24 Өө Төгс Хүчит Бурхан минь, Та үнэхээр алдар суутай

1 Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан минь, Та бол дахин ирсэн Аврагч билээ. Та үнэнийг илэрхийлж, төгсгөлийн цаг үеийн шүүлтийг эхлүүлсэн. Таны үг хүч чадал, эрх мэдлээр хүнийг цэвэрлэдэг. Бурханы зөвт, ариун байдлыг илчилдэг Таны үг бол бүх үнэн. Хуучин ертөнцийг Та үгээр дамжуулан шүүж, бүх улс үндэстэн, ард түмнийг шүүдэг. Таны үг бүгдийг биелүүлдэг, Та Сатаныг бүрэн ялсан.

2 Хятадад Та илэрч, ажиллан, агуу улаан лууг үйлчлэл үзүүлэгч болгон ашигласан. Таны ажлыг улайран эсэргүүцэхээр Сатан бүгдийг оролддог, алхам бүрдээ тэр ичгүүртэйгээр бүтэлгүйтсэн. Саад бэрхшээл дунд Танд гэрчлэл хийдэг бүлэг ялагчдыг Та бүтээсэн. Үүргээ үнэнчээр биелүүлдэг Таны ардууд Таныг хайрлаж, дуулгавартай дагадаг. Таны ажил Сатаныг байлдан дагуулсан, Та газар дээр бүрэн алдаршсан. Таны хаанчлал газар дээр илэрсэн, бүх улс үндэстэн Таныг шүтэн мөргөдөг. Таны агуу ажил амжилтад хүрсэн, Та Сионд эргэн очих болно. Таны сонгосон хүмүүс Тан руу үнэхээр эргэж, Танд харьяалагдан, Таны авралыг хүртлээ. Таны ажил дэлхий даяар түгж эхэллээ, агуу гамшиг тохиож байна. Ёрын муу хүн төрөлхтнийг гамшиг газрын хөрснөөс арчиж, Таны хүмүүс л үлдэх болно. Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас татгалзах нь гамшигт унана гэсэн үг. Бүх улс үндэстэн, ард түмэн Таны сэнтийн өмнө эргэн очдог, бүхий л зүрх сэтгэлээрээ бүгд Таныг магтдаг. Төгс Хүчит Бурхан минь, Таныг магтъя, Та үнэхээр алдар суутай. Таны үйл хэрэг гайхалтай, бүх улс үндэстэн, ард түмэн баяр хөөртэйгөөр бүждэг. Төгс Хүчит Бурхан минь, Таныг магтъя, Та үнэхээр алдар суутай.

Өмнөх:  23 Бурханы үг гайхамшгуудыг бүтээдэг

Дараах:  25 Бид Бурханыг магтан дуулдаг

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger