404  Бурханд итгэгчдийн олж авах ёстой хамгийн чухал зүйл

1  Бурхан хүнд амиа харамгүй хайрлаж, улмаар үүнийгээ тэдний амь болгосон юм. Тэгвэл хүмүүс Бурханаас юу олж авсан бэ? Бурханы амийг олж авсан! Иймээс хүмүүсийн Бурханаас олж авдаг зүйлийг үнэлж баршгүй бөгөөд Бурхан хүмүүст хамгийн үнэлж баршгүй энэ зүйлийг хайрлаж байхдаа юу ч олж аваагүй; үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь хүн юм. Хүмүүс хамгийн их ашиг хүртдэг; тэд бол хамгийн их ашиг хүртэгчид юм.

2  Хүмүүсийн олж авсан ийм агуу ашиг тусыг, өөрсдөд нь Бурхан өгнө гэж төсөөлдөг амлалт, хүсдэг сайн хувь заяатай нь харьцуулбал аль нь хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгтэй вэ? Ерөөл хүртэх хүсэл чинь чухал уу, эсвэл Бурханы хайрласан амийг чин сэтгэлээсээ амьдран харуулах нь чухал уу? Бурханд жигшигдэж, хаягдаж, шийтгүүлэхгүйгээр Бурханы өмнө очиж, Түүнийг үнэхээр шүтэн мөргөх боломжийг чамд юу олгож чадах вэ? Үүрд амьдрах боломжийг чамд юу олгож чадах вэ?

3  Бурханаас ирдэг амийг хүлээн авснаар л чи өөрийн амийг аварч чадна. Энэ амийг олж авах юм бол чиний амь энгүй их болно; энэ бол мөнх амь билээ. Хэрвээ хүн Бурханаас ирдэг амийг олж аваагүй бол гарцаагүй үхэх ёстой бөгөөд амь нь хугацаатай. Хугацаатай амийг мөнх амь гэж нэрлэж болох уу? Мөнх амийг чи Бурханаас олж авдаг. Ерөөл хүртэх хүсэл чинь үүнийг орлож чадах уу? Ерөөл хүртэх хүсэл нь хүмүүсийг үхлээс аварч чадах уу?

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  403  Итгэлээрээ чи маш ихийг олж авсан

Дараах:  405  Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж энэ үү?

Холбогдох контент

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

418  Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger