405  Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж энэ үү?

1  Хүмүүс ердөө нигүүлсэлд хүрсэн түвшин болон амар амгалангийн таашаалыг л итгэлийн бэлгэ тэмдэг гэж авч үзээд, ерөөл эрж хайхыг Бурханд итгэх итгэлийнх нь үндэс гэж үздэг. Тун цөөхөн хүн Бурханыг мэдэхээр эрж хайдаг, эсвэл өөрсдийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайдаг. Өөрсдийнхөө итгэлд хүмүүс, тохиромжтой хүрэх газар, хэрэгтэй бүх нигүүлслийг Бурханаар өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, хэзээ ч, хэдийд ч хоорондоо зөрчилтэй байхгүйн тулд амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, тэдний Бурханд итгэх итгэл нь, өөрсдийнх нь бүх шаардлагад нийцэхийг Бурханаас шаарддаг. Бурхан үргэлж хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг өршөөнгүй Аврагч Есүс байсан учраас хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг тэд Бурханаас хүлээдэг.

2  Тэд ердөө ичгүүр сонжуургүйгээр Бурханд шаардлага тавин, өөрсдөө тэрслүү, эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг тэдэнд сохроор хайрлана гэж итгэдэг. Тэд Бурханаас тасралтгүй “өр цуглуулдаг” бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд “өрөө төлж”, түүнчлэн, хоёр дахин ихийг төлөх ёстой гэж итгэдэг; өөрсдөөс нь ямар нэгэн юм авсан ч бай, үгүй ч бай Бурхан өөрсдийнх нь л эрхшээлд байж болох ба Тэрээр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж болохгүй, тэр ч бүү хэл, олон жилийн турш нуусан Өөрийн мэргэн ухаан, зөвт зан чанарыг хүссэн үедээ, өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хүмүүст илчилж болохгүй гэж тэд боддог. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайж, Бурхан зүгээр л тэдгээрийг уучилна, Бурхан үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ гэж итгэдэг. Тэд зүгээр л Бурханд тушаан, Бурхан өөрсдийг нь дуулгавартай дагана гэж итгэдэг. Та нар үргэлж ингэж итгэсэн бус уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:  404  Бурханд итгэгчдийн олж авах ёстой хамгийн чухал зүйл

Дараах:  406  Итгэл чинь яг ямар вэ?

Холбогдох контент

154  Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

85  Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger