25  Бид Бурханыг магтан дуулдаг

I

Бурханы дуу хоолойг сонсож, Түүн рүү эргэн,

Хурганы мөрийг бид дагадаг.

Христийн найрын зоогт бид оролцож,

өдөр бүр Бурханы үгийг идэж, уудаг.

Бурханы үгийн усалгаа, тэжээлд бид умбаж,

сүнс маань шинэ амийг олж авдаг.

Ариун Сүнс биднийг гэгээрүүлж үнэнийг ойлгуулдаг,

бодит Бурханыг бид мэддэг.

Хаанчлалын амьдрал харьцуулшгүй баян,

Бурхан Өөрөө биднийг замчилж, хариулдаг.

Бид үнэнийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэн;

зүрх сэтгэл маань тайван, амгалан байдаг.

Сатанаас салах нь үнэхээр эрх чөлөөтэй,

одоо бид Бурханы өмнө амьдарч чадна.

Энэ бүгд Бурханы өргөмжлөл, нигүүлсэл,

хэн биднээс илүү ерөөгдөж чадах билээ?


II

Шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан

сатанлаг зан чанар маань цэвэрлэгдэж байдаг.

Бурханы зөвт зан чанарыг таньснаар,

зүрх сэтгэлдээ бид Бурханаас эмээж, муугаас зайлдаг.

Хавчлага, бэрхшээл туулахад Бурханы үг үргэлж замыг заадаг.

Бидний итгэл төгс болгуулсан,

бид гэрчлэлд зогсон, Бурханы хайрыг хардаг.

Бурханы агуу авралыг бид хүртсэн,

магтаалын дууг бид Бурханд дуулдаг.

Түүний зөвт, ариун зан чанарыг магтъя,

Бурхан хүний мөнхийн хайрыг хүртвээс зохилтой.

Бурханы ажлын мэргэн ухаан, төгс хүчийг магтъя,

бүлэг хүмүүсийг Тэр байлдан дагуулж, олж авчээ.

Бурханы ардууд сэтгэлээсээ Бурханыг хайрлаж,

дуулгавартай дагадаг,

бид Түүнийг үүрд шүтэн мөргөнө.

Өмнөх:  24  Өө Төгс Хүчит Бурхан минь, Та үнэхээр алдар суутай

Дараах:  26  Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя

Холбогдох контент

166  Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

85  Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

418  Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger