251 Бурханы ардуудын залбирал
I
Бурханы ардууд Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, хамтдаа Бурханд залбирдаг. Үнэнийг хайрладаг хүмүүсийг Бурхан хөтөлж, тэд Бурханы дуу хоолойг удахгүй сонсох болтугай. Эргэн ирсэн Золин аврагчийг танихын тулд сэргэг байж, хүлээж буй хүмүүсийг Бурхан гэгээрүүлэх болтугай. Хүмүүс үзлийнхээ хүлээсийг тас татаж, үнэн замыг эрж хайж, судлах болтугай. Бурханы урьдчилан тогтоож, сонгосон бүх хүн Хурганы мөртэй хөл нийлүүлэх болтугай. Хүмүүс Бурханы үгийн хангалтыг олж авч, сүнс нь цангахаа болих болтугай. Хүмүүс ялган таних чадвартай болж, Сатаны худал үгэнд төөрөлдөхөө болих болтугай. Бурхан биднийг сайн мэдээ номлож, Өөрт нь гэрчлэл хийхэд хөтөлж, залж чиглүүлэх болтугай. Бурхан үргэлж сонгосон хүмүүстэйгээ хамт байж, бүгд үүргээ үнэнчээр гүйцэтгэх болтугай.
II
Бурхан биднийг гэгээрүүлж, бидэнд Бурханы үгийг мэдүүлж, Бурханы санаа зорилгыг ойлгуулах болтугай. Бүх хүн Бурханы үгийг нандигнаж, үгээр нь амьдрах болтугай. Бурхан биднийг үргэлж сахилгажуулж, бид хүний төрхийг амьдран харуулах болтугай. Бурхан бидэнд шалгалт өгч, бидний зан чанар өөрчлөгдөх болтугай. Бүх хүн сайн, мууг ялгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагах болтугай. Бурхан мууг үйлдэгчдийг шийтгэж, чуулганы амьдралыг үймээнгүй болгох болтугай. Бурхан илүү олон хүнийг Өөртэй нь нэг зүрх сэтгэл, нэг оюун санаатай болгон төгс болгох болтугай. Бүх хүн хайр татам Бурханд жинхэнэ хайраа өргөн барих болтугай. Бурхан бүх сонгосон хүмүүсээ ерөөж, гэрэлд амьдруулах болтугай.