123 Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ
I
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ;
тэд Ариун Сүнсний ажил, удирдамжийг эдэлдэг.
Бурханы үгийг уншаад тэд гэгээрч, гэрэлтүүлэгддэг;
зүрх сэтгэлдээ гэрэлтэй, дагах замтай байдаг.
Махан биеэс урваж, хорвоо ертөнцийг орхиж,
Бурханы өмнө амьдрах нь хэчнээн цэнгэлтэй.
Бурханы хүслийг анхаарч, үүргээ сайн биелүүлснээр
тэдний сүнс хангалуун, амар амгалан болдог.
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ;
тэднийг шүүлт, гэсгээлт үргэлж дагалддаг.
Шүүлт хүлээн аваад тэд цэвэрлэгддэг,
зан чанарын өөрчлөлт нь Бурханд алдар суу авчирдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ;
Бурханы хүслийг дагахыг тэнгэрлэг ажлаа гэж үздэг.
Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаад
Бурханаас эмээж, гэрэл дунд амьдардаг.
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ.
II
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ;
тэд Түүний шалгалт, төгс болголтыг хүлээн авдаг.
Шаналал, зовлон бэрхшээл дунд Бурхан дэргэд нь байсан болохоор
Бурханы хайр хэчнээн бодитой болохыг тэд мэдэрдэг.
Сатаны нөлөөнөөс мултарснаар
тэд Бурхантай нэгэн санаа, нэгэн зүрх сэтгэлтэй болдог.
Цэвэршүүлэлтээр дамжуулан тэдний хайр улам цэвэр болж,
Бурханыг үүрд өргөмжилж, гэрчилдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ;
золгүйтэл ч бай, ерөөл ч бай Бурханы зохицуулалтад бууж өгдөг.
Тэд үхэх хүртлээ Бурханыг үнэнчээр дагаж,
Түүний төлөө бүх амьдралаа зарлагаддаг.
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ;
чин сэтгэлээсээ, шударгаар Бурханд шүтэн мөргөдөг.
Тэд Бурханы дотнын хүмүүс нь болж,
Түүний амлалт, ерөөлийг хүлээн авдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс хэчнээн жаргалтай вэ.