97. Аюулд өртөх үеийн сонголт

Хэдэн жилийн өмнө нэг өвөл дээд түвшний удирдагч надад цагдаа нар хөрш чуулганы удирдагч, ажилтнуудыг баривчилжээ гэж хэлсэн. Тэр чуулганд шийдвэрлэх шаардлагатай, хяналт тавих хэдэн ажил байсан, бас ах эгч нарыг дэмжих хүн тэнд байгаагүй. Зарим нь айж, сөрөг, сул дорой болж, чуулганы амьдралд оролцож чадахгүй байж. Удирдагч надаас тэр чуулганы ажлыг хариуцахад бэлэн үү гэж асуусан юм. Ингэж асуухад нь би, тэр чуулганы зарим ах эгч саяхан баривчлагдсан, чуулганыг хариуцаж байгаад баригдвал надад юу тохиолдох бол? Би ийм хөгшин болохоор миний бие агуу улаан лууны эрүү шүүлт, зодуурыг тэсвэрлэж чадах уу? Эрүү шүүлтийг давж чадахгүй, Иудас болж, Бурханаас урвавал Бурханд итгэсэн минь хий дэмий болох биш үү гээд бага зэрэг зөрчилдсөн. Гэвч тухайн хүндрэлтэй нөхцөл байдлыг авч үзээд энэ чухал мөчид чуулганы ажлыг зохицуулах хүн хэрэгтэй гэж бодоод дурамжхан зөвшөөрсөн.

Чуулганд иртэл Ван Шиньжин эгч надад чуулганы зарим удирдагч, ажилчин, ах эгч баривчлагдсан, чуулганы цөөн хэдэн ах, эгчтэй л холбоо барьж чадаж байгаа, ихэнх гишүүдтэй холбогдож чадаагүй тул цуглаан хийж чадахгүй байгаа гэлээ. Энийг сонсоод би дотроо “Агуу улаан луу хөршүүдийг маань ашиглан биднийг тагнадаг. Ах эгч нарт туслах гээд очтол хөршүүд нь анзаараад намайг мэдээлчихвэл яах вэ? Бас маш олон ах эгч баривчлагдсан, хэн нэгэн нь эрүү шүүлтийг тэсвэрлэж чадалгүй, бусад ах эгчийг матсан бол цагдаа нар хянаж байх болно. Тиймээс би тэр ах, эгч нартай уулзахаар очвол шууд урхинд орох биш үү? Хэрэв баривчлагдаад эрүү шүүлтийг тэсвэрлэж чадалгүй, Иудас болбол Бурханд итгэх өдрүүд минь дуусах биш үү? Тэгвэл аврагдахгүй нь тодорхой” гэж бодсон. Бодох тусам улам айж, тэнд үүрэг гүйцэтгэх зүгээр л хэтэрхий аюултай санагдаж, Тэсрэх бөмбөгтэй талбайд алхаж байгаа мэт, нэг л буруу гишгэхэд бүх зүйл дуусах юм шиг санагдсан. Тэр үед энэ чуулганы ажлыг хариуцахаар ирсэндээ үнэхээр харамсаж, үүргээ гүйцэтгэх урам зориг төрөхгүй байлаа. Тэгээд би “Шиньжин энэ чуулганы гишүүн, нөхцөл байдлыг илүү сайн мэдэх учраас ах эгч нартай очиж уулзахад илүү тохиромжтой. Би дөнгөж ирсэн болохоор юмаа сайн мэдэхгүй. Шиньжинийг ах эгч нар луу явуулбал би өөрөө эрсдэлд орохгүй” гэж бодлоо. Гэхдээ дараа нь би “Шиньжин олон зарчмыг сайн ойлгодоггүй, туршлагагүй. Ийм байхад хяналт тавих ажлыг сайн хийж чадах уу? Ах эгч нарын асуудлыг шийдвэрлэж чадах уу? Гэхдээ би өөрөө очвол өөртөө гай тарих биш үү?” гэж бодлоо. Бодсоны эцэст Шиньжинээр тэр ажлыг хийлгэхээр шийдэв. Гэтэл хэдэн өдөр өнгөрсөн ч Шиньжин ямар ч ахиц гаргасангүй. Энийг хараад би өөрөө очиж ах эгч нарыг дэмжих хэрэгтэй юм байна, тэгэхгүй бол тэдний асуудал шийдвэрлэгдэхгүй, амийн оролтод нь аюул учирна гэдгийг мэдсэн. Гэвч орчин нөхцөл тогтворгүй байсан болохоор би ах эгч нартай холбоо тогтоовол хэдийд ч баривчлагдах аюултай учраас тэр ажлыг өөрөө хийж зүрхлээгүй. Үүний үр дүнд бүтэн сар өнгөрсөн ч чуулганы ажилд тийм ч их ахиц гараагүй. Шиньжин сөрөг байдалтай амьдарч байсан. Би мэдэж байсан ч тэр өдрүүдэд айдас хүйдэстэй амьдарч байсан тул Шиньжинтэй хамтарч ажиллаж зүрхлээгүй.

Нэг өдөр миний зүүн өвдгөөр өвдөж, хэдхэн өдрийн дотор хавдаж, хар хөх шаар шиг юм болов. Маш их өвдөж байсан тул би арайхийн алхаж байлаа. Тэр үед би Бурханы сахилгажуулалт байж магадгүй гэдгийг ухаарсан учраас Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг мэдэхэд намайг гэгээрүүлээч гэж гуйсан. Залбирсныхаа дараа Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм. “Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). Бурханы үг надад гүн нөлөөлсөн. Ялангуяа Бурханы “Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс болдог” гэх үгийг уншаад би маш их буруутай санагдсан. Агуу улаан лууны баривчилгаанаас болж ах эгч нар чуулганы хэвийн амьдралаар амьдарч чадаагүй учраас сэтгэлээр унаж, харанхуйд живж, амь нь хохирч байсан. Энийг хараад Бурханы сэтгэл түгшиж, зовж хэн нэгэн хүн Өөрийнх нь хүслийг хайхарч, чуулганы хэвийн амьдралаар амьдрахад нь ах эгч нарт хурдхан туслаасай гэж тэсэн ядан найдсан. Гэвч би аюулгүй байдлаа хадгалсандаа ажлаа Шиньжин рүү түлхэж, арай ядан амьд үлдэхийн тулд нуувчиндаа шургасан. Ах эгч нар чуулганы хэвийн амьдралаар амьдарч чадахгүй, амь нь хохирч байгааг би тодорхой мэдэж байсан ч асуудлыг шийдвэрлэх алхам хийгээгүй. Хүн чанар минь хаачаа вэ? Би маш аминч, жигшүүртэй байсан! Аюултай нөхцөл байдалд ороогүй, хэвийн үедээ би өөрийгөө Бурханыг хайрладаг, золиос гаргаж, өөрийгөө зарлагадаж чаддаг гэж бодоод, Тэр ч байтугай Бурханыг хайрлаж, сэтгэл хангалуун байлгах хэрэгтэй талаар байнга бусдад нөхөрлөдөг байлаа. Гэтэл ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрийнхөө л аюулгүй байдлыг бодож, Бурханы хүслийг, ах эгч нарын амь хохирох эсэхийг огт анхаараагүй. Би зөвхөн хоосон сургаалын мэдлэгийг л ярьж, Бурханыг, хүмүүсийг мэхэлж байснаа олж харсан. Бурхан үүнд гуниглаж, бас жигшиж байсан. Энийг ойлгоод би маш их харамсаж, Бурханд хандан “Бурхан минь, би байнга ашиг сонирхлоо хамгаалж, Таны хүслийг анхаарсангүй. Би үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй юм. Бурхан минь, би Таны хүслийг анхаарч, ах эгч нарт чадлынхаа хэрээр туслахад бэлэн байна” гэж залбирсан.

Дараа нь би ах эгч нарт тусалж, дэмжиж, асуудлыг нь шийдвэрлэж эхэлсэн. Нэг өдөр би нэг эгчийн “Энэ чуулганаас хоёр жилийн өмнө арав гаруй ах эгч баривчлагдсан. Одоо хүртэл зарим нь суллагдаагүй байгаа. Цагдаа нар бүр манай чуулганыг газартай нь тэгшилнэ гэж сүрдүүлсэн” гэхийг сонслоо. Энийг сонсоод би маш их уурласан. Тэр чөтгөрүүд маш биеэ тоосон, харгис! Гэхдээ би бас өөрийн мэдэлгүй айсан: Хоёрхон жил болж байхад өчнөөн олон гишүүн дахин баривчлагдаж, цагдаа нар чуулганыг газартай нь тэгшилнэ гэж сүрдүүлжээ. Цагдаа нар чуулганы удирдагч гэдгийг минь мэдвэл би тэдний гол бай болох биш үү? Баривчилсныхаа дараа ах эгч нарыг яаж эрүүдэн шүүснийг бодохоор л би айж чичирсэн. Би үнэхээр баривчлагдвал эрүү шүүлтийг нь тэсвэрлэж чадах болов уу? Би үхтлээ зодуулах юм уу, эсвэл Иудас болбол тэгээд л дуусах биш үү? Бүр ч олон ах эгч баривчлагдсан гэдгийг сонсоод ийм орчинд үүргээ гүйцэтгэх зүгээр л дэндүү аюултай санагдаж, цагдаа нар намайг хэдийд ч баривчилж магадгүй гэж бодоод маш их хулчийж, айсан. Нэг өдөр би Бурханы үгийн энэ хэсгийг харсан. “Сатан хэчнээн ‘хүчирхэг’ ч бай, хэчнээн давлиун, амбицтай ч бай, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай ч бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ямар нэгэн амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үгээс би бүх зүйл Бурханы хяналтад байдаг, Сатан хэчнээн хэрцгий байх нь хамаагүй, мөн л Бурханы ноёрхолд байдаг. Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан дураараа хөдөлж зүрхлэхгүй. Тэгээд би Иовыг яаж сорьсныг санасан юм. Сатан Иовын махан биеийг л гэмтээж чадсан ч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын амийг авч чадаагүй. Миний нөхцөл байдалд баривчлагдах эсэх нь бүхэлдээ Бурханы гарт байсан биш үү? Сатан хэчнээн хэрцгий, харгис байлаа ч Бурханы зөвшөөрөлгүй бол агуу улаан луу намайг баривчлах гэж оролдлоо ч бүтэхгүй. Хэрэв Бурхан зөвшөөрвөл би зугтах гэж оролдоод ч чадахгүй. Миний амьдрал Бурханы гарт байгаа, Сатанд ямар ч хамаагүй. Бурханы үгийг тунгаан бодоод би Бурханы эрх мэдэл, дээд эрхийг бага зэрэг ойлгож, тэгтлээ их айхаа больж, хамаагүй илүү чөлөөтэй болсон мэт санагдлаа. Ах эгч нарыг нэн даруй чуулганы амьдралаар амьдруулж эхлэхийг би хүссэн. Тэр үед Шиньжин бид хоёр залбирч, Бурханд найдан, ах эгч нартай холбоо барьж, тэдэнд дэмжлэг үзүүлж, үр дүнд нь тэд аажмаар цуглаанд оролцож, чуулганы амьдралаараа амьдарч, чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

Хожим нь, баривчлагдаад суллагдсан нэг эгч надад захиа бичиж, намайг матсанаа мэдэгдсэн. Цагдаа нар удирдагч гэдгийг минь, аль тосгонд амьдардгийг минь хэдийн мэдэж, бүр Аюулгүй байдлын товчооноос намайг баривчлах зөвшөөрөл авсан гээд, намайг таниулахын тулд миний амьдардаг тосгонд эгчийг дагуулж очсон ч хяналтын камерын бичлэг алдагдсан тул төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ. Энийг мэдээд зүрх амаар гарах шахаж, би асар их айж түгшлээ. Цагдаа нар миний талаар маш их мэдээлэлтэй байсан болохоор би хэдийд ч баривчлагдаж болзошгүй байсан. Баривчлах юм бол намайг эрүүдэн шүүж, тамлах нь гарцаагүй. Бодох тусам би улам их айж, хэсэг зуур сул дорой болсон. Агуу улаан лууны нутагт Бурханд итгэх нь хутганы ирэн дээр алхахтай адил санагдаж, алхам тутамд үхлийн аюул заналхийлж байлаа. Тэр үед би: “Хамаатан садныхаа гэрт түр нуугдаж болох юм. Энд юм намжаад ирэхээр үүргээ үргэлжлүүлж болно” гэж бодсон ч зарим ах эгч хулчийж, сөрөг, сул дорой болсон, усалгаа, дэмжлэг маш их хэрэгтэй байгааг саналаа. Энэ эгзэгтэй мөчид би ажлын байраа орхивол Бурханыг эсэргүүцэж, гомдоох биш үү? Би тарчилж, шаналан юу хийх ёстойгоо мэдээгүй учраас Бурханд залбирч, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх хүч чадал, итгэл өгөөч гэж гуйлаа. Залбирсныхаа дараа би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм. “Эх газрын Хятадад аюултай нөхцөл байдалтай байнга нүүр тулж байдаг Бурханд итгэгчдийг агуу улаан луу харгисаар дарангуйлж, баривчилж, хяхан хавчсаар байна. Жишээлбэл, засгийн газар янз бүрийн далим гаргаж Бурханд итгэдэг хүмүүсийг эрж хайдаг. Тэд антихристийн амьдардаг газрыг олох үед тэр антихрист хамгийн түрүүнд юу боддог вэ? Тэрээр чуулганы ажлыг зохих ёсоор зохицуулах талаар боддоггүй, харин ч энэхүү аюултай нөхцөл байдлаас хэрхэн мултрах талаар боддог. Чуулганд дарангуйлал, баривчилгаа тулгарах үед антихрист хор уршгийг нь цэвэрлэх ажил хэзээ ч хийдэггүй. Чуулганы чухал нөөц бололцоо, хүн хүчинд зориулсан төлөвлөгөө гаргадаггүй, харин ч өөртөө аюулгүй газар олохоор элдэв янзын шалтаг, шалтгаан бодож олдог бөгөөд өөрийгөө аргалсан бол хэрэг явдалд оролцохоо больдог… Антихристийн зүрх сэтгэлийн гүнд өөрийнх нь аюулгүй байдал хамгийн чухал бөгөөд анхаарч үзэхийг өөртөө байнга сануулж байдаг гол асуудал нь юм. Тэд дотроо ‘Би өөрийгөө аюулд оруулж яавч болохгүй. Өөр хэн баривчлагдах нь хамаагүй, би л баривчлагдаж болохгүй. Би үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй. Бурханы ажил дуусах үед Бурханаас олж авах алдрыг би хүлээсээр байгаа. Хэрвээ би баривчлагдвал Иудас болно—Иудас болчихвол би дуусна. Би төгсгөл үгүй болж, хүртэх ёстой шийтгэлээ хүртэнэ’ гэж боддог… Антихрист өөрөө аюулгүй болсон, өөрт нь ямар ч муу юм тохиолдохгүй, өөрт нь заналхийлэх зүйл байхгүй гэдгийг мэдэрснийхээ дараа л зарим нэг өнгөц ажил хийнэ. Антихрист аливааг маш нарийн нямбай зохицуулдаг боловч энэ нь хэний төлөө ажиллаж байгаагаас хамаардаг. Ажил өөрт нь ашигтай бол нэгд нэггүй сайтар бодно, харин чуулганы ажил юм уу өөрийнх нь үүрэгтэй холбоотой бол аминч, жигшүүртэй, хариуцлагагүй зангаа харуулах бөгөөд тэдэнд өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Ийм зан авирынх нь улмаас тэднийг антихрист гэж тодорхойлдог(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Антихристүүд маш аминч, хүн чанаргүйг Бурхан илчилсэн. Тэд өөрсдийн ашиг сонирхол, сайн сайхныг л анхаарч, чуулганы ажилд өчүүхэн ч санаа тавьдаггүй. Тайван амгалан үед тэд үүргээ урам зоригтой гүйцэтгэдэг мэт худал сэтгэгдэл хүмүүст төрүүлдэг ч өчүүхэн аюул тулгарах юм уу аюулгүй байдал нь эрсдэлд орох нөхцөл үүсэхэд нуувчиндаа шургаж, үүргээ орхидог. Энэ нь чуулганы ажил, ах эгч нарт хэчнээн их хохирол учруулж байсан ч антихристүүд огт тоодоггүй. Миний үйлдэл антихристийнхээс ялгаагүй болохыг би ухаарсан. Аюул байхгүй үед би үүргээ гүйцэтгэхдээ зовж, өөрийгөө зарлагадаж чадах юм шиг харагдсан ч жинхэнэ аюул тулгарах үед зугтаж, өөрийгөө хамгаалах талаар л бодож, эрсдэлтэй үүргийг эгч рүүгээ түлхсэн. Чуулганы ажил урагшлахгүй, ах эгч нар чуулганы амьдралгүй байгааг идэвхгүйгээр харж байсан. Нөхцөл байдалтай нүүр тулж, чуулганы ажлыг хийгээгүй, намайг сахилгажуулах үед л үүнийгээ больсон. Намайг матсан, цагдаа нар намайг хайж байгаа гэдгийг сонсмогцоо ажлын байраа орхихыг хүсээд, чуулганы ажлыг огт бодолцож үзээгүй. Би маш аминч, жигшүүртэй байж, итгэгч шиг огт авирлаагүй. Бурханд итгэх жинхэнэ итгэл минь хаачаа вэ? Тэр нөхцөл байдлын бодит баримт антихрист шиг аминч, өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаангүй гэдгийг минь илчилсэн. Аюултай санагдах бүрд би үүргээ орхиж, аюулгүй байдлаа хангах арга зам олохыг хүсдэг байсан. Бурханд өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй минь Бурханы жигшлийг төрүүлсэн. Өөрийнхөө талаар ингэж ухаараад би харамсаж, буруутайгаа мэдэрч, Бурханы үгийн нэг хэсгийг харсан. “Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгийг биелүүлнэ, эдгээр нь агуу улаан лууны цагариглан хэвтэж байдаг газар нутагт харгисаар хяхан хавчсан хүмүүс дээр нь биелэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурханы санаа зорилгыг мэдэрсэн. ХКН-ын засгийн эрхэнд амьдарч байгаа итгэгчид бид хавчлага, зовлон бэрхшээлд өртөх нь зайлшгүй, бас энэ нь Бурханы урьдчилан тогтоосон зүйл. Бурхан агуу улаан лууны хавчлагыг бидний итгэл, хайрыг төгс болгох арга болгон ашигладаг. Гэтэл аюултай нөхцөл байдалтай тулгараад би Бурханы хүслийг эрж хайлгүй, айж хулчийж, өөрийн аюулгүй байдалд л анхаарч, бүр үүргээ гүйцэтгэхийг ч хүсээгүй. Миний итгэл үнэхээр сул дорой, Бурханы өмнө гэрчлэл хийхийн оронд Сатаны доог тохуу болсноо би харсан. Энийг ухаараад би маш харамсаж, өртэй санагдсан, ажлын байраа орхиж, цаашдаа олиггүй амьдралаар амьдрахыг хүсээгүй. Би дуулгавартай байж, Бурханы гарт өөрийгөө даатгахад бэлэн, баривчлагдах, амьдрах, үхэх эсэхээ Бурханы зохицуулалтад даатгахдаа баяртай байлаа. Агуу улаан луу намайг баривчилбал энэ нь Бурханы зөвшөөрөлтэй, үхэх байсан ч би Бурханд гэрчлэл хийнэ. Хэрэв баривчлагдахгүй бол энэ нь Бурханы өршөөл, хамгаалалт, би үүргээ улам сайн гүйцэтгэх болно. Энийг ухаараад би жаахан тайвширч, урьдын түгшүүр, айдас минь замхарлаа.

Дараа нь би, аюултай тулгарах үедээ Бурханы хүслийг анхаарахын оронд яагаад өөрийн ашиг сонирхлыг л авч үздэг байснаа эргэцүүлсэн. Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; Бурханы төлөө аливааг хаяж, өөрсдийгөө зарлагадах үедээ ерөөгдөхийн төлөө хийдэг, Бурханд үнэнч байх үедээ шагнуулахын төлөө байдаг. Товчхондоо, энэ бүхнийг ерөөгдөж, шагнуулж, тэнгэрийн хаанчлалд орох зорилгоор хийдэг. Нийгэмд, хүмүүс өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажилладаг, Бурханы гэрт харин ерөөгдөхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь хүний сатанлаг уг чанарын хамгийн сайн нотолгоо юм. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өөр байдаг бөгөөд үнэний дагуу амьдрах нь утга учиртай, хүн байхын үндэс нь Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээж, муугаас зайлах явдал, Бурханы даалгаврыг хүлээн авах нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг үүрэг хариуцлага, Бурханы бүтээлийн үүргийг гүйцэтгэдэг хүмүүс л хүн гэж нэрлэгдэхэд тохирно—хэрвээ Бурханыг хайрлаж, хайрыг нь хариулж чадахгүй бол хүн гэж нэрлэгдэхэд тохирохгүй; өөрийнхөө төлөө амьдрах нь хоосон, утга учиргүй гэж тэдэнд санагддаг. Хүмүүс Бурханыг хангалуун байлгаж, үүргээ сайн биелүүлж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд амьдрах ёстой, ингэснээр үхэх цаг нь ирэхэд сэтгэл хангалуун байж, өчүүхэн төдий ч харамсахгүй, хий дэмий амьдраагүй байх болно гэж тэдэнд санагддаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгээс би бодол санааг минь Сатаны гүн ухаан эзэлсэн учраас аюултай нөхцөл байдалд өөрийгөө байнга хамгаалж, үүргээ орхихыг хүссэн гэдгээ олж харсан. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх,” “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул,” “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх мэт гүн ухаан уг чанарын минь нэг хэсэг болж, юу ч байсан өөрийн ашиг сонирхлын үүднээс хийж, ашиг сонирхол минь эрсдэлд орох бүрд Бурханаас урвадаг байжээ. Тэр чуулганд очсоноосоо хойш би амь өрссөн орчинд өөрийнхөө аюулгүй байдлыг л бодсон. Ах эгч нарыг чуулганы хэвийн амьдралд нь оруулахын тулд хурдхан дэмжих ёстойгоо мэдэж байсан ч баривчлагдаж, тамлуулах вий гэж айсандаа нуугдаж, ажлаа эгч рүү түлхсээр чуулганы ажил, эгчийн аюулгүй байдлыг өчүүхэн ч анхаарч үзээгүй. Тэр ч байтугай эгч ганцаараа ажиллахад хэтэрхий хэцүү болж, ах эгч нар чуулганы амьдралаараа амьдарч чадахгүй байгааг харсан ч би бас л гарч ирээд үүргээ гүйцэтгээгүй. Би Сатаны гүн ухаанаар амьдарч, аминч, жигшүүртэй авирлаж, өчүүхэн төдий ч хүн чанар, мөс чанар, эрүүл ухаангүй байжээ. Бурхан Өөрт нь үнэнч, дуулгавартай, эгзэгтэй мөчид хувийн ашиг сонирхлоо орхиж, чуулганы ажлыг хамгаалдаг хүмүүсийг авардаг. Тийм хүмүүс л Бурханы сайшаалыг хүртэнэ. Гэтэл би эгзэгтэй мөчид завийг орхиж, Бурханд чин сэтгэлээсээ огт хандаагүй. Цагдаа нараас бултаж, амиа авч үлдэж чадсан ч аминч, жигшүүртэй байснаа харвал Бурхан яалаа гэж намайг аврахаар сонгох юм бэ? Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болж, асар их доромжлол, зовлонг тэсэж, үгээ илэрхийлж, ажлаа хийхийн тулд асар их аюулыг сөрж, агуу улаан лууны мөрдлөг, хавчлага, шашны ертөнцийн гололт, гүжирдлэгийг байнга туулж ирсэн ч биднийг аврахаа огт болиогүй. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд хоёргүй сэтгэлээр бүх зүйлээ өгсөн. Бурханы мөн чанар нь аминч бус, сайхан сэтгэлтэй. Миний хувьд би Бурханд чин сэтгэлээсээ хандалгүй, Сатаны гүн ухааны дагуу аминч, жигшүүртэй, зальжин амьдарч байсан. Үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийнхөө аюулгүй байдлыг л анхаарч, чуулганы ажлыг огт хамгаалаагүй. Би гэмшихгүй бол Бурхан надаас залхаж, намайг таягдан хаях байсан.

Сүнслэг үйл ажиллагааны үеэр би энэ хэсгийг уншсан. “Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ). Бурханы үгээс би Бурханы хүслийг анхаардаг, Бурханы ачааг үүрдэг хүмүүсийг Бурхан хайрладаг. Ямар ч нөхцөл байдал гарч ирж, ямар ч зовлон туулсан хамаагүй, урдах зам нь баргар харагдсан ч тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ямар ч тамлалыг тэсдэг, өөрсдийн ашиг сонирхлыг боддоггүй. Бурхан эцэст нь тийм хүмүүсийг л олж авдаг. Чуулган хавчлагад өртөж байсан тэр эгзэгтэй мөчид би Бурханы хүслийг анхаарч, Бурханы санаа зовдог зүйлд санаа зовж, чуулганы ажлыг хамгаалж, хариуцлагаа биелүүлэх ёстойгоо мэдэж байсан. Үүнийг ухаараад би, цаашид ямар ч аюул тулгарсан, Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд үүргээ сайн гүйцэтгэнэ гэж шийдсэн.

Нэг өдөр би хөрш чуулганы удирдагч баривчлагдсаныг сонслоо. Тэр чуулганы номуудыг өөр тийш нь яаралтай зөөхгүй бол агуу улаан лууны гарт орох байсан учраас би Жан И эгчтэй даруйхан холбогдож, номуудыг хамт зөөж туслахаар болсон юм. Уулзах газраа иртэл эгч сандарсан царайтай над руу яаран ирж, өөрийг нь хүн дагасан, тэр хүнээс бултахад хэцүү байлаа гээд, номуудаа аль болох хурдан зөөе гэлээ. Тэрийг сонсоод зүрх амаар гарах шахаж, айж, сандраад би: “Цагдаа нар далд нуугдаж байхад бид ил байна. Хэрэв тэд намайг мөшгөж, баривчилбал үхтэл минь зодох нь гарцаагүй” гэж бодлоо. Бодох тусам улам их айж, өөр хүнээр ном зөөлгөхийг хүссэн ч Жан И эгч ном хариуцдаг менежертэй уулзах цаг хэдийн товлосныг санасан, өөр хүн олоход оройтсон байлаа. Бас, ном зөөх гэж удах тусам илүү эрсдэлтэй болно. Эргэлзэх зуураа би хулчийж байгаагаа ухаарсан тул Бурханыг тасралтгүй дуудаж, итгэл, хүч чадал өгөхийг гуйсан. Яг тэр үед Бурханы үгийн өөр нэгэн хэсэг бодогдсон юм. “Бурханд үнэнч хүмүүс нөхцөл байдал аюултай байгааг сайн мэдэж байх үедээ ч хор уршгийг цэвэрлэх ажлыг зохицуулах эрсдэлээс айдаггүй бөгөөд Бурханы гэрт учрах хохирлыг хамгийн бага байлгасны дараа өөрсдөө явдаг. Тэд өөрсдийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаггүй. Надад хэл дээ, агуу улаан лууны ёрын муу энэ улсад Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэхэд ямар ч аюулгүй гэж хэн баталж чадах юм бэ? Хүн ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, эрсдэл дагуулдаг—гэвч үүргээ гүйцэтгэх нь Бурханы даалгасан зүйл бөгөөд Бурханыг дагах явцдаа хүн үүргээ гүйцэтгэх эрсдэл үүрэх ёстой. Хүн мэргэн ухаан ашиглах ёстой, аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авах шаардлагатай, гэхдээ хувийн аюулгүй байдлаа эн түрүүнд тавьж болохгүй. Тэд Бурханы хүслийг бодолцон үзэж, Бурханы гэрийн ажил болон сайн мэдээ түгээх явдлыг нэгдүгээрт тавих ёстой. Бурханы чамд даалгасан даалгаврыг гүйцэлдүүлэх нь хамгийн чухал бөгөөд энэ нь эн тэргүүнд байдаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Бурханд үнэнч хүмүүс Бурханы хүслийг анхаарч чадна. Орчин нөхцөл хэчнээн аюултай байлаа ч тэд бүхнийг эрсдэлд оруулан хяналт тавих ажлаа дуусгаж, хариуцлагаа биелүүлдэг. Бурханд олон жил итгэхдээ би Бурханы үгийн усалгаа, хангалтыг маш их эдэлсэн болохоор одоо үүргээ биелүүлэх цаг болсон. Чуулганы ашиг сонирхол хөндөгдөх үед мөс чанараасаа урваж, зүгээр хараад зогсож болохгүй. Нөхцөл байдал хэчнээн аюултай байсан ч номуудыг тэндээс зөөх арга олох ёстой, агуу улаан лууны гарт оруулж болохгүй гэж бодсон. Бас Эзэн Есүсийн үгийг санасан: “Учир нь хэн өөрийн амийг аварна, тэр үүнийгээ алдах болно, харин хэн өөрийн амийг Миний төлөө алдана, тэр үүнийгээ аварна(Лук 9:24). Үүргээ гүйцэтгэж байхдаа баривчлагдаад, зодуулж үхлээ ч гэсэн энэ нь утга учиртай, Бурханд сайшаагдсан байх болно. Петр Бурханы төлөө уруу харан цовдлогдож, өөрийн аминд санаа зоволгүй, Бурханд хүчтэй, цангинасан гэрчлэл хийснийг би бодоод, Петрийг дуурайж, ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, Бурханд үнэнч байж, Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд үүргээ сайн гүйцэтгэх ёстойгоо мэдсэн. Дараа нь би бусад ах эгчтэй нэгдэж, агуу улаан луунаас бултах мэргэн арга ашиглаж, Бурханы хамгаалалттайгаар номуудыг амжилттай зөөсөн.

Өмнөх:  93. Найдвартай ажлаасаа гарсан минь

Дараах:  98. Уурсан дайрахаас сурсан сургамж

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger