256 Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?
I
Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс хариуцлагаа биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио гүйцэтгэж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний гарал үүсэл ямар байх, урд чинь ямар аян хүлээж байх нь хамаагүй, товчхондоо, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй, хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм ажил хийх чадвартай.
II
Хүн оршин тогтнох болсон үеэс хойш Бурхан ажлаа үргэлж ийм маягаар гүйцэтгэж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хууль болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы амттан, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүй Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг.
III
Хүний зүрх сэтгэл, сүнс Бурханы атганд байдаг бөгөөд амьдралынх нь бүх зүйл Бурханы нүдэн дээр байдаг, Энэ бүхэнд итгэх эсэх чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэж, алга болдог. Ийм маягаар Бурхан бүх зүйлийг захирдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас