850  Бурханы жинхэнэ, хайр татам байдал

“Адам, Ева хоёрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцасласан” дүр зургаас Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирснийг бид харж болно.

I

Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн хань гэж үзсэн. Тэдний гэр бүлийн ганц гишүүний хувиар Бурхан тэдний амьдралыг анхаарч, хоол, хувцас, оромжид нь санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирсэн. Энэ явдал дундаас хүн Бурханы хэр сүрлэг болохыг хардаггүй, Бурханы дээдийн дээд байдлыг хардаггүй, Бурханы нууцыг, ялангуяа Түүний уур хилэн, сүр жавхланг хардаггүй. Хүний хардаг нь ердөө л Бурханы даруу байдал, энэрэл хайр, хүнийг гэх санаа зовнил, хүний төлөөх хариуцлага, халамж юм.

II

Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага, арга зам нь эцэг, эхчүүд хүүхдэдээ санаа зовдогтой ижил билээ. Энэ нь мөн эцэг эх хөвгүүд, охидоо хэрхэн хайрлаж, халамжилж, санаа тавьдагтай адилхан—үнэн бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байдаг. Өөрийнхөө өндөр, сүр хүчтэй байр сууринд бардаагүй, харин биечлэн арьсаар хүнд хувцас хийж өгсөн. Энэ нь шалихгүй юм шиг санагдаж—зарим хүн энийг дурдахад зохисгүй гэж үзэж ч магад—гэвч энэ нь Бурханыг дагадаг хэрнээ Бурханы талаар бүдэг бадаг төсөөлөлтэй хүнд Түүний жинхэнэ, хайр татам байдлыг ухааруулж, Түүний итгэмжит, даруу байдлыг харуулдаг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс

Өмнөх:  849  Төгс болгуулсан хүмүүст өгөх Бурханы амлалт

Дараах:  851  Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ

Холбогдох контент

166  Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

154  Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger