Удирдагч, ажилчдын хариуцлага (2)
Эхлээд сүүлийн цуглаан дээр хийсэн нөхөрлөлийнхөө гол агуулгыг авч үзье. (Өнгөрсөн удаа Та удирдагч, ажилчдын арван таван хариуцлагыг жагсааж, эхний хоёрынх нь талаар голчлон нөхөрлөсөн: Эхнийх нь Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх; хоёр дахь нь төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх. Энэ хоёр зүйлд үндэслэн Та хуурамч удирдагчдын холбогдох илрэлүүдийг задлан шинжилсэн.) Та нар удирдагч байсан бол энэ хоёр хариуцлагын алийг нь гүйцэтгэж чадах тухайгаа ер нь бодож үзэж байсан уу? Олон хүн өөрийгөө жаахан хэв чанартай, оюуны чадамжтай, ачаагаа ухамсарладаг гэж үргэлж бодон, улмаар удирдагч болохоор өрсөлдөхийг хүсдэг, эгэл жирийн дагагч байхыг хүсдэггүй. Тиймээс, юун түрүүнд чи энэ хоёр хариуцлагыг гүйцэтгэж чадах эсэхээ, алийг нь илүү сайн хийж чадахаа, алийг нь хариуцаж чадахаа хар. Удирдагч болох хэв чанартай эсэх, ийм ажлыг хийх чадвартай, ачаагаа ухамсарласан эсэхийн чинь талаар одоохондоо ярилгүй, энэ хоёр хариуцлагыг сайн гүйцэтгэж чадах эсэхийг чинь эхлээд харъя. Та нар энэ асуултыг ер нь бодож үзэж байсан уу? Зарим хүн: “Би удирдагч болохоор төлөвлөөгүй байж яагаад энийг бодож үзэх ёстой юм бэ? Би зүгээр л өөрийнхөө ажлыг сайн хийх хэрэгтэй—энэ асуулт надад ямар ч хамаагүй. Энэ амьдралдаа би удирдагч байхыг хэзээ ч хүсэхгүй, удирдагч юм уу ажилчны хариуцлагыг үүрэхийг хэзээ ч хүсэхгүй, тиймээс ийм асуултыг бодож үзэх ямар ч шаардлагагүй” гэж хэлж магадгүй. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Чи удирдагч болохыг хүсэхгүй байлаа ч гэсэн, чамайг удирдаж байгаа хүн энэ хоёр хариуцлагыг хэр сайн гүйцэтгэж байгааг, хариуцлагаа биелүүлсэн эсэхийг, шаардлагатай хэв чанар, чадвартай, ачаагаа ухамсарласан эсэхийг, энэ хоёр шаардлагад нийцэж байгаа эсэхийг мэдэж байх хэрэгтэй биш гэж үү? Чи эдгээр зүйлийг ойлгодоггүй, нэвт харж чаддаггүй бол тэр чамайг нүх рүү хөтлөхөд чи мэдэх үү? Хэрвээ чи будилсан байдлаар л түүнийг дагадаг, ердөө л нэг мулгуу амьтан бол, тэр бол хуурамч удирдагч гэдгийг, тэр чамайг буруу замаар оруулж байгааг, эсвэл чамайг хааш нь хөтөлж байгааг мэддэггүй бол чи аюулд орно. Чи удирдагч, ажилчдын хариуцлагын цар хүрээг ойлгодоггүй, хуурамч удирдагчдыг ялган таньдаггүй учраас тэдний чамд нөхөрлөж буй зүйл Бурханы үгийн үнэнтэй нийцэж байгаа эсэхийг, энэ нь бодит байдал мөн эсэхийг мэдэхгүйгээр будилсан байдлаар тэднийг дагаж, тэдний хий гэж шаардсан болгоныг хийнэ. Тэд урам зоригтой учраас, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол яаран гүйж, шаргуу ажилладаг, төлөөс төлж чаддаг учраас, мөн хэн нэгэнд бэрхшээл тулгарахад тусламжийн гараа сунган тусалдаг, тэр хүнийг үл тоодоггүй учраас тэд бол удирдагчийн стандартад нийцдэг гэж чи бодно. Чиний мэдэхгүй зүйл гэвэл, хуурамч удирдагчид Бурханы үгийг ухамсарлах чадваргүй, хэчнээн удаан ажиллалаа ч гэсэн Бурханы санаа зорилгыг ойлгохгүй, Бурханы шаардлага юу болохыг мэдэхгүй, тэр ч байтугай хоосон сургаал гэж юу болох, үнэн-бодит байдал гэж юу болохыг ялган таньж чадахгүй, Бурханы үг болон үнэнийг цэвэр байдлаар хэрхэн ухамсарлахаа мэдэхгүй, Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа ч мэдэхгүй—тэд бол хуурамч удирдагчид мөн гэдэг нь эндээс илэрхий байна. Хуурамч удирдагчид хийж байгаа ажилдаа ямар ч үр дүнд хүрдэггүй. Тэд чамтай нөхөрлөж, оромдох боловч чамайг ямар байдалд байгааг, чамд ямар бэрхшээл тулгарч байгааг, бэрхшээл чинь үнэндээ шийдвэрлэгдсэн эсэхийг мэдэхгүй, чи өөрөө ч ийм зүйлийг мэдэхгүй. Гаднаа тэд чамд Бурханы үгийг уншиж өгч, үнэний талаар нөхөрлөх боловч чи ямар ч өөрчлөлтгүйгээр буруу байдалдаа амьдарсаар байх болно. Чамд ямар ч бэрхшээл тулгарсан бай, тэд хариуцлагаа гүйцэтгэж буй мэт харагдах ч ямар ч бэрхшээл чинь тэдний нөхөрлөл, тусламж дэмжлэгээр шийдвэрлэгдэхгүй, асуудал байсаар байх болно. Ийм удирдагч стандартад нийцэх үү? (Үгүй.) Тэгвэл эдгээр асуудлыг ялган танихын тулд чи ямар үнэнийг ойлгох хэрэгтэй вэ? Чи удирдагч, ажилчид Бурханы үгийн шаардлагад нийцүүлэн ажил бүрийг гүйцэтгэж, асуудал болгоныг авч үзэж байгаа эсэхийг, тэдний хэлдэг үг болгон бодит бөгөөд Бурханы үгэн дэх үнэнтэй нийцдэг эсэхийг чи ойлгох хэрэгтэй. Дээр нь нэмээд, янз бүрийн бэрхшээлтэй тулгарах үед чинь тэд чамайг Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замыг олж авахад хүргэх замаар асуудлыг шийдвэрлэж байна уу, эсвэл зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л хэлж, уриа лоозон хашхирч, чамайг зэмлэж байна уу гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Зарим удирдагч, ажилчин ятгах замаар, зарим нь зоригжуулж, зарим нь ил болгож, буруутгаж, засах замаар хүмүүст туслах дуртай байдаг. Ямар арга барил ашигладаг нь хамаагүй, хэрвээ тэр нь үнэхээр чамайг үнэн-бодит байдалд ороход хөтөлж, бодитой бэрхшээлийг чинь шийдвэрлэж, Бурханы санаа зорилго юу болохыг чамд ойлгуулж, улмаар өөрийгөө мэдэж, хэрэгжүүлэлтийн замыг олох боломжийг чамд олгодог бол ирээдүйд үүнтэй адилхан нөхцөл байдалтай тулгарах үедээ чи дагах замтай байх болно. Тиймээс удирдагч, ажилчин стандартад нийцэх эсэхийг хэмжих хамгийн үндсэн стандарт бол тэд үнэнийг ашиглан хүмүүсийн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж, хүмүүст үнэнийг ойлгох, хэрэгжүүлэлтийн замыг олж авах боломж олгож чадах эсэх юм.
Өнгөрсөн удаад бид удирдагч, ажилчдын нэг болон хоёр дахь хариуцлагын талаар тодорхой хэмжээнд нөхөрлөж, энэ хоёр хариуцлагатай холбоотойгоор хуурамч удирдагчдын тодорхой илрэлүүдийг задлан шинжилсэн. Тэдний гол илрэл нь Бурханы үгийг гүехэн, өнгөцхөн ухамсарлаж, үнэнийг ойлгож чаддаггүй явдал юм. Иймээс тэд Бурханы үгийг ойлгож, Бурханы санаа зорилгыг ухаарахад бусдыг хөтөлж чадахгүй нь илэрхий юм. Хүмүүст бэрхшээл тулгарахад хуурамч удирдагчид тэднийг дагах замтай болгохын тулд туршлагаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан тэр хүмүүсийг үнэнийг ойлгож, бодит байдалд ороход хөтөлж чадахгүй, мөн тэднийг янз бүрийн бэрхшээл дунд өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авахын зэрэгцээ эдгээр бэрхшээлийг шийдвэрлэдэг болгож ч чадахгүй. Тиймээс өнөөдөр, амь-оролтын бэрхшээлүүд юу болох, хүмүүсийн өдөр тутмын амьдралд амь-оролттой холбоотой ямар янз бүрийн нийтлэг бэрхшээл ихэвчлэн тулгардаг тухай эхлээд нөхөрлөе. Эдгээр зүйлийн талаар тодорхой дүгнэлт хийцгээе. Энэ талаар нөхөрлөх хэрэгтэй юу? (Хэрэгтэй.) Та нар одоо амь-оролттой холбоотой эдгээр сэдвийг бага зэрэг сонирхож байна, тийм үү? Намайг анх та нартай харилцаж, та нартай ярилцах үед юу ч хэлсэн та нар хөшүүн, маанаг, хойрго, удаан хариу үйлдэлтэй байсан. Та нар юу ч ойлгохгүй, амь-оролт бүү хэл, ямар ч биеийн хэмжээгүй мэт санагддаг байлаа. Одоо амь зан чанараа өөрчлөхтэй холбоотой асуудлын талаар ярих үед та нарын ихэнх нь энэ сэдвийг харьцангуй сонирхож, бага зэрэг хариу үйлдэл үзүүлж байна. Энэ бол эерэг үзэгдэл. Хэрвээ та нар үүргээ гүйцэтгээгүй бол ийм зүйлд хүрч чадах байсан уу? (Үгүй, чадахгүй байсан.) Энэ бол Бурханы нигүүлсэл; бүгд Бурханы ивээлийн ач.
2-р зүйл: Төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх (II хэсэг)
Амь-оролтын найман бэрхшээл
I. Үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бэрхшээлүүд
Амь-оролтын бэрхшээлийн тухайд, эхлээд үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бэрхшээлүүдийг илүү өргөн хүрээнд харцгаая. Үүргээ гүйцэтгэхэд чинь үнэнийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал тулгарахад чи аливааг зарчмын дагуу зохицуулж чадахгүй байвал энэ нь амь-оролтын бэрхшээл биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Шулуухан хэлэхэд, энэ нь үүргээ гүйцэтгэх үед гарч ирдэг янз бүрийн байдал, санаа, үзэл бодол, зарим буруу сэтгэлгээ юм. Тэгвэл энэ тал дээр ямар тодорхой бэрхшээлүүд байдаг вэ? Жишээ нь, үүргээ гүйцэтгэх үедээ байнга хааш яаш, барьцгүй байж, хойрголохоор оролдох нь үүргээ гүйцэтгэх явцад түгээмэл илэрч, харагддаг байдал биш гэж үү? Түүнчлэн үүргээ гүйцэтгэж байхдаа ажлаа зүй ёсоор хийхгүй, өөрийгөө байнга бусадтай харьцуулж, үүрэг гүйцэтгэдэг газраа тоглоомын талбай юм уу тулааны талбар мэт үзэж, үүргээ гүйцэтгэх бүрдээ “харьцуулах жишиг” олох тухай бодож, дотроо “Үүргээ гүйцэтгэхдээ хэн нь илүү дээр үр дүнд хүрч, илүү өндөр бүтээмжтэй байж, бусдын зүрх сэтгэлийг татахдаа хэн нь илүү дээр болохыг харахын тулд хэн надаас илүү болохыг, өрсөлдөх сэдлийг минь хэн өдөөж чадахыг хараад, дараа нь түүнтэй өрсөлдөж, тэмцэлдэж, өөрийгөө түүнтэй харьцуулъя” гэж хэлэх. Цаашлаад, үүргээ гүйцэтгэх зарчмуудыг ойлгодог ч мөрдөхийг хүсэхгүй, эсвэл Бурханы үгэн дэх үнэн юм уу Бурханы гэрийн шаардлагын дагуу үйлдэхийг хүсэхгүй байх, үүргийнхээ гүйцэтгэлд хувийн дур сонирхлоо холихыг үргэлж илүүд үзэж, “Би энийг ингэж хийх дуртай, тэгж хийх дуртай; би энийг ингэж хийхийг хүсэж байна, тэгж хийхийг хүсэж байна” гэж хэлэх. Энэ нь үргэлж өөрийнхөө хүслийг дагахыг хүсэж, өөрийнхөө дур сонирхлын дагуу хүссэнээрээ авирлаж, Бурханы гэрийн бүх шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, зөв замаас гарахыг илүүд үздэг дур зоргоороо байдал юм. Эдгээр нь үүргээ гүйцэтгэхдээ ихэнх хүний харуулдаг бодитой илрэлүүд биш үү? Мэдээж энэ бүх асуудал үүргээ гүйцэтгэхэд гардаг бэрхшээлүүдийг хамардаг. Дээр нь нэмээрэй. (Үүргээ гүйцэтгэхдээ бусадтай эв найртай хамтран ажиллаж чадахгүй байх, үргэлж дураараа дургих.) Энэ ч бас бэрхшээлд тооцогдоно. Үүргээ гүйцэтгэхдээ бусадтай эв найртай хамтран ажиллаж чадахгүй байх, үргэлж дураараа дургиж, эцсийн шийдвэр гаргахыг хүсэх; асуудалтай тулгарах үедээ зөвлөгөө авах болон бусдын санал бодлыг сонсохын тулд өөрийгөө даруухан болгохыг хүсдэг ч хэрэгжүүлж чадахгүй байх, хэрэгжүүлэхээр оролдох үедээ тавгүйтэх нь асуудал юм. (Үүргээ гүйцэтгэхдээ үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах, аминч, өөдгүй байх, асуудал гарах үед үнэндээ яаж шийдвэрлэхийг мэдэж байгаа ч өөрт нь ямар ч хамаагүй гэж бодох, аливаа юм буруугаар эргэвэл хариуцлага үүрэхээс эмээдгийн улмаас урагш алхаж зүрхлэхгүй байх.) Асуудал олж хараад шийдвэрлэхгүй, өөрт нь хамаагүй гэж үзэх, үл тоох—үүнийг ч бас үнэнч бусаар үүргээ гүйцэтгэх гэж тооцдог. Ажлыг хариуцаж буй эсэхээс үл хамааран, хэрвээ чи асуудлыг нэвт харж, шийдвэрлэж чадах бол энэ хариуцлагыг биелүүлэх ёстой. Энэ бол чиний үүрэг, чамд оногдсон ажил юм. Хэрвээ зааварлагч үүнийг шийдвэрлэж чадахаар байвал чи зүгээр орхиж болно, харин зааварлагч шийдвэрлэж чадахгүй бол чи урагш гарч, үүнийг шийдвэрлэх ёстой. Хэний хариуцлагын цар хүрээнд хамаарахад нь үндэслэн асуудлыг хувааж болохгүй—энэ бол Бурханд үнэнч бус байгаа хэрэг. Өөр байна уу? (Үүргээ гүйцэтгэхдээ ажил хийх оюуны чадамж, билиг авьяастаа найдах, үнэнийг эрж хайхгүй байх.) Иймэрхүү олон хүн байдаг. Тэд өөрсдийгөө оюуны чадамжтай, хэв чанартай гэж үргэлж боддог бөгөөд өөрсдөд нь тохиолдсон бүх зүйлд хайхрамжгүй ханддаг; тэд үнэнийг огт эрж хайдаггүй, гагцхүү өөрсдийнхөө хүслээр үйлддэг ба үр дүнд нь тэд ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чаддаггүй. Эдгээр нь бүгд үүргээ гүйцэтгэхэд нь хүмүүст тулгардаг бэрхшээлүүд юм.
II. Хүн хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддагтай холбоотой асуудлууд
Хүн хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддаг нь ч бас амь-оролттой холбоотой томоохон асуудал юм. Зарим хүн өөрт нь аврагдах найдвар байгаа гэж үзвэл төлөөс төлөхөд бэлэн байдаг бөгөөд найдвар байхгүй гэж бодвол сөрөг болдог. Бурханы гэр өөрсдийг нь дэвшүүлж, хөгжүүлэхгүй бол төлөөс төлөхийг хүсдэггүй, хариуцлага үүрэхгүйгээр зүгээр л аргацааж үүргээ гүйцэтгэдэг. Юу хийхээс үл хамааран тэд үргэлж хэтийн ирээдүй, хувь заяагаа бодолцон үзэж, “Би үнэндээ сайн хүрэх газартай байх уу? Над шиг хүний хэтийн ирээдүй, хүрэх газар ямар байхыг Бурханы амлалтад дурдсан уу?” гэж өөрсдөөсөө асуудаг. Хэрвээ тэд үнэн зөв хариулт олохгүй бол ямар нэг юм хийх урам зориггүй болдог. Бурханы гэр тэднийг дэвшүүлж, хөгжүүлбэл тэд эрч хүчээр дүүрэн болж, хийж буй юм бүхэндээ тун идэвх санаачилгатай байдаг. Харин үүргээ сайн гүйцэтгэж чадалгүй, чөлөөлөгдвөл тэд нэн даруй сөрөг болж, үүргээ хаяж, бүх итгэл найдвараа алддаг. Засалттай нүүр тулах үедээ тэд “Бурхан надад дургүй болж байгаа хэрэг үү? Хэрвээ тийм бол, дэлхий ертөнцийг эрэлхийлэхэд минь саад болохын оронд Бурхан арай эртхэн тэгж хэлэх ёстой байсан юм!” гэж боддог. Үүргээсээ чөлөөлөгдвөл “Тэд намайг дорд үзэж байгаа юм биш үү? Хэн намайг мэдээлсэн юм бол? Би таягдан хаягдаж байгаа хэрэг үү? Хэрвээ тийм бол тэд эртхэн тэгж хэлэх ёстой байсан юм!” гэж боддог. Түүнчлэн тэдний зүрх сэтгэл Бурханд хандсан наймаа, шаардлага, үндэслэлгүй хүсэлтээр дүүрэн байдаг. Чуулган тэднээр юу хийлгэхээр зохицуулах нь хамаагүй, Бурханы ерөөлийн хамт сайн хэтийн ирээдүй, сайн хувь заяатай байх нь үүнийг хийх урьдач нөхцөл гэж тэд үздэг. Хамгийн наад зах нь өөрсдөд нь эелдэг царай, хандлагаар хандаж, сайшаах нь тэдний хувьд хүлээж авах, дуулгавартай дагах урьдач нөхцөл болдог. Энэ нь хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддагийнх нь илрэл биш гэж үү? Дээр нь нэмээд хэлээрэй. (Үүргээ гүйцэтгэж байхад нь гажуудал, асуудал гарч, засалт туулах юм бол тэд Бурханы талаар гомдоллож, Бурханаас сэрэмжилдэг; тэд илчлэгдэж, таягдан хаягдахаас айж, өөрсдөдөө үргэлж гарах гарц үлдээдэг.) Илчлэгдэж, таягдан хаягдахаас айж, өөрсдөдөө үргэлж гарах гарц үлдээх нь ч бас хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддагийн илрэл мөн. (Бурханы ил болгож, тодорхойлсон үг өөртэй нь таарч байгааг олж хараад, эсвэл засалттай тулгарч, ичих үедээ өөрийгөө мунхаг, диавол, Сатан, үнэнийг хүлээн авч чадахгүй гэж дүгнэдэг. Тэд өөрийгөө аврагдах найдваргүй гэж тодорхойлоод, сөрөг болдог.) Хэтийн ирээдүй, хувь заяаны тухайд хүмүүс санаархал, хүсэл эрмэлзлээ бүрэн орхиж чаддаггүй. Тэдгээрийг үргэлж хамгийн чухал зүйл хэмээн үзэж, үүнийхээ дагуу эрэлхийлж, өөрсдийнх нь эрэлхийлдэг бүх зүйлийн хөдөлгөгч хүч, урьдач нөхцөл гэж үздэг. Тэд шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлттэй тулгарах үедээ, илчлэгдэх үедээ эсвэл аюултай нөхцөл байдалтай тулгарах үедээ “Бурхан намайг хүсэхээ больсон хэрэг үү? Намайг жигшин голж байгаа хэрэг үү? Бурханы надтай ярих дууны өнгө маш ширүүн байна; Тэр намайг аврахыг хүсэхгүй байгаа юм болов уу? Намайг таягдан хаяхыг хүсэж байгаа юм болов уу? Хэрвээ Тэр намайг таягдан хаяхыг хүсэж байгаа бол дэлхий ертөнцийг эрэлхийлэхэд минь саад болохгүйн тулд намайг залуу байгаа дээр аль болох хурдан тэрийгээ хэлэх ёстой шүү дээ” хэмээн нэн даруй боддог. Ингэх нь тэдний сөрөг байдал, эсэргүүцэл, сөргөлдөөн, хойрго байдлыг бий болгодог. Хүмүүс хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддагтай холбоотой зарим байдал, илрэл энэ юм. Энэ бол амь-оролттой холбоотой томоохон бэрхшээл мөн.
III. Хүн хоорондын харилцаатай холбоотой бэрхшээлүүд
Өөр нэг тал болох хүн хоорондын харилцааг авч үзэцгээе. Энэ нь ч бас амь-оролттой холбоотой томоохон бэрхшээл юм. Чи өөрийнхөө дургүй хүмүүст, чамаас өөр санал бодолтой хүмүүст, өөрийнхөө таньдаг хүмүүст, чамтай гэр бүлийн харилцаатай, эсвэл чамд тусалсан хүмүүст, чамд үргэлж шуурхай анхааруулга өгч, үнэн үг хэлж, чамд тусалдаг хүмүүст хэрхэн хандах, хүн бүрд шударга хандаж чадах эсэх, мөн бусад хүнтэй маргалдах үедээ хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн та нарын дунд атаархал, зөрчилдөөн үүсэж, эв найртай харилцаж чадахгүй байх, эсвэл бүр үүргээ гүйцэтгэх явцдаа эв найртай хамтран ажиллаж чадахгүй байх—эдгээр нь хүн хоорондын харилцаатай холбоотой зарим байдал, илрэл юм. Өөр байна уу? (Бялдууч байх, өөр хүний асуудлыг олж мэдээд түүнийг гомдоох вий гэж айсандаа хэлж зүрхлэхгүй байх.) Энэ бол бусдыг гомдоохоос айх үед үүсдэг байдал. (Бас удирдагч, ажилчид болон эрх мэдэл, байр суурьтай хүмүүст хэрхэн хандах.) Удирдагч, ажилчид юм уу эрх мэдэл, байр суурьтай хүмүүст хэрхэн ханддаг вэ, долигонож, зусарддаг уу, эсвэл тэдэнд зөв ханддаг уу гэдэг нь эрх мэдэл, нэр нөлөөтэй хүмүүст хэрхэн ханддагийн чинь тодорхой илрэл юм. Эдгээр нь ерөнхийдөө хүн хоорондын харилцааны бэрхшээл мөн.
IV. Хүний сэтгэл татагдалттай холбоотой асуудлууд
Хүний сэтгэл татагдалтын талаар бага зэрэг ярьцгаая. Ямар асуудлууд сэтгэл татагдалттай холбоотой вэ? Эхнийх нь, гэр бүлийнхээ гишүүдийг хэрхэн үнэлж, тэдний хийдэг зүйлд хэрхэн ханддаг явдал. Энд буй “тэдний хийдэг зүйл” гэдэг нь чуулганы ажилд саад болж, үймүүлэх, ар хударгаар нь хүмүүсийг шүүх, үл итгэгчдийн зарим зан үйлийг үйлдэх гэх мэтийг мэдээж багтаадаг. Чи ийм зүйлд алагчлалгүй хандаж чадах уу? Гэр бүлийнхээ гишүүдийн талаар үнэлгээ бичих шаардлагатай болох үед чи бодитоор, шударгаар үнэлж, өөрийнхөө сэтгэл татагдалтыг хойш тавьж чадах уу? Энэ нь гэр бүлийнхээ гишүүдэд хэрхэн хандахтай чинь холбоотой. Үүнээс гадна, чамтай таарамжтай харилцаатай, эсвэл өмнө нь чамд тусалж байсан хүмүүст чи сэтгэл татагддаг уу? Чи тэдний үйлдэл, биеэ авч явах байдлыг бодитой, шударга, үнэн зөв байдлаар харж чаддаг уу? Хэрвээ тэд чуулганы ажилд саад болж, үймүүлбэл үүнийг олж мэдсэнийхээ дараа чи тэднийг цаг тухайд нь мэдээлж, ил болгож чадах уу? Түүнчлэн, чамтай харьцангуй ойр дотно, эсвэл чамтай адилхан юм сонирхдог хүмүүст чи сэтгэл татагддаг уу? Тэдний үйлдэл, зан авирын талаарх шударга, бодитой үнэлгээ, тодорхойлолт, харьцах арга зам чамд бий юу? Чамтай уян сэтгэлийн холбоотой энэ хүмүүсийг чуулган зарчмын дагуу зохицуулж, үр дүн нь чиний үзэлтэй нийцэхгүй байлаа гэж бодъё—чи үүнд хэрхэн хандах вэ? Чи дуулгавартай дагаж чадах уу? Чи нууцаар тэдэнтэй орооцолдсон хэвээр, тэднээс болж төөрөлдөн, тэр ч бүү хэл өдөөн хатгалгад нь автан тэдний төлөө шалтаг тоочиж, тэднийг зөвтгөж, хамгаалах уу? Чи үнэн-зарчмыг үл ойшоож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үл тоон чамд тусалсан хүмүүст дэмжлэг үзүүлж, тэдний төлөө өөрийгөө золиослох уу? Эдгээр янз бүрийн асуудал нь сэтгэл татагдалттай хамаатай биш гэж үү? Зарим хүн: “Сэтгэл татагдалт нь зөвхөн хамаатан садан, гэр бүлийн гишүүдтэй холбоотой байдаг биш үү? Сэтгэл татагдах нь ердөө эцэг эх, ах эгч дүүс болон гэр бүлийн бусад гишүүдийн хүрээнд байдаг биш үү?” гэдэг. Үгүй ээ, сэтгэл татагдалт нь өргөн хүрээний хүмүүсийг хамардаг. Зарим хүн гэр бүлийнхээ гишүүдийг шударгаар үнэлэх нь байтугай сайн найз, анд нөхдөө ч шударгаар үнэлж чаддаггүй бөгөөд энэ хүмүүсийн тухай ярих үедээ баримтыг мушгин гуйвуулдаг. Жишээ нь, хэрвээ найз нь ажлаа сайн хийдэггүй, үүргээ үргэлж зальжин, хорон байдлаар гүйцэтгэдэг бол тэд найзыгаа нэлээд тоглоом тоглодог хэмээн дүрсэлж, хүн чанар нь төлөвшөөгүй, хараахан тогтвортой болоогүй байгаа гэж хэлнэ. Ийм үгэнд сэтгэл татагдалт агуулагдаж байгаа бус уу? Энэ нь сэтгэл татагдалт агуулсан үг хэлж буй хэрэг юм. Өөрсөдтэй нь ямар ч холбоогүй хүн ажлаа сайн хийхгүй, зальжин, хорон муу үйл хийсэн бол тэд түүний талаар илүү хатуу үг хэлж, тэр ч бүү хэл түүнийг яллана. Энэ нь сэтгэл татагдалтад үндэслэн үг хэлж, үйлдэж байгаагийн илрэл биш гэж үү? Сэтгэл татагдалтаараа амьдардаг хүмүүс шударга байдаг уу? Тэд шулуун шударга зантай юу? (Үгүй.) Сэтгэл татагдалтаараа ярьдаг хүмүүст ямар асуудал байдаг вэ? Тэд яагаад бусдад шударгаар хандаж чаддаггүй вэ? Яагаад үнэн-зарчимд тулгуурлан ярьж чаддаггүй вэ? Хоёр нүүр гаргадаг, хэзээ ч баримтад үндэслэн ярьдаггүй хүмүүс хорон муу юм. Юм ярихдаа шударга биш байж, үнэн-зарчмын дагуу биш, үргэлж өөрийнхөө сэтгэл татагдалтын дагуу, өөрийнхөө төлөө ярьж, Бурханы гэрийн ажлыг бодохгүй, өөрийн сэтгэл татагдалт, алдар нэр, ашиг хонжоо, байр сууриа л хамгаалах нь антихристүүдийн шинж чанар юм. Антихристүүд ингэж ярьдаг; тэдний хэлдэг юм бүхэн хорон муу бөгөөд саад болж, үймүүлдэг. Махан биеийн дур сонирхол, ашиг сонирхол дунд амьдардаг хүмүүс сэтгэл татагдалт дотроо амьдарч байдаг. Сэтгэл татагдалтаараа амьдардаг хүмүүс бол үнэнийг огт хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй хүмүүс юм. Сэтгэл татагдалтдаа тулгуурлан үг хэлж, үйлддэг хүмүүст үнэн-бодит байдал огт байдаггүй. Хэрвээ тийм хүмүүс удирдагч болбол хуурамч удирдагчид юм уу антихристүүд болох нь эргэлзээгүй. Тэд бодитой ажил хийж чадахгүйгээр үл барам бас янз бүрийн ёрын муу үйл үйлдэнэ. Тэд таягдан хаягдаж, шийтгүүлэх нь гарцаагүй.
V. Махан биеийн тав тухад шунахтай холбоотой асуудлууд
Махан биеийн тав тухад шунах нь ч бас ноцтой асуудал. Махан биеийн тав тухад шунахын зарим илрэл нь юу гэж та нар бодож байна? Туршлагаар харсан зүйлээсээ та нар ямар жишээ хэлж чадах вэ? Байр суурийн ашиг тусыг эдлэх тооцогдох уу? (Тэгнэ.) Өөр байна уу? (Үүргээ гүйцэтгэхдээ амар хялбар ажлыг хэцүү ажлаас илүүд үзэж, үргэлж хөнгөн ажил сонгохыг хүсэх.) Үүргээ гүйцэтгэх үедээ хүмүүс хөнгөн ажил буюу зүдэргээтэй биш, гадаа гандаж, хөдөө хөхөрдөггүй ажлыг үргэлж сонгодог. Энэ нь амар хялбар ажлыг сонгож, хүнд хэцүү ажлаас зугтах явдал бөгөөд махан биеийн тав тухад шунаж буйн илрэл юм. Өөр юу байна? (Үүрэг нь бага зэрэг хүнд, бага зэрэг зүдэргээтэй байх үед, төлөөс төлдөг байх үед үргэлж гомдоллох.) (Хоол хүнс, хувцас хунар, махан биеийн таашаалд автах.) Эдгээр нь бүгд махан биеийн тав тухад шунаж буйн илрэл юм. Тийм хүн ажил нь дэндүү хүнд хүчир, эрсдэлтэй гэдгийг хараад үүнийг өөр хүнд тулгадаг; өөрсдөө зөвхөн тааваараа ажил хийж, шалтаг тоочиж, өөрсдийгөө хэв чанар муутай, ажлын чадваргүй, энэ ажлыг хариуцаж чадахгүй гэж хэлдэг—үнэн хэрэгтээ энэ нь махан биеийн тав тухад шунаснаас болж байгаа юм. Ямар ажил хийх, ямар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран тэд зовохыг хүсдэггүй. Ажлаа дуусгамагцаа жигнэсэн гахайн мах идэж болно гэж хэлбэл тэд маш хурдан, үр дүнтэйгээр ажлаа хийх бөгөөд тэднийг яаруулж, шахаж, цагдах шаардлагагүй; харин идэх жигнэсэн гахайн мах байхгүй, мөн илүү цагаар үүргээ гүйцэтгэх шаардлагатай бол тэд алгуурлаж, үүргээсээ булзах элдэв янзын шалтаг, шалтгаан бодож олох ба хэсэг хугацаанд ажилласныхаа дараа тэд “Толгой эргэж, хөл мэдээгүй болж, би ядарч туйлдаж байна! Хамаг мөч янгинаж байна, би жаахан амарч болох уу?” гэж хэлнэ. Энд ямар асуудал байна вэ? Тэд махан биеийн тав тухад шунадаг. Бас хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа үргэлж бэрхшээлийн талаар гомдоллох, ямар ч хичээл чармайлт гаргахыг хүсэхгүй байх, жаахан л чөлөөт цаг гарвал амарч, дэмий чалчиж, зугаацаж цэнгэлдэх үе бий. Ажил нь ихсэж, амьдралынх нь хэмнэл, хэв маягийг эвдэх үед тэд урвагар, сэтгэл хангалуун бус болдог. Тэд гонгинож, гомдоллон, үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Ингэх нь махан биеийн тав тухад шунаж буй хэрэг биш гэж үү? Жишээ нь, зарим эмэгтэйчүүд биеийн галбираа хадгалахын тулд өдөр бүр тогтсон цагт дасгал хийж, унтаж гоо сайхнаа хадгалдаг. Харин ажил нь завгүй болж, эдгээр хэвшил нь алдагдах үед тэд урвайж, “Энэ сайн хэрэг биш; энэ ажлыг хийх нь хэтэрхий их цаг авч байна. Би үүнийг хувийн хэрэгт минь нөлөөлөхийг зөвшөөрч чадахгүй. Намайг яаруулах гэж оролдсон хэнд ч би анхаарал хандуулахгүй; би өөрийнхөө хэмнэлээр л явна. Иогийн цаг болбол би иог хийнэ. Унтаж гоо сайхнаа хадгалах ёстой бол унтаж гоо сайхнаа хадгална. Би эдгээр зүйлийг урьдын адил хийсээр л байна. Би та нар шиг мангар, бас хөдөлмөрч биш. Хэдхэн жилийн дотор та нар бүгд хөгшин, нүдэнд тусахааргүй эмэгтэй болж, бие чинь хэлбэрээ алдаж, гоолиг байхаа болино. Хэн ч чамайг харахыг хүсэхгүй, чи амьдралд итгэх итгэлгүй болох болно” гэдэг. Үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч тэд махан биеийн таашаалаа хангахын төлөө, гоо сайхны төлөө, бусдад таалагдаж, илүү их өөртөө итгэх итгэлтэй амьдрахын төлөө махан биеийн таашаал, дур сонирхлыг орхихоос татгалздаг. Үүнийг махан биеийн тав тухад шунах гэдэг. Зарим хүн: “Бурхан санаа зовж байгаа, бид Бурханы санаа зорилгыг харгалзан үзэх ёстой” гэж хэлдэг. Харин ийм эмэгтэйчүүд: “Бурхан санаа зовж байгааг би хараагүй; би өөрөө л санаа зовоогүй бол зүгээр. Хэрвээ би Бурханы санаа зорилгыг бодолцон үзэх юм бол хэн минийхийг бодолцож үзэх юм бэ?” гэдэг. Ийм эмэгтэйчүүдэд хүн чанар байна уу? Тэд диаволууд биш үү? Түүнчлэн ажил нь хэчнээн завгүй, яаралтай байсан ч энэ нь хэрхэн хувцаслах, юу өмсөхөд нь нөлөөлдөггүй зарим хүн бий. Тэд өдөр бүр олон цаг зарцуулан нүүрээ буддаг ба гуталтайгаа хослуулахын тулд өдөр бүр ямар хувцас өмсөх, хэзээ гоо сайхны эмчилгээ, массаж хийлгэхийг өөрийнхөө хаяг мэт тодорхой санаж, ийм зүйл дээр огтхон ч будилдаггүй. Гэвч хэр их үнэнийг ойлгодог, ямар үнэнийг ойлгоогүй, ямар үнэнд ороогүй хэвээр байгаа, ямар зүйлийг хааш яаш, үнэнч бус байдлаар зохицуулсаар байгаа, ямар завхарсан зан чанар илчилсэн болон амь-оролтын талаарх үнэнтэй холбоотой иймэрхүү асуудлын тухайд бол тэд юу ч мэддэггүй. Энэ талаар асуувал тэд огтхон ч мэдэхгүй. Тэгсэн хэр нь махан биеийн таашаал буюу идэж, уух, зугаа цэнгэлтэй холбоотой сэдвийн тухайд бол тэд эцэс төгсгөлгүй чалчиж чадна, тэднийг зогсоох боломжгүй. Чуулганы ажил хэчнээн завгүй байх, эсвэл үүрэг нь хэчнээн завгүй байх нь хамаагүй, тэдний амьдралын хэвшил, хэвийн байдал хэзээ ч эвдэгдэхгүй. Тэд махан биеийн амьдралынхаа жижиг сажиг зүйлд хэзээ ч хайхрамжгүй хандалгүй, тэдгээрийг бүрэн хянаж, тун хатуу чанд, нухацтай байдаг. Харин Бурханы гэрийн ажилд хандахдаа хэрэг явдал хэчнээн том байх нь хамаагүй, бүр ах эгч нарын аюулгүй байдалтай холбоотой байсан ч гэсэн хайнга ханддаг. Тэр ч бүү хэл, Бурханы даалгавартай холбоотой зүйлсийг ч, эсвэл өөрсдийнхөө гүйцэтгэх ёстой үүргийг ч тоодоггүй. Тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ингэх нь махан биеийн тав тухыг эдэлж байгаа хэрэг, тийм үү? Махан биеийн тав тухыг эдэлдэг хүмүүс үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой юу? Үүрэг гүйцэтгэх тухай сэдвийг хэн нэгэн хөндөх юм уу төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах тухай яримагц тэд толгой сэгсэрсээр байдаг. Тэд хэтэрхий олон бэрхшээлтэй, гомдлоор дүүрэн, сөрөг байдлаар дүүрэн байдаг. Тийм хүмүүс хэрэггүй, үүргээ гүйцэтгэхэд тэнцэхгүй бөгөөд таягдан хаягдах ёстой. Махан биеийн тав тухад шунах тухайд хэдүүлээ ингээд дуусгая.
VI. Өөрийгөө танин мэдэхтэй холбоотой бэрхшээлүүд
Өөрийгөө танин мэдэх нь амь-оролтын хамгийн чухал тал юм. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд үнэнийг хайрладаггүй, эрэлхийлдэггүй учраас өөрийгөө танин мэдэх нь хамгийн том бэрхшээл болдог. Тиймээс үнэнийг хайрладаггүй хүмүүс өөрсдийгөө жинхэнээсээ танин мэдэж чадахгүй нь лавтай. Өөрийгөө танин мэдэхэд ямар талууд байдаг вэ? Эхнийх нь, үг яриа, үйлдлээр нь ямар завхарсан зан чанар илчлэгдэж байгааг мэдэх. Заримдаа биеэ тоосон зан, заримдаа ов мэхтэй байдал, эсвэл магадгүй хорон муу байдал, гөжүүд зан, урвалт гэх мэт илчлэгддэг. Үүнээс гадна, өөрт нь ямар нэг зүйл тохиолдох үед хүн үнэнд нийцэхгүй ямар нэг санаархал, сэдэл өөрт нь байгаа эсэхийг харахын тулд өөрийгөө шинжлэх ёстой. Түүнчлэн, үг яриа, үйлдэл нь ямар нэг байдлаар Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлж байгаа эсэхийг шинжлэх ёстой. Ялангуяа, үүргийнхээ тухайд ачаагаа ухамсарладаг, үнэнч эсэхээ, Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж байгаа эсэхээ, наймаацах сэтгэлтэй, хааш яаш байгаа эсэхээ шинжлэх ёстой. Өөрийгөө танин мэднэ гэдэг нь бас Бурханы талаарх үзэл, төсөөлөл, хэрээс хэтэрсэн шаардлага, буруу ойлголт, гомдол өөрт нь байгаа эсэхийг, дуулгавартай дагах санаатай эсэхээ мэднэ гэсэн үг. Энэ нь хүн Бурханы зохион байгуулдаг орчин нөхцөл, хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үедээ үнэнийг эрж хайж, Бурханаас хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлтэй эсэхээ мэднэ гэсэн үг. Мөс чанартай, эрүүл ухаантай эсэхээ, үнэнийг хайрладаг эсэхээ мэднэ гэсэн үг. Өөрт нь ямар нэг зүйл тохиолдох үед дуулгавартай дагадаг уу, эсвэл маргалдах гэж оролддог уу гэдгээ, эдгээр хэрэг явдалд хандахдаа үзэл, төсөөлөлд түшиглэдэг үү, үнэнийг эрж хайхад түшиглэдэг үү гэдгээ мэднэ гэсэн үг. Энэ бүхэн нь өөрийгөө танин мэдэх цар хүрээ юм. Хүн янз бүрийн орчин байдал, хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хандлагаа харгалзан үзээд үнэнийг хайрладаг эсэхээ, Бурханд жинхэнээсээ итгэдэг эсэхээ эргэцүүлэх ёстой. Хэрвээ хүн завхарсан зан чанараа мэдэж авч, Бурханы эсрэг тэрслүү байдал нь хэчнээн их болохыг харж чадвал ахиц гаргасан байх болно. Цаашлаад Бурханд хандах хандлагатай холбоотой хэрэг явдлын тухайд гэвэл хүн Бурханы нэр болон бие махбодтой болсон Бурханд хандахдаа үзэл тээж, эмээдэг, эсвэл дуулгавартай дагадаг эсэхээ, ялангуяа үнэнд хандах хандлага нь ямар болохыг эргэцүүлэх ёстой. Хүн бас өөрийн дутагдал, биеийн хэмжээг, үнэн-бодит байдалтай эсэхээ, түүнчлэн эрэлхийлэл болон явдаг зам нь зөв зүйтэй, Бурханы санаа зорилгод нийцдэг эсэхийг ч бас мэдэх ёстой. Эдгээр нь хүмүүсийн мэдэх ёстой бүх зүйл юм. Товчхондоо өөрийгөө танин мэдэхийн янз бүрийн талууд нь үндсэндээ дараахаас бүрддэг: хэв чанар нь өндөр үү, дорд уу гэдгийг мэдэх, ёс жудгаа мэдэх, үйлдлийнхээ санаархал, сэдлийг мэдэх, өөрийнхөө илчилдэг завхарсан зан чанар, уг чанар-мөн чанарыг мэдэх, дур сонирхол, эрэлхийллээ мэдэх, өөрийнхөө алхаж буй замыг мэдэх, аливаа зүйлийн талаарх үзэл бодлоо мэдэх, амьдралыг үзэх үзэл, үнэ цэнээ мэдэх, Бурхан болон үнэнд хандах хандлагаа мэдэх. Өөрийгөө танин мэдэх нь голчлон эдгээр талаас бүрддэг.
VII. Хүмүүсийн Бурханд хандах хандлагын янз бүрийн илрэл
Амь-оролтын тухай дараагийн багахан хэсэг нь хүмүүсийн Бурханд хандах хандлагын янз бүрийн илрэлийн тухай юм. Жишээ нь, Бурханы талаар үзэлтэй байх, Бурханы талаар буруу ойлголттой болох, Бурханаас сэрэмжлэх, Бурханд үндэслэлгүй шаардлага тавих, Бурханаас зайлсхийхийг үргэлж хүсэх, Бурханы хэлдэг үгэнд дургүй байх, байнга Бурханыг шинжихээр эрж хайх. Түүнчлэн, Бурханы төгс хүчнийг нэвт харж, танин мэдэж чадахгүй байх, мөн үргэлж Бурханы дээд эрх, зохицуулалт, эрх мэдэлд эргэлзсэн хандлага өвөрлөх, эдгээр зүйлийг огт мэдэхгүй байх. Цаашилбал, шүтлэггүй хүмүүс болон дэлхий ертөнцийн Бурханы эсрэг гүтгэлэг, доромжлолоос зайлсхийж, үгүйсгэж чаддаггүйгээр үл барам, эсрэгээрээ тэр нь үнэн, баримттай эсэхийг асуухыг хүсдэг. Ингэх нь Бурханд эргэлзэж буй хэрэг биш үү? Эдгээр илрэлээс гадна өөр юу байдаг вэ? (Бурханыг сэжиглэж, Бурханыг сорих.) (Бурханд ая тал засах гэж оролдох.) (Бурханы шинжилтийг хүлээн авахыг хүсэхгүй байх.) Бурханы шинжилтийг хүлээн авахыг хүсэхгүй байхын зэрэгцээ Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжиж чадна гэдэгт эргэлзэх явдал байдаг. (Бас Бурханыг эсэргүүцэх.) Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг хашхиралдах ч бас илрэл мөн. Бурханд хандах, Бурхантай ярих, Бурхантай харилцахдаа үл тоомсорлосон, басамжилсан хандлага гаргах. Өөр байна уу? (Бурханд хааш яаш хандаж, Бурханыг хуурах.) (Бурханы талаар гомдоллох.) Асуудалтай тулгарах үедээ хэзээ ч дуулгавартай дагахгүй, үнэнийг эрж хайхгүй байх, үргэлж өөрийгөө өмөөрөн маргаж, гомдоллох явдал байдаг. (Бас Бурханыг шүүж, доромжилдог.) (Байр суурийн төлөө Бурхантай өрсөлдөх.) (Бурхантай наймаацаж, Бурханыг мөлжих.) (Бурханыг үгүйсгэж, голж, Бурханаас урвах.) Эдгээр нь бүгд мөн чанарын асуудал; хүмүүсийн Бурханд хандах хандлагад гардаг янз бүрийн байдал, завхарсан зан чанар юм. Эдгээр нь үндсэндээ хүмүүсийн Бурханд ханддаг янз бүрийн илрэл мөн.
VIII. Үнэнд хандах хүмүүсийн хандлага болон янз бүрийн илрэлүүд
Амь-оролтын талаарх агуулгын өөр нэг тал бол хүмүүсийн үнэнд хандах хандлага юм. Энэ талд ямар илрэлүүд байдаг вэ? Үнэнийг онол, уриа лоозон, дүрэм журам, эсвэл чуулганыг шулж амьдрах, байр суурийн ашиг тусыг эдлэх хөрөнгө гэж үзэх явдал байдаг. Нэмээд хэлээрэй. (Үнэнийг сүнслэг тэжээл гэж үзэх.) Үнэнийг өөрийнхөө сүнслэг хэрэгцээг хангах сүнслэг тэжээл гэж үзэх. (Үнэнийг хүлээн авахгүй байж, үнэнд зэвүүцэх.) Энэ нь үнэнд хандах хандлага юм. (Бурханы үг бусдыг ил болгодог, өөрт нь хамаагүй гэж бодох, өөрийгөө үнэний эзэн гэж үзэх.) Та нар энэ илрэлийг нэлээд тохиромжтой дүрсэллээ. Ийм илрэлтэй хүмүүс өөрсдийгөө Бурханы ярьсан бүх үнэнийг ойлгодог, Бурханы ил болгосон, хүний завхарсан зан чанар, мөн чанар өөрсдийг нь биш, бусдыг хэлж байгаа гэж боддог. Тэд өөрсдийгөө үнэний эзэд гэж үзээд, Бурханы үгийг ашиглан үргэлж бусдад сургамжилж, өөрсдөө завхарсан зан чанаргүй, аль хэдийн үнэний биелэл, үнэний төлөөлөгч болсон мэт байдаг. Энэ юу вэ? Тэд үнэний биелэл байхыг хүсдэг—тэд яг л Паултай адилхан биш үү? Эзэн Есүс бол Христ, Бурхан гэдгийг Паул үгүйсгэсэн; тэр өөрөө Христ, Бурханы Хүү байхыг хүссэн. Энэ хүмүүс Паул шиг, Паултай адил төрлийнх бөгөөд антихристүүд юм. Өөр байна уу? (Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстой үнэн биш, эгэл хүний үг мэт үзэж, Бурханы үгэнд хайнга, өнгөц хандах.) Бурханы үгийг хүлээн авч, хэрэгжүүлэх үнэн гэж үзэхгүй, харин хүний үг мэт үзэх—энэ бол нэг нь. (Бурханы үгийг шүтлэггүй хүмүүсийн гүн ухаан, онолтой холбох.) Бурханы үгийг гүн ухаантай холбож, Бурханы үгийг гоёл чимэглэл, хоосон үг гэж үзэх мөртөө нэрд гарсан, агуу хүмүүсийн алдартай үгийг үнэнд тооцож, мэдлэг, уламжлалт соёл, ёс заншлыг үнэн хэмээн үзэж, Бурханы үгийг тэдгээрээр орлуулах. Ийм илрэл харуулдаг хүмүүс нөхцөл байдалтай тулгарах үедээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг гэрчилж, дэлгэрүүлэхийг хүсэж байгаа тухайгаа тасралтгүй ярьдаг ч зүрх сэтгэлдээ тэд хорвоо ертөнцийн алдартай, агуу хүмүүсийг биширч, тэр ч бүү хэл эртний Сүн Гүрний Бао Гүнг шүтэж, “Тэр үнэхээр хатуу чанд, шударга шүүгч байсан. Тэр хэзээ ч шударга бус шийдвэр гаргаагүй, түүний гарт шударга ёс хэзээ ч алдагдаагүй, түүний цаазын илдэнд ямар ч амь хэлмэгдээгүй!” гэдэг. Ингэж байгаа нь алдартай хүн, мэргэн ухаантныг шүтэж, биширч буй хэрэг биш үү? Алдартай хүмүүсийн үг яриа, үйл хэргийг үнэн болгох гэж оролдох нь үнэнийг гүжирдэж, доромжилж буй хэрэг! Чуулганд иймэрхүү хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг дэлгэрүүлэхийг хүсэж байгаа тухайгаа их ярьдаг ч оюун санаандаа тэдний боддог зүйл, үргэлж ярьдаг зүйл нь зүгээр л хууч үг, зүйр цэцэн үг бөгөөд үүнийгээ тэд тун дадамгай, уран цэцэн байдлаар илэрхийлдэг. Иймэрхүү зүйл үргэлж аман дээр нь байдаг, амнаас нь урсан гарахад бэлэн байдаг. Тэд Бурханы үгийн талаарх туршлагын ойлголтоосоо ганц ч үг хэзээ ч хэлж байгаагүй, Бурханы ямар үг өөрсдийнх нь үйлдэл, биеэ авч явах байдлын шалгуур юм уу үндэс болдог талаар бүр ч ярьж байгаагүй. Тэдний хэлдэг зүйл нь “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй”, “Өрөвдөлтэй хүмүүст жигшүүртэй зүйл дандаа байдаг”, “Өөртөө үргэлж гарах гарц үлдээ”, “Ямар ч ололт амжилт гаргаагүй байлаа ч би бэрхшээл туулсан; бэрхшээл биш юм аа гэхэд ядарч зүдэрсэн”, “Гол гаталсныхаа дараа гүүрээ бүү шатаа; хайргаа буулгасныхаа дараа илжгээ бүү ал”, “Бусдад үлгэр жишээ үзүүлж, бусдад анхааруулга өгөхийн тулд нэг хүнийг хатуу шийтгэ”, “Шинэ баян цээж өвчтэй” гэх мэтийн төөрөгдлүүд байдаг—тэдний хэлдэг юу ч үнэн биш. Зарим хүн орчин үеийн яруу найрагчдын үгийг цээжилж, тэрийгээ бүр Бурханы гэрийн видеоны сэтгэгдэл хэсэгт бичдэг. Энэ нь сүнслэг ойлголтгүйн илрэл биш гэж үү? Тэдгээр үг үнэн үү? Үнэнтэй холбоотой юу? Зарим хүн үргэлж “Бурхан чамаас гурван тохой өндөрт байдаг”, “Сайн, муу зүйл эцэст нь хариугаа хүртэнэ; зүгээр л цаг хугацааны асуудал” гэх мэтийн зүйл хэлдэг. Эдгээр үг нь үнэн мөн үү? (Биш.) Ийм үг хаанаас гардаг вэ? Бурханы үгэнд байдаг уу? Тэдгээр нь Буддын шашны соёлоос гаралтай бөгөөд Бурханд итгэхтэй ямар ч хамаагүй. Гэхдээ л хүмүүс тэрийг үргэлж үнэний түвшинд аваачих гэж оролддог; энэ нь сүнслэг ойлголтгүйн илрэл юм. Зарим хүн өөрийгөө Бурханы төлөө зарлагадах багахан шийдвэртэй байдаг ба “Бурханы гэр намайг дэвшүүлж, Бурхан намайг өргөсөн тул би ‘Эр хүн өөрийг нь ойлгодог хүмүүсийн төлөө амиа золиосолно’ гэх үгийг биелүүлэх ёстой” гэж хэлдэг. Чи бол эр хүн биш, Бурхан чамаас амиа золиосол гэж шаардаагүй. Үүргээ гүйцэтгэхдээ баатарлаг явдлын ийм өндөр мэдрэмжтэй байх шаардлагатай юу? Амьд байхдаа ч үүргээ гүйцэтгэж чадахгүй байж үхсэн хойноо үүргээ гүйцэтгэж чадна гэсэн найдвар байгаа гэж үү? Тэр үед яаж үүргээ гүйцэтгэх юм бэ? Зарим нь: “Би угаасаа шударга журамтай, уян сэтгэлтэй хүн. Би найзуудынхаа төлөө бүх зүйлээр дэнчин тавих дуртай. Бурханд ч адилхан: Бурхан намайг сонгож, дэвшүүлж, өргөсөн юм чинь би Бурханы нигүүлслийг хариулах ёстой. Би бүр үхэх хүртлээ Бурханы төлөө гарцаагүй бүхнийг дэнчинд тавина!” гэж хэлдэг. Энэ үнэн үү? (Үгүй.) Бурхан маш олон үг хэлсэн, тэд яагаад ганцыг нь ч санахгүй байгаа юм бэ? Тэдний цаг ямагт нөхөрлөдөг зүйл ердөө л энэ: “Өөр юу ч ярих шаардлагагүй. Эр хүн өөрийг нь ойлгодог хүмүүсийн төлөө амиа золиосолно, хүн найзуудынхаа төлөө бүх зүйлээ дэнчинд тавьж, үнэнч байх ёстой.” Тэд “Бурханы хайрыг хариулах” гэх үгийг ч хэлж чадахгүй. Маш олон жил номлол сонсож, Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд ганц ч үнэнийг мэдэхгүй, хэдэн сүнслэг нэр томьёо ч хэлж чадахгүй байгаа нь тэдний зүрх сэтгэл дэх үнэний талаарх ойлголт, тодорхойлолт юм. Надад хэл дээ, энэ нь өрөвдөлтэй биш үү? Инээдтэй биш үү? Сүнслэг ойлголтгүйн илрэл энэ биш гэж үү? Маш олон номлол сонссоныхоо дараа тэд үнэнийг ойлгодоггүй, үнэн гэж юу болохыг мэддэггүй, тэгсэн хэр нь үнэний оронд тэдгээр диаволын, хөгийн, утгагүй, туйлын инээдтэй үгийг улайм цайм ашигладаг. Тэдний дотоод бодол, ойлгоц иймэрхүү байдгаар үл барам, бас үүнийг байнга бусдад түгээж, зааж, бусдыг өөртэйгөө адилхан ойлгоцтой болгодог. Энэ нь зарим талаар үймээн, саад учруулах уг чанартай байдаг биш үү? Үнэнийг ойлгодоггүй, сүнслэг ойлголтгүй энэ хүмүүс аюултай юм шиг санагддаг, тэд хэдийд ч, хаана ч үймээн, саад тотгор учруулж, хөгийн, утгагүй зүйл хийх чадвартай. Хүмүүс үнэнд хэрхэн ханддагийн өөр бусад илрэл юу вэ? (Үнэнийг үл тоомсорлох, өөрийнх нь үзэлтэй нийцэж байгаа үнэнийг л хүлээн авч, нийцэхгүйг нь голж, хэрэгжүүлэхээс татгалзах.) Өөрийнх нь үзэлтэй нийцэж байгааг нь л хүлээн авч, хэрэгжүүлэх, нийцэхгүй байгааг нь бүгдийг нь эсэргүүцэж, яллах бол нэг хандлага. (Үнэн завхарсан зан чанарыг нь шийдвэрлэж, эсвэл өөрийг нь өөрчилж чадна гэдэгт итгэхгүй байх.) Үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй, эсвэл үнэнд итгэхгүй байх нь ч бас нэг төрлийн хандлага. Өөр нэг илрэл нь сэтгэл санааны байдал, орчин нөхцөл, сэтгэл хөдлөлөөс нь болж үнэнд хандах хандлага, үзэл бодол нь өөрчлөгдөх явдал. Энэ хүмүүсийн хувьд нэг өдөр баяр хөөртэй, сэтгэл санаа нь өөдрөг байх үед “Үнэн бол гойд сайн! Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал, хүмүүсийн хувьд хэрэгжүүлж, дэлгэрүүлэхэд хамгийн үнэ цэнтэй зүйл” гэж боддог. Сэтгэл санаа нь онцгүй байх үедээ тэд “Үнэн гэж юу юм бэ? Үнэнийг хэрэгжүүлээд ямар ашиг тус байна? Энэ нь мөнгө олж өгч чадах уу? Үнэн юу өөрчилж чадах юм бэ? Үнэнийг хэрэгжүүллээ гээд юу тохиолдох юм бэ? Би үнэнийг хэрэгжүүлэхгүй—ямар ялгаа байна?” гэж боддог. Тэдний чөтгөрлөг уг чанар нь гарч ирдэг. Эдгээр илрэл нь үнэнд хандахдаа хүмүүсийн илчилдэг зан чанар, янз бүрийн байдал юм. Өөр ямар тодорхой илрэл байдаг вэ? (Бурханы үгийг үнэн, амь гэж үзэхгүй, харин тэдгээрийг задлан шинжилж, шинжих.) Бурханы үгэнд эрдэм шинжилгээний хандлагаар хандаж, дандаа өөрийнхөө мэдлэгт үндэслэн үнэнийг задлан шинжилж, судалдаг, хүлээн авч, дуулгавартай дагах ямар ч хандлага байхгүй. Эдгээр нь ерөнхийдөө хүмүүсийн үнэнд хандах хандлагад гардаг бэрхшээлүүд бөгөөд эдгээрийг ерөнхий гарчиг дор нэгтгэн, тодорхойлж болно.
Амь-оролтын бэрхшээлүүдийн талаарх бидний агуулгад нийт найман тал байдаг бөгөөд тэдгээр нь амь-оролт болон авралд хүрэхтэй холбоотой гол бэрхшээлүүд юм. Энэ найман тал дотроос хүмүүсийн илчилдэг байдал, зан чанарууд нь бүгд Бурханы үгээр ил болсон; Бурхан хүмүүст шаардлага тавьж, хэрэгжүүлэх замыг нь зааж өгсөн. Хэрвээ хүмүүс Бурханы үгэнд хичээл чармайлт гаргаж, нухацтай хандлага буюу хүсэн эрмэлзсэн хандлагаар хандаж, өөрсдийнхөө амь-оролтын төлөө ачаа үүрч чадвал энэ найман төрлийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой үнэнийг Бурханы үгээс олж чадах бөгөөд тус бүрд нь хэрэгжүүлэлтийн зам бий. Тэдгээрийн аль нь ч шийдвэрлэгдэшгүй бэрхшээл, ямар нэг төрлийн нууц биш. Гэвч хэрвээ чи амь-оролтынхоо төлөө огт ачаа үүрдэггүй, үнэнийг, эсвэл зан чанараа өөрчлөхийг ердөө ч сонирхдоггүй бол Бурханы үг хэчнээн тодорхой, үнэн зөв байлаа гээд чиний хувьд бичиг үсэг, хоосон сургаал төдий хэвээр үлдэнэ. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, хэрэгжүүлдэггүй бол ямар ч асуудал тулгарсан шийдэл олж чадахгүй, улмаар чиний хувьд авралд хүрэхэд маш хэцүү болно. Магадгүй чи хөдөлмөрчин байх үе шатанд үүрд үлдэнэ; магадгүй чи авралд хүрэх боломжгүй, Бурханд жигшигдэн гологдож, таягдан хаягдах үе шатанд үүрд үлдэнэ.
Хуурамч удирдагчдын ажлын сөрөг нөлөө ба үр дагавар
Хүмүүсийн амь-оролтод тулгардаг бүх бэрхшээлийн тухайд хуурамч удирдагчид юу хийдэг вэ? Хүмүүс энэ найман төрлийн бэрхшээлийн аль нэгд хамаарах ямар нэг байдалтай тулгарах үед хуурамч удирдагчид үүнийг ялган таньж, энэ хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үг болон өөрсдийнхөө туршлагын мэдлэгийг ашиглаж чадах уу? Харамсалтай нь хүмүүст бэрхшээл тулгарах үед энэ хуурамч удирдагчид зөвхөн өнгөцхөн хичээл чармайлт гаргаж, тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд зан чанар болон бодитой бэрхшээлтэй нь ямар ч хамаагүй өнгөцхөн, байнд ч үгүй, банзанд ч үгүй, хамааралгүй үгсийг л хэлдэг. Жишээ нь, хуурамч удирдагчид ихэвчлэн “Чи зүгээр л үнэнийг хайрладаггүй!” гэж хэлдэг. Ингэж тэд хүмүүсийн бодитой бэрхшээлийг шийдвэрлэж, мөн чанарыг нь тодорхойлох гэж оролддог. Тэд ялихгүй жаахан асуудал юм уу байдал дээр ч хүмүүст Бурханы үгээс хариулт олоход нь тусалж чадахгүй, үнэнийг нөхөрлөснөөр үүнийг шийдвэрлэж бас чадахгүй. Харин ч тэд зарим нэг хоосон сургаалын үг болон хамааралгүй үг хэлдэг, эсвэл уг асуудлыг барьж аваад, гэмших боломж өгөхгүйгээр хүмүүсийг ганц далайлтаар няцаахын тулд туулайн чинээ харыг уулын чинээ болгодог. Үнэн хэрэгтээ, хэрвээ хүн Бурханы үгийг ухамсарлах чадвартай, сүнслэг ойлголттой бол ийм байдлын найман талыг Бурхан ил болгосныг Бурханы үгээс олж чадна, энэ хэцүү биш. Гэхдээ хуурамч удирдагчид сүнслэг ойлголтгүй, дорд хэв чанартай, ухамсарлах чадваргүй байдгийн зэрэгцээ зарим нь зүгээр л урам зоригтой, үйлдэл хийх эрмэлзэлтэй, хоёр нүүртэй, сүнслэг хүний дүр эсгэдэг учраас бусад хүний асуудлыг огт шийдвэрлэж чаддаггүй. Хүмүүст тулгардаг янз бүрийн асуудлын тухайд гэвэл хуурамч удирдагчид тэдэнд зөвлөж, ингэж хэлнэ: “Бурханы ажил өдий зэрэгтэй ахисан; чи яагаад бусдад атаархаж, бусадтай маргалдсаар байгаа юм бэ? Тэгэх цаг зав байна гэж үү? Тэгж тэмцэлдээд ямар хэрэг байна? Ингэж тэмцэлдэхгүй байж чадахгүй нь уу?” “Бурханы ажил өдий хүрсэн, гэтэл чи ийм уян сэтгэлтэй хэвээр, орхиж чадахгүй байна. Эрт орой хэзээ нэгэн цагт чи энэ сэтгэл татагдалтаасаа болж үхнэ дээ!” “Бурханы ажил өдий хүрсэн байхад чи яагаад хоол хүнс, хувцас хунарт санаа зовсоор байгаа юм бэ? Нэг даашинз өмсөхгүй байж чадахгүй нь уу? Арьсан гутал авахгүйгээр амьдарч чадахгүй юу? Чи Бурханы үг болон өөрийнхөө үүрэгт илүү их санаа тавих ёстой!” “Чамд ямар нэг зүйл тохиолдвол Бурханд илүү их залбир. Чамд юу ч тохиолдлоо гэсэн ганц л сургамж бий: Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг ойлгож сурах.” Ийм зөвлөгөө бодитой асуудлуудыг шийдвэрлэж чадах уу? Огт чадахгүй. Эс бөгөөс тэд: “Хүмүүсийг Сатан гүн гүнзгий завхруулсан. Уян сэтгэлтэй байснаараа чи Бурханы эсрэг тэрсэлж байгаа биш үү? Өөрийгөө мэдэхгүй байснаараа чи Бурханы эсрэг тэрсэлж байгаа биш үү?” гэдэг. Ямар асуудал тулгарснаас үл хамааран, хуурамч удирдагчид хүний мөн чанар юм уу байдлыг задлан шинжлэхийн тулд үнэнийг хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, хүмүүсийн байдал хэрхэн үүссэнийг нэвт харж, дараа нь тэдний байдалд үндэслэн үнэнийг нөхөрлөснөөр асуудлыг нь шийдвэрлэж, тохиромжтой дэмжлэг, хангалтаар хангаж чаддаггүй. Оронд нь тэд үргэлж нөгөө л зүйлээ хэлдэг: “Бурханыг хайрла! Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд шаргуу ажилла, чи Бурханд үнэнч байж, асуудал тулгарах үед илүү их залбирах ёстой!” “Бүх зүйл Бурханы дээд эрх, зохицуулалт дотор байдаг. Бүх зүйл Бурханы гарт байдаг!” “Чи үнэнийг эрж хайхгүй байж болохгүй. Чи Бурханы үгийг илүү их унших ёстой. Бурханы үг бүхнийг тодорхой болгодог ч хүмүүс ер үнэнийг хайрладаггүй!” “Гамшиг дөтөлж, бүх зүйлийн төгсгөл ойртож, Бурханы ажил төгсгөлдөө очиж байгаа ч чи санаа зовохгүй юм. Хүнд хэдэн өдөр үлдсэн бэ? Бурханы хаанчлал ирчихсэн!” Хуурамч удирдагчид эдгээр байнд ч үгүй, банзанд ч үгүй үгийг л хэлдэг бөгөөд хэзээ ч янз бүрийн асуудлыг бодитоор шинжлэн судалж, задлан шинжилдэггүй, эсвэл хүмүүсийг бодитой хангалт, тусламж дэмжлэгээр хангадаггүй. Нэг бол тэд Бурханы үгээс хоёр хэсгийг олоод хүмүүст уншиж өгдөг, эсвэл үүнийг зохицуулахад хамааралгүй зөвлөгөө өгдөг. Эцэст нь юу болдог вэ? Хуурамч удирдагчдын хор хөнөөл дор хүмүүс завхарсан зан чанараа мэддэггүйгээр үл барам, бас өөрсдийнх нь ёс жудаг ямар болохыг, ямархуу хүмүүс гэдгээ, ямар уг чанар-мөн чанартайгаа мэддэггүй; өөрсдийнх нь хэв чанар ямархуу болохыг, ухамсарлах чадвартай эсэхээ, эсвэл ямар замаар явж байгаагаа тодорхой мэддэггүй. Тэд өөрсдийнхөө хайрлаж, үнэлдэг дэлхий ертөнцийн, сүүлийн үеийн чиг хандлага бүхий зүйлсийг зүрх сэтгэлдээ тээсээр байдаг бөгөөд эдгээр зүйлийг ойлгож, задлан шинжилж, дэнслэхэд нь хэн ч тэдэнд тусалдаггүй. Энэ нь хуурамч удирдагчдын ажлын үр дагавар юм. Асуудал гарах үед тэд нэг бол хүмүүс рүү дайрч давшилж, дур зоргоороо яллаж, хилсээр буруутгадаг, эсвэл хүмүүст байнд ч үгүй, банзанд ч үгүй зөвлөгөө, сургамж өгч, Бурханы үгийг ашиглан албадмал, алдаатай харьцуулалт хийдэг. Тэдний үгийг сонссон хүмүүс “Би ойлгож байгаа ч юм шиг, гэхдээ бас ойлгохгүй байгаа ч юм шиг, хэлсэн зүйлийг нь ухаарсан ч байж магадгүй, бас ухаараагүй ч байж магадгүй юм шиг байх юм. Яагаад тэр вэ? Удирдагчийн хэлсэн бүхэн зөв атал би яагаад зүрх сэтгэлдээ байгаа энэ асуудлаас салж чадахгүй байна вэ? Би яагаад энэ бэрхшээлд шийдэл олж чадахгүй байна вэ? Яагаад би ингэж бодож, ийм зүйлийг хийхийг хүссэн хэвээр байгаа юм бол? Асуудлын мөн чанар, уг үндэс хаана оршиж байгааг би яагаад ойлгож чадахгүй байна вэ? Удирдагч намайг үнэнийг хайрладаггүй гэсэн, би хайрладаггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч яагаад энэ байдлаас салж чадахгүй байгаа юм бэ?” гэж боддог. Эдгээр удирдагч ямар нэг нөлөө үзүүлсэн үү? Хэдий тэд үг хэлж, ажилласан ч энэ бүхэн нь асар том будилаан бөгөөд үзүүлэх учиртай үр нөлөөгөө үзүүлээгүй. Тэд хүмүүст Бурханы санаа зорилгыг ойлгох, өөрсдийгөө Бурханы үгтэй харьцуулах, байдлаа зөв ойлгох, бэрхшээлээ шийдвэрлэх боломж олгоогүй. Үнэнийг огт хүлээн авдаггүй тэр засаршгүй, ичгүүр сонжуургүй хүмүүсийн тухайд бол эдгээр удирдагч өөрсдөд нь үнэн сэтгэлээсээ, тэвчээртэйгээр ятган сануулж байгааг сонсох үедээ тэд туйлын ихээр зэвүүцдэг. Үүний зэрэгцээ тэд эдгээр удирдагчийн хэлсэн үгийг тоть шиг давтаж, удирдагчдыг эхний хэсгийг ярьж дууссаны дараа энэ хүмүүс дараагийн хэсгийг нь таамаглан ярьж чадах бөгөөд удалгүй тэвчээр алдан, “Ярихаа боль. Би таны хэлж байгаа бүхнийг аль хэдийн ойлгосон. Хэрвээ үргэлжлүүлээд байвал дотор муухайрч, бөөлжих нь байна!” гэж хэлдэг. Удирдагч үргэлжлүүлэн “Чи ердөө л үнэнийг хайрладаггүй хэрэг. Хэрвээ үнэнийг хайрладаг байсан бол миний хэлж байгаа бүхнийг ойлгох байсан” гэдэг. Тэд “Би үнэнийг ойлгодог эсэхээс үл хамааран та энэ үгийг маш олон удаа давтсан, ямар ч шинэ юмгүй, би сонсохоос залхаж байна!” гэж хариулдаг. Хуурамч удирдагчид ийм маягаар ажиллаж, дүрэм журмыг чанд мөрдөж, тодорхой үг хэллэгт анхаараад, хүмүүсийн бодитой бэрхшээлийг шийдвэрлэж огт чаддаггүй. Хэрвээ хүн Бурханы талаар үзэлтэй бол хуурамч удирдагчид тэр хүн өөрийгөө мэддэггүй гэж хэлдэг. Хэрвээ хэн нэгэн хүн чанар муутай, бусадтай эвтэй байж чаддаггүй, хүн хоорондын хэвийн харилцаагүй бол хуурамч удирдагчид тэр хүн болон нөгөө хүн хоёрыг хоёуланг нь буруутай гээд, хоёуланд нь сургамжилж, хоёуланг нь буруушааж, “За, одоо та хоёр тэнцүү боллоо. Бид үйлдэлдээ шударга, үндэслэлтэй байж, хүн бүрийг ялгаварлахгүйгээр эрх тэгш хандах ёстой. Үндэслэлтэй ярьдаг хэн боловч үнэнийг хайрладаг, харин үндэслэлгүй ярьдаг хүмүүс ирээдүйд амаа хамхиж, бага ярьж, илүү ихийг хийх ёстой. Ямар нэг зөв зүйл хэлсэн хэнийг ч бай илүү их сонсох ёстой” гэж хэлдэг. Ингэх нь асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг мөн үү? Ажил хийж байгаа хэрэг мөн үү? Ингэх нь зүгээр л хүүхдүүдийг аргалж, хүмүүсийг хуурч байгаа хэрэг биш үү? Хуурамч удирдагчид завгүй байгаа мэт харагдаж болох ч хэний ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тэдний ажил хэр үр нөлөөтэй вэ? Ямар ч үнэ цэнгүй, утгагүй! Эдгээр нь шүтлэггүй хүмүүсийн үйлдэл юм.
Хүмүүс Бурханд итгэх туршлагынхаа явцад зарим бэрхшээлтэй үргэлж тулгардаг бөгөөд хуурамч удирдагчид алийг нь ч шийдвэрлэж чадахгүй. Хуурамч удирдагчид хэдхэн үгээр засаж болох зарим илэрхий бэрхшээлийг ч шийдвэрлэж чадахгүй, бас тэдгээрийн талаар ихээхэн сүр бадруулж, жижиг асуудал бүрийг том хэрэг болгон хувиргадаг. Зарим хүн ёрын муу биш, зүгээр л хүн чанарынхаа хувьд ялимгүй хүмүүжилгүй, наад захын ёс жаягийг ойлгодоггүй, бага зэрэг өөдгүй байдаг. Хуурамч удирдагчид тэр хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэх гэсэн ганцхан зорилгоор ийм жижиг асуудал дээр томоохон сүр бадруулж, ах эгч нараар тэрийг хэлэлцүүлж, тэднийг шүүмжилж, ялладаг, ингэснээр тэд тийм маягаар авирлаад байж зүрхлэхгүй. Ингэх шаардлагатай юу? Энэ нь асуудлыг шийдвэрлэх арга зам мөн үү? Энэ нь үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж буй хэрэг мөн үү? (Биш.) Хүн чанарт нь томоохон асуудал байхгүй, ёрын муу биш, өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж чаддаг л бол тэр хүн хүлээж авч байгаа нөхцөлд тэдэн дээр үргэлжлүүлэн ажиллаж, тэдэнд сануулга, тусламж, нөхөрлөл, дэмжлэг үзүүлсээр байхад хангалттай. Хэрвээ хүмүүс байнга ийм маягаар авирладаг бол ёс жудаг нь асуудалтай, эсвэл харгис зан чанартай бөгөөд тэдэнд хатуу засалт, сахилгажуулалт шаардлагатай. Хэрвээ үүнийг хүлээн авахаас татгалзвал, түүнийг үүргээс нь чөлөөлөх юм уу цэвэрлэх ёстой. Хуурамч удирдагчид үүнийг нэвт харж чаддаггүй, ийм маягаар ч үйлдэхгүй; тэд тийм ёрын муу хүмүүстэй уулзах үедээ тэднийг ах, эгч мэт үзэж, тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлдэг. Ажил хийж байгаа хэрэг энэ мөн үү? Ингэх нь үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж буй хэрэг мөн үү? (Биш.) Хуурамч удирдагчдын ажил утгагүй, гэнэн, инээдтэй байдаг бөгөөд ажлынх нь юу ч Бурханы санаа зорилготой нийцдэггүй. Тэд бол мэргэжлийн бус, сүнслэг ойлголтгүй, зарчимгүйгээр хөнгөн хуумгай авирладаг гэдгийг тэдний хийдэг юм бүхнээс харж болно. Үүний адилаар тэд хүмүүсийн амь-оролтод тулгардаг янз бүрийн бэрхшээлийг нэвт харж, үнэн зөв ухаарч чаддаггүй. Тиймээс тэдний шийдэл олох оролдлого нь ер бусын болхи, мунхаг, мэргэжлийн бус хүнийх шиг байдаг. Тэдний тусламжийг хүлээн авдаг хүмүүст ч бас эвгүй, дарамттай санагддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зарим нь бүр итгэлээ алдаж, “Удирдагч надтай маш олон удаа нөхөрлөсөн байхад би яагаад өөрчлөгдсөнгүй вэ? Би яагаад хуучнаа давтсаар байна вэ? Миний хүн чанар тун дорд, би аврагдах боломжгүй юм болов уу?” гэдэг. Зарим нь бүр эргэлзэх сэтгэл өвөрлөж, “Миний сүнсэнд ямар нэг юм буруу байна уу? Муу ёрын сүнс над дээр ажиллаж байгаа юм болов уу? Бурхан намайг аврахгүй юм болов уу? Би найдваргүй гэсэн үг үү?” гэдэг. Хуурамч удирдагчдын ажлын үр дагавар энэ юм. Ажлаа хийхдээ тэд нэг зүйлийг нөгөөтэй эндүүрч, хөгийн, утгагүй, тэнэг, болхи байдлаар үйлдэж, эцэст нь үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг зарим хүнд тулгарсан янз бүрийн бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлэхгүй байхад хүрдэг. Энэ нь эргээд тэр хүмүүст сөрөг, сул дорой байдлаас гадна Бурхан болон Бурханы ажлын талаарх зарим үзэл, буруу ойлголт үүсэхэд хүргэдэг. Тэд “Би маш олон Бурханы үгийг уншсан байхад яагаад миний асуудал шийдвэрлэгдэхгүй байна вэ? Бурханы үг үнэхээр хүмүүсийг аварч, өөрчилж чадах уу?” гэдэг. Тэдний зүрх сэтгэлд эргэлзээ төрж, тэд будилсан мэдрэмжид автдаг. Тиймээс хуурамч удирдагчид ажиллах үедээ олон эерэг үр дүн гаргадаггүй, харин нэлээд их сөрөг, таагүй зүйлсийг бий болгодог. Тэдний ажил Бурханы талаарх хүмүүсийн үзэл, эргэлзээ, шүүлтийг арилгаж чаддаггүйгээр үл барам, эсрэгээрээ Бурханы талаарх буруу ойлголт, болгоомжлолыг нэмэгдүүлдэг. Олон жил итгэсний дараа ч гэсэн энэ хүмүүсийн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр үлддэг. Хуурамч удирдагчид тэднийг төөрөлдүүлж, буруу чиглүүлэх зуур Бурханы талаарх буруу ойлголт, болгоомжлол нь гүнзгийрдэг. Энэ тохиолдолд тэд амь-оролтод хүрч чадах уу?
Үнэн болон хүний зан чанарын өөрчлөлт гэх мэт эерэг зүйлсийн талаарх хуурамч удирдагчдын ойлголт нь эерэг зүйлд хандах олон хүний үзэл бодол, хандлагад нөлөөлж чадна. Хуурамч удирдагчид ямар ч ажил хийхгүй байх нь нэг хэрэг—тэднийг ажиллаж эхэлмэгц гажуудал үүсэж, таагүй үр дагаврууд гардаг. Эдгээр чуулганд зохисгүй уур амьсгал бий болдог, өөрөөр хэлбэл, зарим нэг эндүү ташаа, утгагүй үг ихэвчлэн бий болдог ба тэнд буй хүмүүс Бурханы үгэнд байнга дурдагддаг сүнслэг нэр томьёог ойлгодоггүй, тэдгээрийг хэрхэн хэрэглэхээ мэддэггүй, харин хуурамч удирдагчдын үргэлж хэлдэг сүнслэг нэр томьёо, үг гэгч нь эдгээр чуулган даяар өргөн тархсан байдаг. Эдгээр зүйлийн хүмүүст үзүүлэх нөлөө бага биш: Тэр нь Бурханы үг болон үнэний талаар илүү бодит, үнэн зөв мэдлэгтэй болоход нь хүмүүст тусалж чадахгүй, эсвэл Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн зөв замыг олох боломжийг хүмүүст олгож чадахгүй төдийгүй, эсрэгээрээ хүмүүсийг үнэний талаар илүү гажууд, онолын, хоосон сургаалын мэдлэгтэй болгохын зэрэгцээ хэрэгжүүлэлтийн замын талаарх ойлголтыг нь илүү бүрхэг болгодог. Ингэснээрээ хуурамч удирдагчид хүмүүсийн хараанд саад болж, үнэнийг цэврээр ухамсарлахад нь нөлөөлдөг. Ингэснээрээ хуурамч удирдагчид ямар үр нөлөө үзүүлдэг вэ? Тэд ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ? Тэднийг саад болж, үймүүлдэг хэмээн тодорхойлох нь арай хэтэрхий байж болох ч хаа сайгүй яаран гүйлддэг алиа салбадай нар гэж нэрлэх нь хэтрүүлэг огтхон ч биш. Би ажлын энэ үе шатыг дөнгөж эхэлж байхдаа зарим хүнтэй уулзаж, яриаг нь сонсож байх явцад тэдний нэг нь нэг хүний нөхцөл байдлын талаар асуухад хэн нэгэн “Тэр үнс болтлоо шатсан” хэмээн гэнэт пал хийтэл хэлсэн юм. “Үнс болтлоо шатах аа? Юу гэсэн үг вэ?” гэж Намайг асуухад тэрээр “Үнс болтлоо шатна гэдэг нь хүн үүргээсээ чөлөөлөгдсөн, магадгүй итгэхээ больсон гэсэн үг” гэж хариулсан. Би: “Энэ нэлээд харгис үг юм—энэ нь хүнд ямар ч гарах гарц өгөхгүй байна. Би тийм зүйл ер нь хэлсэн гэж үү? Би яахаараа энэ нэр томьёоны талаар мэддэггүй билээ? Би хэнийг ч, хэзээ ч ийм маягаар тодорхойлж байгаагүй, хэн нэгэн үүргээ гүйцэтгэхээ больж, Бурханаас холдон явбал тэр хүн ‘үнс болтлоо шатсан’ гэж хэлж байгаагүй. Ийм үг яаж бий болсон бэ?” гэсэн. Хожим нь Би энэ үг хэллэг нэгэн ахмад итгэгч буюу хөгшин номчирхогчоос үүссэн болохыг олж мэдсэн юм. Тэрээр маш эрдэмтэй, Бурханд удаан итгэсэн, удаан ажилласан хүн байлаа. Түүнийг энэ үгийг хэлэх үед тэр мунгинасан бүлэг хүмүүс ялган танилгүй, энэ үгийг сурсан бөгөөд энэ нь алдартай үг болсон байв. Энэ үг зөв гэж та нар бодож байна уу? Энэ нь үндэслэлтэй юу? Үнэн зөв үү? (Үгүй ээ, буруу.) Бид үүнд хэрхэн хандах ёстой вэ? Чуулганд үлдэхийг нь зөвшөөрөх ёстой юу? (Үгүй, тэгэх ёсгүй.) Үүнийг ил болгож, шүүмжилж, үндсээр нь шийдвэрлэх ёстой. Дараа нь шүүмжилж, задлан шинжилснээр дамжуулан энэ мунгинасан хүмүүс тэр үгийг хэлж зүрхлэхээ больсон боловч энийг мэдээгүй цөөн хэдэн хүн далдуур, нууцаар ашигласаар байж магадгүй. Тэр хүмүүс үүнийг “алдартай хүнээс” гарсан маш сүнслэг үг хэмээн бодож, үүнийг үргэлжлүүлэн ашиглах ёстой гэж үзэж байж магад. Танай удирдагчид үүнтэй төстэй юм хийсэн үү? Тэд та нарын амь-оролт, зан чанарын өөрчлөлт, эсвэл явж буй замд сөргөөр нөлөөлсөн үү? (Өмнө нь сайн мэдээг номлож байхад хуурамч удирдагч нэг удаа “Бурхан биднийг шүүлт, гэсгээлтээр байлдан дагуулдаг тул шашны хүмүүст сайн мэдээг номлох үедээ бид хатуу ширүүн өнгөөр ярьж, тэдэнд сургамжлах ёстой; тэгсэн цагт л тэднийг байлдан дагуулж чадна” гэж хэлсэн.) Энэ үг үндэслэлтэй сонсогдож магадгүй боловч үнэн-зарчимд нийцэж байна уу? Бурхан хүмүүст ингэ гэж зааварласан уу? Бурханы үгэнд “Сайн мэдээг өргөнөөр номлох үедээ чи өндийн босоод, хүмүүсийг төмөр саваагаар захирч, шүүлт, гэсгээлт ашиглан сайн мэдээг өргөнөөр номлох ёстой” гэж байдаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ үг хаанаас гарсан бэ? Мэдээж энэ нь сүнслэг ойлголтгүй хуурамч удирдагчийн толгойд төсөөлөгдсөн онол юм. Өнгөц харахад энэ үг асуудалгүй санагдаж магадгүй: “Бүх хүн төрөлхтөн Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах ёстой. Хэрвээ тэд үүнийг Бурханы үгээс шууд хүлээн авч чадахгүй бол шууд бусаар хүлээн авч болохгүй гэж үү? Ямар ч гэсэн, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь Бурханы үгийн хүрэх учиртай үр нөлөө. Тэд хожимдсоны оронд үүнийг эртхэн хүлээн авсан нь дээр биш үү? Бурханыг үйлдэл хийхээс өмнө бид ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя, ингэснээр хүмүүс нэг төрлийн дархлаатай болж чадна. Тэгээд Бурхан өөрсдийг нь үнэхээр шүүж, гэсгээх үед тэр хүмүүс Бурханы эсрэг тэрслэхгүй, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвахгүй. Ингэвэл Бурханы сэтгэлийг шархлуулахаас сэргийлнэ. Энэ нь сайн зүйл биш үү?” Өнгөц харахад өгүүлбэр бүр нь зөв бөгөөд хар ухаанаар бодоход логиктой санагддаг. Гэсэн хэдий ч энэ нь үнэн-зарчим мөн үү? Сайн мэдээг номлохтой холбоотой ямар заалтууд Бурханы гэрт байдаг вэ? Энэ нь хүмүүсээс ийм зүйл хийхийг шаарддаг уу? (Үгүй.) Тиймээс энэ онол хүчин төгөлдөр бус бөгөөд ийм онол дэвшүүлсэн хүн бол хуурамч удирдагч юм.
Хуурамч удирдагчид ихэвчлэн сүнслэг дүр эсгэж, хүмүүсийг төөрөлдүүлж, буруу чиглүүлэхийн тулд өнгөн дээрээ үнэмшилтэй зарим нэг гажууд онол ярьдаг. Эдгээр гажууд онол нь өнгөн дээрээ асуудалгүй мэт сонсогдож магадгүй ч хүмүүсийн амь-оролтод сөрөг нөлөө үзүүлж, үнэнийг эрэлхийлэх замаар явахад нь хүмүүсийг үймүүлж, төөрөлдүүлж, саад болдог. Эдгээр хуурамч-сүнслэг үгээс болоод зарим хүн Бурханы үгэнд эргэлзэж, эсэргүүцдэг болж, Бурханы талаар үзэл, тэр ч бүү хэл буруу ойлголт төрж, Бурханаас сэрэмжилж эхэлдэг ба дараа нь Бурханаас холдон оддог. Энэ бол хуурамч удирдагчдын хуурамч-сүнслэг үгийн хүмүүст үзүүлдэг үр нөлөө юм. Чуулганы гишүүд хуурамч удирдагчдын төөрөгдөл, нөлөөнд автаж байх зуур тухайн чуулган яг л Христийн шашин, Католик шашинтай адил шашин болж, тэнд хүмүүс ердөө хүний үг, сургаалыг л мөрддөг. Тэд бүгд Паулын сургаалыг шүтэн, Бурханы замыг дагахын оронд Паулын үгийг Эзэн Есүсийн үгийн оронд ашигладаг. Үүний үр дүнд тэд бүгд хоёр нүүрт фарисайчууд, антихристүүд болдог. Тийнхүү тэд Бурханд хараагдаж, яллагддаг. Яг л Паулын адилаар хуурамч удирдагчид өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж, хүмүүсийг төөрөлдүүлж, үймүүлдэг. Тэд хүмүүсийг буруу замаар оруулж, шашны зан үйл рүү хөтөлдөг бөгөөд энэ хүмүүсийн Бурханд итгэдэг арга зам зүгээр л шашны хүмүүсийнхтэй адилхан болж, энэ нь Бурханд итгэл итгэлийн зөв замд орохыг нь хойшлуулдаг. Хуурамч удирдагчид хүмүүсийг байнга төөрөлдүүлж, үймүүлж байдаг бөгөөд тэр хүмүүс дараа нь үй олон хуурамч-сүнслэг онол, үг хэллэг бий болгодог. Эдгээр онол, үг хэллэг, хэрэгжүүлэлт нь үнэний яг эсрэг байдаг бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй. Гэсэн ч хуурамч удирдагчид хүмүүсийг төөрөлдүүлж, буруу залж чиглүүлж байхдаа эдгээр зүйлийг эерэг зүйл, үнэн гэж авч үздэг. Тэд эдгээр зүйлийг үнэн гэж эндүүрч, зүрх сэтгэлдээ эдгээр зүйлд итгэж, тэдгээрийг уран яруу ярьж чадаж л байх юм бол, мөн эдгээр зүйлийг хүн бүр зөвшөөрч байх л юм бол үнэнийг олж авсан хэрэг гэж боддог. Ийм бодол, үзэл санаанд төөрөлдсөн хүмүүс үнэнийг ойлгож чаддаггүйгээр үл барам, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж чаддаггүй, үнэн-бодит байдалд орж бүр ч чаддаггүй. Харин ч тэд Бурханы үгээс улам бүр холдож, үнэн-бодит байдалд орох оролтоос бүр ч их холддог. Шууд утгаараа бол, хуурамч удирдагчдын хэлдэг үг, хашхирдаг уриа лоозон ямар ч буруу юмгүй, бүгд зөв байдаг. Тэгвэл яагаад тэр нь юунд ч хүрдэггүй юм бэ? Яагаад гэвэл, хуурамч удирдагчдын ойлгож, ухамсарладаг зүйл зүгээр л хэтэрхий нимгэн. Энэ нь бүгд хоосон сургаалын зүйлс бөгөөд Бурханы үгэн дэх үнэн-бодит байдал, Бурханы шаардлага, эсвэл Бурханы санаа зорилготой ямар ч холбоогүй. Үнэндээ хуурамч удирдагчдын номлодог бүх хоосон сургаал нь үнэн-бодит байдлаас хол дутдаг—нарийн яривал энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй, Бурханы үгтэй ямар ч хамаагүй. Тэгвэл хуурамч удирдагчид эдгээр бичиг үсэг, хоосон сургаалыг үргэлж чалчих нь юутай холбоотой байдаг вэ? Яагаад тэд үргэлж үнэн-бодит байдалд орж чаддаггүй вэ? Энэ нь хуурамч удирдагчдын хэв чанартай шууд холбоотой. Хуурамч удирдагчид хэв чанар муутай, үнэнийг ухамсарлах чадваргүй гэдгийг бүрэн баталж болно. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн нь хамаагүй, үнэнийг ойлгохгүй, амь-оролтгүй байх бөгөөд тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, тэдний хувьд үнэн-бодит байдалд ороход амаргүй гэж бас хэлж болно. Хэрвээ хуурамч удирдагчийг үүргээс нь чөлөөлөхгүй, байр сууринд нь байлгаад байвал ямархуу үр дагавар гарах вэ? Тэдний манлайлал нь бүр ч олон хүнийг шашны зан үйл, дүрэм журам руу, бичиг үсэг, хоосон сургаал руу, мөн тодорхойгүй үзэл, төсөөлөл рүү аваачна. Антихристүүдтэй харьцуулахад хуурамч удирдагчид нь хүмүүсийг өөрсдийнхөө өмнө юм уу Сатаны өмнө авчирдаггүй боловч хэрвээ тэд Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийн үнэн-бодит байдал руу хөтөлж чадахгүй бол Бурханы сонгосон хүмүүс Бурханы авралыг хүртэж чадах уу? Бурханаар төгс болгуулж чадах уу? Яавч үгүй. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс үнэн-бодит байдалд орж чадахгүй бол Сатаны эрхшээл дор амьдарсаар байх биш үү? Тэд Сатаны эрхшээл дор байгаа адгийн шаарнууд хэвээр байх биш гэж үү? Тэд хуурамч удирдагчдын гарт сүйрнэ гэсэн үг биш үү? Тийм учраас хуурамч удирдагчид болон антихристүүдийн ажлын үр дагавар үндсэндээ адилхан байдаг. Аль аль нь Бурханы сонгосон хүмүүст үнэнийг ойлгуулж, тэднийг бодит байдалд оруулж, авралд хүргэж чадахгүй. Хоёулаа Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, тэднийг сүйрүүлдэг. Үр дагавар нь яг адилхан байдаг.
Хуурамч удирдагчдын зарим тэрс үзэл, төөрөгдөл юу вэ? Тэрийг өөрсдөө дараа нь нэгтгэн дүгнээрэй. Тэрийг ялган таньж чадах эсэхийг чинь харахын тулд Би энэ даалгаврыг та нарт үлдээе. Эргэн тойрны чинь удирдагчид сүнслэг, хүний сэтгэлд нийцдэг, гаднаа зөв зүйтэй, үнэнд нийцэлтэй мэт харагддаг зарим үгийг хэлж байсан ч чамайг амь-оролтоор хангаж, бодитой асуудлыг чинь шийдвэрлэж чадахгүй байсан уу? Хэрвээ чи эдгээр үгийг ялган таних чадваргүй, тэр ч бүү хэл тэдгээрийг нандигнаж, нухацтай авч үзэн, цаг ямагт тэдгээрт захирагдаж, удирдуулж, бодол, зан авир чинь цаг үргэлж тэдгээрийн нөлөөнд автдаг бол үүний үр дагавар нэлээд ноцтой биш гэж үү? (Тийм ээ.) Тэгвэл та нарын хувьд эдгээр асуудлын уг үндсийг ухаж төнхөж, ямар зүйлс нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг шашны итгэл үнэмшил болтол доройтуулж, улмаар тэднийг Бурханыг эсэргүүцэж, Бурханд гологдоход хүргэж чадах тэрс үзэл, төөрөгдөл болохыг олж мэдэх нь чухал. Жишээ нь, нэг хүн “Удирдагч болохоор бүү чармай. Хэрвээ чи удирдагч болсныхоо дараа чөлөөлөгдөж, таягдан хаягдвал эгэл жирийн итгэгч байх ч боломж чамд олдохгүй” гэж хэллээ гэж бодъё. Ийм төрлийн яриа нь хуурамч удирдагчдын тэрс үзэл, төөрөгдөл мөн үү? (Мөн.) Мөн гэж үү? Хуурамч удирдагчдын тэрс үзэл, төөрөгдлийг антихристүүдийнхээс ялгах ёстой; хооронд нь хольж болохгүй. Тэр хүн ийм зүйлээр юуг хэлээд байна вэ? Эдгээр үгэнд ямар сэдэл нуугдаж байна вэ? Тэдгээрт ямар нэгэн ичгүүртэй зүйл байна уу? Мэдээж энэ нь хүмүүсийг төөрөлдүүлэх зорилготой заль мэх агуулдаг бөгөөд бусад хүн удирдагч болохоор чармайхаас зайлсхийх ёстой, удирдагч болох нь сайнаар төгсөхгүй гэж тэд хэлж байна. Тэд ингэж хэлдэг нь хүмүүсийн удирдагч болох гэсэн санаа бодлыг орхиулах зорилготой, ингэснээр нэр хүнд, байр суурийн төлөө хэн ч тэдэнтэй өрсөлдөхгүй, тийнхүү тэд үүрд сэтгэл амар удирдагч байна. Үүний зэрэгцээ тэд хүмүүст “Бурханы гэр удирдагч, ажилчдад ингэж ханддаг, хэрэгтэй үедээ чамайг дэвшүүлээд, хэрэггүй үедээ чамайг хамгийн доод талын шатны гишгүүр лүү өшиглөж, чамд бүр жирийн итгэгч байх ч боломж олгохгүй” гэж хэлж байгаа. Эдгээр үгийн уг чанар юу вэ? (Бурханы эсрэг доромжлол.) Ямар төрлийн хүн Бурханыг доромжилсон үг хэлдэг вэ? (Антихрист.) Эдгээр үгэн дотор хоёр үр дагаварт хөтөлж чадах ёрын муу хоёр санаархал бий: Нэг нь, байр суурийн төлөө яасан ч битгий өрсөлд гэж бусдад хэлснээр өөрсдийнхөө байр суурийг аюулгүй байлгах; нөгөө нь чамайг Бурханыг буруу ойлгож, Бурханд итгэхээ больж, оронд нь өөрсдөд нь итгэж эхлэхэд хүргэх. Энэ нь хамгийн илэрхий антихрист юм. Та нар ухамсарлах чадваргүй юм шиг байна; Би өмнө нь үүний жишээг хэлж байсан. Та нар хайнга, ой санамж муутай төдийгүй ухамсарлах чадвараар ч бас дутмаг юм. Та нар ийм илэрхий антихристийг ч ялган таньж чадахгүй. Хуурамч удирдагчид ийм зүйл хэлэх үү? Тэд ухамсартайгаар, ил тодоор хүмүүсийг төөрөлдүүлж, Бурханыг эсэргүүцэх үү? (Үгүй.) Хэдийгээр хуурамч удирдагчдын хэлдэг, хийдэг зүйл гаднаа асуудалгүй мэт харагддаг ч ажил нь зарчимгүй байдаг бөгөөд үр дүнд хүрч чаддаггүй. Хуурамч удирдагчид хүмүүсийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй, тэднийг Бурханд итгэх итгэлийн зөв замд оруулж, Бурханы өмнө аваачиж чадахгүй. Тэдний хэлдэг юм бүхэн нь зөв зүйтэй, ажлаа халтуурдаагүй, зүтгэлтэй, урам зоригтой байдаг, гаднаас нь харахад итгэлтэй, шийдэмгий, бэрхшээл туулж, төлөөс төлөхөд бэлэн байдаг. Үүнээс гадна тэд асар тэсвэртэй, бүхий л төрлийн зүдэргээ, бэрхшээлийг даван туулж чаддаг мэт харагддаг. Тэд зүгээр л хэв чанар, ухамсарлах чадвар муутай, үнэнийг үнэн зөв ухамсарлаагүй байдаг. Ийм ухамсарлах чадваргүй байдлынхаа талаар тэд юу хийдэг вэ? Тэд энэ асуудлыг шийдвэрлэхдээ дүрэм журам, хоосон сургаал, түүнчлэн өөрсдийнхөө байнга ярьдаг сүнслэг онолыг ашигладаг. Тэдний удирдлага дор хэдэн жил болсны дараа хүмүүсийн дунд элдэв янзын хоосон сургаал, дүрэм журам, өнгөц хэрэгжүүлэлтүүд бий болдог. Хүмүүс эдгээр хоосон сургаал, дүрэм журам, хэрэгжүүлэлтийг баримталж, өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ үнэн-бодит байдлаас маш хол хэвээр байдаг! Эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлийг дүүргэж, ноёрхож, залж чиглүүлмэгц үүнийг шийдвэрлэхэд төвөгтэй болдог. Хүмүүст тэдгээрийг ойлгуулахын тулд нэг бүрийг нь задлан шинжилж, нэг бүрчлэн дүн шинжилгээ хийх ёстой. Тэгээд үнэн, хоосон сургаал, уриа лоозон, дүрэм журам гэж юу болох, үнэнийг зөвөөр ухамсарлах, оновчтой үг хэллэг, үнэн-зарчим гэж юу болохыг хүмүүст хэлж өгөх ёстой. Энэ бүхнийг нэг бүрчлэн шийдвэрлэх хэрэгтэй; эс бөгөөс, харьцангуй гүдэсхэн, дэг журамтай, сүнслэг байдлыг эрэлхийлдэг хүмүүсийг хуурамч удирдагчид төөрөлдүүлж, сүйрүүлнэ. Энэ хүмүүс үнэн сүсэгтэй, бэрхшээл туулж, төлөөс төлөх чадвартай, өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед залбирч чаддаг мэт харагдаж магадгүй. Гэвч яг л шашны хүмүүсийн адилаар Бурханыг буцаж ирэхэд хэн нь ч таньдаггүй, Бурхан дахиад шинэ ажил хийж байгааг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй, бүгд Бурханыг эсэргүүцдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хуурамч удирдагчид, антихристүүд тэднийг төөрөлдүүлсэн—Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг олон хүнийг тэд хорлож, сүйтгэсэн.
Хуурамч удирдагчид зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л ярьдаг—хүмүүст тэдний ойлгуулдаг зүйл нь үнэн биш, ердөө л хоосон сургаал бөгөөд хүмүүст тэдний харуулдаг зүйл нь зүгээр л хуурамч сүнслэг байдал юм. Бичиг үсэг, хоосон сургаал ярихын үр дагавар юу вэ? Хуурамч сүнслэг байдал, хуурамч ойлголт, хуурамч мэдлэг, хуурамч хэрэгжүүлэлт, хуурамчаар дагаж мөрдөх явдал—бүгд худал. Энэ “хуурамч байдал” хэрхэн бий болдог вэ? Энэ нь хуурамч удирдагчид үнэнийг гажууд, өрөөсгөл, өнгөц байдлаар ухамсарлаж, үнэний мөн чанарыг ухамсарлаж огт чаддаггүйгээс үүдэлтэй. Хуурамч удирдагчид хүмүүст олон дүрэм журам, бичиг үсэг, хоосон сургаалын хамтаар зарим нэг уриа лоозон, онол авчирдаг. Тэр хүмүүс Бурханы жинхэнэ санаа зорилгыг огт ойлгодоггүй бөгөөд янз бүрийн төвөгтэй нөхцөл байдал тулгарах үед тэдгээрийг хэрхэн зохицуулж, тэдгээрт хэрхэн хандахаа мэддэггүй, эсвэл Бурханы санаа зорилгыг хэрхэн ухамсарлахаа мэддэггүй. Тийм хүмүүс Бурханы өмнө очиж чадах уу? Тэд Бурханыг хүлээн авч, Бурханыг эсэргүүцэхээ больж чадах уу? Үгүй, чадахгүй. Тиймээс та нар хуурамч удирдагчдын тэрс үзэл, төөрөгдлийг нэгтгэн дүгнэж, ялган таньдаг болох нь нэн чухал, зайлшгүй шаардлагатай юм. Үүнийг нэгтгэн дүгнэхдээ, хүмүүсийг төөрөлдүүлэхдээ антихристүүдийн ашигладаг төөрөгдлөөс ялгаж салгах нь нэн чухал. Удирдагч, ажилчдын хоёр дахь үүрэг хариуцлага—төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх тухайд бид хуурамч удирдагчдын янз бүрийн хэрэгжүүлэлт болон хуурамч удирдагчидтай холбоотой асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн нөхөрлөлөө ингээд дуусгая.
3-р зүйл: Үүрэг тус бүрийг сайн гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх (I хэсэг)
Хуурамч удирдагчид хүмүүсийг ятгахын тулд бичиг үсэг, хоосон сургаал ярьж л чадна
Дараа нь удирдагч, ажилчдын гурав дахь үүрэг хариуцлага—үүрэг тус бүрийг сайн гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх талаар нөхөрлөцгөөе. Энэ бол удирдагч, ажилчдын чухал, үндсэн ажил бөгөөд бид энэ үүрэг хариуцлагад үндэслэн хуурамч удирдагчдын илрэлүүдийг нөхөрлөж, задлан шинжилнэ. Удирдагч юм уу ажилтны хувьд, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд хүмүүсийн ойлгох ёстой үнэн-зарчмыг тодорхой нөхөрлөх чадвар бол үнэн-бодит байдалтай эсэхийг нь илтгэх хамгийн сайн үзүүлэлт бөгөөд бодитой ажлыг сайн хийж чадах эсэхийг нь тодорхойлох гол түлхүүр юм. Одоо хуурамч удирдагчид энэ ажлыг хэрхэн хийдгийг харцгаая. Хуурамч удирдагчдын нэг онцлог шинж нь үнэн-зарчимтай холбоотой аливаа асуудлыг нэгд нэггүй тайлбарлаж, тодруулж чаддаггүй явдал юм. Хэрвээ хэн нэгэн тэднээс эрж хайвал тэд дэмий бичиг үсэг, хоосон сургаал хэлж өгч л чадна. Шийдэх шаардлагатай асуудалтай тулгарах үед тэд ихэвчлэн “Та нар энэ үүргийг гүйцэтгэхдээ бүгд мэргэжилтэн. Хэрвээ та нарт асуудал гарвал өөрсдөө учрыг нь олох ёстой. Надаас битгий асуу; би мэргэжилтэн биш, би ойлгохгүй байна. Үүнийг өөрөө шийд” гэх мэтээр хариулдаг. Зарим хүн: “Бид асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа учраас танаас асууж байна; чадах байсан бол танаас асуухгүй. Бид үнэн-зарчимтай холбоотой энэ асуудлыг ойлгохгүй байна” хэмээн хариулдаг. Хуурамч удирдагчид: “Би чамд зарчмуудыг аль хэдийн хэлж өгөөгүй гэж үү? Өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэ, үймээн, саад тотгор битгий үүсгэ. Чи юу асуугаад байгаа юм бэ? Зөв гэж үзсэнээрээ л зохицуул! Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавь гээд Бурханы үгэнд аль хэдийн хэлчихсэн” гэж хариулна. Тэр хүмүүс “Энэ бол асуудлын шийдэл биш!” хэмээн бодож, бүрмөсөн будилж хоцорно. Хуурамч удирдагчид ажилд ингэж ханддаг; тэд ажлыг хальт шалгаж, оромддог ба асуудлыг хэзээ ч шийддэггүй. Хүмүүс ямар асуудал дэвшүүлэхээс үл хамааран хуурамч удирдагчид тэдэнд үнэнийг өөрсдөө эрж хай гэж хэлдэг. Тэд хүмүүсээс “Ямар нэгэн асуудал байна уу? Амь-оролт чинь ямархуу байна? Чи үүргээ хааш яаш байдлаар гүйцэтгэж байна уу?” гэж үргэлж асуудаг. Тэр хүмүүс: “Хааяа би хааш яаш байдалтай байгаагаа ухаарч, залбирлаар дамжуулан тэрийгээ шийдвэрлэж, эргэж буцдаг ч үүргээ гүйцэтгэх үнэн-зарчмыг ойлгохгүй хэвээр байна” гэж хариулна. Хуурамч удирдагчид: “Сүүлийн цуглаан дээр би чамтай тодорхой зарчмуудыг нөхөрлөөгүй бил үү? Би бүр чамд Бурханы үгийн хэдэн хэсгийг өгсөн. Чи одоо ойлгосон байх ёстой биш үү?” гэдэг. Үнэндээ тэд бүх хоосон сургаалыг ойлгодог ч асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэвээр байдаг. Хуурамч удирдагчид тэр ч бүү хэл сүртэй сонсогддог үг урсгаж, “Чи яагаад шийдвэрлэж чадахгүй байгаа юм бэ? Чи зүгээр л Бурханы үгийг хангалттай нэгд нэггүй уншаагүй байна. Хэрвээ чи илүү их залбирч, Бурханы үгийг илүү их унших юм бол бүх асуудал чинь шийдвэрлэгдэнэ. Та нар хамтдаа хэлэлцэж, арга зам олж сурах шаардлагатай, тэгвэл асуудлууд чинь эцэстээ шийдвэрлэгдэнэ. Мэргэжлийн асуудлуудын тухайд надаас битгий асуу; миний үүрэг хариуцлага бол ажил шалгах. Би ажлаа дуусгасан, үлдсэн нь миний ойлгодоггүй мэргэжлийн асуудалтай холбоотой” гэдэг. Хуурамч удирдагчид үргэлж “Би ойлгохгүй байна, би энийг хэзээ ч сурч байгаагүй, би мэргэжилтэн биш” гэх мэтийн шалтаг, шалтгаан ашиглан хүмүүсийг хуурч, асуултаас бултдаг. Тэд нэлээд даруухан харагддаг байж магадгүй; гэхдээ энэ нь хуурамч удирдагчдын нэг ноцтой асуудлыг ил болгодог—тэд зарим ажлын хувьд мэргэжлийн мэдлэгтэй холбоотой асуудлын талаар ямар ч ойлголт байхгүй, хүчин мөхөстсөнөө мэдэрч, тун эвгүй, ичсэн мэт харагддаг. Тэд тэгээд юу хийдэг вэ? Тэд цуглааны үеэр хүн бүртэй нөхөрлөхөөр Бурханы үгийн хэдэн хэсгийг олж, хүмүүсийг ятгахын тулд хэдэн хоосон сургаалын талаар ярьж л чадна. Бага зэргийн сайхан сэтгэлтэй удирдагчид хүмүүст санаа тавьж, хааяа хааяа “Сүүлийн үед амьдралд чинь ямар нэг бэрхшээл тулгарсан уу? Өмсөх хувцас хангалттай байгаа юу? Та нарын дунд зохисгүй авирлаж байгаа хүн байсан уу?” хэмээн асуудаг. Тийм асуудал байхгүй гэж хүн бүр хэлбэл тэд “Тэгвэл асуудалгүй. Ажлаа үргэлжлүүл; надад өөр хийх юм байна” гэж хариулчхаад, хэн нэгэн асуулт тавьж, зохицуулж өгөхийг гуйгаад, өөрсдийг нь ичгэвтэр нөхцөл байдалд оруулах вий гэж эмээгээд яаран явдаг. Хуурамч удирдагчид ингэж ажилладаг—тэд ямар ч бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тэд чуулганы ажлыг үр дүнтэй явуулж яаж чадах юм бэ? Үр дүнд нь шийдвэрлэгдээгүй асуудлууд хуримтлагдаж эцэстээ чуулганы ажилд саад болдог. Энэ нь хуурамч удирдагчдын ажлын тод онцлог шинж болон илрэл юм.
Хуурамч удирдагчид ажлаа хийхдээ урам зоригтойгоор номлож, бичиг үсэг, хоосон сургаал ярих хамгийн дуртай байдаг бөгөөд хүмүүсийг ятгах, тайтгаруулах үг хэлж, хүмүүсийг үүргээ гүйцэтгэхдээ эрч хүчтэй, завгүй байдаг болгох л юм бол энэ нь сайн ажил хийсэнтэй адил гэж боддог. Үүнээс гадна хуурамч удирдагчид хүн бүрийн өдөр тутмын амьдралын байдалд санаа тавих оргилсон хүсэлтэй байдаг. Тэд хүмүүсээс энэ тал дээр ямар нэг бэрхшээл тулгарч байгаа эсэхийг байнга асууж, хэн нэгэнд үнэхээр бэрхшээл тулгарвал эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд нь туслахад бэлэн байдаг. Тэд эдгээр ерөнхий ажил хэргээр өөрсдийгөө үнэхээр завгүй байлгаж, заримдаа бүр хоол ундаа хойш тавьж, үргэлж оройтож унтаж, өглөө эрт сэрдэг. Ийм завгүй, шаргуу ажиллаж байхад чуулганы ажил дахь асуудлууд болон үүргээ гүйцэтгэх явцад нь Бурханы сонгосон хүмүүст тулгардаг бэрхшээлүүд яагаад шийдвэрлэгдэлгүй үлддэг вэ? Учир нь хуурамч удирдагчид үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үнэн-зарчмыг тодорхой тайлбарлаж хэзээ ч чадахгүй. Тэдний ярьдаг бичиг үсэг, хоосон сургаал, ятгалга нь огт үр дүнгүй бөгөөд бодитой асуудлыг огт шийдвэрлэж чадахгүй. Тэд хэчнээн их ярьж, хэчнээн завгүй, ядарч туйлдаж байсан ч чуулганы ажил хэзээ ч ахидаггүй. Хэдийгээр гаднаа хүн бүр үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагддаг ч олон бодитой үр дүнд хүрдэггүй, учир нь хуурамч удирдагчид үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үнэн-зарчмыг нөхөрлөж, эсвэл бодитой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж чаддаггүй—тиймээс тэд үүрэг гүйцэтгэх явцад гардаг олон асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Жишээ нь, Бурханы гэр нэг удаа Бурханы үгийн номыг хэвлэх хэрэгтэй болж, удирдагч хоёр хүнийг сонгон энэ ажлыг хариуцуулах ёстой болсон. Хүмүүсийг сонгох стандарт юу вэ? Хүн чанар нь харьцангуй сайн, найдвартай, эрсдэл хүлээж чаддаг байх ёстой. Хоёр хүнийг сонгосныхоо дараа энэ удирдагч тэдэнд “Өнөөдөр би нэг хэрэг даалгахаар та хоёрыг дуудсан юм: Бурханы гэр нэг ном хэвлэх хэрэгтэй байна, та хоёр хэвлэх үйлдвэр олоод, номыг бүгдийг нь хэвлэж дууссаны дараа Бурханы сонгосон хүмүүсийн гарт нэн даруй тараах ёстой, ингэснээр тэд Бурханы үгийг цаг алдалгүй идэж, ууж чадна. Та нар энэ ажлыг хийхээр шийдсэн үү? Энэ ачааг үүрч, ийм эрсдэл даахад бэлэн байна уу?” гэж хэлсэн. Энэ бол Бурхан өөрсдийг нь өргөж байгаа хэрэг гэж бодсон тул тэр хоёр хүн зөвшөөрчээ. Тэгэхэд нь удирдагч тэднээс “Та нар Бурханы даалгаврыг биелүүлэх шийдвэр байна уу? Та хоёр тангараг өргөхөд бэлэн үү?” гэж асуув. Тэр хоёр хүн тэгээд тангараг өргөж, “Хэрвээ бид Бурханы даалгаврыг биелүүлж чадахгүй, энэ ажлыг нурааж, Бурханы гэрийн ажилд хохирол учруулбал тэнгэрээс аянга цахилгаан биднийг ниргэг. Амен!” гэжээ. Удирдагчийг “Бас бид үнэний талаар нөхөрлөх хэрэгтэй. Одоо энэ ажлыг хийснээрээ та нар бизнес эрхэлж байгаа юу? Та нараас ажилтны хувиар ажилла гэж шаардаж байна уу?” гэхэд тэр хоёр хүн “Үгүй ээ, энэ бол бидний үүрэг” гэж хариулсан юм. Удирдагч: “Нэгэнт энэ та хоёрын үүрэг тул Бурханы хайрыг хариулах ёстой. Бурханыг гонсойлгож, санааг нь зовоож болохгүй. Эрсдэл үүрэхэд бэлэн байна гэдэг хангалтгүй; та хоёр үүргээ үнэнчээр гүйцэтгэх хэрэгтэй. Асуудалтай тулгарах үедээ илүү их залбирч, нэг нэгэнтэйгээ зөвлөлдөх ёстой. Дур зоргоороо байж, хүссэнээрээ авирлаж болохгүй. Яагаад би та хоёрыг хослуулсан бэ? Асуудал гарахад хоорондоо хэлэлцэж, арга хэмжээ авахад амархан болгох гэснийх. Хэрвээ та хоёр тохиролцоонд хүрч чадахгүй бол залбир. Дор бүрнээ өөрийн гэсэн санал бодлыг орхиж, зөвшилцөлд хүрсэн үедээ л үйлдэл хий. Та хоёр энэ ажлыг амжилттай дуусгаж чадна гэж би найдаж байна!” гэсэн. Эцэст нь энэ удирдагч үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх тухай Бурханы үгийн нэг хэсгийг олоод, гурвуулаа үүнийг хэд хэдэн удаа залбиран-уншжээ. Ингээд тэр хэргийг тэдэнд даалгасанд тооцож, удирдагчийн үүрэг хариуцлага биелсэнд тооцогдсон юм. Удирдагч энэ ажлыг хэр хийсэн бэ? Тухайн удирдагч нэлээд сэтгэл хангалуун байсан, нөгөө хоёр хүн ч мөн адил. Хөндлөнгийн хүмүүс: “Энэ удирдагч үнэхээр ажил хийж мэддэг юм байна; яриа нь маш эмх цэгцтэй, үндэслэлтэй, бас юмыг алхам алхмаар хийж байна. Эхлээд тэр хоёр хүнд ажил оноож өгсөн, дараа нь бодол санаа, үзэл бодолтой холбоотой асуудлуудыг нь шийдвэрлэж, эцэст нь хэдэн хатуу үг хэлж, тэр хоёроор тангараг өргүүлж, амлалт өгүүллээ. Удирдагч энэ ажлыг үнэхээр зохион байгуулалттайгаар хийсэн, үнэхээр удирдагч цолыг хүртвээс зохилтой—туршлагатай, ачаа үүрдэг юм байна” гэцгээв. Эцэст нь удирдагч тэдэнд “Санаж яв: Ном хэвлэх нь амар ажил биш, эгэл жирийн хүмүүсийн хариуцаж чадах зүйл биш. Та хоёрт энэ ажлыг би юм уу Бурханы гэр даалгаагүй; энэ бол Бурханаас ирсэн даалгавар. Та нар Бурханы урмыг хугалж болохгүй. Энэ ажлыг сайн хийж дуусгах л юм бол амь чинь өсөж, та хоёр бодит байдалтай болно” гэж хэлсэн. Онолын хувьд энэ үгэнд ямар нэг зарчмын асуудал байгаагүй; энийг зарим талаар зөв гэж үзэж болно. Тэгвэл энэ явдлыг задлан шинжилж, энэ хуурамч удирдагчийн “хуурамч” нь хаана харагдаж байгааг үзэцгээе. Тус удирдагч энэ ажилтай холбоотой мэргэжлийн болон техникийн талууд гэх мэт янз бүрийн нарийн ширийн асуудлын талаар ямар нэг заавар өгсөн үү? Ямар нэг тодорхой үнэн-зарчим, эсвэл шаардагдах стандартын талаар нөхөрлөсөн үү? (Үгүй.) Тэр зүгээр л хэдэн хоосон, утгагүй үг—ихэнх хүний үргэлж хэлдэг, ямар ч жингүй үг хэлсэн. Удирдагч өөрийн биеэр ярьж, заавар өгч байсан учраас хүмүүс энэ үгийг ердийнхөөс илүү жинтэй үг гэж үзсэн ч үнэн хэрэгтээ энэ нь ямар ч хамааралгүй яриа байсан бөгөөд ном хэвлэхтэй холбоотой аливаа бодитой асуудлыг шийдвэрлэхэд огт үр дүнгүй байсан юм. Тэгвэл ном хэвлэхтэй холбоотой зарим тодорхой асуудал юу вэ? Хэдүүлээ тэрийг ярилцаж, энэ удирдагчийн хийсэн ажил хуурамч удирдагчийн ажил мөн эсэхийг харцгаая.
Ном хэвлэхэд эхлээд үсэг өрөлт, дараа нь бичвэрийг хянах, гарчиг болон үндсэн бичвэрийг форматад оруулах, мөн түүнчлэн цаасны жин, өнгө, чанар гэх мэт багтдаг. Бас хавтасны материал, зөөлөн юм уу хатуу хавтастай байх эсэх, хавтасны дизайн, өнгө, загвар, фонт гэж бий. Эцэст нь номыг үдэх буюу цавуудаж наах уу эсвэл утсаар оёж үдэх үү гэдэг байна. Энэ нь бүгд ном хэвлэх хүрээнд багтдаг асуудлууд юм. Удирдагч энэ талаар ярилцсан уу? (Үгүй.) Өөр нэг асуудал нь хэвлэх үйлдвэр хайх явдал: хэвлэгч, үдэгч машинууд нь сүүлийн үеийнх үү, хэвлэх болон үдэх чанар нь ямархуу болох, үнэ өртөг—тэдэнд энэ бүх зүйлийн талаарх заавар, мөн зарчим, цар хүрээг нь хэлж өгөх ёстой биш үү? Хэрвээ удирдагч: “Би эдгээр зүйлийг ойлгохгүй байна; ямартай ч зүгээр л хай” гэж хэлсэн бол хэрэгтэй удирдагч байх байсан уу? Тэдний хэлсэн хамаагүй үгс ном хэвлэхтэй холбоотой янз бүрийн нарийн ширийн асуудлыг орлож чадах уу? (Үгүй.) Гэтэл энэ хуурамч удирдагч орлож чадна гэж бодсон. Тэр “Би аль хэдийн маш олон үнэнийг нөхөрлөж, тэдэнд бүх зарчмыг хэлж өгсөн. Тэд эдгээр зүйлийг ойлгох ёстой!” гэж бодсон. Энэ “ёстой” гэдэг нь уг хуурамч удирдагчийн логик, асуудлыг шийдвэрлэх арга барил юм. Эцэст нь ном хэвлэгдэх үед цаас нь үнэхээр чанар муутай, хэтэрхий нимгэн, бичвэр цаасны хоёр талд нэвт харагдаж байсан учраас хөгшин хүмүүс болон хараа муутай хүмүүсийн хувьд тэр номыг уншихад маш бэрх, хэцүү байлаа. Түүнчлэн эцсийн шат буюу үдэх үйл явцад бас нэг асуудал гарсан—үдэлт стандартад нийцэж байгаа эсэх нь номын ерөнхий чанар, ашиглалтын хугацаанд нөлөөлдөг. Удирдагч заавар өгөөгүй, энэ ажлыг хийсэн хүмүүс зарчимгүй, туршлагагүй бөгөөд хариуцлагагүй наймаа хийсэн учраас хэвлэх үйлдвэр алдагдалгүй ажиллахын тулд чанаргүй ажил хийж, муу материал ашиглаад, эцэст нь номыг ах, эгч нарт тарааж өгөхөд хоёр сарын дотор салаад уначихсан. Хавтас, хуудаснууд нь салж унаад, хэвлэх ажил бүхэлдээ талаар болсон. Энэ хэний хариуцлага байсан бэ? Хэн нэгэнд хариуцлага тооцох бол шууд хариуцлага нь ном хэвлэлтийг хариуцаж байсан хоёр хүнийх бөгөөд шууд бус хариуцлага нь хуурамч удирдагчид очно. Хуурамч удирдагч бүр шалтаг тоочиж, “Энэ ажил муу хийгдсэнд намайг буруутгаж болохгүй шүү дээ; би ч энийг ойлгохгүй байна! Би хэзээ ч ном хэвлэж байгаагүй, хэвлэх үйлдвэр эзэмшдэггүй. Би яаж ийм зүйлийн талаар мэдэх юм бэ?” гэсэн. Энэ шалтаг үндэслэлтэй юу? Удирдагчийн хувьд энэ ажил чиний үүрэг хариуцлагын цар хүрээнд багтдаг. Энэ нь мэргэжил, ур чадвар, нэг төрлийн мэдлэг, эсвэл үнэнтэй холбоотой ажил уу гэдгээс үл хамааран чи үүний хэсэг бүрийг ойлгох шаардлагагүй, харин чи мэдэхгүй зүйлээ сурч авахын тулд хичээл чармайлт гаргасан уу? Нухацтай, ухамсартай байдлаар үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? Зарим хүн: “Би хариуцлагаа биелүүлэхийг хүсдэг ч ойлгодоггүй. Хэчнээн их хичээсэн ч ерөөсөө ойлгож чаддаггүй!” гэж хэлж магадгүй. Энэ нь удирдагчийн хувьд чи стандартад нийцэхгүй байна гэсэн үг; чи бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагч. Номын чанар муугаас болоод ах, эгч нар бага зэрэг дургүйцэж, “Хэдийгээр энэ ном бидний хувьд үнэ төлбөргүй ч чанар нь дэндүү муу юм! Энэ удирдагч ажлаа яаж хийсэн юм бэ? Тэд энэ ажлыг яаж хийгээ вэ?” гэцгээсэн. Удирдагч энийг сонсоод, “Намайг үүнд буруутгаж болох уу? Би хэвлэх үйлдвэрийг эзэмшдэггүй, бас эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Үүнээс гадна, энэ чинь Бурханы гэрийн мөнгийг хэмнэсэн хэрэг биш үү? Бурханы гэрийн мөнгийг хэмнэх нь буруу юм уу?” гэж хариулсан юм. Удирдагчийн үг зөв байсан, буруу байгаагүй; удирдагч хуулийн хариуцлага хүлээх шаардлагагүй. Гэсэн хэдий ч нэг асуудал байсан нь ном хэвлэхэд зарцуулсан мөнгө дэмий үрэгдсэн. Ах, эгч нарт тараасан ном хоёр сарын дотор салж, хуудаснууд нь хаягдсан. Үр дагаврыг нь хэн үүрэх ёстой вэ? Энэ нь удирдагчийн хариуцлага байсан биш үү? Энэ нь чиний ажлын цар хүрээнд, чамайг удирдагчаар ажиллаж байх хугацаанд тохиолдсон тул чи хариуцлага хүлээх ёстой биш үү? Чи бурууг хүлээх ёстой; үүрэг хариуцлагаасаа зугтаж болохгүй! Зарим хүн үндэслэлгүй байдлаар ярьж, “Би энэ ажлыг өмнө нь хийж байгаагүй. Хэзээ ч хийж байгаагүй ажил дээр алдаа гаргаж болохгүй гэж үү?” хэмээн хэлж магадгүй. Энэ үгэнд чинь л үндэслэн үзэхэд чи ажилдаа тохирохгүй бөгөөд чамайг чөлөөлөх ёстой. Чи удирдагч байхад тэнцэхгүй; жинхэнээсээ хуурамч удирдагч юм. Өчнөөн сайхан юм ярьдаг ч ямар ч бодитой ажил хийдэггүй—энэ бол хуурамч удирдагчийн хамгийн илэрхий илрэл юм.
Зарим хуурамч удирдагч бодитой ажлын зүйл бүрийг ул суурьтайгаар зүй зохистойгоор, бодитойгоор хийж чаддаггүй. Тэд зарим нэг ерөнхий хэрэг явдлыг л зохицуулж чадна, тэгээд өөрсдийгөө удирдагчийн хувьд стандартад нийцсэн, гайхалтай гэж бодон, үргэлж сайрхаж, “Би чуулганы бүх зүйлд санаа зовж, асуудал бүрийг зохицуулах ёстой болдог. Чуулган надгүйгээр байж чадах уу? Би та нарт цуглаан хийж өгөөгүй бол та нар овоолсон сул элс шиг л болох биш үү? Хэрвээ би кино хийх ажилд анхаарал хандуулж, дэмжиж туслаагүй бол хүмүүс байнга үймүүлэх байсан биш үү? Кино бүтээх ажил саадгүй явагдаж чадах байсан уу? Би магтан дууны ажилд мэргэжлийн бус хүн хэдий ч ажлыг чинь шалгахаар байнга ирж, та нарын баттай ар тал болж, цуглаан зохион байгуулаагүй бол та нар тэр магтан дуунуудыг зохиож чадах байсан уу? Учрыг нь олоход та нарт хэр их хугацаа шаардагдах байсан бэ?” гэдэг. Энэ үг нь үндэслэлтэй, зөв мэт санагдаж болох ч сайтар нягтлан харвал энэ хуурамч удирдагчдын хариуцсан мэргэжлийн ажлын янз бүрийн зүйл хэрхэн явагдаж байна вэ? Тэд үнэн-зарчмыг тодорхой нөхөрлөж чадах уу? (Үгүй.) Нэг удаа кино бүтээх баг хувцасны өнгөний асуудлаар эрж хайлаа. Тэд хэд хэдэн хөдөлгөөнгүй зураг авсан ба зургийн арын дэвсгэр болон хүмүүс нь өөр байсан ч хувцасны өнгө үндсэндээ нэг өнгөний хослол бүхий бүгд шороон саарал, шар өнгөтэй байв. “Юу болоод байна аа? Яагаад тэд ийм өнгөөр хувцаслаж багаа юм бэ?” гэж Намайг асуухад ийм өнгийг зориуд сонгосон, асах их хөдөлмөр, хүчин чармайлт гаргаж байж захаас авсан гэж тэд хэлсэн юм. Би: “Яагаад ийм өнгө сонгосон юм бэ? Энэ талаар Дээрх та нарт заавар өгсөн үү? Дээрх та нарт янз бүрийн өнгө ашигла, өнгө нь даруухан, аятайхан байх ёстой гэж зааварлаагүй гэж үү? Яагаад ийм үр дүн гардаг билээ?” гэв. Асууж лавласны эцэст зарим хүн: “Бусад өнгө хангалттай даруухан, аятайхан, Бурханд итгэгчид юм уу ариун хүмүүсийн өмсдөгтэй адилхан харагдахгүй байна. Зөвхөн энэ өнгөний хослол л итгэгчдийн өмсөх ёстой зүйлтэй илүү төстэй харагдаж байна. Тиймээс иймэрхүү өнгийн хувцас өмсөх нь Бурханыг хамгийн их алдаршуулж, Бурханы гэрийн дүр төрхийг хамгийн сайн төлөөлнө гэдэг дээр хүн бүр санал нийлсэн” гэж хэлсэн юм. “Би та нарт ийм өнгийн хувцас өмс гэж хэзээ ч хэлээгүй. Даруухан, аятайхан өнгө өчнөөн байгаа. Хүн төрөлхтөнтэй хийсэн гэрээнийхээ тэмдэг болгон Бурханы тогтоосон солонго хэчнээн үзэсгэлэнтэй сайхан болохыг бодоод үз. Улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх, ягаан гээд—та нарын өмсөж байгаагаас бусад өнгө болгон байдаг. Яагаад та нар тийм өнгө сонгосон юм бэ?” гэсэн. Тэдний удирдагч энэ хэрэг явдалтай холбогдуулан үзлэг шалгалт явуулах бодитой ажил хийсэн үү? Яавч хийгээгүй гэж Би хэлнэ. Хэрвээ удирдагч үнэн болон Бурханы шаардлагыг цэврээр ухамсарлаж, үнэхээр ойлгосон бол кино бүтээх багийн гишүүд тийм хувцас сонгож, энэ талаар Дээрхтэй зөвлөлдөхгүй байх байсан. Хувцасны асуудлыг доод түвшинд шийдвэрлэж болох байсан ч хуурамч удирдагч үүнд анхаарлаа хандуулж чадаагүй. Харин тэд ичгүүр сонжуургүйгээр Дээрхээс асуусан. Ийм хүнийг засах ёстой биш үү? Энэ хуурамч удирдагч ийм хамгийн энгийн асуудлыг ч шийдвэрлэж чадаагүй—тэд ямар хэрэгтэй юм бэ? Чи бол зүгээр л хог новш! Чамаас Бурханыг алдаршуулж, Бурханд гэрчлэл хий гэж шаардсан ч чи эцэст нь Бурханыг гутаалаа. Чи нэлээд их юм ойлгодоггүй гэж үү? Арвин мэдлэг, хоосон сургаалыг ярьж чаддаггүй гэж үү? Тэгвэл тэр бүх хоосон сургаал, тэр бүх мэдлэг чинь энэ нөхцөл байдалд яагаад үр дүнгээ өгсөнгүй вэ? Яахаараа бүр хувцасны асуудлыг ч шийдвэрлэж, үзлэг шалгалт хийж чаддаггүй байна аа? Чи удирдагчийн хувьд хүрэх учиртай үр дүндээ хүрсэн үү? Удирдагчийн хувиар биелүүлэх учиртай үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? Энэ бол хуурамч удирдагчийн илрэл юм. Ямар нэг тодорхой ажил дээр хуурамч удирдагчид зарчмын ойлголтгүй байдаг. Тэд үнэнийг гажуудуулж ухамсарласан аливаа асуудлыг цаг тухайд нь засаж, шийдвэрлэж, үүгээр дамжуулан зүг чиг, замаа олох боломжийг хүмүүст олгож чаддаггүй. Хуурамч удирдагчид зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирдаг; тэд ямар нэг бодитой ажил хийж чадахгүй.
Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, хийвэл зохих ажлаа хийдэггүй
Зарим хуурамч удирдагч ямар ч бодитой ажил хийх чадваргүй байдаг ч зарим нэг шалихгүй ерөнхий хэрэг явдлыг зохицуулдаг бөгөөд үүнийгээ бодитой ажил хийж байна, энэ нь өөрсдийнх нь хариуцсан цар хүрээнд багтдаг гэж боддог. Цаашилбал, тэд эдгээр хэрэг явдалд маш нухацтай хандаж, үнэхээр их хүчин чармайлт гаргаж, нэлээд зөв зохистой байдлаар гүйцэтгэдэг. Жишээлбэл, чуулганд өмнө нь нарийн боовчноор ажиллаж байсан нэг хүн байв. Нэгэн өдөр тэрээр сайхан сэтгэл гаргаад Надад заавал нарийн боов хийж өгөхөөр шийдэж, Надад мэдэгдэлгүйгээр үүнийг хийхээр бэлджээ. Тэр удирдагчдаасаа ингэж болох эсэхийг асуухад, тэд “Тэг тэг. Сайхан амттай болбол бид Бурханд өргөнө. Үгүй бол бид бүгдээрээ идэж болно шүү дээ” гэжээ. Тэрээр удирдагчдын зөвшөөрлийг авсан нь энэ ажлыг хууль ёсны, зүй зохистой болгосон тул тэрээр хурдхан орц найрлагыг нь цуглуулж, нэг ээлж хийгээд, “Амттай байх эсэхийг, эсвэл Бурханы сэтгэлд хүрч чадах эсэхийг, Түүний дуршилд нийцэх эсэхийг би мэдэхгүй байна” гэв. Удирдагчид хариуд нь “Зүгээр дээ. Бид цаг хугацаа, эрүүл мэндээсээ бага зэрэг золиосолж, Бурханы төлөө багахан эрсдэл үүрье. Бид эхлээд амталж үзээд, Бурханы өмнөөс шалгая. Хэрвээ үнэхээр амт муутай байгаад бид Бурханыг ид гэвэл Тэр бухимдаж, бидэнд маш их урам хугарах болно. Тиймээс удирдагчдын хувьд бид энэ асуудлыг шалгах үүрэг, хариуцлагатай. Энэ бол бодитой ажил хийж байгаа хэрэг юм” гэжээ. Дараа нь, бага зэрэг “хариуцлагын мэдрэмжтэй” бүлгийн толгойлогч болгон нарийн боовноос амталж үзэв. Амталж үзсэнийхээ дараа тэд “Энэ ээлжийн хувьд шарах шүүгээ хэтэрхий халуун байсан байна, температур нь хэт өндөр байж, дотор халууцуулах бололтой—бас бага зэрэг гашуун байна. Болохгүй нь ээ! Бид хариуцлагатай хандлагатай байж, өөр нэг хэсгийг зууханд жигнээд, дахин амталж үзэх хэрэгтэй!” гэсэн шүүмж хэлэв. Энэ ээлжийн нарийн боовыг амталж үзсэнийхээ дараа тэд “Энэ болж байна. Цөцгийн тосны амттай, өндөгний амттай, гүнждийн үртэй юм байна. Үнэхээр нарийн боовчны хийсэн нарийн боов байна! Ийм олон байгаа, Бурхан энэ бүгдийг ганцаараа идэж дуусгаж чадахгүй тул жижиг шилэн саванд 10 эсвэл 20-ийг хийж, дээж болгон Бурханд амтлуулахаар өргөе. Хэрвээ Бурхан амттай гэж үзвэл бид үргэлжлүүлэн их хэмжээгээр хийж болно” гэжээ. Тэд Надад нэг шилэн савтайг өгөхөд Би хоёрыг амталсан. Би тэрийг шинэлэг зүйлийн хувьд боломжийн ч үндсэн хоол болгоход тохиромжгүй гэж бодсон тул идэхээ больсон. Зарим хүн тэрийг Бурханы гэрийн гишүүн гэртээ хийсэн, хэдий зүгээр амтагдаж байсан ч хайр, үнэнч байдал, эмээх сэтгэлээр дүүрэн, их утга учир агуулсан гэж ч бодож байв. Дараа нь Би тэр шилэн савтай нарийн боовыг буцааж өгсөн. Би ийм зүйл сонирхдоггүй, Надад тэрийг идэх дуршил байдаггүй. Түүнчлэн, хэрвээ Би нарийн боов идэхийг хүсвэл зах дээрээс өөр өөр улсын, төрөл бүрийн амттайг нэг их мөнгө зарцуулахгүйгээр худалдаж авч чадна. Дараа нь Би тэдэнд “Сэтгэлд чинь талархаж байна, гэхдээ Надад дахиж битгий хийгээрэй. Би идэхгүй, хэрвээ идмээр санагдвал Өөрөө худалдаад авчихна. Хэрэв үнэхээр хэрэгцээ гарвал Намайг чамаас хийгээд өг гэж гуйхад л хийгээрэй; Би чамайг хий гэхгүй бол дахиж хийх шаардлагагүй” гэж хэлсэн. Энэ үг ойлгоход хангалттай хялбар байсан биз дээ? Хэрвээ тэд зөв хүмүүжилтэй, дуулгавартай бол Миний үгийг санаж, дахин хийхгүй байх байсан. Бурхан ярих үед тийм бол тийм, үгүй бол үгүй, “битгий хий” гэсэн бол “битгий хий” гэсэн утгатай байдаг. Гэсэн хэдий ч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд Надад дахин хоёр шилэн савтай нарийн боов явуулсан. Би тэдэнд: “Би та нарт дахиж битгий хий гэж хэлээгүй бил үү?” гэхэд тэд: “Энэ өмнөхөөсөө өөр” гэж хариулсан юм. Би: “Өөр байсан ч гэсэн нарийн боов хэвээр шүү дээ. Ямар ч нарийн боов хийх шаардлагагүй. Би эелдэг зан гаргаж байгаа юм биш—хэрвээ идмээр санагдвал Би та нарт мэдэгдэнэ. Чи хүний хэл ойлгодоггүй юм уу? Дахиж битгий хийгээрэй” гэж хариулсан. Энэ үг ойлгомжтой байна уу? (Тийм.) Гэтэл яагаад тэр хийж байгаа хүн нь үргэлж мартчихдаг юм шиг байсан бэ? Хэрвээ удирдагчид нь түүнд хяналт тавьж, түүнтэй идэвхтэй хамтран ажиллалгүй, үүнийг хийхийг нь урамшуулалгүй, түүнийг цаг тухайд нь хязгаарлаж чадсан бол нарийн боов хийж буй хүн үүнийг хийж зүрхлэх байсан уу? Ядаж л тэр ийм зоригтойгоор, увайгүйгээр хийхгүй байсан. Тэгвэл энэ нөхцөл байдалд тэр удирдагчид ямар үр нөлөө үзүүлсэн бэ? Тэд нарийн ширийн зүйл бүрийг хянаж, бүх зүйлд хошуу дүрж, Миний өмнөөс шалгалт хийх ажлыг хариуцсан. Тэдэнд үгээр илэрхийлэхийн аргагүй тийм их “хайр” байлаа. Энэ нь тэдний хийх учиртай ажил мөн үү? Бурханы гэрийн ажлын зарчмуудад үүнийг хийх заавар байгаагүй, Би тэдэнд энэ ажлыг даалгаагүй; энэ бол хүмүүсийн санаачилсан зүйл, Би хүсэлт тавиагүй. Тэгвэл яагаад энэ удирдагчид энэ ажлыг ийм идэвх санаачилгатайгаар хийсэн бэ? Энэ бол хуурамч удирдагчдын илрэл: хийвэл зохих ажлаа хийдэггүй. Чуулганд тэдний хянаж, шалгаж, шавдуулах ёстой маш олон ажил, үнэнийг нөхөрлөснөөр шийдвэрлэх хэрэгтэй олон бодитой асуудал байсан ч тэд тэр ажлын алиныг нь ч хийгээгүй. Оронд нь тэд гал тогоонд Миний өмнөөс нарийн боов амтлахуйц цаг завтай байсан. Энэ явдалд тэд нэлээд нухацтай хандаж, ихээхэн хүчин чармайлт гаргасан. Энэ нь хуурамч удирдагчдын хийдэг зүйл биш гэж үү? Угаасаа маш жигшүүртэй биш гэж үү? Хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ асуудал дахин сөхөгдөнө гэж Би огт төсөөлөөгүй. Нарийн боов хийсэн хүн дахиад Надад зориулан хийж эхлэхийг хүссэн. Би нэг удирдагчид “Чи очоод үүнийг шийдвэрлэ. Чи түүнд үүнийг тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр дахиад хийвэл Би чамаас хариуцлага нэхнэ!” гэж тусгайлан хэлсэн. Чуулганд хийх ажил маш их байхад, ямар ч ажил тэднийг хэсэг хугацаанд завгүй байлгах байсан. Тэд яагаад тийм цаг завтай байсан юм бэ? Тэд өөрсдийгөө бордож, эсвэл дэмий чалчих гэж энд ирсэн гэж үү? Энэ бол тийм зүйл хийдэг газар биш. Дараа нь ийм явдлын талаар дахин сураг гараагүй. Намайг тэр зааврыг өгмөгц удирдагч ямар ч тайлан өгөөгүй. Ямартай ч, хэн ч Надад дахин тэр жижиг нарийн боовыг явуулаагүй нь нэлээд сэтгэл амраасан зүйл байсан. Энэ явдлаас харахад, энэ удирдагчид хийвэл зохих ажлаа хийхгүй байсан гэж хэлж болох уу? (Болно.) Энэ явдал тийм ч ноцтой биш; үүнээс ч илүү ноцтой зүйлс бий.
Би зарим чуулганд байнга очиж, эргэн тойрныг нь харж, удирдагчидтай нь уулзан, зарим ажилд зааварчилгаа өгч, зарим асуудлыг шийдвэрлэдэг. Заримдаа Би эдгээр чуулганд үдийн хоол идэх шаардлагатай болж, хэн хоол бэлтгэх вэ гэдэг асуулт гарч ирдэг. Удирдагчид хариуцлагатай гэгч нь хандаж, өөрийгөө тогооч гэсэн нэг хүнийг сонгосон байв. Би: “Тогооч мөн эсэх нь чухал биш; хамгийн гол нь Би энгийн хоолыг илүүд үздэг. Би орц найрлагынх нь анхдагч амтыг амтлах дуртай. Хоол хэт шорвог, тостой, эсвэл хурц амттай байж болохгүй. Өвлийн улиралд Би халуун бүлээн юм идэх хэрэгтэй. Бас хоол түүхий биш, бүрэн гүйцэд болсон, шингэц сайтай байх ёстой” гэж хэлсэн. Эдгээр зарчмыг Би тодорхой хэлсэн биш үү? Биелүүлэхэд амархан байсан уу? Санахад ч, хийхэд ч амархан байсан. Гурваас таван жил хоол хийсэн гэрийн эзэгтэй эдгээр зарчмыг ойлгоод биелүүлж чадна. Тиймээс Надад хоол хийхийн тулд заавал тогооч олох гэж зүтгэх шаардлагагүй; гэрийн хоол хийж чаддаг хүн байхад л хангалттай. Гэвч эдгээр удирдагч их “хайртай” учраас Намайг зочлоход заавал “тогооч” олж, хоол бэлтгэнэ гэж зүтгэсэн. Тогоочийг Надад албан ёсоор хоол хийж эхлэхээс өмнө удирдагчид нь шалгах ёстой байв. Тэд яаж шалгасан бэ? Тэд тогоочоор нэг жигнүүр банш, сүмстэй гоймон хийлгэж, хэд хэдэн төрлийн хуурга хийлгэжээ. Удирдагчид, янз бүрийн бүлгүүдийн тэргүүлэгчид нь бүгд амталж, бүх хоолыг нэлээд дажгүй гэж үзсэн байна. Эцэст нь тэд энэ тогоочоос Надад хоол хийхийг хүссэн байлаа. Удирдагчдын амталгааны үр дүн болон энэ хэрэгт холбогдох асуудлын шинж чанарыг түр орхиод, эхлээд энэ тогоочийн хийсэн хоол ямар байсныг ярья. Анх удаа Намайг очиход тогооч хэдэн төрлийн хуурга хийсэн бөгөөд бүгд нэлээд сэтгэл хангалуун байсан. Хоёр дахь удаа очиход тогооч нэг жигнүүр банш хийсэн байв. Эхний баншийг идээд Би нэг л биш байгааг мэдэрсэн—бага зэрэг халуун ногоотой байв. Миний хажууд байсан бусад хүмүүс ч банш бага зэрэг халуун ногоотой байна, хэл нь хавдаж эхэлж байгааг мэдэрлээ гэцгээж байсан. Гэвч үндсэн хоолонд зөвхөн банш л байсан тул халуун ногоотой байсан ч Би идэж дуусгахаас өөр аргагүй болсон юм. Шанзанд нь ил харагдах улаан чинжүү байхгүй байсан тул Би тэр халуун ногооны амт юунаас болсныг үл тоон хоолыг идээд дуусгасан. Үр дүнд нь тэр оройдоо Миний биед харшлын урвал илэрч эхэлсэн. Миний биеийн энд тэндгүй зогсолтгүй загатнаж эхлэн, Би зогсоо зайгүй маажих шаардлагатай болж, Өөрийгөө цус гартал нь маажиж байж л жаахан дээрдсэн. Ингэж гурав хоног загатнасны эцэст аажмаар намдсан юм. Энэ харшлын дараа, баншинд яах аргагүй перец хийсэн байсныг Би ойлгосон; эс бөгөөс тийм их халуун ногоотой байхгүй байх байсан. Надад таардаггүй тул перец мэтийн халуун ногоотой орцыг хоолонд хийхгүй байхыг Би тэдэнд хэлсэн байсан. Гэвч тэд өөрсдийнхөө амтанд нийцүүлэхийн тулд ихээхэн хэмжээгээр нэмсэн нь ердийн хэмжээнээс давсан байв; тэр баншийг идэхэд бүр халуун ногооны амт мэдрэгдэж байлаа. Тогооч хоол хийхдээ харьцааг нь ч зөв тааруулж чадаагүй, хүнд харшил үүсгэх хэмжээний перец нэмсэн байлаа. Дараа нь Би түүнд “Дахиж хэзээ ч тэр халуун ногоотой орцыг нэмж болохгүй. Би идэж чадахгүй. Хэрвээ чи үнэхээр хүн чанартай бол дахиж битгий тэгээрэй. Чи өөртөө хоол хийвэл идэж байгаа зүйлд чинь Би оролцохгүй. Гэхдээ хэрвээ чи Надад хоол хийж байгаа бол юу ч битгий нэм. Миний шаардсан стандартыг дагаарай” гэж хэлсэн. Тэр тэгж чадсан уу? Удирдагчид энэ ажлыг зохицуулах ёстой байсан биш үү? Харамсалтай нь, хэн ч үүнд анхаарал хандуулаагүй, тэд хийх ёстой ажлынхаа алийг нь ч хийгээгүй. Нэг удаа өнөөх тогооч дахиад хоол хийх гэж байхдаа хоолонд нэмэх гэж перец авахыг хажууд нь байсан хэн нэгэн хараад болиулжээ. Түүний хатуу хяналтан дор, тэр тогоочид перец нэмэх боломж олдоогүй. Удирдагчид ийм жижиг асуудлыг ч шийдвэрлэж чадаагүй—тэгвэл тэд юу хийж чадах юм бэ? Тогоочийг хоол хийх үед тэд амтлахдаа нэлээд идэвх санаачилгатай байсан. Хэд хэдэн хүн амтлахаар очсон. Энэ нь ердийн л гэрийн хоол; юу нь тийм амтлууштай байсан юм бэ? Та нар бүгдээрээ хоолны мэргэжилтнүүд үү? Та нар удирдагч болсныхоо дараа гэнэт бүхнийг ойлгодог юм уу? Та нар эрүүл мэндийн зарчмуудыг ойлгодог уу? Бурханы гэр та нараар үүнийг хийлгэхээр зохицуулсан уу? Миний өмнөөс хоол амтлахыг Би та нарт хэзээ даалгаж, хариуцуулсан юм бэ? Та нар дэндүү эрүүл ухаангүй, ямар ч ичгүүр сонжуургүй юм! Бага ч болов ичих булчирхайтай хүн ийм улайм цайм, ийм жигшүүртэй, ийм эрүүл ухаангүй зүйл хийхгүй. Энэ хүмүүс ямар ч ичгүүр сонжуургүй гэдгийг энэ нь харуулж байна—тэд Миний өмнөөс хоол амталсан! Миний та нарт хэлсэн зарчмуудаас та нар алийг нь ч дагадаггүй, биелүүлдэггүй. Та нарт амттай санагддаг, сонирхолд чинь нийцдэг хоолыг л та нар тогоочоор хийлгэдэг. Энэ нь Надад хоол хийж байгаа хэрэг үү? Энэ чинь өөрсдөдөө хоол хийж байгаа хэрэг биш үү? Та нар удирдагчийн хувиар ингэж ажилладаг уу? Боломж бүрийг ашиглан давуу тал олж, сиймхийг ашиглан, Надад тал засахыг хичээдэг—хэрвээ та нар Надад тал засахыг хүсвэл Надад бүү хор хүргэ! Энэ нь ёс зүйгүй явдал биш гэж үү? Энэ нь зохисгүй санаа зорилго өвөрлөж буй хэрэг биш гэж үү? Тэд ичгүүргүй, зохисгүй санаа зорилго өвөрлөдөг хэр нь өөрсдийгөө маш үнэнч гэж бодсоор байдаг! Тэдний хийсэн эдгээр зүйлд удирдагчдын үнэхээр хийх учиртай зүйл ганц байсан уу? (Байхгүй.) Тэдний хийдэг юунд ч ямар ч стандарт байгаагүй. Тэд бүр ямар хоол эрүүл, ямар хоол эрүүл бус болохыг ч мэддэггүй атлаа энд ирж, Миний төлөө эрүүл мэнд, хоолны мэргэжилтний дүрд тоглох гэж бодсон! Хэн та нарт Надад хоол хийхдээ заавал шалгаж байх ёстой гэж заасан юм бэ? Чуулганд ийм заалт байдаг юм уу? Бурханы гэр ийм зохицуулалт хийсэн үү? Чуулганы ажлын янз бүрийн зүйлд өчнөөн олон цоорхой гарч, маш олон хүн Бурханыг буруугаар ойлгож, үнэнийг огт ойлгохгүй байхад та нар тэр зүйлсийг шийддэггүй. Оронд нь гал тогоо мэтийн тийм жаахан газарт хүчин чармайлтаа гаргаж, “хариуцлагаа” биелүүлдэг. Та нар бол тэр чигтээ хуурамч удирдагчид, хоёр нүүртнүүд! Та нар Миний яг өмнө юм шалгаж байхдаа юу ойлгосон бэ? Та нар Надтай зөвлөлдсөн үү? Та нар өөрсдийнхөө санааг хэлж байсан уу, эсвэл Минийхийг үү? Хэрвээ та нар Миний санааг илэрхийлж, Би та нараас үүнийг дамжуулаач гэж хүссэн бол та нарын хийж байсан зүйл зөв байх байсан. Энэ нь та нарын үүрэг хариуцлага байх байлаа. Хэрвээ та нар Минийхийг биш, өөрсдийнхөө санааг илэрхийлж, бусдыг сонсож, хүлээж ав гэж тулгаж шаардсан бол энэ ямар шинж чанартай вэ? Надад хэлээч, Би үүнд зэвүүцэхгүй гэж үү? Би яг тэнд байсан, тэд Надаас юу идэхийг, Миний шаардлага юу болохыг ганц ч үгээр асуугаагүй атлаа зүгээр л Миний зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргаж, Миний ардуур дур мэдэн тушаал өгсөн. Тэд Намайг төлөөлөх гэж оролдож байсан уу? Энэ бол хуурамч удирдагчид дураараа дургиж, муу юм хийн, сүнслэг дүр эсгэж, Бурханы ачааг бодолцож буй дүр эсгэн, үнэнийг ойлгодог мэт царайлж, зүгээр л хоёр нүүр гаргаж байгаа хэрэг. Энэ дэндүү хэтэрсэн хэрэг биш гэж үү? Энэ аль хэдийн тун жигшмээр, зэвүүцмээр биш гэж үү? (Тийм.) Та нар ямар нэг ухаарал олж авсан уу? Үүнээс та нар ямар нэг сургамж авсан уу? Эдгээр хэрэг явдал болгон өмнөхөөсөө илүү жигшмээр бөгөөд бүр ч жигшмээр өөр нэг зүйл бий.
Энэ өвөл, сайхан сэтгэлт нэг хүн Надад нэг “сайхан” галууны сөдөн хүрэм худалдаж авч өгсөн. Үүний гоё сайхан нь хүрмийн өнгө, загвар биш, харин өндөр үнэ, дээд зэргийн чанар байв; энэ бол үнэтэй эд байлаа. Шүтлэггүй хүмүүсийн дунд “Мянган бээрийн газраас илгээсэн галууны өд: бэлэг нь жаахан байж болох ч сэтгэл нь гүн” гэсэн үг байдаг. Энэ хүрмэнд сэтгэл шингэсэн байгаад зогсохгүй, үнэхээр тун үнэтэй байсан. Хүрмийг харахаасаа өмнө Би, сайхан харагддаг, улаан өнгөтэй, загвар сайтай, бас хүрэхэд нэлээд зузаан гэж аль хэдийн сонссон байлаа. Би энэ тухай сонссон болохоор зарим хүн уг эдийг аль хэдийн үзчихсэн байсан нь гарцаагүй—өөрөөр хэлбэл, нэлээд олон хүн хүрмийг аль хэдийн харж, барагцаалан хэмжиж, нягтлан шалгаад, “Би энэ брэндийг мэднэ”, “Өнгө нь сайхан, нэлээд гоё юм аа!” “Чи харсныхаа дараа надад авчирч үзүүлээрэй” гэх мэтийн юм хэлсэн ба яг ингээд л мэдээ тархсан байв. Энэ мэдээ Миний чихэнд хүрч, Би энэ тухай бага сага мэдэж авах хүртэл хэр их хугацаа орсныг бүү мэд. Та нар энд байгаа асуудлыг харж байна уу? Намайг хүрмийг хараагүй байхад өчнөөн олон хүн үүнийг аль хэдийн харж, хоорондоо дамжуулж, үзүүлчихсэн байсан. Энэ нь асуудал биш гэж үү? Хүмүүс Миний эд зүйлийг хамаа намаагүй харж, хүрч, үзүүлж болох уу? (Үгүй.) Хүмүүс хэний эд зүйлд хамаа намаагүй хүрч, харж болох вэ? (Хэн ч ийм юм болоосой гэж хүсэхгүй, хэн ч ингэх ёсгүй.) Тэгвэл Минийх бүр ч хориотой байх ёстой биш үү? Зарим хүн “Яагаад хориотой байх ёстой гэж? Та бол олны танил хүн. Алдартан, одуудын хувийн амьдрал үргэлж ил байдаггүй бил үү? Хаана спортоор хичээллэж, хаана гоо сайханд орж, хэнтэй харилцаж, ямар брэнд өмсдөг—эдгээр зүйл бүгд ил болдоггүй гэж үү? Таных яагаад ил болж болохгүй гэж?” хэмээн хэлдэг. Би алдартан уу? Би алдартан биш, чи Миний шүтэн бишрэгч биш. Чи хэн бэ? Чи бол жирийн нэг хүн, бүтээгдсэн зүйл, завхарсан хүн. Би хэн бэ? (Бурхан.) Би олны танил биш; Би бүх юмаа чамд ил болгож, бүх юмаа чамд мэдээлж, бүх юмаа чамд мэдэгдэх үүрэггүй. Тэгвэл чи яагаад Миний юманд хүрч байгаа юм бэ? Ингэх нь жигшмээр биш гэж үү? Миний энэ эд зүйлийг харж, хянаж шалгахыг Би чамд даалгасан уу? Үгүй. Гэтэл зарим хүн тийм увайгүй байдлаар үүнийг авч, хамаа намаагүй харж, тэр ч бүү хэл бусдад дамжуулж зүрхэлсэн. Хэн чамд үүнийг бусдад дамжуулах эрхийг өгсөн юм бэ? Энэ чиний үүрэг даалгавар уу? Хэрвээ чи Бурханд итгэдэггүй бол бид бие биедээ танихгүй хүмүүс. Чи Бурханд итгэдэг учраас л Би хэн болохыг чинь мэднэ, гэхдээ чиний гэр бүл, өдөр тутмын амьдрал, санхүүгийн байдал ямар болохыг Би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Бид дотно уу? Би чиний сайн найз, анд, эсвэл нөхөр чинь биш. Бид танил биш, Миний бүх зүйлийг чи чөлөөтэй харж болох түвшинд бид хүрээгүй. Чиний бүх эд зүйлийг Би нэг бүрчлэн гүйлгэн харж, бусдад үзүүлж, бусдад бариулахыг чи Надад зөвшөөрөх үү? Захаас ямар нэг юм худалдаж аваад гэртээ авчрахдаа ч хэд хэдэн удаа угааж ариутгах хэрэгтэй байдаг! Бусад хүний хамаа намаагүй хүрсэн зүйлс жигшмээр биш гэж үү? Чи өөрийгөө гаднын хүн гэж үзээгүй юм уу? Хэн чамд Миний хүрмийг шалгахыг даалгасан юм бэ? Би чамд итгэдэг үү? Миний хүрмэнд бодлогогүйгээр хүрэхээсээ өмнө гараа угааж цэвэрлэсэн үү? Би чамаас жигшихгүй гэж үү? Чи энэ талаар тодорхой мэдэж байна уу? Яагаад ийм ичгүүр сонжуургүй байдаг юм бэ? Үнэхээр эрүүл ухаангүй! Чи хэдэн жил Бурханд итгэж, маш олон номлол сонссон; яахаараа өчүүхэн ч эрүүл ухаангүй байдаг юм бэ? Бурханд хамаарах тахилыг хамаа намаагүй нээж, Түүний хувцас, Түүнд хамаарах зүйлсэд дур мэдэн хүрнэ гэдэг ямар асуудал вэ? Эдгээр зүйлийн сав баглаа боодлыг онгойлгож, хаясныг хараад Би яаж уурлахгүй байж чадах юм бэ? Би эдгээр зүйлийг жигшиж, энэ хүмүүсийг зэвүүцдэг. Би тэднийг дахин харахыг хүсэхгүй, гахай нохойноос ч дор энэ хүмүүстэй харилцахыг мэдээж хүсэхгүй! Хүн бүр нэр төртэй, Би бүр ч илүү нэр төртэй гэдгийг санаж яв. Надад хамаарах зүйлд бүү орооцолд; эс бөгөөс Би чамайг жигшиж, үзэн ядна!
Гаднаас нь харахад хуурамч удирдагчид томоохон муу юм хийдэггүй, эсвэл илт урвагч хорон санаатнууд биш байж болох юм. Гэвч тэдний хамгийн жигшмээр зүйл гэвэл, хийх ёстой бодитой ажил байгааг харлаа ч хийдэггүй, асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээ сайн мэдэж байсан ч үнэнийг эрэлхийлдэггүй, ёрын муу хүмүүс үймээн тарьж байгааг харсан ч тэднийг зохицуулдаггүй, харин оронд нь зүгээр л гадна талын ерөнхий хэрэг явдлыг зохицуулдаг. Хоёрдогч асуудал, аар саархан зүйлд тэд их анхаарал тавьж, хатуу чанга ханддаг ч Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой холбоотой ямар ч ажлыг хийдэггүй, үнэн-зарчмыг зөрчсөн янз бүрийн асуудлыг тоодоггүй. Харин үнэнтэй ямар ч хамаагүй ажил л хийдэг. Тэд бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагчид юм. Хуурамч удирдагчид чуулганы ажлын янз бүрийн зүйлд хамаатай үнэн-зарчмыг огт мэддэггүй. Хэрвээ удирдагч, ажилчдын зарчим, стандартаар хэмжвэл хуурамч удирдагчид бол тэнэгүүд, мунхгууд юм. Чуулганы ажилд хэчнээн ноцтой асуудал гарсан ч бай хамаагүй, бүр хамар дор нь болж байсан ч хуурамч удирдагчид харж, шийдвэрлэж чадахгүй бөгөөд Дээрх ирж, тэр асуудлуудыг биечлэн шийдвэрлэх ёстой болдог. Энэ хүмүүс хуурамч удирдагчид биш гэж үү? (Мөн.) Тэд үнэхээр хуурамч удирдагчид мөн. Жишээлбэл, чуулганы бичвэрт суурилсан ажилд аль номыг хянан засварлаж, аль номыг орчуулах ёстой вэ гэдэг нь чуулганы хувьд нэн чухал ажил юм. Номыг хэрхэн хянан засварлаж, орчуулах талаар ямар нэг зарчим байдаг уу? Энэ ажил гарцаагүй зарчимтай, маш зарчимд суурилсан бөгөөд үнэхээр тодорхой нөхөрлөж, залж чиглүүлэх шаардлагатай байдаг; гэхдээ хуурамч удирдагчид энэ ажлыг хийж чаддаггүй. Тэд ах, эгч нар үүргээ гүйцэтгээд завгүй байгааг харах үедээ “Бичвэрт суурилсан ажил, орчуулгын ажил онцгой чухал. Та нар энэ ажлыг сайн хийхэд зүрх сэтгэлээ зориулах ёстой, та нарт ямар ч асуудал байсан би шийдвэрлэж өгнө” гэж худлаагаасаа хэлдэг. Хэн нэгэн үнэхээр асуудал дэвшүүлэх үед энэ хуурамч удирдагчид: “Би энэ хэргийг ойлгохгүй байна. Би гадаад хэл орчуулахдаа мэргэжлийн бус хүн. Бурханд залбирч, Түүнээс эрж хай” гэдэг. Хэн нэгэн өөр асуудал дэвшүүлж, “Бид зарим хэлээр орчуулах тохиромжтой хүн олж чадахгүй байна, энэ талаар яах ёстой вэ?” гэж асуухад хуурамч удирдагчид: “Энэ хэрэг дээр бол би мэргэжлийн бус хүн. Та нар өөрсдөө зохицуул” гэж хариулдаг. Ингэж хэлэх нь асуудлыг шийдвэрлэж чадах уу? Тэд шалтаг олж, ажлаа хийхгүй байгаа баримтаа нуун дарагдуулж, “Би мэргэжлийн бус хүн; би энэ мэргэжлийг ойлгодоггүй” хэмээж, шийдвэрлэх учиртай асуудлаасаа бултдаг. Хуурамч удирдагчид ингэж ажилладаг. Хэн нэгэн асуулт асуухад хуурамч удирдагчид: “Бурханд залбирч, Түүнээс эрж хай; би энэ мэргэжлийг ойлгодоггүй, харин та нар ойлгодог” гэдэг. Энэ нь даруухан харагдаж, чадваргүй, уг мэргэжлийг ойлгодоггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мэт байж болох ч үнэн хэрэгтээ тэд удирдлагын ажлыг огт хийж чаддаггүй. Мэдээж, удирдагч байна гэдэг нь бүх төрлийн мэргэжлийг ойлгох хэрэгтэй гэсэн үг биш, гэхдээ тэдгээр асуудал ямар мэргэжилтэй холбоотой байхаас үл хамааран, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай үнэн-зарчмыг тодорхой нөхөрлөх ёстой. Хүмүүс үнэн-зарчмыг ойлгож л байвал асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж болно. Хуурамч удирдагчид асуудлыг шийдвэрлэх үнэн-зарчмыг нөхөрлөхөөс зайлсхийхийн тулд “Би энэ тухайд мэргэжлийн бус; би энэ мэргэжлийг ойлгодоггүй” гэдгээр шалтагладаг. Энэ нь бодитой ажил хийхгүй байгаа хэрэг юм. Хэрвээ хуурамч удирдагчид асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийхийн тулд “Би үүнд мэргэжлийн бус; би энэ мэргэжлийг ойлгодоггүй” гэдгээр байнга шалтагладаг бол тэд удирдлагын ажилд тохирохгүй. Тэдний хийх ёстой хамгийн сайн зүйл бол огцорч, өөр хүнд байраа тавьж өгөх явдал юм. Гэхдээ хуурамч удирдагчдад ийм эрүүл ухаан байдаг уу? Тэд огцорч чадах уу? Чадахгүй. Тэд бүр, “Яагаад тэд намайг ямар ч ажил хийхгүй байна гэдэг юм бэ? Би өдөр бүр цуглаан хийдэг, маш завгүй байдаг болохоор хоолоо ч цагт нь идэж чаддаггүй, нойр багатай явдаг. Асуудал шийдвэрлэгдэхгүй байна гэж хэн хэлж байгаа юм бэ? Би тэдэнтэй цуглаан хийж, нөхөрлөдөг, тэдэнд Бурханы үгийн хэсгүүдийг олж өгдөг” гэж боддог. Чи тэднээс “Зарим хэлэнд тохирох орчуулагч олж чадахгүй байна гэж хэн нэгэн хэллээ. Энэ тодорхой асуудлыг чи яаж шийдвэрлэсэн бэ?” гэж асуулаа гэе. Тэд: “Би тэдэнд тэр мэргэжлийг ойлгодоггүй гэдгээ хэлээд, өөрсдөөр нь хэлэлцүүлж, зохицуулуулсан” гэж хэлнэ. Тэгэхэд нь тэднээс “Энэ асуудал тахилын зарцуулалт, чуулганы ажлын ахицтай холбоотой. Тэд өөрсдөө шийдвэр гаргаж чадахгүй, чи шийдвэр гаргаж, үүнийг шийдвэрлэх үнэн-зарчмыг олж өгөх хэрэгтэй. Чи ингэсэн үү?” гэж асуувал тэд: “Би яаж тэгээгүй байх юм бэ? Би ямар ч ажлыг хойшлуулаагүй. Хэрвээ тэр хэлийг орчуулах хүн байхгүй бол тэд зүгээр л өөр хэлээр орчуулах ёстой!” гэж хариулна. Хуурамч удирдагчид бодитой ажил хийж чаддаггүй атлаа өчнөөн олон шалтаг тоочдогийг харж байна уу. Үнэхээр ичгүүр сонжуургүй, жигшмээр! Чи маш дорд хэв чанартай, ямар ч мэргэжлийг ойлгодоггүй, мэргэжлийн ажлын зүйл бүрд хамаатай үнэн-зарчмын талаарх ойлголтгүй—чамаар удирдагч хийлгэх ямар хэрэг байна вэ? Чи зүгээр л тэнэг, ямар ч хэрэгцээгүй амьтан! Чи ямар ч бодитой ажил хийж чадахгүй юм байж яагаад чуулганы удирдагчаар ажилласаар байгаа юм бэ? Чи зүгээр л эрүүл ухаангүй. Нэгэнт чи өөрийгөө мэддэггүй тул Бурханы сонгосон хүмүүсийн санал хүсэлтийг сонсож, удирдагч байх стандартад нийцэж байгаа эсэхээ үнэлэх ёстой. Гэсэн ч хуурамч удирдагчид эдгээр зүйлийг хэзээ ч бодолцон үздэггүй. Удирдагчаар ажилласан олон жилийн хугацаанд нь чуулганы ажил хэчнээн их хойшилж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хэчнээн их хохирол учирсныг тэд тоодоггүй. Энэ бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагчдын муухай нүүр царай юм.
Удирдагч, ажилчид ажлаа хэрхэн зохицуулдгийг бодоод үз—Миний дөнгөж сая хэлсэнтэй таарч байна уу? Бодитой ажил хийдэггүй хүмүүс байна уу, тэднийг хуурамч удирдагчид гэж чи ялган таньж чадах уу? Хэрвээ чи тэднийг хуурамч удирдагчид гэж ялган таньдаг бол өнөөдрөөс эхлэн тэднийг удирдагч гэж үзэхээ болих ёстой; тэднийг жирийн хүн гэж үзэх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн зөв зарчим юм. Зарим хүн “Хуурамч удирдагчид болохоор нь тэднийг ялгаварлаж, дорд үзэж, эсвэл гадуурхаж байна гэсэн үг үү?” хэмээн бодож магадгүй. Үгүй, тийм биш. Тэд бодитой ажил хийж чаддаггүй, зүгээр л булзааруулж, чамаас зайлсхийхийн тулд зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал, хэдэн хоосон үг хэлж чадна. Энэ нь тэд чиний удирдагчид биш гэсэн нэг баримтыг чамд хэлж байна. Ажилд чинь ямар ч асуудал, бэрхшээл тулгарсан тэднээс зааварчилгаа хүсэх шаардлагагүй. Шаардлагатай бол та нар тэднийг алгасаж, Дээрхэд мэдээлээд, хэрхэн зохицуулж, шийдвэрлэх талаар Дээрхээс зөвлөгөө авч болно. Би та нарт хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн, харин яаж хийх нь та нараас хамаарна. Бүх удирдагчийг Бурхан урьдаас тогтоосон, чи тэднийг сонсож, дуулгавартай дагах ёстой, тэднийг хуурамч удирдагчид гэж ялган таньсан ч гэсэн үгэнд нь орох ёстой гэж Би хэзээ ч хэлээгүй. Би чамд хэзээ ч тэгж хэлээгүй. Би одоо хуурамч удирдагчдыг хэрхэн ялган таних талаар нөхөрлөж байна. Хэн нэгнийг хуурамч удирдагч гэж ялган таних үедээ, хэрвээ түүний хэлсэн зүйл зөв бөгөөд үнэнтэй нийцэж байвал чи хүлээн авч, дуулгавартай дагаж болно. Гэхдээ хэрвээ тэрээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй, булзааруулж, чамаас зайлсхийж, ажлын ахицад нөлөөлж байвал түүний удирдлагыг хүлээн авахгүй байж болно. Хэрвээ та нар зарчмуудыг өөрсдөө ухамсарлаж чадвал тэдгээрийн дагуу үйлдэх ёстой. Зарчмуудыг ухамсарлаж чадахгүй, эргэлзэж, эсвэл сайн мэдэхгүй байвал та нар үнэнийг эрж хайж, асуудлыг зохицуулахын тулд бие биетэйгээ хэлэлцэх ёстой. Хэрвээ хэлэлцсэний дараа ч шийдвэр гаргаж чадахгүй бол уг асуудлыг Дээрхэд мэдээлж, зөвлөгөө ав. Эдгээр нь бүгд асуудлыг шийдвэрлэх сайн арга замууд юм—шийдвэрлэж болохгүй бэрхшээл гэж үгүй.
Өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая. Баяртай!
2021 оны 1 дүгээр сарын 16