91. Гар бие оролцохгүй байхаа би болино

2021 оны 6-р сард би чуулгандаа видеоны ажлыг ахалж байлаа. Ажлын ачаалал нэмэгдсэний улмаас дахиад нэг бүлэгт хяналт тавихыг надаас хүсэхэд “Одоо хариуцаж байгаа ажилдаа хангалттай завгүй байхад бүр их ажил удирдах болбол улам завгүй болж, ядрах биш үү?” гэж бодсон ч энэ бүлгийн ах эгч нар ажлаа сайн мэддэгийг би мэдэж байсан. Тэд бүгд ажилдаа сайн, үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй болохоор хяналт тавих ажил санааг минь тэгтлээ их зовоож, цаг зав нэг их шаардахгүй учраас би зөвшөөрсөн. Эхэндээ би бүлгийн ажлын байр байдал ямар байгаа, ажлын явц хэвийн байгаа эсэх, үүрэгтээ ямар нэг бэрхшээлтэй тулгарсан хүн байгаа эсэхийг асуудаг байлаа. Би нарийн ширийнийг нь судлах ёстойгоо мэдэж байсан ч хяналт тавих өөр ажил надад бас байгаа гэж бодогдон, бүлэг болгоны нарийн ширийнийг ойлгохоор оролдох нь дэндүү их ажил юм шиг санагдаж, бүлгийн ажил хэвийн явагдаж байсан учраас ойлгох гэж хэтэрхий их цаг зарах хэрэггүй байсан. Бас тэнд бүлгийн удирдагч байсан, ах эгч нар найдвартай, үүргээ сайн гүйцэтгэдэг, сүүлийн хэдэн жилд ямар ч томоохон асуудал гараагүй болохоор би санаа зовох хэрэггүй, арай бага хяналт тавихад болохоор байсан. Тиймээс энэ бүлгийн ажлын талаар бараг асуудаггүй байлаа.

Хоёр сар гаруйн дараа нэг өдөр нэг ах надад санал бодлоо хэлж, саяхан энэ бүлгийн хийсэн хоёр видеонд асуудал гарсан, бусад эгч нар тэр асуудлыг цаг тухайд нь олоогүй бол ажил удаашрах байсан гэсэн. Би эхэндээ нэг их итгээгүй ч видеон дээрх асуудлуудын дэлгэцийн агшныг ах надад дараа нь явуулахад үнэхээр тэр бүлгийн асуудал байсан. Тэр бүлгийн ах эгч нар үүрэгтээ ноцтой асуудал гаргасныг би яагаад мэдсэнгүй вэ? Би энэ ажлыг аваад хэдэн сар болсон мөртөө хэр явагдаж байгааг нь огт шалгаагүй, зүгээр л урсгалаар нь явуулж, бүлгийн гишүүд үүргээ яаж гүйцэтгэж байгааг огт мэдээгүй. Бодитой ажил хийгээгүйгээс минь болж ийм асуудлууд гарсныг би ухаарсан. Үүнийг шалгаж үзээд, энэ хугацаанд тэр бүлгийн ажлыг хэн ч хянаж байгаагүй учраас тэд туршлагадаа үндэслэн үүргээ гүйцэтгээд, хэн ч ачаа үүрээгүй, заримдаа хэтэрхий их ажилтай үедээ аргацааж эхэлснийг нь би олж мэдсэн. Хоёр хүн хамтарч видеонуудыг шалгасан хэр нь зүгээр л аргацааж байсан учраас асуудлыг нь олж илрүүлж чадаагүй байлаа. Энэ бүхэнтэй тулгараад би маш их сэтгэлээр унасан. Эдгээр асуудлыг олж илрүүлэхэд хэцүү биш, би энэ бүлгийн ажилд зүй ёсоор хяналт тавьж байсан бол үүнийг мэдэх байсан. Би маш хариуцлагагүй байж! Би өөрийгөө эргэцүүлж, өнгөрсөн гурван сарын хугацаанд тэдний ажлыг яагаад хайхраагүй юм бэ гэж өөрөөсөө асуусаар байлаа.

Дараа нь Бурханы үгээс би энийг уншсан. “Хуурамч удирдагчид хэзээ ч бүлгийн зааварлагч нарын ажлын төлөв байдлын талаар мэдээлэл авч, хяналт тавьдаггүй. Тэд бүлгийн чухал ажлыг хариуцдаг хүмүүс болон зааварлагчдын амийн оролтын байдал, мөн ажил, үүрэг, үнэн, Бурханд хандах хандлагынх нь талаар мэдээлэл авч, хяналт тавих юм уу ойлгохыг оролддоггүй. Хуурамч удирдагчид чуулганы энэ гишүүдийн өөрчлөлт, ахиц дэвшил, эсвэл тэдний ажлын явцад гарч болох янз бүрийн асуудлын талаар мэдээлэл авдаггүй. Тэд төслийн янз бүрийн тал дээр тэдгээр гишүүний гаргасан алдаа, гажуудал нь чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүст ямар нөлөө үзүүлснийг ялангуяа мэддэггүй. Эдгээр алдаа, гажуудлыг залруулсан эсэх талаар хуурамч удирдагчид юу ч мэддэггүй. Хэрэв эдгээр нөхцөл байдлын нарийн ширийнийг ойлгодоггүй бол асуудал гарч ирэхэд тэд маш идэвхгүй байх болно. Хуурамч удирдагчид эдгээр нарийн ширийн зүйлийг огт анхаардаггүй. Тэд бүлгийн зааварлагчдыг зохицуулж, бүх ажлыг тэдэнд хариуцуулж өгөөд л өөрсдийнх нь ажил дууссан гэж үздэг. Ингээд ажил нь дууслаа, дараа дараагийн аливаа асуудал өөрт нь огт хамаагүй гэж итгэдэг. Хуурамч удирдагчид бүлэг тус бүрийн зааварлагчийг зааварлаж, удирдаж, хяналт тавьж чаддаггүй учраас, энэ талбар дээр хариуцлагаа биелүүлж чаддаггүй учраас ажил нурдаг. Удирдагч, ажилчны хувьд хайхрамжгүй байна гэдэг нь энэ юм. Бурхан хүний дотоод сэтгэлийг хардаг. Хүмүүст ийм чадвар байдаггүй тул ажиллах үедээ илүү хичээнгүй, анхааралтай байж, ажил явагдаж байгаа газарт байнга очиж шалгаж, хянаж, удирдамж өгөх хэрэгтэй байдаг. Тэгж байж л тэд чуулганы ажил хэвийн явагдаж байгааг баталгаажуулж чадна. Мэдээжийн хэрэг хуурамч удирдагчид ажилдаа хариуцлагагүй ханддаг бөгөөд ажлыг зохицуулах үеэс энэхүү хариуцлагагүй байдал нь эхэлдэг. Тэд хэзээ ч зааварлаж, хяналт тавьж, удирдамж өгдөггүй. Үр дүнд нь, зарим зааварлагч уг ажлыг хийхэд тэнцэхгүй байлаа ч гэсэн үүрэг рольдоо хэвээр үлддэг ба янз бүрийн асуудал гарахад шийдвэрлэж чаддаггүй. Эцэст нь төсөл саатсаар, бүх төрлийн асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэж, ажил нурдаг. Хуурамч удирдагчид зааварлагчдыг ойлгож, ажиглаж, хяналт тавьж чаддаггүйн үр дүн энэ юм. Энэ нь бүхэлдээ хуурамч удирдагчид үүргээ цалгардуулдгаас болдог(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс миний ойлгосноор, хуурамч удирдагчид үүргээ умартаж, бодитой ажил хийдэггүй, бүлэг бүрд зааварлагч байдаг учраас гар бие оролцохгүй байж болно гэж боддог нь чуулганы ажилд асуудал үүсгэдэг. Гаднаа хуурамч удирдагчид илт ёрын мууг үйлддэггүй боловч чуулганы ажилд хариуцлагагүй ханддаг учраас янз бүрийн ажлын ахиц, үр дүнтэй байдалд ноцтойгоор нөлөөлж, чуулганы ажилд шууд бусаар саад хийдэг. Бурханы гэрийн ажлын эмх цэгцтэй ахиц дэвшлийг хангахын тулд цаг тухайд нь ажилд хяналт тавьж, зааварчлахыг Бурхан удирдагч, ажилчдаас шаарддаг. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг, хариуцлага. Гэвч би энэ бүлгийн ажлыг хүлээж авснаасаа хойш бүлгийн удирдагч байгаа юм чинь бүх зүйл хэвийн явагдаж байгаа гэж бодсон учраас аяндаа гар бие оролцохоо больж, ажлыг нь хэзээ ч шалгаж, хяналт тавиагүй, ажлын явц дахь алдаа дутагдлын нарийн ширийнийг шалгаагүй, үүрэгтээ назгайрч, аргацаадаг болсныг нь анзаараагүй. Энэ хугацаанд би үзэл, төсөөлөлдөө үндэслэн тэднийг үүргээ бодитойгоор, нухацтай гүйцэтгэж байгаа, тэдэнд найдаж болно, тиймээс ажлыг нь ахалж, хяналт тавих шаардлагагүй гэж бодсон. Үр дүнд нь миний үүрэг хохирч, саатахад хүрсэн. Бурханы үгээс би үүргээ цалгардуулж, үнэхээр хуурамч удирдагч байснаа олж харсан. Би ёрын мууг хийе гэж санаагүй ч бодитой ажил хийгээгүй учраас олж илрүүлж болох гажуудал, асуудлыг огт шийдвэрлээгүй, тэгээд одоо видеоны ажилд асуудал гарсан нь үүргээ гүйцэтгэхдээ аргацааж, хариуцлагагүй хандсантай минь шууд холбоотой байлаа. Хэдийгээр бусад хүн асуудлыг цаг тухайд нь олж, илүү ноцтой хор хохирол, үр дагавраас зайлсхийсэн ч эдгээр асуудлыг засаж залруулж, ажлыг дахиж хийхэд их хөдөлмөр шаардагдсан. Би аргацааж, биеийн амрыг харж байснаа ойлгосон. Ажлыг ахалж, хяналт тавихгүй байснаараа би маш их цаг зав, эрч хүч хэмнэсэн ч чуулганы ажлын явцыг шууд удаашруулж, үүнийг дахиж хийхэд ах, эгч нар цаг заваа зарцуулсан. Би ёрын мууг үйлдэхийн зэрэгцээ чуулганы ажлыг үймүүлж, саад хийж байж! Би энийг ухаармагцаа маш их айж, өөрийгөө эргэцүүлсээр л байсан. Би яагаад өөрөө ч мэдэлгүй ийм удаан гар бие оролцохгүй байж чадав аа?

Дараа нь Бурханы үгийг уншаад яагаад бодитой ажил хийгээгүйгээ илүү сайн мэдэж авсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бодит ажил хийдэггүй, хариуцлагаа цалгардуулж байгаа зааварлагчдыг хуурамч удирдагчид шалгадаггүй. Ердөө л нэг зааварлагч сонгох хэрэгтэй, тэгээд бүх зүйл бүтнэ; дараа нь зааварлагч нь ажлын бүх асуудлыг зохицуулна, харин өөрсдөө ойр ойрхон цуглаан хийхэд л болно, ажлыг анхааралтай ажиглах, хэрхэн явагдаж байгааг нь асуух шаардлагагүй, гар дүрэхгүй байж болно гэж тэд боддог. ... Хуурамч удирдагчид бодит ажил хийх чадваргүй, бүлгийн удирдагч, зааварлагч нарын ажилд огтхон ч нухацтай ханддаггүй. Хүмүүсийн талаарх үзэл бодол нь зөвхөн өөрсдийнх нь сэтгэгдэл, төсөөлөлд л тулгуурласан байдаг. Хэн нэгэн хэсэг хугацаанд биеэ зөв авч явж байгааг хараад тэд уг хүн үүрд сайн байна, өөрчлөгдөхгүй гэж боддог; энэ хүн асуудалтай гэж хэлсэн хэнд ч тэд итгэдэггүй, хэн нэгэн тухайн хүний талаар ямар нэг зүйл хэлж өгөхөд үл тоомсорлодог. Та нар хуурамч удирдагчдыг тэнэг гэж бодож байна уу? Тэд тэнэг, мунхаг байдаг. Юу тэднийг мунхаг болгосон бэ? Тэд санаа зовох юмгүйгээр хүмүүст найддаг бөгөөд өөрийг нь сонгох үед энэ хүн тангараг өргөж, амлалт өгч, нулимс дуслуулан залбирч байсан учраас түүнд найдаж болно гэсэн үг, цаашид тэр хүн хэзээ ч ямар нэг асуудал гаргахгүй гэж боддог. Хуурамч удирдагчид хүмүүсийн уг чанарыг огт ойлгодоггүй; завхарсан хүн төрөлхтний жинхэнэ нөхцөл байдлыг мэдлэггүй. Тэгээд, ‘Хүн зааварлагчаар сонгогдмогцоо өөрчлөгдөж яаж болох юм бэ? Тийм нухацтай, найдвартай санагддаг хүн ажлаасаа бултаж яаж болох юм бэ? Тэд тэгэхгүй, тийм биз дээ? Тэд нэлээд жудагтай шүү дээ’ гэж хэлдэг. Хуурамч удирдагчид ингэж төсөөлж, зөн совиндоо хэт итгэдэг учраас энэ нь эцсийн дүндээ тэднийг чуулганы ажилд гарч буй олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх чадваргүй болгож, холбогдох зааварлагчийг нэн даруй сольж, дахин хуваарилахад нь саад болдог. Тэд бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагчид юм. Тэгвэл энд яг ямар асуудал байна вэ? Хуурамч удирдагчдын ажилдаа хандах хандлага хайхрамжгүй, хааш яаш байдалтай холбоотой юу? Нэг талаар, тэд агуу улаан луу улайрсан баривчилгаа явуулж байгааг хардаг тул өөрсдийгөө аюулгүй байлгахын тулд санамсаргүй байдлаар хэн нэгнийг сонгон ажлыг хариуцуулж, ингэснээр асуудал шийдэгдэнэ, өөрсдөө ажилд анхаарал хандуулах шаардлагагүй гэж үздэг. Тэд зүрх сэтгэлдээ юу бодож байна вэ? ‘Энэ маш дайсагнасан орчин байна, би хэсэг хугацаанд нуугдах хэрэгтэй.’ Энэ нь бие махбодын тав тухад шунаж буй хэрэг, тийм биз дээ? Хуурамч удирдагчид бас өөрсдийнхөө төсөөлөлд үндэслээд хүмүүст амархан итгэдэг томоохон сул талтай. Энэ нь үнэнийг ойлгоогүйгээс үүддэг, тийм биз дээ? Бурханы үг завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг хэрхэн илчилдэг вэ? Бурхан хүмүүст итгэхгүй байхад тэд яагаад итгэх ёстой юм бэ? Бурхан хүмүүсийг үзэмжээр нь үнэлж дүгнэхийн оронд зүрх сэтгэлийг нь ямагт ажигладаг. Тэгтэл хуурамч удирдагчид яагаад бусдыг үнэлж дүгнэх, тэдэнд итгэхдээ тийм хэнэггүй байх ёстой юм бэ? Хуурамч удирдагчид дэндүү ихэрхүү байдаг, тийм биз? ‘Энэ хүнийг анзаарсан минь буруутаагүй. Юу ч буруугаар эргэх боломжгүй. Тэд дэмий сэлгүүцдэг, зугаацах дуртай, шаргуу ажиллахыг үзэн яддаг хүмүүс яавч биш. Тэд туйлын итгэлтэй, найдвартай. Тэд өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөх юм бол би тэдний талаар эндүүрсэн гэсэн үг болно, тийм биз дээ?’ гэж тэд боддог. Энэ ямар гээч логик вэ? Чи нэг төрлийн мэргэжилтэн юм уу? Чи рентген хараатай юм уу? Энэ чиний тусгай чадвар юм уу? Энэ хүнтэй чи нэг, хоёр жилийн турш хамт амьдарч болох ч уг чанар, мөн чанарыг нь бүрмөсөн ил болгох тохиромжтой орчингүйгээр үнэндээ хэн гэдгийг нь олж харж чадна гэж үү? Хэрвээ тэднийг Бурхан илчлэхгүй бол гурав, тэр ч бүү хэл таван жилийн турш тэдэнтэй хамт амьдарлаа ч яг ямархуу уг чанар, мөн чанартайг нь олж харахад хэцүү хэвээр байх болно. Тэгвэл тэдэнтэй уулзах нь ховор, хамт байх нь ховор үед энэ хэр илүү үнэний ортой вэ? Чи түр зуурын сэтгэгдэл, эсвэл тэдний талаарх хэн нэгний эерэг үнэлгээнд үндэслэн тэдэнд хайхрамжгүйгээр итгэж, тийм хүмүүст чуулганы ажлыг даатгаж зүрхэлдэг. Ингэснээрээ чи туйлын харалган байгаа биш үү? Хөнгөн хуумгай байгаа биш үү? Хуурамч удирдагчид ингэж ажиллах үедээ туйлын хариуцлагагүй байгаа юм биш үү?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Хуурамч удирдагчид залхуу, мэдлэггүй, мунхаг болохыг Бурханы үг илчилдэг. Тэд Бурханы үгэнд биш, харин үзэл, бодол санаандаа үндэслэж хүмүүс, юмсыг хардаг атлаа хүмүүс, юмсыг тодорхой харж чадна гэж санадаг. Тэд хэнд ч хамаагүй итгэж, ажлыг тэр чигт нь тэдэнд даатгахын зэрэгцээ өөрсдөө гар бие оролцохгүй, байр суурийн ашиг тусыг шунаглан эдэлж чадна. Бурханы үгийн илчлэлээс би Бурханы дүрсэлсэн залхуу, тэнэг хуурамч удирдагч байснаа эцэст нь олж харсан. Залхуу уг чанараасаа болоод, би өөрийгөө хэтэрхий их ажил хариуцаж байна, бүлэг болгоны ажилд хяналт тавих нь дэндүү ядаргаатай гэж үргэж боддог байсан учраас нэг бүлгийнх нь ажилд хяналт тавиад, нөгөөг нь бүлгийн удирдагчид даатгаж, ажил хэвийн явагдаж байвал хяналт тавихад цаг зарцуулах шаардлагагүй гэж бодсон. Үүргээ гүйцэтгэхдээ аль болох хүчээ нөөж, зааварлагчийн албан тушаалтай байсан хэр нь гар бие оролцохгүй байх хандлага баримталж байснаа би ойлгосон. Би үнэхээр хариуцлагагүй байжээ! Би бас маш ихэрхүү байж, үзэл, төсөөлөлдөө тулгуурлаж, бүлгийн бүх хүн үүргээ сайн гүйцэтгэж байгаа учраас санаа зовох хэрэггүй, ажилд нь хяналт тавихгүй байсан ч үүргээ сайн гүйцэтгэсээр байна гэж бодсон. Тиймээс хэдэн сарын турш ажлынх нь талаар асуухгүй, хянахгүй байсаар ажилд асуудал гарахад хүргэсэн. Би үнэнийг ойлгоогүй, хэрэг явдлыг тодорхой хараагүй хэр нь өөртөө тун их итгэж, миний итгэж найдсан хүмүүс буруудахгүй гэж бодсон. Би хэтэрхий биеэ тоосон, дэндүү тэнэг байж. Ингэж бодоод би гэмшиж, хүмүүст болон үүрэгтээ Бурханы үгийн дагуу хандах нь нэн чухал болохыг ухаарсан. Би үүргээ гүйцэтгэх арга зам олохоор Бурханы үгийн холбогдох хэсгүүдийг эрж хайж эхлээд,

удалгүй Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хуурамч удирдагч нар ажлын явцын байр байдлыг ойлгодоггүй учраас гарсан асуудлыг цаг тухайд нь илрүүлж чаддаггүй, шийдвэрлэж бүр ч чаддаггүй нь ажил удаа дараа саатахад хүргэдэг. Зарим ажил дээр, хүмүүс зарчмыг нь ойлгодоггүй, тэр ажлыг удирдахад тохиромжтой хүн байдаггүй учраас тухайн ажлыг хийж буй хүмүүс байнга сөрөг, идэвхгүй, хүлээсэн байдалтай байдаг бөгөөд энэ нь ажлын явцад ноцтой нөлөөлдөг. Хэрвээ удирдагч хариуцлагаа биелүүлсэн бол—хэрэв тэд ажлыг удирдаж, урагшлуулж, хүмүүсийг яаравчлуулж, мөн төслийг удирдан чиглүүлэхийн тулд тухайн салбарыг ойлгодог хүнийг олсон бол ажил удаа дараа саатахын оронд хурдан ахих байсан юм. Тэгэхээр удирдагч нарын хувьд ажлын бодит нөхцөл байдлыг ухаарч ойлгох нь нэн чухал юм. Мэдээж ахиц дэвшил нь ажлын үр ашиг, хүрэх ёстой үр дүнтэй холбоотой байдаг тул удирдагчид ажил хэрхэн явагдаж байгааг ойлгож, ухамсарлах нь маш чухал. Аливаа удирдагч ажил хэрхэн явагдаж байгааг ч ойлгодоггүй, ажлыг шалгаж, хянадаггүй бол үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн ихэнх нь сөрөг, идэвхгүй хандлагатай байх болно. Тэд асар хэнэггүй, хайхрамжгүй, хааш яаш, ямар ч ачааны мэдрэмжгүй байх болно, ингэснээр ажил удаан урагшлах нь дамжиггүй. Ачаа үүрдэг, ажлаа мэддэг, удирдамж болоод хяналтаар хангадаг—хүмүүсийг сахилгажуулж, тэдэнтэй харьцдаг хэн ч байхгүй бол ажлын үр ашиг, үр дүн аяндаа маш бага байх болно. Хэрэв удирдагч болон ажилчид үүнийг тодорхой харж ч чадахгүй байгаа бол мунхаг, харалган юм байна. Тиймээс удирдагч, ажилчид ажлын явцыг цаг алдалгүй шалгаж, хянаж, танилцаж байх нь нэн чухал юм. Хүмүүс хойрго байдаг, тиймээс тэднийг удирдан чиглүүлж, уриалж, хяналт тавьдаг удирдагч, ажилчид байхгүй бол, ажлын явцыг цаг тухайд нь ойлгодог хэн ч байхгүй бол тэд назгайрч, залхуурч, хааш яаш байх хандлагатай байдаг. Хэрэв тэд ажилдаа ийм хандлагатай байвал ажлын ахиц дэвшил, үр дүнд ноцтой нөлөөлнө. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн, мэргэшсэн удирдагч болон ажилчид ажлын төсөл бүрийг хянахдаа шуурхай байж, ажилтнууд болон ажлын нөхцөл байдлын талаар байнгын мэдээлэлтэй байх ёстой. Хуурамч удирдагчид шиг байж болохгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Үүргээ шаардлага хангахуйц гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн замыг Бурханы үг зааж өгсөн. Удирдагч, зааварлагчийн хувьд бид үүрэгтээ ачаа үүрч, махан биеийн тав тухад шунахгүй байж, ажилдаа хариуцлага хүлээж, аливаад цаг тухайд нь хяналт тавьж, судалж, ажиглаж, шалгах ёстой. Ажилд оролцогчдын тухайд бол бид асуудлыг цаг тухайд нь илрүүлж, гажуудлыг засахын тулд тэдний байдал, үүргийнх нь нарийн ширийнийг цаг алдалгүй мэдэж байх ёстой. Хүмүүс хараахан төгс болоогүй учраас бүгд завхарсан зан чанартай байдаг, тиймээс байдал нь сайн байх үед үүргээ ухамсартай, хариуцлагатай, үр дүнтэй гүйцэтгэж чаддаг боловч тэдэнд бүрэн найдаж болно гэсэн үг биш. Хэвийн бус байдалтай буюу завхарсан зан чанараар амьдарч байх үедээ тэд өөрийн эрхгүй аргацааж, чуулганы ажлыг үймүүлэх зүйл хийдэг. Тиймээс, хүмүүс үүргээ гүйцэтгэх үед удирдагч, ажилчид, зааварлагч нар ажлыг нь шалгаж, хяналт тавих хэрэгтэй, асуудал олбол цаг тухайд нь залруулах хэрэгтэй. Энэ бол тэдний хариуцлага. Эдгээр шаардлагыг ойлгомогцоо би тэр бүлгийн ажилд хяналт тавьж, шалгаж эхлэн, гажуудлыг нь засахын тулд цуглаанд нь тогтмол очиж, асуудал олбол цаг тухайд нь бүлгийн удирдагчтай ярилцдаг боллоо. Дараа нь бид бас бүлгийн ажлын төлөвлөгөө, явцын талаар хамтдаа ярилцаж, ажил товлосон хугацаандаа дууссан юм. Бид ажлын ачаалалдаа тааруулан ажилчдаа цөөлж, бусдыг нь илүү хэрэгтэй байгаа үүргүүдэд хуваарилах боломжтой болсон. Ингэж хэрэгжүүлсний дараа би хавьгүй илүү тайвширсны зэрэгцээ хариуцсан ажилдаа урьдынхаас илүү хичээнгүйлэн хяналт тавьсан. Тэгээд би одоо үнэнийг хэрэгжүүлж байгаа, бага зэрэг өөрчлөгдсөн гэж бодсон ч шинэ нөхцөл байдал үүсэхэд дахиад л илчлэгдсэн дээ.

Төд удалгүй миний ажлын ачаалал нэмэгдэж, үүрэгтээ нэг ажлыг хийж дуусгахад их цаг шаардагдахад өмнө нь би бүлэг болгоны ажилд нэгд нэггүй хяналт тавьсан, одоо юмс тогтвортой байгаа, бүлэг болгоны талаар нэгд нэггүй асуухад их цаг зав, хүчин чармайлт шаардлагатай, энэ нь миний цагийн хуваарийг улам шахуу болгож, намайг их дарамтад оруулна гэж бодсон. Аль нэг бүлгийн зарим ажлыг өөр хүнд даалгавал тэгтлээ их санаа зовохгүй байж болох юм гэж гайхширч байгаад бүлгийн хоёр удирдагч нь хоёулаа үүрэгтээ идэвх санаачилгатай, төлөөс төлж чаддаг нэг бүлгийг бодлоо. Тэр бүлгийн ажлыг тэдэнд даатгаад, нарийвчлан хяналт тавь гэж гуйвал би ерөнхийд нь ажиглаад, ажлын цуглаанд тогтмол оролцоод байхад л хангалттай, үлдсэнийг нь тэдэнд хариуцуулбал нэг их асуудал гарахгүй. Яг ингээд л хуучин асуудал минь дахиад цухалзаж эхэлсэн. Би шинэ ажилдаа дарагдаад, тэр бүлгийн ажлын нарийн ширийнийг бараг асуугаагүй. Бүлгийн удирдагч нар юмыг зохицуулж чадна, асуудал гарвал надад хэлэх хүртэл нь хүлээж болно гэж санагдсан. Нэг өдөр бүлгийн удирдагч нарын нэг нь намайг зохих ёсоор хяналт тавихгүй, ажлынх нь талаар дэлгэрэнгүй асуухгүй байна гэсэн. Бүлгийн зарим хүн алгуурлаж, залхуурч байсан ч би хяналт тавьж, шийдвэрлээгүй нь ажлын явцад нөлөөлж байжээ. Үүнийг сонсоод би эсэргүүцэж, “Бүлгийн удирдагч байж та хоёр зохицуулж чадахгүй байна уу? Яг одоо би өөр ажилтай байна. Би маш нямбай байж, ажил болгонд маш их цаг зарцуулбал ер нь дуусгаж чадна гэж үү? Та нар надаас дэндүү ихийг хүсээд байгаа юм биш үү?” гэж бодсон. Гэвч учир шалтгаан минь намайг бага зэрэг түгшээсэн юм. Дараа нь эргээд бодоход ажлынх нь нарийн ширийнд хяналт бараг тавиагүйгээ ухаарсан. Ах эгч нарын байдал, үүрэгтээ зарчимч байсан эсэх, ажлынх нь чанар гээд бүгдийг нь би ойлгоогүй. Энэ үед би, өмнө нь гар бие оролцохгүй байснаараа үүрэгтээ гэм буруу үйлдсэн байж яагаад өнөөх зүйлээ дахиад хийгээд байна вэ гэж бодсон.

Дараа нь би Бурханы үгээс энийг уншсан юм. “Миний ардуур олон хүн байр суурийн ашиг тусад шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү том ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ). “Чи хэчнээн авьяастай, хэчнээн сайн хэв чанартай, хэр боловсрол сайтайгаа мартаж үз; харин бодитой ажил хийдэг эсэх, удирдагчийн үүрэг хариуцлагаа биелүүлдэг эсэх чинь хамгийн чухал. Удирдагчаар ажиллах хугацаандаа чи хариуцлагынхаа хүрээнд ажлын тодорхой хэсэг бүрд оролцсон уу, ажлын үеэр гарч ирсэн хэдэн асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэсэн, чиний ажил, удирдлага, удирдамжаас үүдэн хэдэн хүн үнэний зарчмыг ойлгож авсан, чуулганы ажилд хэр их ахиц гарч, урагшилсан бэ? Эдгээр нь чухал юм. Чи хэчнээн уриа лоозон хашхирч чадахаа, хэдэн үг, хоосон сургаал эзэмшсэнээ март, өдөр бүр хэдэн цаг шаргуу хөдөлмөрлөснөө, хэр их ядарснаа март, зам дээр хэр их цагийг өнгөрүүлснээ, хэдэн чуулганд очсоноо, хэр их эрсдэл үүрснээ, хэр их зовсноо март—энэ бүхнийг мартаж үз. Чиний хариуцлагын цар хүрээн дэх ажил хэр үр дүнтэй байсан, ямар нэг үр дүнд хүрсэн эсэх, Бурханы гэрийн хэдэн зохицуулалт, хүрэх ёстой зорилтуудынхаа хэдэд нь хүрсэн, тэдгээрийн хэдийг нь чи үр дүнд хүргэсэн, хэр сайн үр дүнд хүргэсэн, тэдгээрт хэр сайн хяналт тавьсан, ажилд чинь гарсан алдаа, гажуудал, зарчмын зөрчилтэй холбоотой хэр олон асуудлыг шийдвэж, засаж, залруулсан, хүний нөөц, удирдлага, эсвэл төрөл бүрийн мэргэжилтний ажилтай холбоотой хэдэн асуудлыг чи шийдвэрлэхэд тусалсан, мөн тэдгээрийг зарчим, Бурханы гэрийн шаардлагын дагуу шийдвэрлэсэн эсэх гэх мэтийг л хар—эдгээр нь удирдагч эсвэл ажилчин үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг шалгах стандарт билээ(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би байр суурийн ашиг тусад шунадаг, зальжин, заль мэх гаргадаг, махан биеийнхээ ашиг сонирхлыг л боддог хүмүүсийг Бурхан маш их жигшиж, зэвүүцдэгийг олж харсан. Ийм хүмүүс үүрэгтээ ямар ч эерэг үүрэг роль гүйцэтгэж чадахгүй, үүрэгтээ байгаа гажуудлыг даруй илрүүлж, залруулж ч чадахгүй, хариуцлагагүй байдлаасаа болж үүрэгтээ хор хохирол учруулж, чуулганы ажлыг саатуулж, үймүүлэх ч боломжтой. Ийм хүмүүс үүрэгтээ огт чин сэтгэлээсээ ханддаггүй, Бурханы даалгаврыг авахад зохихгүй. Гэмшихгүй бол эцэст нь Бурхан тэднийг үзэн ядаж, таягдан хаяна. Удирдагч, ажилчдыг дүгнэх Бурханы стандарт нь хэр их зам туулж, хэдий хэмжээний ажил хийснээс биш, бодитой ажил хийж, үүрэгтээ бодит үр дүн гаргадаг эсэхээс хамаардаг. Бурханы үгийн илчлэл намайг ичээсэн. Видео хийх чухал ажлыг зохицуулахыг чуулган надад даалгаж, илүү их ачаа үүрэхийг шаардаж, намайг дэвшүүлж, сургасан байтал надад хүн чанар байсангүй, үүрэгтээ зовж зүдрэхийг огт хүсээгүй. Ажлын ачаалал бага зэрэг л нэмэгдэхэд яаж бага зовж, бага санаа зовох тухай л бодоод, хэт их санаа зовж махан биеэ зүдрээхээс айсан. Үүрэгтээ бодитой ажил хийхгүй байгааг минь ах эгч нар хэлж өгөх үед би өөрийгөө зөвтгөхөөр зүрх сэтгэлдээ төрөл бүрийн шалтаг хайсан. Би яг л Бурханы дүрсэлснээр “Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайдаг.” Зааварлагчийн хувьд би өөрийнхөө хариуцдаг бүх ажлыг цаг тухайд нь шалгаж, хяналт тавьж, гажуудал, цоорхой олж илрүүлбэл даруйхан шийдвэрлэж, чуулганы ажлыг хэвийн явцыг хангах ёстой байсан. Ингэх нь миний үүрэг байсан. Гэтэл би зальт үнэг шиг, үүрэгтээ овжин, зальжин, хариуцлагагүй байж, ажлаа бодитоор хийлгүйгээр зааварлагчийн албан тушаалыг эзэлж, ажлын нарийн ширийнд хяналт тавиагүй. Үүнээс болоод тэр бүлгийн асуудлыг цаг тухайд нь олж, шийдвэрлээгүй, тэгээд ажил үр ашиггүй болж, тэр нь чуулганы ажил хэвийн явагдахад нөлөөлсөн. Би үнэндээ үүргээ огт гүйцэтгээгүй, зүгээр л албан тушаал ямар ч хэрэггүй эзэлж, бүх хүнийг илт мэхэлж, бодитой ажил хийгээгүй. Би дэндүү найдваргүй байж! Чуулган надад ажил оноож, хариуцлага хүлээхийг шаардсан ч би гар бие оролцоогүй. Би үнэхээр ийм чухал үүрэг гүйцэтгэх эрхгүй байсан. Хэрвээ би үүрэгтээ үргэлж ийм хариуцлагагүй хандлагаар хандаж, бодитой ажил хийхгүй байсаар байвал эцэст нь Бурхан намайг үзэн ядаж, таягдан хаяхаас өөр аргагүй! Ингэж бодоод би жаахан айсан учраас Бурханд залбирч, буруу байдлаа өөрчлөхөд минь залж чиглүүлэхийг гуйгаад, ажилдаа нямбай хандаж, хариуцлагаа биелүүлэхийг хүсэж байна гэсэн.

Дараа нь би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийг замыг олсон. “Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс ашиг, алдагдлаа тооцоолохгүйгээр үүргээ дуртайяа гүйцэтгэдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэх чинь хамаагүй, чи мөс чанар, эрүүл ухаандаа үргэлж найдаж, үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр шаргуу ажиллах ёстой. Үнэхээр шаргуу ажиллах гэж юу гэсэн үг вэ? Нэр төдий хүчин чармайлт гаргаж, бие махбодын өчүүхэн зовлон зүдүүр туулах төдийд сэтгэл ханадаг ч үүргээ огтхон ч нухацтай авч үздэггүй, үнэний зарчмыг эрж хайдаггүй бол хайхрамжгүй, хааш яаш байгаагаас цаашгүй—ингэх нь үнэхээр хүчин чармайлт гаргаж байгаа хэрэг биш. Хүчин чармайлт гаргахын гол түлхүүр нь зүрх сэтгэлээ зориулж, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, Бурханы хүсэлд санаа тавьж, Бурханд дуулгаваргүй байх, Бурханыг гомдоохоос үхтлээ айж, үүргээ сайн гүйцэтгэх, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ямар ч бэрхшээлийг туулах явдал юм: Хэрвээ чамд Бурханыг ингэж хайрладаг зүрх сэтгэл байвал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадна. Зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэггүй бол чи үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрэхгүй, сонирхохгүй бөгөөд гарцаагүй хайнга, хааш яаш байж, ямар ч бодитой үр дүн гаргалгүйгээр оромдоно. Энэ бол үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш. Хэрвээ чи үнэхээр ачаагаа ухамсарлаж, үүргээ гүйцэтгэх нь чиний хариуцлага гэж мэдэрч, үүргээ гүйцэтгэхгүй бол амьдрахад тохирохгүй, араатан, үүргээ зүй ёсоор гүйцэтгэж байж л хүн гэж дуудуулахуйц болж, мөс чанартайгаа нүүр тулж чадна гэж боддог бол—үүргээ гүйцэтгэхдээ ачаагаа ингэж ухамсарладаг бол бүх зүйлийг нухацтай хийж, үнэнийг эрж хайж, юмыг зарчмын дагуу хийж чаддаг болж, улмаар үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Хэрвээ чи Бурханы өгсөн даалгавар, чиний төлөө Бурханы золиосолсон бүхэн, Түүний чамаас хүлээх хүлээлтэд тэнцэхүйц бол үнэхээр маш их хичээж байгаа хэрэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ сайн биелүүлэхийн тулд хүн ядаж мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой). Бурханы үгийг уншсаныхаа дараа би маш их ичсэн. Би Бурханд олон жил итгэж, Бурханы үгийг маш их уншсан хэр нь жаахан илүү ажил хийвэл махан бие илүү ядарч, санаа зовно гэж бодсон учраас үүнийг төвөгтэй, ядаргаатай зүйл гэж үзээд, гар бие оролцоогүй. Уг чанар минь ямар аминч, залхуу болохыг, Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй, үүрэгтээ жинхэнэ ачаа үүрдэггүй болохоо би олж харсан. Зааварлагчийн хувьд би зааварлагчийн хийх ёстой ажлыг хийгээгүй, үүргээ цалгардуулсан. Айлын нохой хүртэл гэрээ хамгаалж, эзэндээ үнэнч байж чадна. Би бүтээгдсэн зүйл мөртөө бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлээгүй. Би хүн гэж дуудуулахад зохистой гэж үү? Надаас илүү их ажил хариуцдаг, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг, зовж, төлөөс төлж чаддаг, ядарч туйлдаад уначихгүйгээр үүрэгтээ илүү их цаг зарцуулдаг олон ах эгч чуулганд байсан. Харин ч Бурханы хүслийг бодолцон үзэх тусам тэд Бурханы ерөөлийг улам их хүртэж, амь нь улам их өссөн. Эргээд бодоход ажлын ачаалал минь дааж давшгүй биш, боломжийн байсан, махан биеэ хаяж, илүү их зовж, төлөөс төлсөн л бол бүлэг бүрийн ажлын нарийн ширийнд хяналт тавих бүрэн боломжтой байсан. Дараа нь би ажлын хуваариа зохицуулж, шинэ хуваарийн дагуу хариуцсан бүх зүйлдээ хяналт тавьж, үүрэгт минь ямар ч саатал гараагүй.

Нэг өдөр би бүлгийн мессежийг уншиж байгаад бүлгийн ажилд зарим нэг гажуудал байгааг олж, асуудлыг даруй шинжилж, бүлгийн удирдагчтай хамт нягталж шалгаад шийдэл олсон. Тэр мөчид би нэлээд гайхсан. Бодитой ажил хийнэ гэдэг өдөржингөө бүлгийн хүмүүсийг хянаж өнгөрөөнө гэсэн үг биш. Энэ нь арай илүү мэрийгээд л хийж болох зүйл. Урьд нь би бүлгийн мессежийг бараг уншдаггүй байсан. Асуудлууд яг тэнд ил байсан ч би хэзээ ч анзаарч байгаагүй. Арай илүү хүчин чармайлт гаргах үедээ би асуудал, гажуудлыг олж, цаг тухайд нь шийдвэрлэж, ажилд хохирол учруулахаас сэргийлж чадсан. Дараа нь бүлгийн гишүүн болгонтой ярилцаж, ажлынх нь талаар мэдэж авч, энэ үйл явцаар дамжуулан илүү их гажуудлыг илрүүлсэн. Бүлгийн удирдагч бид хоёр тэдэнтэй зарчмын талаар нөхөрлөж, гажуудлыг хурдан шийдвэрлэж, ажлын үр бүтээмж сайжирсан. Тэр өдрүүдэд би арай завгүй байсан ч ингэж хэрэгжүүлсний дараа их тайвширч, сэтгэл амарсан.

Би ялангуяа Бурханы удирдамжид талархаж байсан. Эдгээр туршлагаар дамжуулан би аминч, залхуу уг чанараа бага зэрэг мэдэж авсан. Хариуцлагагүй байж, тав тухад дурлах нь ажлыг саатуулж, ноцтой бол чуулганы ажлыг үймүүлж, саад хийх боломжтойг бас ойлгосон. Зааварлагчийн хувьд би цаашид гар бие оролцохгүй байж болохгүй. Ажлыг байнга харж, хяналт тавьж, асуудлыг олж тогтоож, шийдвэрлэх ёстой. Үүргээ ийм маягаар гүйцэтгэж байж л сайн үр дүнд хүрч, Бурханы хүслийг хангаж чадна.

Өмнөх:  89. Нүднээс далдуур үүргээ биелүүлэх үеийн сэтгэл санааны байдал

Дараах:  93. Найдвартай ажлаасаа гарсан минь

Холбогдох контент

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

27. Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger