Удирдагч, ажилчдын хариуцлага (6)

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын хариуцлага, мөн хуурамч удирдагчдын төрөл бүрийн илрэлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Өмнөх цуглаанаар бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын 6-р зүйлийн талаар нөхөрлөсөн. Энэ зүйлийн гол агуулга юу вэ? (6-р зүйл бол “Үнэнийг эрэлхийлдэг хүн бүхэнд сургалтад хамрагдаж, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломж бүрдүүлэхийн тулд бүх төрлийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх” явдал юм.) Өнгөрсөн удаад бид хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх Бурханы гэрийн зарчмууд болон Бурханы гэр яагаад хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг талаар голчлон нөхөрлөсөн. Мөн өөр өөр төрлийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх тухайд хуурамч удирдагчдад байдаг асуудлуудыг задлан шинжилсэн. Тэгвэл энэ хоёр зүйл дээр хуурамч удирдагчдын гол илрэлүүд юу вэ? Яагаад бид тэднийг хуурамч удирдагч гэж хэлдэг вэ? Үүнд үндсэн хоёр тал бий. Нэг тал нь хуурамч удирдагчид төрөл бүрийн хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх, ашиглах зарчмуудыг ойлгодоггүй, эдгээр зарчмыг эрж хайдаггүй. Удирдагч, ажилчин болохын тулд хэв чанарын ямар талууд хүмүүст байх нь чухал гэдгийг, эсвэл ямар шалгуурыг хангах нь чухлыг тэд мэддэггүй. Үр дүнд нь тэд өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн, хүмүүсийг ялгаж салгалгүйгээр ашигладаг. Өөр нэг ноцтой асуудал нь хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж, ашигласныхаа дараа тэд ажлыг нь хянан дагаж, шалгадаггүй, эсвэл хэр сайн ажиллаж байгаа, бодитой ажил хийж байгаа эсэх, хариуцлагаа биелүүлж чадаж байгаа эсэх, ёс жудаг нь ямар болох, хийж байгаа үүрэг нь өөрсдөд нь тохирч байгаа эсэхийг олж мэддэггүй, мөн дэвшүүлж, хөгжүүлж, ашиглаж байгаа хүмүүс нь стандартад тэнцэж, зарчимд нийцэж байгаа эсэхэд анхаарал хандуулдаггүй—тэд эдгээр зүйлийг хэзээ ч шалгадаггүй. Хуурамч удирдагчид зүгээр л хүмүүсийг дэвшүүлж, тэдэнд ажил зохицуулахад л болно, өөр илүү зүйл байхгүй, тэгэхэд л өөрсдийнх нь хариуцлага биелнэ гэж боддог. Хуурамч удирдагчид ажлаа ингэж хийдэг, мөн энэ бол ажиллах үеийнх нь тэдний хандлага, үзэл бодол юм. Тэгвэл хуурамч удирдагчдын энэ хоёр гол илрэл нь хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж, ашиглах тухайд тэд хариуцлагаа биелүүлдэггүй, биелүүлж чаддаггүй гэдгийг нотолж чадах уу? (Чадна.) Хуурамч удирдагчид ажлыг шалгадаггүй, өөр өөр төрлийн хүмүүсийг ажигладаггүй, үнэн болон зарчмын тухайд бүр ч нягт нямбай байдаггүй, янз бүрийн хүмүүсийн илрэл, байдлыг өөрсдийн ойлгодог үнэн, Бурханы гэрийн шаарддаг зарчмуудтай харьцуулдаггүй; бас янз бүрийн хүмүүсийн хүн чанар, давуу талууд нь хүмүүсийг ашиглахад Бурханы гэрээс шаарддаг зарчмуудтай нийцэж байгаа эсэхийг ялган таньж чаддаггүй. Эдгээр шалтгааны улмаас тэд хүмүүсийг дэвшүүлж, ашиглах, тэдэнд ажил зохицуулах тал дээр туйлын мунгинуу, хайнга байдаг бөгөөд хийдэг бүхэн нь үзэл, төсөөлөлдөө үндэслэн оромдох, өнгөц ажил хийх явдал юм. Ийм тохиолдолд хэрэв хуурамч удирдагчдаас хүн чанар, давуу талд нь тулгуурлан хүмүүсийг оновчтой, зохистойгоор ашиглахыг хүсвэл тэд ингэж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Хуурамч удирдагчдын хэв чанар ямархуу байдгийг одоохондоо түр хойш тавья. Тэдний ажилд ханддаг хандлага, ажил хийх арга зам, арга барил, бодитой ажил огт хийдэггүй, харин зөвхөн арын албаны ажлыг зохицуулж, өөрсдийг нь анхаарлын төвд оруулах өнгөц ажил хийдэг гэх баримт, хүмүүсийг үнэнээр хангах ажлыг огт хийдэггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн ашиглахыг мэддэггүй гэх баримтыг л хар—хуурамч удирдагчид чуулганы бодитой ажлыг хийж чаддаггүйг батлахад энэ бүхэн хангалттай. Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, бодитой асуудлыг шийдвэрлэхийн тулд ах эгч нартай гүн гүнзгий харилцдаггүй, оронд нь өөрсдийгөө дээгүүрт тавьж, тушаал буулгадаг гэх баримтад үндэслэхэд л тэд Бурханы гэрт зориулан хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн тулд чуулганы ажлыг бүх талаар сайн гүйцэтгэж чадахгүй гэдэг нь батлагдаж байна.

7-р зүйл: Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн оновчтой хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих (I хэсэг)

Хүн чанарт нь үндэслэн өөр өөр төрлийн хүмүүсийг оновчтой ашиглах нь

Өөр өөр төрлийн хүмүүсийг хэрхэн зохицуулж, ашиглах талаарх та нарын ойлголт юу вэ? (Дэвшүүлж, хөгжүүлж буй янз бүрийн хүмүүсээс Бурханы гэр өөр өөр стандарт шаарддаг бөгөөд хүмүүсийг дэвшүүлэх Бурханы гэрийн зарчим, стандартын дагуу хүмүүсийг дэвшүүлж, ашиглах ёстой. Хэрвээ зарим хүн удирдагч, ажилчин болоход тохиромжтой бол тэднийг удирдагч, ажилчин, зааварлагчаар хөгжүүлэх ёстой; хэрвээ зарим хүн тодорхой нэг салбарт мэргэжлийн давуу талтай бол тэдний гүйцэтгэх үүргийг мэргэжлийнх нь давуу талын дагуу зохицуулах ёстой, ингэснээр тэднийг оновчтой хуваарилж, ашиглана.) Нэмж хэлэх өөр хүн байна уу? (Өөр нэг зүйл бол хүн чанарт нь үндэслэн хүмүүсийг хэмжих явдал. Хэрвээ хэн нэгний хүн чанар харьцангуй сайн, үнэнийг хайрладаг, ухамсарлах чадвартай бол түүнийг дэвшүүлж, хөгжүүлэх хүний тоонд оруулж болно. Хэрвээ хүн чанар нь дундаж боловч давуу талтай, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж, үйлчлэл үзүүлж чаддаг бол хамгийн үр дүнтэй байдлаар ашиглахын тулд ийм төрлийн хүнийг ч бас давуу талд нь тулгуурлан тохиромжтой үүрэгт томилж болно. Хэрвээ хүн чанар нэлээд муутай, саад тотгор, үймээн үүсгэж магадгүй бол тухайн хүнээр үүрэг гүйцэтгүүлэх нь нэмэр болохоос илүү нэрмээс болох тул түүгээр үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулах нь тохиромжгүй.) Хэрвээ хүмүүсийг хүн чанарт нь үндэслэн ялгаж салгавал, тэд ёрын муу хүмүүс биш, саад тотгор, үймээн үүсгэдэггүй, нэг үүрэг гүйцэтгэж чаддаг л бол хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчимд нийцэж байна. Ёрын муу хүмүүс, муу ёрын сүнснүүдээс гадна ашиглаж болохгүй өөр нэг төрөл бол оюуны чадамж дутмаг хүмүүс юм, өөрөөр хэлбэл, юу ч биелүүлдэггүй, юу ч хийж дуусгаж чаддаггүй, мэргэжил эзэмших чадваргүй, энгийн арын албаны ажлыг ч зохицуулж чаддаггүй, бүр биеийн хөдөлмөр ч хийж дөнгөдөггүй хүмүүс—оюуны чадамж, хүн чанар нь дутмаг хүмүүсийг ашиглаж болохгүй. Оюуны чадамж дутмаг гэдэг энэ ангилалд ямар хүмүүс багтдаг вэ? Хүний хэлийг ойлгодоггүй, цэвэр ойлголтгүй, юмыг байнга буруу ойлгодог, андуурдаг, асуултад ямар ч хамааралгүй хариулт өгдөг, тэнэг мулгуу, оюуны хомсдолтой хүмүүстэй адилхан төрлийн хүмүүс—тэд бол бүгд оюуны чадамж дутмаг хүмүүс юм. Мөн бүх төрлийн зүйлийг хэвийн хүмүүсээс өөрөөр ойлгодог туйлын утгагүй хүмүүс байдаг—тэдэнд ч бас оюуны чадамжийн асуудал бий. Тэгвэл оюуны чадамж дутмаг гэдэгт юу ч сурах чадваргүй байх багтдаг уу? (Тийм, багтдаг) Тэгвэл өгүүлэл бичиж сурч чадахгүй байх нь оюуны чадамж дутмагт тооцогдох уу? (Үгүй, тооцогдохгүй.) Ийм төрлийн хүмүүс тооцогдохгүй. Жишээ нь, дуулж бүжиглэх, компьютерын ур чадварт суралцах, гадаад хэл сурах зэрэг зүйлийг сурч чадахгүй байх нь оюуны чадамж дутмагт тооцогдохгүй. Тэгвэл ямархуу зүйлийг сурч чадахгүй байх нь оюуны чадамж дутмаг болохыг харуулдаг вэ? Жишээ нь зарим хүн бага зэрэг мэдлэгтэй ч бусадтай ярилцах үедээ хэл яриагаа хэрхэн цэгцтэй байлгахыг сурч чаддаггүй. Тэгвэл ийм төрлийн хүмүүс Бурханд итгэх үедээ үнэний талаар нөхөрлөж, залбирч, бусадтай хэвийн харилцаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Оюун ухаанд нь нэг санаа байх үед, эсвэл нэг төрлийн байдалд байх үед, тэд бусадтай энэ талаараа илэн далангүй ярилцаж, шийдлийн замыг эрж хайхыг хүсэж, хэдэн өдөр зогсолтгүй эргэцүүлсэн ч хаанаас эхлэхээ, өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Ам нээмэгцээ л будилж, мунгинасан байдлаар ярьдаг, ам нь үгэнд нь орохгүй байгаа мэт, бодол нь хаа сайгүй тэнэдэг. Жишээ нь, чи тэдэнд “Өнөөдөр цаг агаар сайхан, нартай байна” гэж хэлэхэд тэд “Өчигдөр бороо орсон, тэр зам дээр автомашины осол гарсан” гэж хариулдаг. Тэд ярилцаж буй хүмүүстэйгээ ойлголцдоггүй. Ийм хүн оюуны чадамж дутмаг уу? (Тийм.) Тухайлбал тэдний толгой өвдөж байхад нь юу болсныг асуувал тэд зүрх нь жаахан эвгүй байна гэж хариулдаг. Энэ хариулт тухайн асуулттай ямар ч холбоогүй байгаа биз дээ? (Тийм ээ, холбоогүй байна.) Энэ бол оюуны чадамж хэтэрхий дутмаг байгаа хэрэг юм. Ийм хүмүүс маш олон байдаг. Та нар жишээ хэлж чадах уу? (Зарим хүн асуултад хариулахдаа үргэлж сэдвээс хазайдаг, бусад хүмүүсийн асууж байгаа зүйлийг ерөөсөө ойлгодоггүй.) Ярианыхаа үеэр байнга сэдвээс хазайх нь оюуны чадамж дутмаг гэсэн үг. Мөн өөрийн хүн, гаднын хүн хоёрыг ялгаж чаддаггүй, заримдаа ярьж байхдаа өөрийн мэдэлгүй өөрийгөө бариад өгчихдөг хүмүүс бий—энэ ч бас оюуны чадамж дутмаг байдал юм. Жишээ нь зарим ах эгч үл итгэгч гэр бүлийн гишүүдтэйгээ хамт амьдардаг. Өнөөдүүл нь тэднээс “Та нарын бурхан юу хий гэж та нарт хэлдэг вэ?” гэж асуухад тэд “Бидний итгэдэг Бурхан үнэхээр сайн. Тэр бидэнд үнэнч шударга хүмүүс бай, хэнд ч худал хэлж болохгүй, хүн бүртэй шударга ярих ёстой гэж заадаг” хэмээн хариулдаг. Гаднаас нь харахад тэд Бурханы хийдэг ажлыг гэрчилж, Бурханыг алдаршуулж, сонсогчдоо итгэгчдийн талаар сайхан сэтгэгдэлтэй, тэдэнд итгэдэг болгож байгаа юм шиг сонсогддог ч үнэхээр тийм гэж үү? Үүнийг сонсоод шүтлэггүй хүмүүс юу гэж хэлэх вэ? Тэд “Танай Бурхан та нараас үнэнч шударга хүн бай гэж шаардсан юм бол бидэнд үнэнээр нь хэл: Танай чуулган хэр их мөнгөтэй вэ? Хэн хамгийн их өргөл өргөдөг вэ? Танай чуулганы удирдагч хэн бэ? Та нарт цуглаан хийдэг хэдэн газар байдаг вэ?” гэж асууна. Ингэж асуухад чи балмагдахгүй гэж үү? Ийм хүмүүс мулгуу биш гэж үү? Чи яагаад диаволууд, шүтлэггүй хүмүүст үнэнч шударга хүн байх тухай ярьдаг юм бэ? Үнэн хэрэгтээ чи Бурханы өмнө ч тийм ч үнэнч шударга хүн биш. Тэгвэл шүтлэггүй хүмүүстэй энэ талаар маш нухацтай ярьснаар чи өөрөөсөө урваагүй гэж үү? Энэ чинь өөртөө нүх ухаж, занга тавьж байгаа хэрэг биш үү? Чи тэнэг мулгуу биш гэж үү? Зүрх сэтгэлээ нээх гэж, эсвэл хэн нэгэнтэй үнэнч шударгаар ярих гэж байгаа бол хэнтэй ярьж байгаагаа бодолцох ёстой—хэрвээ тэр хүн чинь диавол эсвэл Сатан бол чи түүнд яг үнэндээ юу болж байгааг хэлж болох уу? Ийм хүмүүсийн хувьд “могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй” байж дадах шаардлагатай—энэ бол Бурханы хүн төрөлхтөнд сургасан сургаал. Тэнэг мулгуу хүмүүс үүнийг мэддэггүй. Тэд дүрэм журмыг баримталж, “Итгэгч бид маш үнэнч шударга, хэнийг ч хуурдаггүй. Шүтлэггүй хүмүүс та нар өөрсдийгөө хар, та нар худал хуурмагаар дүүрэн, харин бид бүгд үнэнч шударгаар ярьдаг” гэх мэт зүйл хэлдэг. Үнэнч шударгаар ярьсных нь дараа хүмүүс тэдний эсрэг ашиглах хөшүүрэгтэй болдог. Энэ нь тэд өөрийн талын хүн, гаднын хүн хоёрыг ялгаж чадахгүй байгаа хэрэг биш үү? Энэ нь ухаан дутаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд зарим хоосон сургаалыг ойлгодог ч яаж хэрэгжүүлэхээ мэддэггүй. Тэд зарим нэг уриа лоозон хашхирч, өөрсдийгөө үнэхээр сүнслэг гэж үздэг, мөн өөрсдийгөө үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдалтай гэж бодож, хаа сайгүй гайхуулдаг ч эцэст нь Сатанууд, диаволууд үүнийг өөрсдийнх нь эсрэг ашигладаг. Энэ бол оюуны чадамж дутмаг байдал юм.

Бид дөнгөж сая оюуны чадамж дутмаг хэд хэдэн төрлийн хүмүүсийн тухай ярилаа. Нэг төрөл нь хүний хэлийг ойлгодоггүй, бусдын хэлсэн үгийн чухал, гол санааг ойлгож, ухамсарлаж чаддаггүй хүмүүс; өөр нэг төрөл нь юу ч хийж чаддаггүй, яаж ч хийсэн зарчим, гол зүйлийг нь ухамсарлаж чаддаггүй тэнэг мулгуу хүмүүс; дараагийн төрөл нь бүх зүйлийн талаар туйлын муйхар, утгагүй үзэл бодолтой хүмүүс. Өөр нэг төрөл нь юу ч сурч чаддаггүй, бүр хэрхэн ярьж хөөрөхийг ч сурч чаддаггүй, бодол санаа, үзэл бодлоо бусдад ойлгогдохоор тодорхой илэрхийлэх ч чадваргүй хүмүүс; тэд бичиг үсэгт бага зэрэг тайлагдсан байдаг ч хэлэх зүйлээ толгой дотроо цэгцэлж, тодорхой ярьж чаддаггүй, зөв үзэл бодол илэрхийлж чаддаггүй, эсвэл юу ч хийж чаддаггүй. Эдгээр нь бүгд оюуны чадамж дутмаг хүмүүс юм. Ямар ч ур дүй, ур чадвар сурлаа гэсэн тэд үргэлж л зарчим, дүрмийг нь ухамсарлаж чаддаггүй. Хэдий хааяа нэг сайн ур дүй, ур чадвар гаргалаа ч тэр нь тохиолдлын хэрэг байдаг; яаж сайн хийснээ өөрсдөө ч мэддэггүй. Дараагийн удаа сайн хийж чадахгүй бол яагаад тэгснээ ч бас мэддэггүй. Тэд юу ч сурах эсвэл юунд ч чадварлаг болох чадваргүй. Хэрвээ тэднээс ямар нэг ур дүй эсвэл техникийн ур чадварт суралцахыг хүсвэл хэчнээн удаан сурсан ч зөвхөн онолыг нь ухамсарлах болно. Тэд олон жил номлол сонссон ч үнэнийг ойлгоогүй байдаг. Бурханы гэрийн үргэлж нөхөрлөдөг эдгээр үг, тодорхой мэдэгдлийг аваад зарчим, хэрэгжүүлэх зам болгон хувиргахыг тэднээс хүсвэл тэд үхтлээ ажилласан ч, тэдэнд яаж ч заасан тэгж чадахгүй. Энэ хүмүүсийн оюуны чадамж дутмагийг энэ нь нотолдог. Зарим хүн ямар нэг зүйлийг 50, 60 насандаа хийгээд 30 настайдаа хийсэнтэйгээ яг ижил үр дүнд хүрдэг, ямар ч ахиц гаргаагүй байдаг. Тэд насан туршдаа нэг ч зүйлийг амжилттай сурч чадаагүй. Тэд цаг заваа дэмий үрээгүй, маш анхааралтай байж, хүчин чармайлт гаргасан ч гэсэн юу ч сурч чадаагүй; энэ нь тэдний оюуны чадамж дутмагийг харуулдаг. Бидний нөхөрлөсөн зүйлд үндэслэвэл оюуны чадамж дутмаг гэх ойлголтын хүрээ илүү өргөн болсон, тийм биз дээ? Та нар өөрсдийгөө оюуны чадамж дутмаг гэж тооцох уу? (Тийм ээ.) Тодорхой хэмжээнд бага зэрэг тэгж тооцогдоно. Би яагаад ингэж хэлж байна вэ? Ихэнх хүн таван жил номлол сонссон ч үнэн гэж юу болохыг, Бурханы санаа зорилго юу болохыг ойлгоогүй хэвээр байдаг; зарим хүн 10 жил, бүр 20, 30 жил номлол сонссон ч үнэн-бодит байдал гэж юу болох, бичиг үсэг, хоосон сургаал гэж юу болохыг ойлгоогүй хэвээр байдаг ба ам нь хоосон сургаалаар дүүрэн, тэрийгээ гойд сайн чалчдаг—энэ бол оюуны чадамжийн асуудал юм. Үнэнийг ойлгох талаар одоохондоо түр орхиод, зарим гадаад зүйл болон хүний амьдралын суурь мэдлэгийн хувьд хүмүүс дараах илрэлүүдийг харуулдаг гэе: Тэд ямар нэг зүйлийг хэчнээн олон жил хийсэн ч бай, тэдний нөхцөл, байдал, ойлголт нь анх сурч эхэлж байсантай нь адилхан хэвээр үлддэг, тэднийг яаж ч чиглүүлж, сургасан, эсвэл тэд яаж ч хэрэгжүүлсэн, ямар ч ахиц гарахгүй хэвээр байдаг. Энэ бол оюуны чадамж дутмаг байдал юм.

Хүн чанартай эсэхэд нь үндэслэн хүмүүсийг сонгож, ашиглах нь зарчимтай нийцдэг; тэгвэл Надад хэл дээ, хүн чанар муутай, оюуны чадамж дутмаг, эсвэл муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүсийг бид хөгжүүлж, ашиглах ёстой юу? Яавч болохгүй. Хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчимд нийцдэггүй энэ хэдэн төрлийн хүнийг эс тооцвол, бусад ихэнх хүнийг хүн чанарт нь үндэслэн оновчтой ашиглаж болно. Муу ч биш, сайн ч биш дунд зэргийн хүн чанартай хүмүүсийг багийн ердийн гишүүн болгож болно. Нэлээд сайн хүн чанартай, нэлээд ухаалаг, мөс чанартай, эерэг зүйлсийг хайрладаг, тун шулуун шударга, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг хүмүүсийг хөгжүүлж, ашиглахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тэднийг удирдагч юм уу багийн удирдагч болгон хөгжүүлж, ашиглах уу, эсвэл чухал ажил хийлгэх үү гэдэг нь тэдний хэв чанар, давуу талаас шалтгаална. Энэ бол хүн чанарт нь үндэслэн өөр өөр төрлийн хүмүүсийг хэрхэн ашиглахыг дэнслэх явдал юм.

Төрөл бүрийн хүмүүсийг давуу талд нь үндэслэн оновчтой ашиглах нь

Өөр өөр төрлийн хүмүүсийг давуу талд нь үндэслэн хэрхэн ашиглах тухай цааш ярилцацгаая. Хэв чанараас гадна, зарим хүн жаахан мэргэжлийн ур чадвартай, түүндээ гаргууд байдаг. “Давуу тал” гэж юу гэсэн үг вэ? (Хөгжим зохиох, хөгжмийн зэмсэг тоглох, эсвэл зураг зурж чаддаг байх гэх мэт тусгай салбарт ур чадвартай байх.) Хөгжмийн онол ойлгодог байх, дүрслэх урлаг, бүжиг, бичвэр зэрэг нь бүгд давуу тал юм. Жүжиглэх, найруулах нь кино продакшнтай холбоотой давуу тал, орчуулга нь хэл шинжлэлийн давуу тал, видео продакшн, тусгай эффект ч бас тодорхой салбаруудын давуу тал юм. Бид давуу талын тухай ярихдаа чуулганы үндсэн ажилтай холбоотой мэргэжлийн ур чадваруудыг хэлж байгаа юм. Зарим хүн аль хэдийнээ суурь түвшний чадвартай байдаг бол зарим хүн Бурханы гэрт ирснийхээ дараа суралцдаг. Хэрэв хүн суурь чадвартай ч түүний хүн чанар стандартад нийцэхгүй, оюуны чадамж дутмаг, муу хүн эсвэл муу ёрын сүнстэй хүн бол түүнийг ашиглаж болохгүй. Хүн чанар нь стандартад нийцдэг, Бурханы гэрт хэрэгтэй давуу талтай бол түүнийг дэвшүүлж, хөгжүүлж, ашиглаж, давуу талд нь тохирсон, эсвэл мэргэжлийн ур чадвартай нь холбоотой багт томилж, шууд ажиллуулж эхэлж болно. Зарим хүн хараахан мэргэжлийн давуу талтай болоогүй ч сурах хүсэлтэй, бас маш хурдан суралцдаг. Хэрэв хүн чанар нь стандартад нийцэж байвал Бурханы гэр тэднийг хөгжүүлж, сурах нөхцөлийг нь бүрдүүлж өгч болно, ийм хүмүүсийг бас ашиглаж болно. Дүгнэж хэлэхэд үүргийн хуваарилалт нь хүмүүсийн хэв чанар, давуу талд үндэслэдэг бөгөөд өөр өөр давуу талтай хүмүүсийг аль болох өөрсдийнх нь мэргэжлийн чиглэлээр ажиллуулахаар зохицуулах ёстой, ингэснээр тэд давуу талаа бүрэн ашиглаж чадна. Хэрэв давуу тал нь Бурханы гэрт цаашид хэрэггүй болсон бол тухайн хүний хэв чанар, хүн чанарт үндэслэн хийж чадах ажлыг нь хийлгэхээр зохицуулж болно; үүнийг хүмүүсийг оновчтой ашиглах гэж нэрлэдэг. Хэрэв Бурханы гэрт түүний давуу тал хэрэгтэй хэвээр байвал тухайн хүнийг энэ чиглэлээр нь үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх ёстой бөгөөд энэ мэргэжлээр хэтэрхий олон хүн ажиллаагүй л бол дур зоргоороо шилжүүлж болохгүй, харин хэт олон хүн ажиллаж байгаа тохиолдолд мэргэжилдээ хамгийн чадваргүй хүмүүсийг өөр үүрэгт ахин томилж, тоог цөөлөх ёстой; энэ нь хүмүүсийг оновчтой ашиглаж буй хэрэг юм.

Ямар ч онцгой ур чадваргүй тодорхой нэг төрлийн хүн байдаг—тэд бага зэрэг нийтлэл бичиж чадна, дуулж байхдаа өнгөө барьж чадна, юм яаж хийхийг сурч чадна, гэхдээ эдгээр зүйл дээр онцгой сайн биш. Тэд юунд гойд сайн бэ? Тэд бага зэрэг хэв чанартай, харьцангуй шударга ёсны мэдрэмжтэй, хүмүүсийг шүүж, ашиглах талаар бага зэрэг нүдтэй байдаг. Түүнээс гадна хамгийн гол нь зохион байгуулах ур чадвартай. Тийм хүнд нэг ажил, даалгавар өгвөл тэр хүн хүмүүсийг зохион байгуулж, ажиллуулж чадна. Үүний зэрэгцээ ажлын чадамжтай; өөрөөр хэлбэл, хэрэв чи түүнд ажил даалгавал тэр ажлаа сайн хийж, дуусгаж чаддаг. Түүний оюун санаанд үе шат, бүтэц бүхий төлөвлөгөө байдаг. Тэр хүмүүсийг хэрхэн ашиглахаа, цагийг хэрхэн хуваарилахаа, уг ажилд хэнийг ашиглахаа мэддэг. Асуудал гарвал хэрхэн хүн бүртэй хэлэлцэж шийдвэрлэхээ мэддэг. Ийм хүн энэ бүх зүйлийг хэрхэн тэнцвэржүүлж, шийдвэрлэхээ мэддэг. Ийм хүн ажлын чадамжтай төдийгүй бас харьцангуй сайн ярьдаг. Яриа нь тодорхой, эмх цэгцтэй, бусдыг будлиулдаггүй. Тэднийг ажил хуваарилахад хүн бүр тодорхой ойлгож, хүн тус бүр юу хийх ёстойг мэддэг; хэн ч хий дэмий суудаггүй, ажилд алдаа эндэгдэл гардаггүй. Тэд ажлын нарийн ширийнийг тайлбарлахдаа ч мөн харьцангуй тодорхой, эмх цэгцтэй байдаг, илүү төвөгтэй асуудал дээр дүн шинжилгээ, нөхөрлөл санал болгож, нарийн ширийнийг нь жагсаадаг, ингэснээр хүн бүр асуудлыг ойлгож, ажлаа хэрхэн хийх, яаж явуулах ёстойгоо мэдэж авдаг. Үүнээс гадна, тэд яаж үйлдвэл сул талтай байж магадгүйг, ажлын ямар арга барил үр ашигт нөлөөлөхийг, ажлын явцад хүмүүс юуг анхаарах ёстой гэх мэт зүйлийн талаар нөхөрлөж чаддаг. Өөрөөр хэлбэл, тэд ажиллаж эхлэхээсээ өмнө бусдаас ихийг боддог—тэд бусдаас илүү нарийн, илүү бодитой, илүү цогц байдлаар боддог. Нэг талаар тэд оюун ухаантай, нөгөө талаар цэцэн цэлмэг үгтэй. Оюун ухаантай гэдэг нь аливаа зүйлийг үе шаттай, төлөвлөгөөний дагуу, маш тод томруун цэгцтэй байдлаар хийдэг гэсэн үг. Цэцэн цэлмэг үгтэй гэдэг нь тэд оюун санаан дахь бодол, төлөвлөгөө, тооцооллоо үг хэл ашиглан тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг, яаж энгийн, товчхон ярихаа мэддэг, ингэснээр сонсогчдоо будилуулдаггүй гэсэн үг. Тэд өөрсдийгөө тов тодорхой, яг таг, үнэн зөв, тохиромжтой хэлээр илэрхийлдэг. Цэцэн цэлмэг үгтэй байх гэж үүнийг хэлнэ. Ийм хүмүүс цэцэн цэлмэг үгтэй, ажлын чадамжтай, зохион байгуулах чадвартай, дээр нь нэмээд хариуцлагын мэдрэмжтэй, харьцангуй шударга ёсны мэдрэмжтэй байдаг. Тэд бялдууч, энхийг сахиулагч биш. Ёрын муу хүмүүс чуулганы ажилд саад, үймээн учруулж байгааг эсвэл хийвэл зохих ажлаа хийдэггүй, зальжин байдлаар үйлддэг тэнэг мулгуу, өөдгүй хүмүүсийг харвал тэд уурлаж, дургүйцэж, ийм асуудлыг шуурхай шийдвэрлэж, зохицуулж, Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг хамгаалж чаддаг. Хариуцлагын мэдрэмжтэй, шударга ёсны мэдрэмжтэй байх—эдгээр илрэл нь ийм төрлийн хүний хүн чанарын онцгой шинжүүд мөн биз дээ? (Мөн.) Ийм хүмүүс нийгмийн харилцаанд сайн биш байж магадгүй, эсвэл тодорхой нэг мэргэжлийн ур чадварын хувьд төдийлөн чадварлаг биш байж магадгүй ч хэрэв Миний сая дурдсан шинж чанаруудыг эзэмшсэн бол тэднийг удирдагч, ажилчнаар хөгжүүлж болно. Эдгээр онцлог шинж нь бас тэдний давуу тал юм, өөрөөр хэлбэл, тэд цэцэн цэлмэг үгтэй, ажлын чадамжтай, зохион байгуулах ур чадвартай, бас харьцангуй шударга ёсны мэдрэмжтэй байдаг. Шударга ёсны мэдрэмжтэй байх нь маш чухал. Ёрын муу хүмүүс, антихристүүд шударга ёсны мэдрэмжтэй байдаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Антихристүүд хорон муу уг чанартай байдаг; тэдний хувьд шударга ёсны мэдрэмжтэй байх боломжгүй. Өөр нэг чухал зүйл бол ийм төрлийн хүн сүнслэг ойлголттой, үнэнийг ухамсарлах чадвартай байдаг; энэ нь тэдний хэв чанартай холбоотой. Ийм төрлийн хүний давуу тал нь Миний сая дурдсан хүн чанарын онцлог шинжүүд болон авьяасыг хэлдэг, нэмээд үнэнийг ухамсарлах чадвартай байх, чуулганы төлөө ачаа үүрдэг байх, ажлын чадамжтай байх гэсэн гурван стандарт бий. Ийм хүмүүсийг удирдагч болгон хөгжүүлж болно; үүнд ямар ч асуудал байхгүй. Оюун ухаан, хэв чанартай байхаас гадна удирдагч хүн үнэнийг ухамсарлах чадвартай, ажилдаа зохион байгуулах ур чадвартай, ажлын чадамжтай, түүнчлэн цэцэн цэлмэг байх ёстой. Зарим хүн маш сайн хэв чанартай, сүнслэг ойлголттой байдаг ч цуглаан дээр нөхөрлөх цаг болоход хэлэх гэсэн зүйл нь эмх замбараагүй, үг хэлээ цэгцлэх ямар ч чадваргүй, хэлж байгаа нь ямар ч логикгүй байдаг. Ийм хүмүүсийг удирдагч болгон хөгжүүлж болох уу? (Үгүй, болохгүй.) Зарим хүн маш цөөн хүнтэй л ярьж дөнгөдөг; тэд зарим байдал, үзэл бодол, үнэний талаарх ойлголтыг нөхөрлөж, бусдыг дэмжиж, хангаж, тусалж чаддаг ч олон хүний дунд ярьж зүрхэлдэггүй, айдаст автаж, бүр уйлах шахтлаа сандардаг. Ийм хүмүүсийг хөгжүүлж болох уу? Нэлээд сул дорой, хулчгар хүн чанартай, тайзнаас аймтгай ийм төрлийн хүмүүсийн хувьд, хэрэв тэд удирдагч байхуйц хүн чанар, давуу тал, ухамсарлах чадвартай бол тэднийг багийн удирдагч юм уу чуулганы удирдагч болгохоор хөгжүүлж болно. Эхлээд тэднийг зүгээр л хөгжүүлж, сурга; тодорхой хугацаанд туршлага хуримтлуулсныхаа дараа мэдлэгтэй болж, арай илүү зоригтой болж, ярихаас айх юм уу тайзны айдаст автахаа болино. Дүгнэж хэлбэл бидний сая нөхөрлөсөн хүн чанарын онцлог шинж, давуу талуудтай хүмүүсийн хувьд хүн чанар нь стандартад нийцэж л байвал тэднийг удирдагч болгохоор хөгжүүлж болно. Өнгөрсөн удаад бидний ярьсанчлан, удирдагчаар хөгжүүлэгдэхийн тулд хүн заавал бүх үнэнийг ойлгож, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй гэх мэт байх албагүй. Эдгээр шалгуурыг заавал хангасан байх албагүй. Хэрэв хүн тодорхой хэв чанартай, сүнслэг ойлголттой, үнэнийг хүлээн авч чаддаг бол түүнийг дэвшүүлж, хөгжүүлж болно. Энэ нь хүмүүсийг оновчтой ашиглаж байгаа хэрэг биш үү? (Мөн.) Хамгийн чухал шалгуур бол тухайн хүний хүн чанар стандартад нийцэж байгаа эсэх юм.

Зарим хүн Миний хэлснийг сонсоод, удирдагч байх шалгуурыг аль хэдийн хангасан тул өөрийг нь дэвшүүлэх ёстой гэж үздэг. Энэ нь тэдний буруу ойлголт биш гэж үү? Удирдагч байна гэдэг ийм энгийн хэрэг үү? Тэд “Би үнэхээр зохион байгуулалттай, зохион байгуулах ур чадвартай, бас цэцэн цэлмэг үгтэй болохоор хамгийн ярвигтай зүйлсийг тодорхой тайлбарлаж чаддаг, тэгтэл Бурханы гэр яагаад намайг дэвшүүлэхгүй байна вэ? Ах эгч нар яагаад намайг удирдагчаар сонгохгүй байна вэ? Дээд түвшний удирдагчид яахаараа чадвартай гэдгийг минь харж чаддаггүй байна аа?” гэж боддог. Битгий санаа зов. Хэрэв чи үнэхээр удирдагч, ажилчин байх шалгуурт нийцдэг бол эрт орой хэзээ нэгэн цагт дэвшиж, өөрийгөө сургах боломж олдоно. Одоо хамгийн чухал нь чи үнэнийг хэрэгжүүлэх, ажил хэргийг зарчмын дагуу зохицуулах тал дээр асар их сургуулилт хийж, бусдад идэвх санаачилгатайгаар тусалж, Бурханы сонгосон хүмүүст бодитой асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой. Бурханы сонгосон хүмүүс хэв чанар сайтай, бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаг гэдгийг чинь хараад чамайг санал болгож, сонгоно. Хэрэв чи идэвх санаачилга гаргаж, бага зэрэг бодитой ажил хийлгүйгээр зүгээр л нэг өдөр гэнэт удирдагчаар сонгогдоно, эсвэл Дээрх чамайг онцлон дэвшүүлнэ гэж хүлээж байгаа бол тийм зүйл хэзээ ч болохгүй. Чи хүн бүрд харуулахын тулд жаахан бодитой ажил хийх ёстой; хүн бүр давуу талыг чинь харж, чамайг дэвшүүлж, хөгжүүлж, ашиглах ёстой хүн байна гэж бодмогцоо аяндаа чамайг санал болгож, сонгоно. Хэрэв чи яг одоо өөрийгөө удирдагч байхад тохирно гэж бодож байгаа ч хэн ч чамайг сонгоогүй, Бурханы гэр чамайг дэвшүүлээгүй бол яагаад тэр юм бол? Нэг зүйл тодорхой байна: Чи ах эгч нарын нүдэнд хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Магадгүй энэ нь чиний хүн чанар, эсвэл эрэлхийлэл, эсвэл чиний давуу тал, хэв чанараас болсон байх. Хэрвээ ах эгч нар энэ талуудын аль нэгийг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл сайшаадаггүй бол чамайг сонгохгүй, санал болгохгүй. Тиймээс чи шаргуу ажиллаж, эрэлхийлж, сургуулилт хийсээр байх ёстой бөгөөд үнэнийг жинхэнээсээ ойлгож, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж чаддаг болох үед чинь хүмүүс аяндаа чамайг санал болгож, сонгоно; нөхцөл нь бүрдэхэд болох юм болдгоороо болно. Удирдагч болохыг байнга тэсэн ядан хүлээж, энэ тухай цаг үргэлж бодох хэрэггүй; энэ бол хэрээс хэтэрсэн хүсэл юм. Чи энгийн зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлдэг хүн байж, Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, дуулгавартай, тэвчээртэй байж сурах ёстой. Удирдагч болохыг сохроор эрэлхийлж болохгүй; энэ бол амбиц бөгөөд зөв зам биш. Чи цаг үргэлж ийм амбиц, хүсэл тээх ёсгүй. Үнэхээр хэв чанартай байсан ч гэсэн чи үнэн-бодит байдалд орох хүртлээ хүлээх ёстой, тэгж байж л удирдагч эсвэл ажилчнаар үйлчлэх ажилд тэнцэж чадна. Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй бол удирдагч эсвэл ажилчнаар сонгогдлоо ч ямар ч бодитой ажил хийж чадахгүй бөгөөд чөлөөлөгдөж, таягдан хаягдах ёстой болно, ийм зүйл байнга тохиолддог. Чи өөрийгөө удирдагч болоход тохирно, удирдагч байх авьяас чадвар, хэв чанар, хүн чанартай гэж боддог ч Бурханы гэр чамайг дэвшүүлээгүй, ах эгч нар чамайг сонгоогүй бол чи энэ явдалд хэрхэн хандах ёстой вэ? Чиний дагаж болох хэрэгжүүлэлтийн нэг зам бий. Чи өөрийгөө сайтар таньж мэдэх ёстой. Хамгийн гол нь хүн чанарт чинь асуудал байна уу, завхарсан зан чанарын чинь зарим талын илчлэл хүмүүсийг зэвүүцүүлдэг үү; эсвэл чи үнэн-бодит байдалгүй, бусдад үнэмшилгүй санагддаг уу, эсвэл үүргийн чинь гүйцэтгэл стандартад тэнцэхгүй байна уу гэдгийг хар. Чи энэ бүх зүйлийг эргэцүүлж, яг хаана дутуу дулимаг байгаагаа мэдэх ёстой. Хэсэг хугацаанд эргэцүүлж, асуудлаа олж мэдсэнийхээ дараа чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг даруй эрж хайж, үнэн-бодит байдалд орж, өөрчлөгдөж, өсөхөөр чармайх ёстой. Тэгж гэмээ нь эргэн тойрны чинь хүмүүс үүнийг хараад, “Одоо тэр өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн. Няхуур ажиллаж, мэргэжилдээ нухацтай ханддаг, үнэн-зарчимд онцгой анхаарал хандуулдаг. Тэр юмыг адгуу, хааш яаш хийдэггүй, ажилдаа илүү ухамсартай, хариуцлагатай ханддаг. Тэр хааяа хааяа сайрхаж, өөрийгөө байнга гайхуулдаг байсан ч одоо хавьгүй илүү дуугүй болж, ихэрхэг байхаа больсон. Хэдэн юм хийж чаддаг байлаа ч энэ талаараа бардамнадаггүй, ямар нэг зүйлийг дуусгахдаа буруу хийхээс айж, ахин дахин эргэцүүлдэг. Тэр урьдынхаасаа хавьгүй илүү болгоомжтой авирладаг, Бурханаас эмээдэг сэтгэлтэй—хамгийн гол нь үнэний талаар нөхөрлөж, цөөн хэдэн асуудлыг шийдэж чадна. Тэр үнэхээр өсжээ” гэж хэлнэ. Чамтай хэсэг зуур харилцсан эргэн тойрны чинь хүмүүс илт өөрчлөгдөж, өссөнийг чинь олж мэднэ; чи өдөр тутмын амьдрал, биеэ зөв авч явах байдал, хэрэг явдлыг шийдвэрлэж байгаа байдал, ажилдаа хандах хандлага, үнэн-зарчмуудад хандах хандлагадаа өмнөхөөсөө их хүчин чармайлт гаргаж, үг яриа, үйлдэлдээ илүү нягт нямбай болно. Ах, эгч нар энэ бүхнийг хараад, нухацтай авч үзнэ. Тэгвэл чи магадгүй дараагийн сонгуульд нэр дэвшиж чадах бөгөөд удирдагчаар сонгогдох найдвар бий болно. Хэрэв чи зарим чухал үүргийг үнэхээр биелүүлж чадвал Бурханы ерөөлийг хүртэнэ. Чи үнэхээр ачаа үүрдэг, тийм хариуцлагын мэдрэмжтэй, ачаа үүрэхийг хүсдэг бол бушуухан өөрийгөө дадлагажуул. Үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, зарчимтай үйлддэг бол. Нэгэнт амийн туршлагатай болж, гэрчлэлийн нийтлэл бичиж чаддаг болбол чи үнэхээр өссөн байх болно. Хэрэв чи Бурханыг гэрчилж чадвал Ариун Сүнсний ажлыг олж авч чадах нь гарцаагүй. Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа бол Бурхан чамайг ивээн харж байна гэсэн үг бөгөөд Ариун Сүнсний удирдамжтайгаар чиний боломж удахгүй ирнэ. Чи одоо ачаа үүрч байж магадгүй ч чиний биеийн хэмжээ хангалтгүй, амийн туршлага чинь хэтэрхий гүехэн тул удирдагч болсон ч гэсэн бүдэрч унах магадлалтай. Чи амь-оролтыг эрэлхийлж, хэрээс хэтэрсэн хүслээ эхлээд шийдвэрлэж, дуртайяа дагагч байж, Бурханы зохион байгуулж, зохицуулдаг юунд ч гомдоллох үг хэлэлгүйгээр Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг болох ёстой. Ийм биеийн хэмжээтэй болох үед чиний боломж гарч ирнэ. Хүнд ачаа үүрэхийг хүсэж, энэ ачааг үүрч байгаа чинь сайн зүйл. Чи ахиц гаргахаар чармайдаг идэвх санаачилгатай зүрх сэтгэлтэй бөгөөд Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, Бурханы хүслийг дагахыг хүсдэг гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол амбиц биш, харин жинхэнэ ачаа юм; энэ бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хариуцлага, эрэлхийллийнх нь зорилго юм. Чи аминч сэдэлтэй биш, өөрийнхөө төлөө байдаггүй, харин Бурханыг гэрчилж, сэтгэл хангалуун байлгахын төлөө байдаг—энэ бол Бурханы хамгийн их ерөөдөг зүйл бөгөөд Бурхан чамд тохирсон зохицуулалтыг хийнэ. Одоохондоо чи амь-оролтоо эрэлхийлэхэд анхаарч, эхлээд үүргээ сайн гүйцэтгэ, дараа нь туршлагын гэрчлэлийн хэдэн нийтлэл бичиж Бурханыг гэрчил. Хэрэв гэрчлэл чинь жинхэнэ, бодит бол тэрийг уншсан хүмүүс чамайг биширч, чи тэдэнд таалагдана, мөн тэд чамтай харилцаж, чамайг санал болгоход бэлэн болно, ийнхүү чиний боломж ирнэ. Тиймээс боломж ирэхээс өмнө чи үнэнээр өөрийгөө заавал зэвсэглэх ёстой. Эхлээд бодит туршлагатай бол, тэгээд чи аяндаа жинхэнэ гэрчлэлтэй болно; үүргийн чинь үр дүн улам бүр сайжирна, тэр үед чи хүссэн ч нуугдаж чадахгүй, эргэн тойрны чинь ах эгч нар чамайг санал болгоно. Учир нь үнэн-бодит байдалтай хүмүүс Бурханы гэрт төдийгүй Бурханы сонгосон хүмүүст ч хэрэгтэй; хүн бүр үнэн-бодит байдалтай хүмүүстэй харилцах дуртай, хүн бүр үнэн-бодит байдалтай найз нөхөдтэй байх дуртай. Хэрэв чи ийм түвшинд туршлагажиж, жинхэнэ гэрчлэлтэй, үнэн-бодит байдалтайг чинь хүн бүр харж, хүлээн зөвшөөрвөл чи хүссэн ч удирдагч болохоос зайлсхийж чадахгүй, ах эгч нар чамайг сонгох гэж зүтгэсээр байх болно. Тийм биш гэж үү? Үрэлгэн хүү эргэн ирж, Бурхан руу буцаж очиход Бурхан баярлаж, аз жаргалтай болж, зүрх сэтгэл нь тайвширдаг. Үнэн-бодит байдалтай хүний хувиар чи яаж Бурханд ашиглагдахгүй байж болох юм бэ? Энэ бол боломжгүй зүйл. Бурханы санаа зорилго бол Өөрийг нь гэрчилж чадах илүү олон хүнийг олж авах явдал; Өөрийг нь хайрладаг бүх хүнийг төгс болгож, Өөртэй нь нэгэн зүрх сэтгэл, санаатай бүлэг хүмүүсийг аль болох хурдан бий болгох явдал юм. Тиймээс Бурханы гэрт үнэнийг эрэлхийлдэг бүхэн асар их ирээдүйтэй байдаг ба Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийн хэтийн ирээдүй хязгааргүй байдаг. Хүн бүр Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой. Ийм ачаатай байх нь үнэндээ эерэг зүйл бөгөөд мөс чанар, эрүүл ухаантай хүмүүст байх ёстой зүйл боловч хүн бүр хүнд ачаа үүрч чаддаг байх албагүй. Энэ ялгаа хаанаас гардаг вэ? Чиний давуу тал, чадвар ямар ч бай, IQ чинь хэчнээн өндөр ч бай, хамгийн чухал нь чиний эрэлхийлэл, алхаж буй зам юм. Хэрвээ хүн чанар чинь стандартад нийцсэн, тодорхой хэв чанартай ч чи үнэнийг эрэлхийлдэг хүн биш, ердөө л хүн чанар сайтай, бага зэрэг ачааны мэдрэмжтэй хүн бол чуулганы удирдлагын ажлыг сайн хийж чадах уу? Үнэнийг ашиглан асуудлыг шийдэж чадна гэсэн баталгаа өгөх үү? Хэрвээ чи баталгаа өгч чадахгүй бол ажилдаа чадваргүй хэвээрээ байна. Чи удирдагчаар сонгогдож, томилогдсон ч гэсэн уг ажлыг хийж чадахгүй хэвээр байх болно, тэгвэл энэ нь ямар хэрэг байх вэ? Энэ нь чиний нэрэлхүү занг хангаж болох ч ах эгч нарт хохирол учруулж, чуулганы ажлыг саатуулна. Харин чи удирдагч, ажилчин болох шалгуурыг хангадаг, үнэнийг эрэлхийлдэг хүн бөгөөд тодорхой хэмжээний туршлагын гэрчлэлтэй бол гарцаагүй удирдлагын ажлыг сайн хийж чадна, учир нь чи туршлагын гэрчлэлтэй, үнэнийг ойлгодог, чуулганы удирдагч байх хүнд ачааг үүрч чадах хүн мөн. Хүн чанар чинь стандартад нийцдэг, бас тодорхой давуу талтай байх нь зүгээр л Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлж, ашиглах үндсэн шалгуур юм, харин удирдлагын ажлыг сайн хийж чадах эсэх чинь бодитой туршлага, үнэн-бодит байдалтай эсэхээс чинь шалтгаална—энэ хамгийн чухал юм. Зарим хүн зөв хүн бөгөөд үнэнийг эрэлхийлдэг боловч дөнгөж гурваас таван жил итгэсэн, бодит туршлагагүй байдаг. Ийм хүмүүс чуулганы удирдлагын ажлыг сайн хийж чадах уу? Тэд уг ажилд чадварлаг байхгүй л болов уу даа. Тэд юугаараа дутуу дулимаг вэ? Тэд бодит туршлагаар дутмаг, үнэнийг хараахан ойлгож аваагүй. Тэд олон бичиг үсэг, хоосон сургаал ярьж чаддаг байлаа ч гэсэн үнэнийг ашиглан асуудлыг шийдэх нь тэдний хэрээс хэтэрсэн зүйл хэвээр байдаг. Иймээс тэд удирдлагын ажилд тэнцэхгүй хэвээр бөгөөд үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орохын тулд үргэлжлүүлэн дадлагажих хэрэгтэй. Тухайлбал хүн чанар нь стандартад нийцсэн, нэлээн үнэнч шударга, худал хэлж, хуурах нь ховор, саад болж, үймүүлэлгүйгээр үүргээ гүйцэтгэдэг ч үнэнийг эрэлхийлэхдээ тааруу хүнийг аваад үз; ийм хүнийг удирдагч эсвэл ажилчин болгон хөгжүүлж болох уу? Энэ маш хэцүү байх болно. Харин дэвшүүлж, хөгжүүлж, ашиглах шалгуурт нийцдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй хүн удирдагч эсвэл ажилчин болж дэвшүүлэгдсэнийхээ дараа үнэнийг эрэлхийлдэг хүн болж чадах уу? Тэд үнэхээр үнэнийг эрэлхийлж эхэлж чадах уу? Тэд тодорхой хугацаанд удирдагч эсвэл ажилчнаар ажилласныхаа дараа үнэн-бодит байдалд орж чадах уу? Энэ бол боломжгүй зүйл. Хүн ямар шалгуурыг хангадаг нь хамаагүй, үнэнийг эрэлхийлдэг хүн биш л бол хэзээ ч удирдагч, ажилчнаар сонгож эсвэл дэвшүүлж болохгүй. Хэрэв хүн стандартад нийцдэг хүн чанар, хэв чанартай бол, түүнчлэн үнэнийг хүлээн авч, тодорхой хэмжээнд өөрчлөгдөж чаддаг бол түүнийг дэвшүүлж, хөгжүүлж, ашиглаж болно, үр дүнд нь тэр хүн дадлагажих, үнэн-бодит байдалд орох, аврал хүртэх, төгс болгуулах замд орох боломжтой болно. Иймээс Бурханы гэр хэнийг ч удирдагч, ажилчин, эсвэл зааварлагч болгон дэвшүүлсэн бай, энэ нь хувийн хүсэл, амбицыг чинь хангах, эсвэл эрмэлзлийг чинь биелүүлэх зорилготой биш, харин авралын замд орж, төгс болгуулах боломж олгох зорилготой байдаг.

Оюуны чадамж нь төдийлөн хангалттай бус хүмүүсийн хувьд тэд ч бас үүргээ сайн гүйцэтгэх хүсэлтэй байж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахыг хүсдэг боловч мэргэн ухаангүй, хэрхэн зарчмын дагуу үйлдэхээ мэддэггүй, бас аливаа хэргийг нэвт шувт харж чаддаггүй. Хэзээ нэгэн цагт тэд уруу таталттай тулгарч, үүнд автдаг, үр дүнд нь тэд чуулганы ашиг сонирхол, ах эгч нараас урваж, Бурханы гэрийн ажилд хохирол учруулдаг. Тэнэг мунхаг, оюуны чадамж дутмаг ийм төрлийн хүмүүсийг бид хэрхэн зохицуулж, тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? Сүнслэг ойлголтгүй, оюуны чадамж дутмаг ийм мунхгуудын тухайд нэгийг нь ч үлдээлгүй чөлөөлж, үүргийнх нь хуваарилалтыг тохируулах ёстой бөгөөд нэгийг нь ч ашиглаж болохгүй. Ийм хүмүүсийг ашиглавал тэд Бурханы гэрийн ажилд хэдийд ч төвөг удах боломжтой—ийм сургамжууд маш олон бий. Өнөө үед гаднаа жаахан хүн төрхтэй мэт харагддаг хэр нь ямар ч үнэн-бодит байдлыг нөхөрлөж чаддаггүй хүн олон байдаг. Тэд Бурханд олон жил итгэсэн мөртөө ийм байдалтай хэвээр үлддэг. Энэ асуудлын уг үндсийг тодорхой харах ёстой; энэ бол хэтэрхий муу хэв чанартай, сүнслэг ойлголтгүйн асуудал юм. Ийм хүмүүс хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч өөрчлөгдөхгүй, хэдий олон номлол сонссон ч ямар ч дорвитой ахиц гаргадаггүй. Тэднийг түр хойш тавьж, чадах чинээгээр нь багахан ч атугай үйлчлэл үзүүлүүлэх боломжтой. Тэднийг ийм маягаар зохицуулах нь сайн арга зам мөн үү? (Мөн.) Оюуны чадамж дутмаг, давуу талгүй зарим хүн хэдэн жил Бурханы үгийг уншсаныхаа дараа ч ойлгож чаддаггүй, хэдэн жил номлол сонссон хэр нь ойлгож чаддаггүй. Ийм хүмүүст Бурханы үгийн ном тарааж өгөх хэрэгтэй юу? (Үгүй, хэрэггүй.) Оюуны чадамж дутмаг хүмүүст Бурханы үгийн номыг тараах ёсгүй, учир нь энэ нь үр ашиггүй бөгөөд дэмий үрэхтэй адилхан тул тэдэнд тарааж өгсөн номыг даруй хурааж авах ёстой. Энэ нь тэднээс Бурханы үгийг унших эрхийг нь хасаж байгаа хэрэг биш, харин тэдний оюуны чадамж дутах учраас ингэж байгаа юм. Ийм хүмүүс чуулганы амьдралаар амьдарлаа ч гэсэн, үүрэг гүйцэтгэх нь байтугай үнэнийг ойлгож чадахгүй. Ийм хүмүүс бол хог, тийм биш гэж үү? Та нар хог хаягдалтай яаж харьцахаа мэддэг байх ёстой. Зарим хүн гаднаа ямар ч заль мэхгүй мэт харагддаг ч оюуны чадамж нь маш тааруу тул ямар ч биеийн хүчний ажлыг сайн хийж чаддаггүй, юу ч хийсэн холион бантан хутгадаг. Тэднээр жижиг сажиг ажил хийлгэвэл ямар нэг юм эвдэх нь тодорхой тул ийм хүмүүсийг ашиглаж болохгүй. Хэрэв тэднээр хувинтай ус зөөлгөвөл савтай тос цохиж асгана. Аяга угаалгавал таваг хагална. Хэрвээ хоол хийлгэвэл нэг бол ихдүүлнэ, аль эсвэл багадуулна, эсвэл хэтэрхий шорвог, аль эсвэл амт муутай болно. Тэд үнэхээр сэтгэл гаргадаг ч яаж ч хичээгээд олигтой хийж чадахгүй, бүр биеийн хүчний ажил ч сайн хийж чадахгүй. Ийм хүмүүсийг ашиглаж болох уу? (Болохгүй.) Тэгвэл ашиглаж болохгүй бол тэдэнд юу даалгах ёстой вэ? Тэднийг Бурханд итгүүлж болохгүй, бас Бурханы гэр тэднийг хүсэхгүй гэсэн үг үү? Үгүй, тийм биш. Зүгээр л тэднээр бүү үүрэг гүйцэтгүүл. Хэрвээ тэд хэвийн хүний амьдралын цар хүрээн дэх зүйлсийг буюу өдөр тутмын суурь мэдлэгийн зүйлс болон өдөр тутмын амьдралын хэвшмэл зүйлсийг зохих ёсоор хийж чадахгүй бол Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй.

Хэдий зарим хүн удирдагч болон хөгжүүлэгдэж чадах нь битгий хэл, хүн чанар нь сайн биш, ямар нэг онцгой чадваргүй ч гэсэн биеийн хүчний зарим жижиг сажиг ажлыг хийж чаддаг. Жишээлбэл тахиа, нугас, гахай хооллох, хонь хариулах нь тэдний сайн хийж чадах ажил юм. Хэрэв тэдэнд энгийн ажил даалгавал тэд сэтгэл гаргах л юм бол үүнийг сайн хийж чадна, тиймээс ийм хүмүүс Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж чадна. Энэ нь нэг л төрлийн, энгийн ажил байсан ч тэд зүрх сэтгэлээ зориулж, хариуцлагаа биелүүлж чадна, мөн Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу өөрсдөдөө шаардлага тавьж чадна. Тэр ажил том, жижиг эсэх, эсвэл тухайн ажил чухал, чухал биш эсэх нь хамаагүй, эцсийн эцэст тэд өөрсдөд нь даалгасан ганц ажлыг сайн гүйцэтгэж чаддаг. Тэд тахиаг сайн хооллож хэвийн өндөглүүлж чадахаас гадна, бас тахиануудыг чононд идүүлэхээс хамгаалж чадна. Хэрэв тэд чоно улихыг сонсвол даруйхан зааварлагчдаа мэдэгдэж, Бурханы гэрийн өөрсдөд нь даалгасан ажлыг гүйцэтгэх явцад ямар нэгэн осол эндэл гарахаас сэргийлэхээр чармайна. Хэрэв ингэж ажилладаг бол тэд харьцангуй өөрсдийгөө зориулдаг бөгөөд энэ нь хариуцлагаа биелүүлж, ажлаа сайн хийж чадаж байгаад тооцогдоно. Харин үлдсэн зүйл дээр—хувийн амьдрал, хэрхэн биеэ авч явж, аливааг шийдвэрлэдэг зэрэг дээр—тэд жаахан дутуу дулимаг байдаг; тухайлбал, тэд бусадтай хэрхэн харилцаж, ярилцахаа мэддэггүй, эсвэл өөрийн байдлыг бусадтай хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, заримдаа ааш муутай байдаг. Энэ нь асуудал гэж тооцогдох уу? Эдгээр асуудлаас болоод тэднийг ашиглахгүй байх нь зүгээр үү? (Үгүй, зүгээр биш.) Зарим хүн хувийн ариун цэвэр муутай байдаг; үсээ дор хаяж арав хоног угаадаггүй, ерөнхийдөө муухай үнэртдэг. Эргэн тойрных нь хүмүүс амарч байхад идэж уухдаа чанга чимээ гаргадаг, бас алхах, хаалга хаах, ярих гэх мэт бусад үед ч гэсэн чанга чимээтэй байдаг—тэд боловсролгүй, хүмүүжилгүй. Ийм хүмүүст яаж хандах ёстой вэ? Бүгд тэднийг ойлгож, хайрын зүрх сэтгэлээр тусалж, дэмжиж, хэвийн хүн чанар гэж юу болох талаар тэдэнтэй нөхөрлөж, бага багаар өөрчлөгдөх боломж олгох ёстой. Та нар бүгд хамт байгаа болохоор хоорондоо эвтэй байж сурах хэрэгтэй. Ажлаа зөв хийж, ажил хариуцаж чаддаг, саад тотгор, үймээн учруулах ямар нэг зүйл хийдэггүй л бол тийм хүмүүсийг ашиглаж болно. Зарим хүн ухаантай, хэв чанар сайтай, хичээнгүй ажилладаг, хариуцлагаа биелүүлж, өөрт нь даалгасан ажлыг сайн хийж чаддаг тул тэднийг хөгжүүлж, ашиглаж болно. Харин зарим хүн дэндүү муу хэв чанартай тул ганцхан ажлыг ч сайн хийж чаддаггүй; тэд ердөө тахиа тэжээж л дөнгөдөг ч нугас, галууг ч бас тэжээлгэвэл тэд сандарч тэвдэн, яаж хийхээ мэдэхгүй. Тэд уг ажлыг сайн хийхийг хүсэхгүй байгаа юм биш, харин хэв чанар нь дэндүү муу байгаа юм. Тэдний оюун ухаан хязгаарлагдмал, тэд нэг ажлыг хэрхэн хийхээ л мэддэг бөгөөд дахиад нэг ажил хийлгэхээр өгвөл хийж чадахгүй. Тэд хэрхэн төлөвлөхөө мэддэггүй, тиймээс холион бантанг нь хутгаж орхидог. Ийм хүмүүс нэг удаад нэг ажил хийхэд л тохирно. Тэдэнд олон ажил бүү өг, учир нь тэд тэрийг дийлж чадахгүй. Нэг ажлыг сайн хийж чадаж байгаа бол хоёр юм уу гурван ажил хийж чадах нь гарцаагүй гэж бүү бод, тийм байх албагүй бөгөөд тийм байх албагүй бөгөөд тийм байх албагүй бөгөөд энэ нь тэдний хэв чанараас шалтгаална. Эхлээд тэднээр хоёр ажил хийлгээд үз. Хэрэв тэд хэв чанар сайтай, тэр ажлыг хийж чадаж байвал ийм маягаар зохицуулж болно. Харин тэд хоёр ажлыг зэрэг сайн хийж чадахгүй, холион бантан болгож байвал энэ нь тэдний хэв чанараас давсан гэсэн үг тул хоёр дахь ажлыг нь нэн даруй хасах ёстой. Учир нь тэд нэг удаад олон төвөгтэй ажил хийхээс илүүтэй нэг л ажлыг хийж чадна, тэд үүнийг хийх хэв чанаргүй гэдгийг чи ажиглалт, туршилтаар олж мэдсэн. Зарим хүн харьцангуй ухаантай, харьцангуй хэв чанар сайтай байдаг тул хэд хэдэн ажил өгч хийлгэвэл, тэд сайн хийж чадна. Жишээлбэл, хэрэв тэднээр хоол хийлгэж, дэгдээхий тэжээлгэж, ногооны талбай арчлуулбал тэд өдөр бүр хоолоо цагт нь хийж, чөлөөт цагаараа ногооны талбайг арчилж, цаг тухайд нь усалж, хогийн ургамлыг нь түүж, дэгдээхийнүүдийг цагт нь тэжээж чаддаг. Зарим хүн: “Тэд ийм хэв чанартай юм чинь чуулганы ажлыг бас хариуцуулж, чуулганы удирдагч болгоё” гэж хэлж магадгүй. Ингэвэл зүгээр үү? Хэдий тэд биеийн хүчний зарим ажил, өдөр тутмын жижиг сажиг ажлыг хариуцаж чаддаг байлаа ч чуулганы удирдагч байх тухайд бол, тэр нь тусдаа үнэлгээ шаарддаг; удирдагч байх нь ийм энгийн, гаднах ажлыг хийж чаддаг эсэхээр хэмжиж болох зүйл биш. Учир нь чуулганы удирдагч байна гэдэг нь биеийн хүчний ажил биш, үүнийг удирдлагын зарчмаар хэмжих ёстой. Гэхдээ хэрэв тухайн хүн чуулганы удирдагч байхуйц хэв чанар, авьяастай, нэлээд сайн хүн чанартай бол түүнийг гаднах ажил хийлгэхээр хуваарилах нь тохиромжгүй; хүмүүсийг зохисгүй ашиглах гэж үүнийг хэлнэ. Чуулганы удирдагч хамгийн ихдээ өдөр тутмын амьдралтай холбоотой хагас цагийн нэг ажлыг л хийж, завтай үедээ үүнд жаахан санаа тавьж байхад л болно—ингэвэл тэд хэт ядрахгүй. Аар саар, хэвшмэл хэрэг явдал болон биеийн хүчний ажлын тухайд хүмүүс чадах чинээгээрээ хийж болно. Тэрийг бүгдийг нь хариуцаж чадах хүн бий юу? Ийм хэв чанартай хүн бий юу? (Байхгүй.) Хэв чанар, ур чадвар нь хангалттай байж болох ч нэг л зүйл дутагддаг нь эрч хүч юм. Хүмүүс мөнх бус, эрч хүч нь хязгаартай, хийж чадах ажлынх нь тоо хэмжээ ч хязгаартай. Эрч хүч сайтай хүмүүс өдөрт 12 хүртэл цагаар ажиллаж чаддаг бол дунд зэргийн эрч хүчтэй хүн ерөнхийдөө 8 цаг ажиллаж чаддаг, харин эрч хүч муутай хүн 4–5 цаг л ажиллаж чадна. Тиймээс биеийн хүчний ажил, чуулганы удирдлагчийн ажил, эсвэл мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хийлгэхээр хүнийг ашиглах үедээ чи тухайн хүн юунд илүү тохирохыг бодолцон үзэж, хамгийн тохиромжтой ажлыг түүнд хуваарилж өгснийхөө дараа хэрвээ хийж чадахгүй байвал өөр ажил хуваарилж өгөх ёстой. Хэрвээ чи хийхэд хамгийн тохиромжтой зүйлийнх нь дагуу тэдэнд ажил даалгадаггүй бол энэ нь хүмүүсийг ашиглах арга барилын чинь алдаа юм. Дэвшүүлж, хөгжүүлж, ашиглахад эн тэргүүнд тавих боломжгүй хүмүүсийн хувьд, тэднээр биеийн хүчний ажил хийлгэхээр болсон ч гэсэн хэв чанар, чадварт нь үндэслэн эдгээр ажлыг хуваарилах ёстой. Хэрвээ тэд томилогдсон ганц ажлаа сайн хийхийн зэрэгцээ өөр ажил ч бас хийж чадахаар байвал, тэр нь үндсэн ажилд нь нөлөөлөхгүй л бол тэднээр өөр хэдэн биеийн хүчний ажлыг хагас цагаар хийлгэж болно. Зарим хүн бие бялдрын хувьд хүчтэй, гурван ажлыг дараалан хийж чаддаг; нэг ажил хийж дууссаныхаа дараа эрч хүчтэй хэвээр байдаг ба ихэнхдээ завтай байдаг. Харин хуурамч удирдагчид харалган бөгөөд ажлыг хэрхэн хуваарилахаа мэддэггүй, энэ нь асуудал гэдгийг ухаараагүй байдаг тул тэр хүмүүсийг ганцхан ажил хийлгэхээр томилдог нь алдаа юм.

Би сая оюуны чадамж дутмаг, онцгой ур чадваргүй, зөвхөн бие махбодын хүчин чармайлт гаргаж чаддаг хүмүүсийн тухай ярилаа. Түүнчлэн, ямар нэг өвчин эмгэгтэй, бие махбодын хүчин чармайлт гаргаж ч чадахгүй, ялимгүй жаахан биеийн хүч шаардсан зүйл хийх бүрд толгой, гэдэс, нуруу нь өвддөг хүмүүс бий. Хэрэв үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой бол ийм төрлийн хүмүүст үүрэг даалгах талаар юу хийх ёстой вэ? Тэд Бурханы гэрт ямар үүрэг гүйцэтгэхэд тохирох эсэхийг тогтоохын тулд тэдний эрүүл мэндийн байдал, хүн чанар, хэв чанар зэрэг янз бүрийн талуудыг нь харах ёстой. Хэрэв тэдний эрүүл мэнд үнэхээр тааруу болохоор ямар ч ажил хийж чадахгүй, хэсэг зуур ажилласны дараа завсарлага авах ёстой болдог, бас тэднийг асрах хэн нэгэн хэрэгтэй болж, бие даан аливаа үүргийг сайн гүйцэтгэж чадахгүйгээс нь болоод тэднийг харж хандах хэн нэгнийг томилох ёстой байдаг бол тэгэх нь огт зохисгүй. Ийм хүмүүс үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй тул тэднийг тэнхрүүлэхээр гэр лүү нь явуул. Юу ч хийлээ гэсэн, хүчтэй салхинд хийсэж мэдэхээр маш хүнд өвчтэй хэнийг ч бүү ажиллуул. Хэрвээ тэдний эрүүл мэнд тийм ч муу биш, зүгээр л буруу хооллоход гэдэс нь өвддөг, уураг тархиа хэт их ашиглахад толгой нь өвддөг учраас ердийн хүнээс 3–4 цагаар бага ажиллаж л дөнгөдөг, эсвэл ердийн хүний ажлын талыг л хийж чаддаг бол бусад шалгуурыг хангаж байгаа цагт ийм хүмүүсийг ажиллуулж болно. Харин тэд өөрсдөө энэ талаар сөхөж, “Миний эрүүл мэнд энэ бэрхшээлийг тэсвэрлэхээргүй маш муу байна. Би гэртээ харьж тэнхэрмээр байна. Эдгэрснийхээ дараа эргэж ирээд үүргээ гүйцэтгэе” гэвэл алгуурлалгүй зөвшөөр, ятгах гэж бүү хичээ; тэглээ гээд ямар ч үр дүнгүй байх болно. “Дургүйд хүчгүй” гэдэг үг бий; хүн бүрийн итгэл, шийдэмгий байдал, эрэлхийлэл өөр. Зарим хүн: “Тэд зүгээр л заримдаа жаахан тавгүйрхэж, эрч хүч багатай болчихдог юм биш үү? Буруу хоолловол хүмүүс тавгүйрхэж магадгүй ч хоёр хоногийн дараа зүгээр болчихно; тэдэнд харьж, тэнхрэх шаардлага бий гэж үү? Шөнө сайн унтчихвал толгой өвдөж, дүйрэх нь зүгээр болчих бус уу? Тэгээд тэд хэвийн ажиллаж чадах биш үү? Энэ тийм сүртэй зүйл мөн үү?” гэж хэлж магадгүй. Чамд бол тийм сүртэй хэрэг биш байж болох ч махан биеэ нандигнах тал дээр зарим хүн бусдаас өөр байдаг, бас зарим хүн үнэхээр эрүүл мэндийн асуудалтай байдаг. Ийм тохиолдолд хэрэв тэд гэртээ хариад амарч, тэнхрэх хүсэлт гаргавал чуулган хурдан зөвшөөрөх ёстой, тэдэнд шаардлага тавих, хүндрэл учруулж, ялангуяа ятгах хэрэггүй. Зарим хуурамч удирдагч ийм хүмүүсийг байнга ятгаж, “Бурханы ажил одоо хэр хэмжээнд хүрснийг хар. Гамшиг улам бүр томорч, дөрвөн цуст сар гарч ирсэн, одоо цар тахал өргөн тархаж шүтлэггүй хүмүүс амьд үлдэх ямар ч аргагүй болсон! Чи Бурханы гэрт, үүргээ гүйцэтгэж, Бурханы нигүүлслийг эдэлж байна—чи аюулд өртөхгүй, бас үнэн, амийг олж авч чадна—энэ ямар агуу ерөөл гээч! Чиний энэ жаахан асуудал юу ч биш. Чи үүнийг даван туулж, Бурханд залбирах хэрэгтэй. Бурхан чамайг гарцаагүй эдгээнэ. Зүгээр л Бурханы үгийг унш, дахиад хэдэн магтан дуу сур, тэгээд бодохоо больчихвол чиний өвчин аяндаа дээрдэнэ. Бурханы үгэнд ‘Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр’ гэж байдаг биз дээ? Чи яг одоо өвчинд оршиж байна. Хэрвээ чи байнга өөрийгөө өвчтэй гэж бодоод байвал өвчин чинь улам даамжирна. Бодохгүй байвал өвчин чинь алга болно, тийм биз дээ? Тийм маягаар итгэл чинь нэмэгдэнэ, чи гэртээ харьж амрахыг хүсэхгүй. Харьж амрахыг чинь махан биеийн тав тухад шунах гэж нэрлэдэг” хэмээн хэлдэг. Тэднийг ятгах гэж бүү оролд, тэгэх нь мунхаг хэрэг. Тэд түр зуурын тухгүй байдлыг ч тэсвэрлэж чадахгүй, зүгээр л харьж амрахыг хүсдэг, өчүүхэн бэрхшээлийг ч давж чаддаггүй нь үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэхгүй байгааг нь нотолж байна. Үнэндээ ийм төрлийн хүмүүс үүргээ урт хугацаанд гүйцэтгэх санаа зорилгогүй, огтхон ч чин сэтгэлээсээ хийдэггүй, ямар ч төлөөс төлөх хүсэлгүй байдаг бөгөөд эцэст нь одоо бүрмөсөн зугтах боломж, шалтаг олсон. Зүрх сэтгэлдээ тэд өөрсдийгөө маш ухаалаг, бас энэ өвчин нь яг зөв цагтаа сэдэрлээ гэж баярлаж байдаг. Иймээс яадаг ч бай тэднийг үлд гэж бүү ятга. Тэд өөрсдийг нь үлдээч гэж ятгахыг оролдсон хэнийг ч үзэн ядна, үзэл бодлынх нь талаар зөвлөгөө өгөх гэж оролдсон хэнийг ч хараана. Чи үүнийг ойлгохгүй байна уу? Мэдээж зарим хүн үнэхээр өвчтэй, удаан хугацаанд өвдсөн байдаг бөгөөд цааш үргэлжлүүлбэл амь насанд нь аюул учирна гэж айдаг. Тэд Бурханы гэрт төвөг удахыг, эсвэл бусад хүмүүсийг үүргээ биелүүлэхэд нь нөлөөлөхийг хүсдэггүй. Эрүүл мэнд нь муудмагц ах эгч нарын асаргаанд найдах шаардлагатай болно гэж тэд боддог бөгөөд Бурханы гэрээр өөрсдийгөө асруулах гэж байгаадаа тавгүйтдэг тул ухаалгаар санаачилга гарган явах хүсэлт тавьдаг. Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Мөн л гэртээ харьж, амрахыг нь алгуурлалгүйгээр зөвшөөрөх ёстой. Бурханы гэр асуудлаас айдаггүй, зүгээр л хүсээгүй байхад нь хүмүүсийг албадахыг хүсдэггүй. Үүнээс гадна хүмүүст бүгдэд нь хувийн, бодитой бэрхшээлүүд байдаг. Махан биед амьдарч буй хүмүүс бүгд өвддөг, махан биеийн өвчин бол бодит байдалд оршин байдаг асуудал юм—бид баримтыг хүндэлдэг. Зарим хүн үнэхээр эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар үүргээ биелүүлж чаддаггүй, хэрэв тэдэнд Бурханы гэрийн тусламж хэрэгтэй байгаа бол, эсвэл ах эгч нар нь эмчилгээгээр хангах, эмчилгээний аргууд санал болгох хэрэгтэй байгаа бол Бурханы гэр эдгээр зүйлийг баяртайгаар хийж өгнө. Тэд Бурханы гэрт төвөг удахыг хүсдэггүй бөгөөд явж өвчнөө эмчлүүлэх мөнгө санхүү, арга зам, нөөц боломж тэдэнд байгаа бол зүгээр. Товчхондоо, эрүүл мэндийн улмаас Бурханы гэрт үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, эсвэл Бурханы гэрээр үргэлжлүүлэн хөгжүүлэгдэх боломжгүй байвал тэд зүй ёсоор хүсэлт гаргаж болох бөгөөд Бурханы гэр үүнийг нь даруй зөвшөөрнө. Хэн ч тэднийг ятгаж, шаардлага тулгах ёсгүй, учир нь энэ бол зохисгүй, ухаангүй хэрэг. Энэ бол ийм төрлийн хүмүүст зориулсан зохицуулалт юм.

Цөөн хэдэн тодорхой төрлийн хүмүүстэй хэрхэн харьцах вэ

I. Хийвэл зохих ажлаа хийдэггүй хүмүүст хэрхэн хандах вэ

Зарим хүн дажгүй хүн чанартай, давуу талтай, хурц ухаантай, хэвийн яриа хөөрөөтэй, ихэвчлэн маш өөдрөг, үүргээ гүйцэтгэхдээ маш идэвх санаачилгатай байдаг ч тэдэнд нэг дутагдал байдаг нь тэд маш уян сэтгэлтэй. Бурханыг дагаж, чуулганд үүргээ гүйцэтгэж байхдаа тэд гэр бүл, төрөл төрөгсдөө байнга санагалзаж, эсвэл нутгийнхаа сайхан хоолыг идэх тухай байнга боддог бөгөөд тэр хоолоо идэж чадахгүй байх нь тэднийг шаналгаж, энэ нь эргээд үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлдөг. Өөр нэг төрлийн хүн байдаг нь ганцаараа нэг газар, хувийн орон зайтай амьдрах дуртай. Ах эгч нартай хамт байх үедээ ажлын хурд хэтэрхий хурдан, хувийн орон зай байхгүй гэж тэдэнд санагддаг. Тэдэнд байнга дарамтад байгаа мэт санагдаж, ах эгч нартай хамт амьдрах нь баригдмал, тавгүй санагддаг. Тэд үргэлж хүссэнээ хийж, өөрийгөө өөгшүүлэхийг хүсдэг. Тэд бусад бүх хүнтэй хамт үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй бөгөөд гэртээ харих тухай байнга боддог. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх нь тэдэнд үргэлж таагүй санагддаг. Хэдийгээр ах эгч нартай эв найртай байж, Бурханы гэрт тэднийг хэн ч дээрэлхдэггүй хэдий ч ажил, амралтын хуваарийг баримтлахдаа тэд бага зэрэг зөрчилддөг—өглөө хүн бүрийг босоход тэд унтаад байхыг хүсдэг ч тэгэхээсээ ичдэг, шөнө бусад бүх хүн аль хэдийн амарч байхад тэд орондоо орохыг хүсдэггүй, сонирхдог зүйлээ хийхийг үргэлж хүсдэг. Заримдаа тэд тодорхой нэг зүйлийг идэхийг үнэхээр хүсдэг ч хоолны газарт байдаггүй, тэгээд захиалахаас ичдэг. Заримдаа тэд зугаалахыг хүсдэг ч өөр хэн ч ингэж гуйдаггүй тул тэд өөрсдийгөө өөгшүүлж зүрхэлдэггүй. Тэд үргэлж болгоомжтой, сэрэмжтэй байдаг ба бусдад шоолуулж, дорд үзэгдэж, эсвэл хүүхдэрхүү гэж дуудуулахаас айдаг. Хэрвээ тэд үүргээ сайн гүйцэтгэхгүй бол эцэст нь заримдаа засалт туулдаг. Тэд өдөр бүр нимгэн мөсөн дээгүүр алхаж байгаа мэт сэтгэл нь түгшиж, нэлээд аз жаргалгүй байдаг. Тэд “Гэртээ байхдаа би гэр бүлийнхээ бяцхан үр нь байж, эрх чөлөөтэй, дураараа, яг л бяцхан тэнгэрэлч шиг байснаа санаж байна. Би ямар аз жаргалтай байсан гээч! Одоо би Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байна, урьдын миний ул мөр яагаад алга болчхов оо? Би урьдынх шигээ хүссэнээ хийж чадахаа больчихлоо” гэж боддог тул иймэрхүү амьдралаар амьдрахыг хүсдэггүй. Гэвч тэд үүнийг удирдагчдаа хэлж зүрхэлдэггүй, эргэн тойрныхоо хүмүүст ийм бодлоо байнга ярьж, үргэлж гэрээ санаж, шөнө орондоо нууцаар уйлдаг. Ийм төрлийн хүнийг яах ёстой вэ? Энэ явдлыг мэдэж байгаа хэн боловч даруйхан мэдээлэх ёстой, удирдагч нь нэн даруй үнэн эсэхийг нь магадлаад, хэрвээ үнэн бол тэр хүнийг гэрт нь хариулж болно. Тэд Бурханы гэрийн хоол унд, зочломтгой байдлыг эдэлж байгаа ч үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй, үргэлж сэтгэл санаа нь тавгүйрхэж, гоморхож, сэтгэл дундуур байдаг тул аль болох хурдан явуул. Иймэрхүү хүмүүс түр зуур ийм зан ааштай гаргаж, дараа нь бодож үзээд өөрсдөө шийдвэрлэчихдэг нөхцөл байдалтай хүмүүс биш юм. Зарим хүний субьектив хүсэл бол үүргээ тууштай гүйцэтгэх явдал бөгөөд гэрээ санагалздаг ч энэ ямар асуудал болохыг мэдэж, үнэнийг эрж хайж, шийдвэрлэж чаддаг. Ийм хүмүүсийг явуулах, эсвэл санаа зовох шаардлагагүй. Бидний ярьж буй нөхцөл байдал бол гуч гарсан хүмүүс хэзээ ч том бололгүй, үргэлж тогтворгүй хэвээр үлдэж, хүүхэд шиг авирласаар байдаг явдал юм. Тэд хэлснийг л хийдэг бөгөөд хийх юмгүй үедээ зугаацах, хамааралгүй сэдвээр ярилцах тухай бодоод, хийвэл зохих ажлаа хийхийг хэзээ ч хүсдэггүй. Шүтлэггүй хүмүүс гучин насандаа хөлөө олсон байх тухай ярьдаг. Хөлөө олно гэдэг нь хийвэл зохих ажлаа хийж, ажлыг үүрч, өөрийгөө тэжээж чаддаг, зөв бизнес эрхэлж мэддэг, зугаацахад цаг бага зарцуулж, хийвэл зохих ажлаа саатуулдаггүй болно гэсэн үг. “Хүүхэд шиг авирлах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хийвэл зохих ямар ч ажлыг хариуцаж чадахгүй, оюун санаагаа үргэлж амраахыг хүсэж, байнга зугаалж, тэнэж, хөгжилдөж, зууш идэж, олон ангит кино үзэж, дэмий ярьж, тоглоом тоглож, интернэтээс хачин тохиолдол, ер бусын түүх хайхыг хүсдэг гэсэн үг. Энэ нь цуглаанд оролцох ямар ч сонирхолгүй, цуглаан болох бүрд унтахыг хүсэж, нойр нь хүрмэгц унтахыг хүсэж, өлсмөгцөө идэхийг хүсдэг, дур зоргоороо, хийвэл зохих ажлаа хийдэггүй гэсэн үг. Ийм хүмүүсийг хүн чанар муутай гэж хэлж болохгүй, зүгээр л тэд хэзээ ч өсөж том болдоггүй, үргэлж төлөвшөөгүй хэвээр үлддэг. Тэд 30 насандаа ийм байдаг, 40 насандаа ч ийм хэвээр байдаг; тэд өөрчлөгдөж чадахгүй. Хэрвээ тэд явахыг хүсэж, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хүсэхгүй бол яаж зохицуулах ёстой вэ? Бурханы гэр тэднийг үлд гэж шавдуулдаггүй. Чи тэдэнд тэр дор нь хариу өгөх ёстой—тэднийг даруйхан явуулж, шүтлэггүй хүмүүсийн дунд буцаагаад, Бурханд итгэдэг гэж яасан ч битгий хэлээрэй гэж тэдэнд хэлэх хэрэгтэй. Хийвэл зохих ажлаа хийдэггүй хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Хэрвээ чи тэднийг Бурханы гэрт үүрэг гүйцэтгэснээрээ хүн чанарын хувьд төлөвшиж, хийвэл зохих ажлаа хийдэг болж, ажлын чухал зүйлийг хариуцаж чаддаг болж, тэгээд үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулна гэж хүлээдэг бол ингэж найдаж яавч болохгүй. Ийм хүмүүс ямар ч бүлэгт байдаг. Шүтлэггүй хүмүүс иймэрхүү хүмүүст “том хүүхэд” гэх хоч өгдөг. Ийм хүмүүс хийвэл зохих ажлаа хэзээ ч хийлгүйгээр 60 насалж чадна. Тэдний яриа, үйлдэл нь зохисгүй, үргэлж инээж, наргиж, дэгдэж, юуг ч нухацтай хийдэггүй, зугаацах санаархал тун ихтэй байдаг. Бурханы гэр ийм хүмүүсийг ашиглаж чадахгүй.

Та нар энэ “том хүүхдүүдийг” муу гэж бодож байна уу? Тэд ёрын муу хүмүүс мөн үү? (Биш.) Зарим нь ёрын муу хүмүүс биш, тэд нэлээд энгийн бөгөөд муу биш. Зарим нь нэлээд сайхан сэтгэлтэй, бусдад туслах дуртай. Гэхдээ бүгдэд нь нэг дутагдал байдаг—тэд дураараа, зугаацах дуртай, хийвэл зохих ажлаа хийдэггүй. Жишээ нь, нэг эмэгтэй гэрлэснийхээ дараа ямар ч гэрийн ажил хийж сурдаггүй гэе. Тэрээр баяртай үедээ л хоол хийдэг, харин аз жаргалгүй байх үедээ хийдэггүй—цаг ямагт аргадуулах ёстой болдог. Хэрвээ хэн нэгэн түүгээр ямар нэг юм хийлгэхийг хүсвэл түүнтэй тохиролцох ёстой болдог, бас түүнийг хянах ёстой болдог. Тэр үргэлж гоё сайхан хувцаслаад дэлгүүр хэсэж, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авч, гоо сайханд орох дуртай. Гэртээ ирээд ямар ч ажил хийдэггүй, зүгээр л хөзөр, маажан тоглохыг хүсдэг. Хэрвээ чи түүнээс байцаа нэг кг нь ямар үнэтэйг асуувал мэдэхгүй; маргааш юу идэх гэж байгааг нь асуувал бас л мэдэхгүй; чи түүнээс ямар нэг хоол хийж өгөхийг гуйвал тэр дандаа баллаж орхидог. Тэгвэл тэр юунд хамгийн чадварлаг вэ? Тэр аль ресторан хамгийн сайн хоолтой, аль дэлгүүр хамгийн загварлаг хувцастай, аль дэлгүүр боломжийн үнэтэй, үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн зардаг зэргийг мэдэхдээ хамгийн чадварлаг байдаг ч өдөр хоногийг яаж өнгөрөөх, эсвэл хэвийн хүний амьдралд шаардлагатай ур чадвар гэх мэт бусад зүйлийг ойлгодоггүй, сурдаггүй. Тэр хэв чанар хангалтгүйгээс болоод эдгээр зүйлийг сурдаггүй юу? Үгүй, тийм биш. Чадварлаг зүйлсээс нь харахад тэр хэв чанартай боловч хийвэл зохих ажлаа хийдэггүй. Мөнгөтэй л байвал тэр гадуур ресторанд хооллож, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунар худалдаж авна. Гэрт нь тогоо шанага дутагдаж, түүнээс худалдаж авахыг гуйвал “Гадуур амттай хоол худалдаалж байхад, сав суулга худалдаж аваад би яах юм бэ?” гэж хэлнэ. Хэрвээ гэрийнх нь тоос сорогч эвдэрч, мөнгөө хэмнээд шинэ тоос сорогч авахын тулд нэг хувцас дутуу авахыг түүнээс гуйвал “Ирээдүйд би мөнгөтэй болохоороо гэрээ цэвэрлүүлэх гэрийн үйлчлэгч хөлсөлнө, тиймээс тоос сорогч худалдаж авах шаардлагагүй” гэж хэлнэ. Тэр ихэвчлэн тоглоом, маажан тоглохгүй үедээ загварлаг хувцас худалдаж авдаг бөгөөд гэрээ хэзээ ч цэвэрлэдэггүй. Энэ нь хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа хэрэг биш үү? Зарим эрчүүд жаахан мөнгөтэй болмогцоо машин худалдаж авдаг, эсвэл мөрийтэй тоглоомд үрдэг. Гэрт нь ямар нэг юм эвдэрвэл засдаггүй. Тэд өдөр хоногоо зохих ёсоор өнгөрөөдөггүй. Тэдний гэрт хөргөгч нь ажилладаггүй, угаалгын машин нь ч ажилладаггүй, усны хоолой нь бөглөрч, бороо орохоор дээврээс нь дусаал гоождог ч эдгээрийг маш удаан хугацаанд засдаггүй. Ийм эрчүүдийг юу гэж бодож байна? Тэд хийвэл зохих ажлаа хийдэггүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хэт дураараа, хийвэл зохих ажлаа хийдэггүй ийм хүмүүсийг Бурханы гэр ашиглаж чадахгүй.

Зарим хүн эцэг эхийн хувьд хийвэл зохих ажлаа хийдэггүй бөгөөд хүүхдээ сайн асарч халамжилдаггүй. Үүний үр дүнд хүүхдүүд нь буцалсан усанд түлэгдэж, эсвэл энд тэндээ мөргөж, шалбардаг; зарим хүүхдийн хамар хугарч, зарим нь зууханд бөгсөө түлж, зарим нь буцалсан ус уугаад хоолойгоо түлдэг. Ийм төрлийн хүмүүс юу ч хийсэн хайхрамжгүй байдаг ба юу ч сайн хийж чаддаггүй. Тэд хийвэл зохих ажлаа хийдэггүй, цаг нөхцөөдөг, дур зоргоороо, зугаацах дуртай, хүний үүрэх ёстой хариуцлагыг үүрч чаддаггүй. Эцэг эхийн хувьд тэд хариуцлагаа биелүүлж чаддаггүй, хайхрамжгүй байдаг. Тэгвэл ийм хүмүүс Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхдээ хэвийн хүний үүрэх ёстой хариуцлагыг үүрч чадах уу? Яавч үгүй. Хийвэл зохих ажлаа хийдэггүй хүмүүсийг ашиглаж болохгүй. Хэрвээ тэд цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй, гэртээ харихыг гуйвал даруйхан явуул. Энэ нь тэдний уг чанарын асуудал болохоос тохиолдлын, түр зуурын илрэл биш учраас хэн ч тэднийг үлдээх гэж шахаж, ятгах ёсгүй. Энэ хүмүүс Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхээр ирэхдээ төөрөгдлөөр дүүрэн байсан; тэд үүрэг гүйцэтгэж, Бурханыг дагах нь Еден цэцэрлэгт ирэхтэй адил, Канааны сайхан нутагт байхтай адил гэж бодсон. Тэдний төсөөлсөн амьдрал гайхалтай, өдөржин сайхан юм идэж, ууж, эрх чөлөөтэй, ямар ч хязгаарлалтгүй, хийх ажилгүй байх явдал байв. Тэд санаа зовох зүйлгүй, амар жимэр амьдрахыг хүссэн ч энэ нь тэдний төсөөлснөөс тэс өөр болж таарсан. Энэ хүмүүс хангалттай ихийг туулж, энд уйтгартай, сонирхолгүй санагдаж, явахыг хүсэж байгаа тул тэднийг даруйхан явуул, Бурханы гэр ийм хүмүүсийг үлд гэж шавдуулдаггүй. Бурханы гэр хүмүүсийг шахдаггүй, та нар ч бас тэгэх ёсгүй; энэ бол үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж байгаа хэрэг юм. Та нар үнэн-зарчимд нийцсэн зүйл хийх ёстой, Бурханы санаа зорилгыг ойлгодог хүн, ухаалаг хүн байх ёстой—мунгинасан хүн, эсвэл ялгаваргүй бялдууч байж болохгүй. Хийвэл зохих ажлаа хийдэггүй ийм хүмүүст ийм маягаар ханд—үүнийг хайр энэрэлгүй, эсвэл хүмүүст гэмших боломж олгохгүй байна гэж үзэж болох уу? (Үгүй, болохгүй.) Бурхан хүн бүрд шударга ханддаг, Бурханы гэрт чамайг дэвшүүлж, хөгжүүлж, ашиглах эрх бий. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй, чуулганаас явахыг хүсвэл энэ нь чиний чөлөөт сонголт тул чуулган чиний хүсэлтийг зөвшөөрөх ёстой, чамайг яасан ч албадахгүй. Энэ нь ёс суртахуунд нийцдэг, хүн чанарт нийцдэг, мэдээж үнэн-зарчимд бүр ч их нийцдэг. Энэ бол маш тохиромжтой үйлдэл! Хэрвээ хэн нэгэн хэсэг хугацаанд үүргээ гүйцэтгээд, ядарч, хэцүү санагдаж, цаашид үүргээ баяртайгаар гүйцэтгэхээ больж, улмаар үүргээ орхиж, Бурханд итгэхээ болихыг хүсвэл Би өнөөдөр чамд энэ талаар тодорхой хариулт өгье: Бурханы гэр үүнийг зөвшөөрнө, чамайг хэзээ ч үлдээх гэж албадахгүй, эсвэл чамд хүндрэл учруулахгүй. Энд төвөгтэй зүйл байхгүй, чи хэцүү байдалд орлоо, эсвэл нэр нүүрээ алдлаа гэж бодох шаардлагагүй. Энэ нь Бурханы гэрийн хувьд асуудал бүр ч биш бөгөөд Бурханы гэр чамд ямар ч шаардлага тавьдаггүй. Үүнээс гадна, хэрвээ чи явахыг хүсвэл Бурханы гэр чамайг яллахгүй, эсвэл замд чинь саад болохгүй, учир нь энэ бол чиний сонгосон зам, Бурханы гэр чиний шаардлагыг л биелүүлж чадна. Энэ тохиромжтой үйлдэл мөн үү? (Мөн.)

Сая Би хийвэл зохих ажлаа хийдэггүй хүмүүсийн хэд хэдэн нөхцөл байдлыг жагсаалаа. Бурханы гэр ийм хүмүүсийг шахдаггүй; хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй, эсвэл хувийн бэрхшээл тулгарч, цаашид үүрэг гүйцэтгэхээ болихыг гуйвал Бурханы гэр зөвшөөрнө. Тэднийг цаашид ашиглахгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэхгүй. Ийм хүмүүстэй ингэж харьцдаг бөгөөд ингэх нь бүрэн тохиромжтой үйлдэл юм.

II. Иудас шиг хүмүүст хэрхэн хандах вэ

Зарим хүн маш аймхай байдаг бөгөөд ах, эгчийг баривчлагдсан гэж сонсох болгондоо өөрсдөө баривчлагдахаас туйлын их айдаг. Хэрвээ тэд баривчлагдвал чуулганыг худалдах аюулд орох нь тодорхой. Ийм хүмүүстэй хэрхэн харьцах ёстой вэ? Ийм хүмүүс зарим чухал үүргийг гүйцэтгэхэд тохирох уу? (Үгүй, тохирохгүй.) Зарим хүн: “Хэн өөрийгөө Иудас болохгүй гэх баталгаа өгч чадах юм бэ?” гэж хэлж магадгүй. Хэрвээ тамлуулбал хэн ч, хэзээ ч Иудас болохгүй гэсэн баталгаа өгч чадахгүй. Тэгвэл Бурханы гэр яагаад Иудас болж болзошгүй хулчгар хүмүүсийг ашигладаггүй вэ? Учир нь илт хулчгар хүмүүс хэдийд ч баривчлагдаж, урваж болзошгүй; хэрвээ ийм хүмүүсийг ашиглан чухал үүрэг гүйцэтгүүлбэл юмс буруугаар эргэх магадлал туйлын өндөр. Энэ бол Эх газрын Хятадын аюултай орчинд хүмүүсийг сонгож, ашиглахдаа ойлгох ёстой зарчим юм. Энд нэг онцгой нөхцөл байдал байдаг нь зарим хүн амь насанд нь аюул учруулсан, удаан хугацааны хүнд тамлалд өртсөний улмаас эцэст нь үнэхээр тэсвэрлэж чадалгүй, сул дорой байдлаасаа үүдэн Иудас болж, зарим нэг ач холбогдолгүй зүйлийг илчилсэн байдаг. Хэн ч ийм хүмүүсийг нэвт харж чадахгүй бөгөөд ийм хүмүүсийг ашигласаар байж болно. Харин баривчлагдахаасаа өмнө өөрсдөдөө гарах гарц аль хэдийн бэлдчихсэн хүмүүс байдаг. Тэд баривчлагдсаныхаа дараа огт тамлуулахгүйгээр яаж даруй суллагдах тухай сайтар бодсон байдаг—нэгдүгээрт, тамлалаас зайлсхийх, хоёрдугаарт, ял сонсохоос зайлсхийх, гуравдугаарт, шоронд орохоос зайлсхийх. Тэд ингэж боддог. Тэдэнд Иудас болсны оронд зовж тарчилж, шоронд хоригдсон нь дээр гэсэн шийдэмгий байдал байдаггүй. Тэд бүр тамлуулахгүйгээр ч урваж магадгүй, тэгвэл тэднийг баривчлагдаж, шоронд орохоосоо өмнө аль хэдийн Иудас болчихсон байсан гэж хэлж болох уу? (Болно.) Эдгээр нь жинхэнэ Иудасууд юм. Чуулган ийм төрлийн хүмүүсийг ашиглаж зүрхлэх үү? (Зүрхлэхгүй.) Хэрвээ тэднийг олж илрүүлж чадвал яавч хөгжүүлж, ашиглаж болохгүй. Ийм хүмүүсийн илрэл ерөнхийдөө юу вэ? Тэд маш аймхай. Ямар нэг юм буруугаар эргэмэгц тэд аль болох хурдан хариуцлагаас бултаж, өчүүхэн төдий эрсдэлтэй тулгарах бүрдээ үүргээ орхиод зугтдаг. Орчин нөхцөл аюултай болсон гэж сонсох болгондоо нуугдах аюулгүй газар олдог; хэн ч тэднийг олж чадахгүй, тэд хэнтэй ч холбоо барьдаггүй. Өөрсдийгөө нуух ажлыг тэд онцгой сайн хийдэг. Чуулганы ажилд ямар ч бэрхшээл тулгарсан тэд тоодоггүй, ямар ч чухал ажлыг хойш тавьж чаддаг; өөрсдийнхөө аюулгүй байдлыг юу юунаас илүү чухалд үздэг. Түүнээс гадна, аюул тулгарч, ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд бусдад эрсдэл үүрүүлж, бусдыг аюулд оруулангаа өөрсдийгөө хамгаалж байдаг. Бусдад хэчнээн их аюул учрууллаа ч гэсэн өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө ингэх нь зохистой, зөв гэж тэд үздэг. Мөн аюултай тулгарах үедээ Бурханы өмнө яаран ирж залбирдаггүй, аюулд орж болзошгүй ах эгч нар, эсвэл чуулганы эд хөрөнгийг шилжүүлэхээр яаран зохицуулдаггүй. Харин оронд нь эхлээд яаж зугтах, яаж нуугдах, аюулаас яаж ангижрах талаар сайтар боддог. Тэд бүр зугтах төлөвлөгөөгөө хүртэл боловсруулчихсан байдаг—хэрвээ үнэхээр баривчлагдвал хэнээс эхэлж урвах, тамлуулахаас яаж зайлсхийх, яаж шоронд хоригдохоос зайлсхийх, яаж зовлонгоос зайлсхийх вэ гэдгээ төлөвлөсөн байдаг. Ямар нэг гай зовлонтой тулгарах болгондоо тэд үхтлээ айж, өчүүхэн ч итгэлгүй болдог. Ийм хүмүүс аюултай биш гэж үү? Хэрвээ тэднээс аюултай ажил хийхийг гуйвал эцэс төгсгөлгүй гонгинож, айж, байнга зугтах тухай бодоод, тэр ажлыг хариуцахыг хүсдэггүй. Ийм хүмүүс баривчлагдахаасаа өмнө ч Иудас болох шинж тэмдгүүдийг аль хэдийн харуулдаг. Тэд нэгэнт баривчлагдвал чуулганыг худалдах нь зуун хувь гарцаагүй. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ тэд өөсдийгөө эрсдэлд оруулахгүйгээр олны анхаарлын төвд байх бүх зүйлд үнэхээр идэвх санаачилгатай байдаг; харин эрсдэл үүрэх тухайд бол хойш суудаг, хэрвээ чи тэднээс эрсдэлтэй зүйл хийхийг гуйвал тэд хийхгүй, зүгээр л хариуцлага хүлээдэггүй. Хаа нэгтээ аюул байгааг, жишээ нь, агуу улаан луу баривчилгаа явуулж байгааг, эсвэл зарим итгэгч баригдсаныг сонсмогцоо тэд цуглаанд оролцохоо больж, ах эгч нартай холбоогоо тасалдаг, хэн ч тэднийг олж чаддаггүй. Цуу яриа намжиж, бүх юм зүгээр болмогц тэд дахин гарч ирдэг. Ийм хүмүүс найдвартай юу? Тэд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж чадах уу? (Чадахгүй.) Яагаад чадахгүй гэж? Тэдэнд Иудас болохгүй байх шийдэмгий байдал, хүсэл байдаггүй; тэд зүгээр л хулчгар, бэртэгчин, хэрэггүй амьтад. Иймэрхүү хүмүүст нэг илэрхий онцлог байдаг нь, ямар ч давуу тал, ур чадвартай байсан, хэрвээ Бурханы гэр тэднийг ашиглавал тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахад хэзээ ч чин сэтгэлээ зориулахгүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй нь чадваргүйдээ тэр үү? Үгүй, тийм биш; ийм чадвартай байсан ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй. Тэд бол ердийн Иудасууд. Үүргээ гүйцэтгэх явцдаа шүтлэггүй хүмүүстэй харьцах шаардлагатай болох болгондоо тэд эв найртай харилцаагаа хадгалж, шүтлэггүй хүмүүст өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, хүндлүүлж, бишрүүлдэг. Тэгвэл энэ бүхнийг ямар үнээр олж авдаг вэ? Тэд хувийн алдар нэр, ашиг сонирхлын төлөө Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвадаг. Ийм хүн баривчлагдахаасаа өмнө ч маш хулчгар байдаг бөгөөд баривчлагдсаныхаа дараа урвах нь зуун хувь гарцаагүй. Бурханы гэр ийм хүмүүсийг—энэ Иудасуудыг хэзээ ч ашиглаж болохгүй, аль болох хурдан таягдан хаях ёстой.

Иудас шиг хүмүүсийн тухайд гэвэл, тэд гаднаасаа ёрын муу хүмүүс шиг харагддаггүй хэдий ч үнэндээ ёс жудаг туйлын дорой, хэрцгий догшин зан араншинтай хүмүүс юм. Тэд хэчнээн их номлол сонсож, Бурханы үгийг уншсан ч үнэнийг ойлгож ер чаддаггүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироох нь хамгийн ичгүүртэй, хорон муу, хорлонтой зүйл гэж ч үздэггүй. Өөрсдийгөө анзааруулах зүйл дээр тэд урагш алхахад бэлэн байдаг ч эрсдэлтэй, эсвэл зохицуулахад төвөгтэй зүйлийг бусдад хариуцуулж, даатгадаг. Тэд ямархуу хүмүүс вэ? Туйлын дорд ёс жудагтай хүмүүс биш гэж үү? Зарим хүн Бурханы гэрт зориулж юм худалдаж авдаг бөгөөд ингэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, шударга, ухаалаг байх ёстой. Гэвч Иудас шиг хүмүүс Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүйгээр үл барам, эсрэгээрээ Бурханы гэрийг хохироон шүтлэггүй хүмүүст тусалж, боломж олдох бүрд шүтлэггүй хүмүүсийн шаардлагыг хангаж, шүтлэггүй хүмүүст тал засахад нь тусалж л байвал Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг илүүд үздэг. Үүнийг тэжээсэн бяруу тэрэг эвдэх гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ёс зүйгүй хэрэг юм! Энэ нь жигшүүрт хүн чанар биш гэж үү? Энэ нь Эзэнийг болон анд нөхдөө худалдсан Иудасаас дээрдэх юмгүй. Бурханы гэр тэдэнд юу ч даалгасан бай, тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үздэггүй. Ямар нэг юм худалдаж авахыг хүсэхэд тэд хэзээ ч олон дэлгүүрээр орж, үнэ, чанар, борлуулалтын дараах үйлчилгээг харьцуулж, дараа нь хууртахаас сэргийлж, Бурханы гэрт бага ч атугай мөнгө хэмнэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохирлоос хамгаалахын тулд сонголтуудыг сайтар дэнсэлж, зохих ёсоор нарийвчлан шалгадаггүй—тэд хэзээ ч ингэдэггүй. Хэрвээ аль нэг ах, эгч дэлгүүр хэсэж харьцуулсан нь дээр гэж санал болговол тэд “Дэлгүүр хэсэж харьцуулах шаардлагагүй; ханган нийлүүлэгч өөрсдийнхөө барааг хамгийн сайн гэж хэлсэн” гэдэг. Ах, эгч нь “Тэгвэл чи тэдэнтэй үнэ тохиролцож чадах уу?” гэж асуухад тэд “Яах гэж үнэ тохиролцох юм бэ? Тэд надад үнийг нь аль хэдийн хэлчихсэн, хэрвээ би үнэ хаялцаад эхэлбэл ичгэвтэр байна шүү дээ, биднийг мөнгөгүй юм шиг харагдуулна. Бурханы гэр баян биз дээ?” гэж хариулдаг. Ямар үнэтэй, ямар чанартай байх нь хамаагүй, тэд тохиромжтой гэж үзсэн л бол хэн нэгнээр шууд худалдан авхуулдаг бөгөөд худалдан авалтыг хойшлуулсан хэнийг ч шүүмжилж, зэмлэж, бүр ялладаг. Хэн ч тэдний нүүрэн дээр "үгүй" гэж хэлж зүрхэлдэггүй, хэн ч ямар нэг санал дэвшүүлж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрийн том, жижиг ямар ч хэргийг бүтээж байсан, тэдний зарчим юу вэ? “Бурханы гэр мөнгөө төлөхөд л болно, бурханы гэрийн ашиг сонирхол хохирох эсэх нь надад хамаагүй. Би юмыг ингэж л хийдэг; би шүтлэггүй хүмүүстэй сайн харилцаа тогтоох ёстой. Шүтлэггүй хүмүүсийн хэлсэн болгон зөв, би тэрийг дагана. Би бурханы гэрийн шаардлагын дагуу хэрэг явдлыг зохицуулахгүй. Чи намайг ашиглахыг хүсвэл ашигла; ашиглахыг хүсэхгүй бол боль—энэ чиний хэрэг. Би ийм л хүн!” Энэ нь диаволын уг чанар биш гэж үү? Ийм хүмүүс бол шүтлэггүй хүмүүс, үл итгэгчид юм. Тэднийг Бурханы гэрийн хэргийг зохицуулахад ашиглаж болох уу? Энэ төрлийн хүн бага зэрэг боловсролтой, давуу талтай, гаднаа ур чадвартай, яриа хөөрөө сайтай, зарим бизнесийг эрхэлж чаддаг. Гэвч Бурханы гэрийн ямар ч хэргийг зохицуулсан, тэд гарцаагүй дур зоргоороо, болчимгүй авирлаж, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулдаг. Тэд бас Бурханы гэрийг байнга мэхэлж, үнэн байдлыг нуун дарагдуулдаг, тэд ямар нэг юмыг балласны дараа Бурханы гэр тэдний эмх замбараагүй байдлыг цэгцлүүлэхээр хэн нэгнийг зохицуулах ёстой болдог. Энэ бол гаднынхантай үгсэн хуйвалдаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалдаж буйн нийтлэг жишээ юм. Энэ нь Эзэнийг болон анд нөхдөө худалдсан Иудасаас юугаараа ялгаатай юм бэ? Иймэрхүү хүмүүсийг үүрэг гүйцэтгэхэд ашиглахад тэд Бурханы гэрт үйлчлэл үзүүлж чаддаггүйгээр үл барам, үрэн таран хийж, гай уддаг хүмүүс болж хувирдаг. Тэд үйлчлэл үзүүлэгч байх шалгуурыг ч хангадаггүй; тэд бол цэвэр адгийн шаарнууд! Ийм хүмүүс бол яг Сатаны зарц нар, агуу улаан лууны үр сад бөгөөд тэднийг илчлэгдмэгц даруйхан цэвэрлэж, таягдан хаях ёстой. Бурханд итгэгч, Бурханы гэрийн гишүүний хувьд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагаа ч биелүүлж чадахгүй юм бол мөс чанар, эрүүл ухаантай гэж үү? Тэд манаач нохойноос ч долоон дор!

Иудас шиг хүмүүс духан дээрээ “Иудас” гэсэн үг наагаагүй байдаг ч үйлдэл, зан авир нь Иудасынхтай яг ижилхэн шинж чанартай байдаг, ийм хүмүүсийг хэзээ ч ашиглаж болохгүй. “Хэзээ ч ашиглаж болохгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдэнд хэзээ ч, яасан ч чухал хэрэг даалгаж болохгүй гэсэн үг. Бурханы гэрийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй ялихгүй зүйл дээр тэднийг түр зуур ашиглаж болно, гэхдээ ийм төрлийн хүн Бурханы гэрийн хүмүүсийг ашиглах зарчимд огт нийцдэггүй, учир нь тэд төрөлхийн Иудас, угаасаа муу байдаг. Товчхондоо, энэ хүмүүс аюултай бөгөөд тэднийг яасан ч ашиглаж болохгүй. Ийм хүмүүсийг удаан ашиглах тусам сэтгэл чинь улам тавгүйтэж, ирээдүйд бүр ч их хор уршигтай байна. Тиймээс хэрвээ чи Иудас шиг хүмүүс гэдгийг нь аль хэдийн тодорхой харсан бол тэднийг яасан ч ашиглах ёсгүй—энэ бүхэн үнэн. Тэдэнд ингэж хандах нь зохистой юу? Зарим хүн: “Тэдэнд ингэж хандах нь хайр энэрэлгүй хэрэг. Тэд хэнээс ч урваагүй; яаж Иудас байж чадах юм бэ?” гэж хэлж магадгүй. Тэднийг хэн нэгнээс урвахыг хүлээх хэрэгтэй гэж үү? Иудас өөрийгөө яаж илчилсэн бэ? Эзэнээс урвах гэж байна гэх ямар нэг тэмдэг байсан уу? (Тийм ээ, тэр Эзэн Есүсийн мөнгөний уутнаас мөнгө хулгайлсан.) Бурханы гэрийн ашиг сонирхлоос байнга урвадаг хүмүүс мөнгөний уутнаас мөнгө хулгайлсан Иудастай ижилхэн уг чанартай. Иймэрхүү хүмүүс баривчлагдмагцаа урваж, мэддэг бүхнээ юу ч нуулгүйгээр Сатанд хэлж өгнө. Ийм хүн Иудасын мөн чанартай. Тэдний мөн чанар аль хэдийн тодорхой илчлэгдэж, ил болсон; тэгсэн ч тэднийг ашигласаар байвал чи өөртөө гай дуудаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханы гэрийг зориуд хорлож байгаа хэрэг биш үү? Зарим хүн: “Хэн нэгэн намайг засах юм уу хэн нэгэн миний ашиг сонирхолд хор хүргэж, миний энд бий болгосон сайн сайхан зүйлийг сүйтгэвэл тэд хариугаа хүртэнэ дээ!” гэж ил тод хэлдэг. Ялангуяа ийм хүн Иудасын мөн чанартай байдаг; энэ нь дэндүү ойлгомжтой. Тэд Иудас мөн гэдгээ өөрсдөө бусдад хэлдэг тул ийм хүнийг яавч ашиглаж болохгүй.

III. Чуулганы найзуудад хэрхэн хандах вэ

Сайн ч, муу ч гэж тооцох аргагүй, зөвхөн нэр төдий итгэгчид болох өөр нэг төрлийн хүмүүс байдаг. Хэрвээ чи тэднээс хааяа нэг юм хийхийг гуйвал хийж чадах ч тэдэнд ажил зохицуулж өгөхгүй бол идэвх санаачилгатайгаар үүргээ гүйцэтгэхгүй. Тэд завтай үедээ цуглаанд оролцдог ч хувиараа Бурханы үгийг идэж ууж, магтан дуу сурч, эсвэл залбирдаг эсэх нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч тэд Бурханы гэр болон чуулганд харьцангуй нөхөрсөг ханддаг. Харьцангуй нөхөрсөг гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрвээ ах эгч нар тэднээс ямар нэг юм хийхийг гуйвал тэд зөвшөөрнө гэсэн үг; итгэгчдийн хувиар тэд чадлынхаа хэрээр хэдэн зүйл хийхэд тусалж чадна. Гэсэн хэдий ч, хэрвээ тэднээс ихээхэн хүчин чармайлт гаргах юм уу ямар нэгэн төлөөс төлөхийг шаардвал тэд яасан ч хийхгүй. Хэрвээ ах, эгчид ямар нэгэн бэрхшээл тулгарч, тусламж хэрэгтэй болбол, тухайлбал хааяа нэг гэр харж өгөх, хоол хийж өгөх, эсвэл үе үе хэдхэн жижиг сажиг ажилд туслах—эсвэл тэр хүн гадаад хэл мэддэг бөгөөд ах эгч нарт захиа уншихад нь тусалж чадах бол—тэд иймэрхүү зүйлд тусалж чаддаг, харьцангуй нөхөрсөг байдаг. Тэд ихэвчлэн бусадтай нэлээд эвтэй байж, хүмүүстэй тооцоо боддоггүй ч цуглаанд тогтмол оролцдоггүй, үүрэг гүйцэтгэе гэж гуйдаггүй, ямар нэгэн чухал, эсвэл бүр аюултай ажлыг бүр ч хийдэггүй. Хэрвээ чи тэднээс аюултай ажил хийхийг хүсвэл тэд гарцаагүй татгалзаж, “Би амар амгалангийн төлөө бурханд итгэдэг, тэгэхээр яаж аюултай ажил хийх юм бэ? Энэ чинь өөртөө гай тарьж байгаа хэрэг биш гэж үү? Би яасан ч хийж чадахгүй!” гэж хэлнэ. Гэвч хэрвээ ах эгч нар эсвэл чуулган тэднээс ямар нэгэн жаахан зүйл хийхийг хүсвэл яг л найз мэт тусалж, өнгөцхөн хичээл зүтгэл гаргаж чаддаг. Ингэж хүчин чармайлт гаргаж, тусалж байгааг нь үүрэг гүйцэтгэх гэж нэрлэж болохгүй, үнэн-зарчмын дагуу үйлдэж байна гэж ч хэлж болохгүй, үнэнийг хэрэгжүүлж байна гэж хэлж бүр ч болохгүй; тэд зүгээр л Бурханд итгэгчдийн талаар таатай сэтгэгдэлтэй, тэдэнд нэлээд нөхөрсөг ханддаг, хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол тусламжийн гараа сунгаж чаддаг гэсэн үг. Ийм хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ? Бурханы гэр тэднийг чуулганы найзууд гэж нэрлэдэг. Чуулганы найзууд болох ийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Хэрвээ тэд хэв чанартай, бага зэрэг давуу талтай бөгөөд зарим нэг гадаад хэрэг явдлыг зохицуулахад нь чуулганд тусалж чаддаг бол тэд бас үйлчлэл үзүүлэгчид, мөн чуулганы найзууд юм. Учир нь ийм төрлийн хүмүүсийг Бурханд итгэгчид гэж тооцдоггүй бөгөөд Бурханы гэр тэднийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурханы гэр тэднийг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан тэднийг итгэгчид гэж хүлээн зөвшөөрч чадах уу? (Үгүй.) Тиймээс ийм хүмүүсээс бүтэн цагаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн эгнээнд нэгдэхийг хэзээ ч бүү гуй. “Зарим хүн анх итгэж эхлэхдээ итгэл багатай байдаг, зүгээр л чуулганы найзууд байхыг хүсдэг. Тэд Бурханд итгэх тухай олон зүйлийг ойлгодоггүй, тэгэхээр яаж үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байх юм бэ? Яаж өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадахад бэлэн байж чадах юм бэ?” гэж хэлдэг хүмүүс бий. Бид гурваас таван сар, эсвэл нэг жил хүртэлх хугацаанд Бурханд итгэсэн хүмүүсийн тухай яриагүй, харин гурваас дээш жил, эсвэл бүр тав, арван жил Бурханд нэр төдий итгэсэн хүмүүсийн тухай ярьж байна. Ийм хүмүүс Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан, Төгс Хүчит Бурханы Чуулган бол жинхэнэ чуулган гэдгийг амаараа хэчнээн их хүлээн зөвшөөрсөн ч тэд бол жинхэнэ итгэгчид гэдгийг энэ нь нотолдоггүй. Ийм хүмүүсийн янз бүрийн илрэл болон итгэлийнх нь хэв маягт үндэслэн бид тэднийг чуулганы найзууд гэж нэрлэдэг. Тэдэнд ах, эгч нар шиг бүү ханд—тэд ах, эгч нар биш. Ийм хүмүүсийг бүтэн цагийн үүрэгтэй чуулганд элсүүлж болохгүй, бүтэн цагаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн эгнээнд ч элсүүлж болохгүй; Бурханы гэр ийм хүмүүсийг ашигладаггүй. Зарим хүн: “Та ийм хүмүүсийг ялгаварлан үзэж байна уу? Тэд гаднаа бүлээн харагдаж болох ч дотроо үнэндээ маш гал халуун” гэж хэлж магадгүй. Чин сэтгэлээсээ итгэдэг итгэгчид тав, арван жил Бурханд итгэчхээд бүлээн хэвээр байх боломжгүй; ийм хүмүүсийн зан авир нь үл итгэгчид, Бурханы үгийн гаднах хүмүүс, шүтлэггүй хүмүүс гэдгийг нь аль хэдийн бүрэн илчилсэн. Хэрвээ чи тэднийг ах, эгч гэж дуудсаар, тэдэнд шударга бус хандаж байна гэж хэлсээр байвал энэ нь чиний үзэл, сэтгэл хөдлөл юм.

Бид чуулганы найзууд болох ийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Тэд халуун сэтгэлтэй бөгөөд цөөн хэдэн хэрэг явдлыг зохицуулж туслахад бэлэн байдаг. Хэрэв тэдний хэрэг гарвал цөөн хэдэн хэрэг явдлыг зохицуулах боломжийг тэдэнд олгож болно. Хэрвээ тэд ямар нэг зүйлийг хийж чаддаг бол хийлгэ. Харин сайн хийж чадахгүй, бүр баллаж мэдэх зүйлийн тухайд бол асуудал үүсгэхээс зайлсхийхийн тулд тийм ажлыг тэдэнд яасан ч бүү даалга—тэдний сайн санаа зорилгод автаж болохгүй. Тэд үнэнийг ойлгодоггүй, зарчмуудыг ч ойлгодоггүй. Хэрэв тэдний зохицуулж чадах гаднын хэрэг явдал байвал хийлгэж болно. Гэхдээ чуулганы ажилд хамаатай томоохон хэргийг тэднээр хэзээ ч бүү хийлгэ—ийм тохиолдолд тэдний сайн санаа зорилго, урам зоригтой тусламжаас татгалзах ёстой. Ийм хүнтэй таарах үедээ зүгээр л өнгөцхөн харьцаад орхи; тэдэнд нухацтай бүү ханд. Яагаад тэдэнд нухацтай хандаж болохгүй гэж? Учир нь тэд зүгээр л чуулганы найзууд бөгөөд ах эгч нар огтхон ч биш. Ийм хүмүүс Бурханы гэрийн хүмүүсийг ашиглах зарчимд нийцдэг үү? (Үгүй, нийцдэггүй.) Тиймээс хэрвээ ийм хүн цуглаанд оролцохгүй, номлол сонсохгүй, эсвэл үүрэг гүйцэтгэхгүй бол тэднийг урих шаардлагагүй. Хэрвээ тэд Бурханы үгийг идэж уудаггүй, залбирдаггүй, өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох бүрд үнэн-зарчмыг эрж хайдаггүй, ах эгч нартай харилцахыг хүсдэггүй бол тэднийг дэмжих, тэдэнд туслах шаардлагагүй. Гурван үгээр хэлбэл—тэднийг бүү тоо. Чуулганы найзууд, үл итгэгчид болох ийм хүмүүст нухацтай бүү ханд, тэднийг бүү тоо. Тэдэнд санаа тавих шаардлагагүй, тэднийг асууж сураглах ч шаардлагагүй. Яагаад сураглахгүй гэж? Бидэнд хамаагүй хүмүүсийг сураглах ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь илүүц биш гэж үү? Та нар ийм хүмүүст анхаарал хандуулахыг хүсэж байна уу? Магадгүй та нар хэрэгт дурлаж, санаа тавихыг хүсэж, “Тэд яг одоо яаж байна бол? Гэрлэсэн болов уу, үгүй болов уу? Сайн байгаа болов уу? Одоо ямар ажил хийж байгаа бол?” гэж гайхаж магадгүй. Тэд яах нь чамд хамаагүй. Тэр талаар санаа зовох ямар хэрэгтэй юм бэ? Тэднийг бүү тоо, бас тэдний талаар бүү тайлбар хий. Зарим хүн: “Чи харж байна уу? Тэд Бурханд зүй ёсоор итгэдэггүй, өдөр бүр сэтгэлээр унасан, ядарсан амьдралаар амьдарч, үргэлж маш их зүдэрч, ядарсан харагддаг” эсвэл “Харж байна уу? Тэд Бурханд зүй ёсоор итгэдэггүй тул амар амгалан биш, гэр бүлд нь дахиад муу юм тохиолдож” гэх мэтээр тайлбар хийх дуртай байдаг. Энэ бүхэн утгагүй, шаардлагагүй зүйл. Тэд амьдралаа хэрхэн өнгөрүүлж, замаа хэрхэн туулж байгаа нь чамд огтхон ч хамаагүй. Тэдний талаар дурсах ч хэрэггүй; чи тэдэнтэй адилхан замаар явж байгаа биш. Чи Бурханы төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, бүтэн цагаар үүргээ гүйцэтгэдэг, зүгээр л үнэнийг олж авч, авралд хүрэхээр эрэлхийлэхийг хүсдэг, Бурхан юу ч гэж хэлсэн, чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг; тэр хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл байдаггүй. Чи ёрын муу чиг хандлагыг харахдаа жигшиж, зэвүүцдэг, энэ дэлхийд амьдрах нь аз жаргалгүй санагдаж, Бурханд итгэснээр л аз жаргалыг олж чадна гэж үздэг; харин тэд чамаас яг эсрэгээр байдаг: Тэд чамтай адилхан замаар яваагүйг энэ нь нотолж байна. Ийм хүнийг зохицуулах Бурханы гэрийн зарчим бол, хэрэв тэд туслахад бэлэн, ямар нэг хор уршиг гарахааргүй л бол Бурханы гэр тэдэнд боломж олгож болно. Хэрэв Бурханы гэрт тэд огт хэрэггүй бөгөөд тэд туслахад бэлэн хэвээр байвал эелдгээр татгалзсан нь дээр—өөртөө асуудал бүү үүсгэ. Итгэгчид өдөр бүр үнэнийг нөхөрлөж, засалтыг хүлээн авдаг ч хааш яаш байдлаар аливааг хийх боломжтой хэвээр байдаг байхад чуулганы найзууд ямар ч хариу төлбөргүйгээр хэрэг явдлыг зүй ёсоор зохицуулж чадах уу? (Чадахгүй.) Надад хэл дээ, энэ нь хүмүүсийг муугаар бодож байгаа хэрэг үү? Хүмүүсийг хэт сөргөөр харж байгаа хэрэг үү? (Үгүй.) Энэ бол баримтад үндэслэн, хүмүүсийн мөн чанарт үндэслэн ярьж буй хэрэг. Мэдлэггүй бүү бай, тэнэг бүү бай, мунхаг зүйл бүү хий. Итгэгчид үүргээ гүйцэтгэхдээ Бурханы санаа зорилгод бага багаар нийцэхийн тулд засалт, шүүлт, гэсгээлт, хатуу сахилгажуулалт, цээрлүүлэлт, ил болголтыг мөн л туулах ёстой байдаг. Чуулганы найз эсвэл шүтлэггүй хүн ямар ч үнэнийг огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог, тэгвэл тэд Бурханы гэр эсвэл ах эгч нарын төлөө хэрэг явдлыг зохицуулснаар ямар сайн үр дүн гарч чадах юм бэ? Энэ нь байж боломгүй зүйл. Ийм хүмүүсийг тоохгүй байх нь л зүйд нийцнэ, тийм биз дээ? (Тийм.) “Тэднийг бүү тоо” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханы гэр тэднийг итгэгчид гэж үздэггүй гэсэн үг. Тэд хүссэнээрээ Бурханд итгэж болно, гэвч Бурханы гэрийн ажил, хэрэг явдал тэдэнд огтхон ч хамаагүй. Тэд туслахад бэлэн байсан ч бид дэнслэн үзэж, тэд үүнийг хийхэд тохирох эсэхийг хэмжих ёстой, хэрэв тэд тохирохгүй бол тэдэнд энэ боломжийг олгож болохгүй. Надад хэл дээ, ийм маягаар үйлдэх нь зарчимд нийцэх үү? Бидэнд ийм хүмүүст ингэж хандах эрх бий юу? Мэдээжийн хэрэг!

IV. Чөлөөлөгдсөн хүмүүст хэрхэн хандах вэ

Өөр нэг төрлийн хүмүүс буюу чөлөөлөгдсөн хүмүүс байдаг. Тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? Энэ хүмүүс бодитой ажил хийх чадваргүй, хуурамч удирдагчид гэж ангилагдсаны улмаас чөлөөлөгдсөн үү, эсвэл антихристүүдийн замыг дагаж, антихрист төрлийн хүмүүс гэж ангилагдсаны улмаас чөлөөлөгдсөн үү гэдгээс үл хамааран энэ хүмүүсийг өөр ажилд зохистойгоор хуваарилж, тэдэнд зориулсан зохистой зохицуулалтыг хийх шаардлагатай. Хэрэв тэд олон муу зүйл хийсэн антихристүүд бол мэдээж хөөгдөх ёстой; хэрэв тэд олон муу зүйл хийгээгүй ч антихристийн мөн чанартай бөгөөд антихрист гэж тодорхойлогдсон бол саад учруулж, үймүүлэхгүйгээр бага сага үйлчлэл үзүүлж чадаж байгаа цагт тэднийг хөөх шаардлагагүй—үргэлжлүүлэн үйлчлэл үзүүлэхийг зөвшөөрч, гэмших боломж олго. Чөлөөлөгдсөн хуурамч удирдагчдын тухайд, тэдний давуу тал болон гүйцэтгэхэд тохирох үүрэгт нь үндэслэн өөр ажил хийлгэхээр зохицуул, гэхдээ тэдэнд цаашид чуулганы удирдагчаар үйлчлэхийг бүү зөвшөөр; хэв чанар нь туйлын муу, ямар ч ажил хийх чадваргүй учраас чөлөөлөгдсөн удирдагч, ажилчдын тухайд ч мөн адил давуу тал болон гүйцэтгэхэд тохирох үүрэгт нь үндэслэн өөр ажил хийлгэхээр зохицуул, гэхдээ тэднийг дахин удирдагч, ажилчнаар дэвшүүлж болохгүй. Яагаад болохгүй гэж? Тэднийг аль хэдийн шалгасан. Тэд илчлэгдсэн бөгөөд ийм хүмүүсийн хэв чанар, ажлын чадамж удирдагч байхад тохирохгүй гэдэг нь аль хэдийн тодорхой харагдсан. Хэрэв тэд удирдагч байхад тохирохгүй юм бол өөр үүрэг гүйцэтгэж чадахгүй юу? Тийм байх албагүй. Муу хэв чанар нь тэднийг удирдагч байхад тохирохгүй болгодог ч тэд өөр үүрэг гүйцэтгэж чадна. Ийм хүмүүс чөлөөлөгдсөнийхөө дараа өөрсдөд нь тохирох юуг ч хийж болно. Тэдний үүрэг гүйцэтгэх эрхийг хасах ёсгүй; ирээдүйд биеийн хэмжээ нь өсмөгц тэднийг дахин ашиглаж болно. Зарим нь залуу, амьдралын туршлагагүй, ажлын туршлага дутмаг учраас ажлыг хариуцаж чадалгүй, эцэст нь чөлөөлөгддөг. Ийм хүмүүсийг чөлөөлөхдөө уян хатан хандах боломжтой. Хэрэв тэдний хүн чанар стандартад нийцэж, хэв чанар нь хангалттай байвал тушаал бууруулсны дараа тэднийг ашиглаж болно, эсвэл тэдэнд тохирсон өөр ажилд томилж болно. Үнэний талаарх ойлголт нь тодорхой болж, чуулганы ажлыг бага зэрэг мэддэг болж, туршлагатай болмогц нь ийм хүмүүсийг хэв чанарт нь үндэслэн дахин дэвшүүлж, хөгжүүлж болно. Хэрэв хүн чанар нь стандартад нийцдэг ч хэв чанар нь туйлын муу бол тэднийг хөгжүүлэх ямар ч үнэ цэн байхгүй бөгөөд тэднийг яасан ч хөгжүүлж, авч үлдэж болохгүй.

Чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд дахиад яасан ч дэвшүүлж, хөгжүүлж болохгүй хоёр төрлийн хүмүүс бий. Нэг нь антихристүүд, нөгөө нь хэв чанар нь хэтэрхий дорд хүмүүс юм. Мөн антихрист гэж тооцогддоггүй ч зөвхөн хүн чанар муутай, аминч, ов мэхтэй зарим хүн байдаг бөгөөд тэдний зарим нь залхуу, махан биеийн тав тухад шунадаг, зовлон зүдүүрийг тэсвэрлэж чаддаггүй. Ийм хүмүүс хэчнээн сайн хэв чанартай байлаа ч дахин дэвшүүлж болохгүй. Хэрвээ тэд багахан хэв чанартай бол чадах юмыг нь хийлгэж, тохирох зохицуулалтыг хийхэд болно; товчхондоо, тэднийг удирдагч, ажилчин болгож бүү дэвшүүл. Удирдагч, ажилчид хэв чанар, ажлын чадамжтай байхаас гадна үнэнийг ойлгодог, чуулганы төлөө ачаа үүрдэг, шаргуу хөдөлмөрлөж, зовлон зүдүүрийг тэсвэрлэж чаддаг, залхуу биш, хичээнгүй байх ёстой. Үүн дээр нэмээд тэд харьцангуй үнэнч, шулуун шударга байх ёстой. Ов мэхтэй хүмүүсийг яавч сонгож болохгүй. Хэтэрхий шударга бус, ов мэхтэй хүмүүс ах эгч нар, дээд түвшний удирдлага, Бурханы гэрийн эсрэг үргэлж явуулга хийдэг. Тэд зальхай бодол бодож л өдрөө өнгөрүүлдэг. Ийм хүнтэй харьцахдаа үнэндээ юу бодож байгааг нь үргэлж таах ёстой, сүүлийн үед яг юу хийж байгааг нь асууж лавласаар байх ёстой, тэднийг үргэлж харж байх ёстой. Тэднийг ашиглах хэтэрхий ядаргаатай, дэндүү төвөгтэй. Хэрвээ ийм хүнийг үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлбэл бага зэрэг сургаал ойлгодог байсан ч үүнийг хэрэгжүүлэхгүй бөгөөд хийдэг ажлынхаа хэсэг бүрээс ашиг тус, давуу тал хүртэх гэж найдна. Ийм хүмүүсийг ашиглах нь хэтэрхий ядаргаатай, хэтэрхий төвөгтэй учраас ийм хүмүүсийг дэвшүүлж болохгүй. Тиймээс антихристүүд, хэв чанар нь хэтэрхий муу хүмүүс, хүн чанар муутай хүмүүс, залхуу, махан биеийн тав тухад шунадаг, зовлон зүдүүрийг тэсвэрлэж чаддаггүй хүмүүс, хэтэрхий шударга бус, ов мэхтэй хүмүүс—ийм төрлийн хүмүүс ашиглагдмагцаа илчлэгдэж, чөлөөлөгдсөн бол хоёр дахь удаагаа бүү дэвшүүл; тэднийг нэвт харсан бол дахин буруугаар бүү ашигла. Зарим хүн: “Энэ хүн өмнө нь антихрист гэж тодорхойлогдсон. Сүүлийн үед биеэ сайн авч явж, ах эгч нартай хэвийн харьцаж чаддаг болж, бусдыг хазаарлахаа больсныг бид анзаарсан. Түүнийг дэвшүүлж болох уу?” гэж хэлж магадгүй. Ингэж бүү яар—дэвшиж, байр суурьтай болмогц түүний антихрист уг чанар ил болно. Зарим нь: “Энэ хүний хэв чанар урьд нь тун муу байсан; хоёр хүний ажилд хяналт тавиулахад ажлаа яаж хуваарилахаа мэдэхгүй, хоёр зүйл зэрэг тохиолдоход яаж ухаалгаар зохицуулахаа мэдэхгүй байсан. Одоо нас нь ахисан юм чинь арай дээрдсэн байлгүй дээ?” гэж хэлж магадгүй. Энэ үг үндэслэлтэй юу? (Үгүй.) Хоёр зүйл зэрэг тохиолдоход тэр хүн будилж, яаж зохицуулахаа мэддэггүй. Тэр хэнийг ч, юуг ч нэвт харж чаддаггүй. Хэв чанар нь маш муу болохоор ажлын чадамж, ухамсарлах чадваргүй. Ийм хүнийг удирдагчаар дахин дэвшүүлж яасан ч болохгүй. Энэ бол насны асуудал биш. Хэв чанар муутай хүн наян настайдаа ч хэв чанар муутай хэвээр байна. Хүмүүсийн төсөөлдөг шиг хүн нас ахиж, амьдралын туршлагатай болохоороо бүхнийг ойлгож чаддаг юм биш. Тэд зүгээр л амьдралын тодорхой туршлагатай болно, гэхдээ амьдралын туршлага хэв чанартай тэнцэхгүй. Хүн хэчнээн их зүйл туулж, хэчнээн их сургамж авлаа ч хэв чанар нь сайжирна гэсэн үг биш.

Хэрвээ хүний хүн чанар хэтэрхий аминч, хэтэрхий ов мэхтэй, хэтэрхий хорон муу, зальжин явуулгаар дүүрэн, зөвхөн өөрийгөө л боддог бол ийм хүн өөрчлөгдөж чадах уу? Тэд эдгээр шалтгааны улмаас чөлөөлөгдсөн; одоо арван жил өнгөрч, тэд олон номлол сонссон—тэдний хүн чанар аминч, шударга бус, ов мэхтэй байхаа больсон уу? Би чамд хэлье: Ийм хүн өөрчлөгдөхгүй, хорин жилийн дараа ч яг хэвээрээ байна. Тиймээс хорин жилийн дараа чи түүнтэй дахин уулзаад, аминч, ов мэхтэй хэвээр байгаа эсэхийг нь асуувал тэр өөрөө ч хүлээн зөвшөөрнө. Хүн чанар муутай хүмүүс яагаад өөрчлөгддөггүй вэ? Тэд өөрчлөгдөж чадах уу? Тэд өөрчлөгдөж чадна гэж үзвэл ямар үндэс суурь, нөхцөл байх шаардлагатай вэ? Тэд үнэнийг хүлээн авч чаддаг байх ёстой. Хүн чанар муутай хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, дотроо эерэг зүйлсийг жигшиж, үзэн ядаж, дооглож, дайсагнадаг—тэд зүгээр л өөрчлөгдөж чадахгүй. Тиймээс хэчнээн олон жил өнгөрсөн ч тэднийг бүү дэвшүүл, учир нь тэд өөрчлөгдөх чадваргүй. Хорин жилийн дараа тэд бүр ч илүү булзамхай болж, сайхан үг болон бусдыг хуурсан үг хэлэхдээ бүр ч гаргууд болсон байж магадгүй. Гэхдээ хэрвээ чи энэ хүмүүстэй харилцаж, үйлдлийг нь ажиглавал тэд огт өөрчлөгдөөгүй гэсэн нэг баримтыг олж мэднэ. Маш олон жил өнгөрч, тэд маш олон номлол сонсож, Бурханы гэрт үүргээ удаан хугацаанд гүйцэтгэсэн болохоор өөрчлөгдсөн байх ёстой гэж чи боддог—чи андуурч байна! Тэд өөрчлөгдөхгүй. Яагаад? Тэд маш олон номлол сонсож, Бурханы маш олон үгийг уншсан ч нэг ч өгүүлбэрийг хүлээн авч, хэрэгжүүлдэггүй, тиймээс тэд өчүүхэн ч өөрчлөгдөөгүй, тэдний хувьд өөрчлөгдөнө гэдэг боломжгүй. Ийм хүмүүс нэгэнт илчлэгдэж, чөлөөлөгдсөн бол дахин ашиглаж болохгүй, хэрвээ чи тэднийг ашиглавал Бурханы гэр болон ах эгч нарыг хорлож байна. Хэрвээ чи сайн мэдэхгүй байвал тэднийг яаж авирлахыг нь ажиглаад, өөрийнх нь ашиг сонирхол Бурханы гэрийн ашиг сонирхолтой зөрчилдөх зүйлтэй тулгарах үедээ хэний ашиг сонирхлыг хамгаалахыг нь хар; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өөрсдийн ашиг сонирхлыг золиосолж, бүх хүчээ дайчлах нь яавч үгүй. Энэ талаас нь харвал тэдэнд итгэж болохгүй, Бурханы гэр тэднийг дэвшүүлж, ашиглахад зохисгүй. Тийм учраас ийм хүмүүс ашиглагдахгүй байх тавилантай. Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс өөрчлөгдөж чадах уу? Боломжгүй, энэ бол тэнэг хүний мөрөөдөл!

Залхуу, махан биеийн тав тухад шунадаг, өчүүхэн ч зовлон зүдүүрийг тэсвэрлэж чаддаггүй хүмүүс бүр ч өөрчлөгдөх чадваргүй. Удирдагч байх хугацаандаа тэд ямар ч зовлон амсдаггүй, жирийн ах эгч нарын тэсвэрлэж чаддаг бэрхшээлийг ч тэвчиж чаддаггүй. Үүргээ гүйцэтгэхдээ тэд зүгээр л оромддог—цуглаан хийж, хэдэн хоосон сургаал номлочхоод дараа нь унтаж биеэ сайн торддог. Шөнө жаахан орой унтвал өглөө нь ах эгч нарыг босоход тэр бөх унтсаар л байна. Тэд бага зэрэг ядарч, бага зэрэг завгүй байх, эсвэл жаахан зовлон туулахыг хүсдэггүй. Ямар ч төлөөс төлдөггүй, ямар ч бодитой ажил хийдэггүй. Тэд хаашаа ч явсан, сайхан хоол унд хармагцаа хамаг юмаа мартан баярлаж, хаашаа ч явалгүй, харин зүгээр л тэндээ идэж, ууж, зугаацаж суудаг бөгөөд ямар ч ажил хийдэггүй. Тэд Дээрхийн засалтыг сонсдоггүй, ах эгч нарын сануулга, ил болголтыг ч хүлээн авдаггүй. Тэд ямар ч төлөөс төлөлгүй, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэхгүйгээр аль болох тав тухтай амьдрахыг сонгодог тул хэнд ч хэрэггүй болдог. Ийм хүмүүс өөрчлөгдөх чадвартай юу? Ийм хүмүүс хэтэрхий залхуу, махан биеийн тав тухад шунадаг; тэд өөрчлөгдөж чадахгүй. Тэд одоо ийм байгаа, ирээдүйд ч ийм л байна. Зарим хүн: “Тэр хүн өөрчлөгдсөн, сүүлийн үед ажилдаа нэлээд хичээл зүтгэл гаргаж байгаа” гэж хэлж магадгүй. Тэгтлээ бүү яар. Хэрвээ чи түүнийг удирдагчаар дэвшүүлбэл хуучин зан нь сэдэрнэ—тэд ийм л байдаг. Тэд яг л мөрийтэй тоглоомчин шиг, мөнгөгүй болохоороо мөнгө зээлж, гэрээ зарж, бүр эхнэр хүүхдээ зараад ч мөрий тавьсаар байх болно. Хэрвээ тэр сүүлийн үед мөрийтэй тоглоогүй байгаа бол казино хаагдсан, тоглох газар байхгүй болсон, эсвэл хамт тоглодог нөхөд нь бүгд баригдаад түүнтэй мөрийтэй тоглох хүн байхгүй болсон, эсвэл зарж болох юмаа бүгдийг нь зараад тоглох мөнгөгүй болсон байж магадгүй. Гартаа мөнгөтэй болмогцоо тэр дахиад тоглож эхэлнэ, больж ч чадахгүй—тэд ийм л байдаг. Үүний адилаар, залхуу, махан биеийн тав тухад шунадаг хүмүүс ч бас өөрчлөгдөх чадваргүй. Тэд байр суурьтай болмогцоо тэр даруй хуучин хэвэндээ орж, жинхэнэ дүр төрх нь ил болдог. Тэднийг байр суурьгүй байх үед хэн ч тэднийг өндрөөр үнэлдэггүй, хэн ч тэдэнд үйлчилдэггүй бөгөөд хэрвээ тэд юу ч хийхгүй бол тэднийг зайлуулах ёстой, учир нь чуулган цаг нөхцөөдөг хүмүүсийг тэжээдэггүй, тиймээс тэд зарим зүйлийг дуртай дургүй хийхээс өөр аргагүй болдог. Тэд юмыг бусдаас өөрөөр хийдэг. Бусад нь идэвх санаачилгатай хийдэг байхад тэд идэвхгүй хийдэг. Хэдийгээр гаднаа ялгаагүй мэт боловч мөн чанарын хувьд ялгаатай. Бусад хүн байр суурьтай болох үедээ хийх ёстой зүйлээ хийж, хариуцлагаа биелүүлж чаддаг; энэ хүмүүс байр суурьтай болмогцоо боломжийг ашиглан байр суурийнхаа ашиг тусыг эдэлж, ямар ч ажил хийдэггүй бөгөөд тэдний залхуу, тав тухад шунадаг уг чанар-мөн чанар нь улмаар ил болдог. Тиймээс ийм төрлийн хүмүүс ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй бөгөөд нэгэнт илчлэгдэж, чөлөөлөгдсөн бол ийм хүмүүсийг дахин хэзээ ч дэвшүүлж, ашиглах ёсгүй—энэ бол зарчим юм.

Өөр өөр нөхцөл байдалтай хүмүүсийг дэвшүүлж, ашиглах зарчим энэ юм. Хамгийн наад захын стандарт бол тэд үймээн тарилгүйгээр Бурханы гэрт хүчин чармайлт гаргаж, үйлчлэл үзүүлж чаддаг байх явдал; ийм тохиолдолд тэд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж болно. Хэрвээ тэд хамгийн наад захын энэ стандартад ч хүрч чадахгүй бол хүн чанар, давуу тал нь ямар байхаас үл хамааран үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй, ийм хүмүүсийг үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн эгнээнээс таягдан хаях ёстой. Хэрвээ хүний хүн чанар хорлонтой бөгөөд антихристийнхтэй адилхан бол антихрист мөн гэдэг нь батлагдмагц Бурханы гэр түүнийг хэзээ ч ашиглахгүй, дэвшүүлэхгүй, эсвэл хөгжүүлэх ч үгүй. Зарим хүн: “Тэднээр үйлчлэл үзүүлүүлж болох уу?” гэж магадгүй. Энэ нь нөхцөл байдлаас хамаарна. Хэрвээ тэдний үзүүлэх үйлчлэл нь Бурханы гэрт сөрөг нөлөө үзүүлж, таагүй үр дагавар авчирч болзошгүй бол Бурханы гэр тэдэнд үйлчлэл үзүүлэх боломж ч олгохгүй. Хэрвээ тэд хөөгдсөн ёрын муу хүн эсвэл антихрист гэдгээ мэддэг хэр нь үйлчлэл үзүүлэхэд бэлэн байж, чуулганы зохицуулснаар аливааг хийж, Бурханы гэрийн ямар ч ашиг сонирхлыг хохироолгүйгээр томоотой байдлаар үйлчлэл үзүүлж чадвал тэр тохиолдолд тэднийг авч үлдэж болно. Хэрвээ тэд үйлчлэлээ сайн үзүүлж ч дөнгөхгүй, үйлчлэл нь сайн байхаасаа илүү хохиролтой бол үйлчлэл үзүүлэх боломж ч тэдэнд олдохгүй, тэд үйлчлэл үзүүлсэн ч Бурханы гэр тэднийг мөн л ашиглахгүй, учир нь тэд үйлчлэл үзүүлэхэд тохирохгүй, шалгуурыг ч хангахгүй. Тиймээс ийм хүмүүс буцаж ирэх ёсгүй—тэднийг хүссэн зүгт нь явуул. Зарим хүн: “Хэрвээ Бурханы гэр намайг ашиглахгүй бол би өөрөө сайн мэдээ номлоод, сайн мэдээ номлож олж авсан хүмүүсээ бурханы гэрт хүлээлгэж өгнө” гэж хэлж магадгүй. Ингэж болох уу? (Болно.) Зарим хүн: “Та тэр хүнийг үйлчлэл үзүүлэхэд ч ашиглахгүй, тэгвэл тэр хүн сайн мэдээ номлож олж авсан хүмүүсээ ямар үндэслэлээр Танд өгөх ёстой юм бэ? Тэд ямар үндэслэлээр Таны төлөө сайн мэдээ номлох ёстой юм бэ?” гэж хэлж магадгүй. Бурханы гэр тэднийг олон талын шалтгаанаар ашигладаггүй. Нэгт, тэд хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчимд нийцдэггүй. Нөгөөтээгүүр, Бурханы гэр ийм хүмүүсийг ашиглаж зүрхэлдэггүй, учир нь тэднийг нэгэнт ашиглавал эцэс төгсгөлгүй төвөг удна. Тэгвэл тэд сайн мэдээ номлох хүсэлтэй байгааг хэрхэн тайлбарлах вэ? Тэд сайн мэдээ номлохдоо Бурханыг гэрчилдэг, Бурханы үг, Бурханы ажлын ачаар л тэд хүмүүсийг олж авч чаддаг. Хэдийгээр тэр хүн сайн мэдээ номлож энэ хүмүүсийг олж авсан ч энэ нь яавч түүний гавьяа гэж тооцогдохгүй. Сайндаа л энэ нь зүгээр л хүний хариуцлагаа биелүүлж буй хэрэг юм. Чи антихрист, ёрын муу хүн эсэх, эсвэл зайлуулагдаж, хөөгдсөн эсэхээс үл хамааран, хүний хувьд хариуцлагаа биелүүлэх нь чиний хийх учиртай зүйл. Яагаад Би үүнийг чиний хийх учиртай зүйл гэж хэлдэг вэ? Чи Бурханаас асар их үнэний хангалтыг хүлээн авсан, энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийн цус билээ. Бурханы гэр чамайг маш олон жил усалж, хангасан ч Бурхан чамаас ямар нэг юм нэхсэн үү? Үгүй. Бурханы гэрээс тараадаг төрөл бүрийн ном бүгд үнэ төлбөргүй, сохор зоос ч төлөх шаардлагагүй байдаг. Үүнтэй адилаар, хүмүүст Бурханы өгдөг мөнх амийн үнэн зам болон амийн үг ч бас үнэ төлбөргүй бөгөөд Бурханы гэрийн номлол, нөхөрлөлийг хүмүүс бүгд үнэ төлбөргүй сонсдог. Тиймээс чи жирийн хүн ч бай, тусгай бүлгийн гишүүн ч бай, Бурханаас ийм олон үнэнийг үнэ төлбөргүйгээр хүлээн авсан болохоор Бурханы үг, Бурханы сайн мэдээг хүмүүст дэлгэрүүлж, хүмүүсийг Бурханы өмнө аваачих нь зүй ёсны хэрэг биш гэж үү? Бурхан бүх үнэнийг хүн төрөлхтөнд өгсөн; ийм агуу хайрыг хэн төлж дийлэх юм бэ? Бурханы нигүүлсэл, Бурханы үг, Бурханы амь үнэлж баршгүй, ямар ч хүн үүнийг төлж дийлэхгүй! Хүний амь тийм үнэ цэнтэй гэж үү? Үнэн шиг үнэ цэнтэй байж чадах уу? Тиймээс Бурханы хайр, нигүүлслийг хэн ч төлж дийлэхгүй, үүнд чуулганаас зайлуулагдаж, хөөгдөж, таягдан хаягдсан хүмүүс ч багтана—тэд ямар ч ялгаагүй. Чамд бага ч болов мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар байгаа л бол Бурханы гэр чамд яаж ч хандсан, чи Бурханы үгийг дэлгэрүүлж, Бурханы ажлыг гэрчлэх үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Энэ бол хүмүүсийн зайлсхийх аргагүй хариуцлага юм. Тиймээс чи Бурханы үг болон сайн мэдээг хэчнээн олон хүнд номлож, хэчнээн олон хүнийг олж авсан нь хамаагүй, энэ бол чамайг магтах зүйл биш. Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн атал чи сонсож, хүлээн авдаггүй. Бага зэрэг үйлчлэл үзүүлж, бусдад сайн мэдээ номлох нь чиний хийх учиртай зүйл биш гэж үү? Чи өдий зэрэгт хүрчхээд гэмших ёстой биш үү? Бурханы хайрыг хариулах боломжуудыг хайх ёстой биш үү? Мэдээж тэгэх ёстой! Бурханы гэрт захиргааны зарлиг байдаг бөгөөд хүмүүсийг зайлуулж, хөөж, таягдан хаях нь захиргааны зарлиг болон Бурханы шаардлагын дагуу хийгддэг зүйлс юм—эдгээрийг хийх нь зөв. Зарим хүн: “Зайлуулагдаж, хөөгдсөн хүмүүсийн сайн мэдээ номлосноор олж авсан хүмүүсийг чуулганд хүлээн авах нь жаахан эвгүй юм” гэж хэлж магадгүй. Үнэн хэрэгтээ энэ бол хүмүүсийн гүйцэтгэх ёстой үүрэг бөгөөд эвгүйрхэх зүйл огт байхгүй. Хүмүүс бүгд бүтээгдсэн зүйл. Чи зайлуулагдаж, хөөгдсөн, ёрын муу хүн юм уу антихрист гэж яллагдсан, эсвэл таягдан хаягдах бай байсан ч гэсэн бүтээгдсэн зүйл хэвээр биш гэж үү? Чамайг зайлуулмагц Бурхан чиний Бурхан байхаа болих уу? Бурханы чамд хэлсэн үг, Бурханы чамд хангаж өгсөн зүйл нэгмөсөн арилсан гэж үү? Оршин байхаа больсон гэж үү? Тэд оршсоор байгаа, гагцхүү чи л тэдгээрийг нандигнаагүй. Хэн элсүүлснээс үл хамааран, чуулганд элссэн хүмүүс бүгд бүтээгдсэн зүйл бөгөөд Бүтээгчийн өмнө дуулгавартай байх ёстой. Тиймээс зайлуулагдаж, хөөгдсөн энэ хүмүүс сайн мэдээ номлохыг хүсвэл бид тэднийг хязгаарлахгүй; гэхдээ тэд яаж ч номлосон, хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчим болон Бурханы гэрийн захиргааны зарлиг өөрчлөгдөшгүй бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Чөлөөлөгдсөн энэ хэдэн төрлийн хүмүүсийн дийлэнх нь жинхэнээсээ гэмших магадлал багатай тул тэднийг дахин ашиглаж болохгүй. Ажлын туршлагагүйн улмаас чөлөөлөгдсөн юм уу үүргийнх нь хуваарилалт тохируулагдсан, тийнхүү ажлаа түр зуур хийж чадаагүй хүмүүсийг л дэвшүүлж, ашиглах боломж бий. Ийм хүмүүс хангалттай хэв чанартай, хүн чанарт нь томоохон асуудал байдаггүй, зүгээр л бага зэргийн дутагдал, сул тал, эсвэл гэр бүлээс нь удамшсан муу зуршилтай байдаг—эдгээрийн аль нь ч том асуудал биш. Хэрвээ Бурханы гэрт тэд хэрэгтэй бол тохиромжтой цагт нь дахин дэвшүүлж, ашиглаж болно; энэ нь зохистой, учир нь тэд ёрын муу хүмүүс биш бөгөөд антихрист болохгүй. Хэв чанар нь хангалттай, тэд зүгээр л удаан хугацаанд ажил хийгээгүй, туршлагагүй байсан тул ажил хийж чадаагүй, энэ нь ноцтой асуудал биш. Хэрвээ тэд эдгээр шалтгаанаар чөлөөлөгдсөн бол ирээдүйд хөгжих боломжтой бөгөөд өөрчлөгдөж чадна. Ажлын чадамжтай, хэв чанартай, хүн чанар нь стандартад нийцдэг л бол ийм хүмүүс Бурханы ажлыг туулж, үүргээ гүйцэтгэх хугацаандаа аажмаар өөрчлөгдөж, хүн чанар нь өөрчлөгдөж, амь-оролт нь өсөж, зан чанарт нь зарим нэг харгалзах өөрчлөлт гарч, үнэний талаарх ойлголтод нь ахиц гарна. Орчин нөхцөл, гүйцэтгэж буй үүрэг, хувийн шийдвэрээсээ хамааран тэд өөр өөр түвшинд өөрчлөгдөж, өсөх тул ийм хүмүүсийг дэвшүүлж, ашиглана гэж хэлж болно. Өмнө нь чөлөөлөгдөж байсан хэд хэдэн төрлийн хүмүүсийг дахин дэвшүүлж, ашиглах зарчим ерөнхийдөө иймэрхүү байдаг.

Удирдагч, ажилчдын хариуцлагын долоо дахь зүйл бол “Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн оновчтой хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих” явдал юм. Саяын нөхөрлөлөөр хүмүүсийг хамгийн хэрэгтэй газар нь тавих гэдгийн утгыг аль хэдийн тодорхой тайлбарласан. Хэн нэгнийг хөгжүүлэх нь өчүүхэн ч гэсэн үнэ цэнтэй бөгөөд хүн чанар нь стандартад нийцэж л байвал Бурханы гэр түүнд боломж олгоно. Хүн үнэнийг эрэлхийлж, эерэг зүйлсийг хайрладаг л бол Бурханы гэр тэр хүнийг тийм амархан орхиж, таягдан хаяхгүй. Хүн чанар, хэв чанар чинь Миний сая нөхөрлөсөн стандартад нийцэж л байвал Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх газар чамд гарцаагүй байх бөгөөд чамайг зохистой ашиглаж, чадвараа бүрэн дайчлах хангалттай орон зайг чамд олгох нь гарцаагүй. Товчхондоо, чуулганы ажилд хэрэгтэй тодорхой нэг мэргэжлийн давуу тал, ур чадвар чамд байгаа бол Бурханы гэр чамаар тохирох үүргийг гарцаагүй гүйцэтгүүлнэ. Гэвч хэрвээ чи шийдвэргүй, хүсэл эрмэлзэлгүй, дээшээ тэмүүлэхийг хүсдэггүй бол чадах зүйлээ л хийж, чадлынхаа хэрээр үүрэг гүйцэтгэ, тэгээд л боллоо. Хэрвээ чи шийдвэртэй байж, “Би илүү их үнэнийг ойлгож, олж авч, авралын замд аль болох хурдан орж, үнэн-бодит байдалд орохыг хүсэж байна. Би Бурханы ачааг харгалзан үзэж, Бурханы гэрт хүнд ачаа үүрч, бусдаас илүү зовлон зүдүүр туулж, бусдаас илүү хүчин чармайлт гаргаж, бусдаас илүү ихийг орхиход бэлэн байна” гэдэг, бүх талаар тохиромжтой хэр нь хэн ч чамайг санал болгохгүй байвал чи өөрийгөө санал болгож бас болно. Энэ нь үндэслэлтэй биш гэж үү? Дүгнэж хэлэхэд, энэ бүхэн нь төрөл бүрийн хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчим бөгөөд зорилго нь хүмүүст үнэн-бодит байдалд орох боломжийг олгохоос өөр юу ч биш юм. Үнэн-бодит байдалд орсны илрэл юу вэ? Үнэнийг ойлгож, ажлын янз бүрийн зүйлийг хийхдээ үнэн-зарчмыг ойлгож, ямар нэг зүйл тохиолдох бүрд будилж, төөрөлдөхийн оронд өдөр тутмын амьдралдаа бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлтэй харилцахдаа харгалзах үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх явдал—зорилго нь энэ юм. Ийм зорилго тавьсан тул та нар энэ зорилгын төлөө шамдах ёстой!

Удирдагч, ажилчдын хариуцлагын долоо дахь зүйлийн талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая. Зарим хүн: “Та нөхөрлөлөө хараахан дуусгаагүй, энэ зүйлтэй холбоотойгоор хуурамч удирдагчдыг ил болгоогүй байна” гэж хэлж магадгүй. Тэднийг ил болгох шаардлагагүй гэж Би хариулна. Нэг талаар, хуурамч удирдагчид хэв чанар муутай, бодитой ажил хийх чадваргүй; нөгөө талаар тэд мөс чанар, эрүүл ухаангүй, ачаа үүрдэггүй, ажилдаа зүрх сэтгэлээ огт зориулдаггүй, тэр ч бүү хэл зарим энгийн зүйлийг ч сайн хийж чаддаггүй. Төвөгтэй асуудал юм уу үнэн-зарчимтай холбоотой асуудалтай тулгарах болгондоо тэд огт ялгаж чаддаггүй, асуудлын мөн чанарыг нэвт харж бүр ч чаддаггүй. Тиймээс тэднийг ил болгох шаардлагагүй. Тэднийг ил болгосон ч тэд хүлээн авахгүй, дэмий хэлсэн хэрэг болно. Түүгээр ч барахгүй, тэдний хийсэн зүйлийг ярихад огиудас хүрэм бөгөөд хүмүүсийн уурыг хүргэдэг. Ийм чухал ажлыг энэ хуурамч удирдагчдад даалгасан нь хүмүүсийг ашиглахдаа алдаа гаргасан хэрэг байв. Ажлаа хийж чадахгүй байгаагаас болоод хэнд ч хэрэггүй мэт санагдаж байхад нь тэднийг ил болгож, задлан шинжилбэл тэд бүр ч их шанална. Тиймээс энэ хуурамч удирдагч нар өөрсдийгөө харьцуулж, өөрсдийн асуудлыг чадах чинээгээрээ шинжилцгээг. Хэрвээ чи асуудлаа олж илрүүлбэл ирээдүйд сайжирч чадах эсэхээ хар; хэрвээ олж илрүүлж чадахгүй бол үргэлжлүүлэн шинжлэх хэрэгтэй, мөн эргэн тойрныхоо хүмүүсээс өөрийгөө задлан шинжилж, цэгцлэхэд чинь туслахыг гуйж болно. Хэрвээ бусад хүн чамтай нөхөрлөж, чи ч зүрх сэтгэлээ зориулсан хэр нь өөрийн асуудлыг олж илрүүлж чадахгүй, тэдгээрийг хэрхэн таньж, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй хэвээр байвал чи үнэхээр хуурамч удирдагч бөгөөд таягдан хаягдах ёстой.

2021 оны 3 дугаар сарын 6

Өмнөх:  Удирдагч, ажилчдын хариуцлага (5)

Дараах:  Удирдагч, ажилчдын хариуцлага (9)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger