252  Би чин сэтгэлээ Бурханд өгдөг

I

Ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд би Бурханы гэрт амьдарсан.

Үүргээ гүйцэтгэж байсан ч наймаацах хандлага минь холилдсон байсан.

Бурханы үгийн шүүлт, илчлэлийг туулснаар л би өөрийн завхралын үнэнийг тодорхой харлаа.

Аминч, ов мэхтэй би аль эрт мөс чанар, эрүүл ухаанаа алджээ.

Бурхан үгээрээ надад зааварчилж, завхарсан зан чанарыг минь удахгүй өөрчлөгдөнө гэж найддаг.

Яг л хүүгээ ирэхийг хүлээх эх шиг Бурхан хүлээж, найддаг.

Бурханы нигүүлслийг санахаар сэтгэл минь харуусалд автдаг,

Би Бурханд тэрсэлж, Түүнийг мэхлээд байж яавч болохгүй.

Гүн ялзралаа би жигшдэг; үнэнийг эрэлхийлээгүй би Бурханы сэтгэлийг гүнээ шархлуулжээ.

Төгс болгуулах маш олон боломж, хайран сайхан өчнөөн их цагийг би алджээ.

Тэрсэлж, Бурханыг шархлуулсаар байж би яаж болох вэ?

Үнэнийг эрэлхийлж, хүний төрхийг амьдран харуулахыг би хүснэ.


II

Үнэнийг олж авах гэсэндээ би Бурханы үгийг хэрэгжүүлэхээр шаргуу ажилладаг.

Завхрал минь байнга харагддаг, тэгээд л би Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгддэг.

Зовлон, тарчлаан байдаг хэдий ч Бурханы үг үргэлж надтай хамт байдаг.

Бурханы ариун, зөвт байдлын талаар би мэдлэгтэй болж,

Түүнийг гэх хүндлэл сэтгэлд минь төрсөн.

Таашаалд шунадагтаа өөрийгөө би үзэн яддаг,

Бурханы мэдрэмжийг хайхарч, үнэнийг хэрэгжүүлэхээр би шийдсэн.

Өнгөрснийг эргэцүүлж, Бурханы нигүүлслийг санаад гагцхүү Бурхан л хайр гэдгийг хардаг.

Энэ бүх хугацаанд намайг үргэлж засаж, харьцаж, шалгаж, цэвэршүүлсний дүнд л би өөрчлөгдсөн.

Бурханы энгүй их хайрыг би хариулаагүй, гэмшлээр дүүрэн би царайг нь харахад тохирохгүй.

Бурханы нигүүлслийг хүртсэндээ би сэтгэлдээ талархдаг.

Үлдсэн өдөр хоногуудаа би улам их эрхэмлэнэ.

Энэ удаад л би Бурханы төлөө амьдран, Бурханыг алдаршуулж, гэрчилдэг үнэнч хүн байхыг хүснэ.

Чин сэтгэлээ би Бурханд зориулдаг, Бурханы хайрыг хариулахын тулд би үүргээ биелүүлнэ.

Өмнөх:  251  Бурханыг хайрлах боломжийг нандигна

Дараах:  253  Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ

Холбогдох контент

420  Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

152  Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger