135  Бурханыг гэх тэмүүлэл

I

Бурханы явахыг хараад зүрх минь шархалдаг.

Урьдын хором мөч оюун санаанд тоглогдож, Бурханы сургаал чихэнд цуурайтдаг.

Бүү гунигла, бүү сэтгэлээ зовоо.

Салж явах мөчид маш олон сэтгэлийн үгээ би итгэж хэлэхийг хүсдэг.

Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!

Хэзээ бид дахин уулзаж, хэзээ Таны сургаалыг дахин нэг удаа сонсох вэ?

Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!


II

Сэтгэлдээ харуусан би Бурханыг хүсэмжилдэг.

Маш олон гэм бурууг засаж залруулахад хэцүү, сэтгэлдээ би өртэй үлдлээ.

Бурханы үг намайг шүүж, тайтгаруулдаг.

Тэр намайг ахин дахин ятгаж, надад тэвчээртэйгээр заадаг; Түүний үг намайг алхам алхмаар урагш замчилдаг.

Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!

Бидний зүрх сэтгэл Таныг мөрөөсөж, Тантай дахиад хамт байхыг хүсэн хүлээдэг.


III

Би Бурханы нигүүлслийг мөрөөсөж, Түүнийг хүсэмжилдэг.

Асар их бэрхшээл, аюул дунд би Бурхантай хамт алхдаг; саад тотгор дунд Түүний хайрыг улам гүнзгий мэдэрдэг.

Бэрхшээл, цэвэршүүлэлт дунд Бурханы үг надтай хамт; би гэрчлэлдээ бат зогсдог, мөн Сатаныг ялсан.

Хамт өнгөрүүлсэн цаг мөчийг яриад байвал дуусахгүй.

Гэсэн ч нулимс нүдийг бүрхэж, Бурханы захиасыг би үг дуугүй сэтгэлдээ санадаг.

Ертөнцийн зах хязгаар, далайн гүн рүү би явдаг.

Аян зам хэчнээн хүнд бэрх байлаа ч үүргээ гүйцэлдүүлэхдээ би замаас хазайх ёсгүй.

Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!

Бидний зүрх сэтгэл Таныг мөрөөсдөг. Бид үүрд Таныг хайрлаж, Таных байна.

Өмнөх:  134  Бурхантай би үүрд хамт байх болтугай

Дараах:  136  Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг

Холбогдох контент

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger