Удирдагч, ажилчдын хариуцлага (9)
Удирдагч, ажилчид стандартад нийцсэн эсэхийг хэмжих хоёр шалгуур
Сая бид удирдагч, ажилчдын нийт найман үүрэг хариуцлагын талаар нөхөрлөсөн бөгөөд энэ найман үүрэг хариуцлагад үндэслэн хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг задлан шинжиллээ. Ингэж задлан шинжилсний дүнд та нар одоо хуурамч удирдагчдыг ялгаж таньдаг болсон уу? Хэрэв чи удирдагч бол хуурамч удирдагчдын эдгээр үйлдлийг гаргахаас зайлсхийж чадах уу? Бидний нөхөрлөсөн үүрэг хариуцлагад тулгуурлан та нар удирдагч, ажилчдын ажлыг ухамсартайгаар гүйцэтгэж, үүрэг хариуцлагаа биелүүлж чадах уу? Удирдагч ажилчдын үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөлөөр дамжуулан та нар одоо удирдагч, ажилчид ажлаа хэрхэн гүйцэтгэх учиртай, тэр ажлыг гүйцэтгэхэд ямар нарийн ширийн зүйл багтдаг, ажлыг хэрхэн хэрэгжүүлэх учиртай, хэрхэн стандартад нийцсэн удирдагч, ажилчин байхыг дадуулах талаар мэдэж авсан байх ёстой. Хэрэв хүн хангалттай хэв чанартай, тодорхой хэмжээний ажлын чадамжтай, түүнчлэн ачаа үүрдэг бол хуурамч удирдагчдын эдгээр илрэлийг харуулахаас зайлсхийж чадах учиртай. Харин тухайн хүн хэв чанартай, тодорхой хэмжээний ажлын чадамжтай хэр нь ачаа үүрдэггүй бол стандартад нийцсэн удирдагч байж, удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? (Үгүй.) Тэдний хувьд үүнийг хийхэд жаахан хэцүү байдаг. Удирдагч ачаа үүрдэг, хүн чанар нь гайгүй мөртөө ажлаа яаж гүйцэтгэхээ мэддэггүй гэж бодъё. Тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн бай, тэд тодорхой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх, оролцохоо мэддэггүй, зарчим, чиглэлийг олж чаддаггүй. Мөн тодорхой ажил, мэргэжилд яаж удирдамж өгөхөө мэддэггүй. Асуудал үүсэх үед тэд тухайн асуудлын мөн чанарыг олж чадахгүй, хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Үр дүнд нь тэд аливаа ажлыг хийх, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ үргэлж маш идэвхгүй, удаан байдаг. Ийм хүн удирдагч, ажилчны үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? (Үгүй.) Энэ ямар асуудал вэ? Ийм хүн маш урам зоригтой, ачаа үүрдэг, ажлаа хийхийг хүсдэг ч хэв чанар маш муутай, ажлын чадамжгүй, ажил хариуцах юм уу тодорхой ажил гүйцэтгэж, тодорхой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй; тэд аливаа ажилд оролцохдоо оромдож, маш ухвар мөчид, хөшүүн, идэвхгүй байдаг. Үүний үр дүнд олон асуудал гардаг ч тэдгээрийг шийдвэрлэх ажлыг эхлүүлэх чадваргүй, юунаас үүдэлтэйг нь мэддэггүй, тэр бүү хэл тэдгээрийн талаар хэрхэн нөхөрлөх, шийдвэрлэхээ мэддэггүй, асуудлыг Дээрхэд мэдээлж, тэднээс эрж хайж бүр ч чаддаггүй. Тиймээс тэд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чаддаггүй, удирдагчаар сонгогдсон ч сайн удирдагч биш—хуурамч удирдагч юм.
Сая бид удирдагч, ажилчдын найман үүрэг хариуцлагыг нөхөрлөсөн юм чинь та нар хуурамч удирдагчийн үндсэн тодорхойлолтыг гаргаж чадах уу? Удирдагч нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж байгаа эсэх, эсвэл хуурамч удирдагч мөн эсэхийг хэрхэн дүгнэх ёстой вэ? Хамгийн наад зах нь тэрээр бодитой ажил хийж чадаж байгаа эсэх, ийм хэв чанартай эсэхийг харах ёстой. Дараа нь энэ ажлыг сайн хийхийн тулд ачаа үүрдэг эсэхийг харах ёстой. Тэр хэчнээн сайхан зүйл ярьж, хоосон сургаалыг хэчнээн их ойлгосон мэт харагддагийг бүү тоо, гаднах хэрэг явдлыг зохицуулахдаа хэр авьяастай, чадвартайг нь бүү тоо—эдгээр зүйл чухал биш. Тэрээр чуулганы ажлын хамгийн үндсэн зүйлсийг сайн хийж чаддаг эсэх, үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж чадах эсэх, хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтөлж чадах эсэх нь хамгийн чухал юм. Энэ бол хамгийн үндсэн, мөн чанарын ажил юм. Хэрэв бодитой ажлын эдгээр зүйлийг хийж чаддаггүй бол хэчнээн хэв чанар сайтай, хэчнээн авьяастай, хэчнээн хүнд бэрхийг даван туулж, төлөөс төлж чаддаг байлаа ч тэд хуурамч удирдагч хэвээр байна. Зарим хүн "Одоо бодитой ажил хийхгүй байгааг нь мартаж үз. Тэр хэв чанар сайтай, чадварлаг. Түүнийг хэсэг хугацаанд сургах юм бол бодитой ажил хийж чадах нь гарцаагүй. Түүнээс гадна тэр ямар ч муу зүйл хийгээгүй, ёрын мууг үйлдээгүй, үймээн, саад учруулаагүй—түүнийг Та яаж хуурамч удирдагч гэж хэлж чадаж байна аа?” гэдэг. Үүнийг яаж тайлбарлах вэ? Чи хэчнээн авьяастай, ямар түвшний хэв чанар, боловсролтой, хэчнээн олон уриа лоозон хашхирч, хэр их бичиг үсэг, хоосон сургаал ухамсарладаг байх нь хамаагүй; өдөрт хэр завгүй, хэр ядарсан, хэр хол зам туулж, хэчнээн чуулганаар явж, хэр их эрсдэлд орж, зовлон үзсэн байх—энэ бүгд огтхон ч хамаагүй. Ажлын зохицуулалтад үндэслэн ажлаа гүйцэтгэж байгаа эсэх, тэдгээр зохицуулалтыг үнэн зөв хэрэгжүүлж байгаа эсэх; удирдах хугацаандаа хариуцаж буй тодорхой ажил бүрдээ оролцож байгаа эсэх, чухамдаа хэр олон бодитой асуудлыг шийдвэрлэсэн; удирдлага, удирдамжийн чинь ачаар хэчнээн хүн үнэн- зарчмыг ойлгож авсан, чуулганы ажил хэр их ахиж, хөгжсөн гэдэг нь чухал—эдгээр үр дүнд хүрсэн эсэх чинь чухал юм. Ямар тодорхой ажил хийснээс үл хамааран, онгирон сагсуурч, захиран тушаахаас илүүтэй үргэлж ажлыг хянан дагаж, чиглүүлдэг эсэх чинь чухал. Үүнээс гадна үүргээ биелүүлж байхдаа амийн оролттой эсэх, хэрэг явдалтай зарчмын дагуу харьцаж чаддаг эсэх, үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэлтэй эсэх, Бурханы сонгосон хүмүүст тулгардаг бодитой асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чаддаг эсэх ч бас чухал. Эдгээр болон үүнтэй төстэй бусад зүйл бол бүгд удирдагч юм уу ажилчин үүрэг хариуцлагаа гүйцэтгэсэн эсэхийг үнэлэх шалгуурууд юм. Та нар эдгээр шалгуурыг бодит гэж хэлэх үү? Бас хүмүүсийн хувьд шударга байна уу? (Тийм ээ.) Хүн бүрийн хувьд шударга хэрэг. Чиний боловсролын түвшин ямар байх нь хамаагүй, чи залуу юм уу хөгшин байх, Бурханд хэчнээн жил итгэсэн, чиний зэрэг зиндаа, Бурханы үгийг хэр их уншсан гээд эдгээрийн аль нь ч чухал биш. Удирдагчаар сонгогдсоны дараа чуулганы ажлыг хэр сайн хийж байгаа, ажилдаа хэр үр дүнтэй, үр бүтээлтэй байгаа, ажлын зүйл нэг бүр эмх цэгцтэй, үр дүнтэй байдлаар явагдаж байгаа эсэх, хугацаа алдаагүй эсэх нь чухал. Эдгээр нь удирдагч юм уу ажилчин үүрэг хариуцлагаа биелүүлсэн эсэхийг хэмжихэд үнэлэх гол зүйлс юм.
Дөнгөж сая хийсэн нөхөрлөлөөр дамжуулан та нар удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болж, хуурамч удирдагчийн тодорхойлолт болон мөн чанарын тухай үнэн зөв дүгнэлттэй боллоо. Хуурамч удирдагч мөн эсэхийг дүгнэх хамгийн үндсэн шалгуур бол тэр хүн бодитой ажил гүйцэтгэж чадах эсэхийг харж, дараа нь тэр үнэхээр бодитой ажил хийдэг эсэхийг харах явдал юм. Үндсэн хоёр шалгуур байдаг: Нэг нь үүнийг хийх чадамжтай эсэх, нөгөө нь хийх хүсэлтэй эсэх. Та нар эдгээр зүйлийг санаж чадах уу? Зарим хүн: “Би удирдагч биш юм чинь яагаад энийг санах ёстой гэж?” гэдэг. Ингэж хэлэх нь зөв үү? (Буруу.) Яагаад буруу вэ? Эдгээр үнэнийг ойлгосноор нэг талаар хүмүүс өөрсдийгөө мэдэж авдаг, нөгөө талаар бусад хүнийг ялган таньж чаддаг болно—эдгээр нь хүмүүсийн ойлгож, эзэмших ёстой үнэн; эдгээрийг ойлгохгүй байж болохгүй. Юун түрүүнд чи удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын дагуу удирдагч байх хэв чанар, чадвартай эсэхээ хэмжих ёстой. Хэрэв чамд эдгээр зүйл байхгүй бол удирдагч болох гэж хүсэхээ боль. Хэрэв чи удирдагч байх хэв чанаргүй ч удирдагч болохыг хүсээд байгаа бол энэ нь амбиц; удирдагч болсон даруйдаа чи бодитой ажил хийж чадахгүй бөгөөд хуурамч удирдагч болох нь дамжиггүй. Зарим хүн: "Би хэв чанар сайтай, олны дундаас хамгийн шилдэг нь. Би дандаа олон сайхан санаа, ухаалаг, сайн саналууд гаргадаг. Би хийж буй бүх зүйлдээ эв дүйтэй, харьцангуй арвин мэдлэг, ойлголт, туршлагатай. Тэгэхээр би удирдагч байж чадна гэсэн үг биз дээ?" гэдэг. Тэгвэл чи хариуцлагын мэдрэмжтэй, ачаа үүрдэг эсэхээ ч бас хэмжих ёстой. Хэрэв чи ямар нэг зүйлд зөвхөн санал бодолтой, ямар нэг зүйл хийх зөвхөн хүсэл эрмэлзэлтэй, үргэлж ихээхэн амбицтай ч эцсийг нь хүртэл дуусгаж чаддаггүй, яаж хүчин чармайлт гаргаж, төлөөс төлөхөө мэддэггүй, ямар ч төлөөс төлөхийг хүсдэггүй—үргэлж тархи толгой, зүрх сэтгэлээ амар тайван байлгахыг хүсдэг, зүгээр л сул чөлөөтэй, сэлгүүцсэн, тав тухтай амьдралтай байх дуртай, санаа зовох, завгүй байх дургүй, ядаргаа зүдэргээ, бэрхшээл зовлонгоос айдаг бол удирдагч байхад тохирохгүй бөгөөд удирдагчийн ажлыг хариуцаж, гүйцэтгэж ч чадахгүй.
Удирдагч стандартад нийцсэн эсэхийг дүгнэх хоёр шалгуур буюу бодитой ажил хийх чадамжтай эсэх болон бодитой ажил хийдэг эсэх гэсэн шалгуурыг бид сая нэгтгэн дүгнэлээ. Хэрэв хүмүүс энэ хоёр шалгуурыг ойлговол удирдагч байх чадамжтай эсэхээ, удирдагч болсныхоо дараа чуулганы ажлыг сайн хийж, үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлж, стандартад нийцсэн удирдагч байж чадах эсэхээ бүрэн дүүрэн ойлгох болно. Тэгэхээр одоо алба хашиж байгаа удирдагч, ажилчдын хувьд бодитой ажил хийж, удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлсэн эсэхээ хэмжих зарим нэг арга зам, зарчим та нарт одоо байна уу? Удирдагч, ажилчдын найман үүрэг хариуцлагын талаар нөхөрлөснөөр та нар хуурамч удирдагчид ямар илрэл харуулдгийг хэмжиж, удирдагч, ажилчид ажлаа яг яаж хийх ёстой, ажлын чинь юу нь дутуу дулимаг, хангалтгүй эсвэл тодорхой бус хэвээр байгаа, одооноос эхлээд ажлаа хэрхэн хийх ёстойг нэгтгэн дүгнэж чаддаг байх ёстой—чи ийм наад захын ойлголттой байх ёстой. Хэрэв та нарт хэрхэн удирдагч эсвэл ажилчин байх, хэрхэн удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлэх талаарх дүгнэлт, ойлголт байхгүй бол хэв чанар чинь ажлын шаардлагад хүрэхгүй байна гэсэн үг. Үүнээс гадна хуурамч удирдагчдыг хэрхэн ялган таних талаар бүрэн будилж байгаа бол энэ нь та нарын хэв чанар муу байгааг бүр ч их харуулж байна. Бас нэг онцгой нөхцөл байдал бий: Эдгээр нөхөрлөлийг сонссон хэр нь үнэний төлөө шамдах, эсвэл удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлэх шийдэмгий байдалгүй, энэ хэрэг явдлыг нухацтай, чухалчлан авч үздэггүй хүмүүс бий. Тэд "Хэн хуурамч удирдагч байх нь надад хамаагүй. Ямар ч тохиолдолд, хэрвээ би удирдагч болбол Дээрхийн хий гэж хэлсэн болгоныг л хийнэ. Би тэгж их хүчин чармайлт гаргаж, тэгтлээ их бодоод байх шаардлагагүй" гэж боддог. Тэд номлол сонсохдоо зүгээр л оромдож, цаг нөхцөөдөг бөгөөд номлол яг юуны тухай болохыг ерөнхийд нь мэддэг ч ямар үнэн болон Бурханы хүнд тавьдаг ямар шаардлагыг нөхөрлөж байгааг нэгтгэн дүгнэхээс хэтэрхий залхуурч, эдгээр зүйлийг нухацтай авч үзэхийг хүсдэггүй. Тэд "Эдгээр зүйлийг ялган таних хэтэрхий ядаргаатай. Ямар ч тохиолдолд би ёрын муу зүйл хийхгүй байх, бусдад саад учруулахгүй, үймээн тарихгүй байх, олны дундаас онцгойрохгүй байх гэсэн ганц л шаардлагыг өөртөө тавьдаг, энэ хангалттай. Энэ маш энгийн! Ингэж амьдрах сайхан; би өөртөө өндөр шаардлага тавьдаггүй" гэж боддог. Тэд номлолыг яаж ч сонссон ийм л үзэл бодолтой байдаг, хэн ч тэднийг өөрчилж чадахгүй; чи үнэнийг яаж нөхөрлөж, нөхөрлөхдөө ямар арга барил ашиглаж, юуны ч талаар нөхөрлөсөн бай, тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадахгүй; тэд эдгээр үгийг сонсох эсэхдээ санаа тавьдаггүй, тэдний хувьд энэ нь бараг ямар ч ялгаагүй байдаг. Ийм төрлийн хүмүүс амьдралаа аргацаан өнгөрөөдөг ба ямар ч зүйлийг нухацтай авч үздэггүй. Удирдагч, ажилчдын найман үүрэг хариуцлагын тухайд ярихын ч хэрэггүй—бүгдийнх нь талаар нөхөрлөсөн ч тэд ойлгохгүй, ямар ч зарчим, замыг нэгтгэн дүгнэж чадахгүй хэвээр байна. Ийм хүмүүс эерэг зүйлийг хайрладаггүй, үнэн юм уу ямар нэг эерэг зүйлийг сонирхдоггүй, эрч хүчээ дайчилж чаддаггүй, харин оронд нь идэж, ууж, зугаа цэнгэл хөөцөлдөх тодорхой сонирхолтой байдаг. Удирдагч, ажилчдын найман үүрэг хариуцлагын талаар нөхөрлөснөөр бид нэг талаар удирдагч, ажилчдын тодорхой үүрэг хариуцлагыг болон удирдагч эсвэл ажилчны хувьд хэрхэн ажлаа хийж, үүрэг хариуцлагаа биелүүлэхийг нэгтгэн дүгнэсэн; нөгөө талаар бид хуурамч удирдагчдын харуулдаг зарим тодорхой илрэлийг нэгтгэн дүгнэсэн. Бид дөнгөж сая хуурамч удирдагчдыг ялган таних хоёр үндсэн зарчим, хоёр шалгуурыг тоймлосон: Нэг нь, хэн нэгэн хүн бодит ажил хийх чадамжтай эсэх, нөгөө нь үнэн-зарчмыг ойлгомогцоо үнэхээр бодитой ажил хийдэг эсэх. Энэ хоёр шалгуурыг ашиглах нь хэн нэгэн хуурамч удирдагч мөн эсэхийг хэмжих хамгийн энгийн, хамгийн тохиромжтой арга юм.
9-р зүйл: Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв дамжуулж, тарааж, хэрэгжүүлж, хэрэгжилтийнх нь төлөв байдлыг зааварчлан чиглүүлж, хянаж, шавдуулж, шалгаж, хянан дагах (I хэсэг)
Ажлын зохицуулалтын тодорхойлолт, тодорхой зүйлс
Өнөөдөр бид удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлагын талаар нөхөрлөнө: “Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв дамжуулж, тарааж, хэрэгжүүлж, хэрэгжилтийнх нь төлөв байдлыг зааварчлан чиглүүлж, хянаж, шавдуулж, шалгаж, хянан дагах (I хэсэг). Энэ үүрэг хариуцлагыг нэгэн бүхэл гэж авч үзвэл удирдагч, ажилчид юу хэрэгжүүлэх шаардлагатай байдаг вэ? (Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалт.) Энэ үүрэг хариуцлагын гол цэг нь Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм—энэ бол удирдагч, ажилчдын хувьд хамгийн чухал ажил. Удирдагч эсвэл ажилчин ямар түвшинд байгаагаас үл хамааран, ажлын зохицуулалт, мөн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх тодорхой ажилтай байнга тулгарах болно. Янз бүрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх нь удирдагч, ажилчин болгоны ажилд хамаатай бөгөөд энэ бол маш чухал, маш тодорхой, тун үндсэн ажил юм. Энэ үүднээс авч үзвэл, эхлээд ажлын зохицуулалт гэж юу болохыг онцгойлон нөхөрлөх шаардлагатай биз дээ? (Тийм.) Тэгэхээр ажлын зохицуулалт гэж юу вэ? Ажлын зохицуулалтын хамрах хүрээ, тодорхойлолт нь юу вэ? Зарим хүн: "Ажлын зохицуулалтын хамрах хүрээнд зүгээр л чуулганы ажилтай холбоотой тодорхой үүрэг даалгавар, агуулга багтах биш үү? Эдгээр үүрэг даалгавар, агуулгыг зохион байгуулж, гаргах нь л ажлын зохицуулалт биш үү?" гэж хэлдэг. Энэ тайлбарыг юу гэж бодож байна вэ? Энэ нь бүхэлдээ бичиг үсэг, хоосон сургаал биш үү? (Мөн.) “Бичиг үсэг, хоосон сургаал” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэдийгээр энэ тайлбарын нэг ч үг буруу сонсогдохгүй хэр нь сонссоныхоо дараа чи ойлгоогүй хэвээр; үүнийг огт тайлбарлуулаагүй мэт л байдаг гэсэн үг. Хүмүүс ажлын зохицуулалт гэж яг юу болохыг ойлгож, мэдэхийн тулд үндсэн ухагдахуунтай болог гэсэндээ эхлээд ажлын зохицуулалтыг үгээр тодорхойлъё. Ажлын зохицуулалт нь тодорхой ажлын зүйлд зориулан Бурханы гэрээс гаргасан тусгайлсан төлөвлөгөө, шаардлагууд юм; удирдагч, ажилчид эдгээрийг дамжуулж хэрэгжүүлэх шаардлагатай, мөн эдгээр нь тодорхой ажлын зүйлд зориулан чуулганы бүх гишүүдэд тавигдсан шаардлага, үүрэг даалгавар, арга барил юм—энэ бол ажлын зохицуулалтын тодорхойлолт. Ажлын зохицуулалтад ямар зүйлс багтдаг вэ? "Зүйлс" гэсэн нэр үгийг хүн бүр мэддэг, гэхдээ энэ зүйлсийн хамрах хүрээнд тодорхой агуулга багтаж байх ёстой биш үү? (Тийм.) Та нар ямар агуулгын талаар мэдэх вэ? (Сайн мэдээний ажил, кино хийх ажил байна.) Ингээд хоёр зүйл. (Мөн чуулганы амьдралтай холбоотой тодорхой шаардлагууд болон чуулганы захиргааны бүтцийг байгуулах явдал.) Өөр ямар ажил байдаг вэ? (Чуулганыг цэвэрлэх ажил, мөн чуулганы удирдлагын системтэй холбоотой зарим ажил.) Ажлын зохицуулалтын тодорхой агуулга нь дараах байдалтай байна: эхний зүйл, чуулганы захиргааны ажил. Энэ бол ажлын хамгийн том зүйл бөгөөд хэрэв захиргааны ажлыг сайн хийхгүй бол чуулганы ажил гэж огт байхгүй. Хоёр дахь зүйл, боловсон хүчний ажил. Энэ нь ажлын томоохон зүйл. Гурав дахь зүйл, сайн мэдээний ажил. Энэ ч бас ажлын том зүйл. Дөрөв дэх зүйл, янз бүрийн мэргэжлийн ажил. Энэ ажлын хамрах хүрээ нь зарим талаар том, үүнд кино үйлдвэрлэл, бичвэрт суурилсан ажил, орчуулга, хөгжим, видео үйлдвэрлэл, урлаг гэх мэт багтана. Тав дахь зүйл, чуулганы амьдрал. Зургаа дахь зүйл, хөрөнгийн удирдлагын ажил. Долоо дахь зүйл, цэвэрлэгээний ажил. Найм дахь зүйл, гадаад хэрэг явдал. Ес дэх зүйл, чуулганы нийгмийн хангамж. Жишээ нь, ах, эгч нарын гэрт гардаг бэрхшээлийг чуулган хэрхэн шийдвэрлэх, тэр талаар чуулган юу хийх, мөн шоронд байгаа ах эгч нарыг эргэж очих, тэдний гэр бүлийг хэрхэн харж хандах гэх мэт—энэ бүхэн чуулганы нийгмийн хангамжид багтана. Арав дахь зүйл, онцгой байдлын төлөвлөгөө. Заримдаа чуулганаас яаралтай арга хэмжээ авна. Жишээ нь, цар тахал гарах үед чуулган тусгаарлах системийг нэвтрүүлсэн. Энэ мэт төлөвлөгөө нь бүгд онцгой байдлын ажилд багтана. Ажлын зохицуулалтад үндсэндээ энэ арван зүйл багтдаг. Аливаа бусад жижиг зүйлс эсвэл онцгой нөхцөл байдал энэ арван зүйлд багтдаг—үндсэндээ чуулганы ажил энэ арван том зүйлээс бүрддэг. Эдгээр нь үндсэндээ Бурханы гэрээс гаргасан янз бүрийн ажлын зохицуулалтын цар хүрээ, тийм биз дээ? (Тийм.) Эдгээр зүйлийг баталгаажуулсан болохоор та бүхэн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын талаар бага зэрэг ойлгож, эдгээр нь Бурханы гэрийн ажлын том зүйлс гэдгийг мэдэж авсан байх учиртай. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаарх Бурханы гэрийн шаардлагын цар хүрээ. Юу гэсэн үг вэ гэхээр, удирдагч эсвэл ажилчны хувьд ажлын чинь цар хүрээ, биелүүлэх ёстой үүрэг хариуцлага чинь ажлын зохицуулалтад багтсан эдгээр зүйлээс салшгүй—энэ бүх зүйл шаардлагатай. Ажлын эдгээр зүйлээс гадна чи хийхийг хүсдэг зүйлсээсээ сайн хийж чадах юм бүхнээ бага сага хий, Бурханы гэр үүргээ гүйцэтгэхэд чинь өөр нэмэлт шаардлага тавихгүй. Тиймээс чи ажлаа хийж байхдаа ажлын эдгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх, Бурханы гэрийн ажлын зохицуулалт юуг шаарддаг, чи яг ямар ажил хийх ёстой, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх, энэ нь сайн хэрэгжиж байгаа эсэх, одоогийн ахиц дэвшил ямар байгаа, ажлыг хянан дагасан эсэх, сайн хийгдээгүй ямар нэг ажлын зүйл байгаа эсэх, ямар гажуудал, дутагдал байгаа, тэр ажлын зүйлд оролцож байгаа хүн бүр үнэхээр ажил хийж байгаа эсэхийг тунгаан бодох ёстой—чи эдгээр зүйлийг үргэлж тунгаан бодож байх ёстой. Ажлын зохицуулалтад багтдаг ажлын тодорхой зүйлсийг та нар ойлгосон болохоор Би эдгээр зүйлийг нэг бүрчлэн энгийнээр тайлбарлах шаардлагатай юу? Эсвэл магадгүй та нар "Бид ажлын эдгээр зүйлтэй маш олон жил холбоотой байсан, бүгдийг нь ойлгодог. Тэрийг дахин тайлбарлаад байх шаардлагагүй—тэрний оронд өөр чухал зүйлийн талаар нөхөрлө. Энэ сэдэв тийм ч чухал биш, бид үүнийг мэддэг эсэх нь хамаагүй, энэ талаар сонсохыг хүсэхгүй байна" гэж бодож байна уу? Энэ сэдвийг нэмж тайлбарлах шаардлагатай юу? (Тийм.) Ингэх шаардлагатай учраас энэ талаар энгийн үгээр яръя. Би та нарын хувьд харьцангуй танил бус, төдийлөн тодорхой биш, жаахан хийсвэр зарим нэг зүйлийг сонгоод нөхөрлөе.
1. Захиргааны ажил
Нэг дэх зүйл болох захиргааны ажлыг эхлээд нөхөрлөе. Захиргааны ажил нь харьцангуй хийсвэр, хангалттай тодорхой биш бөгөөд олон хүн үүнийг ойлгодоггүй. Ялангуяа Бурханд богино хугацаанд л итгэсэн хүмүүс чуулганы үүсэл болон чуулганы захиргааны ажлын талаар төдийлөн сайн мэддэггүй, захиргаа гэж юу болохыг мэддэггүй. Энэ захиргаа нь Бурханы гаргасан захиргааны зарлигаас өөр юм. Энэ захиргааны ажил нь чуулгануудыг байгуулах ажилтай холбоотой Бурханы гэрийн тусгай заалтуудыг голчлон агуулдаг. Энэ тусгай заалтуудын агуулга нь юу вэ? Үүнд чуулгануудыг яаж хуваах, чуулган бүрд хэдэн хүн байх, чуулгануудыг хэрхэн нэрлэх гэх мэт багтана. Ажлын зохицуулалтад чуулгануудыг байгаль газарзүйн орчноос нь хамааруулан хуваах, хоорондоо харьцангуй ойр амьдардаг гучаас тавин хүнийг нэг чуулган хэмээн үзнэ гэж заасан. Жишээ нь, А бүсэд гурав, дөрвөн тосгон багтдаг; хэрэв эдгээр тосгонд тавин итгэгч байгаа бол тэднийг нэг чуулган гэж ангилж болно. Тэд цуглаан хийх өөрсдийн гэсэн цаг, газартай, чуулганы удирдагч, санваартнуудтай, мөн чуулганы тодорхой ажилтай байх бөгөөд бүгдийг нь энэ чуулган хамтад нь удирдана. Энэ бол чуулганыг хуваах болон чуулганы гишүүдийн тоотой холбоотой заалт юм. Үүний зэрэгцээ энэ чуулган аль дүүрэгт байрладгаас хамааран тодорхой нэг дүүрэг энэ чуулганыг хариуцна, тухайн дүүрэг нь тэр чуулганы амьдрал, удирдагч, санваартан нь тохиромжтой эсэх, Бурханы үгийн номыг түгээх, янз бүрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх, Дээрхийн шаардлагуудыг дамжуулах гэх мэт энэ чуулганы янз бүрийн ажил хэргийг бүгдийг нь хариуцна. Бурханы гэрт нэг дүүрэг хэдэн чуулганаас бүрдэх, нэг бүс нутаг хэдэн дүүргээс бүрдэх, мөн бүс нутаг нь дүүргүүдийг хариуцаж, дүүргүүд нь чуулгануудыг хариуцах зэрэгт зориулсан тусгай ажлын зохицуулалт байдаг, эдгээр нь захиргааны нэгжүүд юм Энгийнээр хэлбэл, үүнийг захиргааны ажил гэж нэрлэдэг бөгөөд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын цар хүрээнд энэ нь багтдаг. Тэгвэл удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юу вэ? Тэд ажлын зохион байгуулалтын дагуу байгаль газарзүйн орчин, байршилд нь үндэслэн чуулгануудыг хуваах ёстой. Цаг явахын хэрээр чуулганы гишүүдийн тоо нэмэгдсээр байвал гишүүдийн тоо, газарзүйн орчинд нь үндэслэн уг чуулганыг дахин хуваах ёстой. Жишээ нь, хэрэв чуулган 50-аас 80 хүнтэй болж нэмэгдвэл хоёр чуулган болгон хуваах ёстой; хэрэв энэ хоёр чуулган нийтдээ 80-аас 150 хүнтэй болж нэмэгдвэл гурван чуулган болгон хуваах ёстой. Хэрэв чуулган 70, 80 юм уу 100 хүнтэй болж нэмэгдсэн ч хоёр чуулган болж хуваагдаагүй байгаа бол энэ чуулганы удирдагч, ажилчид Бурханы гэрийн захиргааны ажлыг ойлгохгүй байгааг энэ нь харуулж байгаа бус уу? (Тийм.) Ийм үед удирдагч, ажилчид үүнтэй холбоотой ажлын зохицуулалтыг унших ёстой—ажлын зохицуулалтын талаарх чуулганы гарын авлагад тодорхой заалтууд багтсан байдаг. Хэрэв нэг чуулган хоёр шинэ чуулган болж хуваагдвал чуулган бүр чуулганы удирдагч, санваартнууд гэх мэт шаардлагатай удирдагч, ажилчдыг сонгох ёстой. Тэгвэл удирдагч, ажилчид юу хийх ёстой вэ? Тэд чуулган дахь хүмүүсийн тоо болон чуулган байгуулагдсан төлөв байдлыг мэдэж, ухамсарлаж байх ёстой. Энэ бол чуулганы захиргааны ажил бөгөөд ажлын хамгийн том зүйл юм. Бурханы сонгосон хүмүүс хаана байна, тэнд чуулган байх ёстой, чуулган байгуулагдмагц удирдагч, ажилчид Бурханы үгийн номыг тараах, чуулганы гишүүдийг удирдах, ажлын зохицуулалтын агуулгыг мэдэхийн тулд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх гэх мэт чуулганы ажлын бүх талыг хариуцах ёстой. Захиргааны ажил нь голчлон чуулган байгуулах, түүнчлэн чуулганы захиргааны байгууллагууд болон боловсон хүчнийг бий болгох явдлыг хамардаг—энэ бүхэн нь захиргааны ажил доторх тодорхой үүрэг даалгаврууд юм. Энэ ажлын зүйлтэй ихэвчлэн ямар хүмүүс илүү их тулгардаг вэ? Шинээр итгэгчийн чуулганууд, сайн мэдээний багууд болон сайн мэдээ түгээгдэж байгаа газруудын бүс нутгийн удирдагчид, дүүргийн удирдагчид, чуулганы удирдагчид бүгд энэ ажилтай илүү их тулгардаг. Үүнээс гадна, захиргааны ажилд чуулганыг бүтэн цагийн үүрэгтэй чуулган, хагас цагийн үүрэгтэй чуулган, энгийн чуулган, Б бүлэг гэж хуваах тусгай ажил ч бас багтдаг бөгөөд энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой өөр нэг ажил юм. Удирдагч, ажилчид чуулгануудыг хэрхэн хуваах талаар ухамсарласан байх ёстой, чуулгануудыг хуваах зарчим нь хүмүүсийг гүйцэтгэдэг өөр өөр үүрэгт нь үндэслэн өөр өөр чуулганд хуваах, үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг гүйцэтгэдэггүй хүмүүсээс, бүтэн цагаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг хагас цагаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээс тусгаарлах явдал юм—энэ нь өөр нэг онцгой, тусгай захиргааны ажил юм.
II. Боловсон хүчний ажил
Хоёр дахь зүйл, боловсон хүчний ажил. Энэ зүйл нь бүх түвшний удирдагч, ажилчдыг сонгох, томилох, чөлөөлөхтэй холбоотой. Ажлын зохицуулалтад сонгуулийн тогтолцоо, ямар хүмүүсийг удирдагч, ажилчдаар сонгох, сонгуулийн арга барил, тусгай шаардлагын талаарх тодорхой заалтууд бий. Ах, эгч нар дөнгөж танилцаад бие биенээ төдийлөн сайн танихгүй, сонгуулиар тохирох удирдагч, ажилчдыг сонгож чадахгүй бол яах ёстой вэ гэх мэт тодорхой онцгой нөхцөл байдлууд ч бас бий. Тэр тохиолдолд, хүмүүсийг дэвшүүлж, тодорхойлж, удирдагч болоход хэн нь харьцангуй тохиромжтойг шалгаж болно, тэгээд тэдний талаар илүү ихийг мэдэж авч, нөхөрлөж, энгийн үнэлгээ хийснийхээ дараа томилж болно. Үүнээс гадна, Дээрх том төсөл зохицуулахюм уу хэд хэдэн хүнийг зааварлагчаар томилох нь онцгой ажлын зохицуулалт юм. Өөр нэг онцгой нөхцөл байдал бий, тэр нь хэн нэгэн хүн ийм, тийм удирдагч бодитой ажил хийхгүй, антихристийн замаар алхаж байна гэсэн мэдээлэл Дээрхэд бичиж, Дээрх үүнийг баталгаажуулсныхаа дараа мэдээлэлд дурдагдсан удирдагчийг ажлаас нь чөлөөлөх ажлын зохицуулалт гаргадаг. Энэ бол боловсон хүчний ажилтай холбоотой өөр нэг ажлын зохицуулалт юм. Товчхондоо боловсон хүчинтэй холбоотой ажилд чуулганы бүх түвшний удирдагч, ажилчдыг сонгох, томилох, чөлөөлөх явдал багтдаг. Энэ ажлын зүйл нь харьцангуй энгийн, ойлгоход амархан.
III. Сайн мэдээний ажил
3-р зүйл, сайн мэдээний ажил. Сайн мэдээний ажил бол Бурханы гэр дэх захиргааны ажил болон боловсон хүчний ажлын дараах тодорхой мэргэжлийн ажлын эхний том зүйл юм. Бурханы гэр ажлын энэ зүйлд зориулан ажлын олон зохицуулалтыг дараалан гаргаж, сайн мэдээний байнууд, сайн мэдээ номлох газарзүйн хамрах хүрээ, сайн мэдээ номлох арга зам, арга барилтай холбоотой тодорхой ажлын зохицуулалтыг хийсэн. Үүний зэрэгцээ, Бурханы гэрт бас сайн мэдээг номлоход шаардлагатай Бурханы үгийн бүх төрлийн ном, кино болон видео, олон төрлийн үзүүлбэр, тэр ч байтугай сайн мэдээний байнуудын янз бүрийн нийтлэг үзэл болон түгээмэл асуудаг асуултуудын талаарх тодорхой мэдэгдлүүд ажлын зохицуулалтад байдаг. Зарим мэдэгдлийг бичгээр тодорхой танилцуулаагүй байж болох ч үг яриа, аман хэлбэрээр маш их нөхөрлөдөг. Сайн мэдээний ажил үргэлж урагшилж, үргэлжилж байгаа бөгөөд энэ ажил урагшлахын хэрээр Бурханы гэр байнга гардаг, байнга тулгардаг асуудлуудтай холбоотой ажлын тодорхой зохицуулалт, заалтуудыг бий болгож, мөн сайн мэдээний ажилчид, сайн мэдээний санваартнууд болон сайн мэдээний ажлын зааварчлагчдад хандсан зарим тодорхой шаардлага, даалгаврыг гаргасан. Хэдийгээр энэ хожуу үе шатанд Бурханы гэр сайн мэдээний ажлын зохицуулалтын талаар төдийлөн ярьдаггүй ч үнэний энэ талыг чуулганд маш олон удаа нөхөрлөдөг. Ялангуяа сайн мэдээ хилийн чанадад түгэж эхэлсний дараа Бурханы гэр өөр өөр хэл дээрх орчуулгын ажилд зориулан тодорхой ажлын зохицуулалт гаргасан. Орчуулагчид болон төрөл бүрийн гадаад хэл мэддэг сайн мэдээний ажилчид энэ төрлийн ажил дээр хамтран ажиллахад бүхнээ зориулдаг бөгөөд сайн мэдээний ажилд хамтран ажиллуулахын тулд Бурханы гэр ийм төрлийн маш их хүн хүч зарцуулсан нь Бурханы гэрийн ажлын зохицуулалттай нийцдэг. Товчхондоо, Дээрх сайн мэдээ түгээх ажлыг үргэлж биечлэн залж чиглүүлж, асууж, хянан дагаж, хяналт тавьж байгаа. Тэгвэл ажлын энэ зүйлд удирдагч, ажилчид ямар үүрэг хариуцлага биелүүлэх ёстой вэ? Сайн мэдээний ажилд зааварлагчтай байна гэдэг нь удирдагч, ажилчид огт оролцохгүй, ажилд ямар ч анхаарал тавихгүй, энэ талаар асууж лавлахгүй, зүгээр үл тоомсорлож, “Ажил аясаараа өрнөнө биз. Ямар ч байсан надад хамаагүй. Би чуулганы амьдрал болон янз бүрийн мэргэжлийн ажлыг хариуцдаг. Сайн мэдээний ажилд асуудал байгаа эсэх нь миний санаа зовох зүйл биш” гэж бодож болно гэсэн үг биш. Ингэх нь зүгээр үү? (Үгүй.) Энэ бол үүрэг хариуцлагаа цалгардуулж буй хэрэг юм. Бурханы гэрийн бүх ажлаас удирдагч, ажилчдын анхаарах ёстой хамгийн чухал ажлын зүйл бол сайн мэдээний ажил. Чи энэ ажлын зүйлийг шууд хариуцаагүй байж болох ч хэр өрнөж байгаа, ахиц дэвшлийн төлөв байдал нь ямар байгааг асууж лавлах ёстой—эдгээр зүйлийг хянан дагаж, мэдэж, ойлгох ёстой. Ялангуяа сайн мэдээний багууд дахь сайн мэдээний номлогчид, услагчид, түүнчлэн сайн мэдээний ажлын зааварлагчид зэрэг зарим чухал боловсон хүчний хувьд чи тэдний нөхцөл байдлыг цаг тухайд нь ойлгож, хэрэв эдгээр боловсон хүчинтэй холбоотой асуудал гарвал нэн даруй шийдвэрлэх ёстой—ажлыг оноож өгснийхөө дараа зүгээр орхиж болохгүй. Түүнчлэн сайн мэдээ түгээх ажилд оролцож буй бүх сайн мэдээний номлогчдыг, тэр дундаа чуулганы номлогчид болон сайн мэдээний тэргүүн эгнээний онлайн номлогчдыг, түүнчлэн баг бүрийн услагчдыг тогтмол шалгаж, удирдан чиглүүлэх ёстой. Сайн мэдээний бүх номлогч болон услагч тусгай сургалтад хамрагдах ёстойг Бурханы гэрийн ажлын зохицуулалт эртнээс шаардсаар ирсэн. Тусгай сургалт гэж юу гэсэн үг вэ? Энэ нь сайн мэдээний номлогчид болон услагчид үзэгдлийн үнэнийг тодорхой ойлгодог, эдгээр зүйлийг тодорхой тайлбарлаж чаддаг байх ёстой гэсэн үг юм. Хэрэв үзэгдлийн үнэний аль нэг талыг бүрэн ойлгоогүй бол тэр талаар байнга нөхөрлөж байх ёстой бөгөөд сайн мэдээ номлогчид болон услагчид нарийвчилсан ойлголттой байх тусмаа сайн. Бурханы гэрт үүнд зориулсан ажлын зохицуулалт байдаг, тийм үү? (Тийм.) Сайн мэдээ түгээх ажил бол олон тусдаа даалгаврыг хамарсан нарийн, ээдрээтэй ажлын зүйл юм. Ажил бүрийг заавал сайн хийж, сайтар хянан дагах ёстой; энэ нь Бурханы даалгавар мөн. Ажил бүрийг сайн хийх ёстой, ажил бүрийн үр дүнг тасралтгүй сайжруулах ёстой—энэ л Бурханы санаа зорилгод нийцнэ. Кино бүтээл, бичвэрт суурилсан ажил, дуу хөгжим, график дизайн, орчуулга гэх зэрэг бусад төрлийн мэргэжлийн бүх ажил сайн мэдээний ажилд тусламж, дэмжлэг үзүүлэхийн тулд оршдог бөгөөд сайн мэдээний ажил бол бүх ажлын тэргүүн шугам юм. Иймээс янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс өөрсдийн ажлыг сайн хийж, Бурханы шаардсан үр дүнд хүрэх ёстой. Ийм маягаар тэд сайн мэдээ түгээх ажилд гар бие оролцоно. Учир нь бусад төрлийн энэ бүх мэргэжлийн ажил нь сайн мэдээ түгээх үйлчлэлд оршдог, энэ бүх ажил сайн мэдээ түгээх ажил дээр төвлөрч, үүнийг тасралтгүй нөөцөөр хангах ёстой. Өнөөдөр сайн мэдээ номлоход хэрэгтэй бүх материал, кино, янз бүрийн видеонууд нүднээс далдуур Бурханы сонгосон олон хүний хүчин зүтгэлээр бүтдэг. Нүднээс далдуур энэ хүмүүсийн хийдэг бүх зүйл сайн мэдээ түгээх ажилд хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Өмнө нь Бурханы гэрт төрөл бүрийн кино уран бүтээл байгаагүй, олон дуу ч байгаагүй, мөн туршлагын гэрчлэлийн видеонууд ч төдийлөн олон байгаагүй. Сайн мэдээний ажилчдын байнгын нөхөрлөлд л түшиглэдэг байсан. Сайн мэдээний ажилчид амаа хаттал ярьдаг ч төдийлөн их үр дүнд хүрдэггүй, ямар нэг хүн олж авахад бэрх байсан. Харин чуулган төрөл бүрийн видео хийснээс хойш сайн мэдээний багуудын ажил харьцангуй хөнгөрч, өмнөхөөсөө хавьгүй амархан болсон бөгөөд ажлын бүтээмж нэмэгдсэн. Зарим хүн зөрүүд, хуучинсаг сэтгэлгээтэй байдаг бөгөөд тэдэнд сайн мэдээ номлохдоо үнэний талаар яаж ч нөхөрлөсөн нэмэргүй байдаг, тэд үзлээ хадгалж, сайн мэдээг хүлээн авахаас татгалздаг—тийм үед яах вэ? Тэдэнд нэг хоёр сайн мэдээний гэрчлэлийн кино үзүүлбэл тэдний үзэл өөрчлөгдөж, үнэн замын талаар сайхан сэтгэгдэлтэй болж эхэлдэг. Эрж хайхаар дахин ирэх үед нь тэдний зүрх сэтгэлд ямар ч том саад бэрхшээл, садаа тээр байхаа больж, чамайг үнэний талаар дахин нөхөрлөхөд тэд хялбархан хүлээн авч чаддаг. Тиймээс сайн мэдээний байнуудад Бурханы гэрийн хийсэн кинонуудыг үзүүлэх, Бурханы үгийг уншиж өгөх, эсвэл туршлагын гэрчлэлийн видео үзүүлэх нь үнэхээр үр дүнтэй байдаг—ингэх нь чи хэдэн үг хэлснээс илүү үр нөлөөтэй. Хэн үнэн замыг эрж хайж, судлах нь хамаагүй, эхлээд тэдэнд зарим нэг кино үзүүл, дараа нь Бурханы үгийг илүү их уншуул, ингэснээрээ тэдэнд замыг нь засаж өг. Үүний дараа үнэний талаар нөхөрлөж, тэдний үзлийг шийдвэрлэ. Ингэх нь юмыг хавьгүй илүү саадгүй явагдахад хүргэдэг. Өнөө үед үнэн замыг судалж буй хүмүүс Бурханы гэрийн бүтээсэн олон кино, гэрчлэлийн видеог интернэтээр аль хэдийн үзсэн, ялангуяа Бурханы үгээс олныг уншсан байдаг; тэд ирж эрж хайж, судлахаасаа өмнө үнэн замын талаар аль хэдийн сайхан сэтгэгдэлтэй болж, энэ бол үнэн зам гэдгийг үндсэндээ хэдийнээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Та нар үүнээс ямар нэгэн зүйл олж мэдсэн үү? Бурханы гэрийн хийж буй эдгээр кино, Бурханы үгийн уншлагын видеонууд, туршлагын гэрчлэлийн видеонууд, магтан дууны видеонууд зэрэг нь Бурханыг гэрчлэхэд маш их үр нөлөөтэй байдаг! Сайн мэдээний байнуудтай тэгтлээ удаан нөхөрлөж, мэтгэлцэж цаг алдах шаардлагагүй; тэд эдгээр видеог үзмэгцээ үнэн замыг хүлээн авч чаддаг. Энэ нь сайн мэдээ номлож буй хүмүүсийн цагийг маш их хэмнэж, сайн мэдээ түгээхэд зориулсан бүх дэмжлэг ямар хүчтэй болохыг харуулдаг! Сайн мэдээ номлоход зориулагдсан төрөл бүрийн нөөц үнэхээр элбэг дэлбэг бий! Сайн мэдээний олон бай интернетэд орж Бурханы ажлыг судлах үедээ мэл гайхдаг, учир нь Бурханы гэрийн веб сайт дээр маш их зүйл бий, агуулгын хувьд үнэхээр арвин! Бурханы үг арвин, бүх төрлийн кино, видео элбэг дэлбэг, туршлагын гэрчлэл ч элбэг дэлбэг, хэрэгтэй бүх зүйл бүрэн байгаа. Энэ бол үнэхээр Ариун Сүнсний ажил, удирдамжийн үр дүн юм! Энэ бүхэн үнэхээр Бурханы ажлаас үүдэлтэй. Агуу улаан луу болон шашны ертөнц үндэслэлгүй цуурхал тарааж, гүтгэлээ ч гэсэн, ямар ч нэмэргүй. Товчхондоо Бурханы гэрийн ажлын бүх зүйлээр хүрсэн үр дүн, хураасан үр жимс хэн бүхэнд тодорхой харагддаг бөгөөд эдгээр нь Бурханы үгээр гүйцэлдсэн баримтууд билээ.
Хаанчлалын сайн мэдээ түгээх ажилд, Бурханы гэрийн ажлын бүх зүйл маш системтэй байдлаар зохицуулагдаж, эмх цэгцтэй маягаар явагддаг. Сайн мэдээ түгээх ажил нь чухал, урт хугацааны, хүнд бэрх ажлын зүйл юм. Иймээс сайн мэдээний ажил хариуцдаг хүмүүс зааварлагч байна уу, сайн мэдээний жирийн ажилчид байна уу хамаагүй, энэ ажлын ач холбогдлыг зүрх сэтгэлдээ баталгаажуулах ёстой. Хэдийгээр та нар сайн мэдээний тэргүүн шугамд ажиллаж, үүргээ гүйцэтгэж байгаа ч та нарын ард буюу хөшигний цаана олон ах, эгч янз бүрийн туслах ажлыг хийж байгаа бөгөөд тэд бол сайн мэдээ түгээх ажлыг дэмждэг хүчин юм. Би үүгээр юу гэх гээд байна вэ? Бурханы гэрийн бүх ажил сайн мэдээ түгээхэд төвлөрч, Бурханы сонгосон бүх хүний гүйцэтгэдэг үүрэг сайн мэдээ түгээхэд үйлчилдэг. Үүрэг гүйцэтгэдэг ах эгч болгон сайн мэдээний ажилд гар бие оролцдог, ажлын зүйл бүр сайн мэдээний ажилтай нягт, ойр дөт холбоотой байдаг. Товчхондоо, ажлын зүйл бүр, тэр дундаа сайн мэдээний ажил өөрөө Бурханы ажлыг гэрчлэхийн тулд сайн хийгдэх ёстой үүрэг бөгөөд ажлын зүйл болгон Бурханы тухай гэрчлэх гэсэн хамгийн чухал ажилтай нягт уялддаг. Энэ бол туйлын үнэн зөв юм. Тиймээс Бурханы гэр сайн мэдээ түгээх ажлыг ажлын бүх зүйлийн жагсаалтын хамгийн дээр тавьдаг бөгөөд Бурханы гэрийн олон төрлийн ажлаас хамгийн чухалд тооцогддог—энэ нь бүрэн зохистой юм. Энэ бол үндсэн гол, хүнд хэцүү, урт хугацааны ажлын зүйл бөгөөд Бурханаар сонгогдсон хүн бүр, Бурханыг дагадаг хүн бүр энэ ажлыг сайн хийхээр бэлтгэж, энэ урт хугацааны тулаанд тулалдахын тулд хатуужил, тэвчээр, хангалттай итгэлтэй байх ёстой. Чи 10 жил, 20 жил эсвэл 30 жил цөхрөлтгүй зүтгэх эсэхээс үл хамааран Бурханд үргэлж үнэнч байж, сайн мэдээ түгээх ажилд өөрийн амь, насан туршийн амьдралыг зориулж, эцсээ хүртэл Бурханд үнэнч байх ёстой. Энэ бол Бурханыг дагадаг хүн бүрийн заавал үүрэх ёстой чухал хариуцлага, хүн бүрийн үүрэг, мөн Бурханаас хүн бүрд даалгадаг даалгавар юм.
Миний энэ нөхөрлөлөөр дамжуулан та бүхний сэтгэл зүрхэнд урам зориг төрж, сайн мэдээний ажлыг чухалчлан үзэж эхэлсэн үү? Зарим хүн өмнө нь “Би техникийн мэргэжил огт ойлгодоггүй, жүжиглэж мэдэхгүй, жүжигчин болж чадахгүй, үг хэллэгийн хэрэглээний хувьд бат бөх суурь байхгүй учраас нийтлэл бичиж мэдэхгүй, хөгжим ойлгодоггүй, график дизайны талаар бүр ч мэддэггүй. Би юунд ч сайн биш болохоор сайн мэдээний багт хуваарилагдсан. Сайн мэдээний багууд Бурханы гэр дэх үл тоогдсон газартай адилхан биш гэж үү? Намайг үл тоогдсон газар луу илгээсэн учраас надад аврал хүртэх ямар нэг найдвар байгаа гэж үү?” хэмээн хэлж байсан. Үнэхээр тийм гэж үү? Энэ нөхцөл байдлыг үнэхээр ингэж ойлгодог бол чи Бурханыг буруу ойлгосон байна: Сайн мэдээ номлох нь хүн нэг бүрийн хүлээсэн хариуцлага. Хэрэв чи ямар ч зүйлд сайн биш, ямар ч техникийн мэргэжлийг ойлгодоггүй, хийж чадах бүхэн чинь сайн мэдээ номлох бол чамаар сайн мэдээний багт үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулна. Энэ бол чиний сүүлчийн боломж бөгөөд чамайг нэг материал мэт дэмий үрэлгүй, аль болох их ашиглахын тулд үүнийг хийдэг, ингэснээр чи хүний хувьд чиг үүргээ дээд зэргээр биелүүлдэг. Чи юунд ч сайн биш, юу ч хийсэн удаан сэтгэдэг байж болох ч сайн мэдээ номлох үүргийг сайн гүйцэтгэж чадах бөгөөд чамаас сайн мэдээ хүлээн авагчдыг хайхыг хүслээ ч гэсэн чи энэ ажлыг ул суурьтай байдлаар хийж, өөрийнхөө олсон сайн мэдээний байнуудыг сайн мэдээ номлогчдод дамжуулан өгч чадна. Үүний зэрэгцээ чи Бурханы үг, Бурханы ажил, Бурханы санаа зорилгын талаар хэрхэн номлож, хүмүүсийг Бурханы өмнө авчрахыг аажмаар сурч авч чадна. Чиний үүрэг энэ биш гэж үү? Бусад хүн бичвэрт суурилсан ажил, кино бүтээх ажил болон өөр бусад төрлийн ажилд оролцсоноор тодорхой үр дүн гаргадаг, харин чи эдгээр зүйлийг хэрхэн хийхийг мэддэггүй, онцгой чадвар, билиг авьяасгүй ч сайн мэдээний ажилд хүчээ зориулж, бүхнээ дайчлан үүргээ биелүүлж, Бурханаас оноосон даалгавраа үүрч байгаа нь сайн үйл биш гэж үү? Энэ нь ч бас сайн үйл бөгөөд Бурхан эдгээрийг дурсан санах болно. Энэ нь дараах үгийг биелүүлдэг: Хүмүүсийн гүйцэтгэдэг үүргүүдэд дээд, доодын ялгаа гэж үгүй; гол нь чи үүрэгтээ үнэнч эсэх, стандартад нийцсэн арга замаар үүргээ гүйцэтгэдэг эсэх нь чухал. Бурхан хүн бүрд шударга, тэгш ханддаг; чи өөр юу ч хийж чадахгүй учраас сайн мэдээ номлохыг чамаас хүссэн—энэ нь өөр ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй нөхцөлд сүүлчийн боломжит чиг үүргээ гүйцэтгэх боломжийг чамд олгохын төлөө байдаг. Ингэснээр чамд нэг боломж, итгэл найдварын гэгээ өгөгдөж байгаа юм; үүргээ биелүүлэх эрхийг чинь чамаас хасдаггүй. Чамд зориулсан даалгавар Бурханд байсаар байгаа бөгөөд Тэр чамайг ялгаварлан гадуурхдаггүй. Тиймээс сайн мэдээний багт томилогдсон хүмүүсийг үл тоогдсон газар луу илгээж байгаа юм биш, бас тэднийг хаяж орхиж байгаа ч юм биш, харин тэд өөр газар үүргээ биелүүлж байгаа юм. Сайн мэдээний ажилд зориулсан ажлын зохицуулалтын талаар нөхөрлөснөөр та нар одоо сайн мэдээний ажлыг сайнаар хардаг болж, буруугаар ойлгохоо больсон уу? (Тийм.) Тэгвэл та нар үүнд маадайх гэж байна уу? Хүмүүс ямар ч үүрэг гүйцэтгэж байсан Бурханы тэдэнд тавьдаг шаардлага өөрчлөгддөггүй: Бурхан тэднээс үнэнч байдал, чин сэтгэлийг хүсдэг. Хэрэв чи “Би даруухан байж, маадганахгүй, зүгээр л Бурханы надаас шаардсан зүйлийг хийдэг” гэж хэлдэг хэр нь үнэнч байдал, чин сэтгэлгүй бол энэ нь нэмэргүй. Сайн мэдээний ажлыг хэрхэн ойлгодгоос үл хамааран товчхондоо чи үнэнч байдал, чин сэтгэлтэй байдаг болчихвол үүргийн чинь гүйцэтгэл стандартад нийцнэ. Сайн мэдээ номлох үүргийг хэр сайнаар авч үздэг, үүнд хэр эерэг хандлагаар ханддагаас үл хамааран хэрвээ чи бэрхшээлийг тэвчиж чаддаггүй, тэсвэр хатуужилгүй, үнэнч байдалгүй бол энэ нь бас л нэмэргүй. Иймээс чи хаана томилогдсон, хэзээ, хаана байгаа, ямар хүмүүстэй харилцаж, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамааран Бурхан үргэлж чамайг харж, зүрх сэтгэлийн чинь гүнийг шинжинэ. Чи сайн мэдээний багийн гишүүн болсон учраас Бурхан чамд анхаарал хандуулахгүй, эсвэл чамайг харж чадахгүй, тэгэхээр дур зоргоороо аашилж болно гэж бүү бод. Мөн сайн мэдээний багт томилогдсон бол аврагдах найдваргүй боллоо гэж бодоод, сөрөг байдлаар бүү ханд. Ингэж бодох нь хоёулаа буруу. Хаана томилогдож, ямар үүрэг гүйцэтгэх зохицуулалт хийгдсэн нь хамаагүй энэ бол чиний хийх ёстой зүйл, чи үүнийг хичээнгүйлэн, хариуцлагатайгаар хийх ёстой. Чамд тавих Бурханы шаардлага өөрчлөгдөхгүй тул Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагах чинь ч бас өөрчлөгдөх ёсгүй. Сайн мэдээний ажилчдын байр суурь бусад үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийнхтэй адилхан; хүний үнэ цэн ямар үүрэг гүйцэтгэж байгаагаар нь бус, харин үнэнийг эрэлхийлдэг эсэх, үнэн-бодит байдалтай эсэхээр нь хэмжигддэг. Сайн мэдээний ажил буюу ажлын энэ том, тодорхой зүйлийн талаар Миний нөхөрлөх зүйлс ийм байна.
IV. Янз бүрийн мэргэжлийн ажил
4-р зүйл, янз бүрийн мэргэжлийн ажил. Үүнд кино бүтээх, бичвэрт суурилсан ажил, хөгжим, график дизайн, орчуулга гэх мэт багтдаг. Зарим хүн “Хувцас урлаач бид кино бүтээх ажилд ч бас оролцдог. Хувцас урлах нь нэг төрлийн ажилд тооцогдох уу?” гэдэг. Хувцас урлах нь кино бүтээх болон хөгжмийн ажлын төрлүүдэд багтдаг; энэ төрлийн ажлуудтай хамтран гүйцэтгэдэг нэг төрлийн туслах ажил юм. Бурханы гэрт эдгээр мэргэжлийн ажлын тодорхой шаардлагуудтай холбоотой тодорхой ажлын зохицуулалтууд бүх шатанд бий. Зарим нь бичгээр дамжуулагдаж, зарим нь цуглаан дээр нөхөрлөлөөр дамжуулан амнаас ам дамжин хүргэгддэг. Тэдгээрийг яаж ч дамжуулсан ч бай, удирдагчид болон ажилчид хариуцлага хүлээж, Бурханы гэрээс ажлын энэ зүйлд тавьсан тодорхой шаардлагуудыг тэмдэглэн бүртгэж, тэмдэглэлүүдийг эмхэлж цэгцлээд, дараа нь тэр талаар бодитой нөхөрлөл хийж, тусгайлан хэрэгжүүлэх ёстой. Энэ нь бас ажлын томоохон зүйл бөгөөд сайн мэдээний ажлын дараа орох, ажлын хоёр дахь тодорхой зүйл юм. Ажлын энэ тодорхой зүйлийн тухайд Бурханы гэр янз бүрийн мэргэжлээр ажиллаж буй бүх хүнээс өөрсдийнх нь үүрэгт хамаатай мэргэжлийн мэдлэгийг байнга судлах, мөн Бурханы гэрийн ажилд хэрэгтэй зүйлсийг тодорхойлохын тулд мэдээлэл эрж хайхыг шаарддаг. Үүний зэрэгцээ Бурханы гэр үнэн-зарчмуудын талаар тасралтгүй нөхөрлөж, янз бүрийн мэргэжлийн ажилд зориулсан тодорхой төлөвлөгөөнүүдийг гаргадаг. Заримдаа ийм төрлийн ажлуудын талаар зааварлагчид болон багийн гишүүдэд хамтад нь нөхөрлөдөг бол заримдаа зөвхөн тухайн ажлын зүйлийг хариуцаж буй удирдагчид, ажилчид, зааварлагчидтай нөхөрлөдөг. Тэдгээрийг бичгээр эсвэл цуглаанаар дамжуулан хүргэж, нөхөрлөдөг эсэхээс үл хамааран товчхондоо ийм төрлийн ажлуудыг байнга сайжруулж, стандартчилж байгаа бөгөөд сайн мэдээний ажлын хэрэгцээнд нийцүүлэн тодорхой зохицуулалтыг үргэлж хийж байгаа. Жишээлбэл, Бурханы гэр харьцангуй шинэ сэдэвтэй, нэлээд мэргэжлийн түвшинд хийсэн нэгэн кино бүтээж, тус киног онлайнд байршуулсны дараа нэлээд өндөр үзэлттэй байлаа гэж бодъё. Ийм нөхцөлд Бурханы гэр санал сэтгэгдэл болон сайн мэдээний ажлын хэрэгцээнд үндэслэн ийм төрлийн ажилд зориулсан тодорхой шаардлагуудыг гаргадаг. Товчхондоо ажлын энэ зүйлийг байнга нэгтгэн дүгнэж, сайжруулж, мөн тасралтгүй хөгжүүлж байдаг.
Янз бүрийн мэргэжлийн ажлын хувьд Бурханы гэрийн зохицуулалт нь хүмүүсийг илүү их суралцаж, багш нар болон янз бүрийн эх сурвалж, сургалтын материал олж, тэднээс суралцахыг шаарддаг. Жишээ нь дуу дуулахыг авч үзье: багш олж, түүнээс дууны сургалт авч суралцах нь ч бас тодорхой ажлын зохицуулалт юм. Энэ зохицуулалтыг сонссоны дараа удирдагчид болон ажилчид Дээрхийн шаардлагад нийцүүлэн энэ ажилд тохирох багшийг олж, дуучдадаа түүгээр заалгуулж, дуу хөгжмийн зөв мэдлэг, зөв дуулах аргыг суралцахад нь дуучдад туслах ёстой, мэдээж суралцахад зориулсан сонгодог бүтээлүүдийг ч мөн олох шаардлагатай. Хөгжим зохиох болон найрал дуутай холбоотой мэргэжлийн мэдлэгт ямагт суралцаж байх шаардлагатай бөгөөд Бурханы гэрийн ажлын зохицуулалт нь хүмүүсээс өөрсдийн үүрэгт хамаарах мэргэжлийн мэдлэгийг байнга судалж, зарим дэвшилтэт, практик арга барилыг ашиглаж сурах гэх мэтийг шаарддаг. Эдгээр ажлын зохицуулалт, шаардлага нь зүгээр нэг удаа гаргаад дуусдаг зүйл биш, харин ч эсрэгээрээ удирдагчид болон ажилчдаас эдгээр ажлын зохицуулалтын талаар байнга нөхөрлөж, мэргэжлийн ажилд оролцож буй хүмүүсийг залж чиглүүлж, тэднийг тасралтгүй суралцах боломжоор ханган, бүх төрлийн мэргэжлийн ажлыг тасралтгүй, үр дүнтэйгээр хөгжүүлж, гүнзгийрүүлэхээр чармайж, зогсонги байдалд оруулахгүй байхыг шаарддаг. Зарим хүн “Өнөөдөр бидэнд ажлын зохицуулалт ирсэн тул энэ сард л хэрэгжүүлчихвэл хангалттай, тэгээд л боллоо. Хэрэв Дээрх энэ талаар цаашид юм хэлэхгүй бол магадгүй бид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй” гэж боддог. Үнэхээр ийм гэж үү? (Үгүй.) Удирдагчид болон ажилчид огт ингэж бодох ёсгүй, харин үе үе лавлаж, “Энэ мэргэжлийн судлагдахуун чинь хэр явж байна? Ямар нэг бэрхшээл тулгарч байна уу? Зарчимд харшлах, зөрчилдөх зүйл байна уу? Хэн хамгийн сайн суралцаж байгаа вэ, хэн хамгийн чадварлаг байна вэ, хэн хамгийн хурдан ойлгож чадсан бэ? Энэ онолуудыг судалсны дараа сурсан зүйлсийн чинь аль нь Бурханы гэрийн ажилд ашиглагдахад тохиромжтой гэж бодож байна вэ?” хэмээн асууж байх ёстой. Мөн удирдагчид болон ажилчид гадаад хэл сурч буй сайн мэдээний багийн хүмүүсээс иймэрхүү асуултуудыг заавал асуух хэрэгтэй: “Чи энэ гадаад хэлийг хэдэн жил сурч байгаа вэ? Сүүлийн үед хэр суралцаж байна? Өдөр тутмын хэдэн харилцан ярианд оролцож чадаж байна вэ? Ерөнхий сүнслэг нэр томъёог орчуулж чадах уу? Энэ гадаад хэлийг ашиглан сайн мэдээ номлохтой холбоотой үнэнүүдийг дамжуулж чадах уу? Одоогоор ярихдаа сайн байна уу, бичихдээ сайн байна уу? Суралцахад чинь туслах багш хэрэгтэй юу? Гадаад хэл сурахад илүү тохиромжтой, чадвартай хүн өөр бий юү? Ийм төрлийн ажилтны тоо нэмэгдсэн үү? Хэл сурах нь хэтэрхий төвөгтэй, хэцүү санагдаж, сурах хүсэлгүй болж, замын дунд орхих, өөр үүрэгт шилжихийг хүсэж байгаа хүн байна уу?” Энэ төрлийн ажилтай холбоотой тодорхой асуудлуудыг лавлаж, үе үе хяналт тавьж байх шаардлагатай. Дээрх тодорхой ажлын зохицуулалт хийсэн учраас зааварлагч эдгээр тодорхой үүрэг даалгаврыг эцсийг нь хүртэл хариуцах ёстой. Дээрх асууж лавлахыг идэвхгүй хүлээгээд сууж болохгүй; Дээрх зургаан сар эсвэл бүтэн жилийн турш асууж лавлахгүй байсан ч чи чадлынхаа хэрээр бүх ажлыг сайн хийж, цаг ямагт Дээрхийн шалгалт, чиглэл зааварчилгааг хүлээн авахад бэлэн байх ёстой—энэ бол зөв хандлага юм. Учир нь ажлын зохицуулалтыг дамжуулж, танилцуулсан бөгөөд чи зааварлагчийн хувьд тухайн ажлыг хянан дагах үүрэгтэй учраас хариуцлагаа бүрэн биелүүлэх ёстой. Харин хариуцлагаа биелүүлж чадахгүй бол чи хэрэггүй хүн бөгөөд чамайг ажлаас чөлөөлж, таягдан хаях ёстой. Тиймээс удирдагчид болон ажилчид Дээрхээс ирсэн эдгээр тодорхой ажлын зохицуулалт эсвэл нөхөрлөлийг байнга тунгаан бодож, нөхөрлөж, улмаар тухайн нөхцөлд тохируулан хэрэгжүүлж, ажлыг хянан дагаж байх ёстой. Тэд сүүлийн үед ямар ажлуудыг орхигдуулсан, удаан хугацаанд шалгаагүй орхисон, өөрсдөө төдийлөн сайн биш, сүүлийн үед асуугаагүй, одоогийн нөхцөл байдлыг нь мэдэхгүй байгаа ажлуудаа очиж шалгаж үзэх хэрэгтэй. Түүнчлэн янз бүрийн мэргэжлийн ажлын хувьд Бурханы гэрт өөр нэг тодорхой зохицуулалт байдаг: Энэ нь холбогдох авьяастай хүмүүсийг байнга олж илрүүлж, хөгжүүлж, дэвшүүлж байхыг шаарддаг. Тэгвэл удирдагчид болон ажилчид ийм ажлын зохицуулалт хүлээн аваад юу хийх ёстой вэ? Тэд ийм төрлийн ажил хийхэд тохиромжтой хүн байгаа эсэхэд анхаарал хандуулах ёстой. Хэрэв зарим хүн ийм төрлийн ажил хийхэд тохиромжтой боловч техникийн мэргэжлийн талаар төдийлөн ойлгодоггүй бол тэднийг хурдан хөгжүүлж, суралцах, дадлагажих зохицуулалт хийх ёстой. Товчхондоо янз бүрийн мэргэжлийн ажил ч бас ажлын нэг чухал зүйл юм. Асар олон зүйл энэ ажилд багтдаг бөгөөд хамрах хүрээ нь ч өргөн, мөн Бурханы гэр үүнд олон тодорхой ажлын зохицуулалт хийсэн. Энэ ажлын зүйлд шаардлагатай зүйл нь байнга суралцаж, нэгтгэн дүгнэж, гүнзгийрүүлэхийг шаарддаг, түүнчлэн тасралтгүй стандартчилж байхын тулд тохиромжтой зарчмуудыг ч бас олох ёстой. Үүнээс гадна эдгээр үүрэгт тохирох авьяастай хүмүүсийг байнга хөгжүүлж байх ёстой. Энэ бол янз бүрийн мэргэжлийн ажлын энэ том зүйлд зориулсан ажлын зохицуулалт бөгөөд ойлгоход ч амархан.
V. Чуулганы амьдрал
Тав дахь зүйл, чуулганы амьдрал. Бурханы гэр чуулганы амьдралын үеэр идэж, уудаг агуулга, чуулганы амьдралын хэлбэр, чуулганы амьдралаар амьдрах хүмүүсийн тооны талаар тодорхой зохицуулалт, заалт гаргасан байдаг. Онцгой орчин, онцгой нөхцөл байдал дахь цуглааны хэлбэр, чуулганы амьдралын агуулгатай холбоотой ажлын зохицуулалт ч бас Бурханы гэрт бий. Ийм төрлийн ажлын зохицуулалтыг ихэвчлэн бичгээр гаргадаг. Өөр өөр улс орон дахь шинээр ирэгсдийн чуулганы амьдралын ажлын зохицуулалт—цуглааны хэлбэр, давтамж, цуглааны үеэр идэж, уудаг агуулга гэх мэт нь—зарим онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд Хятад үндэстний чуулганы амьдралын ажлын зохицуулалттай үндсэндээ адилхан байдаг. Би сая чуулганы амьдралтай холбоотой ажлын зохицуулалтын хамрах хүрээний талаар ерөнхий тоймыг хэлж өгсөн—үүнд ойрын үед идэж, уух Бурханы үгийн агуулга, цуглаан дээр нөхөрлөж байгаа үнэний агуулга, цуглааны үеийн нөхөрлөлийн хэлбэр багтдаг. Жишээлбэл, цуглаан дээр ганц хүн давамгайлан нөхөрлөхийг зөвшөөрөхгүй байх, хүн бүрийн нөхөрлөж болох дээд хугацаа, удаан нуршуу байдлаар ярьдаг, өөрсдийгөө тодорхой бус илэрхийлдэг хүмүүст хэрхэн хандаж, зохицуулах зэрэг чуулганы амьдрал, цуглаантай холбоотой энэ бүх тодорхой зүйлийн талаар ажлын зохицуулалтад тодорхой заасан байдаг. Удирдагч, ажилчид нэг талаар эдгээр ажлын зохицуулалтыг тараах, дамжуулах үүрэгтэй, нөгөө талаар ах, эгч нарт эдгээрийг ойлгомжтойгоор нөхөрлөж, чуулганы бүх гишүүнд ойлгуулж, тэднээр хүлээн авхуулах үүрэгтэй. Үүний дараа гишүүд эдгээр зохицуулалтыг чанд мөрдөж, хэрэгжүүлэх л шаардлагатай. Ялангуяа цуглаан дээр ярьж байхдаа гол сэдвээсээ байнга хазайдаг, саад учруулж, бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг, уриа лоозон хашхирдаг хүмүүсийг хязгаарлах ёстой бөгөөд ийм онцгой нөхцөл байдлын талаарх тодорхой заалтууд ажлын зохицуулалтад байгаа. Чуулганы амьдралтай холбоотой ажлын зохицуулалт нь цуглаантай холбоотой янз бүрийн зүйлтэй голчлон холбогддог, эдгээр нь төвөгтэй биш, маш энгийн бөгөөд хүн ямар үүрэг гүйцэтгэж байх нь хамаагүй зүгээр л эдгээр ажлын зохицуулалтын зарчмыг дагаж мөрдөхөд л хангалттай. Жишээлбэл, цуглааны үеэр сайн мэдээний багийнхан ажлын зохицуулалт дахь чуулганы амьдралын зарчмуудыг л мөрдөх ёстой—энд онцгой зүйл юу ч байхгүй. Бусад багийнхан зүгээр л бусад хүмүүсээс өөр ажил хийдэг болохоос, цуглаан, үнэний талаар нөхөрлөх, Бурханы үгийг залбирч-унших, хувийн туршлагын талаар нөхөрлөх зэрэг зүйл дээр бүх зүйл ижил байдаг—энэ цар хүрээнээс хэтэрдэггүй. Тэд зүгээр л чуулганы амьдралын үеэр идэж, уух агуулга, нөхөрлөлийн хэв маяг, цуглааны хэлбэрийн талаарх Бурханы гэрийн одоогийн заалтуудын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. Нөхцөл боломж байгаа бол хүмүүс биечлэн цуглаж болно, боломжгүй бол цахимаар цуглаан хийж болно. Энэ маш энгийн, тодорхой зүйл байх ёстой. Чуулганы зарим гишүүн өөр өөр тив, улс орнуудад тархан байрлаж байгаа, зарим нь Европт, зарим нь Ойрх Дорнодод байдаг; ийм нөхцөлд цахим цуглаан хийх шаардлагатай. Цуглааны цаг, давтамжийг орон нутгийн чуулганууд өөрсдөө шийднэ; энэ явдлын талаар Бурханы гэрээс тодорхой заадаггүй, мөн хөндлөнгөөс оролцдоггүй. Яагаад Бурханы гэр энэ явдалд хөндлөнгөөс оролцдоггүй вэ? Чуулганы зарим хүн үүргээ бүтэн цагаар гүйцэтгэдэггүй; тэд ажилтай, гэр бүлтэй, хүн бүрийн нөхцөл байдал өөр, түүнчлэн улс орнуудын цагийн бүсүүд ялгаатай байдаг тул долоо хоногт хэдэн удаа цуглах, цуглаан бүр хэдэн цагт болохыг тэднээр өөрсдөөр нь шийдүүлэх ёстой. Энэ талаар Бурханы гэр тодорхой заалт гаргадаггүй, харин зүгээр л зарчим өгдөг. Бурханы гэр шинэ итгэгчдийн долоо хоногт хэр олон удаа цуглах хүрээг заасан бөгөөд үүргээ гүйцэтгэдэг хүмүүс болон үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүсийн долоо хоногт цуглах тоо ялгаатай. Шинэ итгэгчид долоо хоногт долоон удаа цуглах ёстой гэсэн ажлын зохицуулалт байдаг уу? (Үгүй.) Тэгвэл шинэ итгэгчид долоо хоногт хэдэн удаа цуглах нь юунд үндэслэдэг вэ? (Шинэ итгэгчдийн зав зайд үндэслэдэг.) Долоо хоногт хамгийн ихдээ хоёроос гурван удаа, хамгийн багадаа нэг удаа цуглах нь бүрэн тохиромжтой. Зарим хүн: “Манай нутагт газар тариалан зогссон улирлын үеэр хүмүүс их завтай байдаг, тийм болохоор хүн болгон өдөр бүр цуглахыг хүсдэг—бид өдөрт хоёр удаа цугласан ч болно. Бид үнэхээр цугламаар байна” гэж хэлдэг. Шинэ итгэгчдийн зүрх сэтгэл урам зоригоор дүүрэн байдаг бөгөөд үргэлж илүү их үнэнийг ойлгохыг хүсдэг. Хэрэв гэр бүлийнх нь нөхцөл боломж олдож байвал, өдөр тутмын амьдралд нь нөлөөлөхгүй тохиолдолд илүү олон цуглаанд оролцохыг хүсэх нь сайн хэрэг. Хүмүүс долоо хоногт хэдэн удаа цуглах ёстой тодорхой тоог газар нутаг бүр дэх Бурханы сонгосон хүмүүсийн гэр бүл, ажлын нөхцөл байдалд үндэслэн тогтоох ёстой—энэ явдлын талаар Бурханы гэр тодорхой заалт гаргадаггүй. Боломж нөхцөл нь бүрдсэн Бурханы сонгосон хүмүүс илүү олон цуглаж болно, ингэснээр илүү их үнэнийг ойлгож, амийн өсөлт нь хурдан явагдана. Энэ бол сайн зүйл. Харин зохих нөхцөл боломж бүрдээгүй хүмүүс ийм байдлаар цуглах нь тохиромжгүй бөгөөд долоо хоногт дор хаяж нэг эсвэл хоёр удаа цуглаанд оролцоход болно. Өөр өөр газар нутаг дахь чуулганууд долоо хоногт хэдэн удаа цуглахыг Бурханы сонгосон хүмүүс өөрсдөө шийдэх бөгөөд хэн ч үүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хамгийн чухал нь өөр ямар нэг шалтгаанаар биш, хүмүүс үнэнийг ойлгохын тулд л цуглааныг зохион байгуулах ёстой. Иймээс чуулган бүрийн цуглаан хийх тоо өөрсдийнх нь тодорхой нөхцөл байдлаас хамаарч шийдэгдэнэ. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс долоо хоног тутамд нэмэлт цуглаанд оролцож чадвал энэ нь тэдний амийн өсөлтөд илүү ашиг тустай. Хэрэв үнэнийг эрэлхийлдэггүй, илүү олон цуглаанд оролцох хүсэлгүй хүмүүс байвал тэднийг албадах ёсгүй. Ялангуяа цалинтай ажил хийдэг, арай завгүй, илүү олон цуглаанд оролцох цаг завгүй хүмүүсийг заавал оролц гэж шаардах ёсгүй. Хүмүүс цуглаанд оролцох бололцоотой эсэх, эсвэл хэдэн удаа цугладгаас үл хамааран Бурханы гэр хөндлөнгөөс оролцож, ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Учир нь итгэгч бүрийн нөхцөл байдал, орчин өөр өөр тул тэднийг албадах ёсгүй. Чуулганы амьдралын үеэр идэж уудаг агуулгын хувьд Бурханы гэрийн ажлын зохицуулалтад холбогдох зааалтууд байдаг бөгөөд чуулганы бүх түвшний удирдагчид болон ах эгч нар эдгээрийг тодорхой ойлгож байх шаардлагатай. Дээрхийн ажлын зохицуулалтаар яг ямар тодорхой үүрэг даалгавар, хэрэг явдлыг хэрэгжүүлэх ёстойг удирдагч, ажилчид ойлгодог байх ёстой бөгөөд ах эгч нар ч бас удирдагч, ажилчид энэ ажлыг хийж байгаа эсэхийг хянаж байх ёстой. Чуулганы амьдралын үеэр идэж уудаг агуулга болон цуглаантай холбоотой, ойлгож мөрдөх ёстой ажлын зохицуулалтын тухайд удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүстэй зөвшилцөлд хүрэх ёстой—ямар нэг заль мэх гаргахыг зөвшөөрөхгүй. Чуулганы амьдралтай холбоотой ажлын зохицуулалтууд маш энгийн, хүмүүс ойлгоход хялбар бөгөөд хийсвэр биш юм.
VI. Хөрөнгийн удирдлага
Зургаа дахь зүйл, хөрөнгийн удирдлага. Хөрөнгийн удирдлагын ажил нь сайн мэдээний ажил юм уу янз бүрийн мэргэжлийн ажлын нэгэн адил олон дахин ажлын зохицуулалт гаргадаггүй ч Бурханы гэрт үүнд зориулсан тодорхой ажлын зохицуулалт бас бий. Хөрөнгийн удирдлагад юу багтдаг вэ? Үүнд хөрөнгийг хэрхэн хадгалах, хаана хадгалах, хэн удирдах, аюул эсвэл онцгүй нөхцөл байдал үүсэх үед хөрөнгийг хэрхэн хуваарилах, удирдах, шилжүүлэх болон иймэрхүү бусад онцгой нөхцөл байдал багтдаг. Ажлын зохицуулалтад энэ бүх зүйлтэй холбоотой заалтууд үнэндээ байдаг бөгөөд ажлын энэ зүйлийн тухайд удирдагч, ажилчид Дээрхээс шууд тушаал өгөхийг, эсвэл ажлын зохицуулалт гаргахыг хүлээж, тэгсний дараа л идэвхгүй байдлаар хөрөнгийг удирдаж эхлэх ёсгүй. Хэрэв хөрөнгийг тодорхой нэг арга замаар зохицуулахыг шаардсан ажлын зохицуулалт байхгүй, эсвэл онцгой нөхцөл байдалд хөрөнгийг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй, Дээрхээс цаг тухайд нь хариу авч чадахгүй байвал чи юу хийх ёстой вэ? Аюулгүй байдал эн тэргүүнд тавигдах бөгөөд Бурханы гэрийн хөрөнгийг хамгаалах нь чиний үүрэг хариуцлага юм. Бурханы гэрээс хэвлэсэн Бурханы үгийн ном, төрөл бүрийн техник хэрэгсэл, үр тариа, мөнгө болон ийм бусад хөрөнгийг удирдагч, ажилчид Бурханы гэрийн зохицуулалтын дагуу аюулгүй газар хадгалах ёстой бөгөөд эдгээр зүйлийг чийгтүүлж, хөгцрүүлж, шавжинд идүүлж болохгүй, ёрын муу хүмүүс юм уу агуу улаан луунд хураалгаж бүр ч болохгүй. Түүнчлэн, Бурханы гэрийн эдгээр хөрөнгийг сайн удирдахаас гадна удирдагч, ажилчид бас нууцлалыг чанд хадгалах ёстой; энэ хэргүүдтэй хамааралгүй хүмүүсийг энэ талаар нийтэд нь мэдэхгүй байлгаж, мэддэг хүмүүс нь амаа хамхиж, болгоомжгүй байдлаар ярихгүй байх ёстой. Бурханы гэрт ажлын энэ зүйлтэй холбоотой тодорхой ажлын зохицуулалт байдаг бөгөөд заримыг нь бичгээр үйлдэж, хэвлэн нийтлэхэд тохиромжгүй байдаг. Хэрэв удирдагч, ажилчид хөрөнгийн удирдлагыг илүү сайн хэрэгжүүлэх арга зам, арга барилуудыг бодож олсон бол мэдээж Бурханы гэрийн хөрөнгөд ямар нэгэн гарз хохирол гарахаас сэргийлэн сайн удирдан хамгаалах зарчмыг мөрдөнгөө уг хэрэг явдлыг бусад удирдагч, ажилчидтай хэлэлцэн, бие даан шийдвэр гаргаж болно. Энэ бол ажлын онцгой зүйл бөгөөд амаа хамхидаггүй хүмүүс, хариуцлагын мэдрэмжгүй хүмүүс, зүй бус сэдэлтэй хүмүүс, саяхан итгэж эхэлсэн, итгэлдээ ямар ч суурьгүй хүмүүс, мөн Бурханы гэрийн хөрөнгийг байнга шуналтайгаар харж явдаг хүмүүст бүгдэд нь энэ талаар мэдэгдэж болохгүй. Эдгээр зүйлийг Бурханы гэрийн ажлын зохицуулалтад ил тод тэмдэглэж болдоггүй, гэхдээ удирдагч, ажилчид болон найдвартай харгалзагч хүмүүс үүнийг ойлгож байх ёстой биш гэж үү? (Тийм.) Энд нэг онцгой нөхцөл байгаа. Шинээр сонгогдсон нэг удирдагч Бурханд гуравхан жил итгэсэн, хэв чанар сайтай, маш урам зоригтой, гаднаа зүгээр мэт харагддаг гэж бодъё, гэхдээ тэр ямар ёс жудагтай, хөрөнгийг хэрхэн үздэг, эсвэл шуналтай эсэхийг мэдэхгүй. Би эдгээрийг ойлгохгүй, сайн мэдэхгүй, Бурханд олон жил итгэсэн ах эгч нар энэ хүнийг сайн танихгүй, нэгд нэггүй мэдэхгүй. Ийм нөхцөлд яах ёстой вэ? Ажил хүлээлгэн өгөх цаг ирэхэд бусад бүх ажлыг хүлээлгэн өгнө—харин хөрөнгийн ажлыг түүнд хүлээлгэн өгөх ёстой юу? (Үгүй.) Яагаад болохгүй гэж? Удирдагч, ажилчдын үндсэн ажил нь зөвхөн хөрөнгө удирдах биш; хөрөнгө ажлынх нь ердөө нэг хэсгийг бүрдүүлдэг. Хэрэв үнэхээр тохирсон хүн хөрөнгийг удирдаж байгаа бөгөөд шинээр сонгогдсон энэ удирдагч найдвартай биш бол хөрөнгийн ажлыг түүнд түр хугацаанд шилжүүлэхгүй байж болно, учир нь тэрээр Бурханд удаан хугацаанд итгэх эсэх, бат зогсож чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа. Урьд нь нэг хүн чуулганы удирдагчаар дөнгөж сонгогдоод, албан тушаалаа авсныхаа дараа хамгийн түрүүнд тахил хадгалдаг банкны дансны дугаар, нууц үгийг Бурханы сонгосон хүмүүсээс асуусан. Энэ дансны дугаар, нууц үг хэнд байгааг асууж, энэ ажлыг өөрт нь нэн даруй хүлээлгэн өгөхийг шаардсан. Ийм нөхцөлд уг ажлыг түүнд хүлээлгэн өгөх ёстой юу? Тэр хүн өөр бусад ажлын талаар санаа зовж, түгшихгүй байсан ч энэ явдалд ихэд санаа зовж, нухацтай хандсан—тэр найдвартай хүн мөн байсан уу? Зарим хүнийг удирдагч эсвэл ажилчин болохоор найдвартай гэж бүү бод. Үнэн хэрэгтээ үнэхээр зарчмын дагуу сонгогдсон харгалзагч нар л найдвартай—тэд Бурханы гэрийн хөрөнгийг хамгаалахын тулд амь насаараа дэнчин тавьж чаддаг. Ийм хүмүүс хамгийн найдвартай. Тэгвэл бүх удирдагч, ажилчид ингэж чадах уу? Тийм байх албагүй. Урьд нь нэг бүс нутгийн удирдагч агуу улаан луунд баригдаад чуулганы бүх хөрөнгийг барьж өгснөөс болж асар их хэмжээний алдагдал учирсан. Хэрэв тэрээр чуулганы хөрөнгө хаана байдгийг мэдэхгүй байсан бол үхтлээ зодуулж байсан ч илчилж чадахгүй байх байсан, тэгвэл Бурханы гэрийн хөрөнгө хохирол амсахгүй байх байсан бус уу? Тэрээр хэтэрхий ихийг мэдэж байсан учраас л тамлалт, хэрцгий зодуурыг тэсвэрлэж чадалгүй, бүхнийг хэлж, улмаар энэ мөнгө эцэстээ агуу улаан лууны гарт орсон юм. Хэрэв түүнд эдгээр хөрөнгө хаана байгааг мэдэгдээгүй байсан бол, мөн хөрөнгийг хамгаалж байсан хүн найдвартай байсан бол Бурханы гэрийн мөнгө алдагдаж, агуу улаан лууны гарт хүчээр орох байсан уу? Үгүй, ийм зүйл болохгүй байсан. Энэ бол ноцтой сургамж. Тиймээс энэ ажлыг зохицуулах үед хамгийн чухал зүйл бол аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, хохирлыг туйлын бага байлгаж, ажлыг хамгийн аюулгүй аргаар гүйцэтгэх ёстой. Бурханы гэрийн хөрөнгийг удирдахдаа үнэнч зангаа харуулдаг хүнийг олоод тэр хүнд хариуцуулах нь хамгийн найдвартай арга хэмжээ юм. Хэдийгээр энэ хүн өөр юу ч хийж чадахгүй байж магадгүй ч мөнгө хамгаалах тал дээр үнэнч бөгөөд гарцаагүй хийж чадна, тиймээс энэ хүнийг ашиглан хөрөнгө хамгаалуулах нь зөв сонголт юм. Учир нь ажлын энэ зүйл нь ганц чиг үүрэгтэй ажил тул зохицуулалт нь маш энгийн: хөрөнгийг хамгаалах зөв хүнийг, мөн хадгалах аюулгүй газрыг ол. Түүнчлэн Бурханы гэрийн хөрөнгийг хуваарилах, зарцуулахтай холбоотой ажлын зохицуулалтад тодорхой заалтууд байдаг; зайлшгүй зардалд мөнгө зарцуулж болно, хэрэгцээгүй зүйлд зарцуулж болохгүй. Нэмж хэлэхэд, хөрөнгөтэй холбоотой зардлыг журамлах хатуу чанд систем байдаг бөгөөд янз бүрийн үйл явц, ёс журам, хэд хэдэн хүний гарын үсэг шаардагдах зэрэг тодорхой заалтууд Бурханы гэрт бий. Хөрөнгийн удирдлага, хамгаалалт, зарцуулалт, бас бүртгэл гэж байдаг—энэ бүх зүйлд зориулсан тодорхой ажлын зохицуулалт бий.
VII. Цэвэрлэгээний ажил
Долоо дахь зүйл, цэвэрлэгээний ажил. Бурханы гэр бас ажлын энэ зүйлд зориулан байнга тодорхой ажлын зохицуулалт хийж байдаг. Ажлын зохицуулалт нь нэг талаас Бурханы гэрийн ажлын хэрэгцээнд үндэслэн хийгддэг, нөгөө талаас янз бүрийн хүмүүсийг тодорхойлолт, ангиллынх нь дагуу, мөн өөр өөр хүмүүсийг илчлэгдэнгүүт нь илрэлийнх нь дагуу төрлөөр нь ангилахад үндэслэн хийгддэг. Бурханы гэрт бүх төрлийн антихристүүд, ёрын муу хүмүүс, үл итгэгчдийг зохицуулах зарчим байдаг; заримыг нь үүрэг гүйцэтгэгчдийн эгнээнээс цэвэрлэдэг, заримыг нь бүтэн цагийн үүрэгтэй чуулганаас цэвэрлэж, хагас цагийн үүрэгтэй чуулган юм уу энгийн чуулганд шилжүүлдэг, заримыг нь энгийн чуулганаас цэвэрлэж, "Б" бүлэгт шилжүүлдэг, зарим хүнийг шууд цэвэрлэж, эсвэл хөөдөг. Бурханы гэр чуулганыг цэвэрлэх ажилд ахин дахин ажлын зохицуулалт хийж байгаа бөгөөд цэвэрлэгдэх нөхцөлийг хангасан янз бүрийн хүмүүстэй холбоотой тодорхой ажлын зохицуулалтууд бас байдаг. Хүмүүсийн үүргээ гүйцэтгэх хандлага, үүрэг гүйцэтгэх явцдаа гаргасан гэм буруу, мөн янз бүрийн хүмүүсээс илчлэгдсэн завхарсан мөн чанарт үндэслэн Бурханы гэр эцэст нь энэ хүмүүсийг зохицуулах тодорхой төлөвлөгөө боловсруулдаг. Иймээс Бурханы гэр янз бүрийн ёрын муу хүн, үл итгэгч, антикристүүдийг зохицуулахдаа Бурханы үг, үнэн-зарчимд бүрэн үндэслэж, Бурханы санаа зорилгод бүрэн нийцүүлэн хийдэг. Эдгээр ажлын зохицуулалтын тухайд нэг талаар, үнэн-зарчмуудын талаар нөхөрлөл хийж, хүмүүст үүнийг ойлгуулж, янз бүрийн хүнийг ялган таньдаг болгож сургах шаардлагатай байдаг бол нөгөө талаар, эдгээр ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, нөхөрлүүлэхийн тулд чуулгануудад тараах шаардлагатай байдаг. Товчхондоо чуулганыг цэвэрлэх ажлыг аль болох хурдан хэрэгжүүлэх ёстой бөгөөд хэзээ ч тасалдуулж болохгүй. Энэ ажил чуулганд ёрын муу хүн үлдэхгүй болтол үргэлжлэх ёстой. Дээрхээс чуулганыг цэвэрлэхийг тушаасан ажлын зохицуулалт гаргамагц удирдагч, ажилчид хэсэг хугацаанд л цэвэрлэгээний ажил хийх шаардлагатай болж, цэвэрлэгээ хийгдсэнээс хэсэг хугацааны дараа ёрын муу хүмүүс чуулганд үймээн дэгдээж байгааг дахиад олж илрүүлсэн ч Дээрх энэ талаар ямар ч ажлын зохицуулалт гаргаагүй байвал удирдагч, ажилчид тэр ёрын муу хүмүүст санаа зовох, эсвэл тэднийг цэвэрлэх хэрэггүй байдаг юм биш—ингэж ер болохгүй. Чуулганы цэвэрлэгээний ажил эмх цэгцтэй байдлаар тасралтгүй явагдах ёстой; хөөх, цэвэрлэх шаардлагатай хүмүүс байсаар байгаа цагт цэвэрлэгээний ажил үргэлжлэх ёстой. Дээрхээс тушаал ирэхийг, эсвэл дээд түвшний удирдагчид чамд мэдээлэл дамжуулахыг бүү хүлээ, илүү олон ах эгч нар хэн нэгнийг мэдээлэхийг идэвхгүйгээр бүү хүлээ. Бурханы сонгосон хүмүүс хэн нэгнийг ил болгож, мэдээлмэгц удирдагч, ажилчид тэр тохиолдлыг шалгаж, зохицуулж эхлэх ёстой. Хэрэв удирдагч, ажилчид мэдээллийн захидлыг дарж, уг хэрэг явдлыг зохицуулахгүй бол тэднийг шалгаж, зохицуулах ёстой бөгөөд хэрэв тэд ёрын муу хүнийг хаацайлж байсан нь илэрвэл тэр ёрын муу хүнтэй нь хамт чуулганаас цэвэрлэх ёстой. Чуулганыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэдэггүй аливаа удирдагч юм уу ажилчин бол хуурамч удирдагч, ажилтан бөгөөд тэднийг нэн даруй чөлөөлөх ёстой. Хэрэв тэд бүр ёрын муу хүмүүсийг хаацайлж, хамгаалдаг бол тэднийг антихристүүд гэж тодорхойлж, чуулганаас цэвэрлэж, хөөх ёстой. Эдгээр нь чуулганыг цэвэрлэх ажлын талаар Бурханы гэрээс гаргасан тодорхой заалтууд юм. Чуулганыг цэвэрлэх ажил бол яаралтай эн тэргүүнд тавигддаг бөгөөд гүн гүнзгий утга учиртай. Надад хэл дээ, чуулганыг цэвэрлэх нь чуулганыг ариусгахын тулд хийгддэг биш гэж үү? Хэрэв чуулган ариуссан бол, өөрөөр хэлбэл, дотор нь ёрын муу хүмүүс үймээн дэгдээхгүй, чуулганы гишүүдийн дунд үл итгэгчид холилдохгүй бол—тэр нь жинхэнэ чуулган бөгөөд чуулганы амьдрал хамгийн сайн үр дүнд хүрнэ. Энэ нь Христийн хаанчлал биелэхэд чиглэсэн бас нэг том алхам болох бус уу? Ийм цэвэр чуулган хаанчлалын сайн мэдээг түгээхэд хамгийн ашиг тустай байх болно, учир нь хүн бүр үнэн-бодит байдалтай болж, хүн бүр Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, Бурханы ардуудын хувиар бүрэн төгс болгуулна, мөн үймээн дэгдээх ёрын муу хүмүүс цаашид байхгүй болно. Мэдээж, ийм чуулган хамгийн их ерөөлтэй. Иймээс чуулганыг цэвэрлэх нь ажлын хамгийн утга учиртай зүйл бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы сонгосон хүмүүсийн үүргээ гүйцэтгэх орчныг илүү тайван, ёрын муу хүмүүсийн үймээнээс ангид байлгахын төлөө хийгддэг. Үүнээс гадна, Бурханы гэр сэлгүүцэгчид болон ямар ч хэрэггүй хүмүүсийг дэмждэггүй, тав тухад ташуурч, цадталаа талх иддэг шимэгчдийг ч дэмждэггүй. Үүргээ огт биелүүлдэггүй, үүрэг гүйцэтгэж байгаа бусад хүнд нөлөөлж, саад учруулдаг бүх хүн, хариуцлагагүй үг хэлдэг, бусдын хэрэгт оролцдог, чуулганд хийвэл зохих ажлаа хийдэггүй бүх хүнийг бас цэвэрлэх ёстой. Одоо төрөл бүрийн хүмүүс бүрэн илчлэгдсэн, чуулганыг цэвэрлэх ажил зайлшгүй бөгөөд үүнийг бүрэн дүүрэн, сайн хийх ёстой. Илчлэгдсэн энэ ёрын муу хүмүүс, антихристүүд, үл итгэгчид, ямар ч хэрэггүй хүмүүс, шимэгчид бол Бурханы жигшин голдог, аврагдахын аргагүй хүмүүс юм. Хэрэв чуулган цэвэрлэгээний ажлыг хийхгүй бол сайн мэдээг түгээх ажилд нөлөөлнө. Тиймээс өнөө үед чуулганыг цэвэрлэх ажил бол үтэр түргэн сайн хийх шаардлагатай ажлын чухал зүйл юм. Чуулганы цэвэрлэгээний ажлыг сайн хийж чаддаг удирдагч, ажилчидыг л хөгжүүлбээс зохистой бөгөөд тэд цаашид удирдагч, ажилчин байж чадна. Харин чуулганыг цэвэрлэх ажилд саад хийдэг ямар ч удирдагч, ажилчин бол тээг, саад тотгор бөгөөд Бурханы сонгосон хүмүүс тэднийг ил болгож, мэдээлэх ёстой. Бүх түвшний удирдагч, ажилчид юун түрүүнд чуулганы ажлын эдгээр тээг, саад тотгоруудыг бүрэн цэвэрлэж, шийдвэрлэх ёстой—энэ нь Бурханы санаа зорилгод нийцдэг. Ингэснээр л чуулганы ажлын янз бүрийн зүйл саадгүй явагдаж, чуулган Бурханы хүслийг хэрэгжүүлснээр Бурхан бүх алдрыг олж авч чадна.
VIII. Гадаад хэрэг явдал
Найм дахь зүйл, гадаад хэрэг явдал. Гадаад хэрэг явдлын ажил нь ажлын том зүйл биш, бас жижиг зүйл ч биш бөгөөд Бурханы гэрийн ажлын зохицуулалтын хүрээнд гадаад хэрэг явдалтай холбоотой хэд хэдэн зарчим бий. Нэг нь орон нутгийн хууль, тодорхой дүрэм журмыг мэдэж авах явдал. Өөрөөр хэлбэл, чуулган аль нэг газар нутагт юу хийхээс үл хамааран юуны өмнө орон нутгийн хуулийг мэдэж авах ёстой—энэ бол нэг зарчим. Өөр нэг зарчим бол гадаад хэрэг явдалтай холбоотойгоор ойлгохгүй, тодорхой бус асуудал тулгарвал хуульч болон холбогдох хуулийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх ёстой, мэдээлэлгүйгээр өөрөө дүгнэлт хийж болохгүй; өөр өөр улс орны үндэсний ялгаатай нөхцөл байдлын дагуу тодорхой төлөвлөгөө боловсруулж асуудлыг зохицуулах ёстой. Тэгвэл ийм төлөвлөгөөг хэрхэн гаргадаг вэ? Хуульчийн хэлснийг дагаж, хуульчаар шийдвэр гаргуулах ёстой, өөрийн дур зоргоор дүгнэлт, шийдвэр гаргаж болохгүй. Улс орон бүрийн үндэсний нөхцөл байдал, бодлого, хууль, дүрэм журам өөр өөр байдаг тул төсөөлөлдөө тулгуурлан үйлдэж болохгүй. Жишээ нь, чи Хятадад гудамжинд хэн нэгэн дээрэмдүүлж байхыг харлаа гэж бодъё. Хятадын хуулиар бол, үүнийг харсан хэн ч байсан зоригтойгоор оролцож, эхлээд дээрэмчнийг барьж аваад цагдаад шилжүүлэн өгөх эрхтэй. Ингэвэл чи эр зоригтой иргэн болж, ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх шаардлагагүй бөгөөд сайшаагдах ёстой. Энэ бол Хятадын үндэсний нөхцөл байдал, тогтолцоо бөгөөд нэг төрлийн Хятадын уламжлалт соёл юм. Хятадууд үүнийг сайхан уянгалаг нэрээр “уламжлалт ёс суртахуун” хэмээн нэрлэдэг. Харин Барууны орнуудад, ялангуяа АНУ, Канад зэрэг улсад чи хулгайч юм хулгайлж байгааг харсан даруйдаа барьж авч, цагдаа ирж баривчлахыг хүлээвэл энэ нь буруу бөгөөд хууль зөрчиж байгаа хэрэг. Учир нь чи зүгээр л жирийн иргэн бөгөөд хууль сахиулагч биш, чамд хэнийг ч баривчлах эрх байхгүй; зөвхөн цагдаа л хүнийг баривчлах эрхтэй. Хулгайч юм хулгайлж байгааг харвал чи цагдаад мэдэгдэж болох ч өөрөө хулгайчийг баривчилж болохгүй. Хэрэв чи дур мэдэн хулгайчийг баривчилбал хууль бус авирлаж байгаа хэрэг—энэ нь Барууны орнуудын хууль юм. Барууны орнуудад Хятадуудын “уламжлалт ёс суртахуун”-ыг хэрэгжүүлэх нь зохимжгүй; Барууныхан өөрсдийн гэсэн хуультай. Хэрэв чи Барууны оронд хэн нэгэн гудамжинд унасан байгааг харвал хуульд юу гэж заадаг вэ? Очоод “Та зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу?” гэж асуух ёстой. Хэрэв тухайн хүн тусламж хэрэггүй гэж хэлбэл чи явж болно. Харин хэн нэгэн унасан байгааг харсан ч зүгээр эсэхийг нь асуухгүйгээр, эсвэл шалгахгүйгээр зүгээр яваад өгвөл хууль зөрчиж байгаа хэрэг болно. Хятадад ийм нөхцөл байдалтай тулгарвал энэ нь луйвар байж магадгүй бөгөөд тоохгүй орхивол чамд юу ч тохиолдохгүй. Хэрэв “Та зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу?” гэж асуувал чамд төвөг учирч болох бөгөөд тухайн хүн чамайг залилж, чи дахин хэзээ ч сайхан амьдрах боломжгүй болж болно. Энэ хоёр явдал та нарт юу хэлж байна вэ? Өөр өөр улс орон, өөр өөр арьстны боловсрол, нийгмийн орчин, нийгмийн тогтолцоо, мэдээж хууль, дүрэм журам тэс өөр байдаг. Гадаад хэрэг явдлын ажлын тухайд нэг талаар, энэ ажлыг гүйцэтгэж буй хүмүүс чуулганы ажилтай холбоотой хууль, дүрэм журмыг үнэн зөв ойлгох ёстой, нөгөө талаар, ах эгч нарын мэдэж байх шаардлагатай зарим нэг амьдралын ерөнхий мэдлэг эсвэл хууль эрх зүйн заалтуудыг түгээх ёстой. Иймээс Бурханы гэр ажлын энэ зүйлтэй холбоотой ажлын зохицуулалтыг гаргаж, үүнийг хийж буй хүмүүс ямар нэг зүйл хийхдээ эхлээд заавал холбогдох хууль, төрийн дүрэм журмуудыг лавлаж харахыг шаарддаг. Ялангуяа шийдвэрлэхэд хэцүү асуудалтай тулгарах үедээ хуульчаас зөвлөгөө авах ёстой бөгөөд хятад хүний сэтгэлгээ, логикоор сохроор дүгнэлт хийх, шийдэл боловсруулж болохгүй—энэ нь мунхаг, мэдлэггүй үйлдэл юм. Эдгээр зүйлийг ойлгомогцоо чи гадаад хэрэг явдлын ажлын ач холбогдол, уг ажил ямар үр дүнд хүрэх ёстой, мөн Бурханы гэрт энэ ажлын зохицуулалт хэр шаардлагатай болохыг ойлгох ёстой. Ажлын энэ зүйлийн цар хүрээ тийм ч том биш учир ихэнх тохиолдолд зөвхөн энэ ажилд оролцдог ажилчдад ажлын зохицуулалтыг тодорхой ойлгуулахад хангалттай. Хэрэв энэ нь ах эгч нарын мэдэх шаардлагатай зүйл бол тэдэнд ойлгож, ухамсарлахад нь туслах хэрэгтэй. Гадаад хэрэг явдлын ажил ч бас маш чухал, учир нь ах эгч нар гадаадад амьдарч, ажиллахтай нь холбоотой хууль, дүрэм журмыг ойлгохгүй бол болохгүй. Энэ тал дээрх шаардлагатай холбоотой тодорхой ажлын зохицуулалт Бурханы гэрт байдаг бөгөөд үүнийг ажлын зохицуулалтын дагуу хэрэгжүүлэх л шаардлагатай. Хэрэв онцгой нөхцөл байдал үүсвэл Бурханы гэр онц байдлын зарим шийдэл боловсруулна. Хэрэв ажил гадаад хэрэг явдлын ажилтай холбоотой бол заавал гадаад хэрэг явдлын ажилтнуудтай зөвлөлдөж, Бурханы гэрт уг ажилтай холбоотой ямар тодорхой зохицуулалт байгааг мэдэх ёстой, өөрийнхөө төсөөлөлд сохроор найдаж, мэдээлэлгүй арга хэмжээ авч болохгүй. Ингэж үйлдэх нь асуудал үүсгэх магадлалтай бөгөөд үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байж болно. Гадаад хэрэг явдлын ажил мөн ганц чиг үүрэгтэй ажил бөгөөд төвөгтэй биш, ажлын ихэнх тодорхой хэрэг явдлыг ажлын зохицуулалтаас олох боломжтой. Хүмүүс гадаад хэрэг явдлын ажлыг гадаадад анх хийж эхлэхэд жаахан төвөгтэй санагдаж болох ч хэсэг хугацаанд хийсний дараа тодорхой арга барил, хэв маягийг нь олж, цаашид төдийлөн төвөгтэй санагдахаа больдог. Анх хятад хүмүүсийг гадаадад очиход хог хаях, шөнө оройтож унтах, өглөө хэт эрт босох, нохой нь хуцаж хүмүүсийг үймүүлэх, тагтан дээр хувцас өлгөх, автомашинаа буруу газар тавих зэрэг олон зүйлээс болж тэдний эсрэг гомдол мэдүүлдэг байсан. Эцэст нь тэдний талаар маш олон удаа гомдол мэдүүлж, цагдаа нар байнга ирж хаалгыг нь тогшиж, зааварчилгаа өгдөг байсан, нэлээд хугацаа өнгөрсний дараа л тэд Хятадад биш, гадаадад байгаа гэдгээ ухаарсан. Аажмаар тэд сэрэмжтэй болж, хууль эрх зүй бага сага мэддэг болж, амьдрал, ажил, жолоо барих гэх мэттэй холбоотой зарим дүрэм журмыг ойлгож авсан. Хятад хүмүүс анх гадаадад гарах үедээ биеэ авч явах энгийн хэдэн ёс зүйг л мэддэг байсан бөгөөд ихэнх хууль эрх зүйн асуудлаар ерөнхий мэдлэггүй, хууль огт мэддэггүй зэрлэг амьтад шиг л байв. Хэдхэн жилийн дараа тэд тодорхой хэмжээнд мэдлэгтэй болж, зарим дүрэм журмыг ойлгож, яг л гаршуулсан амьтад шиг болж, бага зэрэг сайжирсан.
IX. Чуулганы халамж
Есдүгээр зүйл, чуулганы халамж. Бурханы гэр өмнө нь чуулганы халамжтай холбоотой ажлын зохицуулалт гаргасан бөгөөд үүргээ бүтэн цагаар гүйцэтгэж байгаа хүмүүст юм уу тэдний гэр бүлд амин зуулгаа залгуулахад нь тусламж хэрэгтэй байвал чуулганы удирдагчид энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө, зарчмуудыг эдгээр ажлын зохицуулалтаас олж болох бөгөөд Бурханы гэр тодорхой тайлбар, заалтуудыг гаргасан. Бурханд итгэснийхээ төлөө шоронд хоригдож, улмаар гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж байгаа ах, эгч нар; удаан хугацаагаар гэрээсээ хол үүргээ гүйцэтгэж байгаа, хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй эцэг эхчүүд; олон жил үүргээ гүйцэтгэсэн өвчтэй ах, эгч нар гээд эдгээр болон иймэрхүү бусад хүндрэл бэрхшээлд чуулган туслалцаа үзүүлж, шийдвэрлэх ёстой. Ажлын энэ зүйлтэй холбоотой онцгой нөхцөл байдал бий, өөрөөр хэлбэл, зарим гэр бүл ах, эгч нарыг гэртээ хүлээн авах нөхцөлийг хангадаг ч орлогын эх үүсвэргүй байх үед ах, эгч нарыг хүлээн авах зардлыг нь хэрхэн зохицуулах ёстой вэ? Энэ нь чуулганы халамжийн ажилд хамаарна. Үүнтэй холбоотой заалтуудыг ажлын зохицуулалтаас олж болно, эсвэл удирдагч, ажилчид зочин хүлээн авах ажлыг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн нөхцөл байдалд үндэслэн чуулганы нөөцийг оновчтой хуваарилах боломжтой—энэ бүх зүйлд зориулсан тодорхой заалтууд чуулганд бий. Хэрвээ энэ тодорхой заалтуудын цар хүрээнд хамаарахгүй зарим онцгой нөхцөл байдал үүсвэл удирдагч, ажилчид тухайн хэрэг явдлыг нөхөрлөж, ярилцан, орон нутгийн ердийн амьжиргааны түвшинд үндэслэсэн бодитой, оновчтой зохицуулалтыг хийж болно. Энэ нь өргөн хүрээг хамарсан ажлын зүйл ч биш, маш чухал даалгавар ч биш боловч удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын хүрээнд хамрах бөгөөд үл тоомсорлож болохгүй. Хэрвээ амьжиргаагаа залгуулахад нь дэмжлэг хэрэгтэй, эсвэл санхүүгийн тусламж шаардлагатай хүн байхгүй бол удирдагч, ажилчид тийм хүн эрж олох гэж зүтгэх шаардлагагүй. Харин тийм хүмүүс байвал удирдагч, ажилчид тэднээс зайлсхийх ёсгүй, тэднийг үл тоож, гар хумхин зогсож, хараагүй мэт дүр эсгэж бүр ч болохгүй. Тэд зарчмын дагуу үйлдэх ёстой—энэ бол тэдний үүрэг хариуцлага юм.
X. Онц байдлын төлөвлөгөө
Аравдугаар зүйл, онц байдлын төлөвлөгөө. Онц байдлын төлөвлөгөө нь Бурханы гэрийн ажлын аль ч хэсэгт үүсдэг онцгой асуудлуудад чиглэсэн байдаг. Яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд сайн мэдээний ажил, захиргааны ажил, эсвэл мэргэжлийн ажилд гарсан эсэх, аль эсвэл антихристүүд юм уу хуурамч удирдагчидтай холбоотой асуудлыг зохицуулж байгаа эсэх, эсвэл хүмүүсийг төөрөлдүүлсэн зарим онцгой нөхцөл байдлыг ялган таньж байгаа эсэхээс үл хамааран, энэ бүхэн онц байдлын төлөвлөгөөний ангилалд багтана. Жишээлбэл, хэрэв хэн нэгэн үймээн дэгдээж, саад болж байгаа, эсвэл нэг антихрист дур зоргоороо авирлаж, дарангуйлж, өөрийн хаанчлалыг байгуулах гэж оролдож байгаа гэх мэт эдгээр нөхцөл байдлын аль нэгтэй нь холбоотой тусгай төлөвлөгөөнд ажлын зохицуулалт гаргах нь зохистойг Бурханы гэр олж мэдсэн даруйдаа холбогдох бичгээр дамжуулна. Онц байдлын төлөвлөгөө нь тухайн үед чуулганд үүсээд байгаа зарим яаралтай нөхцөл байдалд үндэслэдэг бөгөөд орчин нөхцөлийн ноцтой байдлаас хамааран Дээрх тодорхой ажлын зохицуулалт үүсгэж, дараа нь үүнийг тарааж, дамжуулдаг. Тусгай төлөвлөгөө нь удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын аль нэг зүйлтэй холбоотой байж болох бөгөөд үүнийг Дээрх зохицуулж, удирдагчид болон ажилчдаас хэрэгжүүлэхийг шаардсан л бол удирдагч, ажилчид Дээрхийн ажлын зохицуулалтын дагуу үүнийг тарааж, хэрэгжүүлэх ёстой. Ийм ажлын зохицуулалтад тэд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Дээрх ийм ажлын зохицуулалт гаргах үед энэ нь аливаа захиргааны ажил юм уу тодорхой мэргэжлийн ажлаас дутахгүй чухал юм. Хэдий эдгээр ажлын зохицуулалт түр зуурынх боловч удирдагч, ажилчид үүнийг албан ёсны ажлын зохицуулалтын адилаар тарааж, дамжуулж, хэрэгжүүлж, хянан дагаж, дараа нь Дээрхэд тайлагнаж, мэдээлэх ёстой—энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага. Онц байдлын төлөвлөгөө нь аль нэг ажлын зүйлд тусгайлан чиглэдэггүй, өөрөөр хэлбэл, Дээрх хэдийд ч бүс нутаг болгоны бүх түвшний удирдагчдад ямар нэг даалгавар даалгаж, шаардлага тавьж, эсвэл ажлын зохицуулалт өгөх бөгөөд удирдагч, ажилчид ийм төрлийн ажлыг үл тоомсорлох ёсгүй. Эдгээр нь ажлын зохицуулалт бөгөөд бүх түвшний удирдагчид болон бүх бүс нутагт хүргэгддэг учраас удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын хүрээнд багтдаг ажил юм. Удирдагч, ажилчид гар хумхин зогсож, уг ажлыг хамрах хүрээгээр нь, өөрсдөд нь хамаатай эсэхээр нь ангилж, эсвэл ажлын зохицуулалт дахь Дээрхийн өнгө аяс, яаралтай байдлыг таамагласнаар цаг тухайд нь хэрэгжүүлэх эсэхээ шийдэж болохгүй. Ийм зүйл тохиолдож болохгүй, үүний оронд удирдагч, ажилчид үүнийг албан ёсны ажил мэтээр хэрэгжүүлж, чухал үүрэг, даалгавар гэж үзэн хийж дуусгах ёстой—энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Онцгой нөхцөл байдалд онц байдлын төлөвлөгөө байдаг бөгөөд энэ нь онцгой орчин нөхцөлд хэрэгжүүлдэг ажил юм. Зарим нэг тодорхой, онцгой зүйл тохиолдоход Дээрх эдгээр орчин нөхцөл, үйл явдлыг ашиглан удирдагч, ажилчид болон ах эгч нарт үнэнийг илүү бодитой байдлаар ашигласнаар хүмүүс болон зүйлсийг ялган таньж, хүмүүс болон зүйлсийг нэвт харахад суралцаж, үнэнийг улам их ойлгох боломжийг олгодог. Энэ нь хүмүүсийг хуурамч удирдагчид болон антихристүүдийг ялган таньдаг болгох зорилготой. Үүнээс гадна, ах эгч нарын чуулганы амьдралд тайван, тохиромжтой, үймээнгүй орчныг бий болгохын тулд үүнийг хийдэг. Нөгөөтээгүүр, хүмүүсийг цаг тухайд нь янз бүрийн сургамж авч, сургуулилалт хийх боломжтой болгохын тулд хийгддэг; ийм байдлаар нэг удаа сургуулилалт хийсний дараа хүмүүсийн аминд асар их ахиц дэвшил гарна. Энэ бол Дээрхээс бүх түвшний удирдагч, ажилчид болон ах эгч нарыг, ялангуяа үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарыг сургадаг нэг арга зам юм. Үүнд ямар ч хорон санаа байхгүй, Дээрх хүмүүсийг тарчлааж, эсвэл оргүй хоосноос сүр бадруулж байгаа хэрэг биш. Хэдийгээр эдгээр нь онц байдлын төлөвлөгөө, түр хугацааны ажлын зохицуулалт ч гэсэн мөн л ач холбогдолтой, үнэ цэнтэй бөгөөд бүх түвшний удирдагч, ажилчид болон ах эгч нар үүнийг ойлгож, зөвөөр хандаж чадна гэж Би найдаж байна.
Бид нийтдээ ажлын зохицуулалтын 10 зүйлийг жагсааж, Би энэ 10 зүйлийн талаар одоо үндсэндээ нөхөрлөж дууслаа. Би эдгээрийг төдийлөн дэлгэрэнгүй нөхөрлөөгүй ч Миний нөхөрлөсөн зүйл та нарт ажлын зохицуулалт гэж яг юу болох, Бурханы гэр ямар тодорхой ажил хийдгийг ойлгуулж, ухааруулахад хангалттай. Нөгөө талаар, эдгээр тодорхой зүйлээр дамжуулан Бурхан чуулганд болон Өөрийнхөө сонгосон хүмүүсийн дунд яг юу хийж буйг та нарт ойлгууллаа. Бурханы гэрийн ажил нь ямар нэг бизнес, улс төр, хүний эрх, эсвэл арилжааны үйл ажиллагаанд оролцох явдал биш; Бурханы гэрийн хийдэг ажлын зүйлс ажлын зохицуулалтад байдаг. Тиймээс зарим эрх баригч нам болон нийгмийн байгууллагууд Төгс Хүчит Бурханы Чуулганд юу болж байгааг байнга мөшгөж, судалж, мөрдөж байгаа ба Бурханы гэрийн вэбсайт, видеонуудыг үзэж харах замаар энэ талаар судалснаар Төгс Хүчит Бурханы Чуулган бол жинхэнэ итгэл үнэмшил бөгөөд аль нэг улсын улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэдгийг баталсан байж магадгүй. Төгс Хүчит Бурханы Чуулган олон жилийн турш ХКН-ын (Хятадын Коммунист Намын) улайрсан дарангуйлал, дайралтыг амссан ч үргэлжлүүлэн сайн мэдээг номлож, Бурханд гэрчлэл хийсээр байгаа бөгөөд Бурханы үг, үнэн болон төрөл бүрийн гэрчлэлийн видеонуудыг интернэтэд байршуулж, хүний нийгэмд асар их, тоймгүй олон ашиг тусыг авчирч, Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг тогтмол илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч байгааг бүрэн баталж байна. Тэд ахин дахин судалсаар, энэ судалгаагаараа ямар үр дүнд хүрсэн бэ? Тэд маш их сэтгэл дундуур болдоггүй гэж үү? Тэд бүр манай чуулганд "гаж урсгал" гэх нэр зүүх, чуулганыг намын эсрэг, төрийн эсрэг гэж тодорхойлох ямар өө олж болох талаар ч бодож үзсэн. Гэхдээ одоо тэд ингэж чадахгүй гэдгээ ойлгосон—олон жилийн турш чуулганаас гаргасан ажлын зохицуулалтуудаас дүгнэхэд эдгээр нэр шошгыг чуулганд зүүх ямар ч арга зам тэдэнд байгаагүй, тэдний бүх судалгаа талаар болсон. Энэ эрт үед иудейчүүд Эзэн Есүсийг судалж байсантай яг адилхан. Хуулийн багш нар, фарисайчууд, дээд зиндааны төрийн түшмэд Эзэн Есүсийн юу хэлж, юу хийж байгааг судлаад, Эзэн Есүсийн хийсэн юу ч хууль, улс төрийн эсрэг байгаагүй, Түүний хэлж, хийсэн бүхэн зөв, үнэн бөгөөд Бичвэрт бүрэн нийцэж байсныг олж мэдээд, эцэст нь сэтгэл гонсойсон. Бурханы гэр улам олон кино, туршлагын гэрчлэлийн видео хийж, ялангуяа Бурханы үгийн ном, уншлагууд олширч байгааг шашны ертөнц одоо харж байна. Тэгвэл тэд юу гэж бодож байгаа вэ? Хэрэв тэд энэ бүх зүйл Бурханаас ирж байгааг харж чадахгүй бол үнэхээр мунхаг юм! Бурханаас ирдэг зүйл зайлшгүй цэцэглэн хөгжинө — энэ бол Ариун Сүнсний ажлын үр дүн бөгөөд үүнийг хэн ч нуун дарагдуулж чадахгүй. Бурханы үг өдгөө бүх дэлхий даяар тархаж, Бурханы илэрхийлдэг үнэн бүх хүн төрөлхтний өмнө дэлгэгдсэн; Бурханы илрэлт ба ажил хүчтэйгээр урагшилдаг, ямар ч улс орон, ямар ч хүчин үүнийг эсэргүүцэж үл чадна. Агуу улаан луу аль хэдийн бүрэн шившиглэгдэж, ялагдсан! Шашны ертөнц яаж ч ялласан, Бурханы ажлыг эсэргүүцэж үл чадна, эцэст нь тэд Бурханы ажлын урсгалд живж, таягдан хаягдахаас өөр замгүй.
Би одоо ажлын зохицуулалтын зүйлсийн талаар нөхөрлөж дуусгалаа. Миний нөхөрлөсөн зүйл Бурханы гэрийн хийдэг бүх ажил биш гэж үү? Энэ ажил бол та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрч, ойлгодог зүйл—энд ямар ч нууц зүйл байхгүй. Агуу улаан лууд чуулганы олон жилийн бүх ажлын зохицуулалт байдаг—тэдэнд байгаа ажлын зохицуулалтууд маш олон, иж бүрэн. Тэд эдгээрийг өдөр бүр судалдаг, тэгээд судалсаар, судалсаар эцэст нь ийм дүгнэлтэд хүрдэг: “Хэрвээ энэ хүмүүс Бурханы үгийг тасралтгүй түгээж, Бурханы ажлыг ийм маягаар гэрчлээд байвал аймшигтай юм болно! Энэ бүх хүнийг заавал устгах ёстой, гадагшаа дүрвэсэн ч өршөөж болохгүй.” Харж байна уу, диаволууд ердийн завхарсан хүмүүстэй адилгүй—тэд Бурханыг эцсийн мөч хүртэл эсэргүүцэнэ. Хэрэв ердийн завхарсан хүмүүс чуулганы гэрчлэлийг харвал ойлгож чадна, тэдгээрийг үндэслэлтэй гэж бодно, огт хяхан хавчихгүй. Харин Сатан болон диаволууд бол үүнээс огт өөр. Тэд Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийж байгааг чинь харвал чамайг үзэн ядаж, чамайг алахыг хүснэ, амьд явахыг чинь зөвшөөрөхгүй. Хэрэв чи тэдний хэлснийг хийхгүй, тэднийг шүтэхгүй бол тэд хэзээ ч чамайг зүгээр орхихгүй, чамайг амьдрахыг зөвшөөрөхгүй. Хаашаа ч явсан чамайг үхтэл чинь мөшгөнө; дэлхийн зах хязгаар луу явсан ч чамайг зүгээр орхихгүй. Энэ бол агуу улаан лууны хийдэг зүйл. Энэ бол Сатаны хорон муу байдал бөгөөд ердийн завхарсан хүмүүсээс өөр. Үүнийг чи тодорхой ойлгох ёстой.
Ажлын зохицуулалтыг хэрхэн зөв дамжуулж, хэрэгжүүлэх тухай
I. Ажлын зохицуулалтыг хэрхэн дамжуулах тухай
Ажлын зохицуулалтын энэ 10 зүйл нь чуулган дотор болон Бурханы сонгосон хүмүүсийн дунд Бурханы хийдэг бүх төрлийн ажлын цар хүрээ, агуулга юм. Энэ ажлын агуулга, цар хүрээг ойлгох нь удирдагчид болон ажилчид энэ ажлыг сайн хийж байгаа эсэхийг хянахад Бурханы сонгосон хүмүүст тус болно. Нөгөөтээгүүр, энэ нь үндсэндээ удирдагчид болон ажилчдад өөрсдийн үүрэг хариуцлагын хамрах хүрээ, хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой хариуцлагыг ойлгож, ухамсарлаж, “удирдагчид ба ажилчид” гэсэн нэр томьёог үнэн зөв тодорхойлоход тусалдаг. Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юу вэ? Тэд ямар дүр төрхийг амьдран харуулах ёстой вэ? Тэд төрийн албан хаагчид шиг байх ёстой юу? (Үгүй.) “Удирдагчид ба ажилчид” гэдэг нь албан ёсны албан тушаал эсвэл цол хэргэм биш. Удирдагч, ажилчид гэж хэн бэ гэдгийг удирдагч, ажилчдын гүйцэтгэдэг үүрэг, Бурханы тэдэнд даалгасан даалгавар, тэднээс шаарддаг стандартаас ойлгох ёстой. Ийм маягаар хүн “удирдагчид ба ажилчид” гэсэн нэр томьёог харьцангуй бодитоор ойлгож, удирдагч, ажилчдын тодорхойлолтыг илүү тодорхой мэддэг болно. Удирдагч, ажилчид хамгийн багадаа ямар үүрэг хариуцлага биелүүлэх ёстой вэ? Тэд есдүгээр зүйлд дурдсан шиг Бурханы гэрийн шаардлагын дагуу ажлын зохицуулалт бүрийг зөвөөр дамжуулах, тараах, хэрэгжүүлэх ёстой. Ажлын зохицуулалт ямар талтай холбоотой байх нь хамаагүй, удирдагчид болон ажилчдаар дамжиж байгаа цагт тэдний хийх ёстой зүйл бол тухайн ажлын зохицууулалтыг бүрэн, зөв ойлгосныхоо дараа цаг алдалгүй, зогсолтгүйгээр чуулгануудад дамжуулах явдал юм. Ажлын зохицуулалтыг хүлээн авч буй хүмүүсийн тухайд хэрвээ Бурханы гэрээс ажлын зохицуулалтыг номлогчид, чуулганы удирдагчид, чуулганы санваартнуудыг оролцуулаад бүх түвшний удирдагч, ажилчдад дамжуулахыг шаардсан бол яг тэр түвшин хүртэл бүх хүнд дамжуулах ёстой, ингээд л боллоо; хэрвээ ажлын зохицуулалтыг бүх ах эгч нарт дамжуулах шаардлагатай бол Бурханы гэрийн шаардлагад чанд нийцүүлэн бүх ах эгч нарт дамжуулах ёстой. Хэрэв орчин нөхцөлөөс үүдэн бичгээр дамжуулахад тохиромжгүй, ингэвэл аюулгүй байдалд эрсдэл учрах эсвэл бүр илүү ноцтой асуудал үүсэх нөхцөл бүрдвэл ажлын зохицуулалтын чухал, гол агуулгыг хүн бүрт аман хэлбэрээр үнэн зөв дамжуулах ёстой. Тэгвэл ажлын зохицуулалтыг дамжуулсан гэж тооцогдохын тулд үүнийг яаж хийх ёстой вэ? Хэрэв ажлын зохицуулалтыг бичгээр дамжуулж байгаа бол хүн бүр хүлээн авсан, хүн бүр мэдсэн, хүн бүр үүнийг нухацтайгаар авч үзэж байгаа гэдгийг баталгаажуулах ёстой; амаар дамжуулж байгаа бол дамжуулж хэлснийхээ дараа хүмүүсээс тодорхой ойлгосон эсэх, санаж байгаа эсэхийг нь дахин давтан асуух ёстой, тэднээс ажлын зохицуулалтыг буцаан давтан хэлэхийг шаардах ч боломжтой—зөвхөн ийм маягаар ажлын зохицуулалтыг үнэхээр дамжуулсан гэж тооцож болно. Хэрэв хүмүүс Бурханы гэрийн шаарддаг зарчмууд болон тодорхой агуулгыг буцааж давтан хэлж, тодорхой илэрхийлж чадах юм бол ажлын зохицуулалт тэдний оюун санаанд хүрсэн, тэд үүнийг санаж байгаа, тодорхой ойлгосон гэдгийг энэ нь батална. Тэр үед л ажлын зохицуулалтыг үнэхээр дамжуулсан гэж үзэж болно. Хэрэв нөхцөл байдал, орчин, бусад хүчин зүйлс нь ажлын зохицуулалтыг бичгээр дамжуулахад бүрэн тохиромжтой байвал заавал бичгээр дамжуулах ёстой; орчин нөхцөл боломжгүйгээс болж бичгээр дамжуулах боломжгүй, амаар дамжуулах шаардлагатай бол амаар дамжуулж байгаа зүйл нь ажлын зохицуулалттай ижил, гуйвуулагдаагүй, хувийн ойлголт нэмэгдээгүй, эх бичвэр нь дамжуулагдаж байгаа гэдгийг баталгаажуулах ёстой—ийм маягаар л ажлын зохицуулалтыг үнэхээр, үнэн зөв дамжуулсан гэж тооцогдоно. Ажлын зохицуулалтыг тодорхой үг хэллэгийнх нь дагуу бүрэн дүүрэн дамжуулах ёстой; үүнийг хариуцлагагүйгээр, эсвэл хувийн ойлголт, төсөөллөөр гуйвуулах юмуу утгагүй тайлбар хийн дамжуулж болохгүй. Ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулах тухайд хүмүүс ажлын зохицуулалтыг дамжуулах хатуу чанд түвшнийг ойлгох ёстой; өөрөөр хэлбэл дамжуулалт нь үнэн зөв байх ёстой. Зарим хүн “Үүнийг нарийвчлалтай дамжуулах ёстой гэж үү?” гэдэг. Үгүй, тэгэх шаардлагагүй. Нарийвчлал бол төхөөрөмжид тавигддаг шаардлага; хүмүүс зүгээр л үнэн зөв дамжуулж чадвал тэр нь хангалттай сайн хэрэг болно. Жишээлбэл, чуулганы амьдралтай холбоотой Бурханы гэрийн ажлын зохицуулалт нь Бурханы сонгосон хүмүүсээс Бурханыг мэдэх тухай Бурханы үгийг идэж, уухыг шаарддаг—үүнийг дамжуулах амархан уу? (Тийм.) Ажлын зохицуулалт хүмүүст хамрах хүрээг өгч, хүмүүс Бурханы энэ бүх холбогдох үгийг унших боломжтой. Гэвч хэн нэгэн хүн ажлын зохицуулалтыг буруу тайлбарлаж, өөрсдийн хувийн ойлголт, үзэл, төсөөллийг нэмээд, нэмэлт үгийг дамжуулбал энэ нь ажлын зохицуулалтаас хазайсан гэсэн үг биш гэж үү? Тэд ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулж байна уу? (Үгүй.) Тэд өөрсдийнхөө нэмэлтүүдтэй хамт ажлын зохицуулалтыг дамжуулж байна—энэ бол ямар ч утгагүй зүйл. Дээрхээс ирдэг ажлын зохицуулалт бүрийг хүн хэд хэдэн удаа уншиж, энэ ажлын зохицуулалтын зөв утга учир, үүнийг тараахын ач холбогдол, хүрэхийг зорьж буй үр дүнг тодорхой мэдэж авах ёстой, дараа нь Дээрхийн зохицуулсан ажлын тодорхой зүйлсийг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар ойлгож, алдаа гаргахаас зайлсхийх ёстой. Эдгээр зүйлийг нөхөрлөж, ойлгосны дараа ажлын зохицуулалтыг дамжуулах нь бүрэн үнэн зөв байх болно. Эхлээд хийх ёстой зүйл бол пасторын харьяаны удирдагч, ажилчдын зүгээс ажлын зохицуулалтыг бусад бүх түвшний удирдагч, ажилчдад хүргэж, тэд цааш нь үүнийг бүх чуулганы баг бүрийн зааварлагчдад эцэслэн дамжуулна. Дараа нь Бурханы гэрийн ажлын зохицуулалтын талаар цуглаан дээр хэд хэдэн удаа нөхөрлөх ёстой, ингэснээр Бурханы сонгосон бүх хүн үүнийг ойлгож, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болно—зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л уг ажлын зохицуулалтыг дамжуулсан гэж үзнэ. Ажлын зохицуулалтыг заавал Бурханы гэрийн шаардсан арга барил, хамрах хүрээний дагуу дамжуулах ёстой. Мэдээж дамжуулж буй агуулга үнэн зөв, ямар ч алдаагүй байх шаардлагатай. Удирдагч, ажилчид хайнга эндүү ташаа тайлбарлаж, өөрсдийн санаа оноог нэмэх ёсгүй—ингэх нь үнэн зөв дамжуулж байгаа хэрэг биш бөгөөд удирдагч, ажилчны үүрэг хариуцлагаа биелүүлээгүйд тооцогдоно. Ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулах болон хэрэгжүүлэх гэдгийг ингэж ойлгох ёстой.
Хэрвээ удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хэрхэн үнэн зөв дамжуулахыг сайн мэдэхгүй хэвээр байвал яах ёстой вэ? Үүнд маш энгийн, хялбар арга бий. Удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хүлээж авсны дараа эхлээд бусад удирдагч, ажилчидтай ажлын зохицуулалтын талаар нөхөрлөж, энэ ажлын зохицуулалтад Дээрх хэчнээн тодорхой зүйл шаардаж байгааг харж, нэг бүрчлэн жагсаах ёстой. Дараа нь эдгээр ажлын зохицуулалтад үндэслэн тухайн орон нутгийн чуулганы бодит нөхцөл байдал, тухайлбал сайн мэдээний ажил, янз бүрийн мэргэжлийн ажил, чуулганы амьдралын нөхцөл байдал, янз бүрийн хүмүүсийн хэв чанар, гэр бүлийн нөхцөл байдал зэргийг бодолцон үзэж, энэ бүх зүйлийг нэгтгэн, ажлын энэ хэсгүүдийг хэрхэн хэрэгжүүлэх учиртайг харах ёстой. Нөхөрлөлөөр дамжуулан бүх удирдагч, ажилчид ажлын зохицуулалтын талаар ижил, үнэн зөв ойлголтод хүрч, тэдгээрийг дамжуулах зохимжтой арга барилтай болох ёстой—зөвхөн ийм маягаар л ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулна. Хэрвээ удирдагч эсвэл ажилчин ажлын зохицуулалтыг хүлээн авсныхаа дараа яг ямар утгатайг нь мэдэхгүй байж, сохроор ах эгч нарыг цуглуулж, ажлын зохицуулалтыг тарааж, дамжуулбал энэ нь тохиромжтой юу? Үүний үр дүнд ажлын зохицуулалтыг дамжуулснаас нэг, хоёр сарын дараа бүх чуулганд тэдгээрийг хэрэгжүүлэхэд гажилт гарсан нь илэрч, тухайн удирдагч эсвэл ажилчин ажлын зохицуулалтыг нарийвчлан шалгах үедээ гажилттай дамжуулснаа олж мэднэ. Хэрэв тэр удирдагч эсвэл ажилчин тухайн үед ажлын зохицуулалтыг ухамсартайгаар уншиж, нөхөрлөсөн бол зүгээр байх байсан, гэвч агшин зуурын залхуурал, хайнга байдлаасаа болж чуулганы ажилд олон алдаа, гажилт гаргаж, дараа нь засах хэрэгтэй болдог. Энэ нь шаардлагагүй нэг алхам нэмж, цаг дэмий үрдэг. Ажлын зохицуулалтыг шууд ойлгомжтой нөхөрлөж, дараа нь нэг нэгээр нь дамжуулж, хэрэгжүүлсэн бол илүү дээр байх байсан. Энэ нь ажил сайн хийгдээгүй байх үеийн алдаа биш гэж үү? (Мөн.) Тиймээс ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулах алхмууд байдаг. Удирдагч, ажилчид юуны өмнө ажлын зохицуулалтын тусгай агуулгыг жинхэнэ утгаар нь ухамсарлаж, үнэн зөвөөр ойлгож, дараа нь хэрэгжүүлэлтийн тодорхой төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга барил, хэрэгжүүлэлтийн байнуудыг оюун санаандаа бодсон байх ёстой—зөвхөн ийм маягаар ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулж чадна. Удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг бүрэн дүүрэн ойлгоогүй, ойлгосон мэт л харагддаг, тодорхой бус, бүдэг бадаг ойлголттой, эсвэл доторх тодорхой шаардлагууд болон агуулгыг огт ойлгоогүй байж сохроор тэдгээрийг тарааж, дамжуулах нь зохистой юу? (Үгүй.) Ийм удирдагч, ажилчид ажлыг сайн гүйцэтгэж чадах уу? Мэдээж үгүй. Тиймээс ах эгч нар ажлын зохицуулалтад шаардсан тодорхой стандарт болон зарчмууд юу болохыг, эсвэл яг яаж хэрэгжүүлэхийг мэдэхгүй байгаа нөхцөлд удирдагч, ажилчид аль хэдийн ажлын зохицуулалтыг үнэн зөвөөр ойлгосон, мөн хэрэгжүүлэх бодитой төлөвлөгөө, алхмуудтай болсон байх болно—зөвхөн ийм маягаар удирдагч, ажилчид эхний алхмыг хэрэгжүүлэх буюу ажлын зохицуулалтыг дамжуулж чадна. Ажлын зохицуулалтыг дамжуулж, ах эгч нар бүгд ажлын зохицуулалтын агуулгыг үнэн зөв ойлгож, Бурханы гэр энэ ажлыг хийж буйн утга учир, үнэ цэн, стандартыг тодорхой хэмжээнд ойлгосны дараа удирдагч, ажилчид тэр даруй хүмүүс болон ажлын тодорхой хэсгүүдийг хэрхэн хуваарилах, мөн хэн энэ ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэх тодорхой төлөвлөгөөг нөхөрлөх ёстой—энэ бол ажлыг гүйцэтгэх алхмууд юм. Ийм маягаар ажлыг хянан дагахыг юу гэж бодож байна? Үүнийг ажлыг ойрхон хянан дагаж байна гэж үзэж болох уу? Энэ нь цаг алдалгүй хянан дагаж байгаа явдал мөн үү? (Тийм.)
II. Ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ
Удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хүлээн авсны дараа зүгээр л дамжуулж, түгээгээд болчихдог юм биш. Бүх чуулган дахь Бурханы сонгосон хүмүүс ажлын зохицуулалт гарсныг мэдсэн л бол тэрийг хэрэгжүүлсэн гэж үзэж болох уу? Энэ нь ажлын зохицуулалтыг үнэхээр гүйцэтгэж, хэрэгжүүлж байгаа хэрэг биш, үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг биш, эцэст нь Бурханы шаарддаг стандарт ч биш. Ажлын зохицуулалтыг дамжуулах, түгээх нь зорилго биш—хэрэгжүүлэх нь зорилго. Тэгвэл ажлын зохицуулалтыг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ? Удирдагч, ажилчид холбогдох бүх зааварлагч, ах эгч нарыг цуглуулан, ажлыг хэрхэн хийх тухай тэдэнтэй нөхөрлөхийн зэрэгцээ уг ажлыг гүйцэтгэх гол зааварлагч, багийн гишүүдийг сонгох ёстой. Ажил хэрэгжүүлэх үед удирдагч, ажилчдын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол нөхөрлөх—ажлыг хэрхэн зарчмын дагуу, Бурханы гэрийн энэ ажлын зохицуулалттай нийцүүлэн хийх, мөн Бурханы гэрийн энэ ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн байхаар ажлыг хэрхэн хийх тухай нөхөрлөх. Нөхөрлөх явцад ах эгч нар болон удирдагч, ажилчид төрөл бүрийн төлөвлөгөө санал болгож, эцэст нь хамгийн тохиромжтой, зарчимд хамгийн нийцэлтэй арга зам, арга барил, алхмуудыг сонгон, эхлээд юу хийх, дараа нь юу хийхээ шийдсэнээр ажил эмх цэгцтэй явагдаж чадна. Үүнийг онолын хувьд ойлгомогц хүмүүст ямар нэг хүндрэл бэрхшээл эсвэл төсөөлөл байхаа больж, энэ ажлыг эсэргүүцэхээ больж, Бурханы гэрийн энэ ажлын зохицуулалтын утга учир, зорилгыг ойлгож чаддаг болох үед ч ажлыг хэрэгжүүлсэн гэж тооцож болохгүй. Мөн энэ ажилд хэн хамгийн тохиромжтой, чадварлаг, хэн энэ ажлын хариуцлагыг үүрч чадах, хэн энэ ажлыг хийж дуусгах чадвартай вэ гэдгийг ч бас шийдэх ёстой. Энэ ажлыг хариуцах хүмүүсийг сонгож, хэрэгжүүлэх төлөвлөгөө болон дуусгах хугацааг тогтоож, ажлыг хийж дуусгахад шаардлагатай нөөц, материал болон бусад зүйлийг бэлтгэж, тодорхой зааж өгөх ёстой—ингэж байж л уг ажлыг хэрэгжсэн гэж үзэж болно. Мэдээж хэрэгжүүлэлтээс өмнө энэ ажлыг хариуцах хүн тус бүртэй тодорхой харилцаж, ярилцаж, өмнө нь энэ ажлыг хийж байсан эсэх, энэ ажлын талаар ямар үзэл бодол, санаатай байгааг асуух шаардлагатай. Хэрэв тэдний гаргасан төлөвлөгөө, санаанууд зарчимтай нийцэж байвал тэдгээрийг хэрэглэж болно. Үүнээс гадна, ажил болгоныг хэрэгжүүлэхдээ бодит байдал дээр хэдэн асуудал байгааг олж илрүүлэхэд анхаарах хэрэгтэй—энэ алхмыг орхигдуулж болохгүй. Асуудлуудыг олж илрүүлсний дараа цаг тухайд нь шийдвэрлэх арга замыг боловсруулах ёстой, байгаа бүх асуудлыг бүрэн шийдсэний дараа л ажлын зохицуулалт үнэхээр хэрэгжих болно. Түүнчлэн, энэ ажлыг Бурханы гэрээс шаарддаг зарчмуудтай нийцүүлэн хэрхэн хийхийг ч бас эрж хайх ёстой биш үү? Үүнээс гадна, энэ ажлыг хийх хугацааны талаар Бурханы гэрээс ямар нэг шаардлага тавьсан эсэх, хэр хугацаанд багтаан дуусгах ёстой, мэргэжлийн ур чадварын тухайд тодорхой заалтууд байгаа эсэх зэрэг нь бүгд холбогдох зааварлагч нартай удирдагч, ажилчдын нөхөрлөх ёстой сэдвүүд юм. Энэ бол хэрэгжилт. Хэрэгжилт нь зөвхөн амаар харилцахаар эсвэл онолоор зогсохгүй, харин ч холбогдох ажлын бодит ахиц дэвшил, мөн шийдвэрлэх шаардлагатай тодорхой асуудал, хүндрэлүүдийг ч хамардаг. Эдгээр нь бүгд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ удирдагч, ажилчдын зааварлагч нартай хамт бодолцон үзэх ёстой зүйлс юм. Өөрөөр хэлбэл, энэ тодорхой ажлыг гүйцэтгэхээс өмнө удирдагч, ажилчид зааварлагч нартай ийм төрлийн нөхөрлөл, задлан шинжилгээ, хэлэлцүүлгийг явуулах ёстой—энэ бол хэрэгжилт. Энэ хэрэгжилт нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага бөгөөд удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл юм. Ийм маягаар хэрэгжүүлэх нь бодитой ажил хийж буй хэрэг билээ. Нэг удирдагч: “Яг одоо энэ ажлыг яаж хийхээ би ч бас мэдэхгүй байна. Ямартай ч би чамд хүлээлгэж өгсөн. Ажлын зохицуулалтыг чамд дамжуулж, түгээж, холбогдох бүх хэрэг явдлын талаар хэлсэн. Чи энэ ажлыг яаж хийхээ мэдэх эсэх, яаж хийх, сайн эсвэл муу хийх, хэр хугацаа зарцуулах чинь бүгд чиний асуудал. Эдгээр зүйл надад ямар ч хамаагүй. Би энэ хэмжээнд ажил хийснээр хариуцлагаа биелүүлсэн” гэж хэллээ гэж бодъё. Энэ удирдагч, ажилчдын хэлэх ёстой зүйл мөн үү? (Үгүй.) Хэрэв удирдагч ингэж хэлбэл тэр ямар хүн бэ? Тэр бол хуурамч удирдагч. Дээрх шаардлага тавьж, ажлын зохицуулалтын дагуу ажил гүйцэтгэх шаардлагатай үед ийм хүн үүнийг тэр чигт нь өөр хүнд тохож, “Чи хий, би яаж хийхээ мэдэхгүй байна. Ямартай ч чи бүгдийг нь ойлгож байгаа. Чи бол мэргэжилтэн, би бол мэргэжлийн бус хүн шүү дээ” гэж хэлдэг. Энэ бол хуурамч удирдагчдын байнга хэлдэг “алдарт үг”; тэд шалтаг хайж олоод зугтдаг.
Дүгнэж хэлбэл, хуурамч удирдагчид ажилдаа хариуцлагагүй ханддаг. Тэдний хэв чанар өндөр эсвэл дорд байхаас үл хамааран, эсвэл тухайн ажилд тэнцэх эсэхээс үл хамааран гол нь тэд анхаарал хандуулдаггүй, сэтгэлээ зориулдаггүй, үргэлж хааш яаш байдаг. Эдгээр нь хариуцлагагүй байдлын илрэл юм. Нэг удирдагч эсвэл ажилчин зарим талаар хэв чанар муутай, туршлага багатай ч ажилдаа анхааралтай хандаж, зүрх сэтгэлээ зориулдаг гэж үзье. Түүний ажлын үр дүн тийм сайн биш ч гэсэн, ядаж л тэрээр хариуцлагатай хүн бөгөөд хамаг зүрх сэтгэлээ ажилдаа зориулж, бүх хүчээ дайчилдаг. Тэрээр зарим талаар хэв чанар дутмаг, биеийн хэмжээ жижиг учраас л ажлыг сайн хийгээгүй. Хэрэв тэрээр тодорхой хугацаанд сургуулилт хийсний дараа ажилдаа бүрэн чадваржих юм бол ийм удирдагчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой. Хэрэв удирдагч өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаангүй ба зөвхөн байр суурьтайгаа зууралдаж, байр суурийн ашиг тусыг эдэлдэг ч бодитой ажил огт хийдэггүй бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагч бөгөөд даруй ажлаас нь чөлөөлөх ёстой, дахин дэвших эсвэл ашиглагдахыг огт зөвшөөрч болохгүй. Жинхэнэ удирдагч, хариуцлагатай удирдагч бол ажилдаа бүхнээ зориулдаг—тэр сэтгэлээ зориулж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд бүхий л төрлийн арга замыг хайж, дээд зэргээр хүчин чармайлт гаргадаг—ийм маягаар тэрээр хариуцлагаа биелүүлж байгаа юм. Хариуцлагатай удирдагчид Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэрэгжилтийн байдлыг ажиглаж, хянан дагана. Санаандгүй нөхцөл байдал үүсэх үед тэд зугтаж, асуудлаас бултахын оронд хариу арга хэмжээ авч, шийдэл олж чадна. Ийм маягаар ажил хэрэгжүүлэхийг л хариуцлагатай байх гэж нэрлэдэг. Ажлын зохицуулалтыг түгээх үед удирдагч, ажилчид тухайн ажлын хэсгийг тухайн үеийн хамгийн чухал ажил хэмээн үзэж, хариуцаж авах ёстой; тэд уг ажлыг биечлэн хянан дагаж, эхнээс нь дуустал хариуцлагатай байх ёстой, ажил зөв голдиролдоо орж, баг бүрийн удирдагчид хэрхэн хийхээ ойлгосон үед л ажлыг орхиж болно. Гэвч ажлыг орхисныхоо дараа ч удирдагч, ажилчид тухайн ажлын төлөв байдлыг анхаарч, үе үе шалгаж байх хэрэгтэй, ингэж байж л ажил сайн хийгдэж байгаа эсэхийг баталгаажуулж чадна. Удирдагч, ажилчид албан үүргээ орхилгүй, эхнээс нь дуустал тууштай байж, ажлыг зөв голдиролд оруулах—үүнийг л бодитой ажил хийх гэж нэрлэдэг. Энэ хугацаанд удирдагч, ажилчид бас ажлын бусад зүйлийн ахицыг ч анхаарч, ойлгож байх шаардлагатай. Ажилд ямар ч бэрхшээл, асуудал гарсан бай удирдагч, ажилчид нэн даруй газар дээр нь очиж, чиглэл өгч, шийдвэрлэх ёстой. Гол удирдагч хамгийн чухал ажлыг барьж авахын зэрэгцээ чуулганы бусад ажлыг хянан дагаж, ойлгож, шалгаж, хяналт тавьж, бүх ажил хэвийн явагдаж байгааг баталгаажуулах шаардлагатай. Хамгийн чухал ажлын тухайд гэвэл, гол удирдагч өөрөө биечлэн газар дээр нь ажиллаж, уг ажлыг гардан удирдах ёстой бөгөөд ялангуяа ажлын хамгийн чухал хэсгүүд дээр ажлын байрыг орхиж яавч болохгүй. Хэрэв нэг хүн хангалтгүй байвал өөр хүнийг түүнтэй хамтруулж, ажлыг удирдуулахаар зохицуулах ёстой—энэ нь чухал ажлыг сайн хийх гэсэн нэг зорилгоор бүх хүчин чармайлтаа зориулж, хамтдаа нэгдэж буй хэрэг юм. Бурханы гэрт үе шат бүрд болон тодорхой хугацаа бүрд ажлын хамгийн чухал хэсэг байдаг учраас гол удирдагч тэр чухал ажлыг сайн хийхгүй бол түүний хэв чанар асуудалтай бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх ёстой. Гол удирдагч хамгийн чухал ажлыг хариуцах ёстой, харин бусад удирдагч энгийн ажлыг хариуцах ёстой; удирдагч, ажилчид ажлыг ач холбогдол, яаралтай байдлын дарааллаар нь эрэмбэлж, давуу болон сул талуудыг нь дэнсэлж сурах ёстой. Хэрэв удирдагч, ажилчид эдгээр зарчмыг эзэмшиж чадвал удирдагч, ажилчдын хувиар стандартад нийцнэ.
Бурханы гэрийн удирдагч, ажилчдын ихэнх нь залуу хүмүүс, анхан шатныхан, ажил хийж дадлагажиж байгаа хүмүүс байдаг тул тэдний хувьд хамгийн чухал зүйл бол зарчмуудыг эзэмшиж сурах явдал юм. Зарим хүн: “Бурханы гэрээс удирдагч, ажилчдад тавьдаг шаардлагууд хэт өндөр биш гэж үү?” хэмээн хэлж магадгүй. Үнэндээ огтхон ч тийм биш. Хүмүүсээс зарчмыг эзэмш гэж шаардах нь яагаад өндөр шаардлага гэж? Хэрвээ хүн зарчмыг эзэмшиж чадахгүй бол чуулганы ажлыг яаж сайн хийж чадах вэ? Хэрвээ асуудлыг зарчимгүйгээр зохицуулдаг бол яаж удирдагч, ажилчин байж чадах вэ? Зарчмыг эзэмших нь жирийн хүмүүст бус, удирдагчид, ажилчдад тавигддаг шаардлага; хэрвээ хүн зарчмыг эзэмшиж чадахгүй бол ажлыг сайн хийж чадахгүй. Хэв чанараар хэт дутмаг хүмүүс зарчимд хүрч чаддаггүй, Бурханы гэр тэднийг хөгжүүлэхгүй, мөн тэд удирдагч байхад ч тэнцэхгүй. Зарим хүн удирдагч байна гэдэг хэцүү гэж үргэлж боддог бөгөөд үүнд хоёр шалтгаан бий: Нэг нь тэд үнэнийг огт ойлгодоггүй, үнэнийг ашиглан асуудал шийдэж чаддаггүй; нөгөө шалтгаан нь тэд хэв чанараар дутмаг, ажил хийх гэж юу болохыг мэддэггүй, ажлыг хэрэгжүүлэх зарчим, замыг тодорхой тайлбарлаж чаддаггүй, хоосон сургаалыг ч ойлгомжтой ярьж чаддаггүй. Ийм хүмүүс удирдагч байхад тохирохгүй. Хэн нэгэн хүний хэв чанар хэт муу, ажил яаж хийхийг мэддэггүй, үүргээ биелүүлэхдээ огт үр дүнгүй байдаг—өөрөөр хэлбэл, нэг өдөр хийх ёстой ажлыг хэдэн өдөр хийж, нэг сар хийх ёстой ажлыг зургаан сар хийдэг гэж бодъё—тийм хүн бол нэмэргүй, ямар ч хэрэггүй хүн. Хэв чанар нь хэт муу хүмүүс ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чаддаггүй. Хүмүүст ийм шаардлага тавьж байгаа нь Миний зүгээс шударга, үндэслэлтэй хэрэг бөгөөд эдгээр нь удирдагч, ажилчдын хүрч чадах зүйлс юм. Зарим хүн Бурханы гэрийн тавьсан шаардлага хэт өндөр байна гэж боддог—энэ нь тэдний хэв чанар хэт муу, удирдагч, ажилчин байхад нийцэхгүй бөгөөд хариуцлагаа ухамсарлаж, огцрох ёстой гэдгийг харуулж байна. Чи удирдагч, ажилчны үүрэг хариуцлагыг хүлээх хэмжээнд хүрэхгүй, удирдагч юм уу ажилчин байхад тохирохгүй тул хэдий чи удирдагч ч гэлээ хуурамч удирдагч юм. Хэрвээ чи ганц ажлын хэсгийг ч сайн хийж чадахгүй бол нэгэн зэрэг бусад ажлыг хийж яаж чадах юм бэ? Хэв чанар нь хэт муу хүмүүс удирдагч, ажилчин байхад зохистой юу? Хэрвээ тэд хоточ нохойноос ч дор бол хүн гэж дуудуулахад зохисгүй. Нохой гэрээ манахдаа зөвхөн урд, хойд хашаа, хүнсний ногооны талбайг манах бус, бүр гэрийн тахиа, галуу, хонийг хүртэл харж хамгаалж чаддаг. Танихгүй хүн ойртон ирэхийг мэдэнгүүтээ нохой хуцна—хэнийг ч хашаанд оруулахгүй, танихгүй хүн ирж байгааг эзэндээ анхааруулахаа мэднэ. Нохой хүртэл энгийн бус оюун ухаантай байдаг. Хэрэв хэн нэгэн хүний хэв чанар хэт муу, нохойтой ч харьцуулшгүй бол тийм хүн хэрэггүй биш гэж үү? Зарим хүн зугаа цэнгэлд дуртай, ажлыг үзэн яддаг, ховдог, залхуу, өөрсдөө юу ч хийхгүйгээр Бурханы гэрээс хооллохыг хүсдэг—тэд шимэгчид биш гэж үү? Удирдагч, ажилчдаас асуудлыг зарчимтайгаар зохицуулахыг шаардсанаараа Бурханы гэр, үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орж чаддаг болоход нь тэднийг сургаж, хөгжүүлж буй хэрэг юм. Зарим удирдагч, ажилчин үнэнийг эрэлхийлж, Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг—ийм хүмүүс бүгд Бурханаар ерөөгддөг. Зугаа цэнгэлд дуртай, ажлыг үзэн яддаг, ямар ч бодитой зүйл хийдэггүй хүмүүсийг таягдан хаях ёстой. Тав тухад шунадаг, зовж зүдрэхээс айдаг, зовлон, бэрхшээлийн талаар үргэлж гомдоллодог, зовлонг огт тэсвэрлэж чаддаггүй хэрэггүй хүмүүсийг бүгдийг нь таягдан хаях ёстой—нэгийг нь ч үлдээж болохгүй! Хэрэв удирдагч, ажилчид ажлаа эхлэх үедээ янз бүрийн бэрхшээлтэй тулгарвал асуудлын эх үндсийг хайж, дараа нь садаа бологч, эрүүл ухаангүй асуудал таригчдыг буюу саад бартаа, тээгүүдийг цэвэрлэх ёстой. Үлдсэн хүмүүс нь бүгд үнэнийг хүлээн авч, үгэнд орж, дуулгавартай дагаж чаддаг байх үед тэднийг удирдахад хавьгүй хялбар байх болно. Удирдагч, ажилчид ажиллах үедээ эхлээд үнэнийг тодорхой нөхөрлөх ёстой, ингэснээр хүмүүс үүнийг сонссоныхоо дараа урагшлах замтай болно. Тэд хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирах ёсгүй, өөрсдийг нь анхааралтай сонсож, дуулгавартай дагаж, хэрэгжүүлэхэд хүмүүсийг албадаж бүр ч болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид үнэний талаар тодорхой нөхөрлөвөл ихэнх хүн үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байх болно. Удирдагч, ажилчид аливаа зүйлийг тодорхой, ойлгомжтой тайлбарлахгүй мөртөө ах эгч нараас хэрэгжүүлэхийг шаардаж, ах эгч нар хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй, хэрэгжүүлэх замаа олж чадахгүй байвал энэ нь санаа зовоох асуудал юм—энэ нь ажлын үр дүнд нөлөөлнө. Удирдагч, ажилчид тодорхой ажил бүрд хамаарах үнэн-зарчмуудыг ойлгомжтой тайлбарлаж, тодорхой нөхөрлөж чадах л юм бол ихэнх хүн ойлгож, ухаарч, хамтран ажиллах хүсэлтэй байх болно. Хэлж буй зүйл нь зөв, үнэнд нийцэлтэй, чуулганы ажил болон ах эгч нарын амь-оролтод ашиг тустай хэнийг ч хүн бүр сонсоход бэлэн байдаг. Гэвч зарим удирдагч, ажилчин зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг нөхцөл байдал байдаг бөгөөд хэн нэгэн тэднээс хэрэгжүүлэлтийн тодорхой замын талаар асуухад тэд тайлбарлаж чадахгүй, оронд нь сүржин хоосон сургаал ярьж, хэдэн уриа лоозон хашхирч байгаад тухайн хүнийг явуулдаг. Тэр хүн үнэмшихгүй бөгөөд “Чи надаас үүнийг хэрэгжүүл гээд шаардаж байгаа ч өөрөө тодорхой тайлбарласангүй—тийм байхад би яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Надад дагах зам алга! Би ойлгохгүй байгаа болохоор чамаас асуусан, гэтэл чи өөрөө ч ойлгоогүй байж таарлаа, зүгээр л хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч л мэддэг юм байна! Чи надаас дээр биш. Би яагаад чиний үгэнд орох ёстой гэж? Би үнэнийг дуулгавартай дагадаг, хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирахыг чинь биш!" гэж бодно. Иймэрхүү нөхцөл байдал тохиолддог. Хэрвээ удирдагч, ажилчид хоосон сургаал ярихаас зайлсхийж, үнэнээсээ ярьж, хэрэгжүүлэлтийн зарчмууд болон замыг тодорхой нөхөрлөж чадвал ихэнх хүн дуулгавартай байж чадна. Тиймээс чуулганы ажил үнэндээ хийхэд амархан; удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, үүрэгт ажлаа гүйцэтгэж, тодорхой ажилд оролцож чадаж байгаа цагт ажлаа сайн хийж чадах нь гарцаагүй. Санаа зовоох зүйл гэвэл удирдагч, ажилчид болон зааварлагчид хариуцлагагүй байж, бусдаас дээгүүр аашилж, зөвхөн хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирахыг л мэддэг, газар дээр нь очиж тодорхой ажилд оролцдоггүй бол ажилд асуудал гарах нь тодорхой. Учир нь доор байгаа хүмүүс иймэрхүү зүйлсийг нэвт харж чаддаггүй, тэдэнд замыг харуулах хүн хэрэгтэй, түшиг тулгуур хэрэгтэй, өөрсдийг нь биечлэн удирдаж, юу хийхийг нь хэлж өгөх хүн хэрэгтэй, хяналт тавьж, шалгалт хийдэг хүн хэрэгтэй, эс бөгөөс ажил хэрэгжихгүй. Хэрэв чи өндөр байр сууринаас хэдэн хоосон сургаал, уриа лоозон хашхирахад л доорх хүмүүс шууд хөдөлж, хэлснээр чинь хийнэ гэж найдаж байгаа бол мөрөөдөж л бай. Доорх хүмүүс яг л машин шиг: тэднийг хэн ч идэвхжүүлэхгүй бол үйлдэл хийхгүй. Хэрэв удирдагч, ажилчин болж үйлчилж буй хүмүүс үүнийг ч нэвт харж чадахгүй бол үнэхээр мэдлэг боловсрол дутмаг юм! Хуурамч удирдагчид ажил хийхдээ юуг ч нэвт харж чаддаггүй. Тэд ямар ажил чухал, ямар нь ердийн арын албаны ажил болохыг мэддэггүй, ажлыг чухал, яаралтай байдлаар нь эрэмбэлж ч чаддаггүй. Юу ч хийсэн, тэд зарчимгүй байдаг, хэрэгжүүлэлтийн замыг тодорхой тайлбарлаж чаддаггүй, зөвхөн хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч, бодит бус зүйлсийг л ярьдаг. Үр дүнд нь тэд ямар ч ажил хийж чаддаггүй бөгөөд таягдан хаягдахаас өөр аргагүй. Удирдагч, ажилчид ажлыг хэрхэн зохицуулж, хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой, мөн ажлыг хэрхэн шалгаж, чиглүүлэх, үүссэн асуудлуудыг хэрхэн биечлэн шийдвэрлэхээ мэддэг байх ёстой. Зөвхөн ийм удирдагч, ажилчид л бодитой ажил хийж, хүмүүсийг бүрэн үнэмшүүлж чадна. Хэрвээ удирдагч ажлыг чиглүүлж, асуудлыг олж илрүүлж, шийдвэрлэж чаддаггүй, зөвхөн бусдад тасралтгүй сургамжилж, бусдыг засаж чаддаг, өөрөө будилаан тарьчхаад бусдыг буруутгадаг бол чадваргүй удирдагч гэсэн үг. Ийм удирдагч бол хэрэггүй хүн, хуурамч удирдагч бөгөөд таягдан хаягдах ёстой. Хэрэв чи зарим тодорхой ажлыг хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол ядаж энэ тодорхой ажлыг сайн хийхэд чинь туслах хоёр тохиромжтой хүнийг олж авч туслагчаа болгох ёстой бөгөөд ядаж л үймээн самуун үүсгэж саад болдог хүмүүсийг эхлээд зохицуулж, зайлуулах ёстой. Энэ нь уг ажлыг сайн хийх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг биш гэж үү? Ямар нэг бодитой зүйл хийж чадах хүмүүсийг олох үедээ даруй дэвшүүлж, үймээн самуун үүсгэж, саад болдог хүмүүсийг даруй зохицуулж, зайлуулж чадвал цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн хийхэд чинь хүндрэл бэрхшээл хамаагүй бага гарна. Хэв чанар хэт дутмаг удирдагчид ингэж ажиллаж чаддаггүй. Тэд хүмүүсийг гомдоохоос айдаг бөгөөд ёрын муу хүн байнга үймээн дэгдээж, саад болж байгааг харах үедээ зохицуулдаггүй. Тэд бас хэн бодитой зүйл хийх чадвартайг танин мэдэж чаддаггүй, хэнийг дэвшүүлж ажил хариуцуулахад тохиромжтойг ч мэддэггүй. Ийм удирдагчид харалган бөгөөд ажлаа гүйцэтгэх чадваргүй. Удирдагч, ажилчид үнэнийг юм уу мэргэжлийн ур чадварыг ойлгодоггүй бол ажлаа сайн хийж чадахгүй учраас удирдагч, ажилчид бодитой ажил хийхийн тулд байнга сургуулилт хийх ёстой. Зарчмыг эзэмшиж, ажлыг чухал болон яаралтай байдлаар нь эрэмбэлж мэддэг, давуу, сул талыг нь дэнсэлж мэддэг л бол тэд ажлаа сайн хийж, стандартад нийцсэн удирдагчид, ажилчид болж чадна.
Би Бурханы гэрийн шаардлагын дагуу ажлын зохицуулалтыг үнэн зөв дамжуулах, түгээх, хэрэгжүүлэх агуулгын талаар нөхөрлөсөн болохоор удирдагч, ажилчид та нар ажлын зохицуулалтад хэрхэн хандах, хэрэгжүүлэх тухай зарим нэг үндсэн ойлголттой болов уу? Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ биелүүлэх ёстой үүрэг, хариуцлагынхаа талаар тодорхой ойлголттой болов уу? (Тийм.) Та нар ийм тодорхой ойлголттой болсон болохоор юу хийх ёстойгоо болон ямар хэмжээнд хийж чадахаа бодолцон үзэх ёстой, дараа нь та нар удирдагч, ажилчин байх хэв чанартай эсэхээ, мөн удирдлагын ажилд тэнцэх эсэхээ дүгнэж чаддаг байх ёстой. Хэв чанар муутай, бодитой ажил хийдэггүй зарим удирдагч, ажилчин—өөрөөр хэлбэл, хуурамч удирдагч гэж бидний нэрлэдэг хүмүүсийн тухайд—удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлагын тодорхой агуулгыг ойлгонгуутаа тэд юу хийх ёстой вэ? Зарим хүн: “Би өмнө нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг сайн ойлгодоггүй байсан, удирдагч болсныхоо дараа өөрийнхөө үзэл, төсөөлөлд түшиглэн гаднах үзэмжийн төлөө ажил хийж, би урам зоригтой, зовлон туулахад бэлэн болохоор удирдагчийн стандартад нийцэж байгаа байх гэж боддог байлаа. Бурхан ийм маягаар нөхөрлөхийг сонссоныхоо дараа би мэл гайхсан. Би хуурамч удирдагч байж таарлаа, миний хэв чанар дэндүү тааруу, бодитой ажил хийж чаддаггүй. Би Бурханы гэрийн ганц ч тодорхой ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх чадваргүй. Өмнө нь би ажлын зохицуулалтыг хэд хэд уншаад, дараа нь бүх хүнд дамжуулж, үүн дээр ажиллахад нь доорх хүмүүсээ яаруулж, хянаж байгаагаа уг ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж байна гэж боддог байлаа. Хэсэг хугацааны дараа би ажил сайн хийгдээгүйг, олон тодорхой ажил орхигдсоныг олж мэдээд, тэр үед л хэв чанар үнэхээр дулимаг, удирдагч болох хүн биш гэдгээ ойлгосон” гэж хэлдэг. Тэгвэл ийм хүн яах ёстой вэ? Тэр хүн ажлаа орхичихвол зүгээр үү? (Үгүй.) Тэгвэл энэ асуудлыг шийдэх арга зам бий юу? Эсвэл энэ асуудлыг шийдвэрлэх аргагүй юу? (Үгүй, шийдвэрлэх аргагүй асуудал биш. Ийм хүмүүс Бурханы шаардлагын дагуу илүү сайн хийхээр чармайх ёстой.) Энэ бол эерэг, идэвхтэй үзэл бодол; үнэхээр сайн үзэл бодол. Тэд Бурханы шаардлагын дагуу илүү сайн хийж, Бурханд итгэж, найдан, сөрөг болохгүй, бас ажлаа орхихгүй байхаар чармайх ёстой—энэ бол нэг шийдэл юм. Энэ сайн шийдэл мөн үү? (Тийм.) Гэхдээ энэ нь цорын ганц шийдэл мөн үү? (Үгүй, биш. Хэрэв тэдний хэв чанар хэтэрхий тааруу, үнэхээр ямар ч бодитой ажил хийж чадахгүй бол тэд үүндээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорч болно.) Энэ бол хоёр дахь шийдэл юм. Хэрэв тэд өмнө нь оролдож үзээд удирдагчийн ажил хийж чадахгүй мэт санагдаж байгаа бол—өөрөөр хэлбэл, энэ нь тэдэнд хэтэрхий хүнд, зүдэргээтэй санагдаж, байнга сэтгэл түгшин, тайван унтаж чадахгүй, өдөр бүр л аварга том уул дээрээс нь дараад толгойгоо өргөж, амьсгаа авч чадахгүй байгаа мэт санагдаж, бүр алхахад хүртэл хөл нь хүндэрсэн мэт санагдаж байвал—эдгээр тодорхой шаардлагыг сонссоны дараа өөрийнх нь хэв чанар дэндүү муу, энэ ажлыг ерөөсөө хийж чадахгүй гэж бүр ч их санагдаж байвал тэд яах ёстой вэ? Тэдний хийж чадах зүйл бол даруй огцрох юм. Хэрэв тэд бодитой ажил хийж чадахгүй бол Бурханы гэрийн ажилд нөлөөлөх ёсгүй—тэд ийм эрүүл ухаантай байх ёстой. Тэд хязгаараас давуулан өөрийгөө сохроор хүчилж, чадвараасаа давсан зүйл хийх гэж зүтгэх юм уу мунхаг зүйл хийх ёсгүй. Ийм зүйлсийг хийхээс татгалздаг хүмүүс л эрүүл ухаантай байдаг. Эрүүл ухаантай хүмүүс өөрийгөө мэддэг; хэв чанараа сайн ойлгодог, сул талуудаа мэддэг. Хүмүүс өөрийн хэмжээг тодорхой мэдэж байх үедээ л юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ, юу хийхэд хамгийн тохиромжтойгоо үнэн зөв ойлгож чаддаг. Хүмүүс яагаад өөрийнхөө хэв чанарыг мэддэг байх ёстой вэ? Энэ нь өөрсдийнхөө гүйцэтгэх ёстой үүргийг тодорхойлоход нь тус болдог бөгөөд үүргээ сайн гүйцэтгэхэд нь ч бас тусалдаг. Хэрэв чи өөрийгөө аль хэдийн шинжилж үзээд, зөвхөн ийм хэв чанартай, удирдагчийн ажил хийж чадахгүй гэдгээ мэдсэн бол дахин өөрийгөө шинжилж, дахин нотлох шаардлагагүй. Чи даруй огцрох ёстой—албан тушаалтайгаа зууралдаж, огцрохоос татгалзаж болохгүй; тодорхой ажил хийж чадахгүй байж бусдад нөлөөлж, бусдыг саатуулж болохгүй. Огцрох гэдэг чинь урагшлах нэг зам биш гэж үү? Энэ хоёр зам чиний өмнө байгаа, чи нэгийг нь сонгож болно; чамд урагшлах зам байхгүй байгаа юм биш, ганцхан зам ч байгаа юм биш. Чи өөрийнхөө талаарх ойлголтдоо тулгуурлан, мөн чамайг мэддэг ах эгч нарын чамд өгсөн үнэлгээг үндэслэн бодит нөхцөл байдлынхаа талаар үнэн зөв, бодит дүгнэлт гаргаж, дараа нь зөв сонголт хийж болно. Бурханы гэр чамд хүндрэл учруулахгүй. Үүнийг юу гэж бодож байна? (Сайн.) Зарим хүн: “Би дахин оролдоод, илүү сайн хийхээр чармайхыг хүсэж байна. Би чадна гэж бодож байна. Зүгээр л тэр жилүүдэд би үнэнийг эрэлхийлэхэд их анхаарал хандуулаагүй, удирдагч болсноосоо хойш ч үнэнийг хэрхэн эрж хайхыг мэдээгүй, будилуу байдлаар ажилласан. Чуулганы удирдагч байх нь маш амархан, зөвхөн хүмүүсийг зохион байгуулан цуглаанд оролцуулж, үнэний талаарх нөхөрлөлийг манлайлж, асуудал гарахад цаг тухайд нь шийдвэрлэж, Дээрхээс ирсэн аливаа зохицуулалтыг даруй хэрэгжүүлэхэд л болно гэж боддог байлаа. Удирдагч болсноосоо хойш хэсэг хугацааны дараа миний шийдэж чадахгүй маш олон асуудал байгааг олж мэдэж, Дээрх ажлын талаар асуух үед яаж хариулахаа мэдэхгүй байж, Бурханы сонгосон зарим хүн бодитой асуудал хөндөхөд хариулж чадахгүй байх юм гэж би ер төсөөлөөгүй. Энэ хэдэн жилийн хугацаанд ах эгч нар Бурханд итгэж, бүгд Бурханы үгийг уншиж, номлолыг байнга сонсож байсан. Тэд бүгд зарим үнэнийг ойлгож, жаахан ялган таних чадвартай болсон нь лавтай. Үнэн-бодит байдалгүйгээр би тэднийг усалж, хангаж үнэхээр чадахгүй” гэж хэлдэг. Бурханы гэр дэх ямар ч тодорхой ажлыг сайн гүйцэтгэнэ гэдэг тийм ч амархан зүйл биш гэдэг нь одоо тодорхой байна. Нэг талаар хүмүүс хэв чанартай байх хэрэгтэй, нөгөө талаар ачаа үүрдэг, мөн үнэнийг ойлгодог байх хэрэгтэй—энэ бүх зүйл зайлшгүй шаардлагатай. Үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл хэв чанар муутай байж болохгүй, хүн чанаргүй, ачаа үүрдэггүй байж ч болохгүй. Тодорхой ажилд тодорхой хандлага хэрэгтэй, энэ нь тийм ч энгийн хэрэг биш. Гэхдээ зарим хүн үнэмшихгүй хэвээр байдаг. Тэд дахин оролдохыг хүсэж, өөр нэг боломж олгооч гэж гуйсаар байдаг—ийм хүмүүст дахин нэг боломж олгох ёстой юу? Хэрэв тэдний ажлын чадвар, хэв чанар хоёулаа дундаж боловч зарим тодорхой ажлыг гүйцэтгэж чаддаг, хааш яаш биш, ажилдаа үр дүнд хүрэхийн тулд асуудлыг шийдэхэд анхаардаг, мөн Дээрхээс гаргасан ямар ч зохицуулалтыг дуулгавартай дагаж, үгэнд орж чаддаг, Бурханы гэрийн ажлын зохицуулалт, зарчмын шаардлагын дагуу ажлыг үндсэндээ хэрэгжүүлж чаддаг, урьд нь залуу, үнэнийг ойлгодоггүй, өнгөц суурьтай байсан учраас ажлаа сайн хийж чадаагүй хэдий ч зөв хүмүүс мөн бол тэдэнд дахин нэг боломж өгч, тэднийг үргэлжлүүлэн дадлагажуулах ёстой—бодлогогүйгээр тэднийг халж болохгүй. Удирдагч эсвэл ажилчин байна гэдэг тийм ч амархан биш, удирдагч, ажилчныг сонгоно гэдэг ч тийм хялбар биш. Одоо ихэнх удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа тодорхой хэмжээнд ойлгодог болсон бөгөөд ажил нь ядаж өмнөхөөсөө арай дээр байгаа—энэ бол бодит баримт.
Би удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлага—Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв мэдээлж, гаргаж, хэрэгжүүлж, удирдамж, хяналт удирдлагаар хангаж, шавдуулж, хэрэгжилтийн төлөв байдлыг шалгаж, хянан дагахтай холбоотой үнэн-зарчмуудын талаар нөхөрлөж дууссан болохоор зүрх сэтгэл чинь цэлмэж, хэрэгжүүлэлтийн замтай болсон байна. Та нар одоо зөвхөн үүргээ биелүүлж, амь-оролттой байж чадахаас гадна удирдагч, ажилчдыг тодорхой хэмжээнд мэддэг, ялган таньдаг байх ёстой, ядаж л удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, хийх ёстой ажлын талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болсон байх учиртай. Товчоор хэлбэл, удирдагч, ажилчид бодитой ажил хийж байгаа эсэхийг мэдэх нь Бурханы сонгосон хүн бүрд тустай, ашигтай бөгөөд ийм маягаар удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаарх тэдний ойлголт хоосон биш, харин ч илүү бодитой болно.
2021 оны 4 дүгээр сарын 10