217  Ариун Сүнсний шинэ ажлыг дагаж, Бурханы магтаалыг хүртээрэй

I

Өө… өө… өө…

Ариун Сүнсний ажлыг дагана гэдэг нь

өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож,

Бурханы шаардлагын дагуу үйлдэн,

өнөөдрийн Бурханыг дагаж,

одоогийн шаардлагад нь дуулгавартай байж,

шинэ айлдварын дагуу орохыг хэлнэ.

Ийм хүмүүс Сүнсний ажлыг дагадаг.

Ариун Сүнсний урсгалд байж, Бурханыг харж,

Бурханы магтаалыг хүртэж чаддаг.

Тэд Бурханы зан чанар болон

хүний үзэл, дуулгаваргүй байдал,

хүний уг, мөн чанарыг мэдэж чадна.

Тэдний зан чанар Бурханд үйлчлэх явцад өөрчлөгдөнө.

Ийм хүмүүс л Бурханыг олж авч чадна.

Зөвхөн ийм хүмүүс

үнэхээр ганц үнэн замыг олсон байна.


II

Бурханы сүүлийн үеийн ажлыг мэдэх нь хялбар биш.

Хэрэв хүмүүс зориудаар Бурханы ажлыг эрэн хайж,

дуулгавартай байвал

Бурханыг харах боломжтой болж,

Ариун Сүнсний шинэ удирдамжийг олж авна.

Тэдний зан чанар Бурханд үйлчлэх явцад өөрчлөгдөнө.

Ийм хүмүүс л Бурханыг олж авч чадна.

Зөвхөн ийм хүмүүс

үнэхээр ганц үнэн замыг олсон байна.


III

Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэгчид

Ариун Сүнсний гэгээрэл, Бурханы удирдамжийг

хүлээн авч чадахгүй.

Иймд хүмүүс Бурханы сүүлийн үеийн ажлыг

хүлээн авч чадах эсэх нь

Бурханы нигүүлсэл, тэдний эрэл хайгуул,

мөн бодол санаанаас нь шалтгаалдаг.

Өө… өө… өө… өө…


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:  216  Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ

Дараах:  218  Эцсийг нь хүртэл дагахын тулд Сүнсний ажилд дуулгавартай бай

Холбогдох контент

85  Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger