67. Аав минь хөөгдсөний дараа
Буцаж ирээд би танай аавыг чуулганаас халагдсан гэж сонсоод Аав чуулганы амьдралд саад хийж, үзэл, сөрөг байдал тарааж, хүмүүсийн үүргээ гүйцэтгэх урам зоригийг хязгаарлаж, ямар ч нөхөрлөл, шүүмжлэл хүлээж авахгүй, өөрийнх нь эсрэг саналаа хэлсэн хүмүүст эгдүүцэж байсан. Аав ёрын муу гэдэг нь тогтоогдож, халагдсан. Тухайн үед би үүргээ гүйцэтгээд хотоос гарсан байсан, үүнд үнэхээр цочирдсон. Аав ааштайг мэдэх ч хүн чанар сайтай гэж надад санагддаг байсан, аав бусдыг хайрлаж, ах эгч нарт амийн тэмцэлд нь үргэлж тусалдаг, хөршүүд маань бүгд аавыг үнэхээр тусч, энэрэнгүй гэж хэлдэг, надад аав сайн хүн шиг санагддаг байсан, гэтэл яагаад гэнэтхэн ёрын муу гээд хөөгдөх болов? 2001 онд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авснаас хойш аав сайн мэдээг хуваалцахаар аялж байлаа. ХКН-ын баривчилгаанаас зугтахын тулд хураасан түлээн дээр, оршуулгын газарт унтаж байв. Тэр бүх жилүүдэд итгэгч байж, зовж зүдэрсэн аав гавьяа шагналгүй ч гэсэн шаргуу ажилласан. Яагаад ингээд гэнэтхэн хөөгдөх болов оо? Чуулганы удирдагч үүнийг буруу шийдвэрлэсэн юм болов уу? Яагаад боломж олгосонгүй вэ гэж гайхсан. Хэсэг хугацаанд аавынхаа талаар бодох бүрд үнэхээр шаналж, аавыг өрөвдөж байлаа.
Нэг жил орчмын дараа, үүргээ гүйцэтгэхээр нутагтаа буцаж ирэх үедээ. Эхэндээ аавыгаа хараад үнэхээр өрөвдөж, аавынхаа төлөө чадах бүхнээ хийхийг хүссэн. Аав ч бас надад үнэхээр сайхан хандаж, амьдралд минь бүхий л талаар санаа тавьж байлаа. Гэхдээ аавын ярьж байгаа байдал нэг л биш болохыг би аажмаар ухаарсан юм. Аав үргэлж сөрөг зүйл хэлж байсан нь Бурханыг буруу ойлгож, Бурханаас холдож, сэтгэл гутралд ороход бусдыг хүргэсэн. За, жишээ нь, ээж минь чуулганы удирдагч байсан боловч хэв чанар муутай, бодитой ажил хийхгүй байна гээд чөлөөлөгдсөн учир хэсэг хугацаанд сэтгэлээр унаж байв. Аав минь Бурханы хүслийг нөхөрлөж туслахгүй, харин ч “Бурханы гэрт найдвартай зүйл гэж үгүй, бүх хүн нэг л өдөр халагдана. Хэв чанаргүй байсныг чинь Бурхан мэдээгүй гэж үү? Бурхан үүнийг чамд зориуд бэлдэж, чамайг зовоохын тулд удирдагч болгоод, дараа нь халуулсан. Чи хэв чанар муутай, хүссэн хэв чанараа зүгээр л олоод авч чадахгүй. Бурхан чамд үүнийг өгөөгүй бол чи үүргээ яаж сайн гүйцэтгэж чадах юм бэ?” гэсэн. Аавыг ингэж хэлсний дараа ээжид минь улам л сөрөг мэдрэмж төрсөн. Аавын хэлснийг сонсоод уур минь үнэхээр их хүрч, аав үнэхээр бодлогогүй юм шиг санагдсан. Энэ нь үүрэгт байдаг хэвийн өөрчлөлт байсан ч аав Бурхан хүнийг зориуд зовоож байгаа хэрэг гэсэн. Энэ ердөө ч үнэн зөв биш. Чуулган хүмүүсийн давуу талд үндэслэж үүргийг нь зохицуулж, тааруулдаг, энэ нь чуулганы ажлыг хөгжүүлж, илүү амжилттай болгохын төлөө байдаг. Мөн бидэнд үүрэг, сайн тохирох газар олоход тусалдаг, ингэснээр бид давуу талаа илүү сайн ашиглаж, хувь нэмрээ оруулж чадна. Энэ нь зарчимтай бүрэн нийцдэг, чуулганы ажил, хүмүүсийн амийн оролтод сайн. Ээж минь удирдагчийн албан тушаалаа алдсан ч өөртөө тохирсон үүрэг гүйцэтгэж байсан учраас үүргээ сайн гүйцэтгэхгүй байна гэж сэтгэл зовохоо больсон. Энэ сайн зүйл биш гэж үү? Аав үнэхээр юмыг мушгин гуйвуулж байлаа. Үүргээ бүтэн цагаар гүйцэтгэж чаддаг байхын тулд ажлаасаа гарсан нэг ах чуулганд байсан юм. Үүрэг нь тийм ч завгүй биш байх үед үүргээ гүйцэтгэж байхдаа амь зуух жаахан мөнгө олохын тулд нэмэлт ажил олж хийжээ. Тэр нь хүнд хүчир хөдөлмөр байлаа. Бие махбодын ийм хүнд хүчир ажил хэзээ ч хийж байгаагүй болохоор ядарч туйлдсан үедээ үнэхээр сэтгэлээр унадаг байж. Аав минь үүнийг олж мэдээд тэр ахад үнэндээ ингэж хэлсэн юм: “Манайх нэлээд чинээлэг байсан боловч энэ бүх золиосыг Бурханы гэрийн төлөө гаргасан. Одоо бидэнд бараг мөнгө байхгүй, би ч бас хүнд хүчир хөдөлмөр хийх ёстой болдог. Чи хэдийнээ их зүйлээс татгалзсан боловч нэг л өдөр үнэхээр уйлж магадгүй…” Аав иймэрхүү зүйл хэлж байгаа нь үнэхээр хачин юм гэж би бодсон. Аав яагаад тийм зүйл нөхөрлөх болов? Энэ маш буруу байсан! Манайх өмнөх шигээ чинээлэг биш ч амьдрал маань урьдынх шигээ хэцүү байгаагүй, маш олон удаа аавын ажил, амьдралд асуудал гарах үед Бурхан түүнд зам нээж өгч, амь зуугаад байх зөв ажил олоход нь тусалсан. Итгэлтэй болохоосоо өмнө аав үргэлж тамхи татаж, архи уудаг, эрүүл мэнд нь маш муу, гар нь үргэлж салгалдаг байлаа. Бурханд итгэснийхээ дараа архи уухаа больж, үүргээ гүйцэтгэж, нөхөрлөж цагаа өнгөрөөдөг байсан учраас эрүүл мэнд нь улам сайжирсан. Аавыг харсан хүн болгон ямар сайхан харагдаж байгааг нь хэлж, шинэ хүн шиг харагдаж байна гэдэг байв…. Бурхан манай гэр бүлийг маш их ерөөсөн, гэтэл аав минь үүний алийг нь ч дурдаагүй, харин ч юмыг мушгин гуйвуулж гомдоллон, Бурханыг буруу ойлгож, буруутгахад хэн нэгнийг хүргэж, Бурхантай харилцах харилцаанд нь санаатайгаар саад хийж, Бурханаас холдуулж байлаа.
Тиймэрхүү зүйл олон байсан. Намайг чуулганд бүтэн цагаар үүргээ гүйцэтгэхээр сургуулиасаа гарсны дараа аав үргэлж “Чи өөртөө гарах гарц үлдээхгүй маш ихийг зарлагадаж байна. Нэг л өдөр харамсана даа” гэдэг байсан. Тэр нь надад нэг л сонин сонсогдсон. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх нь бүтээгдсэн зүйлийн хувьд зөв, зүйтэй зүйл, миний үүрэг хариуцлага байсан. Би сайн дураараа сургуулиа орхисон, Бурханд итгэж, Бурханыг дагаж, чуулганд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь Бурхан намайг өргөж байгаа хэрэг. Чуулганд энэ олон жил болохдоо дэлхий ертөнцөд хэзээ ч олж авахгүй зүйлийг олж авсан. Хүмүүс амьдралдаа юуг эрэлхийлэх ёстойг мэддэг, дэлхий ертөнц дээрх олон зүйлийг хавьгүй илүү ойлгодог болсон. Шүтлэггүй залуус шиг дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг би дагахгүй. Эдгээр нь сургуульд олж авч чадахгүй, миний олж авсан маш бодитой зүйлс юм. Гэтэл аав минь үүрэгтээ гаргаж буй хүчин чармайлтын минь талаар муухай зүйл хэлсэн. Тэр чинь сөрөг байдал түгээж байгаа хэрэг бус уу? Би хариуд нь “Би үүнд харамсахгүй. Хэдэн жил сургуульд явахын оронд үүргээ гүйцэтгэж байна, гэхдээ би маш их үнэнийг мэдэж авч, маш ихийг олж авсан. Би номоос хэзээ ч үүнийг олж авахгүй. Таны хэлж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэхгүй байна” гэсэн. Аавыг дүрсхийн уурлахад нь би цочирдсон, аав уурссандаа намайг цохих гэж байгаа юм шиг нударга зангидлаа. Тэгээд л аав минь миний бодож байсан хүн биш гэдгийг ухаарсан. Би аавыг үнэний зарчимд биш, гадаад сайн үйлд нь үндэслэж үргэлж шүүдэг байж. Аавыгаа надад маш эелдэг, ах эгч нарт хайр энэрэлтэй ханддаг, сайн хүн гэж үргэлж хардаг байсан ч аавын сайхан зан авирын цаана зүрх сэтгэлд нь өөдгүй муу зүйл байж. Бурхан, Бурханы ажлын талаар аав асар их үзэлтэй байв. Аавын үг тайтгаруулж, ойлгож байгаа юм шиг, бидний сонголтуудын талаар бодож байгаа юм шиг байсан боловч Бурханы талаар үзэл тарааж, Бурханыг буруу ойлгож, буруутгахад хүмүүсийг хүргэж байж. Үүнийг хүлээн авбал бид үзэл тээж, Бурханы талаар буруу ойлголттой болж, тэр ч байтугай үүргээ гүйцэтгэхээ больж, дэлхий ертөнц рүү буцахыг хүснэ. Энэ үнэхээр төөрөгдүүлмээр байсан.
Дараа нь би аавын зан авирыг хөндсөн Бурханы зарим үгийг уншив. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн… Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж, голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”). “Ахиж дэвшихээр чармайдаггүй хүмүүс бусдыг өөрсөд шигээ идэвхгүй, хойрго байгаасай гэж үргэлж хүсдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс хэрэгжүүлдэг хүмүүст атаархаж, мунгинуу, ялган таних чадвараар дутмаг хүмүүсийг хуурч мэхлэхийг үргэлж оролддог. Энэ хүмүүсийн гаргадаг зүйлс нь чамайг доройтуулж, хөл алдуулж, хэвийн бус байдалтай болгож, харанхуйгаар дүүргэж чадна; тэд чамайг Бурханаас холдуулж, махан биеэ энхрийлэн, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэдэг. Үнэнийг хайрладаггүй, Бурхантай үргэлж хааш яаш харьцдаг хүмүүс өөрийгөө мэддэггүй; тийм хүмүүсийн зан чанар нь бусдыг нүгэл үйлдэж, Бурханыг үл ойшооход уруу татдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусдаар ч хэрэгжүүлүүлдэггүй. Тэд нүглийг нандигнадгийн дээр өөрсдийгөө жигшинэ гэж байдаггүй. Тэд өөрсдийгөө мэддэггүй, бусдад өөрсдийгөө танин мэдэхэд нь саад болдог; бас бусдад үнэнийг хүсэн тэмүүлэхэд нь саад болдог. Тэдэнд мэхлэгдсэн хүмүүс гэрлийг харж чадалгүй харанхуйд унаж, өөрсдийгөө мэдэхгүй, үнэний талаар тодорхой мэдэхгүй, Бурханаас улам бүр холддог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”). Үүнийг тунгаан бодоод би ах эгч нарын дунд үргэлж үзэл тарааж байгаа нь сатанлаг мөн чанартай гэсэн үг болохыг олж харсан. Иймэрхүү хүмүүс Сатаны боол шиг авирлаж, хүмүүсийг үймүүлж, төөрөгдүүлж, Бурханы өмнө ирэхэд нь саад хийж байдаг. Иймэрхүү зүйлийг үргэлж хэлэх нь зүгээр нэг багахан завхрал юм уу түр зуурын сул дорой байдал харуулж байгаа хэрэг биш, харин ч мөн чанартаа үнэнийг, Бурханыг үзэж ядсанаас болдог, тиймээс ямар нэг зүйл тохиолдох үед Бурханы үг, үнэний эсрэг үзэл бодлыг илэрхийлж, хүмүүсээр Бурханыг буруутгуулдаг байсан. Аав үнэнийг огт эрэлхийлээгүйг би олж харсан. Хүчин чармайлтынхаа төлөө материаллаг ерөөл олж аваагүй болохоор хэлмэгдсэн мэт санагдаж, Бурханд дургүйцэх сэтгэлээр дүүрэн байж. Аав итгэлээ хадгалахыг хүсээгүй, өөртэйгөө адил Бурханаас холдож, урвахад бусдыг уруу татахыг хүссэн. Аавын үг Сатаны заль мэхээр дүүрэн, хүмүүсийн үүргээ гүйцэтгэх урам зоригийг нь бөхөөж, Бурхантай харилцах харилцааг нь сүйтгэх зорилготой байж. Аав диаволд харьяалагддаг, Сатаны гар хөл төдий байсан. Хэвийн хүн хэчнээн сэтгэлээр унасан ч иймэрхүү зүйл хийхгүй. Чөтгөрүүдийн нэгэнд л Бурханд ингэж дайсагнах сэтгэл төрнө. Аав минь үнэхээр аймшигтай, сайн хүн биш, харин ёрын муу юм шиг надад санагдаж байв.
Дараа нь би “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-ын 4-р хэсгээс уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл нэг ч муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударга зан гаргаж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; тийм болохоор Би чамайг дэлхий дээрх хамгийн хорон муу, хорлонтой хүн гэж хэлдэг юм. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэ надад бусдад хэрхэн ханддагаар нь биш, харин Бурханд, үнэнд хандах хандлагаар нь сайн хүнийг муугаас ялгаж болно гэдгийг олж харахад тусалсан юм. Тэд хэчнээн аятайхан байх, эсвэл хүмүүс тэдний талаар юу гэж бодох нь хамаагүй, үндсэндээ үнэн болон Бурханыг үзэн яддаг бол Бурханы дайсан муу хүн юм. Манай аавыг аваад үз. Аав жаахан золиос гаргасан юм шиг харагдаж, ах эгч нарт ямар нэг зүйл хэрэгтэй үед өгөөмөр хандаж, хандив өгч, чуулганы гишүүдийг гэртээ байлгахдаа юугаа ч харамладаггүй, сайн, сайхан сэтгэлтэй хүн шиг харагддаг байсан боловч мөн чанартаа үнэнийг жигшиж, үзэн яддаг байж. Итгэгч болсноосоо хойш бид зөвхөн ерөөл эрж хайхын тулд итгэдэг буруу үзэл бодлыг маань ил болгож, Бурхан үнэнийг илэрхийлснээр хүмүүсийг ариусгаж, авардаг, үнэн бидэнд мөнх амь өгдөг гэдгийг бидэнд хэлсэн Бурханы үгийг уншсан болохоор итгэлдээ Бурханд захирагдаж, Бурханаар авруулахын тулд үнэнийг эрэлхийлэх ёстой. Энэ л цорын ганц зөв эрэл хайгуул. Аав минь үүнийг онолын хувьд мэддэг, иймэрхүү зүйл хэлдэг боловч Бурхан түүнд таалагдахгүй, ерөөл авчрахгүй зүйл гаргаж тавих үед муухай болж, Бурханы талаар үзлээр дүүрч, Бурханыг шүүж, бүр Түүнийг үзэн ядсан. Тэр бүх жилүүдэд аав хэзээ ч өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайгаагүй, харин ч Бурханы ажлыг шүүж, үзлээ тараасаар байсан. Аавын үгэн дэх санаа зорилго Сатаны заль мэхийг агуулж, хүмүүсийг сөрөг, сул дорой болгож байсан нь үнэхээр өөдгүй муу юм. Бурхан хүмүүсийг мөн чанар, Бурхан болон үнэнд хандах хандлагад нь үндэслэж үнэлдэг. Гэтэл би аавыгаа гадаад биеэ авч явах байдалд нь үндэслэн үнэлж байсан учраас өмгөөлөхийг хүсэж байв. Би үнэнийг ойлгоогүй, Бурханы үгийг чиглэлээ болгож ашиглаагүй, маш тэнэг байсан. Тэр үед чуулган манай аавыг хөөж явуулсан нь гарцаагүй зөв байж гэж надад санагдсан. Үүнийг ойлгоод надад чөлөөлөгдсөн мэт санагдаж, аавыг өрөвдөх сэтгэл төрөхөө больсон. Аав Бурхан болон үнэнийг үзэн яддаг, үүнд өөрөө л буруутай гэдгийг би мэдсэн.
Өөр нэг зүйл тохиолдож, аавыг улам илүү мэдэж авсан. Өмнө нь өөртэй нь харьцаж байсан эгч удирдагчийн үүргээс чөлөөлөгдсөнийг аав сонссон байна. Энэ мэдээг сонсоод хөөрөн баярлаж, нүд нь хорноор гялалзаж, шүдээ зуун ингэж хэлсэн юм, “Надтай яаж харьцаж байснаа санаж байна уу? Намайг үүрэгтээ зарчимгүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй гэж хэлж байсан. Одоо чиний ээлж ирлээ.” Аавын харц үнэхээр ширүүн болж, царай нь аймшигтай харагдаж, өрөвдөх сэтгэл огт байхгүй юм шиг харагдсан. Шүүмжлүүлэх үедээ аав үнэнийг эрж хайж, хичээл сураагүй, харин ч бардам занг нь хөндсөн учраас тэр хүнийг хэдэн жил үзэн яджээ. Аав минь мөн чанартаа үнэнийг үзэн яддаг муу хүн болохыг энэ нь надад улам баталж өгсөн юм. Аав үнэн төрхөө харуулсан. Энэ бүхэнд үндэслээд түүнийг хөөсөн нь зөв байж.
Бурханы гэр хэн нэгнийг буруу халсан эсэх, эсвэл тэдний аль нэг нь үнэхээр гэмшсэн эсэхийг шалгаж үзэхээр чуулгануудыг зохицуулсан. Тэгээд чуулган зарчимд үндэслэн тэднийг буцааж оруулах талаар бодож үзэх байв. Өмнөх удирдагч нар шилжиж, шинэ удирдлагууд манай гэр бүлийн нөхцөл байдлыг мэдэхгүй байлаа. Тэд манай аавын бусдыг гэртээ байлгах урам зориг, хүсэлтэй, ах эгч нарт ажил олоход нь тусалдаг, үнэхээр халамжтайг олж харсан, бас аав зарим нэг золиос гаргасан. Аавыг шударга бусаар хөөгдсөн байж магадгүй гэж тэд бодоод буцааж оруулахыг хүсжээ. Надад энэ нь үнэхээр хачин санагдсан, учир нь аавыг хөөсөн нь зарчимтай бүрэн нийцэж байгаа, энэ бол алдаа биш гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байв. Би шуудхан л “Манай аавд буцаж орохыг зөвшөөрч болохгүй” гэж хэлсэн. Манай аавыг мэдэхгүй болохоор тэр ердөө л хүмүүст гэмших боломж өгөх хэрэгтэйг талаар нөхөрлөлөө. Эхэндээ би аавын тодорхой нэг зан авирын талаар ярихыг хүссэн боловч эргэлзэж, юу ч хэлээгүй. Тэр бол энэ бүх жилүүдэд намайг өсгөсөн аав минь гэж би бодсон юм. Өөрийг нь чуулганд дахиад хүлээн авахад намайг саад болсныг аав мэдвэл маш их гомдож, уурлах болно! Тэгж бодоод би амиа хамхисан боловч удирдагчийг явсны дараа үнэхээр буруутай санагдсан. Ээж бид хоёр л энэ тухай мэдэж байсан, энэ чухал үед үнэнийг хэлэхгүй байх нь чуулганы ажлыг хамгаалахгүй байгаа хэрэг болно. Тэр шөнө эргэж хөрвөөн, Бурханы үгийн “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно” дахь нэг хэсгийг бодлоо. “Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдийн хамсаатан бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу?” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэ талаар бодоод надад үнэхээр муухай санагдлаа. Манай аав үнэнийг үзэн ядаж, Бурханы эсэргүүцдэг, мөн чанартаа ёрын муу гэдгийг би маш сайн мэдэж байсан. Хүмүүсийг хүлээж авах чуулганы зарчимд тохирохгүй байсан ч би аавыг хамгаалахыг хүсэж, ёрын муу зан авирыг нь ил болгоогүй. Би хэтэрхий уян сэтгэлтэй байж. “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” Ийм сатанлаг гүн ухааны нөлөөнд автсан байж. Тэр аав минь учраас би хэтэрхий хатуу байж болохгүй, харин сайхан хандах ёстой, асуудлынх нь талаар намайг ярьсныг олж мэдвэл намайг үзэн ядна, намайг ачлалгүй гэж, дэмий л өсгөж гэж хэлнэ гэдгээс айсан юм. Би юмыг Бурханы үгийн дагуу харахгүй, харин ч сэтгэл хөдлөлөөсөө болоод чуулганы ажлыг биш, аавыгаа хамгаалж байв. Би Бурханы эсэргүүцэж, Түүнээс урваж байж. Аав минь мууг үйлдэгч, чуулганд буцаж ирвэл, чуулганы амьдралд саад хийж, бусдын амийн оролтод саад учруулна гэдгийг би мэдэж байсан. Энэ нь намайг мууг үйлдэгчийн туслагч болгох бус уу? Сэтгэл хөдлөлөөрөө амьдраад би буруу зөвийг мэдэхгүй, зарчмыг харахаа больжээ. Надад улам л муухай санагдаж байв.
Дараахан нь миний уншсан нэг хэсэг бий. “Хүмүүсийг бусдад ямар зарчмаар ханд гэж Бурханы үг шаарддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яд: Энэ нь баримтлах ёстой зарчим юм. Үнэнийг эрэлхийлж, Өөрийнх нь хүслийг дагаж чаддаг хүмүүсийг Бурхан хайрладаг. Тэд бас бидний хайрлах ёстой хүмүүс юм. Бурханы хүслийг дагаж чаддаггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд тэрсэлдэг хүмүүсийг Бурхан жигшдэг бөгөөд бид ч бас жигших ёстой. Үүнийг л Бурхан хүнээс шаарддаг. Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй бол тэд Бурханыг үзэн яддаг, тэгээд мэдээжийн хэрэг Бурхан ч бас тэднийг жигшдэг. Тийм эцэг эхийг чи жигшиж чадах уу? Зарим хүн Бурханыг эсэргүүцэж, зүхэх хандлагатай байдаг—энэ тохиолдолд Бурхан тэднийг гарцаагүй жигшиж, хараадаг. Чи ч бас тэднийг жигшиж, харааж чадах уу? Эдгээр нь бүгд бодитой асуулт. Эцэг эх чинь чамайг Бурханд итгэхэд саад хийж байвал чи тэдэнд яаж хандах вэ? Бурханы үгэнд шаарддагаар, чи Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах ёстой. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ‘Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн’ (Матай 12:48, 50) гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: ‘Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.’ Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”). Бурханы үг аавдаа хэрэглэх хэрэгтэй зарчмыг надад өгсөн. Тэр аав минь боловч мөн чанартаа ёрын муу, үнэнийг үзэн яддаг, Бурханы дайсан байв. Хэрвээ би уян сэтгэл, хайраар явбал ёрын муутай хамт Бурханы эсрэг зогсох болно. Тийм хүмүүсийг Бурхан үзэн ядаж, жигшдэг, Бурхан муу хүмүүсийг авардаггүй. Аавыгаа хайрлах хайраа л бодолцох нь ах эгч нарт харгис хандаж, Бурханы гэрийг хохироож, Бурханы эсрэг байгаа хэрэг.
Ээж бид хоёр энэ талаар нөхөрлөөд энэ бол Бурхан биднийг туршиж байгаа хэрэг, бид үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж хоёулаа бодсон. Хэрвээ бид аавыг хамгаалаад, ёрын муу зан авирыг нь илчлэхгүй бол аавын ёрын мууд хувь нэмэр оруулж, Бурханаар хараагдаж, шийтгүүлэх болно. Аав минь буцаж ороогүй боловч ах эгч нар манайд зочилж ирэх үед аав тэдэнд саад хийх увайгүй зүйлсээ ярьсаар байв. Хэрвээ аав буцаж ирвэл, аавтай холбогдсон бүлэг бүр нь хохирч, холбогдсон чуулган бүр нь хохирогчоор дүүрэн чуулган болно! Хэрвээ би мөс чанараа үл ойшоож, дуугүй байвал ах эгч нарт хор хүргэж, Бурханы гэрийн ажлыг далдуур бусниулах болно! Би улам айж, энэ шийдвэрлэх мөчид Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, эсвэл ёрын мууг дагах нь аавтайгаа харилцах харилцааны минь тухай биш, харин сайн муугийн хоорондох тулаан гэдгийг ухаарсан юм. Энэ нь Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтод хамаатай. Удирдагч манай аавыг мэдэхгүй, өнгөн талаас нь харсан зүйлээсээ болж аавд дахин нэг боломж өгөх ёстой гэж бодсон. Гэхдээ бид түүнийг мэдэх учраас үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байж, аавын ёрын муу зан авирын талаар удирдагчид бүгдийг хэлэх ёстой байв. Дараа нь удирдагчийг манай гэрт цуглаанд ирэх үед ээж бид хоёр манай аавын зан авирын талаар илэн далангүй ярьж, эцэст нь аавыг буцааж уриагүй юм. Үүнийг хэрэгжүүлээд үнэхээр сэтгэл амарсан.
Эхэндээ би аавынхаа гадаад зан авирт мэхлэгдсэн, надад ямар ч ялган таних чадвар байгаагүй. Сайн хүнийг муугаас нь ялгаж чадахгүй байлаа. Аав минь хөөгдсөнөөр дамжуулан, зарим нэг үнэнийг мэдэж авч, бага зэрэг ялган таних чадвартай болж, аавынхаа ёрын муугийн үнэн мөнийг олж харсан. Би уян сэтгэлээ давж, үнэний зарчимд үндэслэн аавд хандсан. Тэр бол Бурхан намайг хамгаалж, аварч байгаа хэрэг! Төгс Хүчит Бурханд би үнэхээр талархъя!