126  Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан

Би алдар суугаа Израильд өгч, дараа нь үүнийг шилжүүлсэн, улмаар израильчуудыг зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд гэрэлтэй эргэн нэгдэж, холбоотой болж, цаашид хайхаа болино. Би эрж хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа харуулж, Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн гэдгээ харуулна, тэдэнд бөөн цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг харуулж, үүнээс ч илүүтэйгээр Би тэдэнд Израилийн Ехова Бурханыг харуулна, ингэснээр тэд иудейчүүдийн "Багшийг" харж чадна, хүсэн хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадад хавчигдаж ирсэн Миний дүр төрхийг бүхэлд нь харж чадна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, бүхий л алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүд дэх хүнд илчилж, олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хяхан хавчдаг бүх хүн төрөлхтөнд Өөрийн алдар суут царайг бүрэн илчилнэ, ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, энэ нь Иудейд байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно, учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас

Өмнөх:  125  Чи Бурханыг гэсэн жинхэнэ хайртай болохоор эрж хайх ёстой

Дараах:  127  Бурханы алдар суу Зүүн зүгээс цацардаг

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger