431 Бурхан хүмүүсийн төгсгөлийг мөн чанарынх нь дагуу шийддэг
I
Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханы эсрэг тэрсэлж, Бурханы шаардлагыг хангаагүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Энэ хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй.
II
Хүүхдийн ёрын муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, зөв шударгыг нь ч эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь ёрын муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, эцэг эхийнх нь зөв шударгыг хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын ерөөлийг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөвт байдал юм. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй.
III
Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгсэд эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх ёрын муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ.
IV
Итгэдэг нөхөр, шүтлэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, шүтлэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүмүүс махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс юм. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээгдсэн зүйл юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос