л амьдарсаар байдаг. Зарим газар эрүүл ахуй, орчноо маш сайн арчилдаг бөгөөд тэндхийн хүмүүс цэвэрч байдалд анхаардаг, орчноо удирдаж мэддэг юм байна гэж чи бодох байх—гэвч тэд шалгалтаас өмнө хүмүүс явуулж, тэр газрыг цэвэрлүүлж байсныг гэнэтийн шалгалт хийх хүртэл хэн ч мэдээгүй. Хэрвээ чи очих гэж байгаагаа урьдчилаад тэдэнд хэлвэл тэр газар гарцаагүй цэвэрхэн байна; хэрвээ чи тэдэнд анхааруулахгүйгээр очвол өөр орчин угтана, тэр нь гарцаагүй бохир заваан, замбараагүй байх болно. Зарим охины өрөөнд хувцас, гутал хаа сайгүй хөглөрч, гадаа нь зээтүү, жоотуу зэрэг ажлын багаж хэрэгсэл хувцастай хамт овоолоостой байдаг. Тэндхийн зарим хүн маш завгүй байсан учраас цэвэрлэх цаг гараагүй гэж хэлж магадгүй. Тэд тийм завгүй байсан гэж үү? Амьсгаа авах ч зав байгаагүй гэж үү? Хэрвээ тийм бол тэр нь завгүй байгаа хэрэг мөн—гэхдээ мэдээж тийм завгүй байгаагүй биз дээ? Өөрсдийнхөө орон зайг удирдах нь юу нь тийм хэцүү байна вэ? Цэвэр, цэмцгэр орчин бүрдүүлэхэд юу нь тийм ядаргаатай байна вэ? Энэ нь хүн чанартай ямар нэг холбоотой юу? Хүмүүс яагаад "гахайн хороо"-нд амьдрах тийм дуртай байдаг байна аа? Яагаад тэд тийм орчинд тийм тайван байж чаддаг байна аа? Тэд яаж тийм орчинд огт хариу үйлдэл үзүүлэхгүй байж чадаж байна вэ? Тэнд юу болоод байна вэ? Удирдлага муутай орчны шалтгаан юу вэ? Хэрвээ Би хааяа нэг тийшээ очихдоо урьдчилж хэлбэл тэд тэндхийг гял цал болгоно, харин Намайг байнга очвол тэд цэвэрлэхээ болино. Тэд: "Та байнга ирдэг болохоор бид албархахгүй ээ. Бид зүгээр л ийм хүмүүс. Байнга цэвэрлэх нь ядаргаатай шүү дээ! Хэнд тийм эрч хүч байх билээ? Бид өдөржингөө ажилтай маш завгүй байдаг, үсээ ч самнах завгүй байдаг!" гэж хэлдэг. Тэд иймэрхүү шалтаг тоочдог. Тэгээд өөр ямар шалтаг тоочдог вэ? "Энэ бүхэн түр зуурынх. Бид үүнийг төгс цэгцлэх шаардлагагүй. Ингээд л болно." Үнэхээр ч бүх зүйл түр зуурынх—гэхдээ чи майханд амьдарч байсан ч гэсэн түүнийгээ арчлах л ёстой биз дээ? Энэ бол хэвийн хүн чанар. Хэрвээ чамд иймхэн хэвийн хүн чанар ч байхгүй бол чи араатнаас юугаараа өөр юм бэ?
Бурханы гэрт уул устай ойрхон, нэлээд сайхан байрлалтай нэг чуулган байдаг. Тэнд зам тавьсан бөгөөд ойролцоох голын дагуу модод эгнэсэн байдаг. Тэнд бүр сүүдрэвч байх бөгөөд хажууд нь гоёл чимэглэлийн чулуунууд байдаг. Үнэхээр маш үзэсгэлэнтэй. Нэг өдөр Би тэр цэвэрхэн зам дээр ямар нэгэн жижигхэн, шар зүйл байгааг холоос харсан. Ойртоод очтол тэр нь жүржийн хальс байхыг Би харав. Хэн тэнд хогоо хайхрамжгүй хаясныг хэн мэдэх билээ. Мөн цэвэрхэн байсан тэр сүүдрэвчинд хэн нэгэн наран цэцгийн үр идэж, хальсыг нь шалан дээр хаа сайгүй хаясан байв. Надад хэл дээ, тэр хүн дүрэм журам мэддэг хүн байсан уу? Хэвийн хүн чанарт хүний эрүүл ахуй, орчны талаарх шаардлагатай стандартууд байдаг уу, үгүй юу? Зарим нь "Би ямар талаараа стандартгүй байгаа юм бэ? Би орой бүр хөлөө угаадаг. Зарим хүн тэгдэггүй. Зарим хүн өглөө босоод нүүрээ ч угаадаггүй" гэж хэлж магадгүй. Чиний хөл цэвэрхэн, зүгээр байж болох ч чиний ажлын орчин яагаад гахайн хороо шиг байгаа юм бэ? Тэр цэвэрч байдал чинь юу илэрхийлдэг юм бэ? Энэ нь сайндаа л чамайг аймшигтай аминч гэдгийг харуулна. Чи бүх зүйлийг удирдахыг хүсдэг—чи хашаа хороогоо ч удирдаж чадахгүй байж яаж бүх зүйлийн эзэн байж чадах юм бэ? Энэ бол үнэхээр ичгүүргүй хэрэг! Энэ хүмүүс зөвхөн орчноо удирдаж чаддаггүй юм биш—тэд өөрсдийнхөө эрүүл ахуйг ч удирдаж чаддаггүй бөгөөд газарт хог хаядаг. Тэд энэ зуршлыг хэрхэн бий болгосон юм бэ? Тэд жимсний хальсыг газарт хаяснаа бордоо гэж нэрлэн зөвтгөж магадгүй. Тэгвэл яагаад тэдгээрийг бордооны овоо юм уу хогийн саванд хийхгүй байгаа юм бэ? Яагаад зам дээр эсвэл тэр сүүдрэвчинд хаяж байгаа юм бэ? Сүүдрэвч бордоо хадгалдаг газар уу? Энэ нь дүрэм журмыг үл тоомсорлож байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ бол хүн чанар, эрүүл ухаан, ёс суртахууны аймшигтай хомсдол юм—тэд бол олиггүй хүмүүс! Надад хэл дээ, энэ асуудлыг шийдвэрлэх арга зам байна уу? Үүнийг яаж зогсоох вэ? Хяналт тавиад болох уу? Хэн байнга хянаж цагдаж чадах юм бэ? Яах ёстой вэ? (Тэднийг торго.) Тийм ээ, энэ бол арга мухардсан үеийн арга. Зөв зохистой систем бий болгох ёстой. Ахиж шийтгэлгүй өнгөрөөж болохгүй. Энэ хүмүүс зүгээр л маш өөдгүй—тэд засаршгүй! Зарим газар ялзарсан цаасан хайрцаг, өмхийрсөн банз, цаасны өөдөс хаа сайгүй хөглөрч байдаг бөгөөд тэндхийн хүмүүс дараа хэрэглэхээр хадгалж байна гэж хэлдэг. Хэрэгтэй зүйлс юм бол яагаад төрлөөр нь ангилж, цэвэрхэн хурааж болдоггүй юм бэ? Тэгвэл илүү сайхан харагдаж, бага зай эзлэх биш үү? Ихэнх хүн удирдлагын талаар мэддэггүй. Тэдний орон зайд эд зүйлс хаа сайгүй овоолоостой, хөглөрсөн байдаг тул сул зай байдаггүй. Овоолго нь томрох тусам улам замбараагүй болж, замбараагүй байдлыг дагаад бохир заваан болж, эцэстээ тэр газар хогийн цэг болж, харсан хүн бүрийн ой гутдаг. Тийм орчинд амьдардаг хүмүүс хэвийн хүн чанартай юу? Амьдарч буй орчноо ч арчилж чаддаггүй юм бол тэд хэв чанартай хүмүүс мөн үү? Ийм хүмүүс болон араатны хооронд ямар ялгаа үлдэх вэ? Ихэнх хүн амьдарч буй орон зайгаа хэрхэн удирдахаа мэддэггүйн нэг шалтгаан нь хэнд ч эрүүл ахуйн ухамсар байдаггүй, мөн хэн ч орчноо хэрхэн удирдахаа мэддэггүйд оршино. Эдгээр зүйл тэдний санаанд ордоггүй бөгөөд хүмүүсийн амьдрах орчин ямар байх ёстойг тэд мэддэггүй. Тэд яг л амьтад шиг, ямархуу орчинд амьдрах ёстойгоо ухамсарладаггүй. Нөгөө шалтгаан нь хариуцсан хүмүүс эдгээр зүйлийг хэрхэн зохион байгуулахаа мэддэггүйтэй холбоотой. Хариуцсан хүмүүс нь эдгээрийг хэрхэн удирдахаа мэддэггүй, харин удирдуулж байгаа хүмүүс нь санаачилгагүй, эдгээр зүйлийг ухамсарладаггүй. Эцэст нь бүх хүний "хамтын ажиллагаа"-гаар уг газар "гахайн хороо" болж хувирдаг. Энэ хүмүүс нэг газар хэсэг хугацаанд байчихаар Би тэндээс нэг ийм мэдрэмжтэй явдаг: "Энэ газар яагаад хэзээ ч цэвэрхэн байдаггүй юм бэ? Яагаад хэзээ ч гэр орон шиг санагддаггүй юм бэ?" Надад хэл дээ, тийм газрыг хараад хүний сэтгэл санаа өөдрөг байж чадах уу? (Үгүй.) Тийшээ очвол та нарын сэтгэл санаа сайхан байх уу? (Бидэнд тийм мэдрэмж нэг их төрөхгүй.) Энэ бол та нарын жинхэнэ хариу үйлдэл байх болно—нэг их мэдрэмж төрөхгүй. Би тэдгээр газрын цөөн хэдэд нь цэгцлэх төлөвлөгөө гаргаж өгсөн бөгөөд ажил дуусаж, юмс дахин цэгцрэх үед хүн бүрд харахад таатай байсан. Гэвч хэдхэн хоногийн дараа бүх зүйл дахиад л замбараагүй болсон. Эрүүл ахуйг сахья гэвэл Би энэ ажлыг удирдахад тохиромжтой хүн олох хэрэгтэй болсон. Учир нь ихэнх хүн маш бохир заваан бөгөөд ямар ч ажил хийсэн замбараагүй болгодог. Зарим хүн ногоо түүгээд, зөв газар нь угаахаа мэддэггүй. Тэд ногоогоо угаахын тулд цэвэрхэн газар хайсаар, үр дүнд нь тэр газрыг бохирдуулдаг. Үүнийг хараад чамд ямар мэдрэмж төрөх вэ? Энэ хүмүүс сүрэг араатан биш гэж үү? Тэдэнд хүн чанар алга! Эрүүл ахуйг огт тоодоггүй, орчноо хэрхэн удирдахаа мэддэггүй энэ хүмүүсийг харахад уур чинь хүрэх болно! Энэ хүмүүст бүх зүйлийг нь сайхан янзалсан, амьдрах таатай орчин өгдөг. Хавар болоход төрөл бүрийн цэцэг, өвс гарч ирдэг; тэдэнд уул, ус, сүүдрэвч бий; тэдэнд ажиллах газар, амьдрах газар, мөн бүх төрлийн тав тух бий. Ямар сайхан бэ! Гэвч эцэст нь юу болсон бэ? Тэд үүнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээж авсан; тэд энэ сайхан сэтгэлийг үнэлээгүй. Тэд "Энэ бол ихэнх газраас илүү сайхан газар, гэхдээ бараг л хөдөө. Газар нь өвс, шавраас өөр юу ч биш" гэж бодсон. Ийм сэтгэлгээгээр тэд тэр газрыг бодлогогүйгээр сүйтгэсэн. Тэд орчноо удирдъя гэж бодоогүй. Ийм хүн чанарт хэчнээн олон зүйл дутагдаж байна вэ! Үүнд хүн чанарт байх ёстой тэр зүйлс байдаггүй; тэр хүмүүс амьдрах орчныхоо янз бүрийн талыг хамгийн наад захын байдлаар ч арчилж чаддаггүй. Надад хэл дээ, хүмүүс амьдарч буй ийм сайхан орчноо нандигнана гэж яаж бодохгүй байж чадаж байна вэ? Тэд яаж үүнийг арчилж тордъё гэж бодохгүй байж чаддаг байна аа? Яагаад? Тэд үүргээ гүйцэтгээд маш их завгүй байдаг болохоор цаг завгүй байдаг юм уу? Эсвэл тэдэнд өөр юу тохиолдоод байна вэ? Хэн ч үүргээ гүйцэтгээд завгүй байдаг бус уу? Та нараас дор орчинд амьдардаг хэрнээ орон зайгаа нэлээн сайн арчилдаг хүмүүс бий. Хүмүүс үүнийг хараад тэднийг биширч, хүндлэн сайшаадаг. Тэгвэл та нарын амьдрах орчин гэж бий—бусад хүн дотогш орох ч шаардлагагүй; тэд зөвхөн гаднаас нь хараад л чамайг дорд үзэх болно. Энэ нь чиний өөрийн чинь хийсэн хэрэг биш гэж үү? Чиний үйлдэл, зан авир чиний амьдарч буй энэ өрөвдмөөр, навсгар орчныг бий болгосон. Хүмүүс чиний амьдарч буй орчныг хараад чиний мөн чанарыг ч ялгаагүй олж үздэг. Тэгвэл чамайг дорд үзлээ гээд чи тэднийг буруутгаж чадах уу? Хүн өндөр дээд эсвэл дорд, эрхэмсэг эсвэл олиггүй байх нь бусдын үнэлгээгээр бус, харин өөрсдөө юуг амьдран харуулж байгаагаар нь шийдэгддэг. Хэрвээ чи хэвийн хүн чанарын зүйлсийг эзэмшдэг бол жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна. Чи эрхэмсэг чанараа харуулж чадах бөгөөд бусад хүн аяндаа чамайг үнэлж, хүндлэх болно. Хэрвээ чи эдгээр зүйлийг эзэмшдэггүй, эрүүл ахуйн энгийн мэдлэгийг ойлгодоггүй, орчноо хэрхэн арчлахаа мэддэггүй, бүх өдрөө "гахайн хороо"-нд амьдарч, түүндээ нэлээд сэтгэл хангалуун байдаг бол энэ нь чиний араатанлаг чанарыг илчилж байна. Энэ нь чи олиггүй, дорд гэсэн үг. Ийм олиггүй, дорд хүн ийм олиггүй, дорд хүн чанартай, хэвийн хүн чанарт байх ёстой сэтгэлгээ, үзэл бодол, шаардлага, эрэлхийллийн өчүүхэн төдий ч хэлтэрхийгүй байдаг—эдгээрийн аль нь ч байхгүйгээр тийм хүн үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Та нар бас тэднийг чадахгүй гэж бодож байна уу? Яагаад чадахгүй гэж? Зарим нь "Бид Бурханд итгэсэн жилүүддээ тэр бүх ертөнцийн зүйлээс аль хэзээний салсан. Бид тиймэрхүү зүйлийг тоохгүй! 'Чанартай амьдралаар амьдрах'—тэр бол ертөнцийн зүйл!" гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс байдаггүй гэж үү? Тэгвэл чиний амьсгалж буй агаар ертөнцийн зүйл үү? Чиний өмсөж буй хувцас, чиний хэрэглэдэг бүх материаллаг зүйл—тэдгээр нь ертөнцийн зүйл үү? Чи яагаад ил задгай ямар ч хамаагүй газар олоод цуглаж болохгүй гэж? Яагаад өрөөнд цугладаг юм бэ? Ингэж хэлдэг хүмүүс мунхаг биш гэж үү? Би чамд нэг баримт хэлье: Хэрвээ тийм хүн үнэн-бодит байдалд орохыг хүсвэл энэ нь түүний хувьд хэцүү байх болно. Хэрвээ хүн үнэн-бодит байдалд орохыг хүсвэл эхлээд хэвийн хүн чанарыг эзэмших ёстой; үүнээс гадна, амьдрал дахь тэдгээр муу зуршлаа хаяж, чанар, боловсон соёл, ёс суртахуунтай амьдралын хэв маяг, зорилгыг эрэлхийлэх ёстой. Ингэж хэлэх нь оновчтой юу? Тэгвэл эдгээр асуудлыг засаж залруулахад амархан уу? Хүний амьдралын хэв маягийг өөрчилж, амьдрал дахь муу зуршлаа хаяхад хэр удаан хугацаа шаардагдах вэ? Үүнд аль болох хурдан орохын тулд ямар арга барил ашиглах ёстой вэ? Шийтгэлээс гадна өөр ямар арга байна вэ? (Хоёр талын хяналт.) Хоёр талын хяналт бол нэг арга; энэ нь хүмүүс үүнийг хүлээж авах эсэхээс л шалтгаална. Минийхээр бол торгох нь хүчтэй алхам бөгөөд үнэхээр үр дүнтэй арга юм. Мөнгөн торгуулийн талаар ярих төдийд л хүмүүсийн эрх ашгийг хөнддөг. Тэд эрх ашиг нь хохирох вий гэж айсандаа дагаж мөрдөхөөс өөр аргагүй болдог. Торгууль ногдуулснаар хүрдэг үр дүн нь энэ юм. Гэвч тэр хүмүүстэй үнэнийг нөхөрлөөд яагаад ямар ч үр дүнд хүрдэггүй юм бэ? Яагаад гэвэл тэдэнд хэвийн хүн чанар, эсвэл үнэнийг хүлээж авах шаардлагатай нөхцөл байдаггүй. Тийм учраас үнэнийг нөхөрлөх нь тэдний хувьд үр дүнгүй арга юм. Ямар ч ажлын орчинд, нэгдүгээрт эд зүйлсийг төрлөөр нь ангилж, хоёрдугаарт цэгцтэй байдлыг хадгалж, гуравдугаарт эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг сахиж сур, тэгээд үүн дээр нэмээд хогоо цэвэрлэх зуршилтай бол. Энэ бол хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм.
Үсээ самнаад, унасан үсээ эхлээд шүүрдэж цэвэрлэлгүйгээр гадагшаа гардаг зарим эмэгтэй байдаг. Тэд өдөр бүр ингэдэг. Ийм зуршлыг өөрчилж болох уу? Үсээ самнаж дуусаад чи тэр даруй цэвэрлэж, цэгцлэх ёстой. Бусдаар цэвэрлүүлэхээр битгий орхи—өөрийнхөө орчныг өөрөө сайн арчил. Хэрвээ чи орчноо сайн арчлахыг хүсвэл өөрөөсөө эхлэх ёстой. Эхлээд өөрийнхөө орон зайг цэвэрлэ. Үүнээс гадна хүн оршин суужбуй нийтийн орчиндоо олон нийтийн ухамсартай хандах ёстой. Жишээлбэл, хүмүүсийн амьдарч, амардаг орон зайг арчлах хариуцлага хүн бүрд ногдох ёстой. Хэрвээ чи газарт хэдэн хэсэг жүржийн хальс байхыг харвал зүгээр л аваад хогийн саванд хая. Зарим ажлын талбайд ажил дуусах үед модны өөдөс, үртэс, төмөр саваа, хадаас хаа сайгүй хөглөрч байдаг. Тийшээ очоод хэрвээ болгоомжгүй байвал хадаасан дээр амархан гишгэж мэднэ. Энэ үнэхээр аюултай. Тэд ажлаа хийчихээд яагаад цэвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй юм бэ? Энэ ямар гээчийн заваан зуршил вэ? Ингэснээрээ тэд өөрсдийгөө зөвтгөж чадах уу? Ийм замбараагүй, бохир заваан ажлын байрыг хараад хүмүүс юу гэж бодох вэ? Энэ нь араатнуудын ажилладаг арга зам биш гэж үү? Хүн чанартай хүмүүс ажлаа дуусгаад бүх зүйлийг сайхан цэвэрлэх ёстой бөгөөд бусад хүн хараад л тэр ажлыг хүн хийсэн байна гэдгийг мэдэх болно. Араатнууд ажлаа хийчихээд цэвэрлэдэггүй, яг л цэвэрлэх нь өөрсдийнх нь үүрэг биш, өөрсдөд нь хамаагүй мэт байдаг. Энэ ямар гээчийн логик вэ? Ажлаа хийсний дараа цэвэрлэдэггүй нэлээд хэдэн хүнийг Би харсан. Тэдэнд бүгдэд нь энэ муу зуршил байдаг. Өдөр бүр ажлаа дуусгахдаа бүх хогийг цэвэрлэх хүн гаргах ёстой гэж Би тэдэнд хэлсэн. Өдөр бүр цэвэрлэ. Тэгвэл тэр газар цэвэрхэн байх болно. Тэд тийм зуршлыг төлөвшүүлэх ёстой. Амьдралын зуршлыг төлөвшүүлэхийн тулд хүн орчноо арчилж тордохоос эхлэх ёстой, дараа нь тэр нь хэвшил болохыг хүлээх хэрэгтэй. Тэгээд нэг л өдөр тэр орчин өөрчлөгдөхөд ямар нэг зүйл бохир байгааг хараад тэд өөрсдөө тухгүй мэдрэмжтэй болно. Энэ нь гадаадад гурав юм уу таван жил амьдраад, тэнд бүх зүйл илүү дээр гэж боддог зарим хүнтэй яг адилхан юм. Нутагтаа буцаж очих өдөр ирэхэд тэд гэнэт л өөрсдийгөө дээд зэргийн болсон мэтээр санадаг. Тэд эрүүл ахуйд анхаардаггүй бусад хүнийг, гэр орон нь цэвэр биш хүмүүсийг басамжлан хардаг. Тэд бүр хэд хоног усанд орохгүй явахыг ч тэвчиж чаддаггүй. Үүнд нөлөөлсөн нь тэдний орчин биш гэж үү? Ингэж л явагддаг юм. Тиймээс хувийн эрүүл ахуй болон орчноо удирдахаас эхлэх ёстой. Энэ бол үүргээ гүйцэтгэхдээ тухтай байх арга зам юм; энэ нь бас хэвийн хүн чанартай хүмүүсийн эзэмших ёстой зүйл. Миний очсон хэд хэдэн газарт охидын өрөө бүхэлдээ замбараагүй, хөглөрсөн байхыг Би харсан. Зарим нь "Чи биднийг цэвэр цэмцгэр байлгахыг хүсэж байна; энэ нь цэргийн хуаран шиг байх ёстой гэж үү?" гэж хэлж магадгүй. Тэгэх ямар ч шаардлагагүй. Өдөр бүр ороо хурааж, өрөөгөө цэвэрлэ. Цэвэр цэмцгэр байдлыг хадгал. Үүнийг зуршил болго. Хэрвээ чи эдгээр зүйлийг өдөр бүр хийж, тэр нь зуршил, хэвийн үзэгдэл болж, яг л хоол идэх шиг өөрийн эрхгүй хийдэг зүйл болбол чи өдөр тутмын амьдралын ийм зуршлыг төлөвшүүлсэн байх бөгөөд орчин тойрондоо тавих чиний шаардлага нэг шат ахих болно. Тэгээд тэр шат ахих үед чиний бүх зан байдал, оюун санааны хандлага, таашаал, хүн чанар, нэр төр чинь бүгд дээшлэх болно. Гэхдээ хэрвээ чи хүнд зориулагдаагүй, харин илүү араатны үүр шиг "гахайн хороо"-нд амьдардаг бол чамд хүний төрх байхгүй байна. Жишээлбэл, зарим хүн өрөөнд орохдоо өрөө болон шал нь цэвэрхэн байгааг хараад гадаа гутлынхаа шаврыг хэсэг хугацаанд үрж унагадаг. Тэд өөрсдийгөө бохир байна гэж мэдэрсээр байх тул цаашлаад өрөөнд орохоосоо өмнө гутлаа тайлдаг. Тэдний хэчнээн цэвэрч, өөрийг нь хүндэлж байгааг өрөөний эзэн хараад тэднийг бас хүндлэх болно. Бусад хүмүүс шавартай гуталтайгаа шууд л орж, шал шавар болохыг юман чинээ боддоггүй. Тэд үүнд огт мэдрэмжгүй байдаг. Өрөөний эзэн тэднийг угаас дүрэм журам үл тоомсорлодог болохыг хардаг. Тэр тэднийг муугаар бодож, улмаар дорд үздэг бөгөөд ирээдүйд өрөөндөө оруулахгүй. Тэр тэднийг гадаа хүлээлгэх бөгөөд энэ нь "Чи дотогш орох эрхгүй—хэрвээ чи орвол энэ газрыг сүйтгэх бөгөөд би үүнийг цэвэрлэхийн тулд хэчнээн их цаг зарцуулах шаардлагатай болох бол!" гэсэн утгыг илэрхийлнэ. Тэр тэднийг хүндлэхгүй. Тэдэнд хүний төрх байхгүй байгааг хараад тэр тэднийг бүр хүндлэх ч үгүй. Хэрвээ хэн нэгэн амьдралдаа ийм байдалд хүрвэл тэрээр одоо хүртэл хүн хэвээрээ гэж үү? Гэрийн тэжээвэр амьтан ч түүнээс дээр. Тиймээс хүмүүс хүн гэж нэрлэгдэхийн тулд хүний төрхийг амьдран харуулах ёстой бөгөөд хүний төрхийг амьдран харуулахын тулд хэвийн хүн чанарыг эзэмших ёстой. Хүн хаана ч амьдарсан, ямар ч үүрэг гүйцэтгэсэн дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Тэд орон зай, эрүүл ахуйдаа анхаарал тавьж, хариуцлагын мэдрэмжтэй байж, амьдралын сайн зуршилтай байх ёстой. Тэд хийж буй бүх зүйлдээ анхааралтай, нухацтай хандаж, тэр зүйлээ сайн хийж, стандартад хүртэл үргэлжлүүлэх ёстой. Ийм маягаар чиний үүргээ гүйцэтгэж буй байдал болон биеэ авч явж, аливааг зохицуулж байгаа арга барилаас чинь хүмүүс чамайг шулуун шударга, төлөв түвшин, сайн хүн гэдгийг харах болно. Тэд чамайг бишрэх бөгөөд аяндаа чамайг хүндлэх болно. Тэд чамайг бас үнэлж, хүндэтгэх тул чамайг хуурч, чамайг дээрэлхэхгүй. Тэд чамтай ямар ч тохуурхал, басамжлалгүйгээр нухацтай ярих болно. Хүмүүс Миний гадаад байдлыг хэрхэн хүлээж авдгийг Би мэдэхгүй ч Надад нэг мэдрэмж төрдөг: Намайг ихэнх хүнтэй уулзахад тэд тоглоом хийж, хөнгөмсгөөр ярьдаггүй. Яагаад тийм байдгийг Би мэдэхгүй. Хүмүүст "Та яг тийм нухацтай хүн, Та үг яриандаа ч, үйлдэлдээ ч нухацтай ханддаг. Та бол шулуун шударга хүн; би Тантай харилцахдаа тоглоом хийж зүрхлэхгүй. Таныг тийм төрлийн хүн биш гэдгийг анх харахад л тодорхой байдаг" гэсэн мэдрэмж төрдөг байж болох юм. Хэрвээ чи ямар нэг газар очоод хүмүүстэй ярилцаж, хүмүүстэй хуучилж, хүмүүстэй харилцах үед чиний хүн чанар, ёс суртахуунд ямар нэг зүйл байгааг тэд мэдэрвэл—тэд энэ нь юу болохыг тодорхой хэлж чадахгүй байж болох ч чи өдөр бүр юу боддогоо мэдэх бөгөөд аливаа зүйлийг хэрхэн харж, хүмүүстэй хэрхэн харилцах талаар чамд үргэлж зарчим, стандарт байх болно—хэрвээ чи бусадтай ингэж харилцаж, холбогддог бол тэд чамайг маш хянамгай, хийдэг бүх зүйлдээ маш нухацтай, хянамгай, өөрөөр хэлбэл маш зарчимч гэж хэлэх болно. Энэ нь эцсийн дүндээ тэдэнд ямар мэдрэмж төрүүлэх вэ? Үүнийг аажмаар эргэцүүлэн бод. Хэрвээ чи биеэ авч явахдаа хэвийн хүн чанартай хүмүүсийн эзэмших ёстой зүйлсийг эзэмшдэг бол хүмүүс чиний ар хударгаар чамайг хэрхэн үнэлэх нь хамаагүй. Хэрвээ тэд зүрх сэтгэлийнхээ угаас чамайг шулуун шударга, хянамгай, бүх зүйлд нухацтай, хариуцлагатай ханддаг, эрхэм дээд сайн чанартай хүн гэж мэдэрвэл чамтай хэсэг хугацаанд харилцаж, холбогдсоныхоо дараа тэд чамайг сайшааж, чамайг хүндэтгэх болно. Тэгээд чи хүн гэдгээрээ ямар нэгэн үнэ цэнтэй байх болно. Хэрвээ чамтай хэсэг хугацаанд харилцсаныхаа дараа чамайг юуг ч сайн хийдэггүй, залхуу, ховдог, юу ч сурах хүсэлгүй, чиний стандарт чадвараас чинь давсан, чи нэлээд шунахай, аминч—түүгээр ч барахгүй чи эрүүл ахуйд санаа тавьдаггүй, орчноо арчлах талаар боддоггүй болохыг тэд харвал; хэрвээ чамайг хийдэг ямар ч зүйлийнхээ нарийн учрыг мэддэггүй, нэлээд муу хэв чанартай, итгэл хүлээх үнэ цэнгүй, чамд өгсөн ямар ч даалгаврыг сайн хийж чаддаггүй болохыг тэд харвал—тэгвэл чи хүмүүст огтхон ч тоогдохгүй, бөгөөд хүн гэж үнэлэгдэхгүй. Бусдад огтхон ч тоогдохгүй байх нь ерөнхийдөө сүртэй зүйл биш—хамгийн гол нь хэрвээ чи Бурханы зүрх сэтгэлд яг үүнтэй адил өөдгүй, дорд, үнэ цэнгүй, араатан шиг, зүрх сэтгэлгүй, сүнсгүй байвал чи асуудалд орсон байна. Чи аврагдахаас маш хол хэвээр байна! Зан араншин нь стандартад нийцдэггүй, үг, үйлдэл нь огт дүрэм журамгүй, араатан шиг ямар ч хүнд аврагдах найдвар бий юу? Миний харж байгаагаар бол тэд аюулд орсон байна. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд таягдан хаягдах болно.
В. Эсрэг хүйсийн хүнтэй харилцах хүмүүсийн хандлага, зан авир
Бидний гурав дахь зүйл бол өдөр тутмын амьдралдаа эсрэг хүйсийн хүнтэй харилцах хүмүүсийн хандлага, зан авир юм. Энэ бол хүмүүсийн дунд амьдардаг хүн бүрд нас харгалзахгүй тулгардаг асуудал билээ. Энэ нь хүн чанарын ямар талтай холбоотой вэ? Энэ нь хүний нэр төр, ичих мэдрэмж болон биеэ авч явах хэв маягтай холбоотой. Зарим хүн эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцааг маш хайнга авч үздэг. Тэд ямар нэгэн зүйл болоогүй л бол үүнийг сүртэй хэрэг биш гэж боддог, мөн тачаангуй бодолд автах, эсвэл ямар нэгэн ёс бус хүсэл тачаал харуулахыг ч бас сүртэй зүйл биш гэж үздэг. Хэвийн хүн чанартай хүн ийм бодолтой байх ёстой юу? Энэ нь хэвийн хүн чанарын шинж тэмдэг мөн үү? Чи гэрлэх насанд хүрч, эсрэг хүйсийн хүнтэй харилцан, үерхэхийг хүсэх үедээ хэвийн байдлаар үерх, хэн ч хөндлөнгөөс оролцохгүй. Гэвч зарим хүн үерхэхийг хүсдэггүй—тэд нүдэнд туссан хүнтэйгээ хэд хоног сээтэгнээд, сэтгэлийг нь татаж, сонирхолд нь нийцсэн хүнтэй уулзмагцаа өөрийгөө гайхуулж эхэлдэг. Тэд яаж гайхуулдаг вэ? Хөмсгөө өргөж, нүдээ ирмэж, ярихдаа дууныхаа өнгийг өөрчилж, эсвэл бусдын анхаарлыг татахын тулд ямар нэгэн үйлдэл хийж, хошин шог үг хэлж эхэлдэг; энэ бол өөрийгөө гайхуулах юм. Энгийн үедээ ийм байдаггүй хүн ийм зан авир гаргаж байвал ойр хавьд нь тэдний сонирхолд нийцсэн эсрэг хүйсийн хэдэн хүн байна гэдэгт итгэлтэй байж болно. Энэ хүмүүс хэн бэ? Тэднийг биеэ тааруухан авч явдаг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох зааг хязгаарыг тодорхой барьдаггүй гэж хэлж болох ч тэд ямар нэгэн харамсмаар зан авир гаргаагүй. Зарим хүн тэднийг зүгээр л хөнгөмсөг байна гэж хэлж магадгүй. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө хүндэтгэдэггүй; хөнгөмсөг хүмүүст өөрийгөө хүндлэх ойлголт байдаггүй. Зарим хүн өдөр тутмын амьдралдаа эдгээр онцлогийг харуулдаг ч үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлдөггүй, ажлаа дуусгахад нь ч нөлөөлдөггүй, тэгвэл энэ үнэхээр асуудал мөн үү? Зарим нь: “Үнэнийг эрэлхийлэхэд нь саад болохгүй л бол энэ талаар ярих шаардлага байна уу?” гэж хэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ? Хүний хүн чанарын ичгүүр сонжуур, нэр төртэй холбоотой. Хүний хүн чанар ичгүүр сонжуургүй, нэр төргүй байж болохгүй бөгөөд эдгээр нь байхгүй бол хэвийн хүн чанар байж чадахгүй. Зарим хүн найдвартай, хийж буй бүх зүйлдээ чин сэтгэлээсээ, хариуцлагатай хандаж, шаргуу ажилладаг. Тэдэнд ямар нэгэн том асуудал байдаггүй ч амьдралынхаа энэ талыг ердөө нухацтай авч үздэггүй. Чи эсрэг хүйсийн хүнтэй сээтэгнэх үед энэ нь тустай юу, эсвэл хор хөнөөлтэй юу? Хэрвээ сээтэгнэсэн хүн чинь чамд дурлавал яах вэ? Чи: “Би үүнийг хүсээгүй” гэж хэлж магадгүй; тэгвэл, хэрвээ чи тэгж хүсээгүй мөртөө хэн нэгэнтэй сээтэгнэсээр байвал түүгээр тоглож байгаа юм биш үү? Чи түүнийг хорлож байна! Энэ нь жаахан ёс суртахууны мэдрэмжгүй хэрэг юм. Ингэдэг хүмүүс ёс жудаг муутай байдаг. Түүнчлэн, хэрвээ чи энэ харилцааг үргэлжлүүлэх бодолгүй, үүнд нухацтай хандаагүй атлаа эсрэг хүйсийн хүн рүү хөмсгөө өргөж, нүдээ ирмэсээр, хөгжилтэй, хошин байдлаар өөрийгөө гайхуулж, өөрийгөө хэв маягтай, царайлаг эсвэл хөөрхөн гэдгийг харуулахын тулд бүхнийг хийдэг бол—хэрвээ чи ингэж гайхуулдаг бол үнэндээ юу хийж байна вэ? (Хүмүүсийг уруу татаж байна.) Үүнд уруу татах санаархал бий. Тэгвэл уруу татах ийм зан авир нь эрхэмсэг зүйл үү, эсвэл муухай зүйл үү? (Энэ бол муухай зүйл.) Энд ямар ч нэр төр байхгүй болдог. Энэ ертөнцөд ямархуу хүмүүс бусдыг уруу татдаг вэ? Биеэ үнэлэгчид, завхай хүүхнүүд, танхай балмад хүмүүс—энэ хүмүүс ичгүүрийг мэддэггүй. Ичгүүрийг мэддэггүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд ичгүүр гутамшгийг мэдэрдэггүй гэсэн үг. Ёс жудаг, ичгүүр сонжуур, алдар нэр, түүнчлэн нэр төр, нэр хүнд—тэд эдгээрийн алийг нь ч тоодоггүй. Ийм хүмүүс хаа сайгүй өөрийгөө гайхуулж, сээтэгнэж явдаг. Нэг, хоёр хүнтэй сээтэгнэх нь тэдэнд хангалтгүй бөгөөд найм, арван хүн байсан ч хэтэрсэн гэж үздэггүй. Мянга мянган хүн байвал л тэд баярлах болно. Зарим гэрлэсэн эмэгтэй хоёр хүүхэдтэй байдаг бөгөөд гэрээс нь гадуур хэн ч энэ талаар мэддэггүй. Тэд яагаад хүмүүст мэдэгддэггүй вэ? Тэд гэрлэсэн, хүнтэй болсон гэдгээ хэлчихвэл сээтэгнэх нь цаашид амжилт олохгүй бөгөөд уруу татаж, дур булаах байдлаа алдана гэж айдаг. Тийм учраас тэд энэ талаар ил тод байдаггүй. Ийм хүмүүс ичгүүр гутамшгийг мэдэрдэггүй биш гэж үү? Хэн нэгний хүн чанарт ийм зүйлс байвал хэвийн гэж үү? Хэвийн биш. Үүний цаад утга нь, хэрвээ чи ийм хүн чанартай, ийм зан авиртай бол хэвийн хүн чанарын хувьд дутуу дулимаг байна гэсэн үг; үүнд ичгүүр сонжуур, нэр төр дутагдаж байна. Зарим хүн эсрэг хүйсийн хүний хажууд очмогцоо үсээ илж, хувцсаа янзалж эхэлдэг, эсвэл оо энгэсэг түрхэж, өөрсдийгөө аль болох гоёхыг хичээдэг. Тэдний зорилго юу вэ? Тэдний зорилго бол уруу татах юм. Энэ бол хэвийн хүн чанарт байх ёсгүй зүйл. Хүмүүсийг ингэж уруу татаж чаддаг атлаа юу ч мэдрэхгүй, үүнийгээ маш хэвийн, түгээмэл зүйл, сүртэй зүйл биш гэж бодох нь ичих мэдрэмжгүй бөгөөд юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ ч мэдэхгүй байгаа хэрэг юм. Арван мянган юань өгвөл гудамжинд чармай нүцгэн алхахад ч бэлэн хүмүүс байдаг. Тэд ямархуу хүмүүс вэ? Тэд бол ичих мэдрэмжгүй хүмүүс юм. Тэд мөнгөний төлөө ичихгүйгээр юу ч хийнэ. Ёс жудаг, зан араншин, ичих мэдрэмж, нэр төр тэдэнд ямар ч утгагүй, үнэ цэнгүй байдаг. Тэд өөрийгөө гайхуулж, бусдыг уруу татах чадвараа өөрсдийнх нь авьяас гэж боддог бөгөөд илүү олон хүний тааллыг олж, илүү олон хүнийг араасаа гүйлгэх нь тэдний цорын ганц баяр баясгалан болдог. Энэ бол тийм эмэгтэйн хувьд хамгийн дээд алдар хүнд юм; энэ бол түүний нандигнадаг зүйл. Тэд нэр төр, ичих мэдрэмж, эсвэл зан араншин зэрэг зүйлсийг нандигнадаггүй. Энэ сайн хүн чанар мөн үү? (Биш.) Та нар ийм зан авир гаргаж байсан уу? (Гаргаж байсан.) Тэгвэл биеэ барьж чадах уу? Ихэнхдээ биеэ барьж чадах уу, эсвэл цөөхөн тохиолдолд л биеэ барьж чадах уу? Та нар өөрийгөө хазаарлах чадвартай юу? Өөрийгөө хазаарлаж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэл нь ичихийг мэддэг хүмүүс юм. Хүн бүрд түр зуур ойворгон, эрээ цээргүй авирлах үе байдаг ч өөрийгөө хазаарлаж чаддаг хүмүүс тэгэх үедээ буруу зүйл хийж байгаагаа , энэ нь өөрсдийг нь доройтуулж байгааг, даруйхан буцаж эргэх ёстой, дахиж ингэж болохгүй гэдгээ мэдэрдэг. Дараа нь ийм зүйлтэй дахин тулгарах үедээ тэд өөрийгөө хянаж чаддаг. Хэрвээ чиний хүн чанар дотор өөрийгөө хазаарлах иймхэн чадвар ч байхгүй бол үнэнийг хэрэгжүүлэх шаардлага гарах үед чи юунаас урваж чадах юм бэ? Зарим хүнд сайхан царай зүс заяасан байдаг бөгөөд эсрэг хүйстэн нь тэднийг цаг үргэлж эргүүлдэг; олон хүн эргүүлэх тусам тэд илүү их онгирч болох юм шиг санагддаг. Энэ нь тэдэнд аюултай биш үү? Энэ нөхцөлд яах ёстой вэ? (Энэ урхийг таньж, үүнээс зайлсхийх ёстой). Энэ үнэхээр чиний зайлсхийх ёстой урхи юм—тэгэхгүй бол хүний урхинд орж тун магад. Чи урхидуулахаасаа өмнө энэ урхинаас зайлсхийх хэрэгтэй; үүнийг өөрийгөө хазаарлах гэдэг. Өөрийгөө хазаарлаж чаддаг хүмүүс ичих мэдрэмжтэй, нэр төртэй байдаг. Өөрийгөө хазаарлаж чаддаггүй хүмүүс хэн уруу татна, түүнд урхидуулж, хэн эргүүлнэ, түүний өгөөшийг үмхэж, энэ нь төвөгтэй байдалд хүргэдэг. Түүнчлэн тэд зориуд өөрийгөө гайхуулж, гоёж гооддог бөгөөд өөрсдийг нь илүү царайлаг, илүү сэтгэл татам, хөөрхөн харагдуулж болох ямар хувцас байна, түүнийг л тусгайлан сонгож, өдөр бүр өмсөнө; энэ нь тэдэнд аюултай бөгөөд бусдыг санаатайгаар уруу татахыг оролдож буй хүн гэдгийг нь харуулдаг. Хэрвээ чи ийм хувцас өмсөөд хэтэрхий нүд булаам, уруу татмаар харагдаж байвал махан биеэсээ урваж, ийм хувцас өмсөхөө болих ёстой. Хэрвээ чи энэ тал дээр ийм шийдэмгий байдалтай байвал үүнийг хийж чадна. Харин чи ийм шийдэмгий байдалгүй бөгөөд хамтрагч хайхыг хүсэж байвал тэг, хайж ол: бусадтай сээтэгнэхгүйгээр нэг нэгэнтэйгээ хэвийн харилцаатай бай. Хэрвээ чи хамтрагч хайгаагүй атлаа бусадтай сээтэгнэсээр байвал үүнийг ердөө л ичих мэдрэмжгүй гэж нэрлэж болно. Чи юу сонгож байгаагаа тодорхой мэдэх ёстой. Та нар бүгд зарчмыг баримталж чадах уу? (Бид ингэж шийдсэн). Хэрвээ та нар ийнхүү шийдсэн бол эрч хүч, урам зоригтой юм байна, тэгээд тэдгээрийг баримтлахад амархан байх болно. Зарим хүн үндсэндээ төлөв төвшин уг чанартай байдаг төдийгүй Бурханд итгэдэг болсноор үнэнийг эрэлхийлж, зөв замаар явдаг, тиймээс тэд тийм хүсэлгүй бөгөөд өөрсөдтэй нь сээтэгнэх гэж оролдсон хэнийг ч тоодоггүй. Зарим хүн нэлээд ингэх талтай байдаг бол зарим нь үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй; зарим хүн ийнхүү шийдсэн мэт байдаг боловч үнэндээ тийм эсэхээ өөрсдөө ч хэлж мэддэггүй. Эсрэг хүйсийн хүнтэй харилцах тухайд энэ бол чиний зөв хандаж, дахин нягталж, хэвийн хүн чанарын нэр төр болон ичих мэдрэмжийн нэг хэсэг гэж таньж мэдэх ёстой зүйл юм. Ичих мэдрэмжгүй байх нь хүн чанаргүй байхтай ямар холбоотой вэ? Ичих мэдрэмжгүй бол хүн чанаргүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Хүн чанаргүй хүн болгон яагаад үнэнийг хайрладаггүй вэ? Хүн чанартай бол үнэнийг эрэлхийлж чадна гэж бид яагаад хэлдэг вэ? Надад хэл дээ, ичих мэдрэмжгүй хүмүүс юу нь сайн, юу нь муу болохыг мэддэг үү? (Мэддэггүй.) Тэгвэл тэд Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж, үнэнийг зөрчдөг муу зүйл хийх үед тэдэнд өөрийгөө буруутгах мэдрэмж төрдөг үү? (Үгүй.) Мөс чанар нь тэднийг зэмлэхгүй бол тэд зөв замд орж чадах уу? Үнэнийг эрэлхийлж чадах уу? Увайгүй, ичих нүүргүй хүмүүс хөшүүн байдаг; тэд эерэг болон сөрөг зүйлсийг, эсвэл Бурхан юуг хайрлаж, юуг жигшдэгийг тодорхой ялгаж салгаж чаддаггүй. Тиймээс, Бурхан хүмүүсийг үнэнч шударга бай гэж хэлэх үед тэд “Худал хэлэхэд яадаг юм бэ? Худал хэлэх нь шившигтэй хэрэг биш!” гэж хэлдэг. Ичгүүр сонжуургүй хүн ийм зүйл хэлэх биш үү? Ичих мэдрэмжтэй хүн үнэнч шударга байж чадалгүй, үүнийг нь бүх хүн мэдчихвэл нүүр нь улайхгүй гэж үү? Тэд дотроо тавгүйтэхгүй гэж үү? (Тавгүйтнэ.) Тэгвэл ичих нүүргүй хүний хувьд ямар вэ? “Үнэнч шударга хүн байх, бусад хүн юу гэж бодох, тэдэнд би ямар үнэ цэнтэй байх, эсвэл тэд намайг хэр чухалчилж үзэх нь надад огт хамаагүй!” Тэд тоодоггүй. Тэгвэл тэд үнэнийг эрэлхийлж мөн л чадах уу? Хэрвээ чи тэднээс худал хэлснийх нь дараа зүрх сэтгэл нь тавгүй байгаа эсэх, эсвэл өөрийгөө буруутгах мэдрэмж төрж байгаа эсэхийг асуувал тэд “Амар тайван байна гэж юу гэсэн үг вэ? Өөрийгөө буруутгах гэж юу вэ? Энэ яагаад ийм төвөгтэй байх ёстой юм бэ?” гэж хэлнэ. Тэдэнд тийм ухамсар байдаггүй. Ийм эрүүл бус ухаантай хүн Бурханыг дагаж чадах уу? Тэрээр үнэнийг эрэлхийлж чадах уу? Тэр эрэлхийлдэггүй. Түүний хувьд эерэг болон сөрөг зүйлсийн хооронд, үнэн болон үнэнийг зөрчдөг зүйлийн хооронд ямар ч зааг хязгаар байдаггүй—тэдгээр нь бүгд адилхан. Ямартай ч, хүн бүр хүчин чармайлт гаргаж, үүргээ гүйцэтгэж, төлөөс төлж байвал зүгээр гэж тэд боддог. Эдгээр зүйлийг огт ялгаж салгадаггүй. Тэд Бурханыг эсэргүүцсэн зүйл хийхдээ, үнэн-зарчмыг зөрчсөн зүйл хийхдээ, өөр хэн нэгний ашиг сонирхлыг хохироосон зүйл хийхдээ, эсвэл чуулганы ажлыг үймүүлсэн зүйл хийхдээ өөрийгөө буруутгадаггүй. Тэдэнд өөрийгөө буруутгах мэдрэмж огт байдаггүй. Үүгээрээ тэд ичих мэдрэмжгүй байгаа хэрэг биш үү? Ичих мэдрэмжгүй хүмүүс эдгээр зүйлийг ялган таних чадваргүй байдаг. Тэдний хувьд хүссэн бүхнээ хийх нь л чухал. Юу ч хийсэн болно; шүүлт хийхдээ үнэнийг ашиглах шаардлагагүй. Тиймээс ичих мэдрэмжгүй хүмүүс үнэнийг ойлгох, эсвэл хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм. Энэ бол ичих мэдрэмжгүй байх болон хүн чанаргүй байхын хоорондох хамаарал юм. Тэгвэл та нар яагаад үүнийг хэлж чадсангүй вэ? Та нар бүгд “Таны номлож байгаа зүйл үнэнтэй нэг их хамаагүй; үнэнээс нэлээд хол байна. Бид ихэвчлэн эдгээр зүйлийг тодорхой харж чаддаг, тэгэхээр Та эдгээрийн талаар бас ярих шаардлагатай гэж үү?” хэмээн бодож байгаа. Хэрвээ та нар үүнийг үнэнтэй ямар ч хамаагүй гэж бодож байгаа бол хэр их үнэн-бодит байдалд орсон бэ? Та нар хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг уу? Та нар үнэхээр үнэнтэй, хүн чанартай хүмүүс болсон уу? Та нарын биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд эдгээр зүйлийг ч ухан ойлгож чадахгүй байж ямар үнэн-бодит байдалтай байж чадах юм бэ?
Бурханы гэрийн арван захиргааны зарлигийн нэгд: Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй гэж заасан байдаг. Хүмүүс энэ захиргааны зарлигт хэрхэн ханддаг вэ? Хэрвээ нэг эрэгтэй гучаад эмэгтэйтэй зохисгүй харилцаатай байсан бол үүнийг сонссон хүмүүст ямар сэтгэгдэл төрөх вэ, Надад хэл дээ? (Тэд итгэж ядна.) Үүнийг сонсоод чи гайхна; чи цочирдож, “Бурхан минь, ямар их юм бэ! Энэ ой гутмаар биш гэж үү?” гэнэ. Тэгвэл тэр эрэгтэй чамд хэлэх үедээ ямар мэдрэмжтэй байх байсан бэ? (Түүнд хамаагүй мэт авирлана.) Энэ нь түүний хувьд жирийн л нэг хэрэг байх болно. Түүнээс өнөөдөр юу идэж байгааг нь асуувал: “Будаа.” Хэдэн эмэгтэйтэй унтсаныг нь асуувал: “Гуч гаруй.” Тэр энэ хоёр зүйлийг яг ижил дууны өнгө, сэтгэл санааны байдлаар хэлнэ. Ийм хүн чанартай хүнд аврал бий юу? Тэр Бурханд итгэдэг байсан ч аврал үгүй. Тийм зүйлийг амнаасаа унагаж байхдаа тэр яаж ичихээ мэддэггүй байна аа? Энэ бол шившигтэй хэрэг! Тэгвэл тэр яаж үүнийг зүгээр л хэлж чадаж байна вэ? Надад хэл дээ, түүнд ямар нэг ичих мэдрэмж үлдсэн үү? Үгүй, үлдээгүй. Түүний хүн чанар дахь мөс чанарын мэдрэмж хэдийнэ хөшиж, , түүнд ямар ч мэдрэмж байхгүй болсон. Энэ нь ердөө ялзарч доройтсон хэрэг биш—ичгүүр сонжуургүй, нэр төргүй хүмүүс цаашид хүн биш юм. Тэд гаднаа хүн шиг харагдсаар байдаг ч ямар нэгэн зүйл зохицуулах ёстой болмогц энэ нь нуран унадаг. Тэд ичих гэдгийг мэдэхгүйгээр юу ч хийхээс буцдаггүй—энэ нь тэд цаашид хүн биш гэсэн үг. Энэ асуудлын талаарх яриагаа энд хүргээд өндөрлөе.
Өнөөдөр бидний хэлэлцсэн хэвийн хүн чанарын энэ гурван талыг эргэцүүлэн бод—эдгээр нь чухал уу? Хэвийн хүн чанар дахь эдгээр зүйл үнэний эрэлхийллээс ангид байдаг уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр нь үнэнийг эрэлхийлэхтэй ямар хамаатай вэ? Хэрвээ Бурханд итгэгчийн хүн чанарт үйлдэлдээ нягт нямбай, хариуцлагатай, эсвэл анхааралтай хандах чадвар байхгүй бол—хэрвээ тэдэнд ийм хүн чанар байхгүй бол Бурханд итгэх итгэл болон үнэний эрэлхийллээсээ тэд юу олж авч чадах вэ? Бид олон жилийн турш нэлээд хэдэн үнэний талаар, бүхий л талын үнэний талаар нөхөрлөсөн. Хэрвээ хүмүүс хичээл зүтгэл гаргахгүй, эсвэл эдгээр үнэнд ухамсартай сэтгэлгээгээр хандахгүй, бүх зүйлийг хам хум хийж, юуг ч ухамсартайгаар хийхгүй бол ийм байж үнэнийг ойлгож чадах уу? Зарим хүн: “Хэрвээ би үнэнийг ойлгож чадахгүй бол эдгээр хоосон сургаал, нэр томьёог зүгээр л цээжилчихэж болохгүй гэж үү?” хэмээдэг. Ийм замаар эцэст нь үнэнийг олж авч чадах уу? Хэрвээ чи ийм хэвийн хүн чанаргүй, хүн чанартаа эдгээр зүйлийг агуулаагүй, өөрөөр хэлбэл, аливаа зүйлд ухамсартай, нягт нямбай, чин сэтгэлээсээ, хариуцлагатай ханддаггүй бол үнэн чиний хувьд хоосон сургаал, амны уншлага болж хувирна—энэ нь дүрэм журам болж хувирна. Чи үнэнийг ойлгож чадахгүй учраас үнэнийг олж авч чадахгүй. Түүнээс гадна, хэрвээ чи хувийн амьдралынхаа орчин, хэв маяг, хэвшлийг сайн удирдаж чадахгүй бол үнэнтэй холбоотой янз бүрийн зарчим, үг хэллэгт орж чадах уу? Чи чадахгүй. Түүнчлэн хүмүүс амьдралын эерэг зүйлсийг хайрлах ёстой бөгөөд сөрөг, хорон муу зүйлсийн хувьд зүрх сэтгэлийнхээ угаас жигшин зэвүүцэх хандлагатай байх ёстой. Энэ бол цөөн хэдэн үнэн рүү орох цорын ганц арга зам юм. Энэ нь чи үнэнийг эрэлхийлэхдээ зөв хандлага, зөв зохистой сэтгэлгээтэй байх ёстой; чи төлөв төвшин, нухацтай хүн байх ёстой гэсэн үг юм. Ийм хүмүүс л үнэнийг олж авч чадна. Хэрвээ хэн нэгэн ичих мэдрэмжгүй бөгөөд олон хорон муу зүйл, Бурханд тэрсэлж, үнэнийг зөрчсөн олон зүйл хийсэн үедээ зүрх сэтгэлдээ хөшүүн, юу ч ухамсарлахгүйгээр үүнийгээ сүртэй зүйл биш гэж боддог бол үнэн тэдэнд ямар нэгэн ашиг тустай юу? Ямар ч ашиг тусгүй. Үнэн тэдэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд тэднийг хазаарлаж, зэмлэж, залж чиглүүлж, эсвэл тэдэнд зүг чиг, замыг нь зааж өгч чадахгүй, энэ нь тэд төвөгтэй байдалд орсон гэсэн үг юм. Ичих мэдрэмж ч үгүй хүн үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Хүн үнэнийг ойлгож чаддаг байхын тулд эхлээд зүрх сэтгэлдээ эерэг болон сөрөг зүйлсэд мэдрэмжтэй байх ёстой. Тэд сөрөг юм уу хорон муу зүйлийн талаар дурсах, эсвэл тийм зүйлтэй тулгарах төдийд л зэвүүцдэг бөгөөд хэрвээ өөрсдөө тийм зүйл хийвэл ичиж, тавгүйрхдэг. Тэд үнэнийг хайрладаг бөгөөд үнэнийг зүрх сэтгэлдээ хүлээн авч чаддаг; тэд үүнийг ашиглан өөрсдийгөө барьж, буруу байдлаа эргүүлж чаддаг. Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс биш гэж үү? (Мөн.) Эдгээрийг эзэмшсэнээр хүн үнэнийг эрэлхийлэхэд амархан болдог биш үү? Хэрвээ хэн нэгэнд эдгээрийн аль нь ч байхгүй бол үнэнийг эрэлхийлэх тухай ярих нь ердөө л хоосон яриа юм—зүрх сэтгэлд нь эерэг зүйлс байхгүй байхад тэд яаж үүнийг хийж чадах юм бэ? Чиний хэвийн хүн чанар эдгээр зүйлийг эзэмшсэн цагт л үнэн чиний дотор үндэслэж, цэцэглэж, үр жимсээ өгнө—тэр цагт л үнэн үр нөлөөгөө өгнө. Чи үнэнийг ойлгосон үед сэтгэлгээгээ өөрчилж, зан авираа хазаарлаж чадах бөгөөд чиний завхарсан бодол улам бүр багасна. Энэ бол жинхэнэ өөрчлөлт юм.
Өнөөдөр бидний хэлэлцсэн хэвийн хүн чанарын эдгээр илрэлийн хэдийг нь та нар эзэмшдэг бэ? Хэд нь байхгүй байна вэ? Та нар юу эзэмшдэг бэ? (Ичих мэдрэмж.) Ичих мэдрэмж—энэ бол сайн. Ичих мэдрэмж бол та нарын эзэмших ёстой хамгийн наад захын зүйл. Өөр юу байна? Та бүхэнд хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандах ухамсартай, нягт нямбай сэтгэлгээ, хандлага бий юу? Та нар хийж буй бүхэндээ хайнга хандаж, зүгээр л нозоорч, назгайрч байгааг Би харж байна, та нарын хийж буй эдгээр зүйлийг хараад Миний зүрх сэтгэлд зовнил төрдөг. Та нар эдгээр асуудлыг өөрсдөө олж илрүүлж чадах уу? Олж илрүүлэх үедээ санаа зовдог уу? (Тийм.) Ямар байдлаар? Энэ талаар ярь даа. (Бурханы нөхөрлөлийг дөнгөж сая сонсоод надад хүн чанар нэг их байхгүйг, үүрэгтээ болон амьдралд минь тохиолддог үйл явдалд хөнгөмсөг сэтгэлгээгээр хандаж байснаа мэдэрлээ. Би Бурханы шаарддаг стандартаас маш хол байна. Надад бага зэрэг айдас төрж байна.) Та нарын хүн чанарт дутагдаж байгаа нь хэтэрхий их байна, тийм үү? Бурханд олон жил итгэж, олон үнэнийг сонссон атлаа хүн чанарын хамгийн үндсэн зүйлс ч байхгүй байгаагаа мэдрээд та нар яаж түгшихгүй байж чадах юм бэ? Зарим хүн бага зэргийн техникийн ур чадвартай ч хийдэг бүхэн нь болхи байдаг. Бүгд чанар муутай, стандартад нийцдэггүй бөгөөд тэд дэвшилтэт, стандартын арга барил нь юу болохыг судалж үздэггүй. Энэ нь тэдний хоцрогдсон сэтгэлгээ биш гэж үү? Жишээлбэл, нэг удаа тэднээс хаалга суулгахыг хүсэхэд тэд: “Миний ирсэн газарт ихэнх хаалга нэг хавтаст хаалга байдаг” гэж хэлсэн. Тэдний ирсэн тэр жижигхэн газар стандарт тогтоодоггүй. Тэд том хотуудын худалдааны болон орон сууцны барилгуудын хаалганы хэв маягийг харж, дараа нь бодит нөхцөл байдалд үндэслэн ажлаа хийх ёстой. Гэтэл энд тэд ам нээж: “Манай нутагт хоёр хавтаст хаалга хийдэггүй, энд тийм олон хүн байхгүй. Хүн олон байсан ч сүртэй зүйл биш—тэд зүгээр л чихэлдээд орчихож болно” гэж хэлсэн. Өөр нэг хүн: “Хэрвээ хүмүүс хэтэрхий удаан чихэлдвэл хаалганы хүрээг эвдэнэ. Үүнийг ярилцацгаая. Энэ удаад онцгой тохиолдол болгож, хоёр тал руугаа онгойдог хаалга хийж болох уу?” гэхэд тэд: “Үгүй! Би нэг хавтастайхаалга хийдэг; би хоёр хавтастай хаалга хийж чадахгүй. Яаж хийхийг мэддэг нь би юм уу, чи юм уу? Би—тэгвэл чи яагаад энэ дээр намайг сонсохгүй гэж? Чи намайг сонсох ёстой!” гэж хэлсэн. Тэдэнд нөхцөл байдлын дагуу ажиллахыг хэлсэн боловч тэд сонсоогүй бөгөөд жижиг хаалга хийхээр зүтгэсэн. Энэ нь уцаар төрмөөр биш гэж үү? Гэрэл оруулах, орон зайг жижиг санагдуулахгүйн тулд дотор болон гадна талын хооронд шилэн таславч суулгахыг хүсэхэд тэд “Бид яагаад шил суулгах ёстой гэж? Энэ нь аюулгүй байдалд эрсдэл учруулах биш үү? Би шил суулгахгүй; энэ хоёр хаалга л болно. Манай нутагт ийм л хаалга ашигладаг” гэж хэлсэн. Тэд бусдыг дуугүй байлгахын тулд “миний ирсэн газар”, “манай нутагт”, “би техникийн юм судалсан” гэх мэт зүйлсийг үргэлж гаргаж ирдэг. Эдгээр зүйл нь үнэн үү? (Үгүй.) Тэд гадаад хэрэг явдалд ийм хандлагаар хандаж байгаа нь тэдний хүн чанарт юу дутагдаж байна гэсэн үг вэ? Ухаалаг байдал. Тэгвэл тэдний ухаалаг байдалд тодорхойлбол ямархуу зүйл дутагдаж байна вэ? Мэдлэг туршлага. Тэд өөрсдийнх нь ирсэн газрын бүх зүйл зөв, тэр нь хамгийн дээд зүйл, тэр нь бүхэлдээ үнэн гэж үргэлж боддог. Тэдний ухаалаг байдал муу биш гэж үү? Хэвийн ухаалаг байдал ямар байх ёстой вэ? Хэвийн ухаалаг байдалтай бол тэд “Би энэ мэргэжлээр олон жил ажилласан ч их зүйл хараагүй. Манай нутагт бид бүгд хаалгыг ингэж хийдэг, тиймээс энд хаалганууд хэр том байгааг харцгаая. Бид эндхийн хүмүүсийн хийдэг зүйлийг дагана. Энэ бол өөр газар бөгөөд энэ ажилд би уян хатан байх ёстой” гэж хэлэх байсан. Энэ нь ухаалаг байдал биш гэж үү? (Мөн.) Тэгвэл ийм хүнд энэхүү ухаалаг байдал бий юу? Үгүй—тэдэнд ямар ч эрүүл ухаан байхгүй. Тэгээд эцэст нь үүнийг хэрхэн зохицуулсан бэ? Ажлыг дахин хийх шаардлагатай болсон. Ажлыг дахин хийх нь хохирол биш гэж үү? (Мөн.) Тийм ээ, мөн. Ийм хэрэг явдлын жишээ олон байдаг уу? Байдаг. Тэр хүн нэвт шувт зөрүүд. Тэд хэр зөрүүд вэ? Тэд хэний ч хэлснийг сонсоогүй; Миний хэлснийг ч сонсоогүй бөгөөд Надтай бас үг сөрсөн. Би “Чи өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ чи тэгэхгүй бол энэ ажил чамд тохирохгүй” гэж хэлсэн. Гэтэл тэд “Танд би хэрэггүй байсан ч би ийм хэмжээтэй хаалга хийнэ!” гэж хэлж зүрхэлсэн. Энэ ямар зан чанар вэ? Энэ хэвийн хүн чанар мөн үү? (Үгүй.) Энэ бол хэвийн хүн чанар биш—тэгвэл энэ ямар хүн чанар вэ? Миний харж байгаагаар тэд араатантай бага зэрэг төстэй. Энэ нь яг л үхэр цангах үед: тэргэн дээр хэчнээн их ачаа, эсвэл хүн тээвэрлэж явахаас үл хамааран, шалбааг юм уу гол хармагцаа тэргээ тийш нь шууд чирч очдогтой адил юм. Хэчнээн олон хүн байгаад ч түүнийг татан зогсоож чадахгүй. Бид амьтны тухай ярьж байна. Хүмүүст бас иймэрхүү зан чанар байдаг уу? Ийм зан чанартай байх үед энэ нь хэвийн хүн чанар биш бөгөөд энэ нь аюултай. Тэд чиний саналыг үгүйсгэх, сонсохоо болих шалтаг олно. Тэд үнэхээр зөрүүд, мунхаг юм. Өдөр тутмын амьдралын иймэрхүү хэрэг явдал дээр, хэрвээ чамд даруухнаар хүлээн зөвшөөрөх хандлага, бусдын санал бодлыг хүлээж авах хандлага байхгүй бол, хэрвээ чамд суралцах хандлага байхгүй бол чи үнэнийг хэрхэн хүлээн авч чадах юм бэ? Чи үүнийг хэрхэн хэрэгжүүлж чадах юм бэ? Давхар хаалга хийх нь илүү тохиромжтой байх болно гэж хүн бүр хэлдэг. Чи үүнийг ч хийж чадахгүй байгаа нь үнэнийг хэрэгжүүлэхтэй огт дөхөж очихгүй—чи эрүүл саруул саналыг ч сонсохгүй. Чи үнэнтэй холбоотой зүйлийг сонсож чадах уу? Чи урьдын адил сонсохгүй. Ийм зан чанартай хүнд үнэнтэй холбоотой зүйл огтхон ч хүрэхгүй бөгөөд энэ нь тэдний хувьд том төвөгтэй байдал гэсэн үг. Хэрвээ хүний хүн чанарт иймхэн эрүүл ухаан ч байхгүй бол тэд ямар үнэнийг хэрэгжүүлж чадах юм бэ? Тэд өдөр бүр завгүй хийдэг тэр зүйлсээ хэний төлөө хийдэг вэ? Тэд эдгээрийг бүхэлдээ өөрсдийн дур сонирхол, аминч хүслийн дагуу хийдэг. Өдөр бүр тэд өдөр тутмын амьдралд нь хүрээлж байдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд иймэрхүү үзэл бодлоор ханддаг: “Би юу хүссэнээ хийнэ, юу бодсоноо хийнэ, мөн зөв гэж үзсэнээрээ хийнэ.” Үүнийг юу гэх вэ? Өдөржингөө тэдний боддог бүхэн тэр чигтээ хорон муу байдаг. Зүрх сэтгэлдээ тийм хорон муу юм бол, тэдний үйлдэл ямар байх вэ? Бодол санаа нь бүгд хорон муу атлаа үйлдэл нь үнэнтэй нийцдэг хүн гэж байх уу? Энэ нь буруу—энэ бол зөрчилдөөн байх болно. Тэдний бодол бүгд хорон муу бөгөөд тэдний сэдэл нь тэр чигтээ хорон муу байдаг тул тэдний хийдэг зүйлс ядаж л санагдахгүй. Санагддаггүй зүйлсийн зарим нь саад тотгор, үймээн байдаг, зарим нь сүйтгэх шинжтэй байдаг бол, зарим нь тийм ч муу биш байдаг. Хэрвээ эдгээр зүйлийг нухацтай авч үзвэл яллагдах ёстой болно. Энэ нь ийм л учиртай.
Зарим хүнд нэг төрлийн эндүү ташаа үзэл бодол байдаг, үүнийг нь бусад хүн нэлээд ой гутмаар гэж үздэг. Энэ хүмүүст цөөн хэдэн билиг авьяас, давуу тал, эсвэл магадгүй ямар нэг гарын ур, чадал дүй эсвэл аль нэг салбарын онцгой чадвар байдаг бөгөөд Бурханд итгэдэг болсныхоо дараа тэд өөрсдийгөө эрхэм хүмүүс гэж боддог. Энэ хандлага зөв үү? Энэ үзэл бодлын талаар та нар юу гэж бодож байна вэ? Энэ нь хэвийн хүн чанарын сэтгэлгээнд хамаарах зүйл мөн үү? Үгүй. Тэгвэл энэ ямар гээч үзэл санаа вэ? Энэ нь эрүүл ухаанаар дутмаг байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэд “Би энэ гар урлалыг мэддэг учраас жирийн хүмүүсээс илүү, мөн бурханы гэр дэх дундаж хүнээс ч илүү дээр. Би бол дархны ур дүй, чадвар эзэмшсэн эрэгтэй хүн, бас би сайн ярьдаг, авьяастай. Би бурханы гэрт нэлээд чухал байр суурь эзэлдэг. Би бол хамгийн шилдэг нь. Хэн ч надад тушааж чадахгүй, хэн ч намайг удирдаж чадахгүй, хэн ч надад юу хийхийг зарлигдаж чадахгүй. Надад энэ ур чадвар байгаа учраас би юу хүссэнээ хийнэ. Би зарчмуудын талаар бодох шаардлагагүй—миний хийсэн бүхэн зөв бөгөөд үнэнтэй нийцнэ” гэж боддог. Энэ үзэл бодлыг та нар юу гэж бодож байна вэ? Ийм хүмүүс байдаггүй гэж үү? Ийм хүмүүс цөөнх биш бөгөөд тэд өөрсдийгөө гайхуулахаар Бурханы гэрт ирдэг. Хэрвээ тэд давуу тал, ур чадвараа ашиглан Бурханы гэрт үүрэг гүйцэтгэдэг байсан бол зүгээр байх байсан, харин өөрсдийгөө гайхуулахаар гарч ирж байгаа бол энэ нь өөр уг чанартай асуудал юм. Үүнийг яагаад “өөрсдийгөө гайхуулах” гэж нэрлэдэг вэ? Тэд Бурханд итгэгчдийг тэнэг, юу ч биш гэж хардаг. Тэдний сэтгэлгээнд ямар нэг зүйл буруудсан биш үү? Тэдний оюун ухааны хэв шинжид ямар нэг зүйл буруу байгаа биш үү? Бодит байдал дээр ийм байдаг гэж үү? Бурханд итгэдэг хүмүүс үнэхээр үнэ цэнгүй гэж үү? (Үгүй.) Тэгвэл тэр хүмүүс яагаад тэднийг тэгж хардаг юм бэ? Яагаад тэдэнд ийм бодол төрдөг вэ? Ийм бодол юунаас үүдэлтэй вэ? Тэд үүнийг шүтлэггүй хүмүүсээс сурдаг уу? Бурханд итгэдэг хүмүүс юу ч биш, тэд бүгд гэрээ сахигч эхнэр, нөхрүүд, тэд бүгд тариачид бөгөөд нийгмийн доод давхаргынхан гэж тэд боддог. Тэдний үзэл бодол бол агуу улаан лууных юм. Бурханд итгэдэг хүмүүс чадваргүй, нийгэмд байр сууриа олж чадаагүй, мөн тэнд тэдэнд ямар ч зам байгаагүй, өөр хандах газар байгаагүй учраас л Бурханд итгэхээр ирсэн гэж тэд боддог. Тэд өөрсдийгөө бага зэрэг чадвартай, ямар нэг мэргэжлийн талаар бага сага мэддэг, эсвэл зарим нэг техникийн мэдлэгтэй учраас энэ нь өөрсдийг нь Бурханы гэрт авьяастай хүн болгодог гэж боддог. Энэ бодол зөв үү? (Үгүй.) Үүний юу нь буруу вэ? Бурханы гэрт ямар ч чаддаг хүн байхгүй гэж тэд боддог бөгөөд өөрсдийн жаахан мэргэжлийн мэдлэгээрээ эрх мэдэл хэрэгжүүлж, аливаа зүйлд эцсийн үгийг хэлэхийг хүсдэг. Амьдрал дээр ийм хүмүүс байдаг уу? Та нарын хажууд, эсвэл та нарын танил, мэддэг хүмүүсийн дунд ийм хүмүүс байна уу? Тодорхой салбарт ур чадвартай хүмүүс нэлээд байдаг бөгөөд тэднийг багийн ахлагч эсвэл зааварлагчаар ажиллуулах үед тэд албан ёсны албан тушаалд очсон мэт боддог. Тэд Бурханы гэрт өөрсдөө эцсийн үгийг хэлэх эрхтэй, өөр хэн ч Бурханы гэрийн ашиг сонирхлыг өөрсөд шиг нь бодолцдоггүй, эсвэл ашиг сонирхлыг нь тэднээс илүү хамгаалдаггүй, мөн хэн ч тэдэн шиг үнэнч биш гэж боддог. Тэд бүх зүйлийг удирдаж, бүх зүйлд оролцохыг хүсдэг боловч юуг ч сайн удирддаггүй, мөн үнэн-зарчмыг ч эрж хайдаггүй. Тэд Миний хэлснийг ч сонсдоггүй. Ийм хүмүүс байдаг уу? (Тийм.) Ийм хүмүүс байдаг. Тэд өөрсдөд нь байгаа тодорхой ур чадварын нэрийн дор хүн бүрийг удирдаж, албан тушаал хашихыг хүсдэг. Жишээлбэл, зарим ах эгч нар тэдний таалалд нийцэхгүй зүйл хийх үед тэд: “Бид энэ хүмүүсийг хазаарлах хэрэгтэй—тэд арай дэндүү байна!” гэж хэлнэ. Бурханд итгэгчдэд асуудал гарах үед тэдэнтэй үнэнийг нөхөрлөх ёстой. Энэ бол цэргийн хяналт тогтоох ёстой цэргийн хуаран биш. Чуулганы хэрэг явдлуудын хувьд, Бурханы үгийн талаар нөхөрлөж, хүмүүст үнэнийг ойлгуулснаар л асуудлыг шийдвэрлэж болно. Үнэнийг хүлээн авдаггүй, дур зоргоороо, дураараа авирладаг хүмүүс засагдаж болно—үнэнийг хүлээн авахгүй гэж гөжүүдэлдэг хүмүүс л сахилгажуулагдаж болно. Зааварлагч эсвэл удирдагч, ажилчнаар үйлчилж байсан зарим хүнд үнэн-бодит байдал илт байдаггүй атлаа тэд Бурханы гэрт эрх мэдэл хэрэгжүүлж, эцсийн үгийг хэлэхийг үргэлж хүссээр байдаг. Энэ хүмүүст мөс чанар, эрүүл ухаан байна уу? Тэд ердөө л мэргэжлийн хэдэн арга барил мэддэг бөгөөд үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй. Тэд өөрсдийгөө хэрэгтэй, чадвартай гэж бодож, Бурханы гэр дэх дундаж хүнээс илүү дээр гэж боддог бөгөөд эрх мэдлийн байр сууринаас чуулганд юу хүссэнээ хийхийг—цор ганцаараа эцсийн үгийг хэлэхийг хүсдэг. Тэд үнэн-зарчмыг эрж хайдаггүй, харин хүссэнээрээ, өөрсдийн дур сонирхлын дагуу үйлддэг. Энд юу нь асуудалтай байна вэ? Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Ийм хүмүүст хэвийн хүн чанарын эрүүл ухаан байна уу? Тэдэнд өчүүхэн төдий ч байхгүй. Хэвийн хүн чанарын талаарх нөхөрлөлөө бид энд хүргээд өндөрлөе.
Антихристүүд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадгийг задлан шинжлэх нь
III. Антихристүүд ажилд нь хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг бусдад хориглодгийг задлан шинжлэх нь
Бидний өнгөрсөн удаагийн нөхөрлөлийн сэдвийн үргэлжлэл бол антихристүүдийн илэрдэг янз бүрийн арга замуудаас: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг хэмээх найм дахь зүйл юм. Бид энэ зүйлийг дөрвөн дэд хэсэгт хуваасан. Хоёрыг нь бид өнгөрсөн цуглаанаар хэлэлцсэн: Нэгдүгээрт, тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй; хоёрдугаарт, тэд үргэлж хүмүүсийг хянаж, байлдан дагуулах хүсэл, амбицтай байдаг. Гурав дахь нь юу вэ? Хариуцаж авсан ямар ч ажилд нь хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг бусдад хориглох. Тэдний хариуцаж авсан ямар ч ажилд юу багтаж болох вэ? Үүнд удирдагч юм уу ажилчны хариуцаж болох аливаа ажлын хөтөлбөр, түүнчлэн багийн зааварлагч юм уу багийн удирдагчийн хариуцаж болох ажил багтдаг; энэ нь бас зарим нэг салбар дахь мэргэжлийн ажил, эсвэл ганц хүний ажил ч байж болно. Ямар нэг ажил хариуцаж авсан энэ хүн удирдагч юм уу ажилчин байж болно, эсвэл жирийн ах, эгч ч байж болно. Хэрвээ тэд ажилд нь хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг бусдад хориглодог бол ямар байдалд байна вэ? Энэ хоригтой ямар зан авир холбоотой вэ? Энэ бол антихристүүдийн найм дахь илрэлд багтдаг өөр нэг зан авир, тэдний мөн чанарын бас нэг илчлэл юм. Төрөл бүрийн үүрэгт зарим нэг мэргэжлийн ажил байдаг, мөн амь-оролттой шууд холбоотой ажил ч бий. Мэргэжлийн ажилд арга техник, мэдлэг, суралцах, боловсон хүчин зэрэг зүйлсийн бүх тал хамаардаг. Эдгээр нь бүгд үүнд багтдаг. Зарим хүн ажил хариуцаж авмагцаа түүнийгээ ганцаараа хийж эхэлдэг. Тэд үүнийгээ бусадтай хэлэлцдэггүй бөгөөд бэрхшээл тулгарах үед бусдын санаа бодлыг эрж хайхыг хүсдэггүй; тэд зөвхөн цор ганц шийдвэр гаргагч байж, эцсийн үгийг хэлэхийг л хүсдэг. Бусад хүн тэдэнд бага ч болов туслах гэж найдан, санаа бодол, саналаа хэлж магадгүй—гэвч тэд үүнийг хүлээж авдаг уу? (Үгүй.) Үгүй, тэд чаддаггүй. Энэ нь ямар зан чанар вэ? Үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, эсвэл хяналт тавихыг бусдад хориглоход нь ямар зан чанар тэднийг захирч байна вэ? Тэд: “Би энэ чиглэлийн ажлын талаар мэднэ, онолыг нь ч мэднэ. Чуулган надад энэ ажлыг даалгасан. Тиймээс би үүнийг өөрөө хийнэ” гэж боддог. Ажилтай холбоотой ямар нэг мэдээлэл юм уу ажлын явцыг бусдад дэлгэхээс татгалзаж буйгаа зөвтгөхийн тулд тэд тухайн мэргэжлийг ойлгодог, дотоод мэдлэгтэй хүн нь гэж байнга мэтгэдэг. Тэд ажилд гарсан алдаа мадаг, эндүүрэл, эсвэл бүтэлгүйтлийн талаар бусдад мэдэгдэхийг ч хүсдэггүй. Өөр хэн нэгэн ийм зүйлийг мэдээд, асууж лавлах, оролцох, эсвэл илүү ихийг олж мэдэхийг хүсмэгц тэд хариулахаас татгалзаж, харин ч “Миний ажлын хүрээн дэх зүйлс бол миний газар нутаг. Чамд асууж лавлах эрх байхгүй. Чуулган үүнийг чамд даалгаагүй—надад даалгасан, тиймээс би үүнийг нууцлах ёстой” гэж хэлдэг. Энэ нь үндэслэлтэй зөвтгөх шалтгаан мөн үү? Тэд “үүнийг нууцлах” нь зөв үү? (Үгүй.) Яагаад үгүй вэ? Ажлын байдал, тэнд гарсан алдаа мадаг, асуудал, мөн төлөвлөгөө, чиглэлийнх нь талаар бусадтай нөхөрлөх нь мэдээлэл задруулсан хэрэг болох уу? (Үгүй.) Хэрвээ ил болбол чуулганд аюулгүй байдлын эрсдэл учруулах, бусдад хэлэхэд тохиромжгүй зарим нэг онцгой нарийн ширийн зүйлийг эс тооцвол тэгэхгүй. Ийм тохиолдолд тэдгээрийг хэлэхгүй байж болно. Гэвч хэрвээ тэд нууцлалыг зөвтгөх шалтгаан болгон ашиглаж, ажлынх нь хүрээнд багтдаг юуг ч бусдад мэдэгдэхгүй, жирийн ах эгч нар болон удирдагч, ажилчдын аль алиных нь асууж лавлах, шалгаах, эсвэл мэдээлэл хүсэх явдлыг эсэргүүцэж, татгалздаг бол үүнд ямар асуудал байна вэ? Жишээ нь, тэд ямар нэг зүйлийг тодорхой нэг аргаар хийхийг хүсэж магадгүй. Өөр хэн нэгэн тэдэнд: “Хэрвээ чи тэгж хийвэл Бурханы гэрийн эрх ашигт хохирол учруулж, чи замаасаа хазайна. Оронд нь үүнийг ингэж хийвэл ямар вэ?” гэж хэлдэг. Тэд дотроо: “Хэрвээ би чиний хэлснээр хийвэл миний арга барил сайн биш гэдгийг бусдад харуулна биз дээ? Тэгээд ажлын гавьяа нь чамд очно биз дээ? Тэгж болохгүй; би чиний аргаар явснаас замаасаа хазайсан нь дээр. Би өөрийнхөөрөө л зүтгэх ёстой. Бурханы гэрийн эрх ашигт хохирол учруулах эсэх нь надад хамаагүй; миний нэр хүнд, байр суурь л чухал—миний нэр нүүр л чухал!” гэж боддог. Хийж байгаа зүйл нь буруу байсан ч тэд алдаагаа улам даамжруулж, хэнийг ч хөндлөнгөөс оролцуулахгүй. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? (Мөн.) Бусдыг хөндлөнгөөс оролцуулахгүй байхын мөн чанар юу вэ? Энэ нь өөрийнхөө ажил хэргийг явуулж байгаа хэрэг юм. Бурханы гэрийн эрх ашиг тэдэнд чухал биш, Бурханы гэрийн ажлыг тэд анхаардаггүй. Тэд тэр зарчмаар ажилладаггүй. Харин ч тэд хувийн эрх ашиг, байр суурь, нэр хүнддээ анхаарч ажилладаг; Бурханы гэрийн ажил болон эрх ашиг тэдний өөрсдийнх нь байр суурь, эрх ашигт үйлчлэх ёстой байдаг. Тийм учраас тэд ажилд нь хөндлөнгөөс оролцох юм уу асууж лавлахыг бусдад зөвшөөрдөггүй. Хэн нэгэн ажилд нь хөндлөнгөөс оролцмогц байр суурь, эрх ашигт нь заналхийлж, дутагдал, дутуу дулимаг байдал, түүнчлэн ажилд нь байгаа асуудал, гажилт нь ил болох магадлалтай гэж тэд үздэг. Тиймээс тэд ажилд нь хөндлөнгөөс оролцохыг бусдад хориглохоор эргэлт буцалтгүй шийдсэн байдаг бөгөөд өөр хэний ч хамтын ажиллагаа юм уу хяналтыг хүлээж авдаггүй.
Антихрист ямар ч ажил хийж байсан, Дээрх энэ талаар илүү ихийг мэдэж авч, асууж лавлахаас айдаг. Хэрвээ Дээрх ажлын байдал юм уу боловсон хүчний талаар асууж лавлавал тэд хэдэн аар саар зүйл, Дээрх мэдсэн ч зүгээр, мэдлээ гээд ямар ч үр дагавар гарахгүй гэж үзсэн хэдэн зүйлээ хааш яаш тайлагнадаг. Хэрвээ Дээрх бусад зүйлийнх нь талаар шалгаавал тэд Дээрхийг үүрэгт нь болон “дотоод хэрэгт” нь хөндлөнгөөс оролцож байна гэж боддог. Тэд Дээрхэд өөр юу ч хэлэхгүй, харин тэнэг царайлж, мэхэлж, нуун дарагдуулна. Тэд Бурханы гэрийн хяналтаас татгалзаж байгаа хэрэг биш үү? (Тийм байна.) Хэрвээ хэн нэгэн тэдний асуудлыг илрүүлээд, тэднийг ил болгож, Дээрхэд мэдээлэх гэвэл тэд яах вэ? Тэд үүнд саад хийж, таслан зогсоох бөгөөд бүр: “Хэрвээ чи үүнийг хэлээд, үүнээс чинь болоод дээрх биднийг засахад хүрвэл бурууг нь чи хүлээнэ шүү. Хэн нэгэн засуулах ёстой бол тэр нь чи байх болно!” гэж сүрдүүлнэ. Тэд бие даасан хаанчлал байгуулахыг оролдож байгаа биш үү? (Тийм байна.) Тэд асууж лавлахыг Дээрхэд ч зөвшөөрөхгүй, тэдний ажлын хүрээнд багтдаг зүйлсийн талаар мэдэх, эсвэл тэдгээр зүйлийн талаар тэднээс асууж шалгаах эрх хэнд ч байхгүй, санал зөвлөгөө өгөх эрх бүр ч байхгүй. Хэрвээ тэд ямар нэг ажлын хөтөлбөр хариуцаж авсан бол тэр ажлын хүрээнд багтах асуудлаар зөвхөн тэд л эцсийн үгийг хэлж болно; зөвхөн тэд л дур мэдэн шийдэж болно; зөвхөн тэд л дураараа үйлдэж, ярьж болох бөгөөд яаж ч үйлдсэн үүнийгээ зөвтгөх шалтгаантай байдаг. Хэн нэгэн асууж лавлах үед тэд ямар арга хэмжээ авдаг вэ? Хааш яаш хандаж, нуун дарагдуулдаг. Өөр юу хийдэг вэ? (Мэхэлдэг.) Тийм ээ: Мэхэлдэг—бүр чамд хуурамч дүр эсгэнэ. Жишээ нь, зарим чуулганд удирдагч юм уу сайн мэдээний санваартан нэг сарын дотор хариуцсан чуулгандаа ердөө гурван хүн олж авсан нь бусад чуулганаас хавьгүй бага байж болно. Тэд үүнийг Дээрхэд тайлагнах ямар ч аргагүй гэж боддог—тэгээд тэд яадаг вэ? Ажлаа тайлагнахдаа тэр гурвынхаа ард тэг нэмж бичээд, гучин хүн олж авсан гэж хэлдэг. Өөр хэн нэгэн үүнийг мэдээд, тэднээс: “Энэ чинь мэхлэлт биш үү?” гэж асуудаг. “Мэхлэлт гэнэ ээ?” хэмээн тэд хэлээд, “Яагаад, дараа сард нь гучин хүн олж аваад үүнийгээ нөхчихвөл болно биз дээ?” гэдэг. Үүнд нь тэдэнд зөвтгөх шалтгаан бий. Өөр хэн нэгэн энэ асуудлыг нухацтай авч үзээд, баримтыг Дээрхэд мэдээлэхийг хүсвэл тэр хүнийг өөрсдөд нь төвөг удаж байна, өөрсдийг нь онилж байна гэж тэд боддог. Тиймээс тэд тэр хүнийг нухчин дарж, зохицуулна—түүнд төвөг удна. Үүгээрээ тэд хүмүүсийг тарчлааж байгаа биш үү? Тэд мууг үйлдэж байгаа биш үү? Тэд ажилдаа үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй, тэгэхээр ажил хийх зорилго нь юу вэ? Энэ нь байр суурь, амьжиргаагаа баталгаажуулах тухай юм. Тэд ямар ч муу зүйл хийсэн бай, хийж буй зүйлийнхээ санаа зорилго, сэдлийг хүмүүст хэлдэггүй. Тэд эдгээрийг чанд нууцлах ёстой; тэдгээр зүйл нь тэдний хувьд нууцын зэрэглэлтэй мэдээлэл байдаг. Ийм хүмүүсийн хувьд хамгийн эмзэг сэдэв юу вэ? Чи тэднээс: “Чи сүүлийн үед юу хийж байна вэ? Үүргээ гүйцэтгэснээр ямар нэгэн үр дүнд хүрсэн үү? Чиний ажлын хүрээнд ямар нэг саад тотгор, үймээн гарсан уу? Чи тэдгээрийг яаж зохицуулсан бэ? Чи ажил дээрээ байх ёстой газраа байна уу? Чи үүргээ үнэнчээр гүйцэтгэж байна уу? Чиний гаргасан ажлын шийдвэрүүд Бурханы гэрийн эрх ашигт хохирол учруулсан уу? Стандартад нийцэхгүй удирдагчдыг чөлөөлсөн үү? Харьцангуй үнэнийг эрэлхийлдэг, хэв чанар сайтай хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлсэн үү? Өөрт чинь захирагдаагүй хүмүүсийг чи нухчин дарсан уу? Чи завхарсан зан чанарынхаа талаар ямар мэдлэгтэй вэ? Чи ямархуу хүн бэ?” гэж асуух явдал юм. Эдгээр нь тэдний хувьд хамгийн эмзэг сэдэв юм. Өөрсдөөс нь ийм асуулт асуух вий гэж тэд хамгийн их айдаг тул чамайг асуухыг хүлээхийн оронд тэдгээрийг нуун дарагдуулах өөр сэдэв олохоор яарна. Тэд чамайг ямар ч хамаагүй аргаар төөрөлдүүлж, нөхцөл байдал яг ямар байгааг чамд мэдэгдэхгүй байхыг хүснэ. Тэд чамайг үргэлж мэдээлэлгүй байлгаж, ажил нь үнэндээ хэр зэрэг явж байгааг чамд үргэлж мэдэгдэхгүй байлгадаг. Тэнд өчүүхэн ч ил тод байдал байдаггүй. Ийм хүмүүст Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаг уу? Бурханаас эмээдэг сэтгэл байдаг уу? Үгүй. Тэд хэзээ ч ажлаа санаачилгаараа тайлагнадаггүй, ажилд нь гарсан алдаа мадгийг ч санаачилгаараа тайлагнадаггүй; тэд ажилд нь тулгарсан бэрхшээл, төөрөгдлийн талаар хэзээ ч асууж, эрж хайж, илэн далангүй байдаггүй бөгөөд бүр тэдгээр зүйлийг нуун дарагдуулж, бусдыг мэхэлж, хуурдаг. Тэдний ажилд ямар ч ил тод байдал байдаггүй бөгөөд Дээрх тэднийг баримттай тайлан, мэдээлэл өгөхийг шаардсан үед л тэд дурамжхан жаахан зүйл хэлнэ. Тэд нэр хүнд, байр суурьтай нь холбоотой ямар ч асуудлын талаар ярьснаас үхсэн нь дээр гэж үзнэ—тэр талаар ганц үг хэлэхээсээ өмнө үхэхийг илүүд үзнэ. Харин оронд нь тэд ойлгоогүй дүр эсгэдэг. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Энэ ямархуу хүн бэ? Иймэрхүү асуудал амархан шийдэгддэг үү? Хэрвээ Дээрх тэдний ажилд чиглэл өгвөл тэд үүнд ямар хандлагаар ханддаг вэ? Хааш яаш ханддаг. Тэд зөвшөөрч байгаа мэт харагддаг бөгөөд бүр дэвтэр юм уу компьютер гаргаж ирээд, эрчимтэй тэмдэглэл хөтөлнө—гэвч тэгснийхээ дараа тэд удирдамжийг ойлгоод, ажилдаа орох уу? (Үгүй.) Тэд чамд зориулан хуурамч дүр эсгэж, чамайг төөрөлдүүлэхийн тулд жүжиг тавьдаг. Тэд үнэндээ юу гэж боддог вэ? “Энэ ажлыг надад хийлгэхээр өгсөн юм чинь миний үг бол хууль. Миний хийхийг хүссэн зүйлд хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй. ‘Муу нь муудаа жанжин, муна гадсандаа жанжин’ гэдэгчлэн надад ийм эрх бий. Хэрвээ тийм биш бол надаар бүү зохицуулуул. Намайг хал” гэж боддог. Тэд ингэж бодож, ингэж үйлддэг. Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? (Мөн.) Энэ нь асуудал гэсэн үг. Чамд хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, эсвэл шалгааж, асуулт асуухыг зөвшөөрөхгүй. Тэд үүнд маш эмзэг ханддаг. Тэд: “Дээрх миний асуудлыг шалгаж, миний ажлыг шалгах гэж оролдож байна уу даа? Хэн нууц задруулав?” гэж боддог. Сандарсан тэд өөрсдийг нь хэн эрсдэлд оруулсныг олж мэдэхийн тулд тууштай хүчин чармайлт гаргадаг. Эцэст нь тэдний эргэлзээ хоёр хүн дээр бууж, тэднийг хөөж явуулдаг. Энэ ямар асуудал вэ? Энэ бол антихристийн зан чанар юм.
Антихристийн зан чанарын гол онцлох шинж юу вэ? Байр сууриас зуурч, бусдыг хянах. Тэд бусдыг хянахын тулд байр суурь олж авдаг. Байр суурьтай л байвал тэд хүмүүсийг хууль ёсоор хяналтдаа оруулна. Яагаад тэд үүнийг хууль ёсоор хийнэ гэж Би хэлж байна вэ? Учир нь тэдний ажлыг Бурханы гэр даалгасан; ах эгч нар тэднийг энэ ажлыг хийлгэхээр сонгосон. Иймээс үүнийг хийх нь хууль ёсны хэрэг гэж тэдэнд санагдахгүй гэж үү? (Тэгнэ.) Тиймээс энэ нь тэдэнд далимдуулах зүйл болдог бөгөөд тэд: “Та нар намайг сонгосон биз дээ? Хэрвээ та нар намайг сонгосон бол надад итгэх ёстой. Шүтлэггүй хүмүүсийн: ‘Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул’ гэдэг үг байдаг” гэж боддог. Энд тэд бүр сатанлаг сургамж үг ашигладаг. Энэ үг үнэн мөн үү? (Үгүй.) Энэ бол сатанлаг тэрс үзэл, төөрөгдөл юм. Хэрвээ чи тэдний ажлын талаар асууж лавлах юм бол тэд: “‘Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул.’ Хэрвээ чи намайг ашиглавал намайг сэжиглэж болохгүй. Хэрвээ чи намайг ямархуу хүн болохыг мэдэхгүй, намайг нэвт харж чадахгүй байгаа бол намайг бүү ашигла. Гэхдээ чи намайг ашиглаж байгаа, тиймээс би энэ байр сууринд бат зогсох ёстой. Миний үг хууль байх ёстой” гэх мэт онол гаргаж ирнэ. Ажлын бүх хэрэг явдал дээр тэдний үг хууль байх ёстой; тэдэнд тэгэхийг зөвшөөрөхгүй байх, тэдэнд хамтрагч олж өгөх, эсвэл бусдаар хянуулж, удирдан чиглүүлэх гэвэл бүтэхгүй. Хэрвээ хэн нэгэн тэдний ажлыг шалгахаар ирвэл тэд зүгээр л үгүй гэж хэлдэг—тэд өөрсдийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй, шалгуулах шаардлагагүй гэж боддог. Тэд бусдыг, ажлын байрыг, чуулганы ажлыг хяналтдаа авахын тулд байр суурь, эрх мэдлээ зүй ёсоор ашигладаг. Тэд бие даасан хаанчлал байгуулж байгаа биш үү? Энэ нь антихрист биш гэж үү? Бурханы гэр тэднээр энэ ажлыг хийлгэж, энэ үүргийг гүйцэтгүүлж болох ч дарангуйлагчийн эрх мэдлийг тэдний гарт атгуулахгүй. Ийм хүн Бурханы санаа зорилго болон Түүний гэрийн зохицуулалтыг буруу ойлгосон биш үү? Яагаад тэд үүргээ сайн гүйцэтгэхийн оронд үргэлж байр суурь, эрх мэдэл рүү тэмүүлж байдаг вэ? (Тэд антихристийн зан чанарт захирагддаг.) Тийм ээ—антихристийн зан чанар ийм байдаг. Чуулган тэдэнд ажил зохицуулж өгөх үед тэд яагаад үүнийг буруугаар ойлгодог вэ? Учир нь тэд угийн хүмүүсийг хянах дуртай байдаг. Энэ бол тэдний уг чанар-мөн чанар—энэ бол тэдний үнэн төрх юм. Тэдэнд ажил зохицуулж өгвөл тэд одоо эрх мэдэл, байр суурьтай болж, улмаар газар нутгаа хяналтдаа орууллаа гэж бодно. Хэрвээ чи тэдний газар нутагт очвол тэдний хэлснийг хийх ёстой. Жишээ нь, Бурханы гэр нэг удаа нэгэн удирдагчийг яваад антихристийн ажлыг шалгаад ир гэж зохицуулжээ. Тэр удирдагч болон антихрист хоёулаа чуулганы удирдагч байсан; тэд ижил зиндааны хүмүүс байв. Антихрист: “Чи бол чуулганы удирдагч, би ч бас чуулганы удирдагч. Бид ижил зиндаатай. Чи надад хөндлөнгөөс бүү оролц, би ч чамд хөндлөнгөөс оролцохгүй. Надтай бүү нөхөрлө—чамд тэгэх эрх байхгүй! Чи манай чуулганы байдал ямархуу байгааг асуумаар байна гэнэ ээ—дээрх чамд зааварласан юм уу? Надад нотлох баримтаа үзүүл” гэжээ. Удирдагч: “Дээрх надаар зүгээр л үг дайлгасан. Хэрвээ чи надад итгэхгүй байгаа бол очоод асуу” гэв. Антихрист: “Тэгвэл надтай нөхөрлөж, намайг буруутгах ямар эрх чамд байгаа юм бэ? Миний ажлын хүрээнд багтдаг зүйлсийн талаар асууж лавлах ямар эрх чамд байгаа юм бэ? Чамд тэгэх зэрэг зиндаа байхгүй!” гэжээ. Энэ үг үнэнд нийцэж байна уу? (Үгүй.) Энэ ямар үйлдэл вэ? Зөвхөн антихристийн л хийх үйлдэл. Шүтлэггүй хүмүүсийн дунд: “Хүчтэйгийнх нь зөв” гэдэг үг байдаг. Тэд хэнийх нь зэрэг зиндаа илүү өндөр, хэнийх нь хүч илүү их, хэн нь илүү чадвартай болохыг үзэхээр өрсөлддөг. Тэд хэн нь илүү олон хүнийг хариуцаж байгаагаа үзэхээр өрсөлддөг. Бурханы гэрт ч антихристүүд бусадтай яг л эдгээр зүйлийг үзэхээр өрсөлддөг. Тэд буруу газартаа ирсэн биш үү? Завхарсан зан чанартай боловч антихрист биш хүн өөртэйгөө ижил зиндааны чуулганы удирдагчтай таарах үедээ ерөнхийдөө ингэж бодох уу? Тэд ямар нэг зүйл харуулах боловч тухайн чуулганы удирдагчтай хэвийн нөхөрлөж чадна. Тэд яавч: “Миний ажлын талаар асууж лавлах эрх чамд байгаа юм уу?” гэж хэлэхгүй. Тэд хэвийн эрүүл ухаантай, Бурханаас эмээдэг сэтгэлтэй учраас тэгж хэлэхгүй. Хэвийн эрүүл ухаантай хүн яаж авирлах вэ? Тэд: “Биднээр чуулганыг удирдуулна гэдэг бол Бурхан биднийг өргөж байгаа хэрэг; энэ бол Түүний даалгавар, мөн бидний үүрэг. Хэрвээ Бурхан бидэнд үүнийг даалгаагүй бол бид юу ч биш байх байсан. Энэ бол ямар нэгэн албан тушаал биш. Би чуулганы ажил, ах эгч нарын байдал ямархуу байгаа, мөн ажлын туршлагынхаа талаар чамтай нөхөрлөж чадна” гэж бодно. Антихрист эдгээр зүйлийн талаар бусадтай нөхөрлөх үү? Үгүй—тэд эдгээрийг яавч харуулахгүй. Тэгэхээр антихристүүдийн нэг онцлог бол жирийн хүмүүсийнхээс дээгүүр байр суурь, эрх мэдлийг хүсдэг явдал юм; түүнчлэн тэд жирийн хүмүүсээс илүү зальжин, хар санаатай байдаг. Тэдний зальжин, хар санаатай байдал хаана илэрдэг вэ? (Тэд чамд юу ч хэлдэггүй. Тэд чамд юу ч шууд хэлдэггүй.) Хэрэг явдал бүр нууц, бусдад хэлж болохгүй зүйл гэж тэдэнд санагддаг. Хэрэг явдал бүр дээр тэд бусдаас сэрэмжилдэг; тэд бүх зүйлийг нууцалж, нуун дарагдуулж, далдалдаг. Тэгвэл тэд бусадтай харьцахдаа хэвийн харилцаж, харилцаа холбоотой байж чадах уу? Тэд зүрх сэтгэлээсээ ямар нэг зүйл хэлж чадах уу? Үгүй. Цаад нөхцөл байдлыг нь чамаар үнэлүүлж дүгнүүлэхгүйн тулд тэд зүгээр л өнгөц улиг болсон, аятайхан хэдэн үг хэлдэг. Тэдэнтэй хэсэг хугацаанд харилцсаныхаа дараа чамд: “Гаднаасаа энэ хүн ёрын муу хүн шиг харагдахгүй байна, гэхдээ яагаад зүрх сэтгэл нь бусад хүнээс маш хол байгаа юм шиг надад үргэлж санагддаг байна аа? Яагаад тэдэнтэй харилцахад үргэлж маш эвгүй байдаг юм бэ? Тэднийг ойлгохын аргагүй гэсэн мэдрэмж надад үргэлж төрдөг” гэж санагдана. Чамд тийм мэдрэмж төрдөг үү? (Тийм.) Энэ бол антихристийн зан чанар юм: Тэд хүн бүрээс сэрэмжилдэг. Тэд яагаад сэрэмжилдэг вэ? Яагаад гэвэл тэдний харж байгаагаар, хэн ч тэдний байр сууринд заналхийлэх магадлалтай байдаг. Хэрвээ тэд болгоомжгүй байж, сонор сэрэмжээ сулруулбал, өөрсдөд нь үнэндээ юу болоод байгааг, жинхэнэ дүр төрхөө бусдад мэдэгдэж болзошгүй—тэгвэл тэдний байр суурь тогтож үлдэх аргагүй болно. Тиймээс, өөрсдийнх нь ажил болон үүргийнх нь байдлын талаар, эсвэл хувийн байдлынх нь талаар асуусан хэн нэгэнтэй тулгарах үедээ тэд чадах чинээгээрээ нуун дарагдуулж, далдалдаг. Далдалж чадахгүй зүйлээ яаж ийгээд аргацаах арга зам олдог, эсвэл чамаас нуугддаг. Зарим антихрист хачин жигтэй зан чанартай байдаг: Хэдийгээр тэд бусад хүмүүсийн дунд амьдардаг ч, тэднийг хэнтэй ч хэвийн харилцаж байгааг чи харахгүй, тэд бусадтай хэвийн харилцаа холбоогүй байдаг. Өдөр бүр тэд ганцаараа зожгирч, хоолны цагаар гарч ирээд дараа нь дахиад л алга болдог. Тэд үргэлж л ор мөргүй алга болдог. Тэд яагаад бусадтай харилцдаггүй юм бэ? Тэд гэр бүлийнхэндээ юу ч хамаагүй хэлдэг байж яагаад ах эгч нарт хэлэх үггүй байдаг юм бэ? Шүтлэггүй хүмүүсийн дунд: “Их ярьдаг хүн их алддаг” гэдэг үг байдаг. Ийм хүмүүс энэ зарчмыг тууштай баримталдаг; тэд хэлсэн ямар нэг зүйл өөрсдийнх нь заль мэхийг илчилж, сул талыг нь ил болгож болзошгүй тул хамаагүй ярихгүй. Аль үг нь бусад хүн өөрсдийг нь басамжлахад хүргэж, үнэндээ өөрт нь юу болоод байгааг бусдад мэдэгдэхийг хэлэхийн аргагүй тул тэд бусдаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний ингэж зайлсхийдэг нь санамсаргүй хэрэг үү, эсвэл үүнийг захирдаг ямар нэг зүйл дотор нь байна уу? Үүнийг захирдаг ямар нэг зүйл бий. Тэр зүйл нь зөв зүйтэй, чигч шударга уу, эсвэл сэжигтэй юу? (Сэжигтэй.) Мэдээж сэжигтэй. Антихристүүд зөвхөн ингэж авирладаггүй—ихэнхдээ тэд бусадтай хэвийн харилцаж, харилцаа холбоо тогтоодоггүй; гэхдээ заримдаа тэд маш уран цэцэн, ярьж чаддаг—гэвч тэд юуны талаар ярьдаг вэ? Тэдний ярианы агуулга юу вэ? Тэд бичиг үсэг, хоосон сургаал номлож, өөрсдийгөө гайхуулдаг. Тэд бодитой ажил хийж, бодит асуудлыг шийдвэрлэж чадна гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ тэдэнд ямар ч жинхэнэ ур чадвар байдаггүй. Тэднээс ямар дутагдалтайг нь, биеэ тоосон зан чанартай эсэхийг нь асуувал тэд: “Завхарсан хүн төрөлхтний дунд биеэ тоогоогүй хэн байгаа юм бэ?” гэж хэлнэ. Хараач—тэдний биеэ тоосон зан нь хүртэл үндэслэлтэй байдаг. Тэдний биеэ тоосон зан нь тун зөв зүйтэй мэт, дотроо хүн бүрийг багтаадаг. Тэд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй бөгөөд ажилд ямар нэгэн асуудал, бэрхшээл байгааг ухамсарладаггүй мэт байдаг. Тэгээд чи тэднээс асуугаад жинхэнэ нөхцөл байдлыг олж мэдэхгүй. Тэд хийх зүйлгүй үедээ зүгээр л чимээгүй суух бөгөөд ярих үедээ үргэлж өөрсдийнхөө эрдэм чадлын талаар ярих болно. Тэд хэзээ ч сэтгэлээ нээдэггүй; дотор нь ямар тэрслүү байдал, ойворгон хүсэл байгааг, Бурхантай хэрхэн наймаалцахыг оролддогоо, хэнд худал хэлснээ, эсвэл ажил хийх ямар амбицтай байдгаа хэзээ ч хэлдэггүй. Тэд эдгээр асуудлыг хэзээ ч хөнддөггүй бөгөөд бусад хүн хөндөх үед тэд сонирхдоггүй. Ажлынх нь хүрээнд багтдаг зүйлсийг хөндсөн асуултад хүртэл тэд зүгээр л өнгөцхөн байдлаар бага зэрэг ярьдаг. Товчхондоо, тэдэнтэй ямар ч хугацаагаар харилцсан хэн боловч, үүргийнх нь хүрээнд багтах боловсон хүчин, мэргэжлийн хэрэгжүүлэлт, эсвэл ажлын явцтай холбоотой ямар ч зүйлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл маш их бэрхшээлтэй тулгарах болно. Чиний хандах өнцөг ямар ч байсан—чи асуултаа тойруулан асуухыг оролдсон ч бай, шууд асуусан ч бай, эсвэл тэдэнтэй ойр дотно хэн нэгнээс асуусан ч бай—чи амархан үр дүнд хүрэхгүй. Энэ нь маш их зүдэргээтэй. Энэ нь хар санаатай биш гэж үү? (Тийм.) Тэднээс аливаа зүйлийн бодит байдлын талаар ямар нэг мэдээлэл авах яагаад тийм зүдэргээтэй байдаг вэ? Тэд яагаад бүх зүйлийг тийм чанд нууцалдаг вэ? Тэдний зорилго юу вэ? Тэд байр суурь, амьжиргаагаа баталгаатай байлгахыг хүсдэг. Тэд: “Энэ байр суурийг олж авах, өнөөдрийн байгаа газартаа хүрэх амар зүйл байгаагүй—хэрвээ би нэг хором хайхрамжгүй хандаж алдаа гаргаад өөрийгөө шившиг болговол би асуудалд орно гэсэн үг биз дээ? Түүнээс гадна, хэрвээ бурхны гэр миний хийсэн муу зүйлсийг мэдвэл тэд надад арга хэмжээ авах эсэхийг хэн мэдэх вэ?” гэж боддог. Чи илэн далангүй байх, үнэнч шударга хүн байх, үүргээ үнэнчээр гүйцэтгэх талаар хэчнээн их ярилаа ч энэ нь тэдэнд хүрэх үү? Үгүй, хүрэхгүй. Тэдний хувьд ганц л итгэл үнэмшил байдаг: Ам алдвал барьж болдоггүй. Хэрвээ чи бусдад бүх зүйлийг хэлбэл чи чадваргүй—ямар ч хэрэггүй амьтан! Энэ бол тэдний итгэл үнэмшил. Антихристүүдийн зан чанар ийм л байдаг.
Антихрист ямар ч ажил хийж байсан, бусдыг хөндлөнгөөс оролцох юм уу асууж лавлахыг хориглодог бөгөөд Бурханы гэрийг өөрсдөд нь хяналт тавихыг бүр ч их хориглодог. Ингэх тэдний зорилго юу вэ? Тэд гол нь Бурханы сонгосон хүмүүсийг хянах, байр суурь, эрх мэдлээ баталгаажуулахыг хүсдэг бөгөөд энэ нь тэд амьжиргаагаа баталгаажуулж байна гэсэн үг юм. Энэ бол тэдний гол зорилго. Хэрвээ та нар удирдагч юм уу ажилчин бол Бурханы гэр та нарын ажлын талаар асууж лавлаж, хяналт тавихаас айдаг уу? Бурханы гэр та нарын ажил дахь өө сэв, гажилтыг илрүүлж, та нарыг засахаас айдаг уу? Дээрх та нарын жинхэнэ хэв чанар, биеийн хэмжээг мэдсэнийхээ дараа та нарыг өөр нүдээр харж, дэвшүүлэх талаар бодолцохгүй байх вий гэж айдаг уу? Хэрвээ чамд ийм айдас байдаг бол чиний сэдэл чуулганы ажлын төлөө биш, чи нэр хүнд, байр суурийн төлөө ажиллаж байгааг баталж байгаа бөгөөд энэ нь чамд антихристийн зан чанар байгааг баталж байна. Хэрвээ чамд антихристийн зан чанар байгаа бол чи антихристийн замаар алхаж, антихристүүдийн хийдэг бүх мууг үйлдэх магадлалтай. Хэрвээ чиний зүрх сэтгэлд Бурханы гэр ажлыг чинь хянахаас айх айдас байхгүй, мөн чи юу ч нуулгүйгээр Дээрхийн асуулт, лавлагаанд бодит хариулт өгч чаддаг бөгөөд мэддэг бүхнээ хэлдэг бол чиний хэлсэн зүйл зөв ч бай, буруу ч бай, чиний харуулсан завхралаас үл хамааран—чи антихристийн зан чанар харуулсан байлаа ч—чамайг яавч антихрист гэж тодорхойлохгүй. Хамгийн гол нь чи өөрийнхөө антихристийн зан чанарыг мэдэж чадах эсэх, мөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрэлхийлж чадах эсэх юм. Хэрвээ чи үнэнийг хүлээн авдаг хүн бол чиний антихристийн зан чанарыг засах боломжтой. Хэрвээ чи өөртөө антихристийн зан чанар байгааг маш сайн мэдсээр байж үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол, гарсан асуудлыг нуун дарагдуулах юм уу худал хэлж, хариуцлагаас мултрахыг хүртэл оролддог бол, мөн засуулах үедээ үнэнийг хүлээн авдаггүй бол энэ нь ноцтой асуудал бөгөөд чи антихристээс ялгаагүй. Өөрийгөө антихристийн зан чанартай гэдгийг мэдсээр байж чи яагаад үүнтэй нүүр тулахаас зүрхшээдэг юм бэ? Чи яагаад үүнд илэн далангүй хандаж: “Хэрвээ Дээрх миний ажлын талаар асууж лавлавал би мэддэг бүхнээ хэлнэ, миний хийсэн муу зүйлс ил болж, Дээрх үүнийг мэдээд намайг цаашид ашиглахаа больж, би байр сууриа алдсан ч гэсэн хэлэх ёстой зүйлээ тодорхой хэлсээр байх болно” гэж хэлж чаддаггүй юм бэ? Бурханы гэр ажлыг чинь хянаж, асууж лавлах вий гэдгээс айдаг айдас чинь чи үнэнийг гэхээсээ илүү байр сууриа эрхэмлэдгийг баталж байна. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Байр суурийг бүхнээс илүү эрхэмлэх нь антихристийн зан чанар юм. Чи яагаад байр суурийг тийм их эрхэмлэдэг юм бэ? Байр сууриас чи ямар ашиг тус хүртэж чадах вэ? Хэрвээ байр суурь чамд гамшиг, бэрхшээл, шившиг, шаналал авчирдаг байсан бол чи үүнийг эрхэмлэсээр байх байсан уу? (Үгүй.) Байр суурьтай байхаас ирдэг маш олон ашиг тус бий, тухайлбал бусад хүний атаархах, хүндлэх, эрхэмлэх, зусардах, түүнчлэн тэдний бишрэх, дээдлэх гэх мэт. Түүнчлэн байр суурь чинь чамд бусдаас дээгүүр, давуу эрхтэй мэдрэмж авчирдаг бөгөөд энэ нь чамд бардамнал, өөрийн үнэ цэнийг мэдрэх мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн, чи байр суурийн ашиг тус, онцгой хандлага зэрэг бусдын эдэлдэггүй зүйлсийг эдэлж чадна. Эдгээр нь чиний бодож ч зүрхэлдэггүй, зүүдэндээ хүсэж мөрөөддөг зүйлс чинь юм. Чи эдгээр зүйлийг эрхэмлэдэг үү? Хэрвээ байр суурь ямар ч бодит ач холбогдолгүй, ердөө л хоосон зүйл бөгөөд байр суурийг хамгаалах нь ямар ч бодит зорилгод үйлчилдэггүй бол үүнийг эрхэмлэх нь мунхаг хэрэг биш гэж үү? Хэрвээ чи махан биеийн ашиг сонирхол, зугаа цэнгэл зэрэг зүйлсийг орхиж чадвал алдар нэр, ашиг хонжоо, байр суурь чамайг хүлж дөнгөлөхөө болино. Тэгвэл байр суурийг эрхэмлэж, эрэлхийлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд юуг шийдвэрлэх ёстой вэ? Нэгдүгээрт, байр суурийн ашиг тусыг эдлэхийн тулд мууг үйлдэж, залилан мэхэлж, далдлах, нуун дарагдуулах, түүнчлэн Бурханы гэрийн хяналт, асуулт лавлагаа, шалгалтаас татгалзах асуудлын уг чанарыг нэвт хараарай. Энэ нь Бурханы эсрэг увайгүй эсэргүүцэл, тэрслэлт биш гэж үү? Хэрвээ чи байр суурийн ашиг туст шунахын уг чанар, үр дагаврыг нэвт харж чадвал байр суурь эрэлхийлэх асуудал шийдвэрлэгдэнэ. Хэрвээ чи байр суурийн ашиг туст шунахын мөн чанарыг нэвт харж чадахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдвэрлэгдэхгүй.
Та нар ажил хийж, үүргээ гүйцэтгэхийн тулд бусадтай хамтран ажилладаг уу? Та нар хяналт тавихыг хүлээн авдаг уу? Та нар бусдыг хөндлөнгөөс оролцуулахгүй, асууж лавлуулахгүйн тулд ямар нэг зүйл хийж байсан уу? Хэрвээ хэн нэгэн асууж лавлавал чи тэднийг эсэргүүцэж: “Миний хэрэгт хөндлөнгөөс оролцдог чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би байр суурийн хувьд чамаас зиндаа илүү, миний ажилд миний үг л хууль. Дээрх асууж лавлаагүй байхад чамд тэгэх ямар эрх байгаа юм бэ?” гэж хэлдэг үү? Иймэрхүү зүйл байдаг уу? Антихристүүдийн гол зан чанар юу вэ? Байр суурь эзэлж, эрх мэдлийг атгах; Бурханы гэрийн ажилд ашиг тустай, эрх ашгийг нь бодолцон үзсэн ямар ч зүйлийг хийдэггүй, харин хааш яаш хандаж, мэхэлж, оромдсон болдог. Тэд гаднаасаа ажилдаа маш эрч хүчтэй, завгүй байгаа мэт харагддаг ч хийдэг зүйлийг нь харвал, нэгдүгээрт, ямар ч ахиц дэвшил гардаггүй; хоёрдугаарт, үр ашиггүй; гуравдугаарт, төдийлөн үр нөлөөгүй байдаг—тэдгээрийг бүрмөсөн баллаж хаядаг. Тэдний тавьж явуулдаггүй ганц л зүйл байдаг, тэр нь ажлынхаа олгосон боломжийг ашиглан эрх мэдлээс шүүрэн авч, тавихгүй байх явдал юм. Эрх мэдэлтэй л байвал тэд болж байдаг. Тэд ямар ч ажил хийж байсан, тэр нь мэргэжилтэй, гадаад хэрэгтэй, техникийн ур чадвартай, эсвэл бусад талуудтай холбоотой ч бай үгүй ч бай, бүхэлдээ ямар ч ил тод байдал байдаггүй. Энэхүү ил тод бус байдал нь санамсаргүй хэрэг үү? Үгүй—санамсаргүй зүйл нь зан чанартай холбоогүй, харин хэв чанар дутмаг, ажлаа хэрхэн хийхээ мэддэггүйтэй холбоотой байдаг. Тэгвэл Би яагаад энэ зан чанарыг антихристийн зан чанар гэж хэлж байна вэ? Тэд санаатайгаар үйлдэж байна. Тэдний дотор нэг санаархал бий: Тэд санаатайгаар чамд эдгээр зүйлийг мэдэгдэхгүй байж, санаатайгаар чамаас нуугдаж, чамтай уулзахаас зайлсхийдэг. Тэд чамтай ярих, харилцах харилцаагаа багасгадаг; тэд чамтай санал солилцох явдлаа багасгадаг. Тэд ийм зүйлийг ил гаргахаа багасгаснаар чи тэднийг үргэлж буруутгаж, тэднээс асууж лавлахгүй, үнэндээ юу болоод байгаа талаар хэт их зүйл чи мэдэхгүй, чи тэдний жинхэнэ дүр төрхийг ухамсарлахгүй. Энэ нь санаатай хэрэг биш гэж үү? Үүнд санаархал байхгүй гэж үү? Тэдний санаархал, зорилго юу вэ? Тэд чамайг мэхэлж, аргацааж өнгөрөхийг хүсдэг; тэд чамд хуурамч сэтгэгдэл төрүүлж, хэрэг явдал үнэндээ ямар байгааг чамд мэдэгдэхгүй байлгадаг. Ингэснээр тэд байр сууриа баталгаажуулах бөгөөд энэ нь тэднийг баярлуулна. Үүний уг чанар нь энэ биш гэж үү? (Мөн.) Санаатайгаар мэхэлж, хуурч, нуун дарагдуулах нь антихристүүдийн зан чанар юм. Энэ бүхэн санаатай байдаг. Надад хэл дээ, хүмүүсийг бусадтай уулзах цаггүй болтол нь завгүй байлгадаг ямар ажлын хөтөлбөр байдаг юм бэ? Байхгүй биз дээ? Ямар ч ажлын хөтөлбөр хүнийг идэх, унтах цаггүй, бусадтай уулзах ямар ч цаггүй болтол нь завгүй болгодоггүй. Аливаа юм тийм ч завгүй болоогүй байна. Тийм зүйлд гаргах цагийг яаж ийгээд гаргаж болно. Тэгвэл энэ хүмүүст яагаад цаг байдаггүй юм бэ? Тэд чамтай уулзахыг хүсдэггүй; тэд чамайг ажлынх нь талаар асууж лавлаасай гэж хүсдэггүй. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? (Мөн.) Тэд ямархуу хүмүүс вэ? Тэд үл итгэгчид биш гэж үү? Мөн—антихрист бүр үл итгэгч байдаг. Хэрвээ тэд тийм биш байсан бол Бурханы гэрийн ажлыг булаан авч, Бурханыг дагадаг хүмүүсийг өөрсдийнхөө эрхшээл дор хянахгүй байх байсан. Тэд иймэрхүү зүйл хийхгүй байх байсан. Үл итгэгчдийн анхны зан авир бол тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл огт байдаггүй явдал юм. Тэд Бурханд итгэх нэрийдлээр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хуйвалддаг; тэд эрээ цээргүй, цадиггүй бөгөөд огтхон ч айдаггүй. Тэдний Бурханд итгэх итгэл нь жинхэнэ итгэл биш, харин уриа лоозон юм. Тэдний зүрх сэтгэлд Бурханаас айх айдас огт байдаггүй.
Хэн нэгэн ажилд нь хөндлөнгөөс оролцож, хяналт тавих гэж байгааг сонсмогцоо зарим хүн ямар хандлага гаргадаг вэ? “Хяналт тавих зүгээр ээ. Би хяналт тавихыг хүлээн авна. Асууж лавлах ч бас зүгээр—гэхдээ чи надад үнэхээр хяналт тавих юм бол миний ажил урагшлах ямар ч аргагүй болно. Би яаж ч чадахгүй. Хэрвээ чи үргэлж эцсийн үгийг хэлж, намайг гүйцэтгэгч болговол би ажиллаж чадахгүй. ‘Нэг ууланд хоёр бар багтдаггүй юм.’” Энэ нь онол биш гэж үү? Энэ бол антихристүүдийн онол юм. Ингэж хэлдэг хүнд ямар зан чанар байдаг вэ? Энэ нь антихристийн зан чанар мөн үү? “Нэг ууланд хоёр бар багтдаггүй юм” гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд Дээрхийн асууж лавлахыг ч тэвчдэггүй. Хэрвээ Дээрх асууж лавлаагүй бол чиний үйлдэл үнэнийг зөрчихгүй байсан гэж үү? Асууж лавласнаас болоод чи ямар нэг буруу зүйл хийх байсан уу? Дээрх чиний ажлыг нураах байсан уу? Надад хэл дээ, Дээрх ажилд удирдамж өгч, асууж лавлаж, хяналт тавьдаг нь ажлыг илүү сайн хийлгэхийн тулд байдаг уу, эсвэл муу хийлгэхийн тулд байдаг уу? (Илүү сайн хийлгэхийн тулд.) Тэгвэл зарим хүн яагаад тэрхүү сайжирсан үр дүнг хүлээж авдаггүй юм бэ? (Тэд антихристийн зан чанарт захирагддаг.) Зөв. Энэ бол тэдний антихристийн зан чанар—тэд яах ч аргагүй. Хэн нэгэн хариуцсан ажлынх нь талаар асууж лавлах төдийд л энэ нь тэднийг бухимдуулдаг. Тэдний эрх ашиг, түүнчлэн байр суурь, эрх мэдэл нь бусдад ноогдоно гэж тэд боддог. Тиймээс тэд тавгүйтдэг. Төлөвлөгөө, горим нь эмх замбараагүй боллоо гэж тэдэнд санагддаг. Тэгээд энэ нь бүтэмжтэй болох уу? Хэрвээ Дээрх хэн нэгнийг дэвшүүлж, тэр хүнийг өөрсөдтэй нь хамтран ажиллуулбал тэд: “Би энэ хүнийг ашиглах төлөвлөгөөгүй байсан, гэхдээ дээрх түүнийг сайн гэж зүтгээд дэвшүүлчихлээ. Надад тийм ч сайхан санагдахгүй байна. Би түүнтэй яаж хамтран ажиллах юм бэ? Хэрвээ дээрх түүнийг ашиглах юм бол би зүгээр л ажиллаа хаяна!” Тэд аман дээрээ тэгж хэлдэг ч үнэндээ байр сууриа тавьж явуулж чадах уу? Тэд чадахгүй—тэдний хийж байгаа зүйл бол сөргөлдөж буй хэрэг юм. Байр сууринд нь заналхийлэх, өөрсдийг нь товойлгохгүй, одоогийн нөхцөл байдлыг нь бусниулах ажил хийхийг тэд хэнд ч болов зөвшөөрөх үү? Үгүй, тэд зөвшөөрөхгүй. Жишээ нь, Дээрх хэн нэгнийг дэвшүүлэх юм уу чөлөөлөх үед тэд юу гэж боддог вэ? “Ямар доромжлол вэ! Тэд надаар ч дамжуулсангүй. Бусдыг нь байг гэхэд би удирдагч хэвээрээ байна шүү дээ—тэд яагаад надад урьдчилаад юу ч хэлдэггүй юм бэ? Ёстой л, би огт хамаагүй юм шиг л байх юм!” Ер нь чи хэн юм бэ? Энэ чиний ажил уу? Нэгдүгээрт, энэ чиний газар нутаг биш, хоёрдугаарт, энэ хүмүүс чамайг дагадаггүй, тиймээс чи яагаад тэдэнд тийм чухал байх ёстой гэж? Энэ нь үнэнд нийцэж байна уу? Ямар үнэнд? Дээрх хэн нэгнийг дэвшүүлэх юм уу чөлөөлөхөд зарчим байдаг. Дээрх яагаад хэн нэгнийг дэвшүүлдэг вэ? Учир нь тэд ажилд хэрэгтэй болохоор. Дээрх яагаад хэн нэгнийг чөлөөлдөг вэ? Учир нь тэд ажилд цаашид хэрэггүй болсон—тэд тухайн ажлыг хийж чадахгүй болохоор. Хэрвээ чи тэднийг чөлөөлөхгүй, Дээрхэд ч чөлөөлөхийг зөвшөөрөхгүй бол чи эрүүл ухаангүй байгаа хэрэг биш үү? (Тийм.) Зарим нь: “Дээрх хэн нэгнийг чөлөөлөх нь намайг ямар шившигтэй харагдуулж байна аа. Хэрвээ тэд хэн нэгнийг чөлөөлөх гэж байгаа бол надад хувиараа хэлэх ёстой, тэгвэл би чөлөөлчихнө. Энэ бол миний ажил; энэ нь миний хариуцах зүйлийн нэг хэсэг. Хэрвээ би тэднийг чөлөөлбөл миний хүн таних чадвар хэчнээн сайн болохыг, мөн би бодит ажил хийж чаддагийг хүн бүрд харуулна. Тэр нь ямар нэр төрийн хэрэг байх бол оо!” гэж хэлдэг. Та нар ингэж боддог уу? Зарим хүн сайн нэр, нэр нүүр хүсдэг бөгөөд иймэрхүү зөвтгөх шалтгаан хэлдэг. Энэ нь бүтэх үү? Энэ нь ойлгомжтой байна уу? Нэг талаар, Бурханы гэр ажлаа үнэн-зарчмын дагуу хийдэг; нөгөө талаар, нөхцөл байдал ямар байгаагийн дагуу ажилладаг. Ялангуяа Дээрхийн дэвшүүлэлт болон чөлөөлөлт, эсвэл зарим ажлын төсөлд өгөх тэдний удирдамж, зааварчилгааны тухайд удирдах шат дамжлагыг алгасна гэж байхгүй—ийм тохиолдолд удирдах шат дамжлагыг алгасах асуудал бүр ч байдаггүй. Тэгвэл антихрист яагаад эдгээр “өө сэвийг” хайдаг вэ? Нэг зүйл лавтай: Тэд үнэнийг ойлгодоггүй, тиймээс Бурханы гэрийн ажлыг хүний тархиар болон ертөнцөд байдаг тэрхүү үйл явцуудаар үнэлдэг. Үүнээс гадна, тэдний гол зорилго нь өөрсдийгөө хамгаалах явдал хэвээр байдаг бөгөөд тэд нэр нүүртэй байх ёстой байдаг. Тэд хийдэг бүхэндээ зальжин, овжин байдаг; тэд өөрсдөд нь ямар нэг дутагдал, дутуу дулимаг байдал байгааг доорх хүмүүстээ харуулж болохгүй. Тэд ямар хэмжээнд хүртэл дүр эсгэх вэ? Бусад нь тэднийг ямар ч завхрал, дутуу дулимаг байдалгүй, өө сэвгүй гэж харах хэмжээнд хүртэл. Дээрх түүнийг ашиглах нь, ах эгч нар түүнийг сонгох нь зүйтэй—тэр бол төгс хүн гэж бусад нь үзнэ. Тэд аливаа зүйлийг ийм л байгаасай гэж хүсдэг биш үү? Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? (Мөн.) Тийм ээ, энэ бол антихристийн зан чанар юм.
Бидний нөхөрлөл дөнгөж сая антихристүүдийн үндсэн зан авирын нэгнийх нь талаар байлаа—тэд ажилд нь хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг бусдад хориглодог. Бурханы гэр тэдний ажлыг хянах, энэ талаар илүү ихийг мэдэх, эсвэл хяналт тавихаар ямар ч зохицуулалт хийсэн бай, тэд саад хийж, татгалзах бүх төрлийн арга техникийг ашиглана. Жишээ нь, Дээрхээс зарим хүнд төсөл даалгах үед хэсэг хугацаа өнгөрөхөд ямар ч ахиц дэвшил гардаггүй. Тэд үүн дээр ажиллаж байгаа эсэхээ, ажил хэрхэн явагдаж байгааг, эсвэл хөндлөнгөөс саад болсон бэрхшээл, асуудал гарсан эсэхийг Дээрхэд хэлдэггүй. Тэд ямар ч хариу өгдөггүй. Зарим ажил яаралтай бөгөөд хойшлуулж болохооргүй байхад тэд хойрго хандаж, ажлыг дуусгалгүй удаан хугацаагаар сунжруулдаг. Тэгээд Дээрх асууж лавлах ёстой болдог. Дээрхийг асууж лавлах үед тэр хүмүүст энэ нь тэвчихийн аргагүй ичмээр санагддаг бөгөөд зүрх сэтгэлдээ үүнийг эсэргүүцэж: “Надад энэ ажлыг даалгаснаас хойш ердөө арав гаруйхан хоног өнгөрч байна. Би учраа ч олж амжаагүй байхад Дээрх хэдийнээ асууж лавлаж байна. Хүмүүст тавьдаг түүний шаардлага дэндүү өндөр юм!” гэж боддог. Тэд ингэж асууж лавлахаас өө сэв хайдаг. Энд ямар асуудал байна вэ? Надад хэл дээ, Дээрх асууж лавлах нь тун хэвийн зүйл биш гэж үү? Нэг талаар, ажлын явцын байдал, түүнчлэн ямар бэрхшээлийг шийдвэрлэх үлдээд байгааг илүү сайн мэдэх хүсэл байдаг; үүнээс гадна, энэ ажлыг даалгасан хүмүүс нь ямархуу хэв чанартай болох, мөн тэд үнэхээр асуудлыг шийдвэрлэж, ажлаа сайн хийж чадах эсэхийг илүү сайн мэдэх хүсэл байдаг. Дээрх бодит байдлыг мэдэхийг хүсдэг бөгөөд ихэнхдээ ийм нөхцөлд асууж лавладаг. Энэ нь тэдний хийх ёстой зүйл биш гэж үү? Дээрх чамайг асуудал шийдвэрлэхээ мэддэггүй, ажлаа хийж чадахгүй байх вий гэж санаа зовдог. Тийм учраас тэд асууж лавладаг. Зарим хүн ийнхүү асууж лавлахад маш их эсэргүүцэж, зэвүүцдэг. Тэд хүмүүст асууж лавлахыг зөвшөөрдөггүй бөгөөд хүмүүс асууж лавлах төдийд л эсэргүүцэж, сэжиглэж, үргэлж: “Тэд яагаад дандаа асууж лавлаж, илүү ихийг мэдэх гээд байдаг юм бэ? Тэд надад итгэдэггүй, намайг басамжилдаг болохоор уу? Хэрвээ тэд надад итгэдэггүй юм бол намайг ашиглах шаардлагагүй шүү дээ!” гэж бодлогоширдог. Тэд Дээрхийн асууж лавлаж, хяналт тавихыг хэзээ ч ойлгодоггүй, харин ч эсэргүүцдэг. Ийм хүмүүст эрүүл ухаан байна уу? Тэд яагаад асууж лавлах, хяналт тавихыг Дээрхэд зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэд эсэргүүцэж, тэрсэлдэг юм бэ? Энд ямар асуудал байна вэ? Үүргээ гүйцэтгэх нь үр дүнтэй эсэх, эсвэл ажлын явцад саад болох эсэх нь тэдэнд хамаагүй байдаг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэн-зарчмыг эрж хайдаггүй, харин юу хүссэнээ хийдэг. Тэд ажлын үр дүн юм уу үр ашгийг бодолцдоггүй, Бурханы гэрийн эрх ашгийг огт бодолцдоггүй, Бурханы санаа зорилго, шаардлагыг бол бүр ч бодолцдоггүй. Тэдний бодол бол: “Надад үүргээ гүйцэтгэх өөрийн гэсэн арга барил, хэвшил бий. Надаас хэтэрхий их зүйл бүү шаард, эсвэл хэтэрхий нарийн ширийн зүйл бүү шаард. Би үүргээ гүйцэтгэж чадаж л байвал болоо. Би хэтэрхий их ядарч, хэтэрхий их зовж болохгүй” юм. Дээрх тэдний ажлын талаар асууж лавлаж, илүү ихийг мэдэхийг оролдож байгааг тэд ойлгодоггүй. Тэдний энэ ойлгодоггүй байдалд юу дутагдаж байна вэ? Дуулгавартай байдал дутагдаж байгаа биш үү? Хариуцлагын мэдрэмж дутагдаж байгаа биш үү? Үнэнч зан дутагдаж байгаа биш үү? Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр хариуцлагатай, үнэнч байсан бол Дээрх ажлынх нь талаар асууж лавлахаас татгалзах байсан уу? (Үгүй.) Тэд үүнийг ойлгох байсан. Хэрвээ тэд үнэхээр ойлгож чадахгүй байгаа бол ганцхан л магадлал бий: Тэд үүргээ өөрсдийнх нь мэргэжил, амьжиргаа гэж үздэг, үүнийгээ далимдуулан, гүйцэтгэж буй үүргээ аанай л шагнал авах нөхцөл, наймаалцах зүйл гэж үздэг. Тэд Бурханы даалгаврыг өөрсдийнхөө үүрэг, үүрэг хариуцлага гэж хүлээж авахыг огт оролдолгүйгээр, Дээрхийг аргацаахын тулд зүгээр л нэр хүндийн төлөө бага зэрэг ажил хийнэ. Тиймээс Дээрх ажлынх нь талаар асууж лавлах юм уу хяналт тавих үед тэд зэвүүцэж, эсэргүүцсэн сэтгэлгээтэй болдог. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ асуудал юунаас үүдэлтэй вэ? Мөн чанар нь юу вэ? Ажлын төсөлд хандах тэдний хандлага эндүү ташаа байдаг. Тэд ажлын үр ашигтай байдал болон Бурханы гэрийн эрх ашгийг бодохын оронд махан биеийн амар хялбар, тав тухтай байдал, өөрсдийнхөө байр суурь, нэр нүүрийг л боддог. Тэд үнэн-зарчмын дагуу үйлдэхийг огт эрж хайдаггүй. Хэрвээ тэдэнд үнэхээр бага ч болов мөс чанар, эрүүл ухаан байсан бол Дээрхийн асууж лавлаж, хяналт тавихыг ойлгож чадах байсан. Тэд зүрх сэтгэлээсээ: “Дээрх асууж лавлаж байгаа нь сайн хэрэг. Эс бөгөөс, би үргэлж өөрийнхөөрөө зүтгэж, энэ нь ажлын үр ашигтай байдалд саад болж, эсвэл бүр баллах байсан. Дээрх нөхөрлөж, шалгалт хийдэг бөгөөд энэ нь үнэндээ бодит асуудлыг шийдвэрлэсэн—энэ ямар гайхалтай хэрэг вэ!” гэж хэлж чадах байсан. Энэ нь тэднийг хариуцлагатай хүн гэдгийг харуулах байв. Хэрвээ тэд ажлыг ганцаараа хариуцаж аваад, алдаа мадаг, өө сэв гарч, энэ нь Бурханы гэрийн ажилд засаж залруулах аргагүй хохирол учруулбал, энэ хариуцлагыг тэд үүрч чадахгүй гэж айдаг. Энэ нь хариуцлагын мэдрэмж биш гэж үү? (Мөн.) Энэ бол хариуцлагын мэдрэмж бөгөөд үнэнч зангаа хэрэгжүүлж байгаагийн шинж тэмдэг юм. Ажлыг нь асууж лавлахыг бусдад зөвшөөрдөггүй хүмүүсийн толгойд юу эргэлддэг вэ? “Энэ ажил бол миний хэрэг, учир нь надад энэ ажлыг даалгасан. Би өөрийнхөө хэрэгт шийдвэр гаргадаг; өөр хэн нэгэн оролцох хэрэггүй!” гэж боддог. Тэд аливааг өөрсдөө бодож, зан төлөвтөө захирагдан хүссэнээ хийдэг. Тэд өөрсдөд нь ашиг тустай юуг ч хамаагүй хийдэг бөгөөд аливаа зүйлийн талаар асуухыг хэнд ч зөвшөөрдөггүй—хэрэг явдлын бодит байдлыг мэдэхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Хэрвээ чи тэднээс: “Тэр ажил ямархуу байна даа?” гэж асуувал тэд: “Хүлээж бай” гэж хэлнэ. Хэрвээ чи дараа нь: “Хэр урагшилж байна?” гэж асуувал тэд: “Бараг л дуусаж байна” гэж хэлнэ. Чи тэднээс юу ч асуусан, тэд ганц хоёрхон үг л хэлнэ. Тэд нэг удаад ганц хоёрхон үг л унагана, тэрнээс хэтрэхгүй—тэд ганц ч үнэн зөв, тодорхой өгүүлбэр хэлэхгүй. Ийм хүмүүстэй ярих нь та нарт ой гутам санагддаггүй гэж үү? Тэд чамд өөр юу ч хэлэхийг хүсэхгүй байгаа нь илт байдаг. Хэрвээ чи илүү олон асуулт асуувал тэд тэвчээр алдан: “Чи намайг юу ч хийж чадахгүй юм шиг—энэ даалгаварт тэнцэхгүй юм шиг л тэр ялихгүй зүйлийн талаар асуусаар байх юм!” гэж хэлдэг. Тэд асуулт асуухыг хүмүүст зөвшөөрөхийг зүгээр л хүсдэггүй. Хэрвээ чи тэднийг шалгаасаар байвал тэд: “Би чиний хувьд юу юм бэ, захирч тушааж байдаг илжиг юм уу, морь юм уу? Хэрвээ чи надад итгэдэггүй юм бол намайг бүү ашигла; хэрвээ чи намайг ашиглаж байгаа бол надад итгэх ёстой—надад итгэнэ гэдэг нь чи үргэлж асууж лавлах ёсгүй гэсэн үг!” гэж хэлнэ. Тэдэнд иймэрхүү л хандлага байдаг. Тэд ажлын хөтөлбөрт өөрсдийнхөө гүйцэтгэх ёстой үүрэг гэж ханддаг уу? (Үгүй.) Антихристүүд ажилд өөрсдийнхөө үүрэг гэж ханддаггүй, харин ерөөл, шагнал олж авахад наймаалцах зүйл гэж ханддаг. Тэд хөдөлмөрлөсөн болоод л сэтгэл хангалуун байдаг бөгөөд үүнийгээ ерөөлөөр солихыг хүсдэг. Тийм учраас тэд хааш яаш хандлагаар ажилладаг. Тэд нэг талаар нэр төр, нэр нүүрээ хамгаалахын тулд ажилд нь хөндлөнгөөс оролцохыг бусдад зөвшөөрдөггүй. Тэд гүйцэтгэж буй үүрэг, хийж буй ажил нь өөрсдөд нь харьяалагддаг, өөрсдийнх нь хувийн хэрэг явдал гэж үздэг. Тийм учраас тэд бусдыг хөндлөнгөөс оролцуулдаггүй. Нөгөө талаар, хэрвээ тэд ажлаа сайн хийвэл үүнийхээ гавьяаг өөрсдөдөө авч, шагнал шаардаж чадна. Хэрвээ хэн нэгэн хөндлөнгөөс оролцвол гавьяа нь зөвхөн тэдэнд очихоо болино. Бусад хүн гавьяаг нь булааж авахаас тэд айдаг. Тийм учраас тэд ажилд нь хөндлөнгөөс оролцохыг бусдад яавч зөвшөөрөхгүй. Антихристүүд шиг ийм хүмүүс аминч, олиггүй биш гэж үү? Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, яг л хувийнхаа хэрэг явдлыг зохицуулж байгаа мэт байдаг. Тэд аливаа зүйлийг ганцаараа хийх үедээ сайн ч хийсэн, муу ч хийсэн бай, хөндлөнгөөс оролцох юм уу хутгалдахыг бусдад зөвшөөрдөггүй. Хэрвээ тэд аливааг сайн хийвэл ажлын үр дүн, гавьяанаас бусдад хүртээхгүйн тулд гавьяаг зөвхөн өөрсдөдөө л авна. Энэ нь төвөгтэй биш гэж үү? Энэ ямар зан чанар вэ? Энэ бол Сатаны зан чанар юм. Сатан үйлдэхдээ өөр хэнийг ч хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй, хийдэг бүхэндээ эцсийн үгийг хэлж, бүхнийг хянахыг хүсдэг бөгөөд хэн ч хяналт тавих юм уу асууж лавлах ёсгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн саад хийж, хөндлөнгөөс оролцвол үүнийг бүр ч зөвшөөрөхгүй. Антихрист ингэж үйлддэг; тэр юу ч хийсэн бай, хэнд ч асууж лавлахыг зөвшөөрдөггүй бөгөөд хөшигний ард яаж ч ажилласан бай, хөндлөнгөөс оролцохыг хэнд ч зөвшөөрдөггүй. Энэ бол антихристийн зан авир юм. Тэр нэг талаар туйлын биеэ тоосон зан чанартай, нөгөө талаар эрүүл ухаанаар туйлын дутмаг учраас ингэж авирладаг. Түүнд дуулгавартай байдал огт байдаггүй бөгөөд өөрт нь хяналт тавих, эсвэл ажлыг нь шалгахыг тэр хэнд ч зөвшөөрдөггүй. Эдгээр нь үнэхээр чөтгөрийн үйлдэл бөгөөд хэвийн хүнийхээс тэс өөр байдаг. Ажил хийдэг хэнд ч болов бусдын хамтын ажиллагаа шаардлагатай, тэдэнд бусад хүний тусламж, санал зөвлөгөө, хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг бөгөөд хэн нэгэн хяналт тавьж, харж хянаж байсан ч энэ нь муу зүйл биш, харин зайлшгүй шаардлагатай юм. Хэрвээ ажлын нэг хэсэгт алдаа мадаг гарч, харж хянаж байгаа хүмүүс түүнийг нь илрүүлж, даруй засаж, ажилд хохирол учрахаас сэргийлбэл энэ нь маш том тус биш гэж үү? Тиймээс, ухаалаг хүмүүс аливааг хийхдээ бусад хүн хяналт тавьж, ажиглаж, асууж лавлахад дуртай байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар алдаа гарч, энэ хүмүүс түүнийг нь зааж хэлж өгөн, алдааг даруй засаж залруулж чадвал энэ нь тун хүсүүштэй үр дүн биш гэж үү? Энэ ертөнцөд бусдын тусламж хэрэггүй хүн гэж үгүй. Аутизм юм уу сэтгэл гутралтай хүмүүс л ганцаараа байж, бусадтай харилцаж, харилцаа холбоо тогтоохгүй байх дуртай байдаг. Хүмүүс аутизм юм уу сэтгэл гутралаар өвчлөх үедээ хэвийн байхаа больдог. Тэд өөрсдийгөө хянаж чадахаа больдог. Хэрвээ хүмүүсийн оюун ухаан, эрүүл ухаан хэвийн мөртөө бусадтай харилцахыг л хүсдэггүй, хийдэг зүйлийнхээ талаар бусдад мэдэгдэхийг хүсдэггүй, аливааг нууцаар, хувиараа хийж, далдуур ажиллахыг хүсдэг, мөн өөр хэний ч хэлсэн зүйлийг сонсдоггүй бол ийм хүмүүс антихристүүд биш гэж үү? Тэд бол антихристүүд юм.
Нэг удаа Би нэг чуулганы удирдагчтай уулзахдаа түүнээс ах эгч нарын үүргийн гүйцэтгэл юу болж байгаа талаар асуусан юм. Би: “Одоогоор чуулганы амьдралыг үймүүлж байгаа хүн чуулганд байна уу?” гэж асуусан. Түүнийг юу гэж хэлснийг чи таа даа? “Бүх зүйл зүгээр байгаа; дажгүй байгаа” гэж хэлсэн. Намайг: “Нөгөө хэн эгч үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?” гэж асуухад тэр: “Дажгүй” гэсэн. Тэгэхээр нь Би: “Тэр Бурханд хэдэн жил итгэж байгаа вэ?” гэж асуухад тэр: “Дажгүй ээ” гэж хэлсэн. Намайг: “Энэ ширээ энд байх ёсгүй; үүнийг зөөх хэрэгтэй” гэхэд тэр: “Би энэ талаар бодож үзье” гэсэн. Намайг: “Энэ хэсэг газрыг услах шаардлагагүй гэж үү?” гэхэд тэр: “Бид энэ талаар нөхөрлөнө өө” гэсэн. Намайг: “Энэ бол энэ жил энэ хэсэг газарт та нарын тарьсан ургац. Ирэх жил та нар үүнийгээ л тарих уу?” гэж асуухад тэр: “Манай шийдвэр гаргах багт төлөвлөгөө байгаа” гэж хэлсэн. Тэр иймэрхүү л хариулт өгсөн. Тэдгээрийг сонсоход чамд ямар мэдрэмж төрж байна вэ? Чи тэдгээрээс ямар нэгэн зүйл ойлгож байна уу? Чи ямар нэг мэдээлэл олж авч байна уу? (Огт үгүй.) Тэр чамайг аргацааж, чамайг тэнэг, хөндлөнгийн хүн гэж үзэж байгааг чи даруй мэдэж болно. Хэн нь хөндлөнгийн хүн болохыг тэр яг таг мэддэггүй; шүтлэггүй хүмүүс үүнийг “зочин байж эзний дүрд тоглох” гэж нэрлэдэг. Тэр өөрийн ялгамж чанарыг мэддэггүй. Намайг: “Танай энд маш олон хүн амьдардаг, агаар сайн сэлгэдэггүй юм байна. Та нар сэнс тавих хэрэгтэй, эс бөгөөс энд хэтэрхий халуун болж, хүмүүс халуунд цохиулах магадлалтай” гэж хэлэхэд тэр: “Бид энэ талаар ярилцана аа” гэсэн. Миний хэлсэн бүхний талаар тэр ярилцаж, нөхөрлөж, бас бодож үзэх ёстой байв. Миний хийсэн ямар ч зохицуулалт, миний хэлсэн юу ч түүнд ямар ч ач холбогдолгүй байв. Түүний хувьд тэдгээр нь зохицуулалт юм уу тушаал биш байсан бөгөөд тэр тэдгээрийг хэрэгжүүлээгүй. Тэгвэл тэр Миний үгийг юу гэж үзсэн бэ? (Бодолцож үзэх санал зөвлөмж гэж.) Би түүнд бодолцож үзэх санал зөвлөмж өгч байсан уу? Үгүй—Би түүнд юу хийх ёстойг, юу хийх шаардлагатайг нь хэлж байсан. Тэр Миний хэлж байгаа зүйлийг ойлгохгүй байсан юм болов уу? Хэрвээ тэр ойлгохгүй байсан бол өөрийнх нь ялгамж чанар юу болохыг, эсвэл ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа мэддэггүй усан тэнэг байсан гэсэн үг. Тэнд маш олон хүн агааржуулагчгүй, нэвт салхилахгүй орчинд амьдарч байсан. Сэнс тавиагүйг бодоход тэр хэр ухаантай байж таарах вэ? Тэр даруй гэртээ харих ёстой—тэр бол хог шаар, Бурханы гэрт хог шаар хэрэггүй. Хүмүүс ямар нэг зүйлийн талаар бүгдийг мэддэггүй ч суралцаж чадна. Миний ойлгодоггүй зарим зүйл байдаг тул Би тэдгээрийг бусадтай хэлэлцдэг: “Та нар үүнийг хийх ямар сайн арга зам байна гэж бодож байна вэ? Та нар саналаа чөлөөтэй хэлж болно.” Хэрвээ зарим хүн ямар нэг арга замыг хамгийн сайн гэж бодвол Би: “За, чиний хэлснээр хийцгээе. Ямартай ч бид юу хийх ёстойг Би хараахан сайн бодож амжаагүй байна. Бид чиний хэлснээр явна” гэж хэлдэг. Энэ нь хэвийн хүн чанарын сэтгэлгээ биш гэж үү? Бусадтай нийцтэй байх гэдэг нь энэ юм. Бусадтай нийцтэй байхдаа хүмүүс хэн нь илүү, хэн нь дорд, хэн нь олны анхаарлын төвд байдаг, хэн нь байдаггүй, эсвэл аливаа зүйлд хэн эцсийн үгийг хэлдгээр нь ялгах ёсгүй. Ингэж ялгах шаардлагагүй—хэнийх нь арга зам зөв, үнэн-зарчимд нийцэж байна, тэр хүнийхийг л сонсох ёстой. Та нар ингэж чадах уу? (Чадна.) Зарим хүн чаддаггүй. Антихристүүд чаддаггүй—тэд эцсийн үгийг хэлэхээс нааш салдаггүй. Энэ ямархуу зүйл вэ? Бусдын дэвшүүлсэн зүйл үндэслэлтэй байсан ч тэд хүлээж авахгүй; тэд үүнийг зөв, үндэслэлтэй гэдгийг мэддэг ч өөр хэний ч дэвшүүлсэн зүйлийг тэвчдэггүй—зөвхөн өөрсдөө л ямар нэг зүйл дэвшүүлсэн байвал баяртай байдаг. Энэ жижигхэн зүйл дээр хүртэл тэд давуу байдлын төлөө тэмцдэг. Энэ ямар зан чанар вэ? Антихристийн зан чанар. Тэд байр суурь, алдар нэр, нэр нүүрийг хэтэрхий их үнэлдэг. Хэр их үнэлдэг вэ? Тэдгээр зүйл нь тэдний хувьд аминаас нь илүү чухал байдаг—тэд амиа алдах байсан ч байр суурь, алдар нэрээ хамгаална.
Антихристүүд хийдэг ямар ч ажилд нь хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг бусдад хориглодог бөгөөд ингэж хориглох нь хэд хэдэн байдлаар илэрдэг. Нэг нь, ердөө л шууд татгалзах явдал юм. “Намайг ажиллаж байхад хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихаа боль. Миний хийж байгаа ямар ч ажил миний хариуцлага, үүнийг яаж хийх санаа надад байгаа болохоор намайг удирдах хүн надад хэрэггүй!” Энэ бол шууд татгалзаж байгаа хэрэг. Өөр нэг илрэл нь хүлээн авч байгаа дүр эсгэж, “За, нөхөрлөөд, ажлыг яаж хийх ёстойг харцгаая” гэж хэлдэг ч бусад хүн үнэхээр асууж лавлаж, ажлынх нь талаар илүү ихийг мэдэхийг оролдож эхлэх үед, эсвэл хэд хэдэн асуудал зааж хэлж, хэдэн санал зөвлөмж хэлэх үед тэдний хандлага ямар байдаг вэ? (Тэд хүлээж авдаггүй.) Зөв—тэд зүгээр л хүлээж авахаас татгалзаж, бусдын санал зөвлөмжийг няцаах шалтаг, шалтгаан олж, бурууг зөв, зөвийг буруу болгодог, гэхдээ үнэндээ тэд логикийг хүчлэн тулгаж байгаагаа, сүржин үг хэлж байгаагаа, хэлж байгаа зүйл нь ердөө л онол төдий болохыг, тэдний үг бусад хүний хэлдгээс бодитой биш гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг. Гэсэн ч байр сууриа хамгаалахын тулд—мөн өөрсдийнх нь буруу, бусад хүний зөв гэдгийг маш сайн мэдсээр байж—тэд бусад хүний зөвийг буруу, өөрсдийнхөө бурууг зөв болгож, түүнийгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, зөв, үнэнд нийцсэн зүйлсийг өөрсдийнхөө байгаа газарт нэвтрүүлэх юм уу хэрэгжүүлэхийг зөвшөөрдөггүй. Тэд чуулганы ажилд тоглоом, тохуу мэт хандаж байгаа биш гэж үү? Тэд асууж лавлах, хяналт тавихыг хүлээж авахаас татгалзаж байгаа биш гэж үү? Тэд чамд: “Миний ажилд хөндлөнгөөс оролцохыг чамд зөвшөөрөхгүй” гэж хэлэн ийнхүү “хориглож байгаагаа” увайгүйгээр илэрхийлдэггүй. Тэдний хийдэг зүйл тэгж харагддаггүй ч тэдний сэтгэлгээ ийм байдаг. Тэд тодорхой заль мэх ашиглах бөгөөд гаднаа маш үнэн сүсэгтэй мэт харагдана. Тэд: “Бидэнд тусламж хэрэгтэй байгаа нь үнэн, тиймээс чи нэгэнт ирснийх бидэнтэй жаахан нөхөрлөөч!” гэж хэлнэ. Дээд түвшний удирдагч нь тэднийг чин сэтгэлээсээ байна гэж итгээд, тэдэнтэй нөхөрлөж, нөхцөл байдал ямархуу байгааг тэдэнд хэлж өгнө. Удирдагчийг сонсмогцоо тэд: “Чи аливааг тэгж хардаг байх нь ээ—тэгвэл би чамтай мэтгэлцэж, чиний үзэл бодлыг няцааж, үгүйсгэх хэрэгтэй болох нь. Би чамайг шившиг болгоно доо” гэж бодож эхэлнэ. Энэ нь хүлээн авч буй хандлага мөн үү? (Үгүй.) Тэгвэл ямар хандлага вэ? Энэ нь хийдэг ажилд нь бусад хүн хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг тэвчихээс татгалзаж буй хэрэг юм. Антихристүүд тэгдэг байж яагаад хүмүүст хуурамч дүр эсгэж, хүлээн авч буй хандлага гаргадаг юм бэ? Хүмүүсийг ингэж мэхэлдэг нь тэдний хэчнээн зальжин болохыг харуулдаг. Хүмүүс өөрсдийг нь нэвт харах вий гэж тэд айдаг. Ялангуяа одоо үед тодорхой хэмжээний ялган таних чадвартай хүмүүс байдаг тул хэрвээ антихрист бусдын хяналт, тусламжаас шууд татгалзвал хүмүүс үүнийг мэдэж, тэднийг нэвт харж чадна. Тэгвэл тэд нэр нүүр, байр сууриа алдах бөгөөд ирээдүйд удирдагч юм уу ажилчнаар сонгогдох нь тэдэнд амаргүй байх болно. Тиймээс, дээд түвшний удирдагч ажлыг нь шалгах үед тэд хүлээн авч байгаа дүр эсгэж, аятайхан, бялдуучилсан зүйл хэлж, хүн бүрд: “Манай удирдагч ямар үнэн сүсэгтэй, үнэнийг эрж хайдаг хүн бэ гэдгийг хараач! Манай удирдагч бидний амь болон чуулганы ажилд санаа тавьдаг. Тэр үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай ханддаг. Дараагийн сонгуулиар бид түүнийг дахиад л сонгоно” гэж бодогдуулдаг. Хэний ч таамаглаагүй зүйл нь юу вэ гэвэл, дээд түвшний удирдагчийг явмагц антихрист иймэрхүү зүйл хэлнэ: “Ажил шалгасан тэр хүний хэлсэн зүйл зөв байсан ч манай чуулганы нөхцөл байдалд заавал тохирох албагүй. Чуулган бүрд байдал өөр байдаг. Бид тэдний хэлсэн бүхнийг дагаж болохгүй—бодит нөхцөл байдлынхаа дагуу бодож үзэх ёстой. Бид дүрэм журмыг ойлгохгүйгээр зүгээр л хэрэгжүүлж болохгүй!” Тэгээд хүн бүр үүнийг зөв гэж бодсоор үлддэг. Тэд төөрөлдсөн биш гэж үү? Антихристийн хийдэг зүйлийн нэг хэсэг нь аятайхан үг хэлж, бусдын хяналт тавихыг хүлээж авсан дүр эсгэх явдал бөгөөд дараахан нь тэр дотооддоо төөрөлдүүлж, тархи угаах ажлаа эхлүүлдэг. Тэр энэ арга барилын хоёр хэсгийг нэгэн зэрэг хэрэгжүүлдэг. Түүнд заль мэх байдаг уу? Үнэндээ маш их! Гаднаа тэр аятайхан ярьж, хүлээж авсан дүр эсгэж, өөрийгөө ажлын төлөө маш их хариуцлага хүлээдэг, байр суурь, албан тушаалаа орхиж чаддаг, дарангуйлагч биш, харин Дээрхээс юм уу бусад хүнээс хяналт тавихыг хүлээж авч чаддаг гэж хүн бүрд итгүүлдэг—ингэхдээ тэр аливаа зүйлийн давуу болон сул талыг ах эгч нарт “тодорхой болгож”, янз бүрийн нөхцөл байдлыг “тодорхой болгодог”. Түүний зорилго юу вэ? Бусад хүн хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг хүлээж авахгүй байх, мөн өөрийнх нь үйлдэл үндэслэлтэй, зөв, Бурханы гэрийн ажлын зохицуулалт болон үйлдлийн зарчимд нийцдэг бөгөөд удирдагчийн хувьд тэр зарчмыг мөрдөж байна гэж ах эгч нарт бодогдуулах явдал юм. Чуулганд үнэхээр цөөхөн хүн л үнэнийг ойлгодог; ихэнх нь ялган таних чадваргүй нь дамжиггүй бөгөөд энэ антихристийн жинхэнэ дүр төрхийг харж чаддаггүй тул мэдээжийн хэрэг түүнд төөрөлддөг. Жишээ нь, зарим хүн ямар нэг тодорхой шалтгаанаар шөнө нойргүй хонодог. Тэд шөнөжин унтахгүй байдаг. Ингэж нойргүйдэх нь хоёр өөр байдлаар илэрдэг хоёр төрлийн хүн бий. Эхний төрлийнх нь өдрийн цагаар аль болох эртхэн жаахан унтах боломж олдог. Тэд унтаагүй гэдгээ бусдад мэдэгддэггүй. Энэ бол нэг нөхцөл байдал, аливаа зүйл өрнөдөг нэг арга зам юм. Үүний ард ямар ч санаархал байдаггүй. Нөгөө төрлийн хүн нь хоолны үеэр зүүрмэглэж, хүн бүрд: “Би өнгөрсөн шөнө унтсангүй!” гэж хэлдэг. Хэн нэгэн: “Яагаад унтаагүй юм бэ?” гэж асуухад тэр: “Цахим цуглаан болоод, би ажилд зарим нэг асуудал байгааг олж мэдсэн. Тэрийг шийдвэрлэх гэж би шөнөжин суулаа” гэж хэлдэг. Тэр шөнөжин унтаагүй гэдгээ зарлан, тасралтгүй ярьсаар байдаг. Тэр шөнөжин суухдаа дурамжхан байсан уу? Яагаад тэр бүлгийнхэнд тайлбарлаж байгаа юм бэ? Тэр тайлбар дотор ямар нэгэн зүйл байна уу? Түүний зорилго юу вэ? Бусад хүн мэдэхгүй байх вий гэж айсандаа тэр хийсэн зүйлээ бүх ертөнцөд мэдэгдэхийг хүсдэг. Тэр өөрийгөө зовсон, шөнөжин суусан, Бурханд итгэх итгэлдээ төлөөс төлөхөд бэлэн байдаг, тав тухад шунадаггүй гэдгээ хүн бүрд мэдүүлэхийг хүсдэг. Үүгээрээ тэр ах эгч нарын өрөвдөх сэтгэл, сайшаалыг олж авахыг зорьдог. Ийм өнгөц жүжиг тавьснаар тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг худалдаж авдаг бөгөөд ингэснээр бусдаар өөрийгөө хүндлүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд нэр хүндтэй болдог. Байр суурьтай болмогцоо тэр эрх мэдэлтэйгээр ярих нь гарцаагүй. Эрх мэдэлтэйгээр яримагцаа тэр байр суурийг дагалддаг онцгой хандлагыг эдэлж чадах биш үү? (Тийм.) Тэд энэ боломжийг сайн ашигласан гэж чи бодож байна уу? Та нар унтаагүй, эсвэл оройтсон үедээ бусдад хэлдэг үү? (Хэлдэг.) Тэгж хэлэхдээ санамсаргүй хэлсэн үү, эсвэл цаана нь ямар нэг санаархал байсан уу? Та нар зүгээр л хэн нэгэнд санамсаргүй хэлсэн үү, эсвэл сүржнээр тунхаглаж, баашилж байсан уу? (Санамсаргүй байсан.) Үүнийг санамсаргүй хэлэхийн ард ямар ч санаархал байдаггүй; энэ нь зан чанарын асуудал байгааг илтгэдэггүй. Санаатай хэлэх болон санамсаргүй хэлэх нь яахын аргагүй өөр уг чанартай байдаг. Антихрист үйлдэх үед, тэр гаднаа бусдын хөндлөнгөөс оролцох, асууж лавлах явдлыг хүлээж авч байгаа мэт харагддаг ч бай, эсвэл шууд татгалздаг ч бай—аль нь ч байсан—түүний хийж байгаа зүйлийн ард ямар сэдэл байдаг вэ? Тэр байр суурь, эрх мэдлээс шүүрэн авч байгаа бөгөөд түүнийгээ тавихгүй. Энэ нь түүний сэдэл биш гэж үү? (Мөн.) Зөв—тэр хөлс хүчээрээ олж авсан эрх мэдэл, байр суурь, нэр хүндээ хайхрамжгүй байх үедээ санамсаргүй алдахыг яавч зөвшөөрөхгүй; тэр ажилд нь хөндлөнгөөс оролцож, асууж лавлах замаар хүч, нөлөөг нь сулруулахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Тэр ингэж боддог: Үүрэг гүйцэтгэх, ажлын хөтөлбөр хариуцаж авах нь үнэндээ үүрэг биш, үүнийг үүрэг хариуцлага болгон хийх шаардлагагүй; харин ч тодорхой эрх мэдэлтэй байж, удирдлага доороо цөөн хэдэн хүнтэй байх шаардлагатай. Тэр эрх мэдэлтэй бол цаашид хэнтэй ч зөвлөлдөх шаардлагагүй, харин одоо удирдлагыг гартаа авах боломж, эрх мэдэлтэй болсон гэж боддог. Тэд үүрэгт иймэрхүү л хандлагаар ханддаг.
Дээрх өөрсдөөс нь ажлынх нь талаар асууж лавлах үед зүгээр л оромдсон болдог өөр зарим нэг хүн бий. Тэд өнгөцхөн дүр эсгэж, яг л үнэнийг эрж хайдаг хүн шиг хэдэн ялихгүй хэрэг явдлын талаар асуудаг. Жишээ нь, илэрхий саад болж, үймүүлсэн хэрэг явдал гарвал үүнийг гаргасан хүнд арга хэмжээ авах ёстой эсэхийг тэд Дээрхээс асууна. Иймэрхүү зүйл тэдний ажлын нэг хэсэг биш гэж үү? (Мөн.) Тэд энэ талаар Дээрхээс асууж байгаа нь ямар зорилготой вэ? Тэд чиний өмнө хуурамч дүр эсгэж, иймэрхүү хэрэг явдлын талаар хүртэл асууж байгаа бол өөрсдөө зүгээр суугаагүй, ажиллаж байгаагийн нотолгоо гэж чамд харуулахыг зорьдог. Тэд чамайг төөрөлдүүлэхийн тулд зүгээр л хуурамч дүр эсгэж байна. Үнэн хэрэгтээ тэдний зүрх сэтгэлд зарим нэг бодит асуудал байдаг бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстойгоо ч мэддэггүй. Хүмүүсийг зохицуулах, хэрэг явдлыг зохицуулахад ойлгомжгүй зүйлс тэдэнд байдаг ч тэд хэзээ ч энэ талаар асууж, эрж хайдаггүй. Тэд зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийн талаар сайн мэдэхгүй байгаа юм чинь энэ талаар Дээрхээс асуух ёстой биш үү? (Тийм.) Тэд эдгээр зүйлийн талаар сайн мэдэхгүй, тэдгээрийг нэвт харж чадахгүй байж сохроор үйлдсээр байдаг—үүний үр дагавар нь юу байх вэ? Тэд юу болохыг урьдчилан таамаглаж чадах уу? Тэд үр дагаврыг нь хариуцаж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгвэл тэд яагаад эдгээр зүйлийн талаар асуудаггүй юм бэ? Тэд асуухгүй байхдаа хэд хэдэн зүйлийг бодолцдог. Нэг нь Дээрх тэднийг таних вий гэхээс айх айдас: “Хэрвээ би энэ ялихгүй зүйлийг ч зохицуулж чадахгүй, үүний талаар асуух хэрэгтэй болбол дээрх миний хэв чанарыг тийм ч сайн биш юм байна гэж бодно. Ингэснээр дээрх намайг нэвт харах боломжтой болох биш үү?” Бас нэг бодолцож үздэг зүйл нь хэрвээ тэд асуугаад, Дээрхийн шийдвэр тэдний өөрсдийнх нь үзэл бодолтой зөрчилдөж, үзэл бодлоос нь өөр байвал тэд сонголт хийхэд амаргүй болно. Хэрвээ тэд Дээрхийн хэлснийг хийхгүй бол Дээрх тэднийг ажлын зарчмыг зөрчиж байна гэж хэлнэ; хэрвээ хийвэл энэ нь тэдний өөрсдийнх нь эрх ашигт хохирол учруулна. Тиймээс тэд асуудаггүй. Үүнийг сайтар бодсон биш гэж үү? (Тийм.) Тийм ээ. Эдгээр зүйлийг бодолцдог тэд ямархуу хүмүүс бэ? (Антихристүүд.) Тэд үнэхээр антихристүүд юм. Ямар ч зүйлийн хувьд, тэд энэ талаар асуудаг ч бай, үгүй ч бай, үүнийг гаргаж хэлдэг ч бай, эсвэл зүгээр л боддог ч бай, тэд үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл тэрхүү зүйлд зарчмын дагуу ханддаггүй; бүх зүйлд тэд өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Асууж лавлаж, мэдэхийг нь Дээрхэд зөвшөөрч болох зүйлс, мөн Дээрхэд огт мэдэгдэхийг хүсдэггүй зүйлсийн жагсаалт тэдний зүрх сэтгэлд байдаг. Тэд эдгээр талбарыг хязгаарлаж, хоёр ангилалд хуваасан. Тэд Дээрхийг аргацаахын тулд байр сууринд нь заналхийлэхээргүй тэрхүү ялихгүй зүйлсийн талаар Дээрхтэй өнгөцхөн ярилцах боловч байр сууринд нь заналхийлж болзошгүй зүйлсийн талаар ганц ч үг хэлэхгүй. Хэрвээ Дээрх тэдгээр зүйлийн талаар асуувал тэд яадаг вэ? Хэдэн үг ашиглан Дээрхээс аргалж сална; тэд “За, бид энэ талаар ярилцъя... бид үргэлжлүүлэн судална...” гэж хэлнэ—эсэргүүцэл гэж ойлгогдохоор юу ч хэлэхгүйгээр чамд баахан зөвшөөрсөн үг хэлнэ. Гаднаасаа тэд маш дуулгавартай байдаг—гэвч үнэн хэрэгтээ тэдэнд өөрсдийн гэсэн тооцоо бий. Тэдэнд Дээрхээр шийдвэр гаргуулах ямар ч төлөвлөгөө байхгүй; Дээрхийн санал зөвлөмжийг авч, тэднээр шийдвэр гаргуулах, эсвэл Дээрхээс ямар нэгэн зам эрж хайх ямар ч төлөвлөгөө байхгүй. Тэдэнд тийм төлөвлөгөө байхгүй. Тэд Дээрхийг хөндлөнгөөс оролцуулах, эсвэл үнэндээ юу болоод байгааг мэдүүлэхийг хүсдэггүй. Тэгвэл Дээрх мэдмэгц энэ нь тэдэнд ямар аюул учруулах вэ? (Тэд байр сууриндаа итгэлгүй болно.) Тэд байр сууриндаа итгэлгүй болоод зогсохгүй—тэдний төлөвлөгөө, зорилго цаашид хэрэгжих боломжгүй болж, улмаар тэдний мууг үйлдэх нь цаашид хууль ёсны байхаа болино; тэд цаашид өөрсдийнхөө төлөвлөгөөг хууль ёсоор, ил тодоор, эрээ цээргүйгээр дагаж чадахгүй болно. Энэ бол тэдэнд тулгарах асуудал юм. Тэгвэл тэд өөрсдөдөө ашигтайгаар хэрхэн үйлдэхээ тодорхойлж чадах уу? Тэдэнд энэ талаар өөрсдийн гэсэн бодол, тооцоо гарцаагүй бий. Та нар ч бас ийм зүйлтэй тулгардаг уу? Тэр үед та нар тэдгээрийн талаар юу гэж боддог вэ? Та нар тэдгээрт хэрхэн ханддаг вэ? Би нэг жишээ хэлье. Нэгэн эр удирдагч болоод үүндээ нэлээд хөөрчээ; тэр хүмүүсийн хүндлэлийг хүлээхийн тулд үргэлж бусдын өмнө гайхуулах дуртай байв. Тэр мөнгө зээлэхийг хүссэн таньдаг шүтлэггүй хүнтэйгээ тааралджээ. Шүтлэггүй хүн байдлаа маш өрөвдөлтэйгөөр тайлбарласан тул удирдагч гэнэтийн сэтгэл хөөрлөөр, тухайн мөчид хөөрсөндөө зөвшөөрсөн бөгөөд дараа нь тэрээр тайвнаар, тээнэгэлзэлгүйгээр: “Би бол чуулганы удирдагч—чуулганы мөнгөний талаар би эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Бурханы гэрт, чуулганд харьяалагдах зүйлс, мөн өргөлийн тухайд—би албан тушаалтай юм чинь миний үг хууль. Санхүүг би удирдах ёстой, боловсон хүчний асуудлыг ч би удирдах ёстой—энэ бүхний талаар би эцсийн шийдвэрийг гаргана!” гэж боджээ. Ингээд тэр Бурханы гэрийн мөнгийг шүтлэггүй хүнд зээлсэн. Ингэснийхээ дараа тэр бага зэрэг тавгүйрхэж, энэ талаар Дээрхэд хэлэх ёстой эсэхээ бодож үзсэн. Хэрвээ тэр хэлбэл Дээрх энэ хэргийг зөвшөөрөхгүй байж магадгүй—тиймээс тэр худал үг зохиож, Дээрхийг мэхлэх шалтаг хайж эхлэв. Дээрх түүнд үнэн-зарчмыг нөхөрлөсөн боловч тэр үүнийг огт тоосонгүй. Ингэж л тэр өргөлийг хувьдаа шамшигдуулах муу үйл хийжээ. Яагаад ийм хүн өргөлд санаархаж зүрхэлдэг вэ? Чи ердөө л чуулганы удирдагч—чамд өргөлийг удирдах эрх байгаа юм уу? Өргөл болон санхүүгийн асуудлаар чи эцсийн шийдвэр гаргах эрхтэй юу? Хэрвээ чи хэвийн хүн чанар, эрүүл ухаантай, үнэнийг эрэлхийлдэг хүн бол Бурханы өргөлд хэрхэн хандах ёстой вэ? Өргөлтэй холбоотой асуудлыг Дээрх рүү явуулж Бурханы гэр яаж шийдэхийг нь харах ёстой биш үү? Ийм том асуудлын талаар Дээрх мэдэх эрхтэй биш гэж үү? Тийм. Энэ бол чиний зүрх сэтгэлдээ сайн мэдэж байх ёстой зүйл; энэ бол чамд байх ёстой эрүүл ухаан юм. Санхүүгийн асуудлын тухайд, том жижиг гэлтгүй Дээрх мэдэх эрхтэй. Дээрх асуухгүй байвал нэг хэрэг—гэхдээ Дээрх асуумагц чи үнэнээр нь хариулах ёстой, Дээрх юу ч гэж шийдсэн чи дуулгавартай дагах ёстой. Энэ нь чамд байх ёстой эрүүл ухаан биш гэж үү? (Мөн.) Гэвч антихристүүд ингэж чадах уу? (Үгүй.) Энэ бол антихристүүд болон хэвийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Хэрвээ тэд Дээрх үүнийг зуун хувь зөвшөөрөхгүй, өөрсдийнх нь нэр нүүр унана гэж бодвол Дээрхэд мэдэгдэхгүй, нуун дарагдуулахын тулд бүхий л аргыг сүвэгчилнэ. Тэд бүр доороо байгаа хүмүүсээ дарамталж: “Хэрвээ хэн нэгэн үүнийг задруулбал миний эсрэг байна гэсэн үг. Би тэдэнтэй тооцоо бодно шүү. Юу ч болсон би тэднийг зохицуулна!” гэж хэлнэ. Тэдний ийм аймшигтай үгнээс болоод хэн ч энэ асуудлыг Дээрхэд мэдээлж зүрхэлдэггүй. Тэд яагаад тэгдэг вэ? Тэд: “Энэ бол миний эрх мэдлийн хүрээнд багтах зүйл. Би өөрийн харьяанд байгаа хүмүүс, мөнгө, эд материалыг тарааж, хуваарилах эрхтэй!” гэж боддог. Тэдний тарааж, хуваарилах зарчим юу вэ? Тэд дур мэдэн зохицуулалт хийж, мөнгө, эд материалыг ямар ч зарчим баримтлахгүйгээр дураараа ашиглаж, тарааж, замбараагүй үрэн таран хийж, сүйтгэдэг бөгөөд өөр хэнд ч хөндлөнгөөс оролцох эрх байхгүй—тэд энэ бүхний талаар эцсийн шийдвэр гаргах ёстой. Тэд ингэж боддог биш гэж үү? Мэдээж, тэд үүнийг чангаар, тийм илэрхий үгээр хэлэхгүй—гэвч зүрх сэтгэлдээ тэд гарцаагүй: “Албан тушаалтай байхын хэрэг юу юм бэ? Энэ бүхэн чинь мөнгө, идэж уух, өмсөж зүүхийн төлөө биш гэж үү? Одоо би албан тушаалтай; надад тэр байр суурь байна. Эрх мэдлээ ашиглаад хүссэнээ хийхгүй байх нь миний хувьд тэнэг хэрэг биш гэж үү?” хэмээн боддог. Тэд ингэж боддог биш гэж үү? (Тийм.) Тэд ийм зан чанартай, бас ингэж боддог учраас тэд ямар ч үр дагаврыг үл тоон, санаанд орсон ямар ч арга замаар ийм хэргийг өчүүхэн ч ичиж зовохгүйгээр нуун дарагдуулж зүрхэлдэг. Тийм биш гэж үү? (Тийм.) Тэд тухайн зүйл зөв эсэх, юу хийх нь зөв зүйтэй болох, эсвэл зарчим нь юу болохыг үнэлж дүгнэдэггүй. Тэд эдгээр зүйлийг бодолцдоггүй; тэдний цорын ганц бодолцдог зүйл бол хэн тэдний эрх ашгийг хамгаалах вэ гэдэг явдал юм. Антихрист бол хар санаатай, аминч, олиггүй амьтан! Тэд хэр зэрэг олиггүй вэ? Үүнийг ганцхан үгээр илэрхийлж болно: Тэд ичгүүргүй! Тэр хүмүүс чинийх биш, тэдгээр зүйл ч чинийх биш, тэр мөнгө бүр ч чинийх биш—гэтэл чи үүнийг өөрийн болгон авч, хүссэнээрээ захиран зарцуулахыг хүсдэг. Бусад хүн энэ талаар мэдэх ч эрхгүй; чи эдгээр зүйлийг үрэн таран хийж, сүйтгэлээ ч бусад хүн асууж лавлах эрхгүй. Чи ямар хэмжээнд хүрээ вэ? Чи ичгүүргүй байдалд хүрсэн! Энэ нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? (Мөн.) Энэ бол антихрист юм. Жирийн хүн мөнгөний тухайд ямар заагийг давдаггүй вэ? Тэд эдгээр нь Бурханы өргөл бөгөөд өргөлийг Бурханы сонгосон хүмүүс Бурханд өгдөг, тиймээс эдгээр нь Бурханд харьяалагддаг—зарим хүний хэлдгээр Бурханы “хувийн эд зүйл” гэж боддог. Бурханд харьяалагддаг зүйл нийтийнх биш, хэн нэгнийх ч биш юм. Бурханы гэрийн Эзэн хэн бэ? (Бурхан.) Тийм ээ, Бурхан. Тэгвэл Бурханы гэрт юу хамаардаг вэ? Чуулган бүр дэх Бурханы сонгосон хүмүүс, түүнчлэн чуулган бүрийн бүх хангамж, өмч хөрөнгө хамаардаг. Энэ бүх зүйл Бурханд харьяалагддаг. Тэдгээр нь ганц хүнд яавч харьяалагддаггүй, хэнд ч тэдгээрийг дур мэдэн авах эрх байхгүй. Антихрист тэгж бодох уу? (Үгүй.) Өргөл нь тэрийг удирдаж байгаа, тэрнээс гаргаж авах боломжтой хүнд л харьяалагддаг, хэрвээ хэн нэгэн удирдагч бол тэрийг эдлэх эрхтэй гэж тэд боддог. Тийм учраас тэд хамаг хүчээрээ байр суурийг байнга эрэлхийлж байдаг. Тэд үүнийг олж авмагц бүх найдвар нь эцэстээ биелдэг. Тэд яагаад байр суурийг эрэлхийлдэг вэ? Хэрвээ чи тэднээр Бурханы сонгосон хүмүүсийг нягт нямбай удирдуулж, үйлдлийнх нь ард зарчимтай байлгасан хэр нь чуулганы өмч хөрөнгө, эсвэл Бурханы өргөлд хүрэхийг нь зөвшөөрөхгүй бол тэд дээш мацахдаа тийм идэвхтэй байх байсан уу? Яавч үгүй. Тэд идэвхгүйгээр хүлээж, аливааг зөнд нь орхих байсан. Тэд: “Хэрвээ би сонгогдвол ажлаа хийж, үүргээ сайн гүйцэтгэнэ; хэрвээ сонгогдохгүй бол хэнд ч бялдуучлахгүй. Би энэ талаар юу ч хэлж, хийхгүй” гэж бодох байсан. Антихристүүд удирдагч хүн чуулганы бүх өмч хөрөнгийг захирч, эдлэх эрхтэй гэж боддог учраас л тэд байр суурь олж авч, байр суурийн авчирдаг бүхнийг эдлэхийн тулд ичгүүргүй болох хэмжээнд хүртлээ дээш зүтгэхийг оролдон толгойгоо гашилгадаг. Ичгүүргүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь шившигтэй зүйл хийх гэсэн үг—ичгүүргүй байна гэж үүнийг хэлдэг. Хэрвээ хэн нэгэн тэдэнд: “Чиний хийж байгаа зүйл үнэхээр шившигтэй юм!” гэж хэлбэл тэд тоохгүй, харин ч: “Үүнд шившигтэй юм юу байна? Хэн байр сууринд дургүй байдаг юм бэ? Байр суурьтай байх ямар байдгийг чи мэдэх үү? Мөнгийг хянах ямар байдгийг чи мэдэх үү? Чи тэр баяр баясгаланг мэдэх үү? Чи тэр давуу эрхийн мэдрэмжийг мэдэх үү? Чи үүнийг амсаж үзсэн үү?” гэж бодно. Антихристүүд зүрх сэтгэлийнхээ угт байр суурийг ингэж л хардаг. Антихрист байр суурь олж авмагцаа бүх зүйлийг хяналтдаа байлгахыг хүснэ. Тэд Бурханы өргөлийг ч бас хяналтдаа авна. Тэд Дээрхтэй хэзээ ч зөвлөлдөхгүйгээр мөнгө шаарддаг чуулганы ажлын аль ч хэсгийн талаар эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг. Тэд Бурханы гэрийн мөнгөний эзэн болж, Бурханы гэр тэднийх болдог. Тэд үүний талаар эцсийн шийдвэрийг гаргах, яахыг нь зааварлах, хүссэнээрээ тэр, энэ хүнд өгөх, хэсэг бүрийг нь хэрхэн зарцуулахыг зааварлах эрхтэй болдог. Тэд Бурханы өргөлд хэзээ ч зарчмын дагуу, болгоомжтой, хянуур ханддаггүй; харин ч тэд хэт үрэлгэн зарцуулдаг бөгөөд тэдний үг хууль байдаг. Ийм хүн бол жинхэнэ антихрист юм.
Нэгэн удаа Бурханы өргөлийг нууцаар шамшигдуулсан хүн байсан бөгөөд энэ нь ноцтой асуудал юм. Энэ бол жирийн нэг гэм буруу биш; түүний уг чанар-мөн чанар асуудалтай. Тэр зарим хэрэг явдлыг зохицуулж байхдаа шүтлэггүй хүмүүстэй харилцах үедээ хүмүүст өөрийгөө мөнгө, эрх мэдэлтэй гэж бодуулахын тулд үргэлж гайхуулдаг байв. Үүний үр дүнд хүмүүс түүнээс мөнгө зээлэхийг гуйсан. Энэ хүн тэдэнд татгалзаагүйгээр үл барам, үнэндээ тэдэнд мөнгө зээлэхээр амлаж, тэгээд Бурханы гэрийн эсрэг мэхлэх тактик ашиглан үүнийгээ хийсэн байна. Энэ хүнд ноцтой асуудал байсан. Ийм томоохон асуудлын тухайд чи Дээрхэд тайлагнаж, баримтыг тайлбарлах ёстой; өөрийн гавьяа, нэр нүүрийн төлөө Бурханы өргөлийг ашиглан хүмүүстэй харьцаж болохгүй. Бурханаас эмээдэг сэтгэлтэй, эрүүл ухаантай хүн ийм хэрэг явдалтай тулгарахдаа ингэж л зохицуулах байсан. Гэвч антихристүүд тэгдэг үү? Тэднийг яагаад антихристүүд гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл өчүүхэн төдий ч байдаггүй; тэд Бурханыг, үнэнийг, Бурханы үгийг умартан, хүссэнээрээ хийдэг. Тэд Бурханд огт чин сэтгэлээсээ дуулгавартай байдаггүй, харин өөрсдийн эрх ашиг, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг нэн тэргүүнд тавьдаг. Тэд мэхлэх арга хэрэгсэл ашиглан чуулганы удирдагч, ажилчдыг төөрөлдүүлж, улмаар шүтлэггүй хүмүүст мөнгө зээлдэг. Энэ тэдний мөнгө юм уу? Ердөө хэдхэн үг хэлэхэд л тэд мөнгө зээлүүлдэг—энэ нь Бурханы өргөлийг бэлэг болгон бэлэглэж байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл бөгөөд зарим нь үнэхээр ийм зүйл хийсэн байдаг. Ийм зүйл хийж чадаж байна гэдэг нь тэдний зан чанар эрээ цээргүй, туйлын биеэ тоосон, бас нэлээд хар санаатай байж таарна. Тэд бас тэнэг, бүр байж боломгүй тэнэг гэдэг нь илэрхий бөгөөд тэд өөрсдийнхөө ухсан нүхэнд унах нь гарцаагүй. Надад хэл дээ, ийм хүмүүст хэрхэн арга хэмжээ авах ёстой вэ? (Тэднийг хөөх ёстой.) Тэгээд л болоо юу? Хөөх үү? Хохирлыг нь хэн барагдуулах юм бэ? Тэднээр хохирлыг нь төлүүлээд, дараа нь хөөх ёстой. Ийм зүйл хийж чаддаг антихристүүд эрээ цээргүй биш гэж үү? Тэд тэргүүн тэнгэрэлчээс юугаараа өөр юм бэ? Тэргүүн тэнгэрэлч эрээ цээргүйгээр: “Тэнгэр, газар, бүх зүйлийг би л бүтээсэн—хүн төрөлхтөн миний хяналтад байдаг!” гэж хэлэх байсан. Тэр хүн төрөлхтнийг дураараа гишгэлж, завхруулдаг. Антихрист эрх мэдэлд хүрмэгцээ: “Та нар бүгд надад итгэж, намайг дагах ёстой. Би энд захирна, би эцсийн шийдвэрийг гаргана. Бүх асуудлаар надад хандаж, чуулганы мөнгийг надад авчирч өг!” гэж хэлдэг. Зарим хүн: “Бид яагаад чуулганы мөнгийг чамд өгөх ёстой юм бэ?” гэхэд антихрист: “Би бол удирдагч. Үүнийг удирдах нь миний эрх. Би бүх зүйлийг, тэр дундаа өргөлийг удирдах ёстой!” гэж хэлдэг. Тэгээд тэд бүх зүйлийг хариуцаж авдаг. Ах эгч нарын амь-оролтод ямар асуудал, бэрхшээл тулгарч байгаа, эсвэл тэдэнд номлол болон Бурханы үгийн ямар ном дутагдаж байгаад антихристүүд санаа тавьдаггүй. Тэдний санаа тавьдаг зүйл бол чуулганы мөнгийг хэн хадгалж байгаа, хэр их мөнгө байгаа, түүнийг хэрхэн ашиглаж байгаа явдал юм. Хэрвээ Дээрх тухайн чуулганы санхүүгийн байдлын талаар асууж лавлавал тэд чуулганы мөнгийг шилжүүлж өгөхгүйгээр үл барам—Дээрхэд баримтыг ч мэдэгдэхгүй. Тэд яагаад тэгэхгүй вэ? Яагаад гэвэл тэд чуулганы мөнгийг завшиж, өөрсдөдөө авахыг хүсдэг. Антихристүүд эд материал, мөнгө, байр суурийг хамгийн их сонирхдог. Тэд өнгөн дээрээ: “Би бурханд итгэдэг. Би ертөнцийг эрэлхийлдэггүй, мөн мөнгөнд шунадаггүй” гэж хэлдэг шигээ яавч биш юм. Тэд яавч хэлж байгаа шигээ байдаггүй. Тэд яагаад хамаг хүчээрээ байр суурийг эрэлхийлж, хадгалж үлддэг вэ? Учир нь тэд өөрсдийн харьяанд байгаа бүх зүйлийг—ялангуяа мөнгө, эд материалыг эзэмших, эсвэл хянаж, булаан авахыг хүсдэг. Тэд эдгээр мөнгө, эд материалыг яг л байр суурийнхаа ашиг тус мэт эдэлдэг. Тэд бол нэрээрээ ч, үйл хэргээрээ ч Сатаны уг чанар-мөн чанартай, тэргүүн тэнгэрэлчийн жинхэнэ үр удам юм. Байр суурийг эрэлхийлж, мөнгийг үнэлдэг бүх хүний зан чанар-мөн чанарт гарцаагүй асуудал байдаг. Энэ бол тэд ердөө л антихристийн зан чанартай гэх энгийн зүйл биш: Тэд маш их амбицтай. Тэд Бурханы гэрийн мөнгийг хянахыг хүсдэг. Хэрвээ тэдэнд нэг ажил хариуцуулбал, юун түрүүнд тэд бусдыг хөндлөнгөөс оролцуулахгүй, Дээрхийн асууж лавлах, хяналт тавихыг ч хүлээж авахгүй; үүнээс гадна, тэд ямар нэг ажлын зааварлагч байх үедээ өөрсдийгөө гайхуулах, өөрсдийгөө хамгаалах, өргөмжлөх арга замыг сүвэгчилнэ. Тэд үргэлж оройд нь гарч, бусдыг захирч, хянадаг хүмүүс болохыг хүсдэг. Тэд бас илүү өндөр байр суурь эзэлж, түүний төлөө өрсөлдөхийг, тэр ч байтугай Бурханы гэрийн хэсэг бүрийг—ялангуяа мөнгийг нь хянахыг хүсдэг. Антихристүүд мөнгийг онцгойлон хайрладаг. Мөнгө хараад тэдний нүд нь сэргэдэг; тэд үргэлж мөнгөний талаар бодож, мөнгөний төлөө хүчин чармайлт гаргаж байдаг. Энэ бүхэн бол антихристүүдийн шинж тэмдэг, дохио юм. Хэрвээ чи тэдэнтэй үнэнийг нөхөрлөж, эсвэл ах эгч нарын байдлын талаар мэдэхийг оролдон, тэдний хэд нь сул дорой, сөрөг байгаа, хүн бүр үүрэгтээ ямар үр дүнд хүрч байгаа, тэдний хэн нь үүрэгтээ тохирохгүй байгаа зэрэг асуулт асуувал антихристүүд сонирхохгүй. Харин Бурханы өргөлийн тухайд—мөнгөний хэмжээ, хэн хадгалж байгаа, хаана хадгалж байгаа, нууц үг нь юу болох гэх мэт нь тэдний хамгийн их санаа тавьдаг зүйл юм. Антихрист эдгээр зүйлийг онцгой сайн мэддэг. Тэд эдгээрийг гарынхаа таван хуруу шиг мэддэг. Энэ ч бас антихристийн шинж тэмдэг юм. Антихристүүд аятайхан үг хэлэхдээ гаргууд боловч бодитой ажил хийдэггүй. Харин ч тэд Бурханы өргөлийг эдлэх тухай бодолд үргэлж автдаг. Надад хэл дээ, антихристүүд ёс суртахуунгүй биш гэж үү? Тэдэнд хүн чанар огт байдаггүй—тэд бол жинхэнэ диаволууд юм. Тэд ажилдаа хөндлөнгөөс оролцох, асууж лавлах, хяналт тавихыг бусдад үргэлж хориглодог. Энэ бол антихристүүдийн найм дахь илрэл доторх гурав дахь зан авир юм.
Нэлээн дээр нэг улс дахь чуулган барилга худалдаж аваад тэрийгээ засварлах шаардлагатай болсон бөгөөд тэр улсын чуулганы удирдагч нь жинхэнэ нүүр царайгаа хараахан харуулаагүй байсан антихрист байж таарчээ. Тэр антихрист засварын ажилд хэний ч сайн танихгүй хүнийг ашигласан бөгөөд антихрист тэр хүнтэй ямар холбоо сүлбээтэй байсныг хэн ч мэдэхгүй байв. Үүний үр дүнд тэр ёрын муу хүн нөхцөл байдлыг далимдуулж, засварын үеэр зарцуулах ёсгүй байсан маш их мөнгийг үрэн таран хийжээ. Байшинд дагалдаж ирсэн ашиглаж болохуйц зарим тавилга байсныг бүгдийг нь гаргаж хаяад, шинээр сольсон. Гаргаж хаясан хуучин тавилгуудыг дараа нь тэрхүү ёрын муу хүн мөнгөөр заржээ. Тэдгээр нь үнэндээ эвдрээгүй, ашиглаж болохоор байсан боловч тэр ёрын муу хүн мөнгө олохын тулд, нөхцөл байдлыг ашиглахын тулд шинийг авахад нэмэлт мөнгө зарцуулсан байв. Антихрист эдгээр зүйлийн талаар мэдэж байсан уу? Тэр мэдэж байсан. Тэгвэл тэр яагаад түүнийг тэгж авирлахыг өөгшүүлсэн бэ? Учир нь тэд хэвийн бус харилцаатай байсан байж таарна. Зарим хүн асуудлыг олж хараад, барилгын ажил хэрхэн явагдаж байгааг үзэхээр хяналт тавьж, шалгах гэсэн. Тэднийг барилгын ажлыг үзэх гэж байна гэж хэлмэгц антихристийн санаа зовж, түгшээд: “Үгүй! Хугацаа нь болоогүй байна—хэнийг ч үзэхийг зөвшөөрөхгүй!” гэж хэлсэн. Түүний хариу үйлдэл маш хүчтэй, маш эмзэг байсан—үүний цаана ямар нэг зүйл болж байсан уу? (Тийм.) Бага зэрэг цочирдсон тэр хүмүүс энэ асуудлыг хэлэлцэж: “Ингэж болохгүй. Тэр барилгын ажлыг үзэхийг бидэнд зөвшөөрөхгүй байна. Энд гарцаагүй асуудал байна; бид газар дээр нь очиж үзэх хэрэгтэй” гэжээ. Гэвч антихрист ажлыг хүлээлгэж өгөх хугацаа болтол үзэхийг зөвшөөрөхгүй л байв. Надад хэл дээ, тэр хүмүүс мунгинасан байгаагүй гэж үү? Антихрист барилгын ажлыг үзүүлэхгүй байсан нь ямар нэг зүйл болоод байгааг баталсан. Тэд үүнийг Дээрхэд яаралтай мэдээлэх, түүнийг хамтран огцруулах, эсвэл хүчээр очиж барилгын ажлыг үзэж, шалгах хэрэгтэй байсан. Энэ бол тэдний хариуцлага байсан. Хэрвээ тэд тэр хариуцлагыг хариуцаж авч чадахгүй бол тэд хэрэггүй, чадваргүй хулчгарууд гэсэн үг байв. Тэр чадваргүй хулчгарууд тууштай байж чадаагүй. Энэ нь тэдний өөрсдийнх нь байшингийн асуудал биш байсан тул тэд зүгээр л үл тоосон. Тэд тийм л аминч, хариуцлагагүй байсан. Ажлыг хүлээлгэж өгөх үед Би видеоноос асуудал байгааг харсан. Би ямар асуудал харсан бэ? Хурлын өрөөний голд нэг ширээ, тэрийг тойроод ганган оффист ашигладаг шиг савхин сандлууд байв. Миний суудаг сандлууд бүгд энгийн сандал байтал тэрхүү жирийн хүмүүс тийм ганган зүйл ашиглах ёстой юу? (Үгүй.) Тэр хоёр тийм л тавилга суурилуулсан байсан бөгөөд тэнд байсан хүмүүс тэр сандлууд дээр суухдаа маш их баяртай байсан. Би асуудлыг олж мэдмэгцээ тэр өөдгүй амьтан руу залгаж, асуудлыг шалгаж эхэлсэн. Өрөө бүрийг шалгахад хаа сайгүй маш олон асуудал, маш их санхүүгийн хохирол гарсан байв. Байшингийн зарим анхны тавилгыг ашиглаж болохоор байсан ч тэр ёрын муу хүн тэдгээрийг гаргаж зараад, тэрнээсээ мөнгө хийсэн; үүгээр ч зогсохгүй, тэр өндөр үнэтэй, шинэ тавилга худалдаж авахдаа ч мөнгө хийсэн; цаашлаад, тэр чуулганд байх ёсгүй зарим тоног төхөөрөмжийг суурилуулсан байв. Тэр ёрын муу хүн хэнтэй ч зөвлөлдөхгүйгээр үүнийг хийсэн. Түүнийг ингэх үед антихрист энэ талаар мэдэж байсан уу? Тэр магадгүй мэдэж байсан байх. Тэр өдөр бүр ажлын талбай руу очдог байсан бөгөөд үүнийг харсан хэр нь тайлагнаагүй, харин ч түүний үрэлгэн байдлыг өөгшүүлсэн. Ямар аймшиггүй юм бэ! Тэр Бурханд итгэгч мөн үү? Бурханд 20 жил итгэчхээд тэр ийм жигшмээр байсан, ийм зүйл хийсэн—тэр ямархуу хүн бэ? Тэр бол хүн биш! Шүтлэггүй хүмүүсийн дундах сайн хүмүүс хүртэл тэгдэггүй; ямар ёс суртахуунгүй юм бэ! Дээрх түүнээс барилгын ажлын талаар асуух бүрд тэр Дээрхийг хуурахын тулд мэдэхгүй дүр эсгэн, аливааг далдалж, нуун дарагдуулсан бөгөөд эцэст нь маш олон асуудал гарсан. Тэгвэл түүнийг хөөж, ажилд оруулан хохирлыг барагдуулах мөнгө олуулах нь хэтэрсэн хэрэг болох уу? (Үгүй.) Надад хэл дээ, тэр антихрист мөнгийг буцааж өгч чадлаа ч гэсэн энэ амьдралдаа амар амгаланг олох уу? Тэр амар тайван байж чадах уу? Тэр бүх насаараа тарчилж амьдрах байх гэж Би айж байна. Хэрвээ тэр өөрийнх нь үйлдэл ийм байдалд хүрнэ гэдгийг мэдэж байсан юм бол тэр үед яах гэж тэгж авирласан юм бэ? Тэр яагаад анхнаасаа тэгсэн юм бэ? Тэр Бурханд итгээд ердөө ганц хоёр жил болсон, Бурханы гэрийн дүрэм журмыг, Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх гэж юу болохыг, эсвэл үнэнч зан гэж юу болохыг мэддэггүй байсан юм биш—тэр олон жил Түүнд итгэчхээд огтхон ч өөрчлөгдөөгүй, бага зэрэг үйлчлэл үзүүлж чаддаг байсан ч ийм ёрын мууг үйлдсээр байсан! Тийм жигшмээр байсных нь төлөө түүнийг таягдан хаяж, хараах ёстой!
Антихристүүдийн ажиллах арга барилд нэг нийтлэг зүйл байдаг: Тэд ямар ч ажил хийж байсан, хөндлөнгөөс оролцох юм уу асууж лавлахыг бусдад хориглодог. Тэд үргэлж аливааг нууцалж, нуун дарагдуулахыг хүсдэг. Тэд ямар нэгэн зүйл сэдэж байгаа байж таарна; тэд ажилд нь байгаа асуудлыг хүмүүст мэдэгдэхийг зөвшөөрдөггүй. Хэрвээ тэд аливааг ил тод, нээлттэйгээр, үнэн болон зарчимд нийцүүлэн, цэвэр мөс чанартайгаар хийсэн бол юунд санаа зовох билээ? Тэнд нь хэлэхийн аргагүй юу байх билээ? Тэд яагаад асууж лавлах, хөндлөнгөөс оролцохыг бусдад зөвшөөрдөггүй юм бэ? Тэд юунд санаа зовдог вэ? Тэд юунаас айдаг вэ? Тэд ямар нэг зүйл сэдэж байгаа нь тодорхой—энэ нь маш илэрхий байна! Антихристүүд ямар ч ил тод байдалгүйгээр ажилладаг. Тэд ямар нэг муу зүйл хийх үедээ тэрийгээ нуух, далдлах арга сүвэгчилж, хуурамч дүр эсгэж, бүр эрээ цээргүй мэхэлдэг. Үүний үр дүн юу вэ? Бурхан бүхнийг шинждэг бөгөөд бусад хүн ямар нэгэн зүйлийг хэсэг хугацаанд мэдэхгүй, хэсэгтээ төөрөлдөж болох ч Бурхан үүнийг илчлэх өдөр ирнэ. Бурханы нүдээр бол бүх зүйл ил тод, бүх зүйл илчлэгдсэн байдаг. Чи Бурханаас ямар нэгэн зүйл нуугаад нэмэргүй. Тэр бол төгс хүчит, Тэр чамайг илчлэхээр шийдэх үед бүх зүйл өдрийн саруул гэрэлд ил болно. Сүнслэг ойлголтгүй, тэргүүн тэнгэрэлчийн уг чанартай тэрхүү мунхаг амьтад, антихристүүд л: “Би аливааг чанд нууцалж, чамайг хөндлөнгөөс оролцуулахгүй, асууж лавлуулахгүй, бас чамаар аливаад хяналт тавиулахгүй л байвал чи юу ч мэдэхгүй—тэгээд би энэ чуулганыг бүрэн хяналтдаа оруулна!” гэж бодно. Тэд хаан мэт захирвал нөхцөл байдлыг хянаж чадна гэж боддог. Аливаа зүйл үнэндээ үнэхээр тийм байдаг уу? Бурхан төгс хүчит гэдгийг тэд мэддэггүй; тэд өөрсдийгөө ухаантай гэж тунхагладаг. Бурхан бүхнийг шинждэг. Жишээ нь, чи өнөөдөр мууг үйлдлээ гэж бодъё. Бурхан үүнийг шинждэг боловч чамайг илчилдэггүй—Тэр чамд гэмших боломж олгож байгаа юм. Маргааш нь чи дахин мууг үйлдээд, тэгсэн ч чи үүнийгээ тайлагнадаггүй, эсвэл гэмшдэггүй; Бурхан чамд боломж олгосоор, чамайг гэмшихийг хүлээсээр байдаг. Гэвч хэрвээ чи гэмшихгүй хэвээр байвал Бурхан чамд тэр боломжийг олгохыг хүсэхгүй. Тэр чамд ой гутаж, чамайг жигшинэ, зүрх сэтгэлийнхээ гүнд чамайг аврахыг хүсэхгүй, чамайг бүрмөсөн орхино. Ийм тохиолдолд Тэр чамайг хэдхэн минутад л илчлэх бөгөөд чи аливааг нуун дарагдуулах, эсвэл саад болох гэж яаж ч оролдсон ямар ч нэмэргүй байх болно. Чиний гар хэчнээн том байлаа ч чи гараараа тэнгэрийг халхалж чадах уу? Чи хэчнээн чадвартай байлаа ч Бурханы нүдийг таглаж чадах уу? (Үгүй.) Эдгээр нь хүний мунхаг санаа юм. Бурхан үнэхээр хэчнээн төгс хүчит болохын тухайд хүмүүс Түүний үгнээс үүнийг аль хэдийн бага зэрэг мэдэрч чаддаг. Түүнчлэн, асар их мууг үйлдэж, Бурханыг шууд эсэргүүцсэн энэхүү завхарсан хүн төрөлхтний бүх гишүүн янз бүрийн шийтгэл амссан бөгөөд үүнийг харсан бүх хүн бүрэн үнэмшиж, үүнийг цээрлүүлэлт гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Шүтлэггүй хүмүүс хүртэл Бурханы зөвт байдал халдахыг тэвчдэггүй гэдгийг харж чаддаг тул Түүнд итгэдэг хүмүүс үүнийг бүр ч илүү харж чадах ёстой. Бурханы төгс хүчин, мэргэн ухаан хэмжээлшгүй юм. Хүн тэдгээрийг тодорхой харах ямар ч аргагүй. Нэг тийм дуу байдаг даа—юу гэдэг билээ? (Бурханы үйл хэргийг хэмжих аргагүй.) Энэ бол Бурханы мөн чанар бөгөөд Түүний ялгамж чанар, мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Чи таамаглаж, тааварлах хэрэггүй. Чи зүгээр л тэдгээр үгэнд итгэх хэрэгтэй—тэгвэл чи тийм мунхаг зүйл хийхгүй. Хүмүүс бүгд өөрсдийгөө ухаантай гэж боддог; тэд нүдээ навчаар халхлаад: “Та намайг харж чадаж байна уу?” гэж хэлдэг. Бурхан: “Би чамайг бүхэлд нь харж чадахаар барахгүй, чиний зүрх сэтгэлийг, мөн хүний ертөнцөд хэдэн удаа ирснийг чинь хүртэл хардаг” гэж хэлэхэд хүмүүс мэл гайхаж хоцордог. Өөрийгөө ухаантай гэж бүү бод; “Бурхан энийг мэдэхгүй, Тэр тэрийг мэдэхгүй. Ах эгч нарын хэн нь ч хараагүй. Хэн ч мэдэхгүй. Надад өөрийн гэсэн бяцхан төлөвлөгөө бий. Намайг хэчнээн ухаантайг хараач!” гэж бүү бод. Үнэнийг ойлгодоггүй, Бурхан бүхнийг захирдаг гэдэгт итгэдэггүй энэ ертөнцийн хүмүүсийн хэн нь ч ухаантай биш. Тэд юу ч хэлж, хийсэн бай, эцэстээ энэ бүхэн алдаа, бүгд үнэнийг зөрчсөн хэрэг, бүгд Бурханыг эсэргүүцсэн хэрэг байдаг. Ганцхан төрлийн хүн л ухаантай байдаг. Тэр нь ямар төрөл вэ? Бурхан бүхнийг шинждэг, Тэр бүхнийг харж чаддаг, мөн Тэр бүхнийг захирдаг гэдэгт итгэдэг төрөл. Ийм хүмүүс туйлын ухаантай байдаг, учир нь тэд хийдэг бүхэндээ Бурханд дуулгавартай байдаг; тэдний хийдэг бүхэн үнэнд нийцдэг, Бурханаар сайшаагддаг, Бурханы ерөөлийг хүртдэг. Хүн ухаантай эсэх нь тэд Бурханд дуулгавартай байж чадах эсэхээс хамаардаг; тэдний хэлж, хийж байгаа зүйл үнэнд нийцэж байгаа эсэхээс шалтгаалдаг. Хэрвээ чамд: “Энэ хэрэг явдлын талаар би ингэж бодож байна, тэгээд үүнийг хиймээр байна, учир нь энэ надад ашиг тустай байх болно—гэхдээ би үүнийгээ бусдад итгэж хэлэхийг хүсэхгүй байна, тэднийг мэдээсэй гэж бас хүсэхгүй байна” гэсэн бодол байвал энэ нь бодох зөв арга зам мөн үү? (Үгүй.) Энэ нь бодох зөв арга зам биш гэдгийг ухаарах үедээ чи юу хийх ёстой вэ? Чи өөртөө сургамж өгөхийн тулд өөрийгөө сайтар алгадах хэрэгтэй. Хэрвээ чи өөрөө хэлэхгүй бол Бурхан мэдэхгүй гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ чамайг тэгж бодож байх зуур Бурхан чиний зүрх сэтгэлийг мэддэг. Тэр яаж мэддэг вэ? Бурхан хүний уг чанар-мөн чанарыг нэвт харсан. Тэгвэл Тэр яагаад энэ хэрэг явдал дээр чамайг ил болгодоггүй юм бэ? Тэр үүнийг ил болгоогүй ч гэсэн чи Түүний маш олон үгийг идэж, уусан учраас өөрөө аажмаар ойлгож чадна. Чамд мөс чанар, эрүүл ухаан, оюун ухаан, хэвийн сэтгэхүй бий; юу нь зөв, юу нь буруу болохыг чи өөрөө ойлгож чадах ёстой. Бурхан чамд аливааг удаанаар тунгаан бодож, өөрийгөө мунхаг эсэхийг харах цаг хугацаа, боломж олгож байгаа юм. Хэрэг явдлыг хэд хоног тунгаан бодсоны дараа чи үр дүнг нь харна: Тэр үед чи өөрийгөө мунхаг, тэнэг байснаа, бас тэр хэргийг Бурханаас нуух гэж оролдох ёсгүй байснаа мэдэх болно. Бүх хэрэг явдал дээр чи бүх зүйлийг Бурханд илчилж, илэн далангүй байх ёстой—энэ бол Бурханы өмнө баримтлах ёстой цорын ганц нөхцөл, байдал юм. Чи сэтгэлээ нээхгүй байсан ч Бурханы өмнө нээлттэй байдаг. Бурханы өнцгөөс бол чи энэ талаар сэтгэлээ нээсэн ч бай, үгүй ч бай Тэр баримтыг мэддэг. Хэрвээ чи үүнийг нэвт харж чадахгүй бол маш мунхаг биш гэж үү? Тэгвэл чи яаж ухаантай хүн байж чадах вэ? Бурханд сэтгэлээ нээснээр. Бурхан бүхнийг шинжиж, мэддэг гэдгийг чи мэднэ, тиймээс өөрийгөө ухаантай, Түүнийг мэдэхгүй байж магадгүй гэж бүү бод; Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг нууцаар ажигладаг нь гарцаагүй тул ухаантай хүмүүс арай илүү илэн далангүй, арай илүү цэвэр ариун, мөн үнэнч шударга байх ёстой—энэ бол хийх ёстой ухаалаг зүйл юм. Үргэлж өөрийгөө ухаантай гэж мэдрэх; үргэлж өөрийн гэсэн бяцхан нууцаа хадгалахыг хүсэх; үргэлж бага зэрэг хувийн орон зайгаа хадгалахыг оролдох нь бодох зөв арга зам мөн үү? Бусад хүнд тэгж хандах нь зүгээр, учир нь зарим хүн эерэг хүмүүс биш бөгөөд үнэнийг хайрладаггүй. Ийм хүмүүстэй бага зэрэг түдгэлзэж болно. Тэдэнд зүрх сэтгэлээ бүү нээ. Жишээ нь, чиний үзэн яддаг хэн нэгэн байгаад, чи ар хударгаар нь түүнийг муулсан гэж бодъё. Чи энэ талаар түүнд хэлэх ёстой юу? Бүү хэл—дахиж ийм зүйл хийхгүй байхад л хангалттай. Хэрвээ чи үүнийг хэлбэл та хоёрын харилцааг сэвтүүлнэ. Чи өөрийгөө сайн биш, дотроо бохир заваан, хорон муу, бусдад атаархдаг, алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлдөхийн тулд өөр хэн нэгнийг ар хударгаар нь муулж гутаасан гэдгээ чи зүрх сэтгэлдээ мэддэг—ямар олиггүй юм бэ! Чи өөрийгөө завхарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг; чи хийсэн зүйлээ буруу байсан гэдгийг, мөн өөрийн чинь уг чанар ямар хорон муу болохыг мэддэг. Тэгээд чи Бурханы өмнө ирж, Түүнд залбирдаг: “Өө Бурхан минь, миний нууцаар хийсэн зүйл хорон муу, олиггүй зүйл байлаа—намайг өршөөхийг Танаас гуйж байна, намайг залж чиглүүлээч гэж Танаас гуйж байна, бас намайг зэмлээч гэж Танаас гуйж байна. Би дахиж ийм зүйл хийхгүй байхыг эрмэлзэнэ.” Ингэх нь зүгээр. Чи хүмүүстэй харилцахдаа зарим нэг арга барил ашиглаж болно, гэхдээ Бурханд цэвэр ариунаар сэтгэлээ нээх нь хамгийн сайн бөгөөд хэрвээ чи санаархал өвөрлөж, арга барил ашиглавал асуудалд орно. Чи оюун санаандаа үргэлж: “Бурханаар өөрийгөө өндрөөр үнэлүүлж, дотроо юу бодож байгаагаа Түүнд мэдүүлэхгүйн тулд би юу хэлж болох вэ? Юу хэлэх нь зөв бэ? Би илүү ихийг дотроо хадгалах ёстой, би арай илүү арга ухаантай байх ёстой, надад арга барил байх ёстой; тэгвэл Бурхан намайг өндрөөр үнэлж магадгүй” гэж боддог. Хэрвээ чи үргэлж ингэж бодвол Бурхан мэдэхгүй гэж бодож байна уу? Чи юу ч бодож байлаа гэсэн Бурхан мэддэг. Ингэж бодох нь зүдэргээтэй. Үнэнч шударгаар, үнэнээр ярих нь хамаагүй амар байдаг, энэ нь чиний амьдралыг илүү амар болгодог. Бурхан чамайг үнэнч шударга, цэвэр ариун, илэн далангүй гэж хэлэх бөгөөд энэ нь хязгааргүй эрхэм юм. Хэрвээ чамд илэн далангүй зүрх сэтгэл, үнэнч шударга хандлага байгаа бол заримдаа хэтрүүлж, мунхаг авирласан ч гэсэн энэ нь Бурханы хувьд гэм буруу биш; энэ нь маш тооцоотой байхаас чинь дээр, мөн байнга тунгаан бодож, боловсруулахаас чинь дээр юм. Антихристүүд эдгээр зүйлийг хийж чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.)
Антихристүүдийн замаар алхдаг бүх хүн антихристийн зан чанартай хүмүүс бөгөөд антихристийн зан чанартай хүмүүсийн алхдаг зам нь антихристүүдийн зам юм—гэхдээ антихристийн зан чанартай хүмүүс болон антихристүүдийн хооронд бага зэрэг ялгаа бий. Хэрвээ хэн нэгэн антихристийн зан чанартай бөгөөд антихристийн замаар алхдаг бол энэ нь тэднийг антихрист мөн гэдгийг заавал илтгэдэггүй. Гэхдээ хэрвээ тэд гэмшдэггүй, үнэнийг хүлээн авч чаддаггүй бол антихрист болон хувирч болзошгүй. Антихристүүдийн замаар алхдаг хүмүүс хараахан антихрист болоогүй байгаа тул тэдэнд гэмших найдвар, боломж байсаар байдаг. Хэрвээ тэд олон төрлийн муу зүйл хийж, антихрист гэж тодорхойлогдоод, улмаар даруй зайлуулагдаж, хөөгдвөл тэдэнд дахиж гэмших боломж олдохгүй. Хэрвээ антихристийн замаар алхдаг хэн нэгэн төрлийн муу зүйл хараахан хийгээгүй байгаа бол наанадаж энэ нь тэд хараахан ёрын муу хүн болоогүйг харуулдаг. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадвал тэдэнд өчүүхэн ч гэсэн найдвар бий. Хэрвээ тэд яагаад ч үнэнийг хүлээн авахгүй бол элдэв янзын мууг үйлдээгүй байлаа ч ямартай ч аврагдахад маш хэцүү байх болно. Антихрист яагаад аврагдаж чаддаггүй вэ? Учир нь тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Бурханы гэр үнэнч шударга хүн байх талаар—хүн хэрхэн нээлттэй, илэн далангүй байж, гарч ирээд хэлэх ёстой зүйлээ хэлж, ов мэх гаргахгүй байх ёстой талаар яаж ч нөхөрлөсөн тэд зүгээр л хүлээн авч чаддаггүй. Үнэнч шударга байснаар хүмүүс хохирдог, үнэнийг хэлэх нь мунхаг хэрэг гэж тэдэнд үргэлж санагддаг. Тэд үнэнч шударга хүн болохгүй гэж эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. Энэ бол үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг антихристүүдийн уг чанар юм. Хэрвээ хүн үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй бол яаж аврагдаж чадах юм бэ? Хэрвээ антихристийн замаар алхдаг хэн нэгэн үнэнийг хүлээн авч чадвал антихрист тэр хоёрын хооронд тодорхой ялгаа бий. Бүх антихрист бол үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй хүмүүс юм. Тэд хэчнээн олон буруу юм уу муу зүйл хийсэн байх, чуулганы ажил болон Бурханы гэрийн эрх ашигт хэчнээн их хохирол учруулсан байх нь хамаагүй, хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэхгүй. Тэд засуулсан ч гэсэн ямар ч үнэнийг огт хүлээн авдаггүй; тийм ч учраас чуулган тэднийг ёрын муу хүмүүс, антихристүүд гэж тодорхойлдог. Антихрист хамгийн ихдээ л үйлдэл нь зарчмыг зөрчсөн, үнэнд нийцэхгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боловч санаатайгаар мууг үйлддэг, эсвэл санаатайгаар Бурханыг эсэргүүцдэг гэдгээ хэзээ ч яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд зүгээр л алдаагаа хүлээн зөвшөөрөх боловч үнэнийг хүлээн авахгүй; тэгээд дараа нь ямар ч үнэнийг огт хэрэгжүүлэхгүйгээр урьдын адил мууг үйлдсээр байх болно. Антихрист хэзээ ч үнэнийг хүлээн авдаггүй гэх баримтаас антихристүүдийн уг чанар-мөн чанар нь үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг болохыг харж болно. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн байсан ч, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс хэвээр үлддэг. Харин жирийн, завхарсан хүн төрөлхтөн бүгд антихристийн зан чанартай байж болох ч антихристүүд болон тэдний хооронд ялгаа бий. Бурханы шүүлт, ил болголтын үгийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлдээ тогтоон авч, дахин дахин тунгаан бодож, өөрсдийгөө эргэцүүлж чаддаг хүмүүс нэлээд бий. Тэгээд тэд: “Тэгэхээр энэ чинь антихристийн зан чанар байх нь; антихристийн замаар алхана гэдэг нь энэ байх нь. Ямар ноцтой асуудал вэ! Надад тийм байдал, зан авир байна; надад тиймэрхүү мөн чанар байна—би тийм төрлийн хүн юм байна!” гэдгийг ухаарч магадгүй. Тэгээд тэд тэрхүү антихристийн зан чанарыг хэрхэн хаяж, үнэхээр гэмших талаар бодож, ингэснээр антихристүүдийн замаар алхахгүй гэдэгт шийдвэр төгс байж чадна. Ажил, амьдралдаа, хүн, үйл явдал, зүйлс болон Бурханы даалгаварт хандах хандлагадаа тэд өөрсдийн үйлдэл, зан авирыг, мөн яагаад Бурханд дуулгавартай байж чаддаггүйгээ, яагаад үргэлж сатанлаг зан чанараар амьдардгаа, яагаад махан бие болон Сатанаас урваж чаддаггүйгээ эргэцүүлж чадна. Тийнхүү тэд Бурханд залбирч, Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхарсан зан чанараас нь болон Сатаны нөлөөнөөс өөрсдийг нь аврахыг Бурханаас гуйх болно. Тэдэнд үүнийг хийх шийдэмгий байдал байгаа нь үнэнийг хүлээн авч чадна гэдгийг нь баталдаг. Тэд мөн адил завхарсан зан чанар харуулж, өөрсдийн дураар үйлддэг; ялгаа нь гэвэл, антихристэд бие даасан хаанчлал байгуулах амбиц, хүсэл байгаад зогсохгүй—тэд юу ч болсон үнэнийг хүлээн авахгүй. Энэ бол антихристийн ноцтой дутагдал юм. Нөгөөтээгүүр, хэрвээ антихристийн зан чанартай хүн үнэнийг хүлээн авч, Бурханд залбирч, Түүнийг тулж түшиж чаддаг бол, мөн тэд сатанлаг завхарсан зан чанараа хаяж, үнэнийг эрэлхийлдэг замаар алхахыг хүсдэг бол тэрхүү залбирал, тэрхүү шийдэмгий байдал нь ямар байдлаар тэдний амь-оролтод ашиг тустай байх вэ? Энэ нь наад зах нь тэднийг үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэхэд, мөн асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглахад хүргэж, ингэснээр тэд үүргээ стандартад нийцсэн байдлаар гүйцэтгэдэг болно. Энэ бол тэдэнд ашиг тусаа өгөх нэг арга зам юм. Үүнээс гадна, үүргээ гүйцэтгэснээр олддог сургуулилалтаар тэд үнэнийг эрэлхийлэх замд гарч чадна. Тэдэнд ямар ч бэрхшээл тулгарсан, тэд үнэнийг эрж хайж, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд анхаарч чадна; тэд сатанлаг зан чанараа аажмаар хаяж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг шүтэн мөргөж чадна. Тэд ийм хэрэгжүүлэлтээр Бурханы авралд хүрч чадна. Антихристийн зан чанартай хүмүүс хааяа завхрал харуулж магадгүй, мөн өөрийн эрхгүй алдар нэр, ашиг хонжоо, байр суурийнхаа эрх ашгийн төлөө ярьж, үйлдэж магадгүй, өөрийн дураар ажилласаар байж магадгүй—гэвч тэд завхарсан зан чанараа харуулж байгаагаа ухаармагцаа гэмшиж, Бурханд залбирна. Энэ нь тэд үнэнийг хүлээн авч чаддаг, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүн гэдгийг баталдаг; энэ нь тэд амь-оролтыг эрэлхийлж байгааг баталдаг. Хүн хэчнээн олон жил туршлагажсан байх, эсвэл хэчнээн их завхрал харуулах нь хамаагүй, тэд эцсийн дүндээ үнэнийг хүлээн авч, үнэн-бодит байдалд орж чадна. Тэд бол Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүс юм. Тэд энэ бүхнийг хийж байхдаа аль хэдийн үнэн замд сууриа тавьсан гэдгээ харуулдаг. Гэвч антихристүүдийн замаар алхдаг зарим хүн үнэнийг хүлээн авч чаддаггүй. Тэдний хувьд авралыг олж авах нь антихристүүдтэй адилхан хэцүү байх болно. Ийм хүмүүс антихристүүдийг ил болгосон Бурханы үгийг сонсохдоо юу ч мэдэрдэггүй, харин ч хайхрамжгүй, хөдөлгөөнгүй байдаг. Нөхөрлөл антихристийн зан чанарын тухай сэдэв рүү шилжих үед тэд өөрсдийгөө антихристийн зан чанартай гэдгийг, мөн антихристүүдийн замаар алхаж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Тэд энэ талаар нэлээд сайн ярина. Гэвч үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход тэд хэрэгжүүлэхээс татгалзсаар байх болно; антихристийн зан чанартаа түшиглэн, өөрсдийн дураар үйлдсээр байх болно. Хэрвээ чи тэднээс: “Антихристийн зан чанар харуулах үедээ чи зүрх сэтгэлдээ тэмцэлддэг үү? Байр сууриа хамгаалахын тулд ярихдаа чи өөрийгөө зэмлэх мэдрэмж төрдөг үү? Антихристийн зан чанар харуулах үедээ чи өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэддэг болдог уу? Завхарсан зан чанараа мэдсэнийхээ дараа чи зүрх сэтгэлдээ гэмшдэг үү? Дараа нь чи ер нь гэмшиж, эсвэл өөрчлөгддөг үү?” гэж асуувал тэдэнд ямар ч хариулт олдохгүй нь лавтай, учир нь тэдэнд ийм туршлага огт байгаагүй юм. Тэд юу ч хэлж чадахгүй байх болно. Ийм хүмүүс үнэхээр гэмших чадвартай юу? Энэ нь амаргүй байх нь лавтай. Үнэнийг үнэхээр эрэлхийлдэг хүмүүс өөрсдөөс нь антихристийн зан чанар ямар нэг байдлаар харагдахад шаналж, түгших бөгөөд тэд: “Би яагаад энэ сатанлаг зан чанарыг хаяж чадахгүй байна вэ? Би яагаад үргэлж завхарсан зан чанар харуулаад байна вэ? Миний энэ завхарсан зан чанар яагаад ийм салж өгдөггүй, салахын аргагүй байна вэ? Үнэн-бодит байдалд орох яагаад ийм хэцүү юм вэ?” гэж бодоход хүрнэ. Энэ нь тэдний амийн туршлага нимгэн, завхарсан зан чанар нь бараг шийдвэрлэгдээгүй байгааг харуулдаг. Тийм ч учраас тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход зүрх сэтгэл дэх тэмцэл нь маш ширүүн өрнөж, хамгийн ихээр тарчилсан. Тэдэнд сатанлаг зан чанараа хаях шийдэмгий байдал байгаа ч зүрх сэтгэлд нь үүний эсрэг тэмцэл өрнөх нь гарцаагүй бөгөөд тэрхүү тэмцэлтэй байдал өдрөөс өдөрт ширүүсдэг. Өөрсдийнх нь талаарх мэдлэг нь гүнзгийрэх тусам, мөн өөрсдийгөө хэр зэрэг гүнзгий завхарсныг харах тусам тэд үнэнийг олж авахыг бүр ч их хүсэмжилж, үнэнийг улам бүр нандигнадаг бөгөөд өөрсдийгөө болон завхарсан зан чанараа таньж мэдэх явцдаа үнэнийг тасралтгүй хүлээн авч, хэрэгжүүлж чадах болно. Тэдний биеийн хэмжээ аажмаар нэмэгдэж, амь зан чанар нь үнэхээр өөрчлөгдөж эхэлнэ. Хэрвээ тэд ийм маягаар үргэлжлүүлэн туршлагажсаар байвал нөхцөл байдал нь жилээс жилд улам сайжирч, эцэст нь тэд махан биеийг даван туулж, завхралаа хаяж, үнэнийг тогтмол хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чадах болно. Амь-оролт амархан зүйл биш! Энэ нь яг л үхэх гэж байгаа хүнийг сэхээн амьдруулахтай адилхан: Хүний биелүүлж чадах үүрэг хариуцлага бол үнэнийг нөхөрлөж, тэднийг дэмжиж, хангах, эсвэл тэднийг засах явдал юм. Хэрвээ тэд үүнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадвал тэдэнд найдвар бий; тэд үхлээс мултарч чадах азтай байж магадгүй, үхэхийн наахнуур зогсоно. Гэвч хэрвээ тэд үнэнийг хүлээн авахаас татгалзаж, өөрсдийнхөө талаар юу ч мэдэхгүй байвал тэд аюулд орно. Зарим антихрист таягдан хаягдсанаасаа хойш нэг, хоёр жил өнгөрсөн ч өөрсдийгөө таньж мэдэхгүй, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Ийм тохиолдолд тэдэнд ямар ч амьдын шинж үлдэхгүй бөгөөд энэ нь тэдэнд аврагдах найдвар байхгүй болсны нотолгоо юм. Та нар засуулах үедээ үнэнийг хүлээн авч чадах уу? (Чадна.) Тэгвэл найдвар байна—энэ бол сайн хэрэг! Хэрвээ та нар үнэнийг хүлээн авч чадвал та нарт аврагдах найдвар бий.
Хэрвээ чи аврагдахыг хүсвэл олон саадыг давах ёстой. Тэдгээр нь ямар саад вэ? Завхарсан зан чанартайгаа тасралтгүй тэмцэх, мөн Сатан болон антихристүүдийн зан чанартай тэмцэх: Тэр чамайг хянахыг хүсэж, чи тэрнээс ангижрахыг хүсдэг; тэр чамайг төөрөлдүүлэхийг хүсэж, чи тэрийг хаяхыг хүсдэг. Хэрвээ чи завхарсан зан чанараа таньж мэдсэнийхээ дараа ч түүнээс ангижирч чадахгүй байгаагаа олж мэдвэл чи зовж, шаналан, залбирах болно. Заримдаа нэлээд хугацаа өнгөрсөн ч Сатаны зан чанарын хяналтаас ангижирч чадахгүй байгаагаа хараад чамд найдваргүй мэт санагдах боловч бууж өгөхгүй бөгөөд ийм сөрөг, сэтгэлээр унасан байдалтай байж болохгүй—тэмцсээр байх ёстой гэж санагдана. Үүргээ гүйцэтгэх явцад болон Бурханы ажлыг туулах явцад хүмүүсийн дотоод хариу үйлдэл өөр өөр түвшинд байдаг. Товчхондоо, амьтай хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бөгөөд тэд дотроо тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Тэдний бодол санаа, үзэл бодолд, зан авир, хэрэгжүүлэлтэд, тэр ч байтугай оюун санааных нь гүн дэх санаа зорилго, санаа бодол, бодолд тасралтгүй эргэлт гарах болно. Түүнчлэн, тэд юу нь зөв, юу нь буруу болохыг, ямар буруу зүйл хийснээ, зарим нэг бодох арга зам нь зөв үү, буруу юу гэдгийг, зарим нэг үзэл бодол нь үнэнд нийцэж байгаа эсэх, зарим нэг байдлаар үйлдэхийн цаад зарчмууд нь Бурханы санаа зорилгод нийцэж байна уу гэдгийг, мөн өөрсдийгөө Бурханыг дуулгавартай дагадаг, үнэнийг хайрладаг хүн мөн үү гэдгийг улам бүр тодорхой ялгаж салгах болно. Эдгээр зүйл тэдний зүрх сэтгэлд аажмаар улам бүр тодорхой болно. Тэгвэл ямар суурин дээрээс эдгээр үр дүнд хүрдэг вэ? Тэдний ойлгосон үнэнээ хэрэгжүүлж, үнэнд орох суурин дээрээс. Антихристүүд яагаад яавч өөрчлөгдөж чаддаггүй вэ? Тэд үнэнийг ойлгох чадваргүй юм уу? (Чадваргүй.) Тэд үүнийг ойлгож чаддаг боловч хэрэгжүүлдэггүй, сонсоод хэрэгжүүлдэггүй. Тэд үүнийг хоосон сургаал болгон ойлгож, хүлээн авч байгаа байж болох ч ойлгож чаддаг тэрхүү өчүүхэн жаахан хоосон сургаал, дүрэм журмаа хэрэгжүүлж чаддаг уу? Үгүй, өчүүхэн төдий ч үгүй; чи тэднийг хүчилсэн ч, тэд өөрсдийгөө зүдрээн байж оролдсон ч тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй л байх болно. Тийм ч учраас тэдний хувьд үнэнд орох нь мөнхийн хоосон зүйл хэвээр үлддэг. Антихрист үнэнч шударга хүн байх талаар хэчнээн их ярьж, хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч ганц ч үнэнч шударга үг хэлж чаддаггүй; тэд Бурханы санаа зорилгыг бодолцон үзэх талаар яаж ч ярилаа гэсэн аминч, олиггүй сэдлээ орхидоггүй. Тэд аминч өнцгөөс үйлддэг. Тэд сайн зүйл, өөрсдөд нь ашиг тустай зүйл харах үедээ: “Наашаа өг—энэ бол минийх!” гэж хэлдэг. Тэд байр сууринд нь ашиг тустай юуг ч хамаагүй хэлж, өөрсдөд нь ашиг тустай юуг ч хамаагүй хийдэг. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм. Тэд түр зуурын оргилсон сэтгэл хөдлөлдөө автан, бага зэрэг үнэнийг ойлгосон мэт санагдаж магадгүй. Тэд урам зориг орж: “Би хэрэгжүүлж, өөрчлөгдөж, бурхныг сэтгэл хангалуун болгох хэрэгтэй!” гэх мэт хэдэн уриа лоозон хашхирдаг. Гэвч үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход тэд хэрэгжүүлдэг үү? Тэд хэрэгжүүлдэггүй. Бурхан юу ч хэлсэн бай, Тэр хэчнээн олон үнэнийг, бодит баримтыг номлож, хэчнээн олон бодит жишээ татсан байсан ч, энэ нь антихристийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй, мөн тэдний амбицыг ганхуулж чадахгүй. Энэ бол антихристийн онцлог, шинж тэмдэг юм. Тэд зүгээр л ямар ч үнэнийг огт хэрэгжүүлэхгүй; тэд аятайхан ярих үедээ бусдад сонсгохын тулд байдаг бөгөөд хэчнээн аятайхан ярилаа ч энэ нь ердөө л сүржин, хоосон ярианы нэг хэлбэр—энэ нь тэдний хувьд онол юм. Ийм хүмүүс үнэндээ зүрх сэтгэлдээ үнэнийг ямар байр сууринд тавьдаг вэ? Би та нарт аль дээр юуг Антихристийн уг чанар-мөн чанар гэж хэлсэн бэ? (Үнэнийг үзэн ядах.) Зөв. Тэд үнэнийг үзэн яддаг. Тэд өөрсдийнх нь хорон муу байдал, аминч, олиггүй байдал, биеэ тоосон зан, харгис байдал, байр суурь, эд баялгийг булаан авдаг, бусдыг хянадаг нь хамгийн дээд үнэн, хамгийн дээд гүн ухаан бөгөөд өөр юу ч тэдгээр зүйл шиг дээд биш гэж итгэдэг. Тэд байр суурь олж авч, хүмүүсийг хянаж чаддаг болмогцоо хүссэн бүхнээ хийж чадна, бүх амбиц, хүсэл нь биелэх боломжтой болно. Энэ бол антихристийн эцсийн зорилго юм.
Антихристүүд үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг. Үнэнийг зэвүүцдэг хүнийг үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлдэг болгох нь чиний хувьд боломжтой юу? (Үгүй.) Тэгэх нь гахайг нисдэг болгох, эсвэл чоныг өвс иддэг болгохтой адилхан—энэ нь тэднээс боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг болох уу? Чоно хоньдтой хамт байхын тулд сүрэг рүү орохыг чи хааяа харна. Тэр хонь идэх боломжоо хүлээн, жүжиглэж байгаа юм. Түүний уг чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үүнтэй адилаар, антихристээр үнэнийг хэрэгжүүлүүлэх нь чоноор өвс идүүлж, хонь иддэг зөн совинг нь болиулахтай адилхан: Энэ нь боломжгүй. Чоно бол махчин амьтан. Тэд хонь иддэг—тэд бүх төрлийн амьтныг иддэг. Энэ бол тэдний уг чанар бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Хэрвээ хэн нэгэн: “Би антихрист мөн эсэхээ мэдэхгүй байна, гэхдээ үнэнийг нөхөрлөхийг сонсох бүрд миний зүрх сэтгэлд уур хилэн бадарч, би үүнийг үзэн яддаг—тэгээд намайг засаж буй хэнийг ч би бүр илүү үзэн яддаг” гэж хэлбэл тэр хүн антихрист мөн үү? (Мөн.) Хэн нэгэн: “Чамд аливаа зүйл тохиолдох үед чи дуулгавартай дагаж, үнэнийг эрж хайх ёстой” гэж хэлэхэд нөгөө хүн нь: “Дуулгавартай дагах гэнэ үү, юун дуулгавартай дагах! Ярихаа боль!” гэж хэлдэг. Энэ ямархуу зүйл вэ? Энэ муухай ааш уу? (Үгүй.) Энэ ямар зан чанар вэ? (Үнэнийг үзэн яддаг байдал.) Тэд энэ тухай яриаг ч тэвчихгүй, чамайг үнэнийг нөхөрлөмөгц уг чанар нь тэсэрч, тэд жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Тэд үнэнийг эрж хайх юм уу Бурханыг дуулгавартай дагах талаар ямар ч үг сонсох дургүй байдаг. Тэдний дургүйцэл хэр их вэ? Тэд ийм яриа сонсох үедээ дэлбэрдэг. Тэдний соёлч боловсон байдал алга болж; тэд нууцаа илчлэхээс айдаггүй. Тэдний үзэн ядалт ийм хэмжээнд хүрдэг. Тэгвэл тэд үнэнийг хэрэгжүүлж чадах уу? (Үгүй.) Үнэн нь ёрын муу хүмүүст зориулагдаагүй; мөс чанар, эрүүл ухаантай, үнэн болон эерэг зүйлсийг хайрладаг хүмүүст зориулагдсан. Үнэн тэр хүмүүсээс үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхийг шаарддаг. Харин үнэн болон эерэг зүйлсэд туйлын дайсагнадаг, антихристийн мөн чанартай тэр хорон муу хүмүүсийн хувьд тэд үнэнийг хэзээ ч хүлээн авахгүй. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч бай, хэчнээн олон номлол сонссон ч бай, үнэнийг хүлээн авахгүй, хэрэгжүүлэхгүй. Тэд үнэнийг ойлгодоггүй учраас хэрэгжүүлдэггүй, үнэнийг илүү их сонсвол ойлгоно гэж бүү бод. Энэ нь боломжгүй, учир нь үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг бүх хүн Сатаны төрлийнх юм. Тэд хэзээ ч өөрчлөгдөхгүй, өөр хэн ч тэднийг өөрчилж чадахгүй. Энэ нь яг л Бурханаас урвасны дараах тэргүүн тэнгэрэлчтэй адилхан: Тэргүүн тэнгэрэлчийг аварна гэж Бурхан хэлэхийг та нар ер нь сонсож байсан уу? Бурхан хэзээ ч тэгж хэлээгүй. Тэгвэл Бурхан Сатанд юу хийсэн бэ? Тэр түүнийг агаарт доош хаяж, газар дээр Өөртөө үйлчлэл үзүүлүүлж, хийх ёстой зүйлийг нь хийлгэдэг. Тэгээд үйлчлэл үзүүлж дуусаад, мөн Бурханы удирдлагын төлөвлөгөө дуусахад Тэр түүнийг устгана, ингээд л болоо. Бурхан түүнд ганц үг нэмж хэлдэг үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Учир нь нэг үгээр хэлбэл ингээд нэмэргүй байх болно. Түүнд ганц үг хэлэх нь илүүц байх болно. Бурхан үүнийг нэвт харсан: Антихристийн уг чанар-мөн чанар хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй. Ийм л байдаг.
Та нар антихристтэй таарах үедээ тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? Хуурамч удирдагч эсвэл антихрист гэж тодорхойлогдоод чөлөөлөгдсөн зарим удирдагч байсан. Хэсэг хугацааны дараа ах эгч нар тэдний нэгнийг нь ажлын зарим нэг чадамжтай, энэ хугацаанд гэмшиж, сайн ажиллаж байгаа гэж мэдээлсэн. Тэр тухайлан зан авирын хувьд сайн байсан уу, эсвэл аятайхан байдлаар ярьж байсан уу, эсвэл үүрэгтээ илүү сахилга баттай болсон уу гэдэг нь тун тодорхойгүй байв. Ах эгч нар түүнийг сайн ажиллаж байгаа гэж хэлсэн бөгөөд зарим ажилд хүн хүч дутмаг байсан тул түүгээр зарим нэг ажил хийлгэхээр зохицуулжээ. Тэгтэл үр дүнд нь хоёр сар ч болоогүй байхад ах эгч нар: “Түүнийг яг одоо чөлөөл—тэр биднийг тэвчихийн аргагүй дарлаж байна. Хэрвээ түүнийг чөлөөлөхгүй бол бид үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж мэдээлсэн. Тэд юу ч болсон түүнийг ашиглахыг зөвшөөрөхгүй; тэд хэнийг ч удирдагчаар сонгох байсан, тэр нь лавтай тэр хүн биш байх байв. Тэр нөгөө л өөдгүй амьтан хэвээрээ байсан—тэр сайхан ярьдаг байсан ч үнэндээ өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй байв. Юу болсон бэ? Түүний уг чанар бүрмөсөн ил болсон байв. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой байсан гэж чи бодож байна вэ? Ах эгч нар тийм хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн нь тэдэнд үнэхээр бага зэрэг ялган таних чадвар байсныг баталдаг. Зарим хүн түүнд төөрөлдсөн бөгөөд Дээрх түүнд арга хэмжээ авсны дараа зарим нь түүнийг өмгөөлж, хожим нь зарим нь түүнийг гэмшсэн гэж хэлсэн. Тиймээс түүнийг дахин дэвшүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа тэр бүрэн илчлэгдсэн. Ах эгч нар одоо түүнийг нэвт харж, түүнийг огцруулахаар нэгдсэн. Энэ хүмүүс одоо ялган таних чадвартай болсныг Дээрх харсан. Тэднийг дэмий услаагүй ажээ. Тиймээс тэд бүгдээрээ түүнийг ашиглахыг зөвшөөрөөгүй тул Дээрх түүнийг чөлөөлсөн. Тэдний ялган таних чадвар хаанаас үүдэлтэй бэ? (Үнэний ойлголтоос.) Тийм ээ—тэд үнэнийг ойлгосон байв. Үнэний ойлголтоос ялган таних чадвартай болдог. Тэнд үнэн болон Бурхан ноёрхсоор байгаа биш гэж үү? (Тийм.) Тэд нарынх цагаа олсон ялган таних чадвар байв: Түүнийг чөлөөлсний дараа ах эгч нар түүний хяналт дор зовохоо больсон. Түүний дарангуйлал дор хүмүүс маш их зовсон. Түүнд хүн чанар огт байгаагүй. Тэр зүй ёсны ажлаа хийгээгүй, харин ах эгч нарын үүргийн гүйцэтгэлийг үймүүлсэн—тэр тэднийг дээрэлхэж, эрх мэдлээрээ далайлган зүй бусаар харьцсан. Хэн үүнийг зөвшөөрөх юм бэ? Тэнэг хүн л зөвшөөрнө! Ийм хүмүүсийг чөлөөлөх үед тэдэнд дараа нь ямар нэгэн мэдрэмж төрдөг үү? Өнгөрсөн удаад тэр хүнийг Дээрх чөлөөлсөн; энэ удаад түүнийг ах эгч нар огцруулж, тайзнаас хөөсөн—энэ нь нэр төртэйгөөр явах арга зам биш! Тэр анх байр суурь эрж хайхыг хүссэн. Гэвч тэр байр суурь олж аваагүй, харин даруй унаж, анхны байдал руугаа буцсан. Тэр өөрийгөө эргэцүүлэх ёстой байсан биш үү? (Тийм.) Хэрвээ тэр ноцтой завхарсан зан чанартай жирийн нэгэн байсан бол бас л өөрийгөө эргэцүүлэх ёстой байсан биш үү? (Тийм.) Эргэцүүлдэггүй нэг төрлийн хүн байдаг. Тэд өөрсдийнх нь зөв, хийсэн бүхэн нь зөв гэж боддог; тэд баримтыг хүлээн авдаггүй, эерэг зүйлсийг хүлээн авдаггүй, мөн бусад хүн өөрсдийг нь үнэлж дүгнэхийг хүлээн авдаггүй. Эдгээр нь антихристийн зан чанар-мөн чанартай хүмүүс юм. Зөвхөн антихристүүд л өөрсдийгөө эргэцүүлэхийг мэддэггүй. Оронд нь тэд юуны талаар тунгаан боддог вэ? “Хмм! Миний од дахин гийх өдөр ирнэ. Хүлээж л бай, та нар миний гарт орохдоо л орно—тэр үед би та нарыг яаж тарчлаахыг хараарай!” Тэдэнд тэгэх боломж гарах уу? (Үгүй.) Тэдний боломж дууссан. Ах эгч нар улам олон үнэнийг ойлгохын хэрээр, мөн тэд янз бүрийн хүмүүсийн янз бүрийн байдлыг ялган таньж, ялангуяа антихристүүдийг ялган таньж чаддаг болох үед антихристийн мууг үйлдэх орон зай улам бүр багасаж, тэдэнд тэгэх боломж улам бүр цөөрнө. Тэд эргэж ирэхийг оролдох нь амаргүй байх болно. Тэд Дээрхийг ялган таних чадварын талаар бага номлож, өөрсдийг нь хэн болохыг цаашид ялган танихгүй байгаасай гэж найддаг. Тэд ийм үнэнийг нөхөрлөхийг сонсох үедээ өөрсдийнх нь хувьд дууссан гэдгийг мэддэг бөгөөд эргэж ирэх ямар ч найдвар үлдээгүй гэж боддог. Тэд: “Тэдний ил болгож, ялган таньж байгаа зүйл зөв—энэ нь миний байдлыг бүрэн харуулж байна. Би яаж өөрчлөгдөх ёстой вэ? Хэрвээ би ийм маягаар биеэ авч явсаар байвал энэ нь миний төгсгөл болох биш үү? Би таягдан хаягдана. Тэргүүн тэнгэрэлчийн замаар алхаж, Бурхантай дайсагнаад ямар сайн зүйл авчрах юм бэ?” гэх зэргээр тунгаан боддоггүй. Тэдэнд ийм бодол төрдөг үү? (Үгүй.) Тэд бодлогошрохгүй, яавч өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэхийг оролдохгүй; харин тэд гэмшихээсээ өмнө үхэхийг илүүд үзнэ. Энэ бол тэдний уг чанар юм. Чи үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн тэднийг сэрээхгүй, гэмшихэд хүргэхгүй. Гэмшихгүйгээр мултрах арга зам бий юу? (Үгүй.) Тэд гэмшдэггүй. Тэд замаа дуустал нь дагаж, өөрсдийнхөө эрсэн сүйрэл рүү явдаг бөгөөд энэ нь антихристүүдийн уг чанарт захирагддаг зүйл юм.
Бид энэ бүх хугацаанд антихристүүдийг ялган таних тухай сэдвээр ярилцлаа. Антихрист хүмүүс үүнийг сонсоод ямар мэдрэмжтэй байдаг гэж та нар бодож байна вэ? Цуглах цаг болоход тэд тэвчихийн аргагүй тарчилж, зүрх сэтгэлдээ эсэргүүцдэг. Тэд антихристүүд биш гэж үү? (Мөн.) Завхарсан зан чанартай жирийн хүн өөртөө антихристийн зан чанар байгааг мэдэх үедээ илүү ихийг сонсож, ойлгохыг маш их хүсдэг, учир нь тэд ойлгомогцоо л өөрчлөлтийг эрэлхийлж чадах юм. Хэрвээ тэд ойлгохгүй бол замаасаа хазайж, антихристүүдийн замд хөл тавих өдөр ирж магадгүй бөгөөд тэнд асар их мууг үйлдэж, үерийн хаалтыг нээж, улмаар аврагдах боломжоо алдаж, сүйрнэ гэж боддог. Тэд үүнээс айдаг. Антихристийн сэтгэлгээ өөр байдаг. Тэд ялган таних чадварын талаарх ийм номлолыг бусдаар яриулахгүй, бусдад сонсгохгүйн тулд юу ч хийхээс буцдаггүй; хүн бүрийг мунхаглан, ялган таних чадваргүй байж, өөрсдөд нь төөрөлдөөсэй гэж тэд маш их хүсдэг. Энэ л тэднийг баярлуулах зүйл юм. Антихристийн хамгийн том хүсэл юу вэ? Эрх мэдлийг гартаа авах явдал. Та нар эрх мэдлийг гартаа авахыг хүсэх үү? (Үгүй.) Зүрх сэтгэлээрээ биш ч хааяа та нарын оюун санаанд хүсэж байгаа зүйл чинь мэт санагддаг, тиймээс энэ нь үнэндээ та нарын хийхийг хүсдэг зүйл юм. Дотор чинь субьектив хүсэл, зүрх сэтгэлийн чинь гүнд тийм хүн болохгүй, тэр замаар явахгүй гэх их хүсэл байж болох ч чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед завхарсан зан чанар чинь чамайг ганхуулж, жолооддог. Чи байр суурь, нөлөөгөө хэрхэн хамгаалах, хэр олон хүнийг хянаж чадах, бусдын хүндлэлийг хүлээхийн тулд хэрхэн эрх мэдэлтэйгээр ярих талаар бодож толгойгоо гашилгадаг. Чи үргэлж эдгээр зүйлийн талаар бодох үед зүрх сэтгэл чинь чиний хяналтад байхаа больдог. Юу үүнийг хянаж байна вэ? (Завхарсан зан чанар.) Тийм ээ—энэ нь Сатаны завхарсан зан чанарын хяналт дор байдаг. Хүн өдөржин махан биеийнхээ эрх ашигт санаа зовж тунгаан боддог; тэд үргэлж бусадтай тэмцэлддэг бөгөөд эдгээр тэмцлийн явцад тэд юу ч олж авдаггүй, энэ нь тэдний хувьд маш шаналгаатай байдаг—тэд махан бие болон Сатаны төлөө л амьдардаг. Ингээд хүн үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы төлөө амьдрах шийдвэр төгс байдаг ч аливаа зүйл тохиолдоход дахиад л байр суурь, эрх ашгийнхаа төлөө тэмцэлддэг: нааш цааш тэмцэлдэх нь тэднийг ясанд нь тултал залхаадаг бөгөөд үүнээс тэд юу ч олж авдаггүй. Надад хэл дээ, энэ нь ядаргаатай амьдрах арга зам биш гэж үү? (Мөн.) Тэд өдөр бүр ингэж амьдардаг бөгөөд нэг л мэдэхэд хэдэн арван жил өнгөрдөг. Зарим хүн Бурханд арван, хорин жил итгэдэг—тэд хэр их үнэнийг олж авсан бэ? Тэдний завхарсан зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ? Тэд өдөр бүр хэний төлөө амьдардаг вэ? Тэд юуны төлөө завгүй байдаг вэ? Тэд юуны төлөө толгойгоо гашилгадаг вэ? Энэ бүхэн махан биеийн төлөө байдаг. “Хүний зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай” гэж Бурхан хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн алдаа байна уу? Тэдгээрийг амтлаад үз; зүрх сэтгэлдээ тамшаал. Чи эдгээр үгийн талаар бодохдоо, тэдгээрийг туулахдаа айхгүй байна гэж үү? Чи: “Би үнэхээр бага зэрэг айж байна. Гаднаа би өдөржин төлөөс төлдөг; би хаяж, өөрийгөө зарлагадаж, зовдог. Миний махан бие үүнийг л хийдэг—гэвч зүрх сэтгэлийн минь бүх бодол ёрын муу. Бүгд үнэний эсрэг байдаг. Миний хийдэг олон зүйлд миний үйлдлийн эх сурвалж, сэдэл, зорилго цэвэр өөрийн төсөөллийн мууг үйлдэх тухай байдаг” гэж хэлж магадгүй. Ингэж үйлдсэнээр юу гардаг вэ? Муу үйлүүд. Тэгвэл Бурхан тэдгээрийг санах уу? Зарим хүн: “Би Бурханд хорин жил итгэсэн. Би бүх зүйлийг орхисон—гэсэн ч Бурхан үүнийг санахгүй байна” гэж хэлж магадгүй. Тэд гуниглаж, шаналдаг. Юу тэднийг шаналгадаг вэ? Хэрвээ Бурхан үнэхээр хүнд хатуу ханддаг байсан бол хүнд сайрхах зүйл юу ч байхгүй байх байсан. Энэ бүхэн Бурханы нигүүлсэл, Түүний өршөөл юм—Бурхан хүнд маш их хүлээцтэй ханддаг. Энэ талаар бодоод үз: Бурхан маш ариун, маш зөвт, маш төгс хүчит бөгөөд Өөрийг нь дагадаг хүмүүс өдөржин бүхэлдээ ёрын муу бодол, үнэний эсрэг бодол, мөн өөрсдийнх байр суурь, алдар нэр, ашиг хонжооны эрх ашигт хамаатай бодол тээж байхыг Тэр зүгээр л хардаг. Бурхан Өөрийг нь дагагчид ийм байдлаар Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвахыг тэвчих үү? Яавч үгүй. Эдгээр санаа, бодол, санаархал, сэдэлд захирагдсан хүмүүс Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэн аливааг увайгүйгээр хийхийн зэрэгцээ үүргээ гүйцэтгэж, Бурханы ажилтай хамтран ажиллаж байна гэж сайрхдаг. Энэ бүхнийг Бурхан хардаг ч Тэр үүнийг тэвчих л ёстой болдог. Тэр үүнийг хэрхэн тэвчдэг вэ? Тэр үнэнийг хангадаг; Тэр усалж, ил болгодог; Тэр бас гэгээрүүлж, гэрэлтүүлж, удирдамж өгч, цээрлүүлж, сахилгажуулдаг—тэрхүү сахилгажуулалт хатуу байх үед Тэр бүр тайтгаруулах ёстой болдог. Энэ бүхнийг хийхийн тулд Бурхан хэчнээн тэвчээртэй байх ёстой вэ! Тэр энэ хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанарыг, тэдний бүх өөр илчлэлт, зан авир, санаа нь ёрын муу гэх баримтыг хардаг—гэсэн ч Тэр үүнийг тэвчиж чаддаг. Надад хэл дээ, хүн үүнийг хийж чадах уу? (Үгүй.) Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ гаргадаг тэвчээр нь бодитой боловч байдал тэвчихийн аргагүй болох үед тэд хүүхдүүдээ орхиж, эсвэл бүр харилцаагаа тасалж магадгүй. Тэгвэл Бурханы хүнд гаргадаг тэвчээрийн тухайд ямар вэ? Чиний амьдарч буй өдөр бүр Бурхан чамд тэвчээрээ гаргаж буй өдөр юм. Тэр тийм л тэвчээртэй байдаг. Тэр тэвчээрийн дотор юу байдаг вэ? (Хайр.) Зөвхөн хайр биш—чамаас хүлээх хүлээлт Түүнд байдаг. Тэр хүлээлт нь юу вэ? Тэр хийж буй ажлаараа дамжуулан үр дүн, ургац харж, хүнийг Өөрийнх нь хайрыг амтлах боломжтой болгох явдал юм. Хүнд тийм хайр байдаг уу? Байдаггүй. Ердөө бага зэрэг сурч боловсроод, бага зэрэг билиг авьяас, эсвэл онцгой ур чадвартай болоод хүн өөрийгөө бусдаас илүү эрхэмсэг байр суурьтай, жирийн хүмүүс өөртэй нь яагаад ч эн тэнцэхгүй гэж боддог. Энэ бол хүний жигшүүртэй байдал юм. Бурхан тэгж үйлддэг үү? Яг эсрэгээрээ: Ийм төсөөлөхийн аргагүй бохир заваан, гүн гүнзгий завхарсан хүн төрөлхтөн бол Бурханы авардаг хүмүүс юм; түүгээр ч барахгүй, Тэр тэдэнтэй хамт амьдарч, тэдэнтэй ярилцаж, тэднийг нүүр тулан дэмждэг. Хүн үүнийг хийж чадахгүй.
Одоо өөр нэг нэмэлт асуудлын талаар цааш нь нөхөрлөе. Зарим хүн гэрчлэл хийхдээ: “Надад аливаа зүйл тохиолдох болгонд би Бурханы хайр, Түүний нигүүлслийг бодож, сэтгэл хөдөлдөг. Би эдгээр зүйлийг бодох бүрдээ завхарсан зан чанараа харуулахаа больдог” гэж хэлдэг. Энэ үг сайн, завхарсан зан чанар харуулах асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадна гэж ихэнх хүнд санагддаг. Энэ үг үнэхээр үндэслэлтэй юу? Үгүй, үндэслэлгүй. Бурханы хайр, Түүний төгс хүчин, хүнийг гэх Түүний хүлээцтэй байдал, хүнд хийдэг Түүний бүх ажил нь хүний сэтгэлийг—тэдний хүн чанарынх нь хэсгийг, мөс чанар, ухаалаг байдлынх нь хэсгийг л хөдөлгөж чадна; гэхдээ хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадахгүй, хүний эрэлхийллийн зорилго, чиглэлийг ч бас өөрчилж чадахгүй. Тийм ч учраас Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийдэг: Хүний завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэхийн тулд Тэр үнэнийг илэрхийлж, үнэнээр хангадаг. Бурханы хийдэг хамгийн чухал зүйл юу вэ? Тэр үнэнийг илэрхийлж, үнэнээр хангадаг бөгөөд хүнийг шүүж, гэсгээдэг. Тэрээр Өөрийн үйлдэл юм уу хийдэг зүйлсээрээ чиний сэтгэлийг хөдөлгөж эрэлхийллийн чинь чиглэл, зорилгыг өөрчлөхийг хүсдэггүй. Тэр тэгж ажиллахгүй. Хүнд хэчнээн тэвчээртэй ханддаг, эсвэл хэчнээн их төлөөс төлж хүнийг хэрхэн авардаг талаараа Бурхан юу ч хэлсэн бай—Тэр яаж ч хэлсэн бай, Бурхан хүмүүсийг аврах Өөрийн санаа зорилгыг хүнд ойлгуулахыг л хүсдэг. Хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлж, Өөрийг нь сонсоод тэдний сэтгэл нь хөдөлснөөсөө болоод эргэж буцаж чаддаг болгох гэж Тэр эдгээр зүйлийг хэлдэггүй. Тэгэх боломжгүй. Яагаад боломжгүй вэ? Завхарсан зан чанар нь хүний уг чанар-мөн чанар бөгөөд тэрхүү уг чанар-мөн чанар нь хүмүүсийн амьд үлдэхдээ түшиглэдэг суурь юм. Энэ нь бага зэрэг шамдуулахад өөрчлөгддөг муу зуршил юм уу дадал биш; хүн баярламагц, эсвэл тодорхой хэмжээний мэдлэг олж авснаар, хэдэн ном уншсанаар уг чанар-мөн чанар өөрчлөгдөхгүй. Энэ нь боломжгүй зүйл. Хэн ч хүний уг чанарыг өөрчилж чадахгүй. Хүн үнэнийг хүлээн авч, олж авснаар л өөрчлөгдөж чадна—үнэн л хүмүүсийг өөрчилж чадна. Хэрвээ чи амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг эрэлхийлэх ёстой бөгөөд үнэнийг эрэлхийлэхийн тулд Бурханы хэлдэг янз бүрийн үнэний талаар тодорхой ойлголттой болохоос эхлэх ёстой. Хүн хоосон сургаалыг ойлгосон бол үнэнийг ойлгосон гэж зарим хүн боддог. Энэ нь туйлын буруу юм. Хэрвээ чи Бурханд итгэх итгэлийн талаарх хоосон сургаалыг ойлгож, хэдэн сүнслэг онол ярьж чаддаг бол үнэнийг ойлгосон гэсэн үг биш. Одоо бодоод үз дээ: Үнэн гэж яг юуг хэлж байна вэ? Үнэнийг ойлгодоггүй маш олон хүн байна гэж Би яагаад үргэлж хэлж байна вэ? Тэд: “Хэрвээ би Бурханы үгийн утгыг ойлгож чадвал үнэнийг ойлгосон гэсэн үг”, мөн “Бурханы үг бүгд зөв; тэдгээр нь бүгд бидний зүрх сэтгэлд хүрсэн, тиймээс тэдгээр нь бидний нийтлэг хэл юм” гэж боддог. Надад хэл дээ, энэ үг зөв үү, үгүй юу? Үнэнийг ойлгоно гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Тэд үнэнийг ойлгодоггүй гэж бид яагаад хэлдэг вэ? Үнэн гэж юу болох талаар бид эхлээд жаахан ярилцъя. Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Тэгвэл тэдгээр эерэг зүйлийн бодит байдал хүнд ямар хамаатай вэ? (Бурхан минь, миний ойлгож байгаагаар, хүн үнэнийг ойлгож байгаа нь ямар байдлаар илэрдэг вэ гэвэл, тэд ямар ч хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарсан зарчимтай байж, тэдгээрт хэрхэн хандахаа мэддэг бөгөөд хэрэгжүүлэх замтай байдаг; үнэн тэдний бэрхшээлийг шийдвэрлэж, амьдралд нь бодит байдал болж чаддаг. Хоосон сургаалын талаарх хүний ойлголт нь үнэний ойлголт биш гэдгийг Бурхан дөнгөж сая хэлж байсан—үнэнийг ойлгосон мэт өөрсдөд нь санагддаг ч тэд бодит амьдралд нь тулгардаг ямар ч асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй. Тэдэнд үүнийг хийх зам байдаггүй; тэд аливааг үнэнтэй холбож чаддаггүй.) Үнэнийг ойлгохгүй байх гэдэг нь энэ юм. Сая хэлсэн зүйлийн нэг хэсэг нь яг голыг нь оллоо: Үнэн гэж юу вэ? (Үнэн нь хүмүүсийг хэрэгжүүлэх замтай болгож, зарчимтай үйлдэх боломж олгодог; үнэн хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэж чадна.) Зөв. Өөрийгөө үнэн-зарчимтай харьцуулж, тэдгээрийн дагуу хэрэгжүүлэх—энэ л зам юм. Тэр нь үнэний ойлголт гэдгийг энэ баталдаг. Хэрвээ чи ердөө л хоосон сургаал ойлгодог бөгөөд чамд ямар нэг зүйл тохиолдох үед чи хоосон сургаалыг хэрэглэж чаддаггүй, зарчмуудыг олж чаддаггүй бол энэ нь үнэнийг ойлгосон хэрэг биш. Үнэн гэж юу вэ? Үнэн бол бүх зүйлийг хийх зарчим, шалгуур юм. Тийм биш гэж үү? (Тийм.) Та нарыг үнэнийг ойлгодоггүй гэж хэлэхдээ Би, та нар номлол сонсоод явахдаа зөвхөн хоосон сургаалыг л мэдэж авдаг гэж хэлж байгаа юм. Дотор нь байгаа үнэний зарчим, шалгуур нь юу болохыг, та нарт тохиолддог ямар зүйлс үнэний тэр талд хамаардаг, эсвэл ямар байдал үүнд хамаардаг болохыг та нар мэддэггүй, мөн үнэний тэр талыг хэрхэн хэрэглэхийг ч мэддэггүй. Та нар эдгээр зүйлийн алиныг нь ч мэддэггүй. Жишээ нь, та нар асуулт асуулаа гэж бодъё. Та нар асуулт асууна гэдэг нь та нар холбогдох үнэнийг ойлгохгүй байна гэсэн үг юм. Энэ талаар нөхөрлөсний дараа та нар үүнийг ойлгох уу? (Тэгнэ.) Нөхөрлөсний дараа та нар бага зэрэг ойлгож болох ч, үүнтэй төстэй зүйл дахин тохиолдох үед ойлгож чадахгүй бол энэ нь үнэнийг жинхэнээсээ ойлгосон хэрэг биш юм. Чи тэр үнэний зарчим, шалгуурын талаар мэдэхгүй байна; чи тэдгээрийг ухамсарлаагүй байна. Чиний ойлгосон гэж боддог үнэн байж болно—гэхдээ энэ нь ямар бодит байдалд ханддаг, хүний ямар байдалд чиглэдэг тухайд, хэрвээ чи тэр үнэнийг ойлгосон бол, чи өөрийнхөө байдлыг түүнтэй харьцуулж чадах уу? Хэрвээ чи чадахгүй, мөн өөрийн чинь жинхэнэ байдал ямар байгааг хэзээ ч мэддэггүй бол, чинийх үнэний ойлголт мөн үү? (Биш.) Энэ нь үнэнийг ойлгосон хэрэг биш. Үнэний нэг тал болон зарчмын тухайд, хэрвээ чи ямар хэрэг явдал, ямар байдал нь тэр үнэнд хамаардаг, мөн ямар төрлийн хүмүүс, эсвэл чиний өөрийн ямар байдал тэр үнэнтэй холбоотой болохыг мэддэг бол, түүнчлэн тэр үнэнийг ашиглан тэдгээрийг шийдвэрлэж чаддаг бол, чи үнэнийг ойлгодог гэсэн үг юм. Хэрвээ чи номлол сонсож байхдаа ойлгож байна гэж мэдэрдэг хэр нь чамаас нөхөрлөхийг шаардах үед чи зүгээр л сонссон үгээ тоть шиг давтаж, байдал болон бодит нөхцөл байдлын үүднээс үүнийг ярьж, тайлбарлаж чаддаггүй бол чинийх үнэний ойлголт мөн үү? Үгүй, энэ үнэний ойлголт биш. Тэгвэл, ихэнхдээ та нар үнэнийг ойлгодог уу, эсвэл үгүй юу? (Ойлгодоггүй.) Яагаад үгүй вэ? Яагаад гэвэл та нар ихэнх үнэнийг сонсоод ердөө хоосон сургаалыг нь л ойлгоод явдаг. Чи үүнийг дүрэм журам болгон баримтлахаас өөр арга байхгүй; чи үүнийг уян хатнаар яаж хэрэглэхээ мэддэггүй. Чамд ямар нэг зүйл тохиолдох үед чи цочирдоод хэлэх үггүй болдог; чамд ямар нэг зүйл тохиолдох үед чи ойлгосон тэр жаахан хоосон сургаалаа газар дээр нь ашиглаж чаддаггүй—ямар ч хэрэггүй байдаг. Энэ нь үнэнийг ойлгосон хэрэг мөн үү, эсвэл биш үү? (Биш.) Үнэнийг ойлгохгүй байх гэж энэ юм. Хэрвээ чи үнэнийг ойлгохгүй бол яах вэ? Чи өөдөө тэмүүлж, хүчин чармайлт гаргаж учрыг нь олох ёстой. Хүн чанарт чинь байх ёстой хэдэн зүйл бий: Чи сурч мэдэж, хийж буй зүйлдээ хичээнгүй, нягт нямбай байх ёстой. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч хэвийн хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаангүй бол үнэнийг хэзээ ч ойлгож чадахгүй бөгөөд чинийх мунгинасан итгэл юм. Энэ нь чиний хэв чанараас шалтгаалахгүй; чамд ийм хүн чанар байгаа эсэхээс л шалтгаална. Хэрвээ чамд байгаа бол хэв чанар чинь дундаж байсан ч чи анхан шатны үнэнийг ойлгож чадна. Энэ нь ядаж л үнэнийг хөнддөг. Хэрвээ чи маш сайн хэв чанартай бол чиний ойлгодог зүйлс үнэний гүн гүнзгий түвшний зүйлс байж болно, энэ тохиолдолд чи үүнд илүү гүнзгий орж чадна. Энэ нь чиний хэв чанартай холбоотой. Гэхдээ чиний хүн чанарт хичээнгүй, нягт нямбай хандлага байхгүй, чи үргэлж тодорхойгүй, эргэлзсэн, мунгинасан, үргэлж бүрхэг байдалтай—бүх хэрэг явдалд бүрхэг, бүдэг бадаг, хааш яаш байдаг бол чиний хувьд үнэн үргэлж дүрэм журам, хоосон сургаал байх болно. Чи үүнийг олж авч чадахгүй. Намайг ингэж хэлэхийг сонсоод үнэнийг эрэлхийлэх хэцүү гэж одоо та нарт санагдаж байна уу? Үүнд тодорхой хэмжээний бэрхшээл бий, гэхдээ энэ нь их хэмжээний, эсвэл бага хэмжээний байж болно. Хэрвээ чи сайтар бодож үзэж, хүчин чармайлт гаргавал бэрхшээлийн хэмжээ багасаж, чи хэдэн үнэнийг олж авна; хэрвээ чи үнэнд огт хүчин чармайлт гаргалгүй, зөвхөн хоосон сургаал, өнгөц хэрэгжүүлэлтэд л хүчин чармайлт гаргавал үнэнийг олж авч чадахгүй.
Эдгээр үнэний талаарх Миний системтэй нөхөрлөлөөр дамжуулан та нар ямар нэг зүйлийн гол утгыг нэвт харсан уу? Та нар ямар нэг зүйл ухаарсан уу? Үнэний аль нэг төрөл дэх зүйлст аливаа коллежийн хичээлийн цогц мэдлэгээс илүү их нарийн ширийн зүйл байдаггүй гэж үү? (Байдаг.) Маш их нарийн ширийн зүйл бий. Хүмүүс цээжилж, ойлгож чадаж л байвал, байнга хэрэгжүүлж, амьдрал дээр туршлага олж авах замаар ердөө хэдхэн жилийн хүчин чармайлтаар сурах зүйлээ эзэмшиж чадна. Эрдмийн хичээл сурахдаа хүн зүгээр л цаг хугацаа, эрч хүчээ зарцуулж, бага зэрэг толгойгоо гашилгаснаар аажмаар эзэмшиж чадна. Гэхдээ үнэнийг ойлгохын тулд зөвхөн тархиа ашиглаад бүтэхгүй—чи зүрх сэтгэлээ ашиглах ёстой. Хэрвээ чи Бурханы үгийг зүрх сэтгэлээрээ тунгаан бодохгүй, зүрх сэтгэлээрээ туулахгүй бол үнэнийг ойлгож чадахгүй. Сүнслэг ойлголттой, хичээнгүй, ухамсарлах чадвартай хүмүүс л үнэнд хүрч чадна; сүнслэг ойлголтгүй, хэв чанар муутай, ухамсарлах чадваргүй хүмүүс хэзээ ч үнэнд хүрч чадахгүй. Та нар хайнга хүмүүс үү, эсвэл нягт нямбай юу? (Бид хайнга хүмүүс.) Энэ нь аюултай биш гэж үү? Та нар нягт нямбай байж чадах уу? (Бид чадна.) Энэ бол сайн хэрэг; Би үүнийг сонсох дуртай. Үргэлж чадахгүй гэж бүү хэл—оролдож үзэх хүртлээ та нар яаж мэдэх юм бэ? Та нар үүнийг хийх чадвартай байх ёстой. Эрэлхийлэлдээ гаргаж буй одоогийн шийдвэр, хандлагаар бол та нарт үндсэн үнэнийг ойлгох найдвар бий. Үүнд хүрэх боломжтой. Хүн зүрх сэтгэлээ ашиглаж, төлөөс төлөхөд бэлэн байж, зүрх сэтгэлдээ үнэний төлөө шаргуу ажиллаж л байвал Ариун Сүнс ажиллаж эхлэн, тэднийг төгс болгоно. Хэрвээ тэд зүрх сэтгэлдээ үнэний төлөө шаргуу ажиллахгүй бол Ариун Сүнс ажиллахгүй. Санаж яв: Хүн үнэнийг ойлгодог болохын тулд санаачилгаараа хүчин чармайлт гаргаж, төлөөс төлөх ёстой, гэхдээ ингэснээр хүссэн үр дүнгийнхээ хагаст нь л хүрч чадна, хүмүүс өөрсдийнхөө хувийг хийх шаардлагатай тэр хэсэгт л хүрч чадна. Нөгөө хагас нь үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсэг бөгөөд хүмүүс үүнд хүрдэггүй учраас үүнд хүрэхийн тулд Ариун Сүнсний ажил болон төгс болгуулахад найдах ёстой. Мэдлэг олж авах, шинжлэх ухааны талаар суралцах үед хүчин чармайлт гаргахад найдахад л хангалттай байдаг ч үнэнийг ойлгоход тэгдэггүй гэдгийг чи мартаж болохгүй. Зөвхөн оюун ухаандаа найдаад нэмэргүй—хүн зүрх сэтгэлээ ашиглах ёстой, төлөөс төлөх ёстой. Төлөөс төлснөөр юунд хүрдэг вэ? Ариун Сүнсний ажилд. Гэхдээ Ариун Сүнсний ажлын суурь нь юу вэ? Бурханыг ажиллахаас өмнө хүний оюун ухаан хангалттай нягт нямбай байх ёстой; тэдний зүрх сэтгэл хангалттай амгалан, тогтуун, хангалттай илэн далангүй байх ёстой. Ариун Сүнсний ажил нь нарийн бөгөөд үүнийг амсаж үзсэн хүмүүс мэднэ. Үнэний төлөө байнга хүчин чармайлт гаргадаг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг үргэлж мэдэрч чаддаг тул үүргээ гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн зам нь саадгүй байж, зүрх сэтгэл нь улам их тодорхой байдалтай болдог. Туршлагагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэдэрч чаддаггүй бөгөөд зөв замыг хэзээ ч олж харж чаддаггүй. Бүх хэрэг явдал тэдний хувьд бүдэг бадаг, бүрхэг байдаг; тэд зөв зам нь юу болохыг мэддэггүй. Үнэндээ үнэний ойлголтод хүрч, хэрэгжүүлэх замыг тодорхой харах нь хэцүү биш: Хэрвээ хүний зүрх сэтгэлд эдгээр нөхцөл байвал Ариун Сүнс ажиллана. Гэхдээ зүрх сэтгэл чинь эдгээр нөхцөлөөс гарчихвал чи Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй. Энэ нь хийсвэр юм уу тодорхойгүй биш. Чи эдгээр байдалд байж, зүрх сэтгэл чинь эдгээр нөхцөлд байх үед чи эрж хайж, хүчин чармайлт гаргаж, тунгаан бодож, залбирвал Ариун Сүнс чиний дотор ажиллана. Гэхдээ хэрвээ чи алмайрч, үргэлж байр суурь эрэлхийлж, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхийг хүсдэг бол, үргэлж хэлбэр төдий зүйлд сүржигнэж, хүчин чармайлт гаргахыг хүсдэг бол—хэрвээ чи үргэлж Бурханаас бултаж, нуугдаж, зайлсхийж, Түүнийг голж, илэн далангүй биш, зүрх сэтгэл чинь Түүнд нээлттэй биш байвал—Ариун Сүнс ажиллахгүй, Тэр чамайг огт тоохгүй, Тэр чамайг зэмлэх ч үгүй. Ариун Сүнсний зэмлэлийг ч туулаагүй хүн хэр их үнэнийг ойлгож чадах вэ? Заримдаа ямар нэг зүйлийг хийх зөв болон буруу замыг чамд мэдүүлэхийн тулд Ариун Сүнс чамайг зэмлэдэг. Тэр чамд тийм мэдрэмж төрүүлэх үед чи эцсийн дүндээ үүнээс юу олж авдаг вэ? Чи зөв, бурууг ялгах чадвартай болж, тэр зүйлийн талаар нэг хараад л маш тодорхой мэднэ: “Энэ арга буруу байна—энэ нь зарчимд нийцэхгүй байна. Би тэгж хийж болохгүй.” Ингэснээр чи зарчмууд нь юу болох, Бурханы санаа зорилго юу болох, үнэн нь үнэндээ юу болохыг тодорхой мэдэх учраас чи юу хийх ёстойгоо мэдэх болно. Гэхдээ хэрвээ Ариун Сүнс ажиллахгүй, Тэр чамд ийм сахилгажуулалт өгөхгүй бол чи иймэрхүү зүйл дээр тодорхой байдалгүйгээр үүрд мунгинасан нөхцөлд байх болно. Ийм зүйлс чамд тохиолдох үед чи мэл гайхна; ийм зүйлс чамд тохиолдох үед чи юу болоод байгааг мэдэхгүй, зүрх сэтгэлдээ маш их мунгинана—чи юу хийх ёстойгоо тодорхой мэдэхгүй. Чи түгшсэндээ дэлбэрэх шахаж магадгүй—гэхдээ Ариун Сүнс яагаад ажилдаа орохгүй вэ? Магадгүй чиний доторх зарим байдал зөв биш, чи эсэргүүцэж байгаа байх. Чи юугаар эсэргүүцдэг вэ? Хэрвээ чи ямар нэгэн эндүү ташаа үзэл бодол юм уу үзлээс зуурсаар байвал Бурхан ажиллахгүй, харин тэрхүү үзэл юм уу үзэл бодол чинь буруу гэдгийг чамайг ухаарах хүртэл хүлээнэ. Ариун Сүнс тэр суурин дээрээс л ажиллана. Ариун Сүнс ажиллахдаа юу нь зөв, юу нь буруу болохыг чамд ухамсартайгаар мэдүүлээд л зогсдоггүй. Харин ч зам нь юу болох, чиглэл, зорилго нь юу болох, чиний ойлголт үнэнээс хэр хол байгааг Тэр чамд тодорхой харуулдаг. Тэр чамд үүнийг тодорхой мэдүүлдэг. Та нарт ийм туршлага байсан уу? Хэрвээ хэн нэгэн ийм тодорхой туршлагагүйгээр Бурханд арав, хорин жил итгэсэн бол тэд ямархуу хүн бэ? Хайнга хүн. Тэд байнга амаараа давтдаг хэдэн хоосон сургаал, түгээмэл хэллэг л хэлж чадах бөгөөд өөрсдийнхөө тэр хэдэн арга барил, энгийн арга техникээр л асуудлыг шийдвэрлэж чадна. Үүнээсээ болоод тэд багахан ахиц дэвшил гаргах тавилантай—тэд үнэнийг хэзээ ч ойлгохгүй, Ариун Сүнс тэдний дотор ажиллахгүй. Үнэнд огт хүрэхгүй ийм хайнга хүмүүсийн хувьд, Ариун Сүнс тэднийг гэгээрүүллээ ч тэд үүнийг ойлгож чадахгүй. Тиймээс Ариун Сүнс тэдний дотор ажиллахгүй. Яагаад ажиллахгүй вэ? Бурхан ялгаварлаж байна уу? Үгүй. Тэгвэл шалтгаан нь юу вэ? Яагаад гэвэл тэдний хэв чанар хэтэрхий муу, тэд хүрч чадахааргүй юм. Ариун Сүнс ажиллалаа ч тэд үнэнийг ойлгодоггүй; хэрвээ тэдэнд ямар нэг зүйлийг зарчим гэж хэлбэл тэдэнд үүнийг ойлгох чадвар байх уу? Үгүй. Тиймээс Бурхан тэгэхгүй. Та нар үүнийг үзэж туулсан уу? Үнэн ялгаварладаггүй. Чи үнэнийг эрэлхийлж, үнэнд гүнзгий нэвтрэх тусам Ариун Сүнс ажиллаж, чи үнэнийг олж авна. Гэхдээ хэрвээ чи залхуу, тав тухад шунадаг, үнэний төлөө хүчин чармайлт гаргах хүсэлгүй бол Ариун Сүнс ажиллахгүй бөгөөд чи хэн ч байсан үнэнийг олж авч чадахгүй. Та нар одоо ойлгов уу? Та нар одоо үнэнийг эрэлхийлж байна уу? Үнэнийг эрэлхийлсэн хэн боловч олж авдаг бөгөөд эцэст нь үнэнийг олж авсан хүмүүс эрдэнэс болно. Үнэнийг олж авч чадахгүй хүмүүс тэдэнд атаархаж болох ч ямар ч нэмэргүй: Хэрвээ тэд энэ боломжийг алдвал энэ боломж үгүй болно.
Үнэнийг эрэлхийлэх хамгийн сайн цаг үе хэзээ вэ? Бурхан махбодод ажиллаж, чамтай нүүр тулан ярьж, нөхөрлөж, чамайг залж чиглүүлж, чамд тусалж байгаа энэ үе юм. Би яагаад үүнийг хамгийн сайн үе гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь Ариун Сүнсний санаа зорилгыг чамд бүрэн ойлгуулж, Ариун Сүнс хэрхэн ажилладгийг мэдэх боломжийг чамд олгож чадна. Бие махбодтой болсон Бурхан Ариун Сүнсний ажлын зарчим, зүй тогтол, арга зам, арга хэрэгслийг бүхэлд нь ойлгож чаддаг бөгөөд Тэр чамд энэ талаар хэлдэг, ингэснээр чи өөрөө үүний төлөө тэмтчих шаардлагагүй болдог. Энэ дөт замаар яв, тэгвэл чи үүнд шууд хүрч чадна. Бие махбодтой болсон Бурхан ярихаа больж, ажлаа дуусгах үед чи өөрөө үүний төлөө тэмтчих ёстой болно. Энэ бие махбодтой болсон махбодыг орлож, юу хийх, хаашаа явах, ямар замаар явахыг чамд тодорхой хэлж чадах хэн ч байхгүй. Чамд тэдгээр зүйлийг хэлж чадах хэн ч байхгүй; хэн нэгэн хэчнээн сүнслэг байлаа ч үүнийг хийж чадахгүй. Үүний жишээ бий. Энэ нь хоёр мянган жилийн турш итгэж ирсэн Есүст итгэгчидтэй яг адилхан: Тэдний зарим нь одоо нэг алхам ухарч, Хуучин Гэрээг уншин, хуулийг сахидаг; зарим нь загалмай үүрдэг хэр нь өрөөндөө арван тушаалыг өлгөж, дүрэм журам болон тушаалуудыг сахидаг. Эцэст нь тэд юу олж авсан бэ? Ариун Сүнс ажилладаг боловч Бурханы тодорхой үг байхгүй бол хүмүүс үргэлж зүгээр л тэмтчиж байдаг. Тодорхой үг байхгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүмүүсийн тэмтчиж хайдаг, олж авдаг зүйл тодорхой бус байна гэсэн үг юм. Чи үүнийг хийх нь зөв, түүнийг хийх нь буруу гэж хэлээд, чамд баттай байдлыг өгч чадах хэн ч байхгүй. Чамд үүнийг хэлж өгч чадах хэн ч байхгүй. Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, чи үүнийг зөв гэж итгэсэн ч Бурхан үүнийг сайшаадаг уу? Чи ч бас баттай мэдэхгүй, тийм биз дээ? (Тийм ээ, бид мэдэхгүй.) Эзэн Есүсийн хоёр мянган жилийн өмнө үлдээсэн, Библид бичигдсэн тэр үгсийн тухайд—одоо хоёр мянган жилийн дараа Эзэнд итгэгчид Түүний эргэн ирэлтийн асуудлын талаар бүх төрлийн тайлбар санал болгосон бөгөөд үнэн зөв тайлбар нь үнэндээ юу болохыг мэддэг хэн ч байхгүй. Тиймээс энэ үе шатны ажлыг хүлээн авах нь тэдний хувьд маш их дарамттай байдаг. Энэ нь юуг харуулж байна вэ? Тодорхой хэлээгүй эдгээр хоёрдмол утгатай үгийн хувьд арван хүн арван тайлбартай, зуун хүн зуун тайлбартай байна. Хүн бүрд өөрийн гэсэн зөвтгөх шалтгаан, үндэслэл бий. Аль тайлбар нь үнэн зөв бэ? Бурхан ярьж, дүгнэлт өгөхгүй л бол хүний хэлсэн юу ч хамаагүй. Чиний урсгал хэчнээн том байсан ч, хэчнээн олон гишүүнтэй байсан ч Бурханд тэр нь чухал уу? (Үгүй.) Бурхан чиний хүчийг хардаггүй. Ертөнц дээрх нэг ч хүн Бурханы хийдэг зүйлийг хүлээн авч чадахгүй байлаа ч энэ нь зөв бөгөөд энэ нь үнэн юм. Энэ бол мөнхийн, өөрчлөгдөшгүй баримт! Бүх шашин, урсгал үүнийг ингэж, тэгж тайлбарладаг, эцсийн дүндээ юу болдог вэ? Чиний тайлбар ямар нэгэн нэмэртэй юу? (Үгүй.) Бурхан ганцхан өгүүлбэрээр үүнийг няцаадаг. Чи үүнийг яаж ч тайлбарласаар байсан, Бурхан чамайг анхаарах уу? (Үгүй.) Бурхан яагаад чамайг анхаарахгүй вэ? Бурхан шинэ ажил хийж эхлээд одоо бараг гучин жил болж байна. Тэр хүмүүс хэчнээн биеэ тоож хашхичлаа ч Тэр тэднийг анхаарч үзэх үү? (Үгүй.) Тэр огт анхаарахгүй. Шашны хүмүүс: “Та тэднийг анхаарч үзэхгүй бол тэр хүмүүс аврагдаж чадахгүй биш үү?” гэж хэлнэ. Үнэн хэрэгтээ Бурханы үг бүх зүйлийг аль хэдийн тодорхой болгосон бөгөөд Түүний үг хууль байдаг. Шашны ертөнц хэчнээн их хүчтэй байсан ч ямар ч нэмэргүй; тэдний тоо хэчнээн их байсан ч энэ нь тэдэнд үнэн байгааг батлахгүй. Бурхан хийх ёстойгоо хийдэг; Тэр хаанаас эхлэх ёстой байна, тэндээсээ эхэлдэг; Тэр хэнийг сонгох ёстой байна, тэр хүнээ сонгодог. Тэр шашны ертөнцийн нөлөөнд автаж, хазаарлагддаг уу? (Үгүй.) Өчүүхэн төдий ч үгүй. Энэ бол Бурханы ажил. Гэсэн ч завхарсан хүн төрөлхтөн Бурхантай маргалдахыг хүсэж, Түүнд өдөржин тайлбар санал болгодог—ингээд нэмэр байна уу? Тэд бүр Библийн үгсийг шүүрч аваад дураараа тайлбарладаг—тэд тэдгээрийг хам сэдвээс нь салгадаг нь тодорхой бөгөөд бүр бүх насаараа тэдгээрээс зуурч, Бурхан тэдгээрийг биелүүлэхийг хүлээмээр байдаг. Тэд сэрүүн зүүдэлж байна! Хэрвээ хүн Бурханы үгээс үнэнийг эрж хайдаггүй, Бурханаас үргэлж энийг, тэрийг хий гэж гуйхыг хүсдэг бол тэр хүнд эрүүл ухаан байна уу? Тэд юу хийх гэж оролдож байна вэ? Тэд тэрслэхийг хүсэж байна уу? Тэд Бурхантай тэмцэлдэхийг хүсэж байна уу? Агуу сүйрэл буух үед хүн бүр мэл гайхна; тэд уйлж, хашхирах боловч ямар ч нэмэргүй. Ийм л зүйл болох биш үү? Тийм.
Одоо бол хамгийн сайхан цаг үе—энэ бол Бурхан хүмүүсийг аварч, төгс болгож байгаа цаг үе юм. Энэ цаг үеийг алдах өдөр ирэхийг бүү хүлээ, тэгээд дараа нь: “Бурханы хэлсэн тэр зүйл ямар утгатай юм бэ? Тухайн үед нь асуусан бол дээр байж, одоо би асууж чадахгүй боллоо. Тэгвэл би зүгээр л залбирна; Ариун Сүнс ажиллана, тэр чинь ижилхэн зүйл” гэж бүү тунгаан бод. Энэ нь ижилхэн байх уу? (Үгүй.) Хэрвээ ижилхэн байсан бол энэ хоёр мянган жилийн турш Эзэнд итгэсэн хүмүүс одоогийнх шигээ байхгүй байх байсан. Хоёр дахь мянганы эхний хагаст гэгээнтнүүд гэгддэг хүмүүсийн бичсэн үгсийг л хар даа—тэдгээр нь хэчнээн өнгөц, хэчнээн өрөвдмөөр вэ! Одоо бүх шашин, урсгалын хүмүүсийн дуулдаг магтан дууны зузаан ном байдаг бөгөөд тэдгээр магтан дуу нь зөвхөн Бурханы нигүүлсэл болон ерөөгдөх тухай л өгүүлдэг—зөвхөн тэр хоёр зүйлийн тухай. Энэ нь Бурханы талаарх мэдлэг мөн үү? Үгүй, биш. Үүнд өчүүхэн төдий ч гэсэн үнэн байна уу? (Үгүй.) Тэд Бурхан ертөнцийн хүмүүсийг хайрладаг гэдгийг л мэддэг. Ертөнц дээр үргэлж байдаг, хэзээ ч өөрчлөгддөггүй нэг үг бий: “Бурхан бол хайр.” Энэ бол тэдний мэддэг ганц өгүүлбэр. Тэгвэл Бурхан хүмүүсийг яаж хайрладаг вэ? Бурхан одоо тэднийг орхиж, таягдан хаяж байна—Тэрээр хайр хэвээрээ юу? Тэдний харж байгаагаар бол үгүй—Тэр хайр байхаа больсон. Тиймээс тэд Түүнийг ялладаг. Хүн үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг ойлгож чаддаггүй нь хамгийн хөөрхийлөлтэй зүйл юм. Одоо ийм агуу боломж байна. Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүсийг Өөрийн биеэр аврахын тулд бие махбодтой болсон. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлээгүй, олж аваагүй бол маш харамсалтай байх болно. Хэрвээ чи үүнийг эрэлхийлж, эрч хүчтэйгээр эрэлхийлсэн хэр нь эцэст нь ойлгож чадаагүй бол мөс чанар чинь цэвэр байх болно—ядаж л чи өөрийнхөө урмыг хугалаагүй байх болно. Та нар одоо эрэлхийлж эхэлсэн үү? Үүргээ гүйцэтгэх нь үнэнийг эрэлхийлж байгаад тооцогдох уу? Энэ нь нэг төрлийн хамтын ажиллагаанд тооцогдох боловч үнэний эрэлхийлэлд хүрэх, үнэний эрэлхийлэлд тооцогдох тухайд бол хараахан тийм биш. Энэ нь ердөө л нэг төрлийн зан авир, нэг төрлийн үйлдэл—үнэнийг эрэлхийлэх хандлагатай байх явдал юм. Тэгвэл ямар нэг зүйлийг хэрхэн үнэнийг эрэлхийлж байгаад тооцож болох вэ? Чи үнэнийг ойлгож эхлэх ёстой. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, юуг ч нухацтай авч үздэггүй, үүргээ аргацааж, үнэнийг хэзээ ч эрж хайлгүйгээр, үнэн-зарчимд анхаарал хандуулалгүйгээр хүссэн бүхнээ хийдэг бол чи үнэнийг ойлгож чадах уу? Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол яаж эрэлхийлэх юм бэ? Тийм биз дээ? (Тийм.) Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс ямархуу хүмүүс вэ? Тэд бол мангарууд. Тэгвэл чи үнэнийг яаж эрэлхийлэх вэ? Чи үнэнийг ойлгож эхлэх ёстой. Үнэнийг ойлгох нь зүдэргээтэй юу? Үгүй, тийм биш. Харилцдаг орчин, гүйцэтгэдэг үүргээсээ эхэлж, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, сургуулилалт хий. Ингэх нь чи үнэнийг эрэлхийлэх замаар алхаж эхэлснийг харуулна. Нэгдүгээрт, эдгээр зарчмаас эхлэн эрж хайж, тунгаан бодож, залбирч, бага багаар гэгээрэл олж авч эхэл—чиний олж авдаг тэрхүү гэгээрэл бол чиний ойлгох ёстой үнэн юм. Эхлээд үүргийн гүйцэтгэлээсээ үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу үйлдэхийг эрэлхийл. Энэ бүх зүйл бодит амьдралтай салшгүй холбоотой: чиний амьдралд тохиолддог хүмүүс, үйл явдал, зүйлс, мөн чиний үүргийн хүрээнд багтдаг хэрэг явдлууд. Тэдгээр хэрэг явдлаас эхэлж, үнэн-зарчмын ойлголтод хүр—тэгвэл чи амь-оролттой болно.
2019 оны 10 дугаар сарын 23