127 Бурханы алдар суу Зүүн зүгээс цацардаг
I
Шинэ тэнгэр газар луу орохдоо л Би Өөрийнхөө алдрын нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан илчилж, тас харанхуй газар дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана. Ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна. Ингэснээр дэлхий дахины хүмүүс гэрлийн хүчийг татна, Миний алдар суу улам нэмэгдэж, улс орон бүрд шинээр гарч ирнэ. Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилиас зүүн зүгт аваачсаныг бүх хүн ухаарна, учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг, үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан билээ. Гэхдээ Би Израилиас явсан, тэндээс Би зүүн зүгт ирсэн.
II
Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхэлнэ, тэр үед л Намайг Израилиас аль хэдийн яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн олж мэднэ. Би нэгэн цагт Израильд буун ирээд, дараа нь тэндээс явсан, дахин нэгэнтээ Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг, үүнээс гадна аянга зүүнээс баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт буун ирж, Канааныг зүүн зүгийн Өөрийн сонгосон хүмүүст авчирсан. Би Өөрийн сонгосон хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Энэ үед газар дэлхий даяар гэрэл байхгүй. Канаанаас бусад газруудад бүх хүнд өлсгөлөн, хүйтэн заналхийлж байна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-ээс