464 Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг
I
Чи Бурханы бодит талыг ойлгохоороо Түүнд улам ойртон, Түүний хайр, хүн төрөлхтнийг гэх халамжийг илүү бодитоор мэдэрч чаддаг болохын зэрэгцээ зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг, эргэлзээ тээхээ болино гэж Би найдаж байна. Бурхан бүхнийг хүний төлөө дуугүйхэн хийж, энэ бүхнийгээ Өөрийн чин сэтгэл, итгэмжит байдал, хайраар чимээгүйхэн хийж байдаг. Гэвч хийдэг аливаа зүйлдээ зовниж, харамсах явдал Түүнд ер байдаггүй, Түүнд хэн ч, хэзээ ч ямар нэгэн хэлбэрээр хариу төлөх хэрэггүй, эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч юм авах санаа Түүнд огт байхгүй. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго бол хүн төрөлхтний жинхэнэ итгэл, хайрыг хүлээн авах явдал юм.
II
Та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанар, мөн чанарыг үнэхээр гүн гүнзгий мэдэрч, бодитой мэдлэгтэй болохдоо Бурхан яг хажууд чинь байгааг мэдэрнэ—чи л Бурханыг зүрх сэтгэлдээ хэзээ ч жинхэнээсээ хүлээн аваагүй. Бурхан бүхнийг хүний төлөө дуугүйхэн хийж, энэ бүхнийгээ Өөрийн чин сэтгэл, итгэмжит байдал, хайраар чимээгүйхэн хийж байдаг. Гэвч хийдэг аливаа зүйлдээ зовниж, харамсах явдал Түүнд ер байдаггүй, Түүнд хэн ч, хэзээ ч ямар нэгэн хэлбэрээр хариу төлөх хэрэггүй, эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч юм авах санаа Түүнд огт байхгүй. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго бол хүн төрөлхтний жинхэнэ итгэл, хайрыг хүлээн авах явдал юм.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс