64. Үнэнч шударга хүн байснаар миний олж авсан зүйл
Нэг өдөр удирдагч надаас миний хариуцаж байсан шинэ хүмүүсийг услах ажил хэр явж байгааг асуулаа. Би юу хэлэхээ мэдээгүй. Сүүлийн өдрүүдэд би энэ талаар хяналт тавиагүй, нарийн ширийнийг мэдэхгүй болохоор юу гэж хариулах хэрэгтэй вэ? Мэдэхгүй гэвэл удирдагч, бусад хамтран зүтгэгч намайг бодит ажил хийгээгүй гэх нь гарцаагүй, тэгвэл ичмэээр шүү дээ гээд, өмнө нь мэдэж авсан зүйлээ хэлье, тэгээд дараа нь яахаа харъя гэж бодлоо. Тэгээд би: “Тэр ажлын бүх зүйлийг зохицуулж, хэд хэдэн багийн гишүүн нэмсэн” гэж хариулсан. Удирдагч тэр дор нь “Та асуултад хариулахгүй, булзаад байна. Энэ чинь заль мэх. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэлээд л хурдхан шиг хяналтаа тавь. Яагаад ингэж тойруулаад байгаа юм? Сайн зүйл биш шүү. Буруу бол буруу, хүлээн зөвшөөрөх зоригтой байх хэрэгтэй” гэлээ. Би тавгүйтэж, сандарч, нүүр халуу шатсан. Яг миний айж байсан зүйл болсон юм. Би нэр нүүрээ бүрэн алдаж, бүгд намайг нэвт харах шиг санагдаад, удирдагчийн хэлсэн зүйл үнэн гэдгийг мэдэж байсан ч зүрх сэтгэлдээ захирагдаж чадаагүй. Удирдагч ингэж хэлэх шаардлагагүй шүү дээ, би ажлаа аль болох хурдан анхааралдаа авахад болох биш үү? Бүх хүний өмнө намайг засаж, харьцах хэрэг байсан юм уу гэж бодогдсон. Үнэхээр сэтгэл гонсойсон тул би чимээгүйхэн залбирч, “Бурхан минь, надтай харьцсанд би үнэхээр дургүйцэж, дуулгавартай байж чадахгүй байна. Өөрийгөө танин мэдэж, сургамж авахад минь намайг гэгээрүүлж, чиглүүлээч” гэсэн. Дараа нь би Бурханы үгээс нэг хэсгийг уншсан юм. “Ехова Бурхан Сатанаас ямар асуулт асуусныг эхлээд харцгаая. ‘Чи хаанаас ирэв?’ Энэ тодорхой асуулт биш үү? Энд далд утга байна уу? Үгүй; энэ нь зүгээр л илэн далангүй асуулт. Хэрвээ Би та нараас: ‘Чи хаанаас ирэв?’ гэж асуусан бол та нар юу гэж хариулах байсан бэ? Энэ хариулахад хэцүү асуулт уу? Та нар: ‘Хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ’ гэх байсан уу? (Үгүй.) Та нар ингэж хариулахгүй. Тэгэхээр Сатан ингэж хариулахыг хараад та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн байна, гэхдээ бас зальхай юм гэж санагддаг.) Надад ямар санагдаж байгааг та нар хэлж чадах уу? Эдгээр үгийг харах бүр Миний зэвүү хүрдэг, учир нь Сатан ярьдаг боловч үг нь ямар ч бодит юм агуулдаггүй! Тэр Бурханы асуултад хариулсан уу? Үгүй, Сатаны хэлсэн үг хариулт биш байсан, тэдгээр нь юу ч хэлж өгөөгүй. Тэр нь Бурханы асуултын хариулт биш байсан. ‘Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.’ Чи эдгээр үгийг юу гэж ойлгож байна вэ? Сатан яг хаанаас ирсэн бэ? Та нар энэ асуултад хариулт авсан уу? (Үгүй.) Энэ бол үнэндээ яг юу хэлж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй байх Сатаны зальхай хар санааны ‘суу билэг’ юм. Тэр хариулаад дуусчихсан байхад ч гэсэн чи эдгээр үгийг сонсоод түүний хэлсэн зүйлийг бас л ялган салгаж чадахгүй. Сатан өөрийгөө төгс хариулсан гэж боддог. Тэгвэл чамд ямар санагддаг вэ? Зэвүүн үү? (Тийм.) Одоо чи эдгээр үгэнд зэвүүцэж эхэлж байна. Сатаны үг тодорхой онцлогтой байдаг: Чи Сатаны хэлсэн зүйлийн эх сурвалжийг ухамсарлаж чадалгүй хуйхаа маажаад үлддэг. Заримдаа Сатан сэдэл өвөрлөж, зориуд ярьдаг, заримдаа уг чанартаа захирагдаж, тиймэрхүү үгс аяндаа Сатаны амнаас шууд гарч ирдэг. Сатан иймэрхүү үгийг дэнслэхэд удаан хугацаа зарцуулдаггүй; харин ч бодолгүйгээр илэрхийлдэг. Хаанаас ирснийг нь Бурхан асуухад Сатан хоёрдмол утгатай хэдхэн үгээр хариулсан. Чи маш их будилж, Сатан яг хаанаас ирснийг хэзээ ч мэддэггүй. Та нарын дунд ингэж ярьдаг хүн бий юу? Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярихыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь анхаарал сарниулж, төөрөгдүүлдэг. Нэг хүн өчигдөр юу хийснээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж үзье. Чи түүнээс ‘Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?’ гэж асуувал тэр хаашаа явснаа чамд шууд хэлэхгүй. Харин ‘Өчигдөр ямар өдөр байв аа. Их ядарсан шүү!’ гэнэ. Тэр чиний асуултад хариулсан уу? Хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний үг ярианы арга залийн ‘суу билэг’ юм. Чи тэр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж, эсвэл үгийнх нь эх сурвалж буюу санаа зорилгыг ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэдэхгүй—энэ нь дотуур тамиртай байдал юм” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Бурханы үгийн илчлэлээс би Сатан бүх үг, үйлдэл сэдэл, заль мэх өвөрлөдгийг харсан. Ичгүүрт санаа зорилгоо нуухын тулд Сатан хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэндээ маш тойруу замаар ярьдаг. Сатан үнэхээр муу санаатай, заль мэхтэй. Сатан Бурханы асуултад хоёрдмол утгатай, төөрөлдүүлсэн хариулт өгдөг. Бурхан үүнийг жигшдэг. Миний хувьд гэвэл шинээр хүмүүсийн усалгаа хэр явж байгааг илт мэдэхгүй байсан мөртөө үнэнийг хэлээгүй. Удирдагчийг будилуулахын тулд хамаагүй хариулт өгч, удирдагчид үнэнийг хэлэлгүйгээр асуултад хариулсан. Нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд бодит ажил хийхгүй байгаагаа удирдагчид мэдэгдэхгүй, тэнд байсан ах эгч нарт дорд үзэгдэхгүй гэсэндээ бодит баримтыг гуйвуулах зүйлийг улайм цайм хэлж, тэднийг төөрөлдүүлж, мэхэлсэн. Би сатанлаг зан чанар харуулж байлаа. Бодоод байхад би ах эгч нартай дандаа ийм байсан. Заримдаа нэг нь надаас ур чадвартай хамаатай зүйл асуухад би тэр талаар сайн мэдэхгүй байсан хэр нь үнэнийг хэлбэл ах эгч нар намайг дорд үзэх вий гэж айсандаа “Энэ асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа нь зөвхөн ур чадварын чинь асуудал биш, тийм үү? Үүргээ гүйцэтгэхдээ аргацаадгаас чинь болсон юм биш үү? Эсвэл та суралцаж, харилцаж чадахгүй байна уу?” гэх мэт юм хэлдэг байсан. Өнгөн дээрээ би асуултад хариулж байгаа юм шиг боловч иймэрхүү хариулт асуудлыг шийдвэрлэхгүй гэдгийг дотроо мэдэж байсан. Иймэрхүү байдлаар хариулбал тэр хүн өөрийгөө эргэцүүлж, надаас асуулт асуухаа болино, тэгвэл миний дутагдал ил болохгүй гэж бодсон юм. Нэр төр, байр сууриа хамгаалахын тулд би байнга л заль гаргаж, хууран мэхэлж, нэр нүүрээ алдсанаас худал хэлэхийг илүүд үзсэн. Энэ нь миний зальхай, овжин уг чанарыг, бас үнэнээс залхсаныг минь бүрэн илчилсэн. Худал ярьж, мэхлэх нь үнэхээр ухаалаг хэрэг гэж би бодсон ч энэ нь үнэндээ мунхаг хэрэг. Би хүн бүрийг хуурч, төөрөлдүүлээд, тэд намайг өндрөөр үнэлж, намайг ажлаа хийж, үүргээ сайн гүйцэтгэж чадна гэж бодлоо ч гэсэн, Бурхан намайг сайшаахгүй, жигшинэ. Тэгвэл бусад хүн сайшаалаа гээд ямар хэрэгтэй юм бэ? Тэр үед би гар хоосон, өрөвдөлтэй гэдгээ мэдэрсэн юм. Би өглөөнөөс орой хүртэл завгүй ажилласан ч ганц ч үнэн юм хэлж чаддаггүй байсан. Миний зальжин сатанлаг зан чанар огт өөрчлөгдөөгүй, надад үнэний бодит байдал огт байгаагүй. Тэр өдөр удирдагч намайг маш хатуу илчилж, шүүмжилсэн нь надад өгсөн Бурханы анхааруулга байлаа. Би тийм маягаар үргэлжлүүлж болохгүй, харин Бурханд гэмшиж, үнэнч шударга хүн байхаар эрж хайж, тийм бодит байдлыг амьдран харуулах ёстойгоо мэдсэн.
Дараа нь би өөр ямар үнэнч шударга бус зан авир надад байсаар байгаа бол гэж бодоод, өөрийгөө шинжиж, тэр зан авираа өөрчлөх ёстойгоо мэдсэн. Өөрийгөө эргэцүүлээд би сүүлийн ажлын тайлан дээр бас л хэдэн зальжин юм байгааг ухаарав. Би илүү гүйцэд, бүрэн хийгдсэн ажлыг дэлгэрэнгүй бичсэн ч хааш яаш, хангалтгүй хийгдсэн ажлыг ерөнхийд нь бичээд, эсвэл огт бичээгүй. Тийм ч сайн үр дүнд хүрээгүй нэг төсөл байсныг санаж байна. Тэгэхэд би, үнэнийг бичвэл хүмүүс намайг юу гэж бодох бол, тийм жижиг төслийг ч сайн хийж чадахгүй, чадваргүй юм гэх болов уу гэж бодсон. Би давуу, сул талыг нь дэнсэлж үзээд тэр төслийн явцыг бичихгүй байя, ингэвэл хэн ч мэдэхгүй, намайг их завгүй болохоор мартчихаж гэж бодох байх гэж шийдсэн. Би удаа дараа шударга бус, ов мэхтэй авирлаж, маш зальжин байсан. Бурханд итгэсэн жилүүдэд би маш их үүрэг гүйцэтгэж, зарим нэг зовлон зүдүүрийг туулсан ч үнэнийг эрэлхийлэхэд хүчин чармайлт гаргаагүй. Нэр төр, байр сууриа хамгаалах тухай л бодож байсан учраас өчүүхэн төдий ч үнэнч шударга хүн шиг ярьж, үйлдэж байгаагүй. Надад энгийн, нээлттэй байх зориг байгаагүй нь өрөвдөлтэй! Заримдаа би өөрөөсөө ингэж асуудаг байсан: Бурхан бидэнд маш ихийг хэлж, би Бурханы үгийг багагүй уншсан хэр нь аль нэг үгийнх нь бодит байдлыг амьдран харуулж байна уу? Ажлын тайланг ч шударгаар гаргаж чадаагүй байж эцэст нь би ийм маягаар юу олж авах юм бэ? Тэр үед би аюулын ирмэг дээр байгаагаа мэдэрсэн. Гэмшиж, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэхгүй бол Бурхан хэдийд ч намайг таягдан хаях байсан. Би зүрх сэтгэлдээ залбирч, “Бурхан минь, би маш гүн завхарчээ. Нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд байнга худал хэлж, хуурч мэхэлж байна. Өөрийгөө үнэхээр мэддэг болоход минь намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” гэлээ.
Дараа нь би Бурханы үгээс дахиад уншсан юм. “Хэрвээ та нар удирдагч юм уу ажилчин бол Бурханы гэр ажлыг чинь байцааж, хяналт тавихаас айдаг уу? Бурханы гэр ажлаас чинь гажуудал, алдаа мадаг олоод, та нартай харьцана гэж айдаг уу? Бодит биеийн хэмжээ, хэв чанарыг чинь мэдсэнийхээ дараа Дээрх та нарыг өөрөөр хараад, тушаал дэвшүүлэх талаар бодолцон үзэхгүй байх вий гэж айдаг уу?… Антихристийн зан чанартай гэдгээ мэдэж байж чи яагаад үүнтэйгээ нүүр тулж зүрхэлдэггүй юм бэ? Яагаад илэн далангүй хандаж, ‘Хэрвээ Дээрх миний ажлын талаар асуувал би мэдэх бүхнээ хэлнэ, миний хийсэн муу зүйлс ил болж, Дээрх мэдмэгцээ намайг ашиглахаа болиод, би байр сууриа алдсан ч гэсэн хэлэх ёстой зүйлээ тодорхой хэлнэ’ гэдэггүй юм бэ? Бурханы гэр ажлыг чинь хянаж, асууж лавлахаас айх айдас чинь байр сууриа үнэнээс илүү хайрладгийг чинь нотолдог. Энэ нь антихристийн зан чанар биш үү? Байр суурийг бүхнээс илүү нандигнах нь антихристийн зан чанар юм. Чи байр суурийг яагаад ингэж их нандигнадаг юм бэ? Байр суурийн ашиг тус юу вэ? Байр суурь чамд гамшиг, бэрхшээл, шившиг, шаналал авчирсан бол чи нандигнасаар байх байсан уу? (Үгүй.) Байр суурьтай байх нь бусад хүн атаархах, хүндлэх, өндрөөр үнэлэх, зусардах, түүнчлэн биширч, дээдлэн хүндлэх гэх мэт маш олон ашиг тустай. Мөн үүнд давуу байдал, эрх дархын мэдрэмж байдаг бөгөөд энэ нь чамд нэр төр, өөрийгөө үнэлэх үнэлэмж өгдөг. Дээр нь бас байр суурийн эрх дарх, тусгай хандлага гэх мэт бусдын эдэлдэггүй зүйлсийг ч эдлэх боломжтой. Эдгээр нь чиний бодож ч зүрхэлдэггүй, мөрөөдөлдөө хүсэн эрмэлздэг байсан зүйлс юм. Чи эдгээр зүйлийг нандигнадаг уу? Хэрвээ байр суурь бодит ач холбогдолгүй ердөө л хий хоосон зүйл бөгөөд байр суурийг хамгаалаад ямар ч нэмэргүй бол үүнийг нандигнах нь тэнэг хэрэг бус уу? Махан биеийн ашиг сонирхол, таашаал гэх мэт зүйлсийг орхиж чадвал алдар нэр, байр суурь чамайг хүлэхээ болино. Тэгэхээр байр суурийг нандигнаж, хөөцөлдөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээс өмнө юуг шийдвэрлэх ёстой вэ? Эхлээд, байр суурийн эрх дархыг эдлэхийн тулд ёрын мууг үйлдэх, заль гаргах, нуун дарагдуулах, далдлах, мөн Бурханы гэрийн хяналт, асуулга, шалгалтаас татгалзах асуудлын шинж чанарыг нэвт шувт хар. Энэ нь Бурханыг илт эсэргүүцэж, тэрсэлж байгаа эсэхийг хар. Хэрвээ чи байр суурийн эрх дархад шунахын шинж чанар, үр дагаврыг нэвт харж чадвал байр суурийг эрэлхийлэх асуудал шийдвэрлэгдэнэ. Байр суурийн эрх дархад шунахын мөн чанарыг нэвт харж чадахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдвэрлэгдэхгүй” (Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (II хэсэг)). Бурханы үг надад нэр төр, байр сууриа хэтэрхий их нандигнадаг учраас худал хэлж, хууран мэхлэхээ больж чадахгүй байгааг минь ойлгуулсан. Би нэр нүүр, байр сууриа хамгаалж, ажилд хяналт тавьж чадаагүй бодит байдлаа удирдагчид харуулахгүйн тулд башир арга хэрэглэж, заль гаргаж, үгээрээ удирдагчийг төөрөлдүүлж, бусдад өөрийгөө бодит ажил хийдэг удирдагч гэж бодуулахын тулд ажлын тайлан дээрээ дутагдлаа нууж, муугаа биш, сайн зүйлээ л мэдээлсэн. Хүмүүс миний үнэн төрхийг хараад, намайг үнэлэхээ болих вий, тэгээд би байр суурийнхаа давуу эрхийг эдэлж чадахаа болих вий гэж айсан. “Байр суурийг бүхнээс илүү нандигнах нь антихристийн зан чанар юм” гэх Бурханы үгийг хараад, энэ асуудал ямар ноцтой болохыг эцэст нь би ухаарч, хөөгдсөн антихристүүдийн тухай бодсон юм. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж, нүднээс далдуур заль гаргаж, хууран мэхэлж, чуулганы ажлыг ноцтойгоор үймүүлдэг учраас илчлэгдэж, хөөгддөг. Албан тушаалын үр ашгийг эдэлдэг хуурамч удирдагчид бас байдаг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж заль гаргаж, бодитой ажил хийхгүй байгаагаа нуудаг нь чуулганы ажлыг саатуулдаг. Яг л сайн мэдээний ажлыг хариуцаж байсан нэг эгч шиг. Тухайн үед тэр эгч бас өөр нэг ажил хариуцаж, хоёр албан тушаалынхаа хоёуланд нь зальхай, ов мэхтэй авирлаж, сайн мэдээний ажил дээр нөгөө ажил их байна гээд, нөгөө ажил дээрээ сайн мэдээний ажил их байна гэж хэлдэг байлаа. Үнэндээ аль ч талд ажлаа хийхгүй байсаар эцэст нь тэр эгч халагдсан. Бусдын бүтэлгүйтлээс авсан сургамж надад анхааруулга болсон. Нэр төр, байр суурийнхаа төлөө хуурч, мэхлэх нь зүгээр л өөрийгөө ч, бусдыг ч залилж байгаа мунхаглал. Бурхан бүхнийг хардаг, бас үнэнч шударга хүмүүст дуртай. Үнэнч шударга хүмүүс л Бурханы гэрт бат зогсож, зальжин хүмүүс хэзээ нэгэн цагт илчлэгдэж, таягдан хаягдана. Бурханд итгэхдээ би үнэнч шударга хүн байхаар эрж хайгаагүй, харин дүр эсгэж, хуурамч сэтгэгдэл төрүүлж, зарим хүнийг хуурсан хэдий ч Бурханы шинжилтээс зугтаж чадаагүй. Эцэстээ Бурхан намайг илчилж, таягдан хаях байсан. Тэгээд би үнэнч шударга байхын ач холбогдлыг ойлгож, Бурханы шаардсанаар үнэнч шударга хүн байж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн авах нь Бурханы сайшаалыг хүртэх цорын ганц зам гэдгийг мэдсэн. Тэгээд Бурханы ийм үгийг бодлоо. “Хүн зүрх сэтгэлдээ үнэхээр байгаа зүйлийг үргэлж хэлдэг бол, хэзээ ч худал хэлж, дэгсдүүлдэггүй бол, чин сэтгэлээсээ байж, үүргээ гүйцэтгэж байхдаа огт хайхрамжгүй, хааш яаш биш бол, ойлгодог үнэнээ хэрэгжүүлж чаддаг бол энэ хүнд үнэнийг олж авах найдвар бий. Хэрвээ хүн үргэлж өөрийгөө нуун далдалж, хүмүүст өөрийгөө тодорхой харуулахгүйн тулд зүрх сэтгэлээ нуудаг бол, бусдыг хуурахын тулд хуурамч сэтгэгдэл төрүүлдэг бол ноцтой аюулд, асар төвөгтэй байдалд орсон бөгөөд тэдний хувьд үнэнийг олж авахад маш хэцүү байх болно. Хүний өдөр тутмын амьдрал, үг, үйлдлээс хэтийн ирээдүйг нь харж болно. Хэрвээ энэ хүн үргэлж дүр үзүүлж, үргэлж өөрийгөө дөвийлгөж байгаа бол үнэнийг хүлээн авдаг хүн биш бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэж, таягдан хаягдана… Хэзээ ч сэтгэлээ уудалдаггүй, үргэлж юм нууж, шулуун шударга дүр эсгэдэг, бусдад өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийг үргэлж хичээдэг, бусдад өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулдаггүй, бусдаар бишрүүлдэг хүмүүс тэнэг биш гэж үү? Ийм хүмүүс туйлын тэнэг! Учир нь хүний үнэн төрх эрт, орой хэзээ нэгэн цагт ил болно. Тэд биеэ авч явахдаа ямар замаар алхдаг вэ? Фарисайчуудын замаар. Хоёр нүүртнүүд аюултай нөхцөлд байна уу, үгүй юу? Тэд бол Бурханы хамгийн их үзэн яддаг хүмүүс, тэгвэл чи тэднийг аюулд ороогүй гэж төсөөлж байна уу? Фарисайчууд бүгд мөхлийн замаар алхдаг!” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд чин сэтгэлээ өгснөөр л үнэнийг олж авч чадна). Үргэлж нууж, хааж, дүр эсгэх нь буруу зам. Хэрэв чи буцахгүй бол эцэстээ устгагдана. Би Бурханд залбирч, шийдвэрээ гаргаад, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж, үнэнч шударга хүн байхад бэлэн болсон.
Дараа нь би Бурханы үгээс дахин уншсан юм. “Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжилтийг хүлээн авах явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн авч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн авах нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурханы шинжилтийг хүлээн авдаг хүмүүс л Бурханыг хүндэтгэж, үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгаж, өөрсдийнхөө бодолд зөв дүгнэлт хийж, юу хийх нь зөв гэдгийг, яаж Бурханы сайшаалыг хүртэхээ мэддэг болохыг ухаарсан. Бурханы шинжилтийг хүлээн авснаар бид цаг ямагт Бурханы өмнө амьдарч чадна, тэр үед л зальжин, ов мэхтэй сэдэл, санаа зорилгоо засахад хялбар байдаг. Энэ нь улам энгийн, үнэнч шударга болж, үнэнийг амархан хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэх цорын ганц зам юм. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би Бурханд зүрх сэтгэлээ нээх явдлыг хэрэгжүүлж, цаашид дүр эсгэж, дүр үзүүлэхээ больж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн авч эхэлсэн. Дараа нь ажлын тайлан гаргахдаа үнэнч шударга байж, Бурханы шинжилтийг хүлээн авч, сайн хийгээгүй ажлаа үнэнээр нь бичихийг өөртөө сануулж байсан. Удирдагч ажлын минь талаар асуухад би заавал үнэнийг хэлж, бусад хүмүүс надаас асуулт асуухад мэдэх зүйлээ үнэнээр нь хэлж, мэдэж байвал мэдэж байна, мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэлдэг болсон. Ингэж хэрэгжүүлснээр хамаагүй илүү тайвширсан шүү. Бурханы шинжилтийг хүлээн авах нь үнэний бодит байдалд орж, завхралаас ангижрах зам гэдгийг би мэдэрсэн. Бас засалт, харьцалт туулахгүй бол өөрийнхөө завхралыг нухацтай шинжлэхгүй, үнэнийг эрэлхийлж, бодит байдалд орохгүй байсан гэдгээ мэдэрсэн. Тэгээгүй бол хэчнээн олон жил Бурханд итгэж, хэчнээн их үүрэг гүйцэтгэж, хэр их зовсон нь хамаагүй миний завхарсан зан чанар огтхон ч өөрчлөгдөхгүй, би Бурханаар авруулж чадахгүй, Бурхан намайг таягдан хаях нь гарцаагүй байсан. Тэр үед би засалт, харьцалт туулснаар үнэнч шударга байхын чухлыг харж, зальхай, зальжин сатанлаг зан чанараа бага зэрэг ойлгож авсан. Тэр нь Бурханы хайр, аврал байсан!