93. Найдвартай ажлаасаа гарсан минь
Би ядуу, хоцрогдмол хөдөөний айлд төрсөн. Намайг бага байхаас л аав минь ирээдүйд сайн сургуульд орж, сайхан амьдрахын тулд хичээж суралц гэж шаарддаг байсан ч юм миний санаснаар болоогүй. Би ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад гурван жил дараалж унасны улмаас ирээдүйд явах замынхаа талаар эргэлзэж, өөртөө итгэх итгэлээ алдлаа. Тухайн үед би маш их стресст орж, ихэд шаналж байсан ч дөрөв дэх жилдээ төмөр замын инженерийн сургуульд эцэст нь элсэж, төгсөөд Төмөр Замын Товчооны албанд найдвартай ажилтай болсон.
1999 оны 3-р сард эхнэр бид хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авлаа. Дараа нь би идэвхтэй үүргээ гүйцэтгэж, чуулганы амьдралд оролцсоор, зургаан сарын дараа чуулганыг удирдахаар сонгогдсон. Гэвч удирдагч болсны дараа цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэхэд их цаг зарцуулах болсноор ажилтай давхцаж эхэлсэн. Цуглаанаа таслахгүй байхын тулд сард хэд хэдэн удаа чөлөө авах болж, цалингаа хасуулснаас гадна сарын эцэст авдаг урамшууллаа ч алдсан. Дарга маань дургүйцсэн байдлаар “Чи энэ ажилд дөнгөж орсон болохоор ажлаа сайн хийх хэрэгтэй. Үргэлж чөлөө аваад байвал ихэнх цалингаа алдаад, урамшууллаа авч чадахгүй, ингэвэл тэнэг биз дээ? Би чамайг сайн харж үзсэн ч үргэлж чөлөө гуйгаад байвал чамайг дэвшүүлэхэд хэцүү болно” гэж хэлсэн. Дараа нь дахиад чөлөө гуйхдаа дотроо маш их зөрчилдөж, “Эндхийн дарга надад сайн ханддаг. Хэрвээ би үргэлж чөлөө авч, онцгүй сэтгэгдэл төрүүлбэл тушаал дэвшихэд хэцүү болно. Би дахиж чөлөө аваад байж болохгүй, тэгэхгүй бол дарга надад сэтгэл дундуур болно” гэж бодсон ч чуулганы удирдагч байж цуглаандаа явахгүй бол чуулганы ажил, ах эгч нарын байдлыг сайн мэдэхгүй, чуулганы ажлыг сайн хийж чадахгүй гэж бодогдсон. Тиймээс би маш их зөрчилдөж, дараа нь хэд хэдэн удаа ажил дээрээ үлдэхээр шийдсэн ч маш буруутай санагдаж байсан.
Нэг удаа дээд түвшний удирдагч хамтран зүтгэгчдийн хурлын талаар мэдэгдэхэд сэтгэл дотроо дахиад л зөрчилдөж эхэлсэн тул Бурханы хүслийг эрж хайхаар Бурханд залбираад, Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Өнгөн дээрээ бид өдөр тутамдаа хүмүүстэй харилцаж байгаа боловч үүний цаана Сатан Бурхантай мөрий тавьж байгаа, бид гэрчлэлдээ бат зогсох хэрэгтэй гэдгийг Бурханы үгээс би олж харсан. Өөр дээр нь шалгалт ирэхэд Иов нэг шөнийн дотор бүх эд хөрөнгөө алдсан, гаднаас нь харахад дээрэмчид хөрөнгийг нь булаан авсан боловч цаана нь Сатаны уруу таталт байсан, Иовыг гэрчлэлдээ бат зогсох үед Сатан шившигтэйгээр ухарсан. Миний цуглааны цаг, ажилтай давхацсан нь үнэндээ сүнслэг тулаан байжээ. Гаднаас нь харахад манай дарга надад санаа тавьж, намайг дэвшүүлэхийг хүссэн ч үнэн хэрэгтээ Сатан цаана нь үймүүлж байж. Сатан алдар нэр, эд баялгийг ашиглан намайг урхидаж, ажил хийж, мөнгө олоход л анхаардаг болгож, Бурхантай харилцах хэвийн харилцааг минь сүйтгэж, намайг Бурханаас холдуулж, тэгснээр цуглаан хийж, үүргээ гүйцэтгэх цаггүй болгохыг хүссэн. Үүнд Сатаны ёрын муу санаа зорилго байсан. Ингэж бодоод би Бурханд залбирч, “Би Сатаны мэхэнд автахгүй, цуглаанд оролцож, Таны үгийн талаар нөхөрлөж, Тантай хэвийн харилцаагаа хадгалж, Сатаны явуулга бүтэмжтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэсэн. Сүүлд нь зориг гарган даргаасаа чөлөө гуйж, хамтран зүтгэгчдийн цуглаанд очсон.
Гэвч чуулганы ажил завгүй болох тусам олон зүйлийг даруйхан зохицуулж, хэрэгжүүлэх ёстой болж, үүргээ сайн гүйцэтгэе гэвэл чөлөө авах хэрэгтэй байлаа. Тэр үед би маш их шаналж, олон удаа даван туулж чадаагүй нь чуулганы ажилд нөлөөлсөн юм. Заримдаа би чуулганы ажлыг саатуулахгүйн тулд ажлаасаа гарах ёстой гэж боддог байсан ч ажлаасаа гарвал яагаад ч сайхан ирээдүйтэй болохгүй гэж санаа зовсон. Тийм сайхан ажлаасаа гармааргүй санагдаж, зүрх сэтгэлдээ байнга ацан шалаанд орсон юм шиг байлаа. Гэртээ ирээд ажлаасаа гармаар байгаагаа эхнэртээ хэлж, санаа бодлоо хуваалцан, “Би энэ ажлаа орхиж тэвчихгүй нь. Энэ ажилд орох гэж олон жил шаргуу суралцсан, цалин ч өндөр. Хэрвээ би гарчихвал хамаатан садан, найз нөхөд, ангийнхан минь намайг юу гэж бодох бол? Аав ээж мэдвэл их уурлана. Тэгээд ч хэрвээ ажлаасаа гарчихвал ирээдүйд бид байшин худалдаж авч чадахгүй, үлдсэн амьдралдаа ядуурч магадгүй. Гэхдээ одоо би Төгс Хүчит Бурханы маш олон үгийг уншсан, Бурханы хүслийг ойлгодог. Ах эгч нар намайг чуулганы удирдагчаар сонгосон. Хэрвээ би ажлаасаа болж чуулганы ажлыг саатуулбал үүргээ цалгардуулж байгаа биш үү?” гэсэн. Миний ярихыг сонссоныхоо дараа эхнэр надаас Бурханд илүү их залбирч, сонголтоо хий гэж хүссэн. Тэр шөнө би эргэж хөрвөөгөөд унтаж чадахгүй байсан тул Бурханд залбирч, намайг залж чиглүүлэхийг Бурханаас гуйлаа. Нэг өдөр би Төгс Хүчит Бурханы ийм үгийг уншсан. “Та нарын дундаас хэн өөрийгөө Миний төлөө үнэхээр, бүрмөсөн зарлагадаж, байгаа бүхнээ Миний төлөө өргөн барьж чадах вэ? Та нар шийдэмгий бус; бодол чинь гэр орон, гадаад ертөнц, хоол хүнс, хувцас хунараа бодож, тэдгээрийг тойрон эргэлддэг. Чи энд Миний өмнө байж, Миний төлөө аливааг хийж байгаа хэдий ч зүрх сэтгэлийнхээ гүнд гэрт буй эхнэр, хүүхдүүд, эцэг эхээ бодсоор байгаа. Энэ бүхэн чиний эд хөрөнгө мөн үү? Яагаад чи тэдгээрийг Миний гарт даатгадаггүй юм бэ? Чи Надад хангалттай итгэдэггүй юм гэж үү? Эсвэл Би чамд тохиромжгүй зохицуулалт хийнэ гэж айж байна уу? Чи махан биеийнхээ гэр бүлд яагаад үргэлж санаа зовдог юм бэ? Чи хайртай хүмүүсээ үргэлж хүсэмжилдэг! Би чиний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү? Намайг өөрийнхөө дотор ноёрхуулж, Надаар бүх оршихуйгаа эзэмдүүлэх тухай чи ярьсаар байдаг ч эдгээр нь бүгд худал хуурмаг! Та нараас хэд чинь бүх зүрх сэтгэлээ чуулганы төлөө зориулдаг вэ? Та нарын дундаас хэн чинь өөрийгөө боддоггүй, харин өнөөдрийн хаанчлалын төлөө үйлдэж байна вэ? Энэ талаар маш анхааралтай бодоод үз” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 59-р бүлэг). Хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй байх үедээ ирээдүй, хувь заяагаа Бурханы гарт даатгаж зүрхэлдэггүй гэдгийг Бурханы үг илчилдэг. Тэд үргэлж махан биеийнхээ төлөө санаа зовж, төлөвлөж, Бурхан юмыг зөв зохицуулахгүй байх вий гэж айдаг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зай байдаггүй. Надад ч бас Бурханд итгэх итгэл байгаагүй биз дээ? Ажлаасаа гарчихвал санхүүгийн хязгаарлагдмал байдлаас болоод амьдрах аргагүй болно гэж үргэлж санаа зовж байсан. Бурханд итгэх итгэл минь дэндүү өчүүхэн, бүх зүйлийг захирдаг Бурханы дээд эрхийг үнэндээ өчүүхэн ч ойлгодоггүй байж. Би Эзэн Есүсийн хэлснийг би бодсон. “Тэнгэрийн шувуудыг хар: тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, саравчинд ч хадгалдаггүй; гэсэн ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хамаагүй илүү дээр биш гэж үү?” (Матай 6:26). “Эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлыг хай; тэгвэл энэ бүх зүйл та нарт нэмэгдэнэ” (Матай 6:33). Би энэ эшлэлүүдийг байнга уншиж, бусдыг сургамжлахдаа эдгээр үгийг байнга ашигладаг ч надад ямар нэг зүйл үнэхээр тохиолдох үед Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй байсан. Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би бүх хүний ирээдүй, хувь заяа Бурханы гарт байдаг, Бурхан үргэлж тохиромжтой зохицуулалтыг хийнэ гэдгийг ухаарсан. Өөрийнх нь төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүст муухай хандахгүй гэж Бурхан амласан. Би яагаад Бурханд тэгж итгэсэнгүй вэ? Энэ үед би даруй ажлаасаа гарч, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хүссэн. Гэвч намайг оффист ирэх үед хамт ажиллагсад маань цалингийн нэмэгдэл, урамшууллын талаар ярихад би тээнэгэлзэж эхлэн, ажлаасаа гарахыг хүсээгүй. Үнэнийг хэрэгжүүлэхэд төлөх ёстой төлөөс гэж байдгийг би мэдэж байсан учраас Бурханд залбирч, махан биеэ ялан дийлж, ажлаасаа гарч, үүргээ гүйцэтгэж чаддаг болоход минь залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсан.
Тун удалгүй аймшигтай зүйл туулаад ирээдүйн амьдралын замаа эргэцүүлэхэд хүрсэн дээ. Нэг шөнө, вагонуудыг хооронд нь холбохоор галт тэрэгний жолооч, талбайн эрхлэгч зэрэг хүмүүстэй хамт ажиллаж байхдаа би хөдөлж буй галт тэрэгний гишгүүр дээр зогсоод, зөөврийн радиогоор галт тэрэгний жолоочид вагон холбохыг зааварлаж байлаа. Галт тэрэг маш хурдан явж байв. Ажлын процедурын дагуу холбох гэж байгаа вагоноос арван вагоны зайтай байхад нь хурдаа хасах тушаал өгсөн. Гэвч галт тэрэгний жолооч хурдаа хасахгүй байсаар, зам дээр зогсож байгаа вагоныг мөргөх гэж байгааг би яаж ч чадахгүй харж байлаа. Маш хурдан явж байсан учраас би вагоноос үсэрч бууж чадаагүй, гишгүүр дээрээс вагон руугаа үсэрч орохоос өөр аргагүй болсон. Шидэгдэж унахгүйн тулд би нүдээ тас аниад вагоны хажуугаас зуурч, зүрх сэтгэлдээ Төгс Хүчит Бурханыг ахин дахин дуудсан. Чанга тасхийх чимээ гараад галт тэрэг вагон хоёр мөргөлдлөө. Галт тэрэгний туслах жолоочийн гар нь хугарч, тэр шөнөдөө эмчилгээ хийлгэхээр эмнэлэг рүү яаралтай хүргэгдсэн. Би айж цочирдсон ч гэмтээгүй. Энэ талаар бодох тусам тэр шөнө улам аймшигтай санагдсан. Төмөр замын холболт хийдэг мэргэжилтэй олон хүн осолд орж байсныг би мэднэ. Зарим нь гараа няц даруулж, зарим нь хөлөө даруулж байсан. Аюул тулгарахад найдвартай ажил намайг аюулгүй байлгаж, амийг минь хамгаалж чадахгүйг би харсан. Энэ ослын дараа би мөнгө хөөх нь түр зуурын махан биеийн таашаалыг л авчирч чадна, Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, амь насаа алдахаас өөр гунигтай зүйл байхгүй гэдгийг мэдэрсэн. Мөнгө олох гээд амь насаа алдвал сайн ажилтай байхын хэрэг юу байна? Үүргээ биелүүлэхэд ажил минь саад болоод байхыг цаашид зөвшөөрч болохгүй. Би Бурханы үгээр амьдарч, байгаа бүхнээ Бурханд даатгаж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдахаар шийдсэн. Тэгээд Бурханы үгийг бодлоо. “Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага). Бурханы үг сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн. Энэ үнэн. Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс алдар нэр, эд баялаг, махан биеийн таашаалын төлөө биш, Бурханы төлөө амьдардаг. Бурханы төлөө амьдрах л үнэ цэнтэй, утга учиртай амьдрал. Бурхан урьдчилан тодорхойлж, сонгосон болохоор би Бүтээгчийн дуу хоолойг сонсож, зарим үнэнийг ойлгож, үүрэг гүйцэтгэх боломжтой болсон хувьтай нэгэн. Энэ бол гайхалтай зүйл байсан. Би өөрийн жижигхэн ертөнцөд амьдарч, мөнгө, материаллаг таашаалын араас хөөцөлдөхөө болих ёстой. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэх ёстой.
Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт, мөн чамаар хариулуулахаар хүлээж байгаа шашны итгэгчдэд чи өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамаар хариулуулахаар хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд гасалж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүсэн эрмэлздэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс харанхуй гянданд хоригдсоор, гэрэл гялалзан өнгөрөх өдөр ч гэсэн суллагдах найдваргүй байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Өрөвдмөөр байдлыг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн ойлгох вэ? Чамд үнэн сүсэгтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, анхаарал халамж, хүмүүсийг аврах гэсэн Бурханы яаруу хүслийг би Бурханы үгээс мэдэрсэн. Одоо бид эцсийн өдрүүдэд байна, гамшиг улам нэмэгдэж байгаа. Бурхан хүмүүсийг Сатаны ноёрхлоос аврахаар үнэнийг илэрхийлж, шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Би Бурханы дуу хоолойг сонсож, авралыг нь хүлээн авах хувьтай байсан, энэ нь Бурханы нигүүлсэл. Гэвч Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг олон хүн Эзэнийг хараахан угтаагүй, шашны ертөнцийн антихрист пастор, ахлагч нарт мэхлүүлж, хянуулсаар, Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтаж авах ямар ч аргагүй байна. Хэрвээ хүн болгон над шиг аминч байж, махан биеийн тав тухыг л анхаараад, сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлээгүй бол агуу гамшиг ирэх үед бүгдээрээ гамшигт унаж, шийтгүүлнэ. Үүнээс илүү гонсоймоор зүйл гэж Бурханд үгүй. Бурханы хүслийг тунгаан бодсоныхоо дараа би юуг сонгож, эрэлхийлэх ёстойгоо ойлгосон учраас ажлаа орхиж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Бурханы төлөө зарлагадахаар санаа шулуудсан. Яг огцрохыг хүсэж байтал өртөөний туслах захирал гэнэт ирж надтай уулзан, бэлэг яаж өгөх, тушаал дэвшихэд хэн тусалж чадахыг надад зааж өгч, бүх зүйлийг хичээнгүйлэн тайлбарласан. Хүн болгонд дэвших боломж гардаггүй, цалин минь ч нэлээд нэмэгдэх байсан. Хэсэг ярилцсаны дараа ажлаас гарах шийдвэр минь ахиад л ганхаж эхэлсэн. Түүнээс хойш тун удалгүй бодлыг минь бүрэн өөрчилсөн өөр нэг аймшигтай зүйлийг би туулсан. Нэг өдөр, өдрийн ээлжин дээр ачааны галт тэргийг өртөөнд орж ирснийх нь дараа салгаж, буцааж холбох хэрэгтэй болсон. Ингэсний дараа дугуйн доогуур тоормосны тэлэгч тавихыг би хариуцдаг байсан. Өдрийн хоолны завсарлагааны дараа галт тэрэг хөдлөхийн өмнө тоормосны тэлэгчийг авахаа би мартсан. Галт тэрэгний жолооч жолоодож эхлэхдээ тоормосны тэлэгч төмөр зам дээгүүр дугуйнд чирэгдэж байгааг анзаараад, яг замын сэлгүүрийг өнгөрөх гэж байхад цаг тухайд нь галт тэргийг зогсоосон тул галт тэрэг замаас гарахаас, тэр ч байтугай онхолдохоос зайлсхийсэн. Тэр өдөр Бурхан хамгаалаагүй бол, галт тэрэг замаас гарах юм уу онхолдсон бол үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байх болно. Би айж, өөрийн эрхгүй өөрийгөө эргэцүүлж, яагаад ийм зүйл болсныг асуусан. Чуулганы удирдагчийн хувьд миний ажил, үүргээ гүйцэтгэхэд минь саад болж, чуулганы ажилд ноцтой нөлөөлж байгааг би мэдэж байсан ч мөнгө, махан биеийн таашаалд шунаж, эдгээрийг орхихыг огт хүсэлгүй, Бурханд байнга тангараг өргөж, дараа нь түүнээсээ няцаж Бурханыг мэхэлж байснаа ухаарсан. Би Бурханы үгийг бодсон. “Та нар Надаас эцэс төгсгөлгүй нигүүлсэл хүлээн авч, тэнгэрийн эцэс төгсгөлгүй нууцуудыг харсан; тэр ч байтугай Би та нарт тэнгэрийн гал дөлийг харуулсан боловч та нарыг шатаах сэтгэл Надад байгаагүй. Гэсэн ч хариуд нь та нар Надад хэр ихийг өгсөн бэ? Надад хэр ихийг өгөхөд бэлэн байна вэ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!). Гаднаас нь харахад энэ явдал сайн зүйл биш байсан ч энэ бол намайг гэх Бурханы хайр, сануулга, анхааруулга байсныг би тодорхой ойлгосон. Бурхан маш их үнэнийг илэрхийлж, хүмүүсийн үр дүн, хүрэх газрыг тов тодорхой тайлбарласан. Бурхан биднээс Өөрийнх нь чин хүслийг ойлгож, үнэнийг зохих ёсоор эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж, Өөрийнх нь авралыг хүртээсэй гэж л хүсдэг. Гэтэл би зөрүүд байсан. Би ажилдаа түшиглэн амьд үлдэж, сайхан амьдарч чадна гэж үргэлж боддог байсан болохоор ажлаа орхиж, Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэхийг хүсээгүй. Энэ хоёр аймшигтай явдал намайг бүрэн сэрээсэн. Гамшгийн өмнө ямар ч хэмжээний мөнгө амийг минь аварч чадахгүй. Би Эзэн Есүсийн хэлсэн үгийг санасан. “Та нарын хэн нь ч байгаа бүхнээ эс хаявал Миний шавь байж чадахгүй” (Лук 14:33). Эзэн Есүсийн үгийн утгыг одоо л би үнэхээр ойлгож байна. Мөнгө төгрөг, материаллаг таашаалыг нандигнах үед эдгээр зүйл бидний зүрх сэтгэлийг эзэмдээд, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, дагаж, Бурханы төлөө зарлагадаж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог. Ийм хүмүүс махан бие, хорвоо ертөнцөд шунасаар байдаг, тэд Бурханы дагагчид байхад зохисгүй. Би цаашид Бурханд дуулгаваргүй байж, Бурханы урмыг хугалахыг хүсээгүй. Аливаа зүйлийн талаарх үзэл бодлоо өөрчилж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, Бурханы төлөө зарлагадаж, хайрыг нь хариулах ёстой байсан. Тиймээс огцрохыг хүсэж байгаагаа даргадаа хэлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах журмаар явсан. Тэр үед би маш их тайвширч, торноосоо ниссэн шувуу шиг л санагдаж, дахиж чөлөө гуйх талаар санаа зовох хэрэггүй болж, миний ажил чуулганы ажилд нөлөөлж байна гэж зовох шаардлагагүй болж, ийм сонголт хийсэндээ маш их баяртай байлаа.
Намайг ажлаасаа гарах гэж байгааг сонсоод аав маш их уурлаж, надтай уулзахаар ирээд, “Чамайг өсгөх гэж би маш их ажиллаж, чамайг сургуульд сургах гэж мөнгө зээлсэн. Эцэст нь чи сайн ажилтай болсон байтал одоо ажиллахыг хүсэхгүй байна гэнэ ээ? Чи юу бодоод байгаа юм бэ? Төмөр Замын Товчоонд ажилтай байна гэдэг сайхан зүйл. Итгэмээр байвал Бурханд итгэж болно, гэхдээ ажлаасаа гарч яаж болох юм бэ? Ажилгүй бол ирээдүйд яаж амьдрах гээ вэ?” гэсэн. Аавынхаа ууртай царайг хараад би гуниглаж, аав ээж хоёр намайг сайн ажилтай болж, ядуурлаас гарч, гоц гойд амьдралаар амьдарна гэж найдсандаа намайг сургах гэж яаж мөнгө цуглуулж байсныг саналаа. Би аав, ээжийгээ хөдөөгөөс хотод авчирч, өндөр байшинд амьдруулж, сайхан материаллаг амьдралтай болгохыг бас хүсэж байсан. Гэтэл Бурханд итгэх замыг сонгож, мөнгө, материаллаг таашаал хөөхөө больсон учраас аав ээждээ өртэй санагдаж байлаа. Аавыг тэгж хэлэхэд юу гэж хариулахаа мэдээгүй, нүдэнд нулимс цийлгэнэж, аав руугаа харж зүрхлээгүй ч зүрх сэтгэлдээ зөв шийдвэр гаргасан гэдгээ мэдэж байсан, учир нь эцсийн өдрүүдийн Аврагч гарч ирэн, ажлаа хийж байгаа. Аврагч энэ харанхуй, ёрын муу ертөнцөөс биднийг аврахаар үнэнийг илэрхийлдэг, энэ бол аврагдаж, Бурханы хаанчлалд орох цорын ганц зам. Энэ бол амьдралд ганц тохиох боломж. Махан биеийн тав тухад шунаснаасаа болж үүнээс татгалзаж яаж болох билээ? Ажлын ээдрээ будилаан үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэхэд минь саад болохыг зөвшөөрч яаж чадах билээ? Шаналсандаа би Бурханд чимээгүйхэн залбирч, зүрх сэтгэлийг минь үймрэхээс хамгаалаач гэж гуйгаад, Бурханы үгийг бодсон. “Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн совин өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, шийдэмгий байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг намайг гэгээрүүллээ. Аав ээж хоёр намайг өсгөж, намайг сургууль төгсгөх гэж хуруу хумсаа хуйхалж, мөнгө цуглуулсан учраас аав, ээжийнхээ үгэнд орохгүй, үүргийнхээ төлөө ажлаа орхивол аав, ээждээ өртэй болно гэж бодож байсан ч миний бодол инээдтэй, утгагүй байж. Бурхан л хүний амийн эх сурвалж, бид бүхний амь Бурханаас ирдэг. Бидэнд байгаа бүхэн Бурханы хангалт, ерөөлөөс ирдэг. Бурхангүйгээр бидэнд юу ч байхгүй байх байсан. Аав, ээж хоёр намайг нас биед хүргэж өсгөсөн нь Бурханы дээд эрх, зохицуулалт байсан тул би Бурханд талархаж, Бурханы хайрыг хариулах ёстой байсан. Хэрвээ би бүтээгдсэн зүйлийн хувд Бурханыг сэтгэл хангалуун болгох үүргээ биелүүлж чадахгүй бол тогтвортой ажилтай болж, сайхан материаллаг амьдралыг гэр бүлийнхэнтэйгээ эдэллээ ч ямар ч үнэ цэн, утга учиргүй, эдгээр түр зуурын таашаал надад үнэнийг ойлгуулж, амь өгч чадахгүй байсан. Түүнчлэн Бурханы нүдээр бол би Бурханы эсрэг тэрсэлж, сайшаалыг нь хүртэхгүй байх байсан. Үнэнийг олж авахын тулд би зовж, шаналах ёстой. Ингэж байж л ёс жудаг, нэр төртэй амьдарч чадна, тэгсэн цагт л Бурханы сайшаалыг хүртэж чадна. Тэр үед энэ талаар бодох тусам улам хүч орсон тул Бурханы илрэлт, ажлыг аавдаа дахин гэрчилж, Бурханд итгэх итгэл байхгүй бол ямар ч эрэл хайгуул хоосон, үнэ цэнгүй, утга учиргүй байна гэж хэлсэн. Аврагч одоо хүмүүсийг аврахын тулд үнэнийг илэрхийлэхээр ирсэн, Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж, нүглээс ангижирч, Бурханд чин сэтгэлээсээ гэмшиж байж л хүмүүс гамшгаас амьд гарч, Бурханы хаанчлалд орж чадна. Материаллаг зүйл хөөдөг бүх хүн материаллаг амьдрал нь хэчнээн баян байлаа ч эцэст нь гамшигт мөхөж, шийтгүүлнэ. Гэхдээ би юу ч хэллээ гэсэн, аав намайг огцорсонтой санал нийлэхгүй байсаар, эцэст нь уурлаад явсан.
Сүүлд нь аав намайг ятгаад ир гэж манай хамаатнаас гуйсан байсан. Тэд бүгдээрээ Төмөр Замын Товчооны албан тушаал бол арын хаалгаар бэлэг, мөнгө өгөөд ч авч чадахгүй ажил, эцэг эх чинь чамайг дэмий л өсгөж гэсэн. Гэрийнхнийхээ буруутгахыг сонсоод, Сатан хамаатнуудыг минь ашиглан над руу дайрч, Бурханы төлөө хаяж, зарлагадахад минь саад болж байгааг би мэдсэн. Тэгээд Төгс Хүчит Бурханы үгийг бодсон юм. “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний өмнө зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үгийг тунгаан бодсоны дараа би итгэлтэй болж, зориг гарган гэрийнхэндээ “Өнөөдөр хүмүүс мөнгө, алдар нэр, байр суурийг онцгойлон шүтдэг. Ийм зүйлийн төлөө хүмүүс булаацалдаж, далд явуулга хийж, өөр хоорондоо тэмцэлдэж, эхнэр нөхөр хүртэл бие биеэ хуурч, нэгнээсээ урвадаг. Хүн болгон ингэж амьдардаг учраас бид сайн, найдвартай ажил олж, сайхан материаллаг амьдралтай боллоо гээд аз жаргалыг мэдрэх үнэхээр боломжтой юу?” гэсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Янз бүрийн гай гамшиг ар араасаа тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутаг гай зовлон тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг). Бурханы үгийг ашиглан би цааш нь нөхөрлөж, “Одоо гамшиг нэмэгдэж байна. Төгс Хүчит Бурханыг дагах л биднийг гамшгаас аварч чадна. Бурханд итгэж, сайн мэдээ түгээж, үүргээ гүйцэтгэх нь миний ажлаас мянга, бүр арван мянга дахин илүү чухал. Би Бурханд итгэж байгаа нь та нарын боддог шиг тэнэг хэрэг биш. Ноаг сайн мэдээ номлох үед хүмүүс түүнийг галзуу солиотой гэж байсан ч үер болоход нийт хүн төрөлхтнөөс зөвхөн Ноагийн найман ам бүл амьд гарсан. Ноа галзуу, тэнэг байгаагүй, хамгийн ухаантай, Бурханы ерөөлийг хамгийн их хүртсэн хүн байсан. Өнөөдөр хүн төрөлхтний ёрын муу байдал, завхрал нь Бурхан энэ хорон муу, завхарсан хүн төрөлхтнийг устгах хэмжээнд хүрсэн, Төгс Хүчит Бурханыг шүтэж байж л бид амьд үлдэж чадна. Та нарыг ч бас Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж найдсандаа өнөөдөр би энэ гайхамшигтай мэдээг хэлж байна. Би хэдийнээ шийдсэн тул намайг ятгах гэж битгий оролд. Би үлдсэн амьдралдаа Төгс Хүчит Бурханыг дагана” гэсэн. Намайг ингэж хэлсний дараа Эзэнд итгэдэг авга эгч минь “Бурханд талархъя! Бурханд итгэж байгаа чинь сайн хэрэг, Бурханы сайн мэдээг түгээхийг сонгох нь Бурханы таалалд нийцдэг” гээд. бусдадаа хандан, “Өнөөдөр түүний сонгосон зам бол зөв зам. Баян байх чухал биш. Амь л чухал. Түүний сонголтыг бид хүндлэх ёстой” гэсэн. Үүний дараа бусад нь юу ч хэлээгүйд би маш их баярласан. Намайг үзэл бодолдоо бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдэхэд гэрийнхэн маань ичиж, намайг ятгахаа больсон. Түүнээс хойш би эргэн тойрныхоо хүмүүс, юмст хязгаарлагдахаа больж, бүтэн цагаар үүргээ гүйцэтгэх боломжтой болсон.
Дараа нь маш олон хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээж авсныг хараад зүрх сэтгэлдээ үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрийг мэдэрсэн. Бурханыг чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурханы гэрт буцааж авчрах нь маш утга учиртай, бас Бурханыг хамгийн их тайтгаруулдаг зүйл. Ажлаасаа гарч, Бурханд итгэх итгэлийн замаар явахаар сонгосноо эргээд бодоход амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт минь байсныг би мэднэ. Сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэхэд амьдралаа зориулж, зарлагадаж чаддаг байх нь миний хийж чадах хамгийн үнэ цэнтэй, утга учиртай зүйл.