Удирдагч, ажилчдын хариуцлага (5)

Сүүлийн цуглаан дээр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын тавдугаар зүйлийн талаар нөхөрлөсөн. Тавдугаар зүйлийг нөхөрлөх явцдаа бид хуурамч удирдагчдын зарим илрэл, үйлдлийг задлан шинжилж, энэ зүйлийн талаар нөхөрлөж дуусгасан. Харин одоо удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын 6, 7-р зүйлийн талаар нөхөрлөе. Энэ хоёр зүйл яг ямар агуулгатай вэ? 6-р зүйл: Үнэнийг эрэлхийлдэг хүн бүхэнд сургалтад хамрагдаж, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломж бүрдүүлэхийн тулд бүх төрлийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх. 7-р зүйл: Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн ухаалгаар хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих. Тэгвэл одоо энэ хоёр зүйлд холбогдуулан хуурамч удирдагчдын янз бүрийн үйлдэл, илрэлийг задлан шинжилцгээе. Энэ хоёр зүйл нь ижил ангилалд багтдаг, энэ ангилал нь чуулган төрөл бүрийн хүнийг дэвшүүлж, хөгжүүлж, ашиглахтай холбоотой. Эхлээд бүх төрлийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлэн, хөгжүүлэх тухай Бурханы гэрийн зарчмуудын талаар нөхөрлөцгөөе. Тэгж байж та нар энэ ажлыг хийхдээ удирдагч, ажилчдын баримтлах ёстой зарим зарчмыг үндсэндээ ойлгож чаддаг болох биш үү? Та нар “Удирдагч, ажилчдын хувиар бид ийм хэрэг явдалтай байнга тулгардаг, энэ ажилтай аль хэдийн танил болсон, бас тодорхой туршлага ч бий. Иймээс Та энэ талаар цааш нь ярихгүй байсан ч бидэнд ойлгомжтой, дахин онцгойлон нөхөрлөх шаардлагагүй” гэж бодож болох юм. Тэгэхээр энэ талаар нөхөрлөх шаардлагагүй юу? (Шаардлагатай. Бид энэ талаарх зарчмыг ухамсарлаагүй л байна, бас зарим чадварлаг хүнийг яаж ялган танихаа мэдэхгүй л байгаа.) Ихэнх удирдагч, ажилчид энэ ажлыг хэрхэн хийхээ одоо ч сайн мэдэхгүй, тэмтчиж, яг таг зарчмыг ухамсарлахгүй хэвээр байна. Тиймээс бид энэ талаар дэлгэрэнгүй нөхөрлөх шаардлагатай.

6-р зүйл: Үнэнийг эрэлхийлдэг хүн бүхэнд сургалтад хамрагдаж, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломж бүрдүүлэхийн тулд бүх төрлийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх

Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн ач холбогдол

Бурханы гэр яагаад төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлэн, хөгжүүлдэг вэ? Төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлэн, хөгжүүлэх нь шинжлэх ухаан, боловсрол, уран зохиолоор хөөцөлдөхийн төлөө юм гэж үү? Бурханы гэр янз бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхдээ ямар нэг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гайхамшгийг бий болгох, хүний хөгжлийн түүхийг судлах төлөө байдаггүй, хүн төрөлхтний ирээдүйн төлөө ямар нэг төлөвлөгөө гаргахын төлөө бүр ч байдаггүй гэдгийг Бурханы сонгосон хүмүүс бүгд хэдийн мэддэг болсон байх ёстой. Тэгвэл Бурханы гэр яагаад төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг юм бэ? Та нар үүнийг ойлгож байна уу, үгүй юу? (Хаанчлалын сайн мэдээг түгээхийн төлөө.) Хаанчлалын сайн мэдээг түгээхийн төлөө—энэ бол нэг шалтгаан нь. Өөр ямар шалтгаан байна? (Үнэнийг эрэлхийлдэг хүн бүрд сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлэхийн тулд.) Тийм ээ, энэ хариулт нэлээд үндэслэлтэй, голыг нь олсон байна. Энэ нь үнэнийг эрэлхийлдэг илүү олон хүнд сургалтад хамрагдах, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломжийг бүрдүүлэхийн тулд юм. Та нарын сая хэлсэн хоёр хариулт хоёулаа зөв, оновчтой байна. Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг нь нэг талаасаа хаанчлалын сайн мэдээг түгээх болон Бурханы ажлын төлөө, нөгөө талаасаа хувь хүний эрэлхийлэл, оролттой холбоотой юм. Эдгээр нь хоёр үндсэн тал юм. Тодруулбал, Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж хөгжүүлэхийн ач холбогдол юу вэ? Энэхүү дэвшүүлж, боловсорсон хүмүүс чуулганд яг ямар ажлыг гүйцэтгэдэг вэ? Бурханы гэр хүнийг багийн удирдагч, зааварлагч, эсвэл чуулганы удирдагч, ажилчин болгон дэвшүүлж, хөгжүүлж байгаа нь түүнийг албан тушаалтан болгож байгаа хэрэг үү?) Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг нь тэднийг чуулганы янз бүрийн ажил, тухайлбал сайн мэдээний ажил, бичвэрт суурилсан ажил, кино бүтээх ажил, усалгааны ажил, түүнчлэн зарим ерөнхий ажил хэрэг зэрэг тодорхой төсөл, ажлыг хариуцаж ажиллаасай гэсэн үүднээс юм. Тэгвэл тэд эдгээр тодорхой ажлыг хэрхэн хийдэг вэ? Чуулганы төрөл бүрийн ажлыг Бурханы шаардлага, Бурханы үгийн үнэн-зарчим, мөн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу хариуцаж гүйцэтгэн, ингэснээрээ Бурханы шаардлагын дагуу үүргээ биелүүлж, үнэн-зарчмын дагуу үйлддэг. Ажил хариуцуулахын тул энэ хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж буй баримтаас харахад тэд ажлаа сайн хийх эсэх нь албан ёсны цол хэргэм, байр суурьтай холбоогүй юм. Харин тодорхой ажлыг хариуцахын тулд, өөрөөр хэлбэл Бурханы даалгасан зүйлийг буюу хариуцлагатай үүрэг хариуцлагыг үүрэхийн тулд тодорхой хэмжээний хэв чанартай байх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын 6-р зүйлд дурдагддаг төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн онцгой ач холбогдол, тодорхойлолт юм. Чингэхлээр хүмүүсийг дэвшүүлж, боловсруулах Бурханы гэрийн зорилго нь төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг чуулганы янз бүрийн ажлыг Бурханы шаардлага, Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу сайн гүйцэтгүүлэхийн тулд хөгжүүлэх явдал юм; энэ бол энэ хүмүүсийг чуулганы төрөл бүрийн тодорхой ажлыг хариуцах чадвартай болгох гэсэн хэрэг юм. Үүний зэрэгцээ, Бурханы үгийг тунгаан бодож, үнэний талаар нөхөрлөж, зарчмын дагуу үйлддэг болгож сургахын тулд Бурханы гэр энэ хүмүүсийг хөгжүүлж, сургалтад хамруулдаг, ингэснээр тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч, үнэн-бодит байдалд орж, мөн жинхэнэ туршлага, гэрчлэлтэй болох боломжтой болдог, үүнийхээ дараа бусдыг удирдаж, усалж, хангаж, чуулганы төрөл бүрийн ажлыг сайн хийж чаддаг болохын зэрэгцээ Бурханы сонгосон хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээ номлох үүргээ биелүүлэх боломжтой болдог. Төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлэн, хөгжүүлэх хэрэгжүүлэлтийн арга барил нь нэг талаараа хүмүүсийг Бурханы үгийг хэрэгжүүлж, туршлагажих, өөрсдийгөө таньж мэдэх, завхарсан зан чанараа хаях, үнэн бодит байдалд ороход нь чиглүүлэх зорилготой юм; нөгөө талаараа энэ нь өөрсдийн үнэнч байдал, дуулгавартай байдлын бодит туршлагаа ашиглан хүмүүсийг үүргээ биелүүлж, Бурханд цангинасан гэрчлэл хийхэд нь чиглүүлж, хөгжүүлдэг удирдагч, ажилчдад зориулагдсан юм. Эдгээр нь төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг хөгжүүлэх хоёр гол хэрэгжүүлэлтийн зам юм. Энэ бол төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил бөгөөд мөн тэднийг дэвшүүлж, хөгжүүлэхийн жинхэнэ ач холбогдол юм.

Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлэдг төрөл бүрийн чадварлаг хүмүүст тавигдах шалгуур

I. Удирдагч, ажилчид болон төрөл бүрийн ажлын зааварлагч нарт тавигдах шалгуур

“Чуулган дэвшүүлж, хөгжүүлж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүс” гэдэг нь хэнийг хэлж байна вэ? Энэ нь ямар хүрээг хамарч байна вэ? Эхнийх нь төрөл бүрийн ажлын зааварлагч байж чадах төрлийн хүмүүс юм. Тэгвэл төрөл бүрийн ажлын зааварлагч нарт тавигдах стандарт юу вэ? Гурван гол зүйл байдаг. Нэгдүгээрт, үнэнийг ухамсарлах чадвартай байх ёстой. Үнэнийг гажуудуулалгүй цэврээр ухамсарлаж, дүгнэлт хийж чаддаг хүмүүс л хэв чанар сайтай хүмүүс юм. Хэв чанар сайтай хүмүүс дор хаяж сүнслэг ойлголттой байх ёстой бөгөөд Бурханы үгийг бие даан идэж, ууж чаддаг байх ёстой. Бурханы үгийг идэж, уух явцдаа Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалтыг бие даан хүлээн авч чаддаг, өөрийн үзэл, төсөөлөл, мөн өөрийн хүслийн хольцоо, түүнчлэн завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг байх ёстой—хэрэв энэ стандартад хүрч байвал энэ нь тэд Бурханы ажлыг хэрхэн туулахаа мэддэг гэсэн үг, бас энэ нь сайн хэв чанарын илрэл юм. Хоёрдугаарт, чуулганы ажлын төлөө ачаа үүрэх ёстой. Үнэхээр ачаа үүрдэг хүмүүс зүгээр нэг урам зоригтой байдаггүй, жинхэнэ амийн туршлагатай, зарим үнэнийг ойлгодог, зарим асуудлыг нэвт харж чаддаг. Чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүст шийдвэрлэх хэрэгтэй олон бэрхшээл, асуудал байгааг тэд хардаг. Үүнийг нүдээрээ харж, энэ талаар зүрх сэтгэлдээ санаа зовдог—чуулганы ажлын төлөө ачаа үүрэх гэж үүнийг хэлнэ. Хэрэв хэн нэгэн ердөө хэв чанар сайтай, үнэнийг ухамсарлах чадвартай төдий хэр нь залхуу, махан биеийн тав тухад шунадаг, бодит ажил хийх хүсэлгүй, харин Дээрх дуусгах эцсийн хугацаа заасан үед, хийлгүй өнгөрч болохгүй үед л бага зэрэг ажил хийдэг бол энэ хүн ачаа үүрдэггүй. Ачаа үүрдэггүй хүн гэдэг бол үнэнийг эрэлхийлдэггүй, шударга ёсны мэдрэмжгүй, юуны талаар ч нухацтай бодолгүйгээр өдөржингөө ховдоглон идэхээс өөр юм хийдэггүй хэнд ч хэрэггүй нэгэн юм. Гуравдугаарт, ажлын чадамжтай байх ёстой. “Ажлын чадамж” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлбэл энэ нь хүмүүст ажил даалгаж, заавар өгч чаддаг байхаас гадна, асуудлыг олж тогтоож, шийдвэрлэж чаддаг байхыг хэлнэ—ажлын чадамжтай байна гэж үүнийг хэлнэ. Үүнээс гадна, зохион байгуулах ур чадвартай байх шаардлагатай. Зохион байгуулах ур чадвартай хүн хүмүүсийг нэгтгэх, ажлыг зохион байгуулж, зохицуулах, асуудал шийдвэрлэх тал дээр онцгой чадварлаг, бас ажил зохицуулж, асуудал шийдвэрлэх үедээ хүмүүсийг бүрэн үнэмшүүлж, тэднийг дуулгавартай байлгаж чаддаг—зохион байгуулах ур чадвартай байна гэж үүнийг хэлнэ. Жинхэнэ ажлын чадамжтай хүн Бурханы гэрийн зохицуулсан тодорхой ажлыг ямар нэгэн байдлаар хааш яаш хандалгүйгээр маш хурдан шуурхай, эрс шийдэмгий хийж чаддаг, мөн түүнээс гадна төрөл бүрийн ажлыг сайн хийж чаддаг. Эдгээр нь удирдагч, ажилчдыг хөгжүүлэхэд Бурханы гэрийн тавьдаг гурван стандарт юм. Хэрэв хэн нэгэн энэхүү гурван стандартад нийцдэг бол тэр хүн ховор, чадварлаг хувь хүн тул түүнийг тэр даруй дэвшүүлж, хөгжүүлж, сургах хэрэгтэй бөгөөд хэсэг хугацаанд дадлагажсаны дараа тэрээр тухайн ажлыг хариуцаж чаддаг болно. Хэв чанартай, ачаа үүрдэг, ажлын чадамжтай хүнд байнга санаа зовж, хянаж, ажлыг нь шахаж шаардах шаардлагагүй. Тэр өөрийн гэсэн ухамсартай, ямар ажлыг хэзээ хийх ёстойг, ямар ажлыг шалгаж, хянах ёстойг, аль ажлыг нягт нямбай шалгаж, анхаарах шаардлагатайг мэддэг. Тэр эдгээрийг маш сайн мэддэг. Ийм хүн ажилдаа харьцангуй найдвартай, итгэл даахуйц байдаг, иймээс ноцтой асуудал гарахгүй. Асуудал гарлаа ч, тэр нь том зурагт нөлөөлөхгүй жижиг асуудал тул Бурхан ийм хүний хийдэг ажлын талаар санаа зовох шаардлагагүй байдаг. Ажлаа үнэхээр бие даан хийж чаддаг хүн л жинхэнэ ажлын чадамжтай байдаг. Бие дааж чаддаггүй, үргэлж бусад хүн өөрийнх нь талаар санаа зовж, өөрийг нь харж, хянаж, бүр гараас нь хөтлөөд юу хийхийг нь зааж өгөх шаардлагатай байдаг хүн бол хэв чанар туйлын муутай хүн юм. Эгэл хэв чанартай хүмүүсийн хийдэг ажлын үр дүн гарцаагүй энгийн байдаг тул ямар нэг ажил хийхийнх нь өмнө бусад хүн тэднийг харж, хянаж байх шаардлагатай. Эсрэгээрээ, хэв чанар сайтай хүмүүс хэсэг хугацаанд сургасны дараа бие дааж ажиллаж чаддаг бөгөөд Дээрх тэдэнд ажлын заавар өгөх, зарим зарчмыг нөхөрлөх бүрд тэд зарчмуудыг ухамсарлаж, тэдгээрийн дагуу ажлыг гүйцэтгэж, үндсэндээ ноцтой гажуудал эсвэл алдаагүй зөв замыг дагаж, хүрэх ёстой үр дүндээ хүрдэг—ажлын чадамжтай байна гэж үүнийг хэлнэ. Жишээлбэл, Бурханы гэр чуулганыг цэвэрлэж, антихрист болон ёрын муу хүмүүсийг илрүүлж, чуулганаас хөөхийг шаардахад ажлын чадамжтай хүмүүс энэ ажлыг гүйцэтгэхдээ ерөнхийдөө гажуудал гаргадаггүй. Антихрист гарч ирсэн тохиолдолд түүнийг илчилж, зайлуулах хүртэл хамгийн багадаа хагас жил орчмын хугацаа шаарддаг. Энэ хугацаанд ажлын чадамжтай хүмүүс антихристийг олж илрүүлж, түүний илрэлийг задлан шинжлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж, ах эгч нар антихристыг ялгаж таньдаг болох, төөрөгдөлд автахгүй байхад нь тусалж, ингэснээрээ тэднийг босож ирээд, антихристийг хамтдаа илчилж, хөөх боломжтой болгодог. Ажлын чадамжтай хүмүүсийн ажлын хүрээнд антихрист, эсвэл муу хүн гарч ирсэн ч ерөнхийдөө ихэнх ах, эгч төөрөгдөл, нөлөөнд автдаггүй. Ердөө цөөн хэдэн мунхаг хүн болоод хэв чанар маш муутай хүмүүс л төөрөлддөг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Хэв чанар сайтай, ажлын чадамжтай хүмүүс ажилдаа ийм үр дүнд хүрч чаддаг, ийм хүмүүс үнэн-бодит байдалтай байдаг ба удирдагч, ажилчны стандартад нийцдэг.

Дөнгөж сая дурдсан төрөл бүрийн чадварлаг хүмүүсийн дундаас хамгийн эхний төрөл нь төрөл бүрийн ажлын зааварлагч байж чаддаг хүмүүс байсан. Тэдэнд тавигдах эхний шаардлага бол үнэнийг ойлгох чадвар, хэв чанартай байх. Энэ бол хамгийн наад захын шаардлага юм. Хоёр дахь шаардлага бол ачаа үүрдэг байх—энэ бол зайлшгүй шаардлага. Зарим хүмүүс үнэнийг жирийн хүмүүсээс хурдан ухамсарладаг, сүнслэг ойлголттой, хэв чанар сайтай, ажлын чадамжтай байдаг бөгөөд хэсэг хугацаанд хэрэгжүүлсний дараа бүрэн бие дааж чаддаг. Гэвч ийм хүмүүс нэг ноцтой асуудалтай—тэд ачаа үүрдэггүй. Идэх, уух, зугаацах, сэлгүүцэх дуртай. Эдгээр зүйлд маш их сонирхолтой боловч, хэрвээ тэднээс зовлон бэрхшээл үзэж, төлөөс төлөх, өөрийгөө жаахан хазаарлах шаардлагатай зарим нэг тодорхой ажлыг хийхийг хүсэх үед тэд үлбэгэр болж, бие өвдөөд байна, бүх бие нь тавгүй байна хэмээцгээдэг. Тэд цадиггүй, сахилга батгүй, хайнга, дураараа, замбараагүй байдаг. Хүссэн үедээ идэж, унтаж, зугаацаж, дураа хөдөлбөл л жаахан ажил хийдэг. Хэрэв ажил бага зэрэг хэцүү, ядаргаатай байвал сонирхол нь буурч, үүргээ биелүүлэх хүсэлгүй болдог. Ингэх нь ачаа үүрч байгаа хэрэг үү? (Үгүй.) Залхуу, махан биеийн тав тухад шунадаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх ёсгүй. Мөн хэв чанар нь ажилд бүрэн тэнцэхүйц хүмүүс байдаг ч харамсалтай нь тэд ачаа үүрдэггүй, хариуцлага хүлээх дургүй, асуудалд дургүй, санаа зовох дургүй байдаг. Хийх хэрэгтэй ажлыг хардаггүй, харж чадсан ч гэсэн анхаарч, хариуцаж хийхийг хүсдэггүй. Ийм төрлийн хүмүүсийг дэвшүүлэн, хөгжүүлэхэд нэр дэвшүүлж болох уу? Яасан ч болохгүй; дэвшүүлэгдэн, хөгжүүлэхийн тулд хүн ачаа үүрдэг байх ёстой. Ачаа үүрэхийг мөн хариуцлагаа ухамсарлах хэмээн тодорхойлж болно. Хариуцлагаа ухамсарлах гэдэг нь хүн чанартай илүү холбоотой; ачаа үүрэх гэдэг нь Бурханы гэр хүмүүсийг хэмжихдээ ашигладаг стандартуудын нэгд хамааралтай. Ачаа үүрдэг мөртөө дээр нь үнэнийг ухамсарлах чадвар, хэв чанар болон ажлын чадамж гэсэн өөр хоёр зүйлтэй хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх боломжтой бөгөөд энэ төрлийн хүмүүс төрөл бүрийн ажлын зааварлагч байж чадна. Эдгээр нь төрөл бүрийн зааварлагч болох хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх шаардлагатай стандартууд бөгөөд эдгээр стандартыг хангасан хүмүүсийг л дэвшүүлж, хөгжүүлэхэд нэр дэвшүүлбэл зохино.

II. Тусгай чадвар, авьяастай төрөл бүрийн мэргэжлийн чадварлаг хүмүүст тавигдах шалгуур

Төрөл бүрийн ажлын зааварлагч байж чадах хүмүүсээс гадна, дэвшүүлж, боловсруулах боломжтой өөр нэг төрлийн хүмүүс бол тусгай чадвар, авьяастай эсвэл зарим нэг мэргэжлийн чадварыг эзэмшсэн хүмүүс юм. Ийм хүмүүсийг багийн удирдагч болгож боловсруулахад Бурханы гэр ямар шалгуур тавьдаг вэ? Нэгдүгээрт, хүн чанарыг нь харна—тэд эерэг зүйлсийг харьцангуй хайрладаг, ёрын муу хүн биш байхад л хангалттай. Зарим хүн “Яагаад тэд үнэнийг эрэлхийлдэг хүн байх шаардлагагүй юм бэ?” гэж асууж магадгүй. Учир нь багийн удирдагч нар нь чуулганы удирдагч, ажилчин биш, мөн услагч ч биш тул тэдэнд үнэнийг эрэлхийлдэг байх стандарт тавих нь хэт өндөр шаардлага бөгөөд ихэнхийнх нь хувьд хүрэх боломжгүй зүйл юм. Ерөнхий ажил хэрэг эсвэл мэргэжлийн ажлын тодорхой зүйлийг гүйцэтгэдэг хүмүүст ийм стандарт тавигддаггүй; хэрвээ тавивал, тэнцэх хүн цөөн тул стандартыг бууруулах шаардлагатай болдог. Хүн мэргэжлээ ойлгодог, тухайн ажлыг хариуцаж чаддаг, мууг хийдэггүй, үймээн үүсгэдэггүй л бол хангалттай. Зарим нэг ур чадвар, мэргэжлээр мэргэшсэн, давуу талтай ийм хүмүүс Бурханы гэрт тухайн ур чадварыг мэддэг байх шаардлагатай, өөрсдийнх нь мэргэжилтэй холбоотой ажил гүйцэтгэх гэж байгаа бол хэрвээ тэд харьцангуй заль мэхгүй, зан араншны хувьд шулуун шударга, ёрын муу биш, ойлголт нь гажуудалгүй, зовлонг тэвчиж чаддаг, төлөөс төлөх хүсэлтэй байвал хангалттай юм. Тиймээс ийм хүмүүсийг багийн удирдагч болгож боловсруулахад тавигдах хамгийн эхний шаардлага бол тэд эерэг зүйлсийг харьцангуй хайрладаг байх, мөн дээр нь зовлонг тэвчиж, төлөөс төлж чаддаг байх ёстой. Өөр ямар шаардлага байдаг вэ? (Ёс жудаг нь шулуун шударга, ёрын муу биш, ойлголт нь гажуудалгүй байх ёстой.) Ёс жудаг нь харьцангуй шулуун шударга, ёрын муу хүн биш, мөн ойлголт нь гажуудалгүй байх ёстой. Зарим хүн “Тэгээд тэдний үнэнийг ухамсарлах чадварыг өндөр гэж тооцож болох уу? Үнэнийг сонсоод, тэд үнэн-бодит байдалд сэрж, үнэн бодит-байдалд орж чаддаг уу?” гэж асууж магадгүй. Энэ бүхнийг шаардах хэрэг байхгүй; ийм хүмүүсийн ойлголт гажуудалгүй байхыг шаардахад хангалттай. Ойлголт нь гажуудалгүй хүмүүс ажил хийх үед, нэг ашигтай тал нь тэд үймээн үүсгэх эсвэл ямар нэг тэнэг зүйл хийх магадлал бага байдаг. Жишээлбэл, жүжигчдийн хувцасны өнгөтэй холбоотой зарчмуудын талаар Бурханы гэр ахин дахин нөхөрлөсөн байдаг, хувцасны өнгө нь нэгэн хэвийнээс илүүтэй төлөв төвшин, аятайхан, өнгөлөг байх ёстой. Гэвч өөрсдөд нь хэлсэн зүйлийн учрыг зүгээр л олдоггүй, сонссон зүйлээ ойлгодоггүй, ойлгох чадваргүй, Бурханы гэрийн эдгээр шаардлага доторх зарчмуудыг ялгаж таних чадамжгүй хүмүүс байсаар байдаг. Тэгээд эцэст нь тэд бүх хувцсан дээр саарал өнгө сонгочихдог—энэ нь гажуудалтай ойлголт биш гэж үү? (Тийм.) Гажуудалтай ойлголттой байна гэж үүнийг хэлнэ. Эерэг зүйлсийг харьцангуй хайрлана гэж ер нь юу гэсэн үг вэ? (Үнэнийг хүлээн авч чаддаг байх.) Зүйтэй. Энэ нь үнэнтэй нийцдэг үг, зүйлийг хүлээн авч чаддаг байх, мөн Бурханы үг, үнэний бүх талыг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг байхыг хэлдэг. Ийм хүмүүс эдгээр зүйлийг хэрэгжүүлж чаддаг эсэхээс үл хамааран, дор хаяж эдгээр зүйлийг сэтгэлийн гүндээ эсэргүүцэж, зэвүүцдэггүй байх ёстой. Ийм хүмүүс бол сайн хүмүүс бөгөөд энгийн ярианы хэлээр бол олигтой хүн гэж хэлж болно. Олигтой хүний онцлог шинж юу вэ? Тэд шүтлэггүй хүмүүсийн үйлдэх дуртай ёрын муу үйлдлээс гадна шүтлэггүй хүмүүсийн дагадаг ёрын муу чиг хандлагуудыг зэвүүцэж, жигшиж, үзэн яддаг. Жишээлбэл, шүтлэггүй хүмүүсийн ертөнцийн чиг хандлага нь ёрын муу хүчнийг өмгөөлдөг, бас олон эмэгтэй хүн баян хүнтэй суух, эсвэл хэн нэгний нууц амраг болохыг эрмэлздэг. Энэ нь хорон муу хэрэг биш гэж үү? Үнэнийг хайрладаг хүмүүс ийм зүйлийг туйлын жигшмээр гэж үздэг бөгөөд зарим нь “Хэдий гэрлэх хүн олж чадахгүй байсан ч, ядуурлаас болж үхэх байсан ч би хэзээ ч тийм хүн шиг аашлахгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, тэд ийм хүмүүсийг дургүйцэж, жигшдэг. Олигтой хүмүүсийн нэг онцлог шинж нь тэд ёрын муу чиг хандлагыг жигшиж, зэвүүцэж, тийм хандлагад автсан хүмүүст дургүйцдэг. Ийм хүмүүс нэлээн шулуун шударга байдаг; Бурханд итгэх, сайн хүн байх, зөв замаар алхах, Бурханыг шүтэх, ёрын муу, ёрын муу чиг хандлага, энэ ертөнцийн бүх ёрын муу зан авираас зайлсхийх тухай дурдахад сэтгэлийнхээ гүнд үүнийг ямар нэг сайн зүйл гэж мэдэрдэг. Энэ бүхэнд бүрэн хүрэхээр түвшин ахиж чаддаг ч бай, үгүй ч бай, мөн Бурханд итгэж, зөв замаар алхах шийдвэр нь хэр хүчтэй байх нь хамаагүй, эцсийн бүлэгт сэтгэлийн гүндээ тэд гэрэлд амьдрахыг, зөв шударга байдал ноёрхдог газар байхыг хүсэн тэмүүлдэг. Ийм шулуун шударга хүмүүс бол эерэг зүйлсийг нэлээн хайрладаг төрлийн хүмүүс юм. Бурханы гэрийн дэвшүүлж, боловсруулах гэж байгаа хүмүүс ядахдаа л шулуун шударга хүн чанартай, эерэг зүйлсийг хайрладаг ёс жудагтай байх ёстой. Энэ нь мөн мэргэжлийн ур чадвар, давуу талтай чадварлаг хүмүүсийг дэвшүүлэхэд тавигдах эхний стандарт юм. Хоёр дахь стандарт нь ийм хүмүүс зовлонг тэвчиж, төлөөс төлж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэд хүсэл сонирхолтой байгаа үйл хэрэг, ажил үүргийн төлөө өөрсдийн хүсэл, махан биеийн таашаал, тав тухтай амьдралын хэв маягийг хойш тавьж, бүр ирээдүйн хэтийн төлөвөө хүртэл хаяж чаддаг. Тэр байтугай жаахан зовлон, багахан ядаргаа мэдрэх нь тэдний хувьд төдийлөн том асуудал биш; өөрсдийн зөв гэж үздэг, утга учиртай ямар нэг зүйлийг хийж байгаа цагт махан биеийн таашаал, ашиг тусыг дуртайяа хаяж чаддаг—ядахдаа л тэгэх хүсэл, шийдвэртэй байдаг. Зарим хүн “Заримдаа тэр хүн махан биеийн тав тухад шунадаг хэвээр байна: Заримдаа тэр илүү унтаж, сайхан хоол идэхийг хүсдэг, заримдаа сэлгүүцэхээр эсвэл цагийг дэмий өнгөрөөхөөр гарахыг хүсдэг—гэхдээ ихэнхдээ тэр зовлонг туулж, төлөөс төлж чаддаг; шалтгаан нь заримдаа сэтгэл санааны байдал нь түүнийг ийм зүйл бодоход хүргэдэг. Үүнийг асуудал гэж үзэх үү?” гэж хэлдэг. Үгүй, энэ бол асуудал биш. Онцгой нөхцөл байдлыг эс тооцвол, тэднээс махан биеийн таашаалыг бүрэн орхихыг шаардах нь хэт өндөр шаардлага тавьсан хэрэг болно. Ерөнхийдөө, чи ийм хүмүүст ажил даалгавал, том ажил ч бай, жижиг ажил ч бай, хийх дуртай зүйл нь ч бай, үгүй ч бай, ажил нь хэчнээн хэцүү, үүрэх зовлон нь хэчнээн их, төлөх төлөөс нь ямар ч байсан хамаагүй, чи ажил даалгасан л бол тэд чиний хараа хяналтын шаардлагагүйгээр тухайн ажлыг бүх чадлаараа хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Ийм хүмүүс зовлонг туулж, төлөөс төлж чаддаг бөгөөд энэ нь олигтой хүмүүсийн өөр нэг илрэл юм. Зовлон туулж, төлөөс төлж чадна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь няхуур нямбай, туйлын чин сэтгэлээсээ, анхааралтай байдаг, мөн аливаа зүйлийг зүй ёсоор хийхдээ ямар ч зовлонг туулж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг гэсэн үг юм. Ийм хүмүүс аливаа ажлыг хийхдээ амласнаа биелүүлж, итгэл даахуйц байдаг. Ховдог, залхуу, амралт зугаалгад дуртай, ажилд дургүй, ашиг хонжоог бүхнээс чухалд үздэг хүмүүстэй адилгүй. Ийм хүмүүс амлалтаасаа буцаж, бусдыг хуурч, мэхлэхийн тулд байнга худал үг хэлдэг, бас зорилгодоо хүрэхийн тулд худал тангараг өргөхөөс буцдаггүй—ийм хүмүүсийг Бурхан аврахгүй. Бурхан үнэнч шударга хүмүүсийг хайрладаг. Зөвхөн үнэнч шударга хүмүүс л хэлсэндээ хүрч, үүрэгтээ үнэнч байдаг бөгөөд Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд зовлон туулж, төлөөс төлж чаддаг хүмүүсийг л Бурхан аврах боломжтой юм. Зовлон туулж, төлөөс төлж чаддаг байх нь Бурханы гэрийн дэвшүүлж, боловсруулах хүнд байх ёстой хоёр дахь хэв шинж, мөн илрэл юм. Харин гурав дахь стандарт нь ойлголтын гажуудалгүй байх. Өөрөөр хэлбэл Бурханы үгийг сонссоны дараа дор хаяж тухайн үг юуг хэлж байгааг мэдэж чаддаг, Бурхан юу хэлж байгааг ойлгож чаддаг, ойлголт нь гажуудалтай эсвэл утгагүй биш байдаг. Жишээ нь, чи цэнхэр өнгөний тухай ярихад тэд үүнийг хар гэж буруу ойлгохгүй, чамайг саарал өнгөний талаар ярихад нил ягаан гэж буруу ойлгохгүй. Энэ бол хамгийн наад захын шаардлага юм. Заримдаа ойлголт нь гажуудсан ч байсан, бусад нь үүнийг нь хэлж өгөхөд хүлээн авч чаддаг, бас хэрэв өөр хэн нэгэн өөрөөс нь илүү цэвэр ойлголттой байгааг хараад, шуудхан хүлээн авч чаддаг бол—ийм төрлийн хүн цэвэр ойлголттой юм. Дөрөвдүгээрт, ёрын муу хүн биш байх ёстой. Үүнийг ойлгоход амархан уу? Ёрын муу хүн биш байна гэдэг нь наад зах нь нэг зүйлийг хийх чадвартай байхыг хэлнэ, тэр нь юу гэвэл Бурханы гэрээс даалгасан зүйлийг биелүүлж чадаагүй, эсвэл зарчмыг зөрчиж, ямар нэг буруу зүйл хийснийхээ дараа, ийм хүн засалтыг эсэргүүцэлгүйгээр, сөрөг байдал эсвэл үзэл тараалгүйгээр хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг байх ёстой. Үүнээс гадна, ямар ч бүлэгт байсан тэд ихэнх хүмүүстэй зохицож, эв найртай харилцаж чаддаг. Хэн нэгэн таагүй юм хэлж өөрсдийг нь гомдоосон ч үүнийг тэвчиж чаддаг, өс санаж, тооцоо боддоггүй, бас хэн нэгэн өөрсдийг нь дээрэлхсэн ч мууг муугаар шийтгэдэггүй, харин зай барих, зайлсхийх ухаалаг арга замыг ашигладаг. Ийм хүмүүс үнэнч шударга хүний хэмжээнд хүрэхгүй ч, ядаж л харьцангуй заль мэхгүй, муу зүйл хийдэггүй, хэрэв өөрийг нь хэн нэгэн гомдоовол хариугаа авдаггүй эсвэл нөгөө хүнээ зовоож, дарамталдаггүй. Түүнээс гадна ийм хүмүүс өөрийн гэсэн бие даасан хаанчлал байгуулах гэж оролддоггүй, Бурханы гэртэй сөргөлддөггүй, Бурханы тухай үзэл тараадаггүй, Түүнийг шүүмжилж, ямар нэг саад болсон зүйл хийх эсвэл үймээн дэгдээх гэж оролддоггүй. Дээр дурдсан эдгээр дөрвөн зүйл бол зарим нэг давуу талтай, зарим нэг мэргэжлийн ур чадварыг ойлгодог чадварлаг хүмүүсийг дэвшүүлэн, боловсруулах үндсэн шалгуур юм. Энэ дөрвөн шалгуурыг хангаж байгаа тохиолдолд тэд ерөнхийдөө тодорхой үүрэг хариуцлага үүрч, тодорхой ажлыг зүй ёсоор гүйцэтгэж чадна.

Зарим хүн “Дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэхийн тулд чадварлаг хүмүүсийн хангах ёстой шалгуурт яагаад үнэнийг ойлгох, үнэн-бодит байдалтай байх, Бурханаас эмээх, мөн муугаас зайлж чаддаг байх ордоггүй юм бол? Яагаад Бурханыг мэдэж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд үнэнч байж чаддаг байх, бас стандартад тэнцэх бүтээгдсэн зүйл байх шалгуурууд багтдаггүй юм бэ? Эдгээр зүйлийг орхисон хэрэг үү?” гэж асууж магадгүй. Надад хэл дээ, хэрвээ хэн нэгэн үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдал рүү орчихсон, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханд үнэнч, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй, цаашлаад Бурханыг мэддэг, Түүнийг эсэргүүцэхгүй, стандартад тэнцэх бүтээгдсэн зүйл бол түүнийг хөгжүүлэх хэрэг байна уу? Хэрвээ тэд үнэхээр энэ бүгдэд хүрчихсэн бол хөгжүүлэлтийн үр дүнд хэдийн амжилттай хүрсэн биш үү? (Тийм.) Ийм учраас дэвшүүлж, хөгжүүлэх чадварлаг хүмүүст тавигдах шаардлагад эдгээр шалгуур багтдаггүй юм. Дэвшигдэж, хөгжүүлэгдэх нэр дэвшигчид үнэнийг ойлгодоггүй, завхарсан зан чанараар дүүрэн хүмүүс дундаас сонгогддог тул дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэж буй тэдгээр нэр дэвшигч аль хэдийн үнэн-бодит байдалтай байх, Бурханыг бүрэн дуулгавартай дагадаг байх, Бурханд туйлын үнэнч байх бүр ч боломжгүй бөгөөд мэдээжийн хэрэг Бурханыг мэдэх, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байх өдий байна. Дэвшигдэж, хөгжүүлэгдэхийн тулд төрөл бүрийн чадварлаг хүмүүсийн юун түрүүнд хангавал зохих шалгуур бол бидний сая дурдсан зүйлс юм—эдгээр нь хамгийн бодитой, тодорхой шалгуур юм. Зарим хуурамч удирдагч “Манайд дэвшүүлж, хөгжүүлэх ямар ч чадварлаг хүн алга. Тэр тэр үнэнийг ойлгодоггүй, тэр тэр Бурханаас эмээх зүрх сэтгэлгүйгээр юмыг хийдэг, тэр болохоор засалт хүлээн авдаггүй, харин тэр үнэнч биш ...” гэх мэтээр ярьж, баахан өө сэв эрдэг. Ийм зүйл ярьж буй хуурамч удирдагчдын цаад санаа юу вэ? Үнэнийг ойлгодоггүй, Бурханы ажлыг туулдаггүй, хараахан үнэн-бодит байдалтай болоогүй гэх мэтчилний улмаас энэ хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж болохгүй, эсрэгээрээ өөрсдийгөө аль хэдийн зарим нэг бодит туршлага хуримтлуулсан, үнэн-бодит байдалтай болсон учраас удирдагч болж чадсан гэж хэлж байгаа мэт. Хуурамч удирдагчдын хэлэх гэсэн санаа энэ биш үү? Нүдэнд нь хэн ч өөрсөд шиг нь сайн биш, өөрсдөөс нь өөр хэн ч удирдагч байхад зохихгүй харагддаг. Энэ бол хуурамч удирдагчдын биеэ тоосон зан чанар юм; Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх тухайд тэд үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг.

III. Ерөнхий хэргийн боловсон хүчинд тавигдах шаардлага

Би сая Бурханы гэрийн хөгжүүлэхэд анхаардаг хоёр төрлийн хүний тухай дурдсан. Нэг нь удирдагч, ажилчид байж чадах хүмүүс; нөгөө нь төрөл бүрийн мэргэжлийн ажлыг хариуцах чадвартай хүмүүс. Мөн өөр нэг төрлийн хүн байдаг. Тэднийг онцгой давуу тал, эсвэл мэргэжлийн ур чадвартай гэж хэлэх боломжгүй; тэдний ажилд ямар нэг дэвшилтэт технологи оролцдоггүй, өөрөөр хэлбэл, энэ хүмүүс чуулган дахь зарим ерөнхий хэргийн ажлыг гүйцэтгэдэг, тэд чуулганы үндсэн ажлуудаас гадуурх зарим хэрэг явдлыг зохицуулдаг. Тэд бол ерөнхий хэргийн ажил гүйцэтгэдэг төрлийн хүмүүс юм. Тэгвэл ийм хүмүүст тавих Бурханы гэрийн гол шаардлага юу вэ? Хамгийн чухал шаардлага нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх, Бурханы гэрийг хохироон гаднын хүнд тусалдаггүй байх, Сатанд ая тал засахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалдаггүй байх. Ингээд л болоо. Сайн ярьдаг, нийгмийн сор, эсвэл онцгой чадвартан байх нь хамаагүй, гол нь Бурханы гэрийн гадаад хэргийг зохицуулахдаа Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Бурханы гэрийн ашиг сонирхол гэдэгт юу багтах вэ? Мөнгө санхүү, эд материал, Бурханы гэр болон чуулганы нэр хүнд, ах эгч нарын аюулгүй байдал—эдгээр тал бүр маш чухал. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг хэн ч бай хэвийн хүн чанартай, хангалттай шулуун шударга, мөн үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүн юм. Зарим хүн ямар ч ялган таних чадваргүй байдаг, тэгээд “Тэр хүн ёрын муу хүн чанартай ч Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг” гэж хэлдэг. Энэ боломжтой юу? (Үгүй, боломжгүй.) Яаж ёрын муу хүмүүс Бурханы гэрийн ажлыг хамгаалж чадах юм бэ? Тэд зөвхөн өөрийн ашиг сонирхлыг хамгаалж чадна. Тиймээс хэрэв хэн нэгэн Бурханы гэрийн ашиг сонирхлыг үнэхээр хамгаалж чаддаг бол тэр хүн зан араншин, хүн чанар сайтай байж таарна; үүнд эргэлзэх шаардлагагүй. Харин хэн нэгэн Бурханы гэрийн төлөө юм хийх үедээ Бурханы гэрийг хохироон гаднын хүмүүст тусалж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалдаж, Бурханы гэрт эдийн засаг, эд материалын ихээхэн хэмжээний алдагдал учруулаад зогсохгүй, мөн Бурханы гэр болон чуулганы нэр хүндэд асар их хохирол учруулж байгаа бол тэр хүн сайн хүн мөн үү? Тийм хүн бол сайн зүйл огт биш. Бурханы гэр санхүү, эд материалын хэчнээн их хохирол амсах нь түүнд хамаагүй; хамгийн чухал зүйл нь өөртөө ашиг олох, шүтлэггүй хүмүүст тал засах юм; ийм хүн гаднын хүмүүст тогтмол бэлэг сэлт илгээгээд зогсохгүй, хэлцлийн үеэр байнга тэдэнд буулт хийдэг—Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө тэмцэх санаа толгойд нь орж ирдэггүй. Гэсэн атлаа тэд Бурханы гэрт худлаа ярьж, яаж ажлыг амжилттай гүйцэтгэн, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалснаа ярьдаг—гэтэл үнэн хэрэгтээ, чуулганы ажил аль хэдийн хохирол амссан, шүтлэггүй хүмүүс Бурханы гэрийг асар их шулсан байдаг. Гадаад хэрэг явдлыг шийдэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бүхий л талаар хамгаалж чаддаг бол тэр хүн сайн хүн мөн үү? (Мөн.) Иймээс хэрвээ ийм төрлийн хүн Бурханы гэрийн аливаа бусад ажлыг хийх чадамжгүй, зөвхөн ийм төрлийн ерөнхий хэргийн ажилд тохиромжтой бол Бурханы гэр түүнийг дэвшүүлэх хэрэгтэй юу? (Хэрэгтэй.) Ажлын чадамжтай, ажлаа Бурханы гэрийн шаарддаг зарчмуудын дагуу гүйцэтгэж чаддаг байхаас гадна, тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг, иймээс тэд стандартад нийцнэ, ийм хүмүүсийг дэвшүүлэх хэрэгтэй. Эсрэгээрээ Бурханы гэрийн ашиг сонирхолд байнга хохирол учруулдаг, ах эгч нарын аюулгүй байдалд байнга эрсдэл үүсгэдэг, Бурханы гэр болон чуулганы нэр хүндэд үргэлж сөрөг нөлөө, үр дагавар учруулдаг хүмүүсийг бүү дэвшүүлж, хөгжүүл; ийм хүнийг дэвшүүлж, ашигласан бол хурдхан чөлөөлөх ёстой. Мөн жолоо барьж явахдаа осолд ордог, хариуцсан ажлаа холион бантан болгодог, байнгын гомдол дагуулсан зөрчил үүсгэдэг гэх мэт ажлаа хийх явцдаа байнга асуудалд ордог хүн байдаг, ямар нэг алдаа гарвал тэд яаж засахаа мэддэггүй. Ийм хүмүүс ухаан муутай байдаг, бас гай дагуулдаг, үрэн таран хийгч хүмүүс байдаг. Хэрэв ийм төрлийн хүн багийн удирдагч, зааварлагч, удирдагч эсвэл ажилчин болсон бол хурдхан ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй бас чуулганаас цэвэрлэх ёстой. Яагаад гэвэл ийм төрлийн хүн бол гамшгийн үүд, гай дагуулагч юм. Ийм хүн чуулганд ганц, хоёр байхад л чуулган тайван амгалан байж чаддаггүй. Ийм хүмүүсийн дотор муу ёрын сүнс, эсвэл тахал байгаа мэт санагддаг. Хэн тэдэнтэй харилцаа тогтооно тэр хүн золгүй явдалд өртөнө, иймээс ийм төрлийн хүнийг нэн даруй үндсээр нь сугалах хэрэгтэй. Ийм хүмүүсийн царай төрх хүртэл ёозгүй, зальхай, диаволлог шинжтэй, эсвэл бүр ой гутмаар царай муутай байдаг бөгөөд тэдэнтэй харилцсан хэнд ч тэр ямар нэг муу юм тохиолдох гэж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ийм төрлийн хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, чуулганаас цэвэрлэх ёстой, зөвхөн тэгж байж чуулганы хувьд бүх зүйл бүтэмжтэй болж чадна. Зарчмын дагуу үйлдэхийн тулд чуулганд төрөл бүрийн хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхдээ зарчмыг баримталж, ялгаж таних чадварыг хэрэгжүүлэх шаардлагатай. Дэвшүүлж, хөгжүүлэгдэж буй төрөл бүрийн хүмүүсийн дунд чуулганы удирдагч, ажилчдаар зүтгэдэг хүмүүс, чуулган дахь янз бүрийн мэргэжлийг хариуцдаг хүмүүс, бас чуулганы ерөнхий хэргийг зохицуулдаг хүмүүс гэж байдаг. Эдгээр хэд хэдэн төрлийн чадварлаг хүмүүсийн хангах ёстой янз бүрийн шалгуурын талаар мөн тодорхой нөхөрлөсөн байгаа. Чамайг удирдагч, ажилчдыг хэрхэн сонгох, хүмүүсийг хэрхэн дэвшүүлж, хөгжүүлэх зарчмыг тодорхой ойлгох үед чуулганы бүхий л ажил зөв замдаа орно.

Зарим хүн “Яагаад Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлдэг энэ хүмүүсийг чадварлаг гэж нэрлэдэг юм бэ?” гэж асууж магадгүй. Бидний ярьж буй чадварлаг хүмүүс гэдэг нь дэвшүүлж, хөгжүүлэхээр нэр дэвшүүлсэн хүмүүсийг хэлж байгаа юм. Өөр өөр үүрэг гүйцэтгэх хүмүүст тавигдах шаардлага өөр өөр байдаг, мөн тэд дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэх үйл явцад буй учраас энэхүү чадварлаг гэгдэх хүмүүс бидний саяхан дурдсан шалгууруудыг хангаж байвал хангалттай юм. Энэ хүмүүсийг угаасаа үнэн-бодит байдалтай, угаасаа дуулгавартай, үнэнч, угаасаа Бурханаас эмээдэг гэж хүлээх нь бодит бус хэрэг. Чингэхлээр бидний ярьж буй чадварлаг хүмүүс гэдэг нь ердөө л хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зарим нэг чанар, ёс жудаг болоод үнэнийг ухамсарлах хэв чанартай хүмүүсийг хэлж байгаа юм — ийм учраас тэднийг шаардлага хангасан гэж үздэг. Энэ нь тэд аль хэдийн үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орсон, эсвэл Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авсныхаа дараа туйлын дуулгавартай байдалд аль хэдийн хүрсэн гэх мэт зүйл ч биш юм. Мэдээж “чадварлаг хүн” гэх нэр томьёо нь их сургуульд сурсан эсвэл докторын зэрэг хамгаалсан, эсвэл чинээлэг гэр бүлээс гаралтай эсвэл өндөр нийгмийн байр суурьтай, эсвэл онцгой авьяас, чадвартай хүмүүсийг хэлэхгүй—ийм хүмүүсийг хэлэхгүй. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлж байгаа учраас мэргэжлийн ажил гүйцэтгэх хүмүүсийн зарим нь тухайн мэргэжлээр өмнө нь огт ажиллаж байгаагүй эсвэл суралцаж байгаагүй байж магадгүй, гэвч тэд дэвшүүлж, хөгжүүлэхэд тавигддаг хэд хэдэн шалгуурыг хангадаг, сурах хүсэл эрмэлзэлтэй, тодорхой нэг мэргэжлийг сурч эзэмшихдээ сайн бол Бурханы гэр тэднийг дэвшүүлж, хөгжүүлж болно. Би үүгээрээ юу хэлж байна вэ? Тодорхой нэг мэргэжил дээр заавал төрөлхийн гаргуун байж гэмээ нь аливаа хүнийг дэвшүүлж, хөгжүүлэх боломжтой гээгүй. Харин суралцах хүсэлтэй, нөхцөл байдалтай, эсвэл уг мэргэжлийн жаахан суурьтай байсан ч хүнийг дэвшүүлж, хөгжүүлж болно гэсэн үг–энэ бол зарчим юм. Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлэхийг хүсэж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүсийн хангасан байх ёстой шалгуурын тухай нөхөрлөл маань энд хүрээд өндөрлөж байна.

Төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх Бурханы гэрийн зорилго

Одоо бид Бурханы гэр яагаад төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг тухай нөхөрлөнө. Зарим хүн үүнийг сайн ойлгодоггүй, “Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг шуудхан л дэвшүүлэн, ашиглачихвал л хангалттай биш үү? Тодорхой хугацаанд хөгжүүлж, сургах ямар хэрэгтэй гэж?” гэж боддог. Та нар үүнийг ойлгож байна уу, үгүй юу? Эхлээд удирдагч, ажилчид болдог хүмүүсийн тухай яръя. Бурханы гэр яагаад ухамсарлах чадвартай, чуулганы төлөө ачаа үүрдэг, ажлын чадамжтай хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг вэ? Учир нь хэв чанарын хувьд шаардлага хангаж, шалгуурт нийцэж байгаа ч тэд хараахан бодит туршлагагүй, үнэнийг ойлгоогүй, үнэнийг хэрхэн хэрэгжүүлж, зарчмын дагуу аливааг үйлдэхээ бүр ч мэдэхгүй байдаг. Тэднийг тодорхой хугацаанд сургаж, удирдамж өгч, үүргээ биелүүлэхэд нь шаардагдах зарчмуудыг эзэмшиж, бодит туршлагатай болох үед нь л албан ёсоор ашиглаж болно. Хэрвээ чуулганы ах эгч нар шиг Бурханы үгийг идэж, ууж, номлол сонсож, чуулганы амьдралаар амьдарч, үүрэг гүйцэтгэн дадлагажиж, амь нь өссөн цагт л дэвшүүлэгдэн, хөгжүүлэгддэг байсан бол тэдний ахиц хэтэрхий удаан байх байсан. Тэр тохиолдолд Бурханд ашиглагдахад тэнцэхүйц болоход тэдэнд хэдэн жил шаардагдах вэ? Энэ нь чуулганы ажилд нөлөөлөхгүй гэж үү? Тиймээс хүн үнэнийг ухамсарлах чадвартай, ажлын чадамжтай, ачааны мэдрэмжтэй л бол түүнийг дэвшүүлж, хөгжүүлж, удирдагч эсвэл ажилтны үүргийг гүйцэтгэхэд суралцахыг шаардаж, ачаа өгөх ёстой. Ингэснээр нэг талаар тэдэнд давуу талаа тултал нь ашиглахад хүргэдэг. Нөгөө талаар тэднийг онцгой нөхцөл байдалтай тулгарах үед бэрхшээлийг нь шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөх зайлшгүй шаардлагатай. Заримдаа мөн тэднийг засах ёстой байдаг ба хэрвээ шаардлагатай бол бас сахилгажуулах ёстой, олон шалгалт, цэвэршүүлэлтийг туулах, ихээхэн зовлонг тэсвэрлэх ёстой. Зөвхөн ийм бодит сургалтыг туулснаар тэд бодитой ахиц гаргаж, алхам алхмаар үнэнийг ойлгож, зарчмуудыг эзэмшиж, удирдагч болон ажилтны ажлыг аль болох хурдан хариуцдаг. Ийм байдлаар удирдагч, ажилчдыг хөгжүүлж, сургах нь илүү үр дүнтэй бөгөөд хурдан байдаг, энэ нь Бурханы гэрийн ажилд ашиг тустай, мөн Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод илүү ашиг тустай юм, учир нь бодит туршлагатай удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийг шууд усалж, хангаж чаддаг. Хэн нэгнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэх үедээ сургах, Бурханд найддаг болгох, үнэний төлөө зүтгэдэг болгохын тулд Бурханы гэр түүнд илүү их ачаа үүрүүлдэг; зөвхөн тэгж байж тэдний биеийн хэмжээ аль болох хурдан өсдөг. Тэдэнд үүрүүлэх ачаа их байх тусам тэд илүү их дарамтад орж, улмаар үнэнийг эрж хайх, Бурханд найдах илүү их шаардлагатай болдог. Эцэст нь тэд ажлаа сайн хийж, Бурханы хүслийг дагаж чаддаг болж, ингэснээрээ аврагдаж, төгс болгуулах зөв замд хөл тавьсан байх болно—энэ бол Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхдээ хүрдэг үр дүн юм. Энэ тодорхой ажлуудыг хийлгүйгээр хүмүүс өөрсдөд нь юу дутагдаж байгааг, юмыг яаж зарчмын дагуу хийхээ, үнэн-бодит байдалтай байна гэдэг юу гэсэн үг болохыг мэдэхгүй байх байсан. Иймээс тодорхой ажил хийх нь тэдэнд өөрсдийн дутагдлыг олж мэдэх, авьяас чадварыг нь эс тооцвол, үнэн-бодит байдал байхгүй гэдгээ олж харахад, өөрсдийгөө ямар ядуу тарчиг, өрөвдөлтэй байгааг мэдрэхэд тусалдаг, Бурханд найдаж, үнэнийг эрж хайхгүй бол ямар ч ажлыг хийж чадахгүй гэдгийг нь ухааруулдаг; үүний ачаар хүмүүс өөрсдийгөө жинхэнэ утгаар нь мэдэж авч, мөн хэрэв үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхгүй бол Бурханд ашиглуулахад тэнцэхүйц байх нь өөрсдийнх нь хувьд боломжгүй байх болно гэдгээ тодорхой хардаг. Энэ бүхэн бол удирдагч, ажилчдыг хөгжүүлж, сургах явцад заавал хүрэх ёстой үр дүн юм. Эдгээр талыг ойлгосноор л хүмүүс ул суурьтайгаар үнэнийг эрэлхийлж, даруухнаар биеэ авч явж, ажлаа хийхдээ өөрийгөө гайхуулахаа больж, үүргээ гүйцэтгэхдээ үргэлж Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж, алхам алхмаар үнэн-бодит байдалд орох нь баталгаатай юм. Удирдагч болохоор дэвшүүлэгдэн, хөгжүүлэгдэх үедээ хүн янз бүрийн хүний байдлыг ялган танихыг сурах боломжтой болж, өөр өөр хүний бэрхшээлийг шийдэхийн төлөө үнэнийг эрж хайх, өөр өөр төрлийн хүнийг дэмжих, хангах, мөн хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтлөхөд суралцдаг. Үүний зэрэгцээ тэд бас ажлын явцад тулгардаг янз бүрийн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд суралцах ёстой, мөн олон төрлийн антихрист, ёрын муу хүн, үл итгэгчдийг хэрхэн ялгаж салгаж, зохицуулахыг, чуулганыг цэвэрлэх ажлыг хэрхэн хийхийг суралцах ёстой. Ийм байдлаар бусадтай харьцуулахад тэд илүү олон хүн, үйл явдал, зүйл, Бурханы зохицуулсан илүү олон орчин нөхцөлийг туулж, Бурханы үгийг улам их идэж ууж, үнэн-бодит байдалд улам илүү орж чаддаг. Энэ нь өөрсдөө суралцах боломж биш гэж үү? Сурах боломж их байх тусам хүний туршлага илүү арвин, мэдлэгийн хүрээ нь тэлж, өсөлт нь илүү хурдан явагдана. Харин удирдагчийн ажил хийдэггүй бол хүн зөвхөн өөрийн оршихуй туршлагатай учирч, туулж, зөвхөн өөрийн завхарсан зан чанар, янз бүрийн хувийн байдлаа л таньж мэднэ—энэ бүхэн зөвхөн өөртэй нь холбоотой. Удирдагч болсны дараа тэр илүү олон хүн, үйл явдал, орчин нөхцөлтэй учирдаг нь түүнийг Бурханы өмнө байнга ирж, үнэн-зарчмыг эрж хайхад хүргэдэг. Эдгээр хүн, үйл явдал, зүйл нь тэдэнд аажмаар ачаа болж, мөн мэдээж үнэн-бодит байдалд орох оролтод нь маш таатай нөхцөлийг бүрдүүлдэг, энэ нь сайн хэрэг юм. Иймээс хэв чанартай, ачаа үүрдэг, ажлын чадамжтай хүн энгийн итгэгчийн хувиар илүү удаан орно, харин удирдагч, ажилчны хувиар илүү хурдан орно. Хүмүүсийн хувьд үнэн-бодит байдалд хурдан орсон нь сайн уу, удаан орсон нь сайн уу? (Хурдан орсон нь сайн.) Тиймээс хэв чанартай, ачаа үүрдэг, ажлын чадамжтай хүмүүсийн тал дээр, Бурханы гэр онцгойлон авч үзэж ийм хүмүүсийг дэвшүүлдэг, гэхдээ хэрэв тэд үнэнийг эрэлхийлдэггүй, үнэний төлөө чармайдаггүй хүмүүс бол, энэ тохиолдолд, Бурханы гэр тэднийг хүчлэхгүй. Хүн Бурханд итгэх итгэлийн суурьтай, удирдагч эсвэл ажилчин байх шалгуурыг хангадаг, үнэнийг эрэлхийлж, Бурханд ашиглагдах хүсэлтэй л бол Бурханы гэр түүнийг дэвшүүлж, хөгжүүлж, удирдагч, ажилчин байхад суралцах боломжийг түүнд олгож, чуулганы ажлыг хийх, хүмүүсийг ялган таних, чуулганд гарч буй төрөл бүрийн асуудлуудыг зохицуулах, мөн ажлын зохицуулалтын дагуу янз бүрийн ажлыг гүйцэтгэж сурах боломжтой болгох нь ямар ч эргэлзээгүй юм. Суралцах хугацаандаа хэрвээ хүмүүс үнэнийг, бас засалт хүлээн авч, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, төрөл бүрийн хүмүүстэй хэрхэн харьцах, ялгаж салгах, төрөл бүрийн хүмүүсийг Бурханы үгийн дагуу зохицуулахыг сурч чадвал, тэд холбогдох үнэн-зарчмуудыг бүрэн ойлгож эхлэн, үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадна—эдгээрийг жирийн итгэгчид туулж, олж авч чаддаггүй. Иймээс энэ харах өнцгөөс бол Бурханы гэр хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэх нь сайн зүйл үү, муу зүйл үү? Энэ нь тэдэнд ашиг тустай юу, эсвэл тэдэнд тулгаж буй зовлон бэрхшээл үү? Энэ бол тэдэнд ашиг тустай зүйл. Мэдээж зарим хүн дөнгөж дэвшсэн үедээ ямар ажил хийх, яаж хийх ёстойгоо мэддэггүй, бага зэрэг будилдаг. Энэ бол хэвийн зүйл; хэн ер нь бүхнийг хийж чаддаг төрж байсан юм бэ? Хэрвээ чи бүхнийг хийж чаддаг байсан бол хүмүүсээс хамгийн биеэ тоосон, ихэрхүү байх байсан нь тодорхой бөгөөд хэнд ч буулт хийхгүй байсан–энэ тохиолдолд чи үнэнийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи бүхнийг хийж чаддаг байсан бол Бурханд найдаж, Түүнийг бишрэн харах байсан уу? Өөрийн завхралын асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх байсан уу? Чи мэдээж тэгэхгүй байсан. Харин ч эсрэгээрээ, чи биеэ тоосон, ихэрхүү байж, антихристийн замаар алхаж, эрх мэдэл, байр суурийн төлөө тэмцэж, хэнд ч буулт хийхгүй байсан, бас хүмүүсийг төөрөгдүүлж, урхиндаа оруулж, чуулганы ажилд саад болж, үймүүлэх байсан—энэ тохиолдолд чи Бурханы гэрт ашиглагдаж чадах байсан уу? Хэрвээ өөрт чинь олон сул тал байгааг мэдэж байгаа бол чи үгэнд орж, дуулгавартай дагаж сурах, мөн янз бүрийн ажлуудыг Бурханы гэрийн шаардлагын дагуу сайн хийх хэрэгтэй; энэ нь чамд өөрийн үүргээ стандартад нийцсэн байдлаар хийж чаддаг болох хэмжээнд аажмаар хүрэх боломжийг олгоно. Гэвч ихэнх хүн үгэнд орох, дуулгавартай дагах зэрэг маш энгийн зүйлийг ч хийж чаддаггүй, иймээс тэд өөрсдийг нь дэвшүүлж, хөгжүүлээгүйд Бурханы гэрийг буруутгах ёсгүй. Нэгэнт чи сонсож чаддаггүйгээс хойш, нэгэнт сонсох чиний хэрээс хэтэрснээс хойш Бурханы гэр чамайг дэвшүүлж, хөгжүүлж зүрхлэх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Чамайг ашиглах нь хэтэрхий эрсдэлтэй, хэтэрхий төвөгтэй, хэтэрхий санаа зовоосон хэрэг байх болно! Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт Бурханы гэр чамайг ашиглавал чи хүмүүсийг мэдэлдээ авч, хорон муу байдлын зам руу хөтөлж мэднэ—иймээс л энэ нь дэндүү эрсдэлтэй. Хэрвээ чамайг ашиглавал, чи бодлогогүйгээр буруу үйл үйлдэж, ажлыг хөл толгойг нь алдуулж, тэгээд Бурханы гэр чамайг халж, холион бантанг чинь цэвэрлэж янзлах ёстой болж магадгүй юм—иймээс л энэ хэтэрхий төвөгтэй. Чамайг ашиглавал чи аль ч ажлыг яаж хийхээ мэдэхгүй, ажил төрлийнхөө тал дээр огт үр дүнд хүрэхгүй; хийж байгаа бүхий л ажил дээр чинь Дээрх чамайг шавдуулж, хяналт тавьж, хянан дагаж бүх асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэгтэй болно—иймээс яагаад чамайг ашиглах ёстой гэж? Чи хэтэрхий их санаа зовоох хүн! Ийм төрлийн хүнийг яавч ашиглаж болохгүй. Хэдий тэднийг хөгжүүллээ ч, ямар ч нэмэргүй байх болно, харин ч бүр олон асуудал үүсгэж, мөн бусдыг хөгжүүлэхэд нөлөөлөх болно; ашиг нь алдагдлаасаа бага байх биш үү? (Тийм.)

Зарим хүн Бурханы гэрт хэзээ ч дэвшүүлэгдэж, ашиглагддаггүйгээсээ болоод дотроо юм бодож эхлэн, “Дээрх яагаад намайг хэзээ ч анзаардаггүй юм бэ? Бурханы гэр яагаад намайг хэзээ ч дэвшүүлж, хөгжүүлдэггүй юм бэ? Энэ шударга биш байна!” гэж хэлдэг. Тэгвэл чи эхлээд үгэнд орж чадах эсэхээ, Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг эсэхээ цэгнэх ёстой. Хоёрт удирдагч, ажилчин болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхдээ Бурханы гэр хүмүүст тавьдаг үнэнийг ухамсарлаж, ачаа үүрч чаддаг, мөн ажлын чадамжтай байх гэсэн гурван шалгуурыг хангаж байгаа эсэхээ цэгнэж үз. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэж, ашиглагдах боломж чамд гарч ирнэ. Гэхдээ Бурханы гэр чамайг дэвшүүлсэн юм чинь чамд шаардлага тавина. Тэдгээр шаардлага нь юу вэ? Чи Бурханы гэрийн зарчим, шаардлагын дагуу үйлдэх шаардлагатай; чамаас хүссэн зүйлийг, хүссэн байдлаар нь хийх ёстой, ингэснээр чамайг эхлээд зарчимтай байдлаар үйлдэх, үнэнийг эрж хайх, үнэнийг дуулгавартай дагах, мөн эв найртай хамтран ажиллаж сурахад хөгжүүлдэг. Хөгжүүлж байх хугацаандаа Бурханы гэр заримдаа чамайг засна; заримдаа хатуу донгодно; заримдаа ажлын явцын чинь талаар асууж лавлана; заримдаа ажил яг хэр явж байгааг асууна, мөн ажлыг чинь шалгана; заримдаа тодорхой нэг зүйл дээрх харах өнцгийг чинь сорих болно. Эдгээр шалгалтын зорилго нь чамд бэрхшээл учруулах биш, харин эдгээр асуудлын хувьд Бурханы санаа зорилго юу болохыг, чи ямар хандлага, зарчимтай байх ёстойг чамд ойлгуулах зорилготой юм. Бурханы гэр чамайг сургаж, дадлагжуулахын тулд үүнийг хийдэг. Харин хүмүүсийг сургахын зорилго, зорилт юу вэ? Тэдэнд үнэнийг ойлгох боломж олгохын тулд юм. Үнэнийг ойлгохын зорилго нь хүмүүс үнэнийг дуулгавартай дагаж, зарчмын дагуу үйлдэж, байрандаа байж, үүргээ үнэнчээр биелүүлж, үүргээ биелүүлэх явцдаа өөр өөр үнэн-бодит байдалд орж, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаг болгох юм. Бурханы гэр удирдагч, ажилчдыг ийм маягаар сургадаг. Үнэнийг ойлгож байгаа цагт удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийг үнэнийг ойлгоход хөтөлж чадах найдвар бий. Удирдагч, ажилчид хэдий чинээ олон үнэнийг ойлгодог байна төдий чинээ олон үнэнийг тэдний удирддаг хүмүүс ойлгох найдвар бий юм. Удирдагч, ажилчид ажилдаа үнэн-зарчмыг ухамсарласан үед тэдний удирдлага дор байгаа хүмүүс ч мөн адил зарчмыг ухамсарлаж, ажилдаа үнэн-бодит байдалд орж чаддаг. Тиймээс сургалтад хамрагдаж буй удирдагч, ажилчид бусад хүмүүсээс илүү дээр хэв чанартай байх ёстой. Тэд үнэн-зарчмыг түрүүлж ойлгож, түрүүлж үнэн-бодит байдалд орох боломжтой болдог бөгөөд дараа нь илүү олон хүнийг үнэн-бодит байдалд орох, үнэн — зарчмыг ойлгоход хөтөлдөг. Ийм арга барилыг та нар юу гэж бодож байна? (Сайн арга барил байна.) Ийм хүмүүс өндөр боловсролтой, хэл ярианы чадвартай, техник технологи, цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн талаар нэг их ойлгодог биш байж магадгүй. Тэд зарим мэргэжилд чадварлаг ч биш байж магадгүй. Гэхдээ тэд үнэнийг ойлгож, Бурханы үгийг сонссоныхоо дараа хэрэгжүүлж, туулж, үнэн-зарчмыг олж, мөн илүү олон хүмүүсийг Бурханы үгийн бодит байдалд ороход, үнэн-зарчмыг баримтлахад хөтөлж чаддаг. Удирдагчаар ажиллахын тулд дэвшигдэн, хөгжүүлэгддэг чадварлаг хүмүүсийн тухай ярихдаа бид ийм л хүмүүсийг хэлдэг юм. Энэ хийсвэр байна уу? (Үгүй, хийсвэр биш байна.) Зарим хүн “Та чадварлаг хүмүүсийн талаар ярьдаг, тэгэхээр тэд нийгмийн сор нь уу? Тэд нийгэмд заавал ямар нэг бизнес удирдаж явсан, эсвэл ямар нэг гүйцэтгэх захирал, бизнес эрхлэгч байсан байх ёстой юу? Тэд улс төрөөс гаралтай улс төрч, бизнесийн авьяастан, эсвэл урлаг, уран зохиолын хүрээний авьяастнууд байдаг уу? Эсвэл онцгой авьяастай хүмүүс байдаг уу?” гэж асууж болох юм. Бурханы гэрт яригддаг чадварлаг хүмүүс бол гадаад ертөнц дэх чадварлаг хүмүүсээс өөр. Бидний ярьдаг “чадварлаг хүн” гэдэг үг яг юу гэсэн утгатай юм бэ? Энэ нь үнэнийг ойлгож, хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтөлж чаддаг, янз бүрийн төрлийн хүмүүсийг хэрхэн ялган танихыг, хүмүүсийн орсон янз бүрийн байдал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж мэддэг, асуудалтай тулгарах үедээ зөв үзэл бодол, хандлагатай байдаг, мөн Бурханд итгэж, Түүнийг дагадаг хүнд байх ёстой үзэл бодол, хандлагатай байна гэсэн үг юм. Энэ нь сүнслэг ойлголтгүй, хоёр нүүртэй, эсвэл сүржин юм ярдаг, уран донгоддог хүмүүсийг хэлээгүй болно. Харин үнэн-бодит байдалтай хүмүүсийг хэлдэг. “Чадварлаг хүн” гэж ийм утгатай юм. Энэ худал хоосон зүйл үү? (Үгүй.) Бурханы гэр удирдагч, ажилчид болгон дэвшүүлж, хөгжүүлэхдээ ийм төрлийн чадварлаг хүмүүст тавьж буй эдгээр шалгуур маш бодитой биш гэж үү? (Тийм.) Туйлын бодитой! Ийм нэр дэвшигчдийг өндөр боловсролтой байхыг шаардахгүй, гэхдээ тэд дор хаяж үнэнийг ухамсарлах хэв чанартай байх ёстой. Зарим хүн “Хэрэв өндөр боловсролтой байхыг шаардахгүй юм бол бичиг үсэг мэдэхгүй байж болох уу?” гэж асууж магадгүй. Тодорхой хэмжээний боловсролгүйгээр Бурханы үгийг унших боломжгүй шүү дээ. Тэд бичсэн үгийг ойлгодог байх хэрэгтэй, гэхдээ өндөр боловсролтой байх шаардлагагүй. Бурханы гэрт дэвшдэг хүмүүсийн дунд ахлах сургууль, их дээд сургууль төгссөн, бас докторын зэрэгтэй хүмүүс ч бий, иймээс боловсролын түвшнээр хязгаарласан юм байхгүй. Дээр нь нийгмийн байр сууриар ч гэсэн хязгаарласан юм байхгүй. Тариачин, сэхээтнээс эхлээд бизнес эрхлэгч, гэрийн эзэгтэй нар хүртэл–янз бүрийн л хүмүүс байж болно. Боловсролын түвшин, нийгмийн байр суурь зэргийг үл харгалзан, тавигдах шалгуурууд нь миний ярьсан хэдэн зүйл байгаа. Энэ учир зүйд нийцсэн зүйл үү? (Тийм). Үнэхээр учир зүйд нийцсан зүйл! “Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлдэг чадварлаг хүмүүс” гэдгээр Би юу хэлээд байгааг одоо та нар жаахан ойлгож байна уу? (Тийм ээ.) Үнэнийг ухамсарлаж, ачаа үүрч чаддаг, ажлын чадамжтай байх энэ хэдэн шалгуурыг хангасан хүмүүсийг Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлэхээр нэр дэвшүүлдэг. Эдгээр шалгуурыг хангаж байвал тэд шаардлага хангасан. Боловсрол, гэр бүлийн угсаа гарал, нийгмийн байр суурь, царай зүс зэрэг бусад зүйлийн хувьд тавигдах шаардлага тийм ч өндөр биш. Энэ бол хүмүүсийг удирдагч, ажилчид болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхтэй холбоотой асуудал юм.

Бид сая дэвшигдэж, хөгжүүлэгдэхийн тулд ур чадвартай, мэргэжилтэй чадварлаг хүмүүсийн хангах ёстой хэдэн шалгуурын тухай хэлэлцлээ, тэдгээр шалгуур нь эерэг зүйлийг хайрладаг, үнэнийг хүлээн авч чаддаг байх, ойлголт нь гажуудалгүй байх, үүргээ үнэнчээр биелүүлж, зовлон бэрхшээлийг туулж, гомдоллохгүйгээр төлөөс төлж, наад зах нь ёрын мууг хийхгүй байж чаддаг байх юм—энэ хэдэн шалгуур нь энэ хүмүүсийн хувьд зайлшгүй шаардлагатай. Тэгвэл энэ хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэг нь ямар зорилготой вэ? Мөн л энэ хүмүүсийг үүргээ биелүүлж, тодорхой ажил хийж байхдаа асуудалтай тулгарах бүрдээ тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үйлдэж чаддаг болгох зорилготой юм. Оролтыг хэрэгжүүлэх явцдаа тэд өөрийн мэдэлгүйгээр сургуулилт хийж, зохицуулагдаж, өөрийн санаа зорилгыг орхих, ертөнцийн хүмүүсийн буруу, утгагүй үзлээ залруулах, зарим хүүхдэрхүү бодлоо орхих, Бурханд итгэх итгэлтэй холбоотой өрөөсгөл хандлага, үзэл, төсөөллөө орхих зэргийг хэрэгжүүлдэг. Мэдээж хэрэг, яадаг ч бай, хэрэгжүүлэлтийн энэ үйл явц нь хүмүүст аажмаар үнэнийг ойлгох, дуулгавартай дагаж сурах, янз бүрийн үнэн-бодит байдалд орж сурах боломжийг олгох зорилготой юм. Ийн суралцах явцдаа тэд үнэн-зарчмуудыг аажмаар эзэмшиж, Бурханд итгэнэ, үнэнийг хэрэгжүүлнэ, үүргээ гүйцэтгэнэ гэдэг юу гэсэн үг болохыг мэддэг, ингээд эцэст нь тэд үүргээ хэрхэн стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэхийн тулд юу хийх ёстой, итгэгч хүний ёсоор аливааг яаж хийх ёстой, гэх мэтийгээ аажмаар ойлгодог—эдгээр нь дэвшүүлж, хөгжүүлсний дараа хүмүүсийн аажмаар ордог зүйлс юм. Хүмүүсийн аажмаар орох энэ үйл явц нь хөгжүүлэгдэж буй үйл явц бөгөөд хөгжүүлэгдэх үйл явц гэдэг нь үнэндээ хүмүүс үнэн-бодит байдалд орохыг хэрэгжүүлж буй үйл явц юм. Харин хэрэв чи дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэж байгаагүй, цуглаанд оролцдог, Бурханы үгийг уншдаг, үнэний талаар нөхөрлөдөг, эсвэл магтан дуу сурдаг зүгээр нэг жирийн итгэгч шиг байдаг бол, Бурханд ийм маягаар итгэснээрээ чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ жинхэнэ ёсоор биелүүлэхгүй байна, иймээс чи үүргээ стандартад нийцэхүйц байдлаар биелүүлэх өдий байна. Чи үүргээ гүйцэтгэхдээ ямар зарчмыг ухамсарлах ёстойгоо ч сайн мэдэхгүй, зөвхөн зарим нэгэн хоосон сургаал, уриа лоозон л хэлж чаддаг; иймээс чи үнэн-бодит байдалд хараахан ороогүй байна, бас амь-оролт чинь удаан байна. Үүний нэгэн адилаар мэргэжлийн ажил үүрэг гүйцэтгэдэг энэ хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж буй зорилго, зорилт нь тэднийг үнэн-бодит байдалд илүү хурдан оруулах, үнэн-зарчмыг илүү сайн, илүү зөв ухамсарлуулах явдал юм. Үнэн-зарчмыг ухамсарлаж, үнэн-бодит байдалд орж чаддаг хүмүүс бол Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлж буй чадварлаг хүмүүс юм. Ийм төрлийн чадварлаг хүн гэж ямар хүнийг хэлж байна вэ? Энэ нь эерэг зүйлийг хайрладаг, зовлон туулж, төлөөс төлж чаддаг, гажууд ойлголтгүй, муу хүн биш байх суурин дээр үнэн-зарчмуудыг ойлгож, үнэн-бодит байдалд орсон, Бурханыг болон Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг, тодорхой хэмжээнд Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй хүнийг хэлж байгаа юм. Энэ бол Миний ярьдаг хоёр дахь төрлийн чадварлаг хүн билээ. Тэдэнд тавигдах шаардлага мөн бодитой, хангалттай тодорхой, хийсвэр биш. Тэгвэл энэ төрлийн чадварлаг хүмүүс нийгмийн сор байх, нийгмийн туршлагатай байх, зарим нэг мэдлэг боловсрол эзэмшсэн байх, зарим нэг нийгмийн байр суурьтай байх шаардлагатай юу? (Шаардлагагүй.) Бурханы гэр хэзээ ч хүмүүсийг нийгмийн байр суурь, алдар нэр, боловсролын зэрэг, өндөр түвшний мэдлэгтэй байхыг шаарддаггүй—ийм зүйлсийг хэзээ ч шаардаж байгаагүй. Хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхдээ Бурханы гэр царай төрхийг нь, өөрөөр хэлбэл хэр царай муутай эсвэл дур булаам эсэхийг нь хардаггүй. Шүтлэггүй хүн шиг харагддаг, эсвэл үзэшгүй муухай, хорон муу царай зүстэй хүмүүсийг дэвшүүлдэггүйг эс тооцвол бусад шалгуур нь Миний сая дурдсан зүйлс юм–эд бол хамгийн бодитой шаардлага. Шүтлэггүй хүмүүс хэн нэгнийг дэвшүүлэхдээ юуны өмнө тухайн хүний гадаад төрхийг хардаг; эрэгтэй нь албан тушаалтан шиг царайлаг байх ёстой, харин эмэгтэй нь шидэт дагина шиг үзэсгэлэнтэй байх ёстой. Дээр нь тэд мөн хүмүүсийн боловсролын түвшин, нийгмийн байр суурь, гэр бүлийн гарал, арга залийг нь харьцуулдаг. Хэрвээ чи өндөр боловсролтой хэр нь арга зальгүй бол, тэр бас болохгүй, чамайг хэзээ ч дэвшүүлж, хэн ч чамайг өндрөөр үнэлэхгүй. Хэрвээ чи өндөр боловсролтой, үнэхээр чадвартай ч, тийм ч царайлаг биш, намхан нуруутай, дарга нартаа хэрхэн тал засаж, ойртохоо мэдэхгүй бол амьд ахуй цагтаа хэзээ ч дэвшиж, хөгжүүлэгдэхгүй, хэн ч чамайг олж харахгүй. Иймээс шүтлэггүй хүмүүс “Хурдан хүлэг олон ч, тэднийг таних хүн ховор” гэж хэлдэг. Энэ үг Бурханы гэрт хэрэгждэг үү? (Үгүй, хэрэгждэггүй.) Тэгвэл “Жинхэнэ алт эцэстээ гялалзах заяатай” гэдэг үг Бурханы гэрт хэрэгждэг үү? Үнэн үү? (Үгүй.) Үүнийг ихэнхдээ эрээ цээргүй, хэнд ч бууж өгдөггүй хүмүүс хэлдэг. Байнга гялалзахыг хүсдэг нь хүний амбиц юм. Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүс бол алт биш, зүгээр л жирийн хүмүүс. Бидний ярьж буй дэвшүүлж, хөгжүүлэх бол зүгээр л нэг ярианы хэлбэр юм, үнэндээ энэ нь Бурханаар өргүүлж буйг хэлж байгаа хэрэг. Бүтээгдсэн зүйл чи Бүтээгчийн өмнө алт мөн үү? Чи ердөө л шороо тоос, бүр зэс, төмөр ч биш. Яагаад Би чамайг алт биш, харин шороо тоос гэж байна вэ? Хүнд магтах зүйл юу ч байдаггүй. Зарим хүн “Таны хэлсэн зүйл зөрчилдөж байгаа юм биш үү? Дөнгөж сая Та хэрвээ эерэг зүйлийг хайрладаг байх гэдэг шалгуурт тэнцвэл хүнийг дэвшүүлж болно гэж хэлсэн шүү дээ?” гэж асууж магадгүй юм. Хүний хувьд чи эерэг зүйлд хайртай байх ёстой биш үү? Чи цөөн хэдэн эерэг зүйлд хайртай байлаа гээд энэ нь чамайг алт болгох уу? Энэ нь чамайг гялалзуулах уу? Чи цөөн хэдэн эерэг зүйлд хайртай байлаа гээд энэ нь чи үнэнтэй гэсэн үг үү? Зөвхөн үнэнтэй болсноороо хүн гялалздаг. Хэрэв чамд үнэн байхгүй бол чамайг гялалзаж байна гэж яаж хэлж болох билээ? Үнэндээ бүтээгдсэн зүйл ямар ч үнэнийг ойлгодоггүй. Багахан хүн чанар, үнэнийг ойлгох жаахан чадвар, хэв чанар байлаа гээд энэ нь төрөлхөөсөө үнэнтэй гэсэн үг биш. Хүмүүст үнэн байдаггүй, мөн хэдий тэдний хүн чанар шулуун шударга, сайхан сэтгэлтэй байлаа ч эдгээр нь үнэн биш бөгөөд зүгээр л хэвийн хүн чанарт байх ёстой шинж чанарууд юм. Тиймээс гялалзах тухай яриад хэрэггүй. Тэгвэл хэзээ хүн багахан гялалзаж чаддаг вэ? “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэсэн Иовын үгийг хэлж чадах үедээ, энэ үед л хүнийг бага зэрэг гялалзсан, гэрэлд амьдарсан гэж хэлж болно. Чи өөртөө байгаа үнэн-бодит байдал, ойлгосон үнэнээ бусдыг хангаж, дэмжиж, замчлахад ашиглаж чадсан бол, үүгээр дамжуулан хүмүүс Бурханы өмнө ирж, үнэн-бодит байдал руу орж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг шүтэн мөргөж чадсан бол тэр үед л чи багахан гялалзаж чадсан хэрэг.

Бурханы гэрийн хөгжүүлж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүс нь ер бусын авьяастай биш, харин жирийн, завхарсан хүмүүс байдаг. Тэд үнэнийг хүлээн авч, үгэнд орж дуулгавартай дагаж чаддаг тодорхой хэмжээний хэв чанартай байхад л Бурханы гэр жишгээс гажин тэднийг дэвшүүлж, хөгжүүлэх болно. Жишгээс гажин хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх тухай ярихдаа Би Бурханаар өргүүлэх тухай, Бурханы өмнө очиж, Бурханы удирдлагыг хүлээн авах, Бурхан чамайг хөгжүүлж, сургахыг хүлээн авах боломжийг чамд олгох тухай яриад байна. Тэгснээрээ энэ хугацаанд чи аль болох хурдан үнэн-бодит байдал руу орж чадна, мөн үнэн-зарчмыг илүү зөв зүйтэй ухамсарлаж, үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэж, хүний төрхийг амьдран харуулж чадна. “Чадварлаг хүмүүс” гэдэг хэллэг Бурханы гэрт ийм л утгатай. Ийм хүмүүс өчүүхэн ч сүрлэг, биширмээр биш, тэд зүгээр л үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдалтай, үүргээ хичээл зүтгэл гарган, хариуцлагатайгаар гүйцэтгэж чаддаг, мөн жаахан шударга зантай, багахан төлөөс төлж чаддаг, хувийн үзэл, төсөөлөл дээрээ үндэслэн хуумгай аашилдаггүй хүмүүс юм. Эдгээр шалгуурыг хангаж чадаж байгаа хүмүүсийг жишгээс гажин дэвшүүлж, хөгжүүлж, тэднийг сургах, Бурханы гэр үүнийг хийх нь зөв зүйтэй хэрэг үү? Ингэх нь хүмүүст ашиг тустай юу? Хүмүүст маш их ашиг тустай! Дэвшүүлж, хөгжүүлж буй тэр хүмүүс яг л бусад итгэгчийн адилаар Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, номлол сонсож, үүргээ гүйцэтгэж байгаа, гэхдээ бусад итгэгчидтэй харьцуулахад тэд илүү хурдан өсөж, илүү ихийг олж авна. Та нар илүү ихийг олж авахыг хүсэх үү эсвэл зүгээр л багахныг олж авахыг хүсэх үү? (Илүү ихийг олж авахыг хүснэ.) Ихэнх хүн ийм хүсэлтэй байдаг, энэ нь тэд эерэг зүйлийг хайрладаг гэсэн үг юм. Заримдаа Би зарим багтай амь-оролтын талаар нөхөрлөдөг, тэгэхэд нэлээн олон хүн ирж сонсдог нь ихэнх хүн үнэнийг гэх эгээрсэн хүсэлтэй, үнэнийг илүү их ойлгоход, мөн үнэн-бодит байдалд ороход бэлхнийг харуулж байна. Эхэндээ Намайг зарим хүмүүстэй нөхөрлөхөд тэд үнэхээр хөшүүн байв. Би нэлээд удаан ярьсан ч тэд хариу үйлдэл үзүүлээгүй, бүр өчүүхэн төдий ч инээж харагдаагүй. Гэхдээ Би тэдэнтэй нэг, хоёр жил холбоотой байсны дараа тэдний нүүр царайны илэрхийлэл илүү энгийн болж, хариу үйлдэл үзүүлдэг болсон, аажмаар хариу үйлдэл нь арай хурдан болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэд үхдэлээс амьд хүн болсон бөгөөд сүнс нь сэрсэн. Үүнд яаж хүрсэн бэ? Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй бол хэчнээн эерэг зүйлд хайртай, ухаантай, толгойтой байлаа ч үхдэл хэвээрээ байдаг. Зарим хүн анхандаа тэнэг, маанаг байдаг, ертөнцөд хэн ч тэднийг үнэлдэггүй, нэг их боловсрол мэдлэггүй, мэдлэгийн хүрээ нь тийм ч өргөн байдаггүй. Гэхдээ тэд Бурханд итгэж эхэлснийхээ дараа олон үнэнийг ойлгож, олон зүйлийг тодорхой харж чаддаг болсноор хүний төрхийг амьдран харуулж, улмаар амьд хүн болдог. “Амьд хүн” гэж юу гэсэн үг вэ? Энэ бол чиний махан бие амьд эсвэл үхсэн эсэх, бие чинь хөдөлж, амьсгалж чадаж байгаа эсэх тухай биш, харин сүнс чинь Бурханы үг, үнэнийг ухамсарлаж, мэдэрч байгаа эсэх тухай юм. Амьд хүн үнэн, мөн Бурханы үгэнд хариу үйлдэл үзүүлдэг. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд ухамсар, зам, төлөвлөгөө, зорилготой болдог. Харин үхсэн хүнд эдгээр илрэл байдаггүй. Тиймээс хэрвээ Бурханы гэр хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлбэл тэр хүн харьцангуй ихийг олж авна. Тэгвэл эдгээр шалгуурыг хангадаггүй, дэвшүүлэгдэж, хөгжүүлэгддэггүй хүн хэрхэн хангалттай олж авч чадах вэ? Тэд хэрхэн үнэн-бодит байдал руу хурдан орж чадах вэ? Тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, олон үнэнийг ойлгож, мөн үнэнийг ашиглан хүмүүсийг ялган таньж, асуудлыг шийдвэрлэж чаддаг болох ёстой–тэгж байж тэд үнэн-бодит байдалд орж чадна.

Зарим хүн “Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэн үнэн-бодит байдал руу аль болох хурдан орох боломжийг олгодог гэхээр чадварлаг биш хүмүүс үнэн-бодит байдалд орж чадахгүй гэсэн үг биш үү?” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй, буруу.) Тэгвэл энэ сэдвээр нөхөрлөсний дараа энэ нь зарим хүнийг баярлуулж, зарим хүнийг сэтгэлээр унагаж, урмыг нь хугалсан юм биш биз? Үүнийг ингэж харах ёстой: дэвшигдэж, хөгжүүлэгдсэн хүмүүс бардамнах ёсгүй. Чамд сайрхаад байх юм байхгүй, энэ бол Бурханы нигүүлсэл, ерөөл юм. Бурхан чамд илүүг өгч байгаа бол Тэр мөн чамаас өөрийгөө илүү зориулахыг шаардана. Хэрэв Бурханы гэр жишгээс гажин чамайг дэвшүүлж, хөгжүүлж байгаа бол энэ нь чи илүү их төлөөс төлөх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв чи энэ зовлонг туулж чадвал мэдээж хэрэг илүү ихийг олж авна. Хэрэв чи “Би энэ зовлонг туулах хүсэлгүй байна” гэж хэлбэл чи үнэнийг, Бурханы ерөөлийг ч олж авахгүй. Зарим хүн “Би тэр зүйлсийг олж авмаар байна, гэхдээ чадахгүй байх аа, яагаад гэвэл Бурханы гэр жишгээс гажин намайг дэвшүүлж, хөгжүүлэхгүй. Би шалгуур хангахгүй” гэж хэлдэг. Чи шаардлага хангахгүй байх нь хамаагүй. Чи үнэнийг эрэлхийлж, үнэний төлөө зүтгэж байгаа цагт Бурхан чамд хэзээ ч шударга бус хандахгүй. Дэвшигдэж, хөгжүүлэгдэж буй энэ хүмүүс ердөө л өөрсдийн хэв чанар болон янз бүрийн нөхцөл байдлаасаа болоод л үнэн-бодит байдалд арай эрт орж чаддаг. Гэхдээ ингэж эрт орлоо гээд зөвхөн тэд л үнэн-бодит байдалд орж чадна гэсэн үг биш. Энэ нь зүгээр л тэд арай эрт жаахан илүүг олж авч, үнэн-бодит байдалд арай эрт орж чадна гэсэн үг. Харин дэвшээгүй хүмүүс тэднээс бага зэрэг хоцрох боловч энэ нь тэд үнэн-бодит байдалд орж чадахгүй гэсэн үг биш юм. Хүн үнэн-бодит байдалд орж чадах эсэх нь түүний эрэлхийллээс шалтгаалдаг. Энэ дэвшүүлж, хөгжүүлэгдсэн хүмүүс хөгжүүлэлтийн явцад үнэн-зарчмуудыг илүү хурдан ухамсарлаж, үнэн-бодит байдалд илүү хурдан орж чаддаг нь Бурханы гэрийн ажилд ашиг тустай. Тиймээс хэв чанар сайтай, үнэнийг хайрладаг нь тогтоогдсон хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэн гэдэг нь зөв юм. Хэрэв хэн нэгэн ийм хүмүүсийг олж, дэвшүүлж, хөгжүүлж, тэдэнд атаархахгүй, тэднийг унагахгүй байж, харин ч тэдэнд анхаарал халамж тавьж чадвал Бурханы санаа зорилгыг бодолцсон хэрэг болно. Эсрэгээрээ, хэрвээ зарим хүн атаархаж, энэ хүмүүс өөрөөс нь илүү, өөрийг нь давж гарна гэж санаа зовсны улмаас тэднийг гадуурхаж, унагадаг бол энэ нь илэрхий ёрын муу үйлдэл бөгөөд антихристүүдийн байнга хийдэг зүйл юм. Зөвхөн ёрын муу хүмүүс, антихристүүд л ах эгч нарыг дайрч давшилж, гадуурхаж чаддаг.

Бурханы гэр хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж буй талаар хүнд байх ёстой ойлголт, хандлага

Бидний дөнгөж сая нөхөрлөсөн зүйл бол төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх Бурханы гэрийн зорилго байлаа. Дэвшүүлж, хөгжүүлэхээр сонгосон хүмүүс ямар төрлийн ажил хийдгээс үл хамааран—техникийн ажил, энгийн ажил, эсвэл чуулганы ерөнхий ажил хэрэг ч бай—товчхондоо, энэ бүхэн нь тэдэнд үнэн-зарчмыг ойлгох, үнэн-бодит байдалд орох боломжийг олгохын төлөө бөгөөд тэгж гэмээ нь тэд Бурханы санаа зорилгыг хангахын тулд үүргээ аль болох хурдан хугацаанд стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэж чаддаг болно–энэ бол хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд мэдээж энэ нь мөн чуулганы ажилд хэрэгтэй юм. Та нар одоо Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгож байна уу? Буруу ойлгож байгаа зүйл одоо байна уу? (Байхгүй.) Зарим хүн “Одоо энэ хүн удирдагч болон дэвшиж, байр суурьтай болсон юм чинь энгийн хүн байхаа больсон” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү, буруу юу? (Буруу.) Бусад нь “Удирдагч бологсод байр суурьтай ч гэсэн, оргил дээр ганцаарддаг. Хэдий чинээ өндөрт авирна, төдий чинээ чанга унана!” гэж хэлж магадгүй. Ингэж хэлэх нь зөв үү, буруу юу? Мэдээж буруу. “Хэдий чинээ өндөрт авирна, төдий чинээ чанга унана” гэдэг үг ямар хүмүүсийг хэлж байгаа вэ? Энэ нь амбиц, дур хүсэлтэй хүмүүсийг, антихристүүдийг хэлдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүн удирдагч болох нь өндөрт авирч буй хэрэг биш–Бурхан тэднийг онцгойлон харж үзэж өргөж буй хэрэг бөгөөд энэ ачааг тэдэнд үүрүүлж, тэдэнд удирдлагын ажлыг хийх боломж олгож байгаа нь Бурханы ерөөл юм. “Хэдий чинээ өндөрт авирна, төдий чинээ чанга унана” гэдэг нь шүтлэггүй хүмүүсийн хийсэн дүгнэлт бөгөөд шүтлэггүй хүмүүс албан тушаал хөөцөлдсөний үр дагаврыг илэрхийлдэг үг юм. Тэр шүтлэггүй хүмүүс ялгах таних чадваргүй учраас энэ үгийг эерэг хүмүүст хэрэглэдэг нь маш том алдаа юм. Зарим хүн “Тэр хүн хөдөө төрсөн ч одоо чуулганы удирдагч болсон байна—нугасны муухай дэгдээхэй үзэсгэлэнт хун болсон” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү, буруу юу? Энэ бол шүтлэггүй хүмүүсийн диаволын үг, Бурханы сонгосон хүмүүст ашиглаж таарахгүй. Бурханы гэрт үнэнийг эрэлхийлдэг, үнэнч шударга, нинжин сэтгэлтэй, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг хүмүүсийг Бурхан ерөөдөг. Энэ хүмүүс үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болмогцоо хуурамч удирдагч, антихристүүдийг орлохын тулд хөгжүүлэгдэж, хэрэгжүүлэхээр эрт орой хэзээ нэгэн цагт дэвшдэг. Бурханы гэрт олон шалгалт, сорилтыг туулж, Бурханы гэрийн ажлыг байнга хамгаалж ирсэн эерэг хүмүүс бол Бурханы сайшаалыг хүлээдэг хүмүүс бөгөөд энэ хүмүүсийг шүтлэггүй хүмүүсийн диаволын үгээр тодорхойлох нь зохисгүй хэрэг юм. Иймээс Бурханы гэр дэх асуудлуудыг тодорхойлохдоо, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхдээ шүтлэггүй хүмүүсийн диаволын үгийг үргэлж хэрэглэдэг хүмүүс бол үнэнийг ойлгодоггүй, аливаа зүйлийн талаар утгагүй үзэл бодолтой хүмүүс юм. Юмсын талаарх тэдний үзэл бодол огт өөрчлөгдөөгүй, одоо ч шүтлэггүй хүмүүсийн үзэл бодол хэвээр байгаа бөгөөд тэд Бурханд хэдэн жил итгэсэн ч гэлээ ямар ч үнэнийг огтхон ч олж аваагүй, аливааг Бурханы үгийн дагуу харж чадахгүй хэвээр байгаа–тэгэхээр энэ хүмүүс бол үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм. Хэн нэгэн хүнийг удирдагч эсвэл ажилчнаар ажиллуулахаар дэвшүүлэх, эсвэл зарим төрлийн техникийн ажлын зааварлагч болгохоор хөгжүүлэх үед, энэ нь Бурханы гэр тэдэнд ачаа даалгаж байна гэдгээс өөр илүү юу ч биш юм. Энэ бол даалгавар, хариуцлага, мөн мэдээж энэ нь онцгой үүрэг, онцгой боломж, ер бусын өргөлт–тэднийг магтах юм огт биш. Хэн нэгнийг Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлэх үед энэ нь тэд Бурханы гэрт тусгай албан тушаал, байр суурьтай болсон, тиймээс онцгой хангамж, таалал эдлэх учиртай гэсэн үг биш юм. Оронд нь Бурханы гэр тэднийг онцгойлон өргөсний дараа, тэдэнд Бурханы гэрээс сургалт авах, чуулганы үндсэн ажлыг хийхээр хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, мөн үүнийхээ зэрэгцээ Бурханы гэр тухайн хүнд илүү өндөр шаардлага тавьдаг нь тэдний амь оролтод маш их ашиг тустай. Бурханы гэрт хүнийг дэвшүүлж, хөгжүүлэх үед түүнд чанд шаардлага, хатуу хяналт тавьдаг гэсэн үг юм. Бурханы гэр тэдний хийдэг ажлыг хатуу шалгаж, хянаж, зүтгүүлэхийн зэрэгцээ тэдний амь-оролтыг ойлгож, анхаарах болно. Эдгээр харах өнцгөөс Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлсэн хүмүүс онцгой хандлага, онцгой байр суурь, онцгой албан тушаал эдэлдэг үү? Яавч үгүй, ямар нэг онцгой нэр хүндийг бүр ч эдэлдэггүй. Дэвшигдэж, хөгжүүлэгдсэн хүн хэрэв үүргээ тодорхой хэмжээнд үр дүнтэй биелүүлснийхээ үр дүнд өөрийгөө давуу талтай болсон гэж үзэж, улмаар зогсонги байдалд орж, үнэнийг эрэлхийлэхээ боливол шалгалт, гай зовлонтой тулгарах аюулд орно. Хэрэв хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг байвал бат зогсож чадахгүй байх магадлалтай. Зарим хүн “Хэн нэгнийг удирдагч болгож дэвшүүлж, хөгжүүлсэн бол тэр хүн нэр хүндтэй болсон. Хэдий тэр ууган хөвгүүдийн нэг биш ч гэсэн ядаж л түүнд Бурханы хүмүүсийн нэг болох найдвар байна. Намайг хэзээ ч дэвшүүлж, хөгжүүлж байгаагүй учраас Бурханы хүмүүсийн нэг болох найдвар надад байхгүй юм биш үү?” гэж хэлдэг. Ингэж бодох нь буруу. Бурханы хүмүүсийн нэг болохын тулд заавал амийн туршлагатай байх ёстой, мөн Бурханыг дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чи удирдагч ч бай, ажилчин ч бай, жирийн дагагч ч бай хамаагүй—үнэн-бодит байдалтай хэн боловч Бурханы хүмүүсийн нэг юм. Чи удирдагч, ажилчин байсан ч үнэн-бодит байдалгүй бол хөдөлмөрчин хэвээрээ л байна. Үнэн хэрэгтээ, дэвшүүлж, хөгжүүлэгдсэн хүмүүст онцгой юм юу ч байхгүй. Бусдаас ялгарах цорын ганц зүйл бол тэд үнэн-зарчимтай холбоотой тодорхой ажлыг хийхэд илүү таатай орчин, илүү таатай боломж, илүү дээр нөхцөлтэйд л байгаа юм. Хэдий чиний хийдэг ихэнх ажил тодорхой мэргэжилтэй холбоотой байсан ч, хэрэв тухайн ажлыг зохицуулж, хянах үнэн-зарчим байхгүй бол гүйцэтгэдэг үүрэг чинь зарчимтай нийцэхгүй, чи зүгээр л хөдөлмөрлөж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг яавч хүртэхгүй. Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ? Бурханы гэрээр дэвшигдэж, хөгжүүлэгдэхийн тулд наад зах нь мөс чанар, эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авч чаддаг, үүргээ үнэнчээр биелүүлдэг, мөн Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг хүн байх ёстой, мөн ядахдаа засалттай нүүр тулсан үедээ тэрийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг байх ёстой. Бурханы гэрийн хөгжүүлж, сургалтад хамруулж буй хүмүүсийн хүрэх үр дүн нь албан тушаалтан, дарга захирал, сүргийн манлайлагч болох биш, бас сэтгэлгээний тал дээр хүмүүст зөвлөгөө өгч чаддаг болох ч биш, мөн мэдээжийн хэрэг, илүү сайн мэргэжлийн ур чадвартай, илүү өндөр боловсролтой, илүү нэр хүндтэй болох, эсвэл мэргэжлийн чадвар, улс төрийн гавьяагаараа дэлхийд алдартай хүмүүсийн зиндаанд хүрэх бол бүр ч биш юм. Харин хүрэх гэж буй үр дүн нь тэд үнэнийг ойлгодог, Бурханы үгийг амьдран харуулдаг, мөн Бурханаас эмээж, муугаас зайлсхийдэг болох явдал юм. Сургалтад хамрагдах явцдаа тэд үнэнийг ойлгож, үнэн-зарчмыг ухамсарлаж, Бурханд итгэнэ гэдэг нь яг юу гэсэн үг болох, Бурханыг хэрхэн дагах ёстойг илүү сайн мэдэж чаддаг—энэ нь төгс болгуулахын тулд үнэнийг эрэлхийлдэг хүмүүст туйлын ашиг тустай. Энэ бол төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхдээ Бурханы гэрийн хүрэхийг зорьдог үр дүн, стандарт бөгөөд энэ нь мөн дэвшигдэж, ашиглуулсан хүмүүсийн хураах хамгийн агуу ургац юм.

Зарим хүн үүргээ харьцангуй хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүст сайшаагддаг тул удирдагч эсвэл ажилчин болгохоор чуулган тэднийг хөгжүүлдэг. Байр суурь олж авсныхаа дараа тэд өөрсдийгөө олны дундаас онцгойрч байна гэж сэтгэж эхэлдэг бөгөөд “Бурханы гэр яагаад намайг сонгов? Би та нараас бүгдээс чинь илүү учраас биш гэж үү?” гэж боддог. Энэ хүүхдийн хэлэх үг шиг сонсогдохгүй байна уу? Энэ бол төлөвшөөгүй, инээдтэй, гэнэн хэрэг. Үнэндээ чи бусдаас өчүүхэн ч илүү биш. Зүгээр л Бурханы гэрийн хөгжүүлэх шалгуурыг хангасан хэрэг. Энэ хариуцлагыг үүрч, энэ үүргийг сайн биелүүлж, энэ даалгаврыг гүйцэтгэж чадах эсэх нь өөр асуудал юм. Ах эгч нар хэн нэгнийг удирдагчаар сонгосон, эсвэл Бурханы гэр түүнийг тодорхой ажил хийлгэх, тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлсэн нь тухайн хүн онцгой байр суурь, албан тушаалтай болсон эсвэл тэдний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, олон гэсэн үг биш—тухайн хүн Бурханыг дуулгавартай дагаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Мэдээжийн хэрэг энэ нь тэд бол Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн гэсэн үг яавч биш. Үнэндээ үүний алиныг нь ч тэд олж аваагүй. Дэвшүүлж, хөгжүүлэх гэдэг нь шууд утгаараа ердөө л дэвшүүлж, хөгжүүлэх бөгөөд энэ нь Бурхан урьдчилан тогтоосон, эсвэл сайшаасан гэсэн үг биш юм. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь зүгээр л тэд дэвшигдсэн бөгөөд хөгжүүлэгдэхээр хүлээж байна гэсэн үг. Харин ингэж хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь тухайн хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, үнэнийг эрэлхийлэх замыг сонгож чадах эсэхээс хамаарна. Тиймээс чуулганд хэн нэгнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь шууд утгаараа ердөө л тэднийг дэвшүүлж, хөгжүүлсэн гэсэн үг; энэ нь тухайн хүн аль хэдийн удирдагч байх стандартад тэнцсэн, удирдагчийн чадвартай, удирдлагын ажлыг аль хэдийн хариуцаж чадахаар, бодитой ажил хийж чадна гэсэн үг биш–тийм юм ер байхгүй. Гэвч ихэнх хүн ийм зүйлийг нэвт харах чадваргүй байдаг бөгөөд дэвшсэн хүмүүсийг өөрсдийн төсөөлөлд үндэслэн өндрөөр үнэлдэг. Энэ бол алдаа. Дэвшсэн хүмүүс Бурханд хэдэн жил итгэсэн байх нь хамаагүй, үнэхээр үнэн-бодит байдалтай болсон байдаг уу? Заавал тийм биш. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чаддаг уу? Заавал тийм биш. Тэд хариуцлагын мэдрэмжтэй юу? Үнэнч үү? Дуулгавартай дагаж чаддаг уу? Асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чаддаг уу? Энэ бүхэн тодорхойгүй юм. Энэ хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй юу? Бурханаас эмээх зүрх сэтгэл нь хэр зэрэг их вэ? Аливаа зүйлийг хийхдээ өөрийн хүслийг дагахаас зайлсхийж чаддаг уу? Бурханыг эрж хайж чаддаг уу? Удирдлагын ажил гүйцэтгэж байх хугацаандаа байнга Бурханы өмнө ирж, Түүний санаа зорилгыг эрж хайж чаддаг уу? Хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтөлж чаддаг уу? Тэд мэдээж ийм зүйлсийг хийж чадахгүй. Тэд сургалтад хамрагдаагүй, хангалттай туршлага хуримтлуулаагүй учраас эдгээр зүйлийг хийж чадахгүй. Ийм учраас хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэх нь тухайн хүн аль хэдийн үнэнийг ойлгочихсон, үүргээ стандартын дагуу гүйцэтгэж чаддаг болсон гэсэн үг биш юм. Тэгвэл хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго, ач холбогдол нь юу вэ? Тухайн хүнийг хувь хүн талаасаа дадлагажих, тусгайлан услуулж, сургалт аваг гэж дэвшүүлсэн, ингэснээр тэд үнэн-зарчмыг, мөн янз бүрийн юмыг хийх, янз бүрийн асуудлыг шийдэх зарчим, арга зам, арга барилыг, түүнчлэн Бурханы санаа зорилгын дагуу өөрт учрах янз бүрийн орчин, хүмүүсийг хэрхэн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахуйц байдлаар зохицуулах, шийдвэрлэхийг ойлгох боломжтой болох юм. Эдгээр санаанд үндэслэн тунгаавал Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлж буй чадварлаг хүмүүс дэвшүүлж, хөгжүүлэх үеэр юм уу дэвшүүлж, хөгжүүлэхийн өмнө ажлаа хариуцаж, үүргээ сайн гүйцэтгэж хангалттай чаддаг уу? Мэдээж хэрэг, үгүй. Иймээс хөгжүүлэх хугацаанд энэ хүмүүс засалт, шүүлт, гэсгээлт туулж, илчлэгдэж, тэр ч байтугай чөлөөлөгдөх нь зайлшгүй; энэ бол хэвийн зүйл, энэ бол сургаж, хөгжүүлж буй хэрэг. Хүмүүс дэвшүүлж, хөгжүүлж буй хүмүүст хэт өндөр хүлээлт, бүтэшгүй шаардлага тавих ёсгүй; ингэх нь үндэслэлтэй бус бөгөөд шударга бус хэрэг болно. Та нар тэдний ажлыг хянаж болно. Хэрэв тэдний ажлын явцад асуудал илэрвэл, эсвэл зарчмыг зөрчсөн зүйл байвал та нар асуудал дэвшүүлж, эдгээр хэргийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж болно. Харин та нар тэднийг шүүмжлэх, яллах, дайрч давшлах, эсвэл гадуурхах ёсгүй, учир нь тэд дөнгөж хөгжүүлэлтийн үедээ байгаа бөгөөд тэднийг төгс болчихсон хүмүүс гэж үзэж болохгүй, өө сэвгүй, үнэн-бодит байдалтай болчихсон хүмүүс гэж үзэж бүр ч болохгүй. Та нарын адил тэд дөнгөж сургалтын хугацаандаа яваа. Ялгаа нь тэд жирийн хүмүүсээс илүү ажил, үүрэг хариуцлага хүлээдэг. Тэд илүү их ажил хийх үүрэг, хариуцлагатай байдаг; тэд илүү их төлөөс төлөх, илүү их зовлон туулах, илүү оюуны хүчин чармайлт гаргах, илүү олон асуудал шийдвэрлэх, хүмүүсийн илүү их шүүмжлэлийг тэсвэрлэх, мөн мэдээж илүү их хүчин чармайлт гаргах ёстой–үүргээ гүйцэтгэж байгаа жирийн хүмүүстэй харьцуулахад арай бага унтаж, сайхан зүйлсийг арай бага эдэлж, хов живд нэг их оролцохгүй байх ёстой. Энэ бол тэдний онцлог; үүнээс өөрөөр тэд бусдын адил л юм. Би ингэж ярьснаараа юу хэлэх гэсэн бэ? Бурханы гэрт дэвшүүлж, хөгжүүлж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүст зөв хандлагаар хандах ёстой, энэ хүмүүст хэтэрхий хатуу шаардлага тавих ёсгүй, мөн мэдээж тэдний талаар амьдралаас тасарсан бодол санаатай байж болохгүй гэдгийг нь хүн бүхэнд хэлэх гэсэн юм. Тэднийг хэт их бишрэн шүтэх нь мунхаг хэрэг; тэдэнд хэтэрхий хатуу шаардлага тавих нь хүнлэг бус, амьдралаас тасарсан хэрэг юм. Тэгвэл тэдэнд хандах хамгийн боломжийн хандлага юу вэ? Тэднийг жирийн хүмүүсийн нэг гэж үзэх, мөн аливаа асуудлын талаар хэн нэгнийг эрж хайх хэрэгтэй бол тэдэнтэй нөхөрлөж, бие биеийнхээ давуу талаасаа суралцаж, бие биеэ нөхөх. Үүнээс гадна удирдагч, ажилчид бодитой ажил хийж байна уу, асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чадаж байна уу гэдэгт нь хяналт тавих нь хүн бүрийн хариуцлага; эдгээр нь удирдагч эсвэл ажилтан стандартад нийцэж байгаа эсэхийг хэмжих стандарт, зарчим юм. Хэрэв удирдагч эсвэл ажилтан ерөнхий асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чаддаг бол, тэд чадвартай юм байна. Харин жирийн асуудлыг ч зохицуулж, залруулж чадахгүй байвал тэд удирдагч, ажилчин байхад тохирохгүй, иймээс албан тушаалаас нь хурдхан чөлөөлөх ёстой. Өөр хэн нэгнийг сонгох ёстой, Бурханы гэрийн ажлыг саатуулж болохгүй. Бурханы гэрийн ажлыг саатуулах нь өөрийгөө ч, бусдыг ч хохироож байгаа хэрэг бөгөөд хэнд ч тустай зүйл биш юм.

Чуулган зарим хүнийг дэвшүүлж, хөгжүүлж, дадлагажих аятайхан боломж өгдөг. Энэ бол сайн зүйл. Үүнийг Бурхан тэднийг өргөж, нигүүлссэн гэж хэлж болно. Тэгвэл тэд үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Тэдний баримтлах ёстой эхний зарчим бол үнэнийг ойлгох юм—үнэнийг ойлгохгүй үедээ үнэнийг эрж хайх ёстой бөгөөд хэрэв өөрөө эрж хайгаад ойлгохгүй хэвээр байвал үнэнийг ойлгодог хүнийг олж хамтдаа нөхөрлөж, эрж хайж болно, ингэснээр асуудлыг илүү хурдан, цаг тухайд нь шийднэ. Хэрэв чи үнэний талаар ойлголттой болж, асуудлыг шийдэхийн тулд Бурханы үгийг ганцаараа уншиж, эдгээр үгийг тунгаахад илүү их цаг зарцуулахад зөвхөн анхаардаг бол энэ нь хэтэрхий удаан; яг л “Холын булаг өнөөдрийн цангааг тайлж чадахгүй” гэдэг шиг. Үнэний талаар хурдан ахиц гаргахыг хүсэж байвал хэрхэн бусадтай эв найртай хамтран ажиллаж, илүү их асуулт асууж, илүү их эрж хайхыг сурах ёстой. Ингэж байж л амь чинь хурдан өсөж, чи асуудлыг цаг тухайд нь шийдэж чаддаг болно, алинд нь ч хугацаа алдахгүй. Чи дөнгөж дэвшиж, одоогоор туршилтын хугацаанд байгаа, үнэнийг үнэхээр ойлгоогүй, үнэн-бодит байдалтай болоогүй—ийм биеийн хэмжээ байхгүй учраас дэвшсэн гээд өөрийгөө үнэн-бодит байдалтай гэж бүү бод; тийм биш. Ажилдаа хандахдаа ачаагаа ухамсарладаг бөгөөд удирдагчийн хэв чанартай болохоор чинь л чамайг дэвшүүлж, хөгжүүлэхээр сонгосон юм. Чи ийм эрүүл ухаантай байх учиртай. Хэрэв дэвшигдэж, удирдагч эсвэл ажилчин болсныхоо дараа чи байр сууриа гайхуулж, өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг, үнэн-бодит байдалтай хүн гэж итгэж эхэлбэл—ах эгч нар ямар ч асуудалтай байсан ойлгож байгаа мэт, өөрийгөө сүнслэг мэт дүр эсгэвэл—энэ нь тэнэг үйлдэл бөгөөд хоёр нүүрт фарисайчуудынхтай адилхан. Чи үнэн зөв ярьж, үйлдэх ёстой. Ойлгохгүй үедээ бусдаас асууж, эсвэл Дээрхийн нөхөрлөлийг эрж хайж болно—үүнд ямар ч ичгэвтэр зүйл байхгүй. Асуухгүй байсан ч Дээрх чиний жинхэнэ биеийн хэмжээ болон чиний дотор үнэн-бодит байдал байхгүй гэдгийг мэдэх болно. Эрж хайж, нөхөрлөх нь чиний хийх ёстой зүйл; энэ бол хэвийн хүн чанарт байх учиртай эрүүл ухаан, мөн удирдагч, ажилчдын баримтлах ёстой зарчим юм. Энэ бол ичих зүйл биш. Хэрэв удирдагч болсон бол зарчмыг ойлгохгүй, байнга бусдаас эсвэл Дээрхээс асуулт асуух нь ичгэвтэр гэж бодож, бусад хүн өөрийг чинь дорд үзэх вий гэж айж, үүний улмаас дүр эсгэж, бүхнийг ойлгодог, бүхнийг мэддэг, ажлын чадвартай, чуулганы ямар ч ажлыг хийж чаддаг, мөн хэн ч чамд сануулах, чамтай нөхөрлөх, чамайг хангах эсвэл дэмжих хэрэггүй мэт дүр үзүүлдэг бол энэ нь аюултай бөгөөд чи дэндүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, эрүүл ухаангүй байна. Чи өөрийнхөө хэмжээг ч мэдэхгүй байгаа нь чамайг мунхаг хүн болгож байгаа хэрэг биш үү? Ийм хүмүүс үнэндээ Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлэх шалгуурт нийцдэггүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чөлөөлөгдөж, таягдан хаягдана. Иймээс дөнгөж дэвшсэн удирдагч, ажилчин бүр өөрийгөө үнэн-бодит байдалгүй гэдгээ тодорхой ойлгох ёстой, тэд өөрийгөө мэддэг байх ёстой. Чи одоо удирдагч, ажилчин байгаа нь Бурхан чамайг томилсон болохоор бус, харин бусад удирдагч, ажилчин чамайг дэвшүүлсэн эсвэл Бурханы сонгосон хүмүүс чамайг сонгосон учраас юм; энэ нь чи үнэн-бодит байдалтай, жинхэнэ биеийн хэмжээтэй гэсэн үг биш. Үүнийг ойлгосноор чи жаахан эрүүл ухаантай болно, энэ бол удирдагч, ажилчдад байх ёстой эрүүл ухаан юм. Чи одоо ойлгож байна уу? (Тийм ээ.) Тэгвэл та нар яг яаж ажиллах ёстой вэ? Эв найртай хамтран ажиллахыг яаж хэрэгжүүлэх вэ? Асуудалтай тулгарах болгондоо шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж эрж хайх ёстой вэ? Эдгээр зүйлийг ойлгох ёстой. Хэрэв завхарсан зан чанар илэрвэл үнэнийг эрж хайж, аль болох хурдан шийдвэрлэ. Хэрэв тэдгээрийг цаг тухайд нь шийдвэрлэхгүй, ажилд чинь нөлөөлөх юм бол энэ асуудал. Хэрэв тухайн нэг мэргэжлийг сайн мэдэхгүй бол чи цаг алдалгүй бас суралцах ёстой. Зарим үүрэг мэргэжлийн мэдлэг шаарддаг учраас хэрэв чи ямар ч мэргэжлийн мэдлэгийг эзэмшихгүйгээр зөвхөн үнэнийг ойлгодог бол энэ бас ажлын үр дүнд чинь нөлөөлнө. Ядаж л тодорхой хэмжээний мэргэжлийн суурь мэдлэгийг ойлгож, мэддэг байх ёстой, тэгж байж хүмүүсийн ажлыг хянан дагах, чиглүүлэхдээ үр дүнтэй байж чадна. Зөвхөн мэргэжилдээ чадварлаг хэрнээ үнэнийг ойлгодоггүй бол ажилд чинь мөн адил дутагдал байх учраас үүргээ сайн гүйцэтгэхийн тулд чи бас үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгодог хүмүүстэй хамтран ажиллах ёстой. Чи мэргэжлийн ур чадвартай эсвэл тодорхой нэг салбарын мэдлэгтэй байлаа гээд аливааг зарчмын дагуу хийж чадна гэсэн үг биш, тиймээс үнэнийг ойлгодог хүмүүстэй нөхөрлөхийг эрж хайх нь зайлшгүй шаардлагатай—энэ бол чиний баримтлах ёстой зарчим. Юу ч хийж байсан дүр эсгэх ёсгүй. Чи сургагдах, хөгжүүлэгдэх хугацаандаа байгаа, чи завхарсан зан чанартай бөгөөд үнэнийг огт ойлгодоггүй. Надад хэл дээ, Бурхан эдгээр зүйлийн талаар мэддэг үү? (Мэддэг.) Тэгэхээр чи дүр эсгэвэл мунхаг харагдах биш үү? Та нар мунхаг хүн болохыг хүсдэг үү? (Үгүй, хүсдэггүй.) Хэрэв мунхаг хүн болохыг хүсэхгүй байгаа бол ямар хүн байх ёстой вэ? Эрүүл ухаантай хүн, үнэнийг даруухнаар эрж хайж, хүлээн авч чаддаг хүн бай. Бүү дүр эсгэ, хоёр нүүрт фарисай нар шиг бүү бай. Чиний мэдэж байгаа зүйл бол ердөө жаахан мэргэжлийн мэдлэг болохоос үнэн-зарчим биш. Чи үнэн-зарчмыг ойлгосны үндсэн дээр мэргэжлийн давуу талаа зөв ашиглаж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ашиглах арга замыг олох ёстой. Энэ зарчим биш гэж үү? Энэ хэрэгжүүлэлтийн зам биш гэж үү? Үүнийг хийж сурмагц чи дагах замтай болж, үнэн-бодит байдалд орж чаддаг болно. Юу ч хийсэн бүү зөрүүдэл, бүү дүр эсгэ. Зөрүүдлэх, дүр эсгэх нь аливааг хийх ухаалаг арга биш. Харин ч аливааг хийх хамгийн мунхаг арга. Завхарсан зан чанараараа амьдардаг хүмүүс бол хамгийн мунхаг хүмүүс. Үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу хэрэг явдлыг зохицуулдаг хүмүүс л хамгийн ухаалаг хүмүүс.

Энэ нөхөрлөлөөр дамжуулан одоо та нар Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхтэй холбоотой зөв ойлголт, үзэл бодолтой болсон уу? (Тийм.) Нэгэнт энэ талаар зөв үзэл бодолтой болсон бол та нар энэ хүмүүст зөв хандаж чадах уу? Та нар тэдний давуу тал болон тэдний хүн чанар, ажил, мэргэжил болон бусад янз бүрийн талд байгаа дутагдал, сул талд нь зөв хандах ёстой—энэ бүх зүйлд зөв хандах ёстой. Түүнчлэн удирдагч эсвэл ажилчин болон дэвшигдэж, хөгжүүлэгдсэн байна уу, эсвэл янз бүрийн мэргэжлийн чадварлаг хүмүүс байх нь хамаагүй, та нар бүгд энгийн хүмүүс, бүгдийг чинь Сатан завхруулсан, хэн чинь ч үнэнийг ойлгодоггүй. Тиймээс хэн нь ч дүр эсгэж, эсвэл өөрийгөө нуун далдлах ёсгүй; харин ч нөхөрлөхдөө өөрийгөө нээж сурах хэрэгтэй. Ойлгохгүй байгаа бол ойлгохгүй байна гэдгээ хүлээн зөвшөөр. Ямар нэг юмыг яаж хийхээ мэдэхгүй бол яаж хийхээ мэдэхгүй байна гэдгээ хүлээн зөвшөөр. Ямар ч асуудал, бэрхшээл гарсан бай шийдэл олохын тулд бүгд хамтдаа нөхөрлөж, үнэнийг эрж хайх ёстой. Үнэний өмнө хүн бүр нялх хүүхэд мэт, ядмаг, хөөрхийлөлтэй, туйлын дутуу дулимаг байдаг. Хүмүүсийн хийх хэрэгтэй зүйл бол үнэний өмнө дуулгавартай, даруухан, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрж хайж, хүлээн авч, дараа нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагадаг болох явдал юм. Ингэж байж хүмүүс үүргээ биелүүлэх явцдаа болон бодит амьдралдаа Бурханы үгийн үнэн-бодит байдалд орж чадна. Үнэний өмнө хүн бүр эрх тэгш байдаг. Дэвшигдэж, хөгжүүлэгдсэн хүмүүс бусдаасаа тийм их илүү биш. Бүгд Бурханы ажлыг ойролцоо хугацаанд туулсан. Дэвшигдэж, хөгжүүлэгдээгүй хүмүүс ч бас үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрэлхийлэх ёстой. Хэн ч бусдын үнэнийг эрэлхийлэх эрхийг булааж болохгүй. Зарим хүн үнэнийг эрэлхийлэхдээ илүү идэвхтэй, тодорхой хэмжээний хэв чанартай байдаг учраас дэвшигдэж, хөгжүүлэгддэг. Энэ нь Бурханы гэрийн ажлын хэрэгцээтэй холбоотой. Тэгвэл Бурханы гэр яагаад хүмүүсийг дэвшүүлж, ашиглахдаа ийм зарчимтай байдаг вэ? Учир нь хүмүүсийн хэв чанар, ёс жудаг ялгаатай, хүн болгон өөр өөр зам сонгодог тул энэ нь Бурханд итгэх хүмүүсийн итгэл өөр өөр үр дүнтэй байхад хүргэдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс аврагдаж, хаанчлалын хүмүүс болдог бол харин үнэнийг огт хүлээн авдаггүй, үүргээ үнэнчээр биелүүлдэггүй хүмүүс нь таягдан хаягддаг. Бурханы гэр үнэнийг эрэлхийлдэг эсэх, үүргээ үнэнчээр биелүүлдэг эсэхэд нь үндэслэн хүмүүсийг хөгжүүлж, ашигладаг. Бурханы гэрт янз бүрийн хүмүүсийн зэрэг зиндаанд ялгаа бий юу? Одоохондоо янз бүрийн хүмүүсийн байр суурь, үнэ цэн, статус, зэрэг цолны хувьд шатлал гэж үгүй. Ядаж л Бурхан хүмүүсийг аварч, чиглүүлэхээр ажиллаж байх үед янз бүрийн хүмүүсийн зэрэг зиндаа, байр суурь, үнэ цэн, статусын хооронд ялгаа гэж байхгүй. Ялгаатай цорын ганц зүйл бол ажлын хуваарилалт, гүйцэтгэж буй үүрэг роль юм. Мэдээж хэрэг энэ хугацаанд зарим хүнийг тусгай ажил хийлгэхийн тулд жишгээс гажин дэвшүүлж, хөгжүүлдэг бол зарим нь хэв чанар эсвэл гэр бүлийн орчин гэх мэт янз бүрийн шалтгаанаар ийм боломж хүртдэггүй. Гэвч тэглээ гээд Бурхан ийм боломжийг хүртээгүй хүмүүсийг аврахгүй гэж үү? Тийм биш. Тэдний үнэ цэн, байр суурь бусдаас дорд гэж үү? Үгүй. Үнэний өмнө хүн бүр эн тэнцүү, хүн бүр үнэнийг эрэлхийлж, олж авах боломжтой, Бурхан хүн бүрд шударга, үндэслэлтэй ханддаг. Тэгвэл ямар үед хүмүүсийн байр суурь, үнэ цэн, байр сууринд мэдэгдэхүйц ялгаа гардаг вэ? Хүмүүс замынхаа эцэст хүрч, Бурханы ажил дуусаж, хүн бүр авралыг эрэлхийлэх, үүргээ биелүүлэх явцдаа гаргасан хандлага, үзэл бодлоос гадна Бурханд хандах тэдний янз бүрийн илрэл, хандлагад эцэст нь дүгнэлт гарах тэр үед—өөрөөр хэлбэл, Бурханы дэвтэрт бүрэн бүртгэл хийгдэх үед—тэр үед хүмүүсийн төгсгөл, хүрэх газар өөр өөр байх учраас тэдний үнэ цэн, байр суурь, статус ч ялгаатай болох болно. Тэр үед л эдгээр зүйлийг тодорхой харж эхлэх боломжтой болно, харин одоо бол хүн бүр адилхан. Та нар ойлгосон уу? Та нар тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна уу? Та нар үүнийг тэсэн ядан хүлээхийн зэрэгцээ үүнээс мөн эмээж байна уу? Та нарын тэсэн ядан хүлээж байгаа зүйл бол тэр өдөр эцэст нь нэг үр дүн гарч, бүх бэрхшээлийг үл харгалзан та нар эцэст нь нэг юм тэр өдөрт хүрсэн байх болно; харин та нарын эмээж байгаа зүйл бол замаар зохистой алхаж чадаагүй байх вий, мөн замын хаа нэгтээ унаж, бүтэлгүйтсэн байх вий, бас эцсийн төгсгөл хангалтгүй, төсөөлж, хүлээж байснаас чинь ч долоон дор байх вий гэж эмээх явдал—тэгвэл ямар гунигтай, зовлонтой, сэтгэл гонсойм байх бол! Хэт холын зүйлийг бодох хэрэггүй, хэт холын юм бодох нь дэмий зүйл. Эхлээд нүднийхээ өмнө байгаа зүйлийг хар, хөл доорх замаараа зөв алх, хийж буй ажлаа сайн хий, мөн Бурханы чамд даалгасан үүрэг, хариуцлагыг сайн биелүүл. Энэ бол хамгийн шийдвэрлэх, хамгийн чухал зүйл. Яг одоо ойлгох учиртай, үүргээ биелүүлэх үнэн болон зарчмыг ойлгож, тов тодорхой болтол нь тэдгээрийн талаар нөхөрлө–тэгж гэмээ нь чи тэдгээрийг толгойдоо ухаж ойлгон, хийж байгаа юм бүхэндээ ямар зарчим буйг тодорхой, яг таг мэднэ–тэгээд зарчмыг зөрчихгүй, зарчмаас гажихгүй, саад тотгор, үймээн үүсгэхгүй, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулах ямар нэг зүйл хийхгүй байхыг баталгаажуул–энэ бүхэн та нарын яг одоо орох ёстой зүйл юм. Үүнээс цаадах ямар нэг зүйлийн талаар ярих хэрэг бидэнд байхгүй, та нар ч гэсэн тийм зүйл асуух, бодох хэрэггүй. Тийм холын зүйлийг бодоод хэрэггүй—энэ бол та нарын бодох ёстой зүйл биш. Зарим нь “Яагаад бид тэр тухай бодох ёсгүй гэж? Гамшгийн байдал одоо маш ноцтой болсон, одоо л ийм зүйл бодох цаг нь биш гэж үү?” гэж асууж магадгүй. Цаг нь болсон гэж үү? Гамшиг ноцтой болж буй нь чиний үнэний оролтод нөлөөлөх үү? (Үгүй, нөлөөлөхгүй.) Гамшиг ноцтой байдалд хүрсэн хэдий ч Би ер нь гамшигтай холбоотойгоор цуглаан хийж, номлол номлодог уу? Би гамшгийн асуудал дээр хэзээ ч анхаарал хандуулдаггүй, та нарыг үнэнийг ойлгож, Бурханы санаа зорилгыг ойлгож чаддаг болоосой гэсэндээ, мөн үүргээ хэрхэн сайн биелүүлэх, үнэн-бодит байдалд хэрхэн орохыг ойлгодог болоосой гэсэндээ Би үргэлж зөвхөн үнэний талаар ярьдаг. Өнөө үед зарим хүн үнэн-бодит байдал гэж юу болох, хоосон сургаал гэж юу болохыг ч ойлгодоггүй. Зүгээр л өдөр бүр нөгөө л хэдэн бичиг үсэг, хоосон сургаал, хоосон яриагаа чалчдаг байж өөрсдийгөө үнэн-бодит байдалд орчихсон гэж боддог. Би тэдний төлөө санаа зовдог, харин тэд өөрсдийнхөө талаар санаа зовдоггүй. Тэд ирээдүй дэх алс хэтийн зүйлсийг бодсоор л байдаг—тийм зүйлийн талаар бодох нь бодитой бус хэрэг юм.

Бүх төрлийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго нь тэднийг идэвхтэй хүмүүс болгох, эсвэл ирээдүйд ямар нэг тулгуур болгохоор төлөвлөх биш, харин харьцангуйгаар үнэнийг илүү их эрэлхийлдэг, дэвшүүлэх, хөгжүүлэх шалгуурт нийцдэг хүмүүсийг тохиромжтой орчинд, илүү таатай нөхцөл дор сургахын тулд байдаг. Хамгийн чухал нь тэд Бурханы үг, үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж чаддаг байх явдал юм. Бурханд итгэснээрээ хүмүүсийн хүрэх ёстой зүйл энэ биш гэж үү? Бурханд итгэснээрээ хүмүүсийн олж авах ёстой зүйл энэ биш гэж үү? Үнэн-бодит байдалд орохын тулд яг одоо та нарын эрэлхийлэх ёстой гол зүйл юу вэ? Үүнийг хийх ямар нэг төлөвлөгөө, алхам та нарт байна уу? Би та нарт нэг энгийн, амархан, хурдан мэх хэлж өгье. Энгийнээр хэлбэл үнэн-бодит байдалд орох гэдэг нь үнэндээ үнэнийг хэрэгжүүлэх юм. Үнэнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд өөрийн завхарсан зан чанарыг шийдвэрлэх шаардлагатай. Завхарсан зан чанараа шийдвэрлэхэд хамгийн хурдан гарааны цэг юу вэ? Та нарын хувьд хамгийн энгийн, хурдан, төвөг багатай арга бол үүргээ биелүүлэхдээ хааш яаш байдаг асуудлаа эхлээд шийдвэрлэж, завхарсан зан чанараа алхам алхмаар шийдвэрлэх юм. Харин үүнийг шийдвэрлэхэд хэр удаан хугацаа шаардагдах бол? Та нарт төлөвлөгөө байна уу? Ихэнх хүн төлөвлөгөөгүй байдаг, хэзээнээс албан ёсоор эхлэхээ мэдэлгүйгээр үүнийг толгой дотроо л тооцоолсоор байдаг. Хэдий хааш яаш гэдгээ мэддэг ч тэд зүгээр л үүнийгээ шийдвэрлэж эхэлдэггүй, ямар нэг тодорхой шийдэлгүй байдаг. Үүргээ гүйцэтгэхдээ залхуурах, нягт нямбай биш, хариуцлагагүй байх, нухацтай хандахгүй байх—энэ бүгд хааш яаш байгаагийн илрэл юм. Хамгийн эхний алхам бол хааш яаш байдаг асуудлаа шийдвэрлэх. Хоёр дахь алхам бол өөрийн хүслийн дагуу үйлддэг асуудлаа шийдвэрлэх. Хаа нэг худлаа ярих, ов мэхтэй эсвэл биеэ тоосон зан чанар гаргах зэрэг бусад зүйлсийн тухайд одоохондоо тэр талаар санаа бүү зов. Хааш яаш байх, өөрийн хүслийн дагуу үйлдэх хоёрыг эхлээд шийдвэрлэвэл илүү бодитой, үр дүнтэй биш гэж үү? Энэ хоёр асуудал хамгийн амархан анзаарагддаг, шийдвэрлэхэд амархан биш үү? (Тийм ээ.) Чи хааш яаш байгаагаа өөрөө мэддэг үү? Залхуурах талаар бодож байхдаа тэрийгээ ухаардаг уу? Халтуурдах, заль гаргах, завшааныг ашиглах талаар бодож байхдаа чи тэрийгээ ухаардаг уу? (Тийм.) Хэрэв чи ухаарч байгаа бол шийдвэрлэхэд амархан. Анзаарахад амархан, дотроо мэддэг асуудлуудаасаа эхлэн шийдвэрлэ. Үүргээ хааш яаш биелүүлдэг байдал бол маш нийтлэг, илэрхий асуудал боловч нойтон хамуу мэт, шийдвэрлэхэд маш хэцүү асуудал юм. Үүрэг гүйцэтгэж байхдаа хүн мэрийлттэй, няхуур, нямбай, хариуцлагатай байж, үүргээ ул суурьтайгаар, өөрөөр хэлбэл алхам алхмаар биелүүлж сурах ёстой. Хүн хийсэн ажилдаа сэтгэл хангалуун болох хүртлээ тухайн үүргийг сайн гүйцэтгэхэд бүх хүчээ дайчлах ёстой. Хэрвээ хүн үнэнийг ойлгохгүй байвал, зарчмыг эрж хайж, зарчмын дагуу, Бурханы шаардлагын дагуу үйлдэх ёстой; үүргээ сайн биелүүлэхийн тулд илүү их хичээл зүтгэл дуртайяа гаргаж, хэзээ ч хааш яаш байдлаар хийж болохгүй. Ийм маягаар хэрэгжүүлж байж л хүн мөс чанартаа зэмлүүлэхгүйгээр зүрх сэтгэлдээ тайван амгалан байж чадна. Хааш яаш байдлыг шийдвэрлэх амархан уу? Чамд мөс чанар, эрүүл ухаан байгаа цагт чи үүнийг шийдвэрлэж чадна. Юуны өмнө чи Бурханд ингэж залбирах ёстой: “Бурхан минь, би үүргээ гүйцэтгэж эхэлж байна. Хэрэв би хааш яаш байвал Та намайг сахилгажуулж, зүрх сэтгэлд минь намайг зэмлээч. Мөн Та намайг үүргээ сайн биелүүлж, хааш яаш байхгүй байхад минь хөтлөөч.” Ийм маягаар өдөр бүр хэрэгжүүлээд хааш яаш байдлын асуудал чинь шийдвэрлэгдэхэд, хааш яаш байдал чинь багасахад, үүргийн чинь хольц цөөрөхөд, бодит үр дүн чинь сайжрахад, үүргийн гүйцэтгэлийн үр ашиг чинь нэмэгдэхэд хэр удаан хугацаа орохыг хараарай. Үүргээ хааш яаш биш гүйцэтгэх нь чи өөртөө найдсанаар хүрч чадах зүйл мөн үү? Хааш яаш байх үедээ чи үүнийг хянаж чадах уу? (Тэгэх амаргүй.) Тэгэхээр энэ бол төвөгтэй хэрэг. Хэрэв үүнийг хянахад үнэхээр хэцүү байвал та нарт том асуудал тулгараад байна! Тэгвэл ямар зүйлсийг та нар хааш яаш биш хийж чаддаг вэ? Зарим хүн идэх зүйлдээ онцгой их анхаарал хандуулдаг; хэрэв аливаа нэг хоол өөрт нь таалагдахгүй байвал тэр өдөржин сэтгэл санаа нь тавгүй явдаг. Зарим эмэгтэй гоё гангалах, будаж шунхдахдаа дуртай байдаг; нэг ширхэг үсийг ч анзааралгүй өнгөрнө гэж байдаггүй. Зарим хүн бизнес хийхдээ сайн, нэг цент бүрийг нарийн тооцоолдог. Хэрвээ та нар иймэрхүү мэриймтгий хандлагатай үйлдвээс хааш яаш байхаас зайлсхийж чадна. Юуны өмнө хааш яаш байх асуудлыг шийдвэрлэ, дараа нь өөрийн хүслийн дагуу үйлддэг асуудлыг шийд. Өөрийн хүслийн дагуу үйлдэх гэдэг бол нийтлэг асуудал бөгөөд хүмүүс өөрсдөө амархан анзаарч чаддаг бас нэг асуудал юм. Өөрийгөө жаахан эргэцүүлж үзээд л хүн өөрийн хүслийн дагуу үйлддэг, энэ нь үнэн-зарчимд нийцэхгүй гэдгийг мэдэж чадна. Хүмүүс өөрсдөө таньж чаддаг асуудлуудыг шийдвэрлэхэд амархан байдаг. Эхлээд энэ хоёр асуудлыг шийдвэрлэхийг зорь, нэг нь хааш яаш байх асуудал харин нөгөөх нь өөрийн хүслийн дагуу үйлдэх асуудал. Нэг хоёр жилийн дотор үр дүнд хүрэхийг, ямар ч зүйл хийхдээ хааш яаш байхгүй байхыг, эсвэл өөрийн хүслийн дагуу юм уу хольцтой хүслээр үйлдэхгүй байхыг хичээ. Энэ хоёр асуудал шийдвэрлэгдсэн цагт та нар үүргээ стандартад нийцэхүйц байдлаар биелүүлэхэд ойрхон байна. Харин эдгээрийг ч шийдвэрлэж чадахгүй бол та нар Бурханыг дуулгавартай дагах, Бурханы санаа зорилгыг бодолцон үзэхэд аанай л хол байна—та нар энэ тал дээр гараанаасаа ч гараагүй байна.

Бид сая төрөл бүрийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх шалгуур ба зорилгын талаар, түүнчлэн Бурханы гэр төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх тал дээр хүнд байх ёстой ойлголт, үзэл бодлын тухай нөхөрлөлөө. Харин өөр нэг тал нь дэвшүүлж, хөгжүүлж буй төрөл бүрийн чадварлаг хүмүүст хандах хандлага, арга зам юм. Эдгээр нь 6-р зүйл дээр нөхөрлөх ёстой асуудлууд юм. Тэгэхээр одоо, тухайлан 6-р зүйлийн хүрээнд хуурамч удирдагчид төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар илчилж, задлан шинжилцгээе. Энэ бол бидний үргэлжлүүлэн нөхөрлөх гол агуулга юм.

Төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхтэй холбоотой хуурамч удирдагчдын хандлага ба илрэлүүд

Хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй, мөн үнэнийг эрж хайдаггүй. Тиймээс Бурханы гэрт төрөл бүрийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх чухал ажлын тухайд тэд мөн энэ ажлыг бантагнуулж, эмх замбараагүй болгож, Бурханы гэрийн шаардлагад огт хүрч чаддаггүй. Тэд төрөл бүрийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлэх, хөгжүүлэх тал дээр шалгуурыг ойлгодоггүй, Бурханы санаа зорилгыг бүр ч ойлгодоггүй, төрөл бүрийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн ач холбогдлыг ч бас ойлгодоггүй учраас тэдний хувьд энэ ажлыг стандартад нийцэхүйц байдлаар, зарчимтай хийхэд маш хэцүү байдаг. Ажлаа хийх явцдаа хуурамч удирдагчдын хөгжүүлдэг төрөл бүрийн “чадварлаг” хүмүүс нь зүсэн зүйлийнх байдаг. Хуурамч удирдагчид мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхийн оронд дэвшүүлж, хөгжүүлж яасан ч болохгүй хүмүүсийг удирдагч, ажилтнаар ажиллуулахаар дэвшүүлж, ингэснээр тэр хүмүүст чуулганаар тэжээлгэх, Бурханы тахилыг үрэн таран хийх боломжийг олгодог. Хуурамч удирдагчид бүгд иймэрхүү зүйл хийж, улмаар үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс хөл доор гишгэгдэн, дэвшигдэж, ашиглагдахгүйд хүрдэг. Харин ямар ч хэрэггүй хүмүүс хуурамч удирдагчдын нүдэнд чадварлаг гэгддэг хүмүүс болж, тэднийг дэвшүүлж, хөгжүүлдэг. Тэгэхээр энэ ажлыг хийхдээ хуурамч удирдагчид ямар илрэл гаргадаг вэ? Жишээ нь, ажлын шаардлагын улмаас Бурханы гэр гадаад ажил хэргийг зохицуулах зарим хүнийг олох шаардлагатай боллоо гэж бодъё. Тэгвэл Бурханы гэр ямар хүмүүсийг хайх ёстой вэ? Би саяхан хэд хэдэн шалгуур дурдсан, тухайлбал ажлын чадамжтай байх, Бурханы гэрийн шаарддаг зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж чаддаг байх, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх. Харин хуурамч удирдагчид эдгээр зарчмыг мэддэг үү? Мэдээж мэддэггүй, тэгэхээр тэд гадаад ажил хэргийг хариуцах хүмүүсийг хэрхэн олдог вэ? Тэд дотроо ингэж боддог: “Гадаад ажил хэргийг хэн зохицуулж чадах бол? Гүйлгээ ухаантай, хурдан хөдөлгөөнтэй, яриа хөөрөөтэй, хүмүүст тал засаж мэддэг нэг эгч бий. Ярих үед нүд нь эргэлдэж, жирийн хүн түүний учрыг олж чадахгүй. Чуулганы удирдагч байхад арай тохирохгүй ч, гадаад ажил хэргийг хариуцахад яг тохирох тул би түүнийг сонгоно. Түүний боловсролын түвшин жаахан доогуур тул шүтлэггүй хүмүүс түүнийг дорд үзэх вий гэж би санаа зовж байна, иймээс түүнтэй хамтран ажиллуулахаар их сургууль төгссөн, оюутны холбооныхоо дарга байсан нэгнийг олъё. Энэ хүн нэлээд ухаалаг ч, нийгмийн туршлага харьцангуй багатай, төдийлөн юм үзэж нүд тайлаагүй учраас хамтрагчаасаа суралцаж болно. Энэ хоёр хүний нэг нь боловсрол багатай, нөгөө нь өндөр боловсролтой, нэг нь нийгмийн туршлагатай, нөгөө нь туршлагагүй—тэд хоорондоо хамтран ажиллахад тохирно, тийм биш гэж үү?” Нэг нь уран цэцэн, яруу тод ярьдаг, хурц ухаантай, нийгэмд овсгоотой; шүтлэггүй хүмүүстэй харилцах үед нь түүнийг итгэгч гэж танихын аргагүй байдаг. Нөгөө нь өндөр боловсролтой, нийгэмд байр суурьтай; шүтлэггүй хүмүүстэй харилцах үед нь тэд түүнийг дорд үздэггүй. Хуурамч удирдагчдын хүн сонгодог энэ хоёр зарчмын талаар чи юу гэж бодож байна? Хуурамч удирдагчид хүн яриа хөөрөөтэй, хурц ухаантай, хурдан хариу үйлдэлтэй л бол тэр хүн Бурханы гэрийн ерөнхий ажил хэргийг хариуцаж чадна гэж боддог. Хүн сонгоход тохиромжтой арга энэ мөн үү? (Биш.) Яахаараа тохиромжгүй байдаг билээ? (Ийм хүн ихэвчлэн нэлээд овжин байдаг; бусадтай харьцахдаа ертөнцийн хэрэг явдлын талаарх гүн ухааныг ашиглаж чаддаг, хүмүүст яаж ая тал засахаа мэддэг ч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байж мэднэ.) Тийм ээ. Хамгийн чухал нь хүн Бурханы гэрийн төлөө ямар ч ажил хэрэг хариуцдаг бай, наад зах нь чигч шулуун, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Уран цэцэн, үхсэн хүнийг амь ортол нь уран яруу ярьдаг байлаа гээд Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалж чадна гэсэн үг үү? Гүйлгээ ухаантай, уран цэцэн, яруу тод ярьдаг байлаа гээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадна гэсэн үг үү? (Үгүй, тийм биш.) Тэд тангараг өргөсөн байлаа ч нэмэргүй, чи тэдэнд шаардлага тавиад ч хэрэг байхгүй—тэд заавал тийм ёс жудагтай байх ёстой. Гэвч хуурамч удирдагчид эдгээр зүйлийг шалгадаггүй, ердөө л хэн нийгэмд туршлагатай, хэн овжин, гүйлгээ ухаантай, уран цэцэн, яруу тод ярьдаг, хэн тухайн нөхцөл байдалд тааруулан яаж үйлдэхээ мэддэг, мөн хэн хамелеон шиг, нийгэмд овсгоотой вэ гэдгийг л хардаг. Тэд ийм хүмүүс Бурханы гэрийн ерөнхий ажил хэргийг хариуцаж чадна гэж боддог. Энэ нь алдаа биш гэж үү? Энэ бол хүн сонгох зарчим, стандартын алдаа мөн. Үр дүнд нь ийм төрлийн хүн бол туйлын уран үгтэй байдаг: Хэнтэй ч харьцсан, хэлж байгаа бүхэн нь худал, хэдэн ч тангараг өргөсөн өөрчлөгдөж чаддаггүй. Аливаа зүйлийг хийхдээ зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалдаг бөгөөд ялангуяа аюул тулгарахад хамгийн түрүүнд өөрийгөө л хамгаалдаг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэг ч удаа бодолцож үздэггүй. Шүтлэггүй хүмүүстэй сайн харилцаатай байхад л тэдэнд хангалттай; Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учрах эсэх нь тэдэнд огт хамаагүй. Ах эгч нарын аюулгүй байдлыг ч тэд хэрэгсдэггүй, Бурханы нэрийг гутааж байгаа эсэх ч тэдэнд хамаагүй; тэд өөрийгөө л хамгаалж явдаг. Хуурамч удирдагчид ийм хүнийг нэвт харж чаддаггүй тул Бурханы гэрийн гадаад ажил хэргийг хариуцуулахад хамгийн тохиромжтой хүн гэж үздэг. Энэ мунхаглал биш гэж үү? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалддаг, гэвч хуурамч удирдагчид үүнийг ч мэддэггүй байж тэдэнд чухал ажил даалгаж, бүх юман дээр тэдэнд найддаг. Энэ бол мунхаглалын туйл биш гэж үү? Уран үгтэй, яруу тод ярьдаг, гүйлгээ ухаантай хүмүүс чигч шударга санаа зорилготой хүмүүс байдаг уу? Чи тэдэнтэй харьцаж үзээгүй, эсвэл сайтар ажиглаагүй бол мэдэхгүй. Тэдэнтэй харьцаж, хамт ажил хэрэг хариуцах үедээ хэлдэг үг нь хийдэг зүйлтэйгээ нийцэж байгаа эсэхийг ажиглаарай. Үүнийг ганц үйл явдлаар л шалгаж болно. Жишээлбэл, чи юм зөөж байлаа гэж бодъё. Тэд харсан ч чамд туслахгүй. Зөвхөн ажил дууссаны дараа хүрч ирээд “Чи яаж ийм ядармаар ажлыг ганцаараа хийж чадаж байна аа? Чи зүгээр л асуучихсан бол ямар ч завгүй байсан би чамд туслах л байсан шүү дээ. Чи ядарсан харагдаж байна. Би орой чамд хоол хийж өгье, чи өнөөдөр хоол хийх хэрэггүй” гэж хэлдэг. Ингэж хэлснийхээ дараа тэд алга болдог. Чи ясандаа хүртэл ядарсан ч хоол хийх л ёстой болдог. Чамайг хоолоо хийгээд дуусмагц тэд хоол идэхээр хүрч ирээд, бүр “Чи хоолоо хийж эхлэх гэж байхдаа яагаад намайг дуудаагүй юм бэ? Чи ясандаа хүртэл ядарчихсан байтлаа надад хоол хийж өгч байдаг—энэ чинь зөв үү? Чи одоо нэгэнт хийчихсэн болохоор би зүгээр идье дээ. Дараагийн хоолыг би хийнэ ээ, хойшдоо хийх хэрэгтэй ямар нэгэн ажил гарвал надад хэлээрэй” гэж хэлнэ. Тэднийг нэвт харахад ийм ганцхан үйл явдал л хангалттай. Тэд маш уран цэцэн ярьдаг, гүйлгээ ухаантай, юу хэлэхээ мэддэг. Тэд тухайн байдалд тааруулан яаж үйлдэхээ мэддэг, тэдний хийдэг ганц зүйл нь чихэнд чимэгтэй үг хэлэх, гэхдээ хэзээ ч бодитой ажил хийдэггүй. Ийм хүмүүс найдвартай юу? Ийм хүмүүст Бурханы гэрийн ерөнхий ажил хэргийг хариуцуулбал, тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадах уу? Тэд чуулганы нэр хүндийг хадгалж, ах эгч нарын аюулгүй байдлыг хамгаалж чадах уу? (Чадахгүй.) Бурханы гэрийн өмч хөрөнгө, ашиг сонирхол нь тэдний хувьд эн тэргүүний зүйл мөн үү? Огтхон ч биш. Хуурамч удирдагчдын нүд, оюун ухаан ийм хялбар илрүүлж болох асуудалд сохор байдаг, эдгээрийг зүгээр л олж харж чаддаггүй. Оронд нь тэд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л ярьж чадна. Хэн Бурханд хайрлагддаг, хэн Бурханд хайрлагддаггүй, хэн үнэнийг хайрладаг, хэн үнэнийг хайрладаггүй, Бурханд итгэх итгэлийн суурьтай байна гэж юу гэсэн үг вэ, ямар төрлийн хүн суурьгүй байдаг вэ, ямар төрлийн хүн үүргээ биелүүлэхдээ үнэнч байдаг вэ, ямар төрлийн хүн үүргээ гүйцэтгэхдээ үнэнч бус байдаг вэ—тэд эдгээр зүйлийн тухай үндэслэлтэй, логиктой ярьдаг бөгөөд үнэхээр тэдгээрийг ойлгодог юм шиг санагддаг ч энэ бүхэн хоосон яриа, хоосон сургаал юм. Тэднээс хүмүүсийг ялган танихыг хүсэх болгонд тэдний нүд, оюун ухаан харалган болчихдог; тэд зүгээр л хүмүүсийг хэрхэн уншихаа мэддэггүй. Ийм төрлийн хүмүүстэй хэчнээн удаан харилцсан ч тэднийг нэвт харж чадахгүй хэвээр байдаг, бүр тэдэнд чухал ажил даалгадаг.

Хуурамч удирдагчид буруу хүн ашиглаж байгаа нь хэдийнээ жигшүүртэй хэрэг байтал бүр ч илүү жигшүүртэй зүйл хийснээр энэ буруу үйлдэл дээрээ бас нэрмээс болдог. Жишээлбэл, хуурамч удирдагч буруу хүнийг ашигласан гэж бодъё. Тэр хүн зааварлагч байхад огтхон ч тохирохгүй, мөн Бурханы гэрийн дэвшүүлэн хөгжүүлэх шалгуурт тэнцдэггүй. Гэтэл хуурамч удирдагч түүнийг ашиглана гэж зүтгэсээр, ажлыг нь огт шалгадаггүй, “Хүн ашиглаж буй хүндээ эргэлзэх ч хэрэггүй, эргэлзэж буй хүнээ ашиглах ч ёсгүй. Би чамайг сонгож, дэвшүүлсэн учраас чи энэ ажлыг сайн хийж чадна, иймээс зүгээр л урагш тэмүүлж, уг ажлыг өөрийн хүссэнээр хий. Би чамайг юу ч хийсэн дэмжинэ, хэн нэгэн үүнийг эсэргүүцээд ямар ч нэмэргүй!” гэж боддог. Буруу хүн ашигласан боловч тэд эцсээ хүртэл өөрсдийнхөө алдааг давтдаг—ингэтлээ өөртөө итгэдэг. Хуурамч удирдагчид бүгд харалган. Тэд ямар ч асуудлыг олж харж чаддаггүй, аль нь ёрын муу хүмүүс эсвэл үл итгэгч болохыг ялгаж мэддэггүй, чуулганы ажлыг хэн үймүүлж, саад болж байгаа нь хамаагүй, тэд үүнийг огт мэдэрдэггүй, тэр ч байтугай мунхаг хүмүүст чухал ажил даалгадаг. Хуурамч удирдагчид өөрсдийн дэвшүүлсэн хүндээ их итгэдэг бөгөөд чуулганы чухал ажлыг тэдэнд тоомжиргүйгээр даалгаж орхидог. Үр дүнд нь өнөөдүүл нь чуулганы ажлыг самарч, сайн мэдээний түгээлтэд ноцтой нөлөөлж, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулдаг. Хуурамч удирдагчид бүр энэ талаар юу ч мэдэхгүй юм шиг дүр эсгэдэг. Дээрх тэднээс “Чиний дэвшүүлсэн хүн ажлаа хэр хийж байна? Энэ ажлыг гүйцэтгэхэд тохирох хүн мөн үү? Тэр хүн чинь чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж байна уу? Шийдвэрлэх мөчид тэр хүн чинь өөрийгөө хамгаалах уу, эсвэл чуулганы ажлыг хамгаалах уу?” гэж асуухад энэ хуурамч удирдагчид “Тэр хүн чуулганы ажлыг хамгаална гэж тангараг өргөсөн. Тэгээд ч тэр хүн Бурханд 20 жил итгэсэн. Тиймээс яаж өөрийгөө хамгаалаад, Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалдаж чадах билээ?” гэж хариулдаг. Тэр хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах байх. Дээрх хариуд нь “Чиний хэлж байгаа яг үнэн үү? Чи түүний ажлыг шалгасан уу?” гэж хэлэхэд нь энэ хуурамч удирдагчид “Би түүний ажлыг шалгаагүй ээ, гэхдээ би түүнд өөрийн ашиг сонирхлыг биш чуулганы ажлыг хамгаалах ёстой шүү гэж хэлсэн, тэр тэгнэ ээ гэж надад амласан” гэж хариулдаг. Тэр чамд амлалт өгөөд ямар хэрэг байна? Бурханы өмнө өргөсөн тангаргаа хүртэл тэр биелүүлж чадахгүй байна шүү дээ. Чамд амлалт өгсөн гээд түүнийг найдвартай гэж үзэж болох уу? Тэр үнэхээр амласнаа хийж чадах уу? Ажлыг нь шалгаж үзээгүй байж чи түүнийг Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг хүн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? Чи яахаараа өөртөө ингэж их итгэдэг юм бэ? Ийм хуурамч удирдагчид адгийн амьтад биш гэж үү? Буруу хүн ашиглаад аль хэдийн асар том алдаа гаргасан байтлаа тэд тухайн хүний ажлын талаар хэзээ ч асууж лавлахгүй, судлахгүй, хянаж, шалгахгүй, ажиглахгүй байснаараа алдаагаа дордуулдаг. Тэдний хийдэг ганц зүйл нь тухайн хүн хуумгай үйлдэж, буруу зүйл хийж байхад зүгээр л өөгшүүлэх явдал юм. Хуурамч удирдагч нар ингэж ажилладаг. Ажлын аливаа нэг зүйл дээр хүн хүч дутах үед хуурамч удирдагчид уг ажлыг хариуцуулахаар хэн нэгнийг тоомжиргүйгээр томилдог, тэгээд л болоо; хэзээ ч ажлыг нь шалгаж, эсвэл газар дээр нь очиж тухайн хүнтэй харьцаж, түүнийг ажиглаж, түүний талаар илүү ихийг олж мэдэхийг хичээдэггүй. Зарим газарт тухайн хүнтэй уулзаж, цагийг хамт өнгөрүүлэх нөхцөл бүрдэхгүй байж болно, гэхдээ чи түүний ажлын талаар асууж, юуг, хэрхэн хийж байгааг тойруугаар асууж лавлах ёстой—ах эгч нараас, эсвэл ойр дотнын хүнээс нь асууж болно. Үүнийг хийх боломжгүй гэж үү? Гэтэл хуурамч удирдагчид ямар нэг асуулт ч асуудаггүй, тэд ийм л өөртөө итгэлтэй байдаг. Ажлын тухайд тэд зүгээр л цуглаан хийж, хоосон сургаал номлочхоод, цуглаан дуусаж, ажил хуваарилагдсаны дараа өөр юу ч хийдэггүй; үргэлжлүүлэн хянан дагадаггүй, сонгосон хүн нь бодитой ажил хийж чадаж байна уу гэдгийг олж мэддэггүй. Эхэндээ чи тэр хүнийг ойлгоогүй, харин хэв чанар, гадаад илрэл болон урам зоригт нь үндэслэн энэ ажилд тохирно гэж бодоод чи түүнийг ашигласан—ирээдүйд хүнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй учраас үүнд ямар ч буруу байхгүй. Гэвч тэднийг дэвшүүлсний дараа, бодитой ажил хийж байна уу, яаж ажиллаж байна, хааш яаш, хуумгай, хойрго байна уу гэдгийг чи хянан дагаж, шалгах ёстой биш үү? Энэ бол яг чиний хийх ёстой ажил, гэвч чи алийг нь ч хийдэггүй, ямар ч хариуцлага үүрдэггүй. Чи бол хуурамч удирдагч, иймээс чи чөлөөлөгдөж, таягдан хаягдах ёстой.

Хуурамч удирдагчид нэг ноцтой алдаа гаргадаг, тэд хүмүүсийг дэвшүүлснийхээ дараа ажлыг нь тайлбарлаж өгөөд, жаахан хоосон сургаал чалчиж, хэдэн урам өгөх үг хэлчхээд л болчихдог, хэзээ ч хянан дагадаггүй, тодорхой ажлуудад оролцдоггүй. Хэрэв чи өөрийгөө хэв чанар муутай, хүнийг нэвт харж чаддаггүй гэж байгаа бол хянан дагаж, тодорхой ажлууд ямар явааг олж мэдэж болно, тэгвэл чи нөхцөл байдлыг бүрэн гартаа оруулж чадна. Гэвч хуурамч удирдагчид тухайн ажлын явцыг огт хянан дагадаггүй, тэр талаар олж мэддэггүй. Тухайлбал ном хэвлэх ажлыг авч үзье, энэ бол тодорхой ажил. Хуурамч удирдагч энэ ажлыг хариуцуулахаар нэг хүнийг томилжээ, гэвч хагас жилийн турш нэг ч шалгаагүй. Үр дүнд нь зургаан сарын дараа хэвлэсэн бүх ном нь доголдолтой болж таарсан—үнэхээр эмх замбараагүй! Хуурамч удирдагчид ийм л байдаг—тэд ямар ч тодорхой ажил ер хийдэггүй. Хэрвээ ном хэвлүүлэхээр зохицуулж байгаа бол чи юу хийх ёстой вэ? Эхлээд тохиромжтой нэг зааварлагчийг томилох ёстой, дараа нь тухайн хүн ажлаа хэр сайн хийж байгааг, мөн ажил нураах магадлалтай эсэхийг нь хянаж, шалгах ёстой. Чи уг ажилд хяналт тавьж, хянан дагаж, ямар нэг асуудал олж илрүүлбэл шууд шийдвэрлэх ёстой—зөвхөн ингэж байж л асуудал гарахаас сэргийлж чадна. Гэтэл хуурамч удирдагчид ингэдэггүй. Тэд өөрсдийнх нь үүрэг хариуцлага бол ердөө л хүмүүст хоосон сургаал чалчиж, тэдэнд хоосон сургаалыг ойлгуулах бөгөөд хүмүүс хоосон сургаалыг ойлгочихвол асуудал шийдэгдэх боломжтой гэж боддог. Тиймээс тэд зөвхөн хоосон сургаал номлож, уриа лоозон хашхирахад л анхаараад, тодорхой ажилд оролцдоггүй. Хуурамч удирдагчид тодорхой ажилд оролцох нь өөрсдийнх нь хэрэг биш, доор нь ажиллаж буй хүмүүсийн хэрэг байх ёстой гэж боддог. Тэгвэл тэд өөрсдөө юу хийдэг вэ? Тэд ерөнхий нөхцөл байдлыг дээрээс удирдаж, хүнд сурталтан болж хувирдаг. Ямар ч ажил байсан очиж, оролцдоггүй. Хүмүүст зарчмыг хэлж өгснийхөө дараа, хэрэв өнөөдүүл нь асуудлын нарийн ширийн, тодорхой арга замын талаар асуувал тэд “Тодорхой ажлыг та нар өөрсдөө мэд, би ийм юмыг ойлгодоггүй” гэж хариулдаг. Иймээс тэд доор нь буй хүмүүс ажлаа яаж хийж байгааг мэддэггүй. Зааварлагч нь чадамжтай, ажилдаа тэнцэх эсэх, ямар хүн чанартай, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэх, үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай байдаг эсэх, хааш яаш эсвэл ухаангүй авирлаж муу зүйлс хийдэг эсэх, ажил саатаж байгаа эсэх гээд эдгээрийн алийг нь ч хуурамч удирдагчид мэддэггүй, тэд зүгээр л үл итгэгчдийн ертөнцийн бичиг цаасны албан тушаалтан шиг хий эргэж, ямар ч бодитой ажил хийдэггүй. Ажилладаг чуулгануудад нь зарим зааварлагч ажил зогсоочхоод байгааг, зарим зааварлагч өөрийн бие даасан хаанчлалыг байгуулж байгааг, эсвэл зарим зааварлагч зүй ёсны үүргээ гүйцэтгэхгүй, оронд нь өдөр хоногийг идэж, ууж, зугаацаж өнгөрөөж байгааг хуурамч удирдагчид мэддэггүй, тэр ч байтугай зарим зааварлагч хэтэрхий муу хэв чанартай, гажуудсан ойлголттой, огт ажил хийж чаддаггүй байхад тэд хараагүй дүр эсгэдэг. Ийм хуурамч удирдагч бол зүгээр л хоосон хонгио, нэр төдий удирдагч бөгөөд удирдагчийн үндсэн ажлыг огт хийдэггүй. Хуурамч удирдагчид гаднаа нэлээд төлөв төвшин харагддаг. Тэд ажил тус бүрд зааварлагч томилж, энэ хүмүүсээ хааяа нэг цуглуулж цуглаан хийчхээд, харин үлдсэн цагаа нэг газар сүнслэг үйл ажиллагаа явуулж, залбирч, Бурханы үгийг уншиж, номлол сонсож, магтан дуу сурч, өөрсдийнхөө номлолыг бичихэд зарцуулдаг. Зарим хуурамч удирдагч бүр бүтэн долоо хоног өрөөнөөсөө гардаггүй. Бас зарим хуурамч удирдагч нөхцөл байдлыг ойлгохын тулд ажлын газар дээр нь хэзээ ч очилгүйгээр онлайн цуглаан хийхээс өөр юу ч хийдэггүй. Ах эгч нар маш удаан хугацаанд тэднийг биеэр нь хардаггүй, хуурамч удирдагчдын амийн туршлага, биеийн хэмжээ ямар вэ гэдгийг огт мэддэггүй. Цуглааны үеэр хуурамч удирдагчид зарим арын албаны ажлыг л зохицуулдаг, харин зааварлагч тус бүр яг юу хийж байгаа тухайд, өөрсдийнх нь дэвшүүлж, хөгжүүлсэн хүмүүс тухайн ажилдаа тохирох эсэх, энэ хүмүүс нь үүргээ биелүүлэхдээ ямар хандлагатай байдаг, ажилдаа анхааралтай, нямбай юу, сөрөг, хааш яаш уу, энэ хүмүүс зөв замыг дагаж байгаа эсэх, зөв хүн мөн эсэх гээд эдгээр асуудлын алийг нь ч хуурамч удирдагчид тоодоггүй, асуудаг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Энэ асуудлын шинж чанар ноцтой биш гэж үү? (Ноцтой.)

Бурханы гэрт тодорхой мэргэжлийн чиглэлүүдийг ойлгодог, тодорхой ур чадвартай зарим нэгэн чадварлаг хүмүүс хэрэгтэй байдаг тул Бурханы гэр энэ хүмүүсийг хөгжүүлж тэдгээр мэргэжлийг судлуулна, тэгж гэмээ нь тэд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх боломжтой болдог. Хуурамч удирдагчид ямар хүмүүсийг олдог гэж та нар бодож байна? Тэд их сургуульд сурсан, эцэг эхээ даган Бурханд итгэдэг болсон бүх залуу хүмүүсийг цуглуулж, хэн нь илүү сайн ярьдаг, хэн нь олны анхаарлын төвд байх дуртайг харж байгаад, тэдэнд “Бурханы гэр та нарыг хөгжүүлэхийг хүсэж байна. Та нар бол нөөц арми, шинэ хүч” гэж хэлдэг. Тэгээд л энэ хүмүүсийг үүрэг гүйцэтгүүлэхээр томилдог. Үнэн хэрэгтээ энэ хүмүүс хэзээ ч үүрэг гүйцэтгэж байгаагүй, олон талын туршлагагүй, үнэнийг огт ойлгодоггүй. Гэсэн ч хуурамч удирдагчид тэднийг илүүд үзэж, таалдаг тул тэднийг хөгжүүлж эхэлдэг. Тэд мэдлэг чадвар нь тухайн хүнийг юунд суралцахад тохиромжтой болгож байгаад үндэслэн тэр хүмүүст гүйцэтгэх үүргийг нь хуваарилдаг, заримыг нь бичвэрт суурилсан ажилд, заримыг нь кино продакшнд, заримыг нь видео хийхэд, заримыг нь жүжигчин болгохоор томилдог. Хуурамч удирдагчдын хувьд тэр хүмүүс гүйцэтгэх үүрэгтэй л байгаа бол хангалттай юм. Хуурамч удирдагчид энэ хүмүүс үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн авч чаддаг эсэхийг шалгадаггүй, энэ хүмүүс юуг эрэлхийлж байгааг, зорилго нь юу болохыг ч бас судалдаггүй. Эцэст нь юу болдог вэ? Тэр хүмүүсийн зарим нь таягдан хаягддаг. Учир нь тэд задарсан, эх захгүй байдаг бөгөөд ертөнцийн чиг хандлагаар хөөцөлдөж, гоёж гоодон, бусадтай сээтэгнэж өдрийг өнгөрөөдөг, ямар ч дүрэм журам ойлгодоггүй, ямар ч хүмүүжилгүй байдаг—тэд үл итгэгч, шүтлэггүй хүмүүс гэдэг нь илэрхий байдаг. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа хийх ёстой ажлаа хийдэггүй, бүхнийг хааш яаш байдлаар хийдэг атал хуурамч удирдагчид үүнийг огт хардаггүй. Хуурамч удирдагчдын нүд харалган биш гэж үү? (Харалган.) Энэ нүдний харалган байдал юунаас үүдэлтэй вэ? Энэ нь хуурамч удирдагчид оюун санааны хувьд харалган байгаагаас үүдэлтэй биш гэж үү? Нүдний харалган байдал, оюун санааны харалган байдал нь хуурамч удирдагчдын хоёр онцлог шинж юм. Хэдийгээр нүд нь дүрлийтэл нээлттэй байгаа ч хуурамч удирдагчид юуг ч ойлгож, хэнийг ч нэвт харж чаддаггүй—өөрөөр хэлбэл, тэдний нүд харалган юм. Оюун санаандаа тэдэнд ялган таних чадвар, хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлийн талаарх үзэл бодол байхгүй, юу ч харсан тэд үнэн худлыг ялгах чадваргүй, хандлага, бодол, тодорхойлолтгүй—энэ бол оюун санаа харалган байх ноцтой тохиолдол юм. Хуурамч удирдагчид бүгд олон жил Бурханд итгэж, байнга номлол сонсдог хүмүүс атлаа яагаад үл итгэгчдийг таньж чаддаггүй юм бол? Энэ нь хуурамч удирдагчид хэв чанар маш муутай, үнэнийг ойлгох чадваргүй, хэчнээн олон үнэнийг сонссон ч нэмэргүй, тэдгээрийг ойлгодоггүйг улам нотолж байна. Тэдний нүд, оюун санаа харалган, хүмүүсийг ялган таних ямар ч чадваргүй. Ийм байж яаж чуулганы удирдагч, ажилчин байхад тохирох юм бэ? Тэд сайн ярьдаг, бас дуулж, бүжиглэж чаддаг хүмүүсийг чадварлаг хүмүүс гэж үздэг; хуурамч удирдагчид нүдний шилтэй хүн эсвэл их сургуульд сурсан хүнийг хараад чадварлаг хүн гэж боддог, мөн нийгэмд байр суурьтай, баян, бизнес хэрхэн хийхийг мэддэг, арга зальтай, эсвэл нийгэмд ямар нэг төрлийн чухал ажил хийдэг хүмүүсийг хармагцаа тэднийг чадварлаг хүмүүс гэж боддог. Бурханы гэр ийм төрлийн хүмүүсийг л хөгжүүлэх ёстой гэж тэд үздэг. Тэд энэ хүмүүсийн ёс жудгийг, Бурханд итгэх итгэл нь суурьтай эсэхийг хардаггүй, Бурханд болон үнэнд ханддаг хандлагыг нь бүр ч хардаггүй. Тэд зөвхөн хүний нийгмийн байр суурь, гарал үүслийг хардаг. Хуурамч удирдагчид хүмүүс, зүйлсийг ингэж хардаг нь утгагүй биш гэж үү? Хуурамч удирдагчид хүмүүс, зүйлсийг шүтлэггүй хүмүүстэй адилхан хардаг—тэдний үзэл бодол бол аливаа зүйлийн талаарх шүтлэггүй хүмүүсийн үзэл бодол юм. Хуурамч удирдагчид бол үнэнийг хайрладаг, ойлгодог хүмүүс биш бөгөөд ялган таних чадваргүй гэдгийг нотлоход энэ нь хангалттай юм. Тэд маш гоомой биш гэж үү? Тэд үнэхээр харалган—маш харалган!

Өмнө нь Би нэг хуурамч удирдагчтай уулзаж байсан юм. Үг солих үед тэр ярьж, инээж байсан ч Намайг ажлын тухай асуумагц хөшүүн, мулгуу байдлаар нэг тийш гөлрөөд, Миний хэлсэн юунд ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр ашиглахад хэтэрхий муу хэв чанартай хүн байсан. Тэр Миний өөрт нь хэлсэн юуг ч ойлгоогүй бөгөөд гүйцэтгэж чадаагүйд гайхаад байх юм байхгүй юм. Би түүнд юуны ч талаар ярьсан тэр “Би цуглаан хийсэн, хэдэн өдрийн өмнө ажлыг шалгасан” гэж хэлээд байсан. “Чамд цуглаан хийхээс өөр ажил байдаггүй юм уу? Чуулганд хийх ёстой ажил маш их байна, чи өөр хийх юм олбол яасан юм бэ?” гэж Намайг хэлэхэд тэр “Удирдагч эсвэл ажилтан байна гэдэг цуглаан хийнэ л гэсэн үг биз дээ? Цуглаан хийхээс өөр хийх зүйл байхгүй, би өөр юуг ч яаж хийхийг мэдэхгүй шүү дээ!” гэсэн. Энэ нь тэрээр уг албыг авахдаа л хуурамч удирдагч болох тавилантай байсныг нь, ямар ч бодитой ажил хийж чаддаггүйг нь харуулж байна, учир нь түүний хэв чанар хэтэрхий муу болохоор тэр! Хэтэрхий муу хэв чанар нь нүдний болон оюун санааны харалган байдалд хүргэдэг. Нүдний харалган байдал гэж юу вэ? Энэ нь хүн юу ч харсан тодорхой асуудлыг олж харж чаддаггүй, иймд түүний нүд ямар ч хэрэггүй гэсэн үг юм. Оюун санааны харалган байдал гэж юу вэ? Энэ нь юу ч тохиолдсон хүн доторх асуудлыг нь ухамсарладаггүй, ойлгодоггүй, асуудлын мөн чанар хаана байгааг харж чаддаггүй байхыг хэлнэ—оюун санаа нь харалган байх гэж үүнийг хэлнэ. Хэрвээ хүний оюун санаа нь харалган бол бүрэн дууссан гэсэн үг. Хуурамч удирдагч нар ийм маягаар нүд, оюун санаа нь харалган байдаг. Хуурамч удирдагчид энэ үгийг сонсоод цухалддаг гэж та нар хэлэх үү? “Миний нүд нэлээн том шүү дээ, гэтэл Тэр миний нүдийг харалган гэлээ; бас оюун санаа минь сайн санаа зорилготой, гэтэл Тэр миний оюун санааг харалган гэж байна—Түүний тодорхойлолт лавтай тийм ч үнэн зөв биш юм биш үү? Намайг зүгээр л хуурамч удирдагч гэж нэрлэж болохгүй гэж үү? Бас нүд, оюун санаа нь харалган гэж нэмж хэлэх хэрэг юу байна?” гэж тэд боддог. Хэрвээ Би ингэж хэлээгүй бол хуурамч удирдагч нарын хэв чанараас дүгнэхэд тэд өөрсдийгөө хэв чанар муутай гэдгээ ухаарч чадах байсан уу? (Үгүй, ухаарч чадахгүй.) Тэгэхээр хуурамч удирдагч нарын нүд, оюун санаа нь харалган гэдэг үг асуудлыг төгс тайлбарлаж байгаа биш үү? Жишээ нь нэг антихрист чуулганд өөрийн бие даасан хаанчлалыг байгуулж байлаа гэж бодъё. Гэтэл хуурамч удирдагч нар “Энэ хүн маш чадамжтай. Урьд нь их сургуулийн профессор байсан, бас ойлгомжтой, аргачлалтай, цэгцтэй, сайн ярьдаг. Түүнээс гадна хэчнээн олон хүний өмнө ч сандардаггүй” гэцгээдэг. Тэдний яриад байгаа тэр хүн бол өөрийн бие даасан хаанчлалыг байгуулж байгаа фарисай гэдэг нь өдөр шиг тодорхой байхад хуурамч удирдагчид түүнийг магтсаар байдаг. Энэ нь нүд нь харалган байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.) Хэрвээ хэн нэгэн өнгө алдаж дуулж байхад чи үүнийг сонсохгүй байгааг нүдний харалган байдал гэж үзэж болох уу? (Болохгүй.) Энэ бол мэргэжлийн асуудал болохоос хэв чанарын асуудал биш. Гэвч маш олон үнэнийг сонссон байтлаа хуурамч удирдагчид антихристийг ялгаж таньж ч чаддаггүй, тухайн хүний хүн чанар сайн эсвэл муу эсэхийг, тухайн хүнийг Бурханы гэр дэвшүүлж, хөгжүүлэхээр нэр дэвшүүлж болох эсэхийг, тухайн хүн үл итгэгч эсвэл Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг эсэхийг, мөн тухайн хүн үүргээ үнэнч шударгаар биелүүлдэг эсэхийг хэлж мэддэггүй—тэгвэл тэд энэ олон жил номлол сонсоод юу олж авсан хэрэг вэ? Ямар ч үнэнийг олж аваагүй бол тэд бол харалган тэнэгүүд гэсэн үг; хуурамч удирдагч нар ийм л харалган байдаг. Тэд удирдагчийн гол ажил бол номлол номлож чаддаг байх, хоёр гурван цагийн турш номлох явдал гэж боддог, мөн бичиг үсэг, хоосон номлол ярьж, уриа лоозон хашхирч, хүмүүсийг зоригжуулж чадаж байгаа цагт өөрсдийгөө удирдагчийн стандартад тэнцдэг, ажлыг үүрч чаддаг, үнэн-бодит байдалтай бөгөөд Бурхан өөрсдөд нь сэтгэл хангалуун байдаг гэж үздэг. Энэ ямар гээч логик вэ? Хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй, хэв чанар дэндүү муутай, нүд ба оюун санаа нь харалган учраас янз бүрийн хүмүүсийг ялган таних чадвар огт байдаггүй, тэднийг нэвт харж чаддаггүй. Тэгэхээр тэд төрөл бүрийн хүмүүсийг ухаалгаар ашиглаж чадах уу? (Чадахгүй.) Тэдэнд ганц л стратеги бий: Багш байсан хүмүүсийг номлол номлоход, гадаад худалдаанд ажиллаж байсан хүмүүсийг арын албаны ажлыг хариуцахад, англиар ярьж чаддаг хүмүүсийг орчуулагчаар, сайн ярьдаг, нүүрэмгий хүмүүсийг сайн мэдээ номлоход томилдог; хулчгар хүмүүсийг гэртээ туршлагын гэрчлэлийн нийтлэл бичихэд, зоригтой, жүжиглэх дуртай хүмүүсийг жүжигчнээр, харин албан тушаалтан болохыг хүсдэг хүмүүсийг удирдагч, найруулагчаар томилдог. Хуурамч удирдагчид хүмүүсийг ямар ч зарчимгүйгээр ингэж ашигладаг.

Хуурамч удирдагчдын хариуцсан ажлын хүрээнд үнэхээр үнэнийг эрэлхийлдэг, дэвшүүлж хөгжүүлэх шалгуурт тэнцдэг зарим хүмүүс хойш татагдах нь олонтоо тохиолддог. Энэ хүмүүсийн зарим нь сайн мэдээ номлодог, зарим нь зочин хүлээн авах үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байдаг. Үнэн хэрэгтээ тэд бүгд хэв чанартай, зарим үнэнийг ойлгодог бөгөөд удирдагч, ажилчин болгон хөгжүүлэхэд зохистой хүмүүс, гагцхүү тэд өөрсдийгөө гайхуулах юм уу анхаарлын төвд байх дургүй байдаг. Гэтэл хуурамч удирдагч нар ийм хүмүүсийг огт тоодоггүй. Тэд ийм хүмүүстэй харьцдаггүй, тэдний талаар асууж лавладаггүй, мөн Бурханы гэрт зориулж чадварлаг хүмүүсийг хэзээ ч хөгжүүлдэггүй. Тэд хувийн аминч хүслээ хангахын тулд өөрт нь долигонон зусарддаг хүмүүсийг урхидахдаа л анхаардаг. Үүний үр дүнд, үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүмүүс дэвшиж, хөгжих боломж олдоггүй байхад, анхаарлын төвд байх дуртай, уран яруу ярьдаг, хүмүүст яаж тал засахаа мэддэг, нэр хүнд, ашиг хонжоо, байр сууринд дуртай хүмүүс бүгд дэвшүүлэгдэж, бүр нийгэм дэх албан тушаалтан, компанийн гүйцэтгэх захирал, эсвэл компанийн менежмент судалсан хүмүүс хүртэл чухал албан тушаалд томилогддог. Тэр хүмүүс үнэхээр итгэгч мөн эсэх, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн эсэхээс үл хамааран ямартай ч тэд бол хуурамч удирдагчдын хариуцсан ажлынхаа хүрээнд дэвшүүлж, ашигладаг хүмүүс юм. Энэ нь хүмүүсийг зарчмын дагуу ашиглаж байгаа хэрэг мөн үү? Хуурамч удирдагчид зөвхөн ийм хүмүүсийг дэвшүүлдэг нь яг л үл итгэгчдийн нийгэмтэй адилхан биш гэж үү? Хуурамч удирдагч нар ажиллаж байх хугацаанд үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр ажлыг нугалж чаддаг, шударга ёсны мэдрэмжтэй, үнэнийг болон эерэг зүйлсийг хайрладаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлдэггүй, тэдний хувьд дадлагажих боломж олж авах ч бас хэцүү байдаг. Оронд нь уран яруу ярьдаг, өөрийгөө гайхуулах дуртай, яаж хүмүүст тал засахаа мэддэг, түүнчлэн нэр алдар, ашиг хонжоо, байр сууринд дурладаг хүмүүс чухал албан тушаалд томилогддог. Тэр хүмүүс нэлээн ухаалаг мэт харагддаг ч үнэндээ ухамсарлах чадваргүй, хэв чанар маш муутай, хүн чанар дорой, үүрэгтээ бодитой ачаа үүрдэггүй, тэднийг хөгжүүлэхэд огт тохиромжгүй. Гэвч чуулганы удирдагч, ажилчдын албан тушаалуудыг тэд эзэлдэг. Үр дүнд нь чуулганы ажлын олонх нь цаг тухайдаа саадгүй эхэлж чаддаггүй, эсвэл явц нь удааширдаг, Бурханы гэрийн ажлын зохицуулалтын хэрэгжилт хэтэрхий их хойшилдог. Энэ бол хуурамч удирдагчид хүмүүсийг буруу ашигласнаар чуулганы ажилд гарч буй нөлөө, үр дагавар юм.

Ихэнх хуурамч удирдагч хэв чанар муутай байдаг. Хэл яриа сайтай харагддаг ч үнэнийг ухамсарлах ямар ч чадваргүй, бүр сүнслэг ойлголт ч байдаггүй. Нүд, оюун санаа нь харалган, ямар ч асуудлыг нэвт харж чаддаггүй, үнэнийг огт ойлгодоггүй, энэ нь өөрөө маш ноцтой асуудал юм. Түүнээс гадна илүү ноцтой өөр нэг асуудал гэвэл тэд цөөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгож, эзэмшээд, хэдэн уриа лоозон хашхирч чаддаг болохоороо өөрсдийгөө үнэн-бодит байдалтай болсон гэж боддог. Тийм болохоор ямар ч ажил хийсэн, хэнийг ч ашиглахаар сонгосон бай, тэд үнэн-зарчмыг эрж хайдаггүй, бусадтай нөхөрлөдөггүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалт, зарчмыг бүр ч мөрддөггүй. Тэд өөртөө маш итгэлтэй, үргэлж өөрсдийн санааг зөв л гэж итгэдэг, иймээс юу хүссэнээ хийдэг. Үр дүнд нь тэд ямар нэг бэрхшээл, онцгой нөхцөл байдалтай тулгарах үедээ юу хийхээ мэдэхээ больдог. Үүнээс гадна тэд өөрсдийгөө Бурханы гэрт олон жил ажиллаж байгаа, удирдагчаар ажилласан туршлагатай тул чуулганы ажлыг хэрхэн удирдаж, хөгжүүлэхээ мэднэ гэж эндүүрэн боддог. Эдгээр зүйлийг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ тэд ямар ч ажлыг яаж хийхээ ердөө ч мэддэггүй. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөл, туршлага, тогтсон дэг, дүрэм журмаа даган, чуулганы ажлыг хүссэнээрээ хийдэг. Үүний үр дүнд чуулганы янз бүрийн ажил холион бантан, эмх замбараагүй болж, ямар ч бодитой үр дүн гардаггүй. Нэг багт үнэнийг ойлгодог, жаахан бодитой ажил хийж чаддаг хэдэн хүн байвал тэд тэр багийн ажлыг хэвийн явуулж чаддаг. Гэхдээ энэ нь тэдний хуурамч удирдагчтай огт холбоогүй. Ажил сайн хийгдэж чадсан шалтгаан нь тэр багт жаахан бодитой ажил хийж чаддаг хэдэн сайн хүн байж, ажлыг алдагдуулахгүй байсных; энэ нь тэдний хуурамч удирдагч бодитой ажил хийсэн гэсэн үг биш. Ямар ч ажлыг иймэрхүү сайн хүмүүс хариуцахгүй бол хийгдэх боломжгүй. Хуурамч удирдагчид зүгээр л ажлаа хийх чадваргүй бөгөөд ямар ч чиг үүрэг гүйцэтгэдэггүй. Хуурамч удирдагчид яагаад чуулганы ажлыг эмх замбараагүй болгодог вэ? Нэгдүгээр шалтгаан нь хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж чаддаггүй, бас асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг эрж хайдаггүйн улмаас асуудлууд хуримтлагдаж, чуулганы ажлыг гацаадаг. Хоёрдугаарт хуурамч удирдагчид харалган учраас чадварлаг хувь хүмүүсийг таньж чаддаггүй. Тэд багийн зааварлагч боловсон хүчнийг зүй ёсоор тохируулж чаддаггүйн улмаас зарим ажил удирдах тохиромжтой хүнгүй болж, улмаар гацаанд ордог. Гуравдугаар шалтгаан нь хуурамч удирдагчид хэтэрхий хүнд сурталтай. Тэд ажлыг хянаж, чиглүүлдэггүй, тухайн ажлын эмзэг цэг байгаа газар идэвх санаачилгатай оролцож, ажлын нарийн ширийн зүйл дээр удирдан чиглүүлдэггүй. Тухайлбал, ажлын тодорхой нэг зүйл дээр ажиллаж байгаа хэдэн хүн суурь багатай шинэ итгэгчид бөгөөд тэд үнэнийг ойлгодоггүй, ажлын салбарыг сайн мэдэхгүй, ажлын зарчмыг нэг их сайн ухамсарлаагүй байлаа гэж бодъё. Хуурамч удирдагч харалган учраас эдгээр асуудлыг олж харж чаддаггүй. Тэд ажлыг хэн нэгэн хийж л байвал болоо гэж боддог; сайн, муу хийгдсэн эсэх нь хамаагүй. Тэд чуулганы ажилд хаана эмзэг цэг байна түүнийг хянан дагаж, шалгалт хийж, чиглүүлж, асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийг үнэнийг ойлгож, зарчмын дагуу үйлдэж, зөв замд орж чаддаг болтол нь дэмжих ёстой гэдгээ мэддэггүй. Зөвхөн ийм хэмжээнд хүрч байж л тэд нэг их санаа зовох хэрэггүй болно. Хуурамч удирдагчид ийм маягаар ажилладаггүй. Тухайн ажлыг хийх хэн нэгэн байгааг хараад л ахиж анхаарал хандуулдаггүй. Ажил яаж ч явж байсан бай тэд асууж лавладаггүй. Ажилд эмзэг цэг байгаа, эсвэл хэв чанар муутай зааварлагч байгаа газар, тэд өөрийн биеэр тухайн ажлын талаар удирдамж өгдөггүй, бас уг ажилд өөрсдөө ч оролцдоггүй. Харин зааварлагч ажлаа үүрч чаддаг бол хуурамч удирдагчид бүр ч өөрийн биеэр байдлыг шалгадаггүй, чиглэл өгдөггүй; тэд зүгээр л хойш сууж, хэн нэгэн асуудлын талаар мэдээлсэн ч энэ тухай асуудаггүй—тэгэх шаардлагагүй гэж боддог. Хуурамч удирдагчид энэ тодорхой ажлын алийг нь ч хийдэггүй. Дүгнэж хэлбэл хуурамч удирдагчид бол өчүүхэн төдий ч бодитой ажил хийдэггүй адгийн шаарнууд юм. Тэд аливаа ажлын хувьд хэн нэгэн хариуцаж, багийн бүх гишүүд ажилд оролцож байгаа л бол бүх зүйл дууссан, болсон гэж үздэг. Өөрсдийнх нь хийх ёстой ганц зүйл бол хааяа нэг цуглаан хийж, асуудал гарвал асууж лавлах гэж тэд боддог. Ийм маягаар ажиллаж байхдаа хуурамч удирдагчид өөрсдийгөө сайн ажил хийж байна гэж бодож, өөрсдөдөө тун их сэтгэл хангалуун байдаг. “Ажлын аливаа зүйлд асуудал алга. Боловсон хүчин бүгд бүрэн хуваарилагдсан, зааварлагчид ч бэлэн. Би энэ ажилд үнэхээр сайн, үнэхээр чадварлаг!” гэж тэд боддог. Энэ ичгүүргүй зан биш гэж үү? Тэдний нүд, оюун санаа харалган болохоор хийх ажлуудыг харж, аливаа асуудлуудыг олж илрүүлж чаддаггүй. Зарим газарт ажил бүрэн зогссон байдаг ч, тэд сэтгэл хангалуунаар, “Ах эгч нар бүгд залуухан, шинэ хүч. Тэд энергийн үүсгүүр мэт үүргээ гүйцэтгэдэг; тэд ажлаа гарцаагүй сайн хийж чадна” гэж боддог. Үнэндээ энэ залуу хүмүүс бол шинэковууд, аливаа мэргэжлийн ур чадварын талаар ямар ч ойлголтгүй. Тэд хийх явцдаа суралцах ёстой. Тэд аливаа ажлыг хэрхэн хийхийг хараахан мэддэг болоогүй гэж хэлж болно: Зарим нь бага зэрэг ойлгодог байж магадгүй ч тэд мэргэжилтнүүд биш, зарчмыг ухамсарладаггүй, иймээс алив ажлыг хийж дуусгасных нь дараа ахин дахин засах, бүр байнга дахин хийх шаардлагатай болдог. Мөн зарим залуу хүн бэлтгэгдээгүй, засалт туулж үзээгүй байдаг. Тэд дэндүү өөдгүй, залхуу, тав тухад шунадаг; өчүүхэн ч атугай үнэнийг хүлээн авдаггүй, жаахан зовонгуутаа зогсолтгүй гоншигнодог. Ихэнх нь тав тухад шунасан хааш яаш адгийн шаарнууд байдаг. Иймэрхүү залуу хүмүүстэй заавал үнэний талаар байнга нөхөрлөх ёстой, тэр ч байтугай тэднийг засах ёстой. Энэ залуу хүмүүст өөрсдийг нь хариуцаж, хянаж байх хүн заавал байх ёстой. Тэдний ажлыг биечлэн хариуцах, биечлэн хянаж, удирдан чиглүүлэх удирдагч эсвэл ажилтан заавал байх ёстой. Зөвхөн тэгж байж тэдний ажил жаахан үр шим өгч магадгүй. Харин удирдагч эсвэл ажилтан ажлын байраа орхиж, ажилд оролцохгүй, араас нь асууж лавлахгүй бол энэ хүмүүс эмх замбараагаа алдан бутарч, гүйцэтгэж байгаа үүрэг нь ямар ч үр дүнгүй болно. Гэвч хуурамч удирдагчид үүнийг огт ухаардаггүй. Тэд хүн бүрийг ах эгч нар шиг, үгэнд ордог, дуулгавартай дагадаг хүмүүс шиг санадаг учраас тэдэнд хэт их итгэл өгч, ажил оноочхоод цааш нь анхаардаггүй—энэ бол хуурамч удирдагчид нүд болон оюун санаа нь харалган байдгийн хамгийн тод нотолгоо юм. Хуурамч удирдагчид үнэнийг огт ойлгодоггүй, асуудлыг тодорхой харж чаддаггүй, аливаа асуудлыг илрүүлэх чадваргүй атлаа өөрсдийгөө тун сайн байна гэж боддог. Тэд өдөржин юу бодож суудаг вэ? Хэрхэн албан тушаалтан мэт аашилж, байр суурийн ашиг тусыг эдлэхээ л боддог. Хуурамч удирдагч нар яг л бодлогогүй хүмүүс шиг, Бурханы санаа зорилгыг өчүүхэн ч бодолцдоггүй. Тэд бодитой ажил хийдэггүй хэр нь Бурханы гэр өөрсдийг нь магтаж, дэвшүүлэхийг хүлээдэг. Тэд ичнэ гэдгийг үнэхээр мэддэггүй!

Хуурамч удирдагчид ажлаа хийгээд ямар ч нэмэргүй байдаг бөгөөд тэдэнд сайшаалтай зүйл юу ч байхгүй. Тэд том зургаар нь харах зарчмыг ухамсарлаж чаддаггүй, нарийн ширийн ажилтай холбоотой зарчмыг нь бол бүр ч ойлгодоггүй. Жишээлбэл, зарим хүн мэргэжлийн чадвар сайтай ч хүн чанар нь дэндүү муу, харин зарим нь хүн чанарын хувьд асуудалгүй ч хэв чанар, мэргэжлийн чадвар муутай байдаг. Энэ хүмүүсийг яаж ухаалгаар ашиглаж, хуваарилах тал дээр хуурамч удирдагчид эдгээр илүү тодорхой, нарийн ширийн асуудлын талаар бүр ч бага мэддэг. Тиймээс хуурамч удирдагчдаас хөгжүүлж болохоор, нэлээд сайн хэв чанартай хүн олсон эсэхийг нь асуух болгонд тэд хараахан хүн олоогүй байна гэж хэлдэг. Хуурамч удирдагчид маш харалган—яаж хэн нэгнийг олж чадах вэ дээ? Хэрвээ чи тэднээс ийм, тийм эгч ямар хүн бэ гэж асуувал, тэр махан биеийн тав тухад шунадаг гэж хэлнэ; ийм тийм ах ямар хүн бэ гэж асуувал, тэр байнга сөрөг байдаг гэж тэд хэлнэ; өөр нэг хүнийг ямар вэ гэж асуувал, тэр хүн Бурханд итгэдэг болоод удаагүй, суурьгүй гэж тэд чамд хэлнэ. Тэдний нүдээр бол хэн ч шаардлага хангадаггүй. Тэд бусад хүний алдаа, дутагдал, гэм бурууг л хардаг; тухайн хүн Бурханы гэрийн дэвшүүлж, хөгжүүлэх зарчимд нийцдэг эсэх, дэвшүүлж, хөгжүүлэхэд тохирох хүн мөн эсэхийг харж чаддаггүй. Хэн нь дэвшүүлж, хөгжүүлэхэд үнэхээр тохирохыг тэд ялгаж чаддаггүй атлаа Бурханы гэрийн шаардлага, зарчимд нийцдэггүй хүмүүсийг маш урам зоригтойгоор, түргэн шуурхай дэвшүүлдэг. Тэд чуулган дахь бүх баян эмэгтэйчүүд, чинээлэг эрчүүд, баян айлын хөвгүүд, охидыг, түүнчлэн гадаад ертөнцөд албан тушаалтан байсан, уран цэцэн үгтэй, хуурч мэхлэхийг мэддэг хүмүүсийг дэвшүүлдэг—ер нь тэд гадаад ертөнцөд нэр алдартай, хүндтэй, мөн анхаарлын төвд байх дуртай хэнийг ч болов дэвшүүлдэг. Тэд энэ хүмүүсийг л авьяастай гэж боддог бөгөөд үнэхээр ухамсарлах чадвартай, үнэнийг хүлээж авч чаддаг нэг ч хүнийг олж хардаггүй, дэвшүүлдэггүй. Хуурамч удирдагчийн хувьд Бурханы гэрийг үнэхээр шаардлага хангасан ганц авьяастнаар хангах нь өөрсдөө саран дээр очихоос ч хэцүү зүйл байна. Жишээлбэл, Бурханы гэрт одоогоор бичвэрт суурилсан ажилд авьяастай хүн хэрэгтэй байна гэж үзье–хуурамч удирдагчийн хариуцдаг чуулганд ийм хүн байдаг ч тэр хуурамч удирдагч тухайн хүний нэрийг дэвшүүлдэггүй. Хуурамч удирдагчаас яагаад тэр хүнийг дэвшүүлж, хөгжүүлээгүйг нь асуухад “Тэр хүн их сургуульд байхдаа хоёр удаа садар самуун үйлдсэн, гэхдээ гэрлэснээсээ хойш дахиж тийм үйлдэл хийгээгүй. Би түүнийг дэвшүүлж болох эсэхийг мэдээгүй” гэж хэлдэг. Энэ ямар үг вэ? Чиний дэвшүүлдэг чинээлэг, эрх мэдэлтэй хүмүүс хэзээ ч садар самуун үйлдээгүй гэж чи баталж чадах уу? Тийм хүмүүс бүр ч илүү хийдэггүй гэж үү? Чи яагаад үүнийг хардаггүй юм бэ? Хуурамч удирдагчид үнэхээр хуурамч сүнслэг царайлж, өөрсдийгөө зарим зарчмыг мэддэг хэмээн мэтгэж, дэвшүүлж, хөгжүүлэх ёстой хүмүүсийг дэвшүүлдэггүйгээ зөвтгөх шалтаг олдог. Тэдний нүдээр бол хүн бүр өөрсдөөс нь дорд байдаг. Эцэст нь юу болдог вэ? Хуурамч удирдагчдын дэвшүүлсэн “элит”, “авьяастай хүмүүс” бат зогсож чадсан уу? Энэ хүмүүсийг гарцаагүй муу хүмүүс гэж бид хэлж байгаа юм биш. Бидний үндсэндээ ил болгож байгаа зүйл бол хуурамч удирдагчдын хүмүүст хандах зарчим нь үнэнийг бус, харин хүний үзлийг хэмжүүр болгодгийг, мөн хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх зарчим нь Бурханы гэрээс шаарддаг стандартыг хэмжүүр болгохын оронд өөрсдийнхөө үзэл, төсөөлөл, сонирхол болон бүхэлдээ үл итгэгчдийн үзэл бодлыг дагадаг явдал юм. Хуурамч удирдагчид яагаад ингэж чаддаг вэ? Тэд үнэнийг, Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй учраас Бурханы гэрийн шаардлагад огт нийцдэггүй хүмүүсийг дэвшүүлж, тэднийг хөгжүүлэхэд анхаарч, тэднээр Бурханы гэрт чухал ажил эрхлүүлж чаддаг. Энэ бол хуурамч удирдагчдын хийдэг ажил юм. Эргэн тойрон дахь хуурамч удирдагчдыг хар даа; тэд ийм маягаар ажиллаж, хүмүүст ийм маягаар ханддаг биш үү?

Хуурамч удирдагчдаас үргэлж гардаг нэгэн тодорхой үзэл байдаг: Тэд мэдлэгтэй, байр суурьтай, гадаад ертөнцөд албан тушаалтан байсан хүмүүсийг бүгдийг нь авьяастай хүмүүс гэж үздэг бөгөөд ийм хүмүүсийг Бурханд итгэж эхэлснийх нь дараа хөгжүүлж, Бурханы гэрт ашиглах ёстой гэж боддог. Тэд тийм хүмүүсийг үнэхээр хүндэлж, шүтдэг—тэр ч байтугай өөрсдийн садан төрөл, гэр бүлийн гишүүд шиг ханддаг. Тэд ийм хүмүүсийг бусдад танилцуулахдаа, гадаад ертөнцөд ямар нэг компанийн захирал, төрийн ямар нэг газрын дарга, ямар нэг сонины редактор, нийгмийг аюулаас хамгаалах газрын ямар нэг дарга байсан тухай, эсвэл хэр баян болохыг нь байнга ярьдаг. Хуурамч удирдагчид ийм хүмүүсийг туйлын өндрөөр үнэлдэг. Та нар юу гэж хэлэх вэ, хуурамч удирдагчдад хэв чанар байна уу? Тэд хуурамч сүнслэг, аливааг нэвт харж чаддаггүй биш үү? Энэ хүмүүс нийгэмд авьяастай хүмүүс байсан учраас энд ирэхэд нь Бурханы гэр тэднийг хөгжүүлж, чухал үүрэг өгөх ёстой гэж хуурамч удирдагчид боддог. Энэ үзэл бодол зөв үү? Энэ нь үнэн-зарчимтай нийцдэг үү? Хэрэв энэ хүмүүс үнэнийг огт хайрладаггүй, мөс чанар, эрүүл ухаангүй бол Бурханы гэр тэднийг хөгжүүлж, чухал үүрэг өгч болох уу? Тэд хөгжүүлэхэд тэнцэхгүй. Шүтлэггүй хүмүүсийн дунд авьяастай хүмүүс байлаа гээд Бурханы гэрт авьяастай хүмүүс байна гэсэн үг биш, гэвч эдгээр хуурамч удирдагч өөрсдөө албан тушаалтан байх дуртай бөгөөд албан тушаалтан байсан бусад хүнийг онцгойлон шүтдэг. Тэд гадаад ертөнцөд албан тушаалтан байсан эсвэл байр суурьтай байсан хүмүүсийг харах болгондоо эзнийхээ өмнө буй боол шиг, бөхөлзөж, нахилзан ихэд бялдуучилдаг; тэднийг ээж, аав, эгч, ах гэж дуудахыг тэсгэлгүй хүсэж, мөн энэ хүмүүсийг чуулганд удирдагч, ажилчнаар дэвшүүлэхийг хүсдэг. Надад хэл дээ, эд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн үү? Тэд гадаад ертөнцөд бага зэрэг байр суурьтай, жаахан нэр алдартай байлаа гээд Бурханы гэрт удирдагч, ажилчнаар ажиллахад тохирно гэсэн үг үү? Хэрэв тэд үнэнийг ойлгодоггүй, биеэ тоосон, ихэрхүү зан чанараар дүүрэн бол Бурханы гэрт удирдагч, ажилчин байхад тохирох юу? Хүмүүсийг зөвхөн байр суурь, нэр алдрыг нь анхаарч, ёс жудгийг нь харгалзахгүйгээр дэвшүүлэх нь зарчимтай нийцдэг үү? Бурхан ямар хүнд дуртай, ямар хүнийг дэвшүүлж, ашигладгийг хуурамч удирдагчид мэддэг үү? Бурханы гэрийн ажлын зохицуулалтад хүмүүсийг гурван стандартын дагуу дэвшүүлж, хөгжүүлэх ёстойг удаа дараа онцолсон: Нэгдүгээрт, тэд хүн чанар, мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой; хоёрдугаарт, тэд үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээж авч чаддаг хүн байх ёстой; гуравдугаарт, тэд тодорхой хэмжээний хэв чанартай, ажлын чадамжтай байх ёстой. Зөвхөн энэ гурван стандартад нийцсэн хүмүүсийг л дэвшүүлж, хөгжүүлэх боломжтой бөгөөд тэд нэр дэвшигч болон удирдагч, ажилчин байхад тэнцдэг. Зөвхөн хэв чанар, авьяастай байх нь огтхон ч хангалтгүй. Ёс жудаг нэгдүгээрт, хоёрдугаарт, үнэнийг хүлээж авч чаддаг байх нь нэн чухал—энэ хоёр бол хамгийн чухал стандарт юм. Үнэнийг хайрладаггүй ёрын муу хүмүүсийг дэвшүүлбэл, үр дагавар нь аймшигтай байх учраас хүн чанаргүй хүмүүсийг дэвшүүлж огт болохгүй. Гэвч хуурамч удирдагчид Бурханы гэрийн шаардлагыг үл тоомсорлодог. Хүмүүсийг сонгож, ашиглахдаа тэд үргэлж тухайн хүн нийгэмд байр суурьтай эсэх, гэр бүлийн гарал, албан тушаал, өндөр боловсрол эзэмшсэн эсэх, мөн нийгэм дэх нэр хүнд нь хэр өндөр зэрэгт анхаардаг—хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхдээ тэд энэ талуудыг нь анхаардаг. Энэ нь Бурханы гэрийн тогтоосон зарчимтай нийцэж байна уу? Энэ нь Бурханы үгийн үнэнтэй нийцэж байна уу? Нийгэмд байр суурьтай хүмүүс гэж хэн бэ? Тэд бүгд эрх мэдэл, байр суурийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс бөгөөд Сатаны талынх гэж хэлж болно. Хэрвээ тэд Бурханы гэрт эрх мэдлийг атгавал, Бурханы гэр Бурханы чуулган хэвээр байх уу? Хуурамч удирдагчид Сатаны талын хүмүүсийг удирдагч болгон дэвшүүлэхийн зорилго нь юу вэ? Ийнхүү үйлдэх нь хүмүүсийг хөгжүүлж, ашиглах Бурханы гэрийн зарчимтай нийцэж байна уу? Энэ нь чуулганы ажлыг улаан цайм үймүүлж, хохироож байгаа хэрэг биш үү? Хуурамч удирдагчид хүмүүсийг зарчимгүйгээр дэвшүүлж, хөгжүүлдэг явдал нь чуулганы ажилд хамгийн их саад хийж, үймээн тарьдаг бөгөөд Бурханыг эсэргүүцэх нэгэн арга зам билээ.

Хуурамч удирдагчид хэв чанар хэтэрхий муутай, үнэнийг ухамсарлах чадваргүй. Хэчнээн олон номлол сонсож, Бурханы үгийг хэчнээн их уншсан ч, тэд цэврээр ухамсарладаггүй, үнэнийг ч ойлгодоггүй, мөн хэчнээн олон жил хоосон сургаал номлосон ч, юу ярьж байгаагаа ойлгодоггүй, яриа нь зүгээр л дэмий чалчаа үг бөгөөд юу ч ойлгохын аргагүй байдаг! Бага зэрэг хоосон сургаал цээжилж, номлож чаддаг учраас өөрсдийгөө үнэн-бодит байдалтай гэж боддог ч тэдний хийдэг юу ч үнэнтэй холбоогүй—тэд бол фарисайчуудын төгс жишээ юм. Гаднаа бол тэд хүмүүст байнга номлож, үнэнийг ойлгодог мэт сайхан сонсогдох зүйл ярьдаг ч хийдэг зүйл нь үнэнтэй үл нийцэх, үнэний эсрэг байдаг. Бас өөрсдийгөө Бурханд үйлчилж, чуулганы ажил хийж байна гэж мэтгэдэг ч үнэн хэрэгтээ хийдэг бүхэн нь бүхэлдээ Бурханд дайсагнасан байдаг. Хуурамч удирдагчид Бурханы гэрт хэрэгтэй авьяастай хүмүүсийг хэзээ ч дэвшүүлдэггүй бөгөөд үнэнийг үнэхээр эрэлхийлдэг харьцангуй үнэнч шударга хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй мэт дүр эсгэдэг. Оронд нь тэд зусардаж бялдуучилдаг, зальтай, ов мэхтэй, амбиц, хүсэлтэй хүмүүсийг чуулганд ажил хариуцуулахаар дэвшүүлж, хөгжүүлдэг. Энэ бүхний үр дүнд, тэр хүмүүс тодорхой хугацаанд ажилласны дараа чуулганы янз бүрийн ажил гацаж, бараг зогсонги байдалд орж, улмаар чуулганы ажил энэ хуурамч удирдагчдын гарт сүйрдэг. Энэ хуурамч удирдагчид шиг хүмүүс жигшүүртэй биш гэж үү? Тэднийг халах ёстой юу? Тэднийг заавал халах ёстой! Хойшлуулсан өдөр бүр чуулганы ажилд бүтэн өдрөөр нөлөөлнө. Зарим хуурамч удирдагч бодитой ажил хийх чадваргүйгээ мэддэг хэр нь сайн дураараа огцрохыг хүсдэггүй, байр суурийн ашиг тусад байнга донтож, бүр чуулганы ажлыг хохироохоос ч буцдаггүй. Энэ хүмүүст чимхийн төдий ч эрүүл ухаан байна уу? Хуурамч удирдагчид ухамсарлах чадваргүй, жинхэнэ авьяас, бодит мэдлэггүй, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш бөгөөд мөн байр суурийн ашиг тусад шунадаг—тэд ичгүүр сонжуургүй хүмүүс; тиймээс тэднийг дэвшүүлж, хөгжүүлж яавч болохгүй. Хэрвээ чи өөрийгөө хэв чанар маш муутай, зөв бурууг ялгах чадваргүй, үнэнийг ухамсарлах чадваргүй гэж бодож байвал амбиц, хүслээ яасан ч бүү зоргоор нь тавь, чуулганд ямар нэг албан тушаалтан—чуулганы удирдагч болохоор чармайх талаар бүү бод, удирдагч байна гэдэг тийм ч амар биш. Хэрвээ чи үнэнч шударга хүн биш, үнэнийг хайрладаггүй бол удирдагч болсон даруйдаа нэг бол антихрист, эс бөгөөс хуурамч удирдагч болно. Антихрист, хуурамч удирдагчийн аль аль нь мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс бөгөөд ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж чаддаг хүмүүс юм. Антихристүүд бол диавол, Сатанууд гэж хэлдэг нь үнэн ч хуурамч удирдагчид ч бас сайн хүмүүс биш; ядаж л тэд бол мөс чанар, эрүүл ухаангүй, улаан цайм ичгүүр сонжуургүй хүмүүс. Хуурамч удирдагч байгаад халагдах нь алдар гавьяатай хэрэг үү? Энэ бол ичгүүртэй, гутамшигтай хэрэг, үүнд алдар гавьяатай зүйл огт байхгүй. Хэрвээ чи чуулганы ажилд ачааны мэдрэмжтэй хандаж, үүнд оролцохыг хүсэж байвал энэ нь сайн хэрэг; гэхдээ үнэнийг ойлгодог эсэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чадах эсэх, Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагаж чадах эсэх, ажлын зохицуулалтын дагуу чуулганы ажлыг сайн гүйцэтгэж чадах эсэхээ чи эргэцүүлэх ёстой. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж байвал удирдагч юм уу ажилчин болохоор сонгуульд өрсөлдөж болно. Миний ингэж хэлж буйн учир нь хүн ядаж л өөрийгөө мэддэг байх ёстой. Эхлээд хүмүүсийг ялган таньж чадах эсэх, үнэнийг ойлгож, зарчмын дагуу аливааг хийж чадах эсэхээ хар. Хэрэв чи эдгээр шаардлагыг хангаж байвал удирдагч юм уу ажилчин байхад тохирно. Хэрэв чи өөрийгөө үнэлж дүгнэж чадахгүй бол эргэн тойрныхоо танил, дотнын хүмүүсээс асууж болно. Хэрэв тэд бүгд ‘Чиний хэв чанар удирдагч байхад хангалтгүй, одоогийнхоо ажлыг сайн хийхэд л хангалттай’ гэж хэлбэл, чи өөрийгөө хурдан таньж мэдэх хэрэгтэй. Чи хэв чанар муутай юм бол удирдагч болох гэж хүсэн хамаг цагаа бүү бар—зүгээр л чадах зүйлээ хийж, ул суурьтайгаар үүргээ сайн гүйцэтгэ, тэгвэл сэтгэл амар байж чадна. Энэ ч бас сайн хэрэг. Харин хэрэв чи удирдагч байх чадвартай, үнэхээр тийм хэв чанар, авьяастай, ажлын чадамжтай, бас ачааны мэдрэмжтэй бол Бурханы гэрт дутагдаж байгаа авьяастан чи яг мөн бөгөөд чамайг гарцаагүй дэвшүүлж, хөгжүүлнэ; гэхдээ бүх зүйлд Бурханы цаг гэж бий. Дэвших гэсэн энэ хүсэл нь амбиц биш боловч удирдагч болохын тулд чи хэв чанартай, шалгуурыг нь хангасан байх ёстой. Хэрэв чи хэв чанар муутай хэр нь удирдагч байхыг, ямар нэг чухал ажил авахыг, ажлыг ерөнхийд нь хариуцахыг, эсвэл өөрийг чинь бусдаас ялгарах боломжийг олгох ямар нэг зүйл хийхийг хүсэн хамаг цагаа бардаг бол Би чамд хэлье: Энэ бол амбиц. Амбиц гай гамшиг авчирч мэднэ, тиймээс үүнээс болгоомжлох хэрэгтэй. Хүмүүс бүгд өсөж дэвжихийг хүсдэг, бүгд үнэний төлөө чармайхыг хүсдэг, энэ нь асуудал биш. Зарим хүн хэв чанартай, удирдагч байх шалгуурыг хангадаг, үнэний төлөө чармайж чаддаг, энэ бол сайн зүйл. Бусад нь хэв чанаргүй тул өөрсдийн үүргийг чанд сахиж, урдах үүргээ сайн гүйцэтгэж, зарчмын дагуу, Бурханы гэрийн шаардлагын дагуу хийх ёстой; тэдний хувьд ингэх нь илүү дээр, илүү аюулгүй, илүү бодитой юм.

Удирдагч, ажилчнаар сонгогдсон, эсвэл дэвшүүлж, хөгжүүлсэн хүмүүс “Ах, эгч нар намайг ийм олон хүн дундаас сонгож, Бурханы гэр намайг дэвшүүлсэн болохоор би үнэхээр авьяастай, жирийн хүмүүсээс дээр юм байна; жинхэнэ алт хэзээ нэгэн цагт гялалзах л тавилантай” хэмээн бодон хоосон мөрөөдөх хэрэггүй. Ингэж бодох нь сайн хэрэг үү? Энэ нь завхарсан зан чанарын илрэл биш гэж үү? (Мөн.) Дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэх нь сайн зүйл, сайхан боломж хэдий ч энэ замаар сайн алхаж чадах эсэх чинь энэ боломжид хэрхэн хандаж, үүнийг үнэлж чадах эсэхээс чинь шалтгаална. Бурхан чамд ийм боломж олгосон нь чи бусдаас үнэхээр дээр гэсэн үг биш; магадгүй чиний хэв чанар бусдынхаас арай дээр, эсвэл чамд зарим нэг билиг авьяас байдаг байх, гэхдээ амь-оролт чинь ямар болохыг, чамд үнэн-бодит байдал байгаа эсэхийг хэлэхэд хэцүү–учир нь хүн бүрийн завхарсан зан чанар адилхан, чи ч бас завхарсан хүн төрөлхтний нэг мөн. Хэрэв чи үүнийг ухаарч чадвал Бурханы гэр чамайг дэвшүүлж, хөгжүүлж байгаад зөв хандаж чадна. Чи өөрийгөө авьяастай хүн гэж үзэх ёсгүй, өөрийгөө үнэн-бодит байдалтай гэж бодох ч ёсгүй. Чи зүгээр л жаахан хэв чанартай, бас үнэний төлөө чармайж чаддаг учраас чамд өөрийгөө дадлагажуулах боломж олгосон. Энэ бол туршилтын хугацаа бөгөөд чи үнэнийг эрэлхийлдэг хүн үнэхээр мөн эсэх, хөгжүүлэгдэх үнэ цэнтэй эсэх чинь хараахан тодорхойгүй байна. Энэ хугацаанд сорилтод орсныхоо дараа бат зогсож чадах эсэхийг чинь хэлэхэд хэцүү. Чамайг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр үлдээж ч магадгүй, эсвэл таягдан хаяж ч магадгүй—энэ бүхэн чиний хэр их хүчин чармайлт гаргахаас шалтгаална. Хүмүүсийг удирдагч, ажилчнаар дэвшүүлнэ гэдэг ийм л зүйл бөгөөд чи үүнийг ойлгох ёстой. Чи өөрийгөө авьяастай хүн гэж бодох нь утгагүй хэрэг. Хэрэв Бурханы гэр чамайг дэвшүүлж, хөгжүүлэхгүй бол чи юу ч биш. Хэрэв чи үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы гэрт ашиглуулахыг хүсдэггүй бол чи юунд ч хүрч чадахгүй. Хэрэв чи тэгээд, “Бурханы гэр намайг ашиглахгүй юм чинь би нийгэмд гарна” гэж хэлбэл, тэгвэл нийгэмд гараад оролдоод үз, хэн чамайг дэвшүүлэхийг, юу гүйцэлдүүлж чадахаа хар. Миний ингэж хэлж буйн учир нь Бурханы гэрийн дэвшүүлэлт, хөгжүүлэлтийн талаар зөв ойлголттой болж, үүнд зөв хандах ёстойг та нарт хэлэх гэсэн юм. Хэв чанар муутай эсвэл дунд зэргийн, Бурханы гэрт дэвшүүлж, хөгжүүлэхэд шаардлагатай стандартыг хангаж чадахгүй хүмүүсийн хувьд үүргээ чин үнэнчээр, шударгаар биелүүлэхэд л хангалттай. Чи үүргээ бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа гүйцэтгэж л байвал Бурхан чамд шударга бус хандахгүй. Тиймээс дэвшүүлж, хөгжүүлэх асуудал дээр бүү тэмцэлд, бас бүү татгалз, зүгээр л бүхнийг жам ёсоор нь байлга; нэг талаар, чи Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой, нөгөө талаар, Бурханд дуулгавартай байх зүрх сэтгэлтэй байх ёстой—ингэх нь зөв юм. Үүнийг хийх нь энгийн зүйл үү? (Тийм, энгийн зүйл.) Хэв чанар муутай хүн удирдагч байх нь ямар нэг ашиг тустай юу? Эцэст нь, тэднийг хуурамч удирдагч гэж тодорхойлж, таягдан хаях үед тэдэнд ямар санагдах вэ? Энэ нь та нарын хүсэж байсан зүйл байх уу? (Үгүй.) Чи толгой дээрээ “хуурамч удирдагч” гэсэн цол зүүж, хаа ч явсан хүмүүс “Энэ хүн нэгэн цагт хуурамч удирдагч байсан” гэж хэлнэ. Энэ сайн зүйл үү, муу зүйл үү? Энэ бол сайн зүйл биш, бахадмаар зүйл ч биш. Хүмүүс дэвшүүлэгдэх, хөгжүүлэгдэх талаар зөв ойлголт, хандлагатай байх ёстой; эдгээр асуудал дээр тэд өөрсдийн хүслийг дагалгүй, амбиц, хүсэлгүй байж, үнэнийг эрж хайх ёстой. Хэрвээ чи өөрийгөө хэв чанар сайтай гэж үздэг ч Бурханы гэр чамайг хэзээ ч дэвшүүлээгүй, чамайг хөгжүүлэх ямар ч төлөвлөгөөгүй бол бүү бухимд, бүү гомдоллож эхэл, зүгээр л үнэнийг эрэлхийлж, урагш тэмүүлэхэд анхаар. Чи бага зэрэг биеийн хэмжээтэй, бодитой ажил хийж чаддаг болох үед Бурханы сонгосон хүмүүс чамайг удирдагчаар аяндаа сонгоно. Хэрвээ чи өөрийгөө хэв чанар муутай, чамд дэвшүүлэгдэж, хөгжүүлэгдэх ямар ч боломж байхгүй, амбиц чинь биелэх боломжгүй гэж боддог бол энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ чамайг хамгаална! Нэгэнт чи хэв чанар муутайгаас хойш чамайг удирдагчаараа сонгох харалган мунгинасан бүлэг хүмүүстэй таарах аваас чи халуун нүүрс дээгүүр алхах биш үү? Чи ямар ч ажил хийх чадваргүй, нүд, оюун ухаан чинь харалган. Чиний хийдэг бүхэн саад тотгор; үйлдэл бүр чинь ёрын мууд хүргэдэг. Чи одоогийн үүргийнхээ ажлыг сайн хийсэн нь дээр; ядаж л өөрийгөө шившиглэхгүй, мөн хуурамч удирдагч болж, далд шүүмжлэлийн бай болохоос дээр. Хүн өөрийнхөө хэр хэмжээг мэдэж, өөрийгөө бага зэрэг мэддэг байх ёстой; тэгвэл чи буруу замаар явж, ноцтой алдаа гаргахаас зайлсхийж чадна.

Та нар хуурамч удирдагч байхыг хүсэж байна уу, эсвэл жирийн дагагч байхыг хүсэж байна уу? (Жирийн дагагч.) Хэрвээ ах эгч нар чамайг сонговол оролдоод үз; магадгүй чамайг харах тэдний өнцөг өөрийнхөө талаарх чиний бодлоос илүү оновчтой байж болох юм. Хэрвээ ах эгч нар чамайг чадна гэж бодож байвал чи чадах бүхнээ хийх ёстой. Хэрвээ чи үнэхээр хамгийн сайнаараа хичээсэн ч ажилдаа бүтэлгүйтэж, улмаар нойр хоолноос гартлаа сэтгэл чинь түгшин шаналж, яаж зөв хийхээ зүгээр л мэдэхгүй байвал удирдагч, ажилчин байхаа боль—чамд энэ дэндүү хүнддэж байна. Хэрвээ чи үргэлжлүүлбэл хуурамч удирдагч болох магадлалтай тул даруй огцрох өргөдлөө бичиж, “Би хэв чанар муутай, бодитой ажил хийх чадваргүй учраас удирдагч хэвээр байвал удалгүй, гарцаагүй хуурамч удирдагч болж дуусна, тиймээс би огцрох, албан тушаалаасаа сайн дураараа буух хүсэлт гаргаж байна” гэж мэдэгдэх ёстой. Энэ бол хамгийн ухаалаг үйлдэл, хамгийн хийвэл зохих зүйл юм! Энэ бол ухаалаг хэрэг бөгөөд албан тушаал эзэлж, хуурамч удирдагч байснаас дээр. Хэрвээ чи өөрийгөө хэв чанар муутай, удирдагч байх чадваргүй гэдгээ маш сайн мэдэж байсан ч байр сууриа орхихыг тэвчиж чадахгүй, өөртөө “Би яагаад үүнийг хийж чадахгүй гэж? Хэн надад тусалж чадах вэ? Хэн нэгэн надад бүх төлөвлөгөө, стратегийг боловсруулж өгөөд, би удирдагчийн байр сууриа хадгалж үлдвэл ямар сайхан бэ! Яг одоо миний орыг авах тохиромжтой хүн байхгүй тул би л үргэлжлүүлэн удирдагч байж, ажилтайгаа буй өдөр бүр удирдагч байхын жаргалыг эдлэх боломжтой; ажлыг нь хийж чадахгүй байсан ч би удирдагч мөн, удирдагч байх нь жирийн ах эгч байснаас дээр. Бурханы гэр намайг халахгүй, ах эгч нар намайг зайлуулдаггүй л юм бол би огцрохгүй” гэж хэлдэг бол энэ нь зохистой юу? (Үгүй.) Яагаад зохисгүй гэж? (Энэ бол эрүүл ухаангүй хэрэг; би бодитой ажил хийх чадваргүй атлаа огцрохгүй бол чуулганы ажлыг л саатуулна.) Ингэж үйлдэх нь чуулганы ажлыг саатуулдаг—ингэх нь бусдыг, бас өөрийгөө хохироодог. Удирдагч байна гэж юу гэсэн үг болохыг чи мэдэх үү? Энэ нь чи олон хүний амь-оролттой шууд холбоотой, мөн тэд урдах замаараа яаж алхахтай чиний манлайлал шууд холбоотой гэсэн үг. Хэрвээ чи сайн удирдаж, тэднийг зөв замд оруулбал тэд зөв замд хөл тавьж чадна. Хэрвээ чи муу удирдаж, тэднийг шуудуунд оруулж, тэд чам шиг фарисай болбол чиний нүгэл агуу их болно! Чи энэ агуу их нүглийг үйлдсэний дараа юм ингээд дуусчихна гэж үү? Үүнийг чинь Бурхан тэмдэглэж авна! Чи хэв чанар муутай, хуурамч удирдагч, бодитой ажил хийх чадваргүй гэдгээ маш сайн мэдэж байсан атлаа алдаагаа хүлээн зөвшөөрч, огцролгүй, харин ч албан тушаалаасаа увайгүй зуурч, өөр хэнд ч тавьж өгдөггүй. Энэ бол нүгэл бөгөөд Бурхан үүнийг бүртгэх болно. Түүний бүртгэл нь ирээдүйд чамд сайн уу, муу юу? Чи асуудалд орох болно! Би чамд чин үнэнийг хэлье: Бурхан хүн нэг бүрийн ийм зүйлийн бүртгэлийг хөтөлж байдаг бөгөөд бүх зүйлийг тодорхой тэмдэглэсэн байдаг. Аврагдах замд чинь маш ноцтой зүйл тохиолдвол чамд үзүүлэх нөлөө нь асар их байх болно! Чи юу ч хийдэг бай, энэ замаар бүү яв, ийм төрлийн хүн бүү бай.

Бид төрөл бүрийн авьяастай хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэхтэй холбоотой хуурамч удирдагчдын зарим хэрэгжүүлэлт, илрэлийн талаар товч нөхөрлөлөө. Дүгнэж хэлбэл, хуурамч удирдагч төрлийн хүн бодитой ажил хийдэггүй, бодитой ажил хийх чадваргүй байдаг. Тэдний хэв чанар муу, нүд, оюун санаа нь харалган, асуудлыг олж илрүүлэх чадваргүй, янз бүрийн хүнийг нэвт харж чаддаггүй тул төрөл бүрийн авьяастай хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх чухал ажлыг үүрч чаддаггүй. Иймээс тэд чуулганы ажлыг сайн хийх ямар ч аргагүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нь олон бэрхшээл учруулна. Эдгээр хүчин зүйлийг бодолцон үзвэл хуурамч удирдагчид чуулганы удирдагч байхад тохирохгүй нь тодорхой байна. Чуулганы тодорхой ажлыг хийдэггүй, тодорхой ажлын зааварлагчидтай холбоо барьдаггүй учраас аль авьяастай хүн нь ямар ажил хийх чадвартайг, аль нь ямар ажилд тохирохыг, тэдний ажил зарчимд нийцэж байгаа эсэхийг ч мэддэггүй зарим хуурамч удирдагч байдаг. Иймээс тэд авьяас билигтэй хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж чаддаггүй. Тэгвэл ийм хүмүүс чуулганы ажлыг яаж сайн хийж чадах юм бэ? Хуурамч удирдагчид бодитой ажил хийж чаддаггүйн гол шалтгаан нь тэд хэв чанар муутай байдагт оршино; тэд юуг ч ялган таних чадваргүй, бодитой ажил гэж юу болохыг мэддэггүй. Энэ нь чуулганы ажлыг байнга зогсонги байдалд оруулж, гацаадаг. Эдгээр нь хуурамч удирдагчид бодитой ажил хийж чаддаггүйтэй шууд холбоотой. Ёрын муу хүмүүс, үл итгэгчдийг цэвэрлэж, хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг халах ёстой гэдгийг сүүлийн хэдэн жилд Бурханы гэр ахин дахин онцолсоор ирсэн. Яагаад янз бүрийн ёрын муу хүмүүс, үл итгэгчдийг цэвэрлэх ёстой вэ? Учир нь олон жил Бурханд итгэснийхээ дараа ч энэ хүмүүс үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй хэвээр бөгөөд аврагдах найдваргүй болох хэмжээнд хүрсэн байна. Яагаад бүх хуурамч удирдагч, хуурамч ажилчныг халах ёстой вэ? Учир нь тэд бодитой ажил хийдэггүй, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг хэзээ ч дэвшүүлдэггүй, хөгжүүлдэггүй; харин тэд зүгээр л үр дүнгүй зүтгэл гаргадаг. Энэ нь чуулганы ажлыг эмх замбараагүй, зогсонги байдалд ороход хүргэж, байгаа асуудлууд нь шийдэгдэлгүй сунжирч, мөн Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг удаашруулдаг. Хэрвээ энэ бүх хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг халж, чуулганыг үймүүлдэг энэ бүх ёрын муу хүмүүс, үл итгэгчдийг цэвэрлэвэл чуулганы ажил аяндаа саадгүй явагдаж, чуулганы амьдрал аяндаа хавьгүй сайжирч, Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг хэвийн идэж, ууж, үүргээ гүйцэтгэж, Бурханд итгэх итгэлийн зөв замд орж чадна. Бурханы харахыг хүсдэг зүйл энэ юм.

2021 оны, 2-р сарын, 27

Өмнөх:  Удирдагч, ажилчдын хариуцлага (4)

Дараах:  Удирдагч, ажилчдын хариуцлага (6)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger