195  Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?

I

Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл зөвхөн Сүнс, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан тул хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй, Би үнэхээр оршин байдаг хэр нь хий хоосон мөрөөдөл мэт тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу?

II

Чи “Есүс бол Бурхан, Бурхан бол Есүс” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? “Бурхан бол Сүнс, Сүнс бол Бурхан” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? “Бурхан бол ердөө махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү? “Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Чи Бурханы зан чанар болон дүрийг уран зохиолын авьяасаараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юү? Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол чи хэтэрхий мэдлэггүй үнэнч итгэгч юм.

III

Хэрвээ Би ганцхан л удаа бие махбодтой болох ажлыг хийсэн бол та нар Намайг тодорхойлох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид харьцсан бүхэндээ үндэслээд чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Намайг хэрхэн үзэх байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн юм гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс

Өмнөх:  194  Бурхан бие махбодтой болох нь энгийн зүйл үү?

Дараах:  196  Хоёр удаа бие махбодтой болсон нь Бурханы махбод дахь ажлыг гүйцээсэн

Холбогдох контент

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

17  Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger